Өглөөний мэнд. Сайн байцгаана уу?
Дажгүй өдөр байгаа биз?
Та бүгд намайг балмагдуулж орхилоо.
Яг үнэнийг хэлэхэд, би илтгэхээ болилоо.
(Инээлдэв)
Энэ хуралд миний ярихаар төлөвлөж буй
сэдэвтэй холбоотой гурван ч үндсэн сэдэв
байна. Үгүй гэж үү?
Эхнийх нь бидний сонссон илтгэл болон
энд байгаа хүмүүст байгаа бүтээлч чадварын
гайхалтай нотолгоонууд. Зөвхөн төрөл зүйл,
хэмжээ цар хүрээгээрээрээ л ялгаатай.
Хоёр дах нь
бидний хэн нь ч тааварлаж үл мэдэх,
юу ч болж магадгүй ирээдүй. Цаашид
юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй.
Боловсрол миний сонирхлыг татдаг --
үнэндээ миний олж мэдсэн зүйл бол бүгд л
боловсролд анхаардаг.
Үгүй гэж үү? Энэ миний сонирхлыг татдаг.
Хэрвээ та аль нэг үдэшлэгт
очоод өөрийгөө боловсролын
салбарт ажилладаг гэж
танилцуулбал --
яг үнэндээ боловсролын салбарт ажилладаг
хүн үдэшлэг нэг их очоод байдаггүй л дээ
(Инээлдэв) Таныг урьдаг ч үгүй.
Тэгээд та ч очьё ч гэж асуудаггүй.
Надад хачирхалтай санагддаг.
Хэрвээ та үдэшлэгт уригдаж очсон гэж бодьё.
хэн нэгэн танаас "Та ямар ажил хийдэг вэ?"
асуулаа
Тэгээд та өөрийгөө боловсролын салбарт
ажилладаг гэж хариулна.
Тэр агшинд түүний нүүр хүрэнтэж
улайхыг харах болно.
Яг л "Бурхан минь, яагаад би гэж" миний
бүтэн оройн ингээд өнгөрлөө гэж байгаа мэт.
Хэрэв та түүний боловсролыг эргээд асуувал
тэр таныг ханан дээр хадчихаад
зугтахад бэлэн
байх болно. Энэ бол эмзэг сэдэв шүү.
Шашин, мөнгө болон бусад сэдвийн адилаар.
Боловсрол миний анхаарлыг ихээр татдаг.
Бүгдэд л адилхан.
Яагаад гэвэл боловсрол биднийг огт
тааварлаж мэдэх боломжгүй ирээдүй рүү
хөтөлдөг болохоор л тэр байх.