Хүчтэй түймэр хээр талд тархахад гурван арслан болон гурван гну гөрөөс амиа аврахаар зугтлаа. Тамын галаас оргохын тулд матартай голын зүүн эрэг рүү гарах ёстой болно. Азаар ойрхон нэгэн сал байж таарлаа. Хамгийн ихдээ хоёр амьтныг даах энэ салыг багадаа нэг амьтан сэлүүрдэж явах хэрэгтэй. Нэг л асуудал байна. Голын аль ч талд арслангууд гөрөөснөөс тоогоороо илүү байвал, хэсэгхэн хугацаанд ч гэсэн араатан араншин нь гарч ирэх бөгөөд үр дүн нь тийм ч таатай биш байх болно. Голын аль талд ч байсан арслан гөрөөснөөс олон байж болохгүй. Арслангууд гөрөөсийг зооглолгүй зургаан амьтан голыг гатлах хамгийн хурдан арга юу вэ? Өөрөө бодохыг хүсвэл энд бичлэгийг түр зогсоогоорой. Хариулт эхлэхэд: 3 Хариулт эхлэхэд: 2 Хариулт эхлэхэд: 1 Хэрвээ иймэрхүү асуудал дээр гацчихвал гаргаж болох бүх шийдвэрээ, үр дүнтэй нь жагсааж бичээд үз. Жишээлбэл, хэн эхлээд гол гатлах вэ гэдэг дээр 5 сонголт байна: нэг гөрөөс, нэг арслан, хоёр гөрөөс, хоёр арслан, эсвэл хоёулангаас нь нэг нэг. Хэрвээ нэг амьтан ганцаар явбал, буцаад л салаа авч ирэх хэрэгтэй болно. Хэрвээ 2 гөрөөс эхлэн явбал, үлдсэн нэг шууд л идүүлнэ. Тэгэхээр тэр сонголтууд бүгд болохгүй. Хоёр арслан явуулах, эсвэл хоёр амьтнаас нэг нэгийг, гэсэн сонголтууд хоёул ижил тооны нүүдэлтэй шийдлүүд өгнө. Цаг үрэхгүйн тулд хоёр дахь сонголтыг тайлбарлая. Амьтан бүрээс нэг нэг эхэлж гатлана. Хэрвээ гөрөөс үлдээд арслан буцвал, баруун эрэг дээр 3 арслан гарч, Үлдсэн 2 гөрөөст байдал хүнд болно. Тэгэхээр бид арсланг үлдээх хэрэгтэй боллоо. Гөрөөс буцаад баруун эрэг рүү явна. Одоо бидэнд өмнөх таван сонголт байна. Гэхдээ нэг арслан аль хэдийн зүүн эрэг дээр оччихсон. Хэрвээ хоёр гөрөөс явбал, үлдсэн нэг нь идүүлнэ, Мөн амьтан бүрээс нэг нэг явбал, сал дээрх нэг гөрөөс нөгөө эрэг дээр очингуутаа тоогоороо бага болно. Энэ нь мухар төгсгөл учир, гурав дахь гатлалт дээр, зөвхөн хоёр арслан л явж болно. Нэг нь үлдээд, зүүн эрэг дээр хоёр арслан байна. 3 дахь арслан салаа буцаан баруун эрэг дээр авч ирнэ. Тэнд бусад гөрөөсүүд хүлээж байгаа. Одоо яах вэ? 2 арслан нөгөө талд хүлээж байгаа exnj ганц сонголт нь 2 гөрөөс л явуулах. Дараа нь, 2 гөрөөс буцаж ирвэл утгагүй зүйл болно. Сүүлийн нүүдлээ бууцаалаа л гэсэн үг. Хэрэв хоёр арслан буцвал, баруун эрэг дээрх гөрөөсийг тоогоороо давчихна. Тэгэхээр нэг арслан, нэг гөрөөс буцаад салтайгаа явна. Одоо зүүн эрэг дээр амьтан бүрээс нэг харин баруун эрэг дээр амьтан бүрээс 2 үлдэнэ. Арслан, гөрөөс хоёрыг дахин буцаах нь утгагүй зүйл, тэгэхээр дараагийн гатлалтаар хос арслан эсвэл хос гөрөөс байх хэрэгтэй. Хэрвээ хоёр арслан явбал зүүн эрэг дээрх гөрөөсийг иднэ, тиймээс тэд үлдэн, оронд нь хос гөрөөс явна. Бүх гөрөөс очих газраа байгаа тул дуусахад их ойрхон байна. Тоогоор дутаагүй байна. Одоо нэг арслан буцаж сэлүүрдэн яваад, бусад арслангуудаа нэг нэгээр нь авч ирнэ. Энэ нь нийтдээ 11 гатлалт бөгөөд, бүх амьтдыг аюулгүй гарахад хэрэгтэй хамгийн бага тоо. Эхний аялалд 2 арслан явуулах нь төстэй аргаар явж, мөн л 11 гатлалт хийнэ. Бүх 6 амьтан галаас ямар ч гэмтэлгүй амжиж зугтаан, голын нөгөө талд шинэ амьдарлаа эхлүүлнэ. Мэдээж, аюул ард үлдсэн учираас, тэдний эв нэгдэл хэр удаан үргэлжлэхийг харах л үлдлээ.