0:00:00.594,0:00:04.677 Би Нью-Йорк мужийн Саффолк дүүргийн түргэн[br]тусламжийн газарт сүүлийн 7 жил ажилласан. 0:00:04.699,0:00:07.337 Би машины ослоос эхлээд[br]Сэнди хар салхи гээд 0:00:07.337,0:00:09.531 олон осол дээр анхны тусламж[br]үзүүлж байсан. 0:00:09.531,0:00:11.142 Та бусад хүмүүстэй адил бол 0:00:11.142,0:00:13.209 үхэл нь таны хамгийн том айдас байж магад. 0:00:13.209,0:00:15.013 Зарим нь үхэх гэж байгаагаа ойлгодог. 0:00:15.013,0:00:16.519 Зарим нь харин үгүй. 0:00:16.519,0:00:18.206 Эмнэлэгийн тийм ч сайн судлагдаагүй 0:00:18.206,0:00:20.629 өөрчилж үл болох хувь тавилан[br]гэдэг нэр томъёо бий. 0:00:20.629,0:00:22.131 Энэ бараг шинж тэмдэг. 0:00:22.131,0:00:24.192 Би эмч хүний хувьд өвчний шинж тэмдэгт 0:00:24.192,0:00:25.900 хариу үйлдэл үзүүлэх ёстой. 0:00:25.910,0:00:27.450 Жишээ нь, зүрхний шигдээстэй хүн 0:00:27.460,0:00:29.716 над руу хараад "Би удахгүй үхэх үү?"[br]гэж асуувал 0:00:29.716,0:00:33.203 өвчтөний биеийн байдлыг[br]дахин нягтлах хэрэгтэй. 0:00:33.203,0:00:35.025 Энэ ажлаа хийх[br]хугацаандаа энэ хорвоог 0:00:35.025,0:00:37.150 орхиход хэдхэн хором үлдсэн, 0:00:37.150,0:00:39.666 тэдний төлөө юу ч хийх боломжгүй 0:00:39.666,0:00:42.138 нилээн хэдэн өвчтөний[br]энэ асуултанд хариулж үзсэн. 0:00:42.138,0:00:45.815 Би "та үхэлтэй нүүр тулгараад байна"[br]гэж үнэнийг хэлэх үү, 0:00:45.815,0:00:48.518 Аль эсвэл тэднийг тайвшруулан[br]худлаа хэлэх үү 0:00:48.518,0:00:51.236 гэсэн төвөгтэй асуудалтай тулгардаг. 0:00:51.236,0:00:52.895 Анх ажилд ороод удаагүй байхдаа 0:00:52.895,0:00:54.915 би зүгээр л худал хэлдэг байсан. 0:00:54.915,0:00:56.462 Би айдаг байсан. 0:00:56.462,0:00:59.680 Хэрвээ тэдэнд үнэнийг хэлбэл[br]тэд амьдралынхаа 0:00:59.740,0:01:03.699 сүүлийн мөчид их айдас дунд 0:01:03.699,0:01:05.541 үхнэ гэдгээс айдаг байсан. 0:01:05.591,0:01:08.902 Тэр бодлыг минь нэг тохиолдол[br]тэр чигээр нь өөрчилсөн. 0:01:08.902,0:01:12.559 Би таван жилийн өмнө[br]нэг мотициклийн осол дээр очлоо. 0:01:12.559,0:01:15.744 Мотоциклтой залуу маш хүнд гэмтсэн байсан. 0:01:15.744,0:01:18.306 Тэр залууг үзээд түүнд 0:01:18.306,0:01:21.312 ямар ч тусламж үзүүлж[br]чадахгүйгээ мэдсэн. 0:01:21.312,0:01:24.046 Тэр миний нүд рүү харан 0:01:24.046,0:01:26.780 "Би ингээд үхэх үү?" гэж асуусан. 0:01:26.780,0:01:30.234 Тэр үед би арай өөр байдлаар[br]хариулахаар шийдсэн. 0:01:30.234,0:01:32.156 Би үнэнийг хэлэхээр шийдсэн. 0:01:32.196,0:01:35.180 Та удахгүй үхнэ, 0:01:35.180,0:01:38.966 би танд юугаар ч тусалж чадахгүй[br]юм байна гэсэн. 0:01:38.966,0:01:43.471 Түүний хариу үйлдэл[br]намайг үнэхээр цочирдуулсан. 0:01:43.527,0:01:45.660 Тэр зүгээр л дээшээ харж хэвтээд 0:01:45.660,0:01:47.840 үхлийг хүлээн зөвшөөрсөн. 0:01:47.862,0:01:49.730 Миний бодож байсан шиг 0:01:49.730,0:01:51.468 айдаст автаагүй. 0:01:51.478,0:01:54.512 Тэр зүгээр л дээшээ харж хэвтэхэд 0:01:54.512,0:01:57.945 би түүний нүднээс дотоод[br]амар амгаланг олж харсан. 0:01:57.945,0:02:01.521 Энэ явдлаас хойш өвчтөнд худлаа хэлэх нь 0:02:01.521,0:02:04.490 миний хийх зүйл биш гэдгийг ойлгосон. 0:02:04.590,0:02:07.924 Үүнээс хойш юу ч хийж чадахгүй, 0:02:07.964,0:02:10.590 амьдралынхаа сүүлийн мөчид байгаа үед нь 0:02:10.590,0:02:13.342 үнэнийг хэлсэн бараг бүх тохиолдолд 0:02:13.343,0:02:16.485 тэд дотоод амар амгаланг олж, 0:02:16.485,0:02:18.217 үнэнийг хүлээн зөвшөөрч байсан. 0:02:18.217,0:02:20.553 Үнэн хэрэгтээ хүмүүс үхлийг 0:02:20.553,0:02:24.950 гурван янзаар хүлээж авч байсныг[br]би ажигласан. 0:02:24.950,0:02:28.685 Эхнийх нь намайг дандаа гайхшруулдаг. 0:02:28.685,0:02:33.531 Шашин шүтлэг, соёлыг үл харгалзан 0:02:33.531,0:02:36.550 тэдэнд уучлал, өршөөл[br]хэрэгтэй байгаа нь харагддаг. 0:02:36.550,0:02:38.543 Тэд үүнийгээ нүгэл эсвэл 0:02:38.543,0:02:40.303 харуусал ч гэж нэрлэсэн бай, 0:02:40.303,0:02:42.609 тэдний өөрийгөө буруутгах[br]мэдрэмж адилхан байсан. 0:02:42.609,0:02:44.007 Нэг удаа хүнд хэлбэрийн 0:02:44.007,0:02:45.294 зүрхний шигдээс өвчтэй 0:02:45.294,0:02:46.911 настай эрэгтэйд тусламж үзүүлсэн. 0:02:46.911,0:02:49.129 Би түүнд тусламж үзүүлэхээр[br]зүрхний аппаратаа 0:02:49.129,0:02:51.965 бэлдэж байхдаа түүнд 0:02:51.965,0:02:55.399 удахгүй хорвоог орхих болно[br]гэдгийг хэлсэн. 0:02:55.399,0:02:58.735 Тэр аль хэдийн дууны өнгө,[br]биеийн хэлэмжээр бүгдийг ойлгосон байсан. 0:02:58.735,0:03:01.457 Түүнийг зүрхний үйл ажиллагаа сэргээх 0:03:01.457,0:03:04.247 цахилгаан аппаратаар цохиулахаар[br]бэлтгэж байтал 0:03:04.247,0:03:06.031 тэр миний нүд рүү харан: 0:03:06.031,0:03:07.815 "Би амиа бодож явахын оронд 0:03:07.815,0:03:09.420 хүүхдүүд болон ач зээ нартаа л 0:03:09.420,0:03:11.304 илүү цаг зарцуулах байсан юм" гэсэн. 0:03:11.304,0:03:13.852 Гэнэтийн үхэлтэй тулгарсан түүний хүсэл нь 0:03:13.852,0:03:16.350 өршөөл байлаа. 0:03:16.420,0:03:18.817 Миний ажигласнаар хоёр дах хэлбэр нь 0:03:18.827,0:03:20.811 дурсагдах хэрэгцээ. 0:03:20.811,0:03:24.010 Тэд надад эсвэл хэн нэг хайртай хүндээ 0:03:24.010,0:03:27.344 дурсагдах эсэхээ л мэдэхийг хүсдэг. 0:03:27.344,0:03:30.168 Надад, манай хамт олон,[br]эргэн тойронд байгаа хэн нэгэн эсвэл 0:03:30.168,0:03:32.461 хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэл, 0:03:32.461,0:03:34.992 бодол санаанд мөнх үлдэхийг хүсдэг. 0:03:35.012,0:03:38.330 Маш олон өвчтөн миний нүд рүү хараад 0:03:38.330,0:03:42.142 "Та намайг дурсах уу?" гэж асуудаг байсан. 0:03:42.242,0:03:44.820 Миний ажигласан хамгийн сүүлийн хэлбэр 0:03:44.820,0:03:47.890 миний сэтгэл зүрхийг дандаа уяраадаг юм. 0:03:47.910,0:03:51.840 Тэд амьдралаа утга учиртай өнгөрөөсөн[br]эсэхээ мэдэхийг хүсдэг. 0:03:51.860,0:03:54.870 Тэд амьдралаа утга учиргүй[br]зүйлд зориулаагүй 0:03:54.870,0:03:57.489 гэдгээ л мэдэхийг хүсдэг. 0:03:57.489,0:04:01.058 Энэ явдал намайг дөнгөж ажлын гараагаа[br]эхэлж байхад тохиолдсон. 0:04:01.058,0:04:02.900 Би дуудлага авсан. 0:04:02.900,0:04:04.978 Машин дотроо хавчуулагдсан 50 гаруй насны 0:04:04.978,0:04:06.500 нэг эмэгтэй байсан. 0:04:06.500,0:04:09.230 Түүний машиныг хажуу талаас[br]их хурдтай явж байсан 0:04:09.230,0:04:11.427 машин мөргөөд ноцтой байдалд орсон байлаа. 0:04:11.477,0:04:14.970 Гал командын ажилчид тэр эмэгтэйг[br]машинаас гаргахаар ажиллаж байх үед 0:04:14.970,0:04:17.782 би анхны тусламж үзүүлэхээр[br]машин руу дээшээ авирч орсон. 0:04:17.782,0:04:20.157 Тэгэхэд тэр надад: 0:04:20.197,0:04:24.222 "Би амьдралдаа илүү ихийг хүсэж байсан юм"[br]гэж хэлж билээ. 0:04:24.222,0:04:27.592 Тэр хорвоо дээр ямар ч ул мөр үлдээж[br]чадаагүй мэт санагдаж байна гэсэн. 0:04:27.592,0:04:29.724 Бид цаашаа үргэлжлүүлэн ярилцахад 0:04:29.724,0:04:31.873 тэр хоёр өргөмөл хүүхдийн[br]ээж байсан бөгөөд 0:04:31.873,0:04:35.292 тэд эмч болохоор анагаахын[br]сургуульд сурч байгаа тухай ярилаа. 0:04:35.292,0:04:39.989 Тэр хоёр хүүхдээ өргөж аваагүй байсан бол 0:04:39.989,0:04:43.759 тэдэнд хүний амь авардаг эмч болох[br]боломж байсан болов уу? 0:04:43.759,0:04:45.851 Түүнийг машинаас нь[br]гаргах ажиллагаа бараг л 0:04:45.851,0:04:48.185 45 минут үргэлжилсэн. 0:04:48.185,0:04:51.787 Гэхдээ түүнийг машинаас гаргахаас өмнө[br]тэр өөд болсон. 0:04:51.787,0:04:54.465 Үхэл бол кинон дээр гардаг шиг 0:04:54.465,0:04:57.108 сүүлийнхээ мөчид алан хядлага,[br]аймшигтай явдал дунд 0:04:57.108,0:04:58.708 байдаг байх гэж бодсон. 0:04:58.708,0:04:59.950 Миний ухаарсан зүйл бол 0:04:59.950,0:05:04.054 бодит нөхцөл байдлыг үл харгалзан[br]амар амгаланг олдог. 0:05:04.054,0:05:07.453 Таны хийсэн хамгийн өчүүхэн юм шиг зүйлс,[br]өчүүхэн юм шиг дурсамжууд 0:05:07.453,0:05:11.205 энэ хорвоо дээр авчирсан бяцхан зүйлс 0:05:11.205,0:05:14.529 эцсийн мөчид тань амар амгаланг авчирна. 0:05:14.529,0:05:15.909 Баярлалаа. 0:05:15.909,0:05:19.829 (Алга ташилт)