Органик химичид
маш нарийн төвөгтэй
молекулуудыг хийхдээ
том молекулуудыг
жижиг хэсгүүдэд хуваадаг,
бас эсрэг инженерчлэл хийдэг.
Химичийн хувьд
өөрийн судалгааны багаас хэдэн жилийн өмнө
асуухыг хүссэн зүйл маань
бид үнэхээр мундаг химийн бүрдэл
гаргаж чадах уу гэсэн асуулт байлаа.
Мөн чанартаа бид химийн хэрэглээний
програм гаргаж чадах уу л гэсэн үг.
Энэ яг ямар утгатай вэ?
Бид үүнийг яаж хийх вэ?
Үүнийг хийхийн тулд
бид гурван хэмжээст
хэвлэгчийг ашиглан
лабораторийн шилэн аяга,
туршилтын хүзүү шилийг хэвлэж эхэлсэн.
Мөн нөгөө хэсэгт зэрэг молекулуудыг хэвлэн
тэдгээрийг хамтад нь
хариу үйлдэл үзүүлэгч гэж нэрлэсэн.
Нэгэн зэрэг шилэн бумба хэвлэж
химийн хувилалыг хийснээр
химийн энэхүү универсал хэрэгслүүрийн
эхлэлийг тавьж байж болох юм.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Хэрэв хайлтын хэрэгсэл шиг биологийн болон
химийн сүлжээг суулгаж чадах юм бол
хэрэв танд эмчлэх шаардлагатай
өвчний эс байлаа гэхэд
эсвэл устгахыг хэрэгтэй
бактери байлаа гэхэд
хэрэв та ийм зүйлийг
төхөөрөмжиндөө суулгасан
бас яг тэр үед нь
химийн хувирал хийх юм бол
шинэ арга замаар эм үйлдвэрлэх
боломжтой болох юм.
Бид ийм зүйлийг лабораторид
хэрхэн хийж байгаа вэ?
Үүнд мэдээж програм, техник хангамж
мөн химийн хор шаардагдана.
Ийм мундаг нь юу вэ гэхээр
бид ийм универсал бэхнүүдийг
хэвлэгч машиндаа хийн
ноорог буюу тэрхүү молекулын
органик химийн бүрдлийг татаж аваад
та өөрийн төхөөрөмжиндөө хийнэ.
Та ийм програм хангамжийг ашиглан
өөрийн молекулыг хэвлэн гаргаж авна.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл
эцсийн үр дүнд
та өөрийн эмийг хэвлэж чадна.
Бид үүнийг лабораторидоо хийж байгаа.
Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд
эхлээд бид эмний дизайн болон
үйлдвэрлэлийг судлах хэрэгтэй.
Эсвэл эм шинээр бүтээх эсвэл боловсруулах.
Хэрвээ бид олж нээсэн эмээ
боловсруулж чадах юм бол
үүнийгээ хаана ч түгээж чадна.
Та химич дээр очих
шаардлагагүй болно.
Хэрэгтэй болсон үедээ л
эмээ хэвлээд гаргачихна.
Бид шинэ оношоо бас татаад авчихна.
Шинэ нян гарлаа гэхэд
хайлтын хэрэгсэлдээ оруулаад
тэр аюулыг эмчлэх эмийг бүтээнэ.
Энэ танд молеkулыг шуурхай
угсрах боломж олгоно.
Гэвч миний хувьд
ирээдүйд хийх гол зүйл бол
өөрийн язгуур эсийг аван энэ санааг
ген болон байгаль орчинд
өөрөө өөрийн гэсэн эмийг хэвлэх юм.
Хэрэв энэ тийм ч гоц гойд
санагдахгүй байгаа бол
бид хаашаа чиглэнэ гэж
та бодож байна?
Та хувийн матери үйлдвэрлэгчтэй
болох нь дээ.
За, би сансрын хөлөг рүүгээ явлаа.
(Алга ташилт)