Миний агуу санаа бол
маш өчүүхэн санаа.
Энэ нь яг одоо бидний дотор нуугдаж байгаа
олон тэрбум чухал санааг
тайлж чадах хүчтэй.
Үүнийг хэрэгжүүлэх миний бяцхан санаа бол
унтах.
(Инээд)
(Алга ташилт)
Энд А төрлийн эмэгтэйчүүд ирсэн байна.
Энэ өрөөнд нойрны хямралд орсон
эмэгтэйчүүд байна.
Би нойрны үнэ цэнийг
хэцүүхэн замаар мэдэж авсан.
Хоёр жил хагасын өмнө
би туйлдаа ортлоо ядраад ухаан алдсан.
Би толгойгоо ширээнд цохиж
шанаагаа хугалсан.
Баруун нүдэндээ 5 оёдол тавиулсан.
Ингээд би унтаж амрахын үнэ цэнийг
дахин танин мэдэх аялалдаа гарсан юм.
Энэхүү аяллынхаа явцад
би судалгаа хийж
эмч, судлаач нартай уулзсан.
Тэгээд би та бүхэнд
нэг зүйл хэлэхээр ирлээ.
Илүү үр бүтээлтэй,
урам зоригтой, баяр хөөртэй
амьдралд хүрэх гарц бол
хангалттай сайн унтаж амрах.
(Алга ташилт)
Энэ шинэ хувьсал,
феминист асуудлыг
эмэгтэйчүүд бид удирдах болно.
Бид жинхэнэ утгаар нь унтаагаараа
энэ оргилд хүрэх болно.
(Инээд)
(Алга ташилт)
Яагаад гэвэл
харамсалтай нь эрчүүдийн хувьд
нойргүйдэл бол
эр чадлын бэлгэдэл болчихсон.
Би саяхан
урьд шөнө нь дөрөвхөн цаг
унтсанаараа бахархах
нэг залуутай хамт хоолонд орсон.
Би түүнд хэлээгүй л дээ.
Гэхдээ ингэж хэлмээр санагдсан:
"Юу гээч?
Хэрвээ чи 5 цаг унтсансан бол
энэ уулзалт илүү сонирхолтой байх байлаа."
(Инээд)
Нэг шинэ төрлийн нойргүйдэл гарсан байна:
бусдаас илүүрхэх.
Тухайлбал, энд Вашингтонд
та өглөөний цайн дээр уулзахаар:
"8 цагаас байвал яаж байна?" гэхэд
тэд: "Миний хувьд 8 цаг дэндүү орой байна,
гэхдээ зүгээр ээ, би теннис тоглоод
утсаар хэдэн яриа хийчихээд
чамтай наймаас уулзаж болно оо" гэнэ.
Үүнийгээ тэд
өөрсдөө туйлын их завгүй
бөгөөд үр бүтээлтэй байна гэж боддог,
гэхдээ үнэндээ тийм биш.
Учир нь өнөө үед
бизнес, санхүү, улс төрийн
олон гайхалтай удирдагчид байдаг ч
тэд шийдвэр гаргахдаа маш муу.
Тэгэхээр өндөр IQ-тэй байх нь
сайн удирдагч гэсэн үг биш.
Учир нь удирдахуйн мөн чанар нь
Титаникыг мөргөхөөс өмнө
мөсөн уулыг харах чадвар юм.
Бидний Титаникыг мөргөсөн
маш олон мөсөн уулс бий.
Ер нь надад бодогдсон нэг зүйл бол
хэрвээ Lehman Brothers банкны
"ах дүүс"-ийн оронд
"ах болон эгч дүүс" гэж байсан бол
өдийд оршсоор байх байсан ч юм билүү?
(Алга ташилт)
Бүх ах, дүү нар нь 7 хоногийн
24 цагийн турш холбоотой,
завгүй байх хооронд
аль нэг эгч нь мөсөн уулыг
анзаарах байсан байж магадгүй шүү дээ.
Яагаад гэвэл тэр 7 цаг хагас юм уу,
8 цагийн нойрноосоо сэрээд
аливаа зүйлсийн
том дүр зургыг харах
чадвартай байх байсан.
Өнөөгийн дэлхий дахины
олон хямралууд
бидэнд тулгараад байгаатай адил
хувь хүний түвшинд юу сайн байна,
бидний амьдралд юу илүү
баяр хөөр, талархал,
үр өгөөжийг авч ирж
ажил мэргэжилд маань
шилдэг нь болгож байна,
тэр л зүйл дэлхий дахинд
хэрэгтэй гэсэн үг.
Иймээс би та нарыг
нүдээ аниад
өөрсдийнхөө дотор байгаа
агуу санааг нээн илрүүлж,
хөдөлгүүрээ унтраагаад нойрны хүч чадлыг
таньж мэдээсэй гэж хүсэж байна.
Баярлалаа.
(Алга ташилт)