1 00:00:00,594 --> 00:00:04,677 Би Нью-Йорк мужийн Саффолк дүүргийн түргэн тусламжийн газарт сүүлийн 7 жил ажилласан. 2 00:00:04,699 --> 00:00:07,337 Би машины ослоос эхлээд Сэнди хар салхи гээд 3 00:00:07,337 --> 00:00:09,531 олон осол дээр анхны тусламж үзүүлж байсан. 4 00:00:09,531 --> 00:00:11,142 Та бусад хүмүүстэй адил бол 5 00:00:11,142 --> 00:00:13,209 үхэл нь таны хамгийн том айдас байж магад. 6 00:00:13,209 --> 00:00:15,013 Зарим нь үхэх гэж байгаагаа ойлгодог. 7 00:00:15,013 --> 00:00:16,519 Зарим нь харин үгүй. 8 00:00:16,519 --> 00:00:18,206 Эмнэлэгийн тийм ч сайн судлагдаагүй 9 00:00:18,206 --> 00:00:20,629 өөрчилж үл болох хувь тавилан гэдэг нэр томъёо бий. 10 00:00:20,629 --> 00:00:22,131 Энэ бараг шинж тэмдэг. 11 00:00:22,131 --> 00:00:24,192 Би эмч хүний хувьд өвчний шинж тэмдэгт 12 00:00:24,192 --> 00:00:25,900 хариу үйлдэл үзүүлэх ёстой. 13 00:00:25,910 --> 00:00:27,450 Жишээ нь, зүрхний шигдээстэй хүн 14 00:00:27,460 --> 00:00:29,716 над руу хараад "Би удахгүй үхэх үү?" гэж асуувал 15 00:00:29,716 --> 00:00:33,203 өвчтөний биеийн байдлыг дахин нягтлах хэрэгтэй. 16 00:00:33,203 --> 00:00:35,025 Энэ ажлаа хийх хугацаандаа энэ хорвоог 17 00:00:35,025 --> 00:00:37,150 орхиход хэдхэн хором үлдсэн, 18 00:00:37,150 --> 00:00:39,666 тэдний төлөө юу ч хийх боломжгүй 19 00:00:39,666 --> 00:00:42,138 нилээн хэдэн өвчтөний энэ асуултанд хариулж үзсэн. 20 00:00:42,138 --> 00:00:45,815 Би "та үхэлтэй нүүр тулгараад байна" гэж үнэнийг хэлэх үү, 21 00:00:45,815 --> 00:00:48,518 Аль эсвэл тэднийг тайвшруулан худлаа хэлэх үү 22 00:00:48,518 --> 00:00:51,236 гэсэн төвөгтэй асуудалтай тулгардаг. 23 00:00:51,236 --> 00:00:52,895 Анх ажилд ороод удаагүй байхдаа 24 00:00:52,895 --> 00:00:54,915 би зүгээр л худал хэлдэг байсан. 25 00:00:54,915 --> 00:00:56,462 Би айдаг байсан. 26 00:00:56,462 --> 00:00:59,680 Хэрвээ тэдэнд үнэнийг хэлбэл тэд амьдралынхаа 27 00:00:59,740 --> 00:01:03,699 сүүлийн мөчид их айдас дунд 28 00:01:03,699 --> 00:01:05,541 үхнэ гэдгээс айдаг байсан. 29 00:01:05,591 --> 00:01:08,902 Тэр бодлыг минь нэг тохиолдол тэр чигээр нь өөрчилсөн. 30 00:01:08,902 --> 00:01:12,559 Би таван жилийн өмнө нэг мотициклийн осол дээр очлоо. 31 00:01:12,559 --> 00:01:15,744 Мотоциклтой залуу маш хүнд гэмтсэн байсан. 32 00:01:15,744 --> 00:01:18,306 Тэр залууг үзээд түүнд 33 00:01:18,306 --> 00:01:21,312 ямар ч тусламж үзүүлж чадахгүйгээ мэдсэн. 34 00:01:21,312 --> 00:01:24,046 Тэр миний нүд рүү харан 35 00:01:24,046 --> 00:01:26,780 "Би ингээд үхэх үү?" гэж асуусан. 36 00:01:26,780 --> 00:01:30,234 Тэр үед би арай өөр байдлаар хариулахаар шийдсэн. 37 00:01:30,234 --> 00:01:32,156 Би үнэнийг хэлэхээр шийдсэн. 38 00:01:32,196 --> 00:01:35,180 Та удахгүй үхнэ, 39 00:01:35,180 --> 00:01:38,966 би танд юугаар ч тусалж чадахгүй юм байна гэсэн. 40 00:01:38,966 --> 00:01:43,471 Түүний хариу үйлдэл намайг үнэхээр цочирдуулсан. 41 00:01:43,527 --> 00:01:45,660 Тэр зүгээр л дээшээ харж хэвтээд 42 00:01:45,660 --> 00:01:47,840 үхлийг хүлээн зөвшөөрсөн. 43 00:01:47,862 --> 00:01:49,730 Миний бодож байсан шиг 44 00:01:49,730 --> 00:01:51,468 айдаст автаагүй. 45 00:01:51,478 --> 00:01:54,512 Тэр зүгээр л дээшээ харж хэвтэхэд 46 00:01:54,512 --> 00:01:57,945 би түүний нүднээс дотоод амар амгаланг олж харсан. 47 00:01:57,945 --> 00:02:01,521 Энэ явдлаас хойш өвчтөнд худлаа хэлэх нь 48 00:02:01,521 --> 00:02:04,490 миний хийх зүйл биш гэдгийг ойлгосон. 49 00:02:04,590 --> 00:02:07,924 Үүнээс хойш юу ч хийж чадахгүй, 50 00:02:07,964 --> 00:02:10,590 амьдралынхаа сүүлийн мөчид байгаа үед нь 51 00:02:10,590 --> 00:02:13,342 үнэнийг хэлсэн бараг бүх тохиолдолд 52 00:02:13,343 --> 00:02:16,485 тэд дотоод амар амгаланг олж, 53 00:02:16,485 --> 00:02:18,217 үнэнийг хүлээн зөвшөөрч байсан. 54 00:02:18,217 --> 00:02:20,553 Үнэн хэрэгтээ хүмүүс үхлийг 55 00:02:20,553 --> 00:02:24,950 гурван янзаар хүлээж авч байсныг би ажигласан. 56 00:02:24,950 --> 00:02:28,685 Эхнийх нь намайг дандаа гайхшруулдаг. 57 00:02:28,685 --> 00:02:33,531 Шашин шүтлэг, соёлыг үл харгалзан 58 00:02:33,531 --> 00:02:36,550 тэдэнд уучлал, өршөөл хэрэгтэй байгаа нь харагддаг. 59 00:02:36,550 --> 00:02:38,543 Тэд үүнийгээ нүгэл эсвэл 60 00:02:38,543 --> 00:02:40,303 харуусал ч гэж нэрлэсэн бай, 61 00:02:40,303 --> 00:02:42,609 тэдний өөрийгөө буруутгах мэдрэмж адилхан байсан. 62 00:02:42,609 --> 00:02:44,007 Нэг удаа хүнд хэлбэрийн 63 00:02:44,007 --> 00:02:45,294 зүрхний шигдээс өвчтэй 64 00:02:45,294 --> 00:02:46,911 настай эрэгтэйд тусламж үзүүлсэн. 65 00:02:46,911 --> 00:02:49,129 Би түүнд тусламж үзүүлэхээр зүрхний аппаратаа 66 00:02:49,129 --> 00:02:51,965 бэлдэж байхдаа түүнд 67 00:02:51,965 --> 00:02:55,399 удахгүй хорвоог орхих болно гэдгийг хэлсэн. 68 00:02:55,399 --> 00:02:58,735 Тэр аль хэдийн дууны өнгө, биеийн хэлэмжээр бүгдийг ойлгосон байсан. 69 00:02:58,735 --> 00:03:01,457 Түүнийг зүрхний үйл ажиллагаа сэргээх 70 00:03:01,457 --> 00:03:04,247 цахилгаан аппаратаар цохиулахаар бэлтгэж байтал 71 00:03:04,247 --> 00:03:06,031 тэр миний нүд рүү харан: 72 00:03:06,031 --> 00:03:07,815 "Би амиа бодож явахын оронд 73 00:03:07,815 --> 00:03:09,420 хүүхдүүд болон ач зээ нартаа л 74 00:03:09,420 --> 00:03:11,304 илүү цаг зарцуулах байсан юм" гэсэн. 75 00:03:11,304 --> 00:03:13,852 Гэнэтийн үхэлтэй тулгарсан түүний хүсэл нь 76 00:03:13,852 --> 00:03:16,350 өршөөл байлаа. 77 00:03:16,420 --> 00:03:18,817 Миний ажигласнаар хоёр дах хэлбэр нь 78 00:03:18,827 --> 00:03:20,811 дурсагдах хэрэгцээ. 79 00:03:20,811 --> 00:03:24,010 Тэд надад эсвэл хэн нэг хайртай хүндээ 80 00:03:24,010 --> 00:03:27,344 дурсагдах эсэхээ л мэдэхийг хүсдэг. 81 00:03:27,344 --> 00:03:30,168 Надад, манай хамт олон, эргэн тойронд байгаа хэн нэгэн эсвэл 82 00:03:30,168 --> 00:03:32,461 хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэл, 83 00:03:32,461 --> 00:03:34,992 бодол санаанд мөнх үлдэхийг хүсдэг. 84 00:03:35,012 --> 00:03:38,330 Маш олон өвчтөн миний нүд рүү хараад 85 00:03:38,330 --> 00:03:42,142 "Та намайг дурсах уу?" гэж асуудаг байсан. 86 00:03:42,242 --> 00:03:44,820 Миний ажигласан хамгийн сүүлийн хэлбэр 87 00:03:44,820 --> 00:03:47,890 миний сэтгэл зүрхийг дандаа уяраадаг юм. 88 00:03:47,910 --> 00:03:51,840 Тэд амьдралаа утга учиртай өнгөрөөсөн эсэхээ мэдэхийг хүсдэг. 89 00:03:51,860 --> 00:03:54,870 Тэд амьдралаа утга учиргүй зүйлд зориулаагүй 90 00:03:54,870 --> 00:03:57,489 гэдгээ л мэдэхийг хүсдэг. 91 00:03:57,489 --> 00:04:01,058 Энэ явдал намайг дөнгөж ажлын гараагаа эхэлж байхад тохиолдсон. 92 00:04:01,058 --> 00:04:02,900 Би дуудлага авсан. 93 00:04:02,900 --> 00:04:04,978 Машин дотроо хавчуулагдсан 50 гаруй насны 94 00:04:04,978 --> 00:04:06,500 нэг эмэгтэй байсан. 95 00:04:06,500 --> 00:04:09,230 Түүний машиныг хажуу талаас их хурдтай явж байсан 96 00:04:09,230 --> 00:04:11,427 машин мөргөөд ноцтой байдалд орсон байлаа. 97 00:04:11,477 --> 00:04:14,970 Гал командын ажилчид тэр эмэгтэйг машинаас гаргахаар ажиллаж байх үед 98 00:04:14,970 --> 00:04:17,782 би анхны тусламж үзүүлэхээр машин руу дээшээ авирч орсон. 99 00:04:17,782 --> 00:04:20,157 Тэгэхэд тэр надад: 100 00:04:20,197 --> 00:04:24,222 "Би амьдралдаа илүү ихийг хүсэж байсан юм" гэж хэлж билээ. 101 00:04:24,222 --> 00:04:27,592 Тэр хорвоо дээр ямар ч ул мөр үлдээж чадаагүй мэт санагдаж байна гэсэн. 102 00:04:27,592 --> 00:04:29,724 Бид цаашаа үргэлжлүүлэн ярилцахад 103 00:04:29,724 --> 00:04:31,873 тэр хоёр өргөмөл хүүхдийн ээж байсан бөгөөд 104 00:04:31,873 --> 00:04:35,292 тэд эмч болохоор анагаахын сургуульд сурч байгаа тухай ярилаа. 105 00:04:35,292 --> 00:04:39,989 Тэр хоёр хүүхдээ өргөж аваагүй байсан бол 106 00:04:39,989 --> 00:04:43,759 тэдэнд хүний амь авардаг эмч болох боломж байсан болов уу? 107 00:04:43,759 --> 00:04:45,851 Түүнийг машинаас нь гаргах ажиллагаа бараг л 108 00:04:45,851 --> 00:04:48,185 45 минут үргэлжилсэн. 109 00:04:48,185 --> 00:04:51,787 Гэхдээ түүнийг машинаас гаргахаас өмнө тэр өөд болсон. 110 00:04:51,787 --> 00:04:54,465 Үхэл бол кинон дээр гардаг шиг 111 00:04:54,465 --> 00:04:57,108 сүүлийнхээ мөчид алан хядлага, аймшигтай явдал дунд 112 00:04:57,108 --> 00:04:58,708 байдаг байх гэж бодсон. 113 00:04:58,708 --> 00:04:59,950 Миний ухаарсан зүйл бол 114 00:04:59,950 --> 00:05:04,054 бодит нөхцөл байдлыг үл харгалзан амар амгаланг олдог. 115 00:05:04,054 --> 00:05:07,453 Таны хийсэн хамгийн өчүүхэн юм шиг зүйлс, өчүүхэн юм шиг дурсамжууд 116 00:05:07,453 --> 00:05:11,205 энэ хорвоо дээр авчирсан бяцхан зүйлс 117 00:05:11,205 --> 00:05:14,529 эцсийн мөчид тань амар амгаланг авчирна. 118 00:05:14,529 --> 00:05:15,909 Баярлалаа. 119 00:05:15,909 --> 00:05:19,829 (Алга ташилт)