1 00:00:00,000 --> 00:00:04,040 Би энэхүү илтгэлээ сайн найз Околома Мадүэвэсийн тухай 2 00:00:04,040 --> 00:00:06,620 ярианаас эхлэхийг хүсэж байна. 3 00:00:07,100 --> 00:00:09,306 Околома манай гудамжинд амьдардаг байсан бөгөөд 4 00:00:09,360 --> 00:00:11,656 намайг яг ах шиг минь харж ханддаг байлаа. 5 00:00:11,680 --> 00:00:15,540 Хэрэв надад нэг хөвгүүн таалагдвал би Околомагийн бодлыг асуудаг байв. 6 00:00:16,223 --> 00:00:19,130 Околома 2005 оны 12 сард Нигер улсад болсон 7 00:00:19,130 --> 00:00:22,400 Сосолисо онгоцны аймшигт ослоор амиа алдсан. 8 00:00:23,000 --> 00:00:24,680 Яг долоон жилийн өмнө. 9 00:00:26,080 --> 00:00:30,440 Околома маргалдаж, инээлдэж бас үнэнчээр ярилцаж болохоор тийм л хүн байсан юм. 10 00:00:31,590 --> 00:00:34,251 Мөн тэр намайг феминист гэж дуудсан анхны хүн байсан. 11 00:00:35,520 --> 00:00:38,920 Би 14-тэй байсан ба бид тэднийд нэг сэдвээр маргаж байв. 12 00:00:38,960 --> 00:00:41,716 Бид хоёр уншсан номнуудаасаа олж авсан хагас хугас 13 00:00:41,716 --> 00:00:43,570 мэдлэгээрээ маргалдаж байсан нь тэр. 14 00:00:43,570 --> 00:00:46,330 Юуны тухай маргалдаж байснаа одоо санахгүй байгаа ч 15 00:00:47,230 --> 00:00:49,916 Околома тэр мэтгэлцээнийг таслан миний нүд рүү хараад 16 00:00:49,916 --> 00:00:53,320 "Чи өөрийгөө феминист гэдгээ мэдэх үү?" гэж хэлсэн нь тодхон санагддаг. 17 00:00:53,320 --> 00:00:55,146 Энэ магтаал биш байлаа. 18 00:00:55,146 --> 00:00:56,536 (Инээд) 19 00:00:56,560 --> 00:00:58,566 Дууны өнгөнөөс нь тодорхой байсан. 20 00:00:58,566 --> 00:01:00,696 "Чи бол терроризмыг дэмжигч" гэсэн шиг 21 00:01:00,720 --> 00:01:03,446 сөрөг утгатай зүйл хэлэхэд сонсогддог дууны өнгө байсан. 22 00:01:03,456 --> 00:01:04,446 (Инээд) 23 00:01:05,280 --> 00:01:08,936 Тэр үед би феминист гэх үгийн утгыг сайн мэдэхгүй байсан ч 24 00:01:08,960 --> 00:01:12,176 түүнийгээ Околомад мэдэгдэхийг хүсээгүй. 25 00:01:12,200 --> 00:01:15,256 Тиймээс би хэлснийг нь үл тоож, маргаанаа цааш үргэлжлүүлсэн юм. 26 00:01:15,256 --> 00:01:17,656 Тэр өдөр гэртээ очоод би хамгийн түрүүнд 27 00:01:17,680 --> 00:01:20,256 "феминист" гэдэг үгийг толь бичгээс хайж байсан. 28 00:01:20,280 --> 00:01:23,416 Энэ явдлаас хэдэн жилийн дараа би 29 00:01:23,440 --> 00:01:27,866 эхнэрээ зоддог нэгэн залуу ба түүний золгүй төгсгөлийн тухай 30 00:01:27,866 --> 00:01:29,560 ном бичсэн. 31 00:01:30,600 --> 00:01:32,766 Намайг Нигер улсад номоо сурталчилж байх үеэр 32 00:01:32,766 --> 00:01:35,110 нэгэн эелдэг сэтгүүлч эр 33 00:01:35,110 --> 00:01:38,030 надад зөвлөгөө өгөхийг хүсч байна гэж хэлсэн. 34 00:01:39,020 --> 00:01:40,866 Энд байгаа бүх нигеричүүдэд хэлэхэд 35 00:01:40,866 --> 00:01:42,136 бидний мэдэж байгаачлан 36 00:01:42,160 --> 00:01:48,400 манайхан бусдад сайн дураараа зөвлөгөө өгөхдөө тун сурамгай шүү дээ. 37 00:01:49,760 --> 00:01:53,336 Миний зохиолыг хүмүүс феминист гэж ярьж байна гэж тэр сэтгүүлч надад хэлсэн. 38 00:01:53,336 --> 00:01:54,856 Тэр надад зөвлөгөө өгөхдөө 39 00:01:54,880 --> 00:01:58,050 толгойгоо гунигтайгаар сэгсрэн 40 00:01:58,060 --> 00:02:00,416 "өөрийгөө хэзээ ч битгий феминист гэж дууд, 41 00:02:00,416 --> 00:02:03,536 учир нь феминистүүд гэдэг бол нөхөр олж чадахгүйдээ гонсойж яваа 42 00:02:03,536 --> 00:02:05,696 аз жаргалгүй эмэгтэйчүүд" гэж хэлдэг юм даа. 43 00:02:05,706 --> 00:02:07,240 (Инээд) 44 00:02:09,280 --> 00:02:12,180 Иймд би өөрийгөө "аз жаргалтай феминист" гэж нэрлэхээр шийдэв. 45 00:02:13,040 --> 00:02:15,806 Тэгтэл нэгэн боловсролтой нигери эмэгтэй над дээр ирээд 46 00:02:15,806 --> 00:02:17,416 "феминизм бол манай соёл биш, 47 00:02:17,440 --> 00:02:19,056 феминизм Африктай хамааралгүй, 48 00:02:19,080 --> 00:02:21,176 мөн би өөрийгөө феминист гэж нэрлэж байгаа нь 49 00:02:21,176 --> 00:02:23,280 барууны номонд толгойгоо мэдүүлснийх" гэлээ. 50 00:02:24,120 --> 00:02:25,766 Энэ нь намайг их гайхшруулсан. 51 00:02:25,766 --> 00:02:29,196 Учир нь багадаа уншсан номнууд маань яав ч феминист байгаагүй. 52 00:02:29,206 --> 00:02:31,430 Би 16 нас хүрэхээсээ өмнө Англид хэвлэгдсэн 53 00:02:31,430 --> 00:02:33,890 хайр дурлалын тухай бараг бүх зохиолыг уншсан байх. 54 00:02:33,990 --> 00:02:35,936 "Феминист сонгодгууд" гэгддэг номнуудыг 55 00:02:35,960 --> 00:02:37,776 унших гэж оролдох бүртээ 56 00:02:37,800 --> 00:02:40,576 амархан уйдаж, дуусгах гэж зовдог байлаа. 57 00:02:40,600 --> 00:02:43,336 Феминизм африкийнх биш гэсэн болохоор 58 00:02:43,360 --> 00:02:46,840 дараа нь би өөрийгөө "аз жаргалтай Африк феминист" гэж нэрлэхээр шийдэв. 59 00:02:47,840 --> 00:02:51,130 Тэгээд сүүлдээ би эрчүүдийг үзэн яддаггүй, уруулын будагт дуртай, 60 00:02:51,130 --> 00:02:53,616 эрчүүдэд биш, өөртөө зориулж өндөр өсгийт өмсдөг 61 00:02:53,640 --> 00:02:56,136 аз жаргалтай Африк феминист болсон доо. 62 00:02:56,160 --> 00:02:57,896 (Инээд) 63 00:02:57,920 --> 00:03:00,096 Эдний ихэнх нь мэдээж хэтрүүлэг, 64 00:03:00,120 --> 00:03:04,736 гэхдээ феминизм гэдэг үг олон утга агуулдаг, ихэнхдээ сөрөг утга. 65 00:03:04,760 --> 00:03:07,096 Чи эрчүүдийг үздэггүй, хөхний даруулгыг үздэггүй, 66 00:03:07,120 --> 00:03:09,240 чи Африкийн соёлыг үзэн яддаг гээд л. 67 00:03:10,240 --> 00:03:12,280 Харин одоо би багынхаа нэг түүхийг ярья. 68 00:03:13,000 --> 00:03:14,926 Намайг бага сургуульд байхад 69 00:03:14,926 --> 00:03:19,336 манай багш улирлын эхэнд бид нараас шалгалт аваад 70 00:03:19,360 --> 00:03:22,296 хамгийн өндөр оноо авсан хүүхдийг ангийн дарга болгоно гэв. 71 00:03:22,320 --> 00:03:24,400 Ангийн дарга гэдэг том нэр хүнд байлаа. 72 00:03:25,240 --> 00:03:26,850 Чи ангийн дарга болбол 73 00:03:26,850 --> 00:03:29,456 шуугилддаг хүүхдүүдийн нэрийг бичиж авна аа гэсэн үг. 74 00:03:29,480 --> 00:03:31,136 (Инээд) 75 00:03:31,160 --> 00:03:33,640 Өөрийн гэсэн эрх мэдэлтэй байгаа биз. 76 00:03:34,480 --> 00:03:39,256 Бас болоогүй багшийн өгсөн савааг бариад 77 00:03:39,280 --> 00:03:42,240 анги дундуур алхаж, өнөө шуугиан гаргагчдыг дэгэнд нь оруулна. 78 00:03:43,360 --> 00:03:46,240 Мэдээж тэр савааг жинхэнээсээ ашиглах эрхгүй байсан. 79 00:03:46,920 --> 00:03:50,336 Гэхдээ л 9 настай надад тэр үедээ л их сонирхолтой санагдаж байв. 80 00:03:50,360 --> 00:03:53,136 Би ангийн дарга болохыг их хүсэж байлаа. 81 00:03:53,160 --> 00:03:55,080 Мөн шалгалтад хамгийн өндөр оноог авав. 82 00:03:55,800 --> 00:03:59,160 Гэтэл багш ангийн дарга эрэгтэй байх ёстой гэж намайг гайхшруулж орхив. 83 00:04:00,240 --> 00:04:02,210 Багш тэрийгээ урьдчилж хэлэхээ мартчихаж. 84 00:04:02,210 --> 00:04:04,548 Учир нь багшид энэ ойлгомжтой зүйл байж л дээ. 85 00:04:04,548 --> 00:04:06,296 (Инээд) 86 00:04:06,320 --> 00:04:09,096 Шалгалтын хоёр дахь өндөр оноог эрэгтэй хүүхэд авсан бөгөөд 87 00:04:09,120 --> 00:04:11,160 тэр хүү ангийн дарга болов. 88 00:04:11,960 --> 00:04:14,136 Бүр хамгийн сонирхолтой нь 89 00:04:14,160 --> 00:04:17,976 тэр тун эелдэг, даруу хүү байсан бөгөөд 90 00:04:18,000 --> 00:04:21,049 саваа барьж ангийн дундуур явах ямар ч сонирхолгүй нэгэн байлаа. 91 00:04:22,120 --> 00:04:25,320 Гэтэл надад тэгэх ямар их хүсэл зориг байсан гэж санана. 92 00:04:26,560 --> 00:04:28,656 Харамсалтай нь би эмэгтэй, тэр эрэгтэй. 93 00:04:28,680 --> 00:04:30,497 Тиймээс тэр хүү ангийн дарга болсон. 94 00:04:31,240 --> 00:04:33,240 Би хэзээ ч энэ явдлыг мартдаггүй. 95 00:04:34,160 --> 00:04:36,056 Би заримдаа надад илэрхий юм бүрийг 96 00:04:36,080 --> 00:04:39,536 бусдад ч бас ойлгомжтой байгаа гэж буруу тооцоолох гээд байдаг. 97 00:04:39,560 --> 00:04:42,506 Найз Луигаа жишээ болгож ярья л даа. 98 00:04:42,520 --> 00:04:44,376 Луи бол тун гайхалтай, шударга залуу. 99 00:04:44,400 --> 00:04:46,896 Заримдаа бид ярилцаж байх зуур 100 00:04:46,920 --> 00:04:50,400 "Эмэгтэйчүүдэд юмс өөр, эсвэл хэцүү гээд байдгийг чинь би ойлгохгүй юм. 101 00:04:50,960 --> 00:04:53,740 Өнгөрсөнд тийм байсан байх, харин одоо биш" гэнэ. 102 00:04:53,740 --> 00:04:58,136 Ийм ойлгомжтой зүйлийг Луи яагаад олж харахгүй байгааг би ойлгодоггүй байв. 103 00:04:58,160 --> 00:05:02,296 Нэг орой Луи бид хоёр Лагост найзуудтайгаа уулзсан юм. 104 00:05:02,320 --> 00:05:04,776 Лагосыг сайн мэдэхгүй хүмүүст гэж хэлэхэд 105 00:05:04,800 --> 00:05:06,696 барилгуудын гадаа эргэлдэж, 106 00:05:06,720 --> 00:05:10,580 зочид машинаа зогсоолд тавихад нь сүр дуулиантай "тусалдаг" 107 00:05:10,580 --> 00:05:14,400 идэвхтэй эрчүүд гэсэн Лагосын тогтсон соёл бий. 108 00:05:16,000 --> 00:05:19,296 Тэр орой бидэнд зогсоол олж өгсөн 109 00:05:19,320 --> 00:05:22,296 залуугийн "үзүүлбэр" надад их таалагдсан. 110 00:05:22,320 --> 00:05:25,280 Тэндээс явах гэж байхдаа би түүний гарыг цайлгахаар шийдэв. 111 00:05:26,760 --> 00:05:30,646 Тэгээд цүнхээ онгойлгож, гараа цүнхэндээ хийгээд, 112 00:05:30,646 --> 00:05:34,270 өөрөө ажиллаж олсон мөнгөнөөсөө тэр залууд өгөв. 113 00:05:35,600 --> 00:05:39,976 Тун их баярлаж, аз жаргалтай болсон тэр эр 114 00:05:40,000 --> 00:05:41,776 надаас өнөөх мөнгийг аваад, 115 00:05:41,800 --> 00:05:43,216 Луи руу эргэж 116 00:05:43,240 --> 00:05:45,096 "Баярлалаа эрхэм ээ!" гэж хэлэв. 117 00:05:45,120 --> 00:05:47,600 (Инээд) 118 00:05:51,160 --> 00:05:54,416 Луи ихэд гайхаж над руу хараад, 119 00:05:54,440 --> 00:05:57,840 "Тэр яагаад надад баярласан юм бэ? Би мөнгө өгөөгүй шүү дээ" гэсэн юм. 120 00:05:58,840 --> 00:06:01,800 Тэр үед Луи ухаарах шиг болсон нь царайнаас нь илэрхий байсан. 121 00:06:03,040 --> 00:06:05,456 Надад байсан мөнгийг ямар нэг байдлаар 122 00:06:05,480 --> 00:06:09,350 Луи л өгсөн байх гэж бодсоноос гарцаагүй. 123 00:06:09,580 --> 00:06:10,960 Учир нь Луи эрэгтэй хүн. 124 00:06:12,600 --> 00:06:14,416 Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр. 125 00:06:14,440 --> 00:06:17,296 Бид өөр даавартай, өөр бэлэг эрхтэнтэй, 126 00:06:17,320 --> 00:06:19,376 өөр биологийн чадвартай. 127 00:06:19,400 --> 00:06:21,860 Эмэгтэйчүүд хүүхэд гаргаж чадна, эрчүүд чадахгүй. 128 00:06:22,800 --> 00:06:24,016 Одоохондоо. 129 00:06:24,040 --> 00:06:25,120 (Инээд) 130 00:06:25,120 --> 00:06:30,530 Эрчүүд тестостерон даавартай, мөн бие махбодын хувьд эмэгтэйчүүдээс хүчтэй. 131 00:06:30,530 --> 00:06:33,176 Дэлхийд эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс арай илүү. 132 00:06:33,200 --> 00:06:36,296 Дэлхийн хүн амын 52% орчим нь эмэгтэйчүүд. 133 00:06:36,320 --> 00:06:39,720 Гэвч дийлэнхдээ эрх мэдэл, нэр алдартай албан тушаалд эрчүүд байдаг. 134 00:06:40,840 --> 00:06:43,296 Кени улсын Нобелийн энхтайвны шагналт 135 00:06:43,320 --> 00:06:44,656 Вангари Матайя 136 00:06:44,680 --> 00:06:46,800 үүнийг тун энгийнээр хэлсэн байдаг. 137 00:06:47,600 --> 00:06:50,680 "Дээшлэх тусам улам цөөн эмэгтэйчүүд бий." 138 00:06:51,920 --> 00:06:56,536 Сүүлийн АНУ-ын сонгуулиар Лилли Ледбэтэрийн хууль их яригдсан. 139 00:06:56,560 --> 00:06:59,976 Толгой холбосон гоё нэртэй энэ хуулийг тунгаан бодвол 140 00:07:00,000 --> 00:07:02,136 яг адил ажил хийж буй, 141 00:07:02,160 --> 00:07:04,936 яг адил чадвартай эрэгтэй, эмэгтэй хоёр байхад 142 00:07:04,960 --> 00:07:07,860 эрэгтэй нь эр хүн гэдгээрээ илүү цалинтай байгаа асуудал юм. 143 00:07:08,160 --> 00:07:11,496 Энгийнээр бол эрчүүд дэлхийг удирддаг ба үүнийг 144 00:07:11,520 --> 00:07:14,360 1000 жилийн өмнө ойлгож болохоор байв. 145 00:07:15,120 --> 00:07:17,976 Учир нь тэр үед хүн төрөлхтний хувьд биеийн хүч чадал гэдэг 146 00:07:18,000 --> 00:07:22,176 амьд үлдэх эсэхийг нь тодорхойлохуйц чухал хүчин зүйл байсан. 147 00:07:22,200 --> 00:07:25,480 Бяр чадал ихтэй хүн манлайлагч болох хандлага давамгайлдаг байсан ба 148 00:07:27,280 --> 00:07:29,856 эрчүүд ерөнхийдөө биеийн хүч ихтэй байдаг. 149 00:07:29,880 --> 00:07:31,595 Мэдээж олон онцгой тохиолдол байгаа. 150 00:07:31,619 --> 00:07:33,176 (Инээд) 151 00:07:33,200 --> 00:07:37,000 Гэвч өнөөдөр бид тэс өөр ертөнцөд амьдарч байна. 152 00:07:37,720 --> 00:07:41,776 Одоо бол бяр чадалтай нь бус 153 00:07:41,800 --> 00:07:45,190 хэн илүү бүтээлч, хэн илүү оюуны өндөр чадамжтай, 154 00:07:45,190 --> 00:07:47,736 хэн илүү шинийг санаачилж байгаа нь манлайлж чадах ба 155 00:07:47,760 --> 00:07:50,416 үүнд ямар ч даавар чухал нөлөөгүй. 156 00:07:50,440 --> 00:07:53,056 Эрчүүдийн оюуны чадамжтай, бүтээлч, шинийг санаачлах 157 00:07:53,080 --> 00:07:55,540 чадвартай байх боломж нь эмэгтэйчүүдийнхтэй яг адил. 158 00:07:55,800 --> 00:07:57,096 Бид өөрчлөгдсөөр байна, 159 00:07:57,120 --> 00:08:00,640 гэвч жендерийн тухай хандлага огт өөрчлөгдөөгүй л байна. 160 00:08:01,760 --> 00:08:05,720 Хэдэн долоо хоногийн өмнө би Нигерийн нэг том зочид буудалд орсон юм. 161 00:08:06,280 --> 00:08:09,536 Би тэр буудалд нэр өгье гэж бодож байсан ч өгөөгүй нь дээр гэж бодов. 162 00:08:09,560 --> 00:08:12,920 Орох үед хамгаалагч нь намайг зогсоож ядаргаатай асуултууд асууж эхлэв. 163 00:08:13,960 --> 00:08:15,776 Учир нь нигери бүсгүй ганцаараа 164 00:08:15,800 --> 00:08:18,920 буудал руу орж байвал биеэ үнэлэгч байхаас гарцаагүй гэж боддог. 165 00:08:21,000 --> 00:08:22,216 Ер нь энэ буудлууд яагаад 166 00:08:22,240 --> 00:08:25,170 биеэ үнэлэгчдийн бодит эрэлтийн оронд 167 00:08:25,170 --> 00:08:28,210 үзэгдэх төдийн нийлүүлэлтэд илүү анхаараад байдаг юм бэ? 168 00:08:29,520 --> 00:08:34,775 Лагост би ганцаараа цэнгээний газар луу орж чаддаггүй. 169 00:08:34,799 --> 00:08:37,216 Тийм газруудад ганцаараа яваа эмэгтэйг оруулдаггүй. 170 00:08:37,240 --> 00:08:39,290 Харин та эр хүнтэй явж байвал нэг өөр хэрэг. 171 00:08:39,600 --> 00:08:42,336 Нигерт эрэгтэй хүнтэй хамт ресторанд орох бүрт маань 172 00:08:42,360 --> 00:08:44,560 зөөгч нар эрчүүдтэй мэндэлж намайг үл тоодог. 173 00:08:46,320 --> 00:08:47,816 Зөөгчид бол... 174 00:08:47,840 --> 00:08:48,976 (Инээд) 175 00:08:49,000 --> 00:08:51,896 Сая зарим эмэгтэйчүүд "Би бас тэгэж бодсон!" гэсэн байх. 176 00:08:51,920 --> 00:08:54,086 Зөөгчид бол эрчүүд эмэгтэйчүүдээс илүү чухал 177 00:08:54,086 --> 00:08:56,920 гэж тэдэнд заасан нийгмийн бүтээгдэхүүн. 178 00:08:58,240 --> 00:09:01,096 Зөөгчид мэдээж муу зүйл санаж тэгдэггүйг би мэднэ л дээ. 179 00:09:01,120 --> 00:09:05,416 Гэвч аливааг тархиараа мэдэх, сэтгэл хөдлөлөөрөө мэдрэх гэдэг хоёр өөр. 180 00:09:05,440 --> 00:09:07,916 Үл тоох бүрт нь надад үл үзэгдэгч шиг мэдрэмж төрдөг. 181 00:09:07,916 --> 00:09:09,170 Таагүй мэдрэмж төрдөг. 182 00:09:09,780 --> 00:09:12,080 Би ч бас эрчүүдтэй адил, 183 00:09:12,080 --> 00:09:15,880 бусдад хүндлэгдэх эрхтэй хүн шүү дээ гэж хэлмээр санагддаг. 184 00:09:16,760 --> 00:09:18,016 Энэ бүгд жижигхэн зүйл, 185 00:09:18,040 --> 00:09:21,296 гэхдээ жижиг зүйлс хамгийн ихээр хатгаж өвтгөдөг биш гэж үү. 186 00:09:21,320 --> 00:09:23,056 Саяхан би Лагост амьдардаг, 187 00:09:23,080 --> 00:09:26,376 залуухан эмэгтэй байх ямар байдаг тухай нэг нийтлэл бичсэн. 188 00:09:26,400 --> 00:09:28,320 Түүнийг уншсан хэвлэгч надад 189 00:09:29,120 --> 00:09:30,890 "Таны нийтлэл маш ууртай байсан" гэв. 190 00:09:30,890 --> 00:09:32,496 Мэдээж тэр нийтлэл ууртай байсан! 191 00:09:32,496 --> 00:09:34,120 (Инээд) 192 00:09:36,840 --> 00:09:38,496 Би ууртай байна. 193 00:09:38,520 --> 00:09:41,656 Өнөөдрийн жендерийн нөхцөл байдал бол эмгэнэлтэй шударга бус явдал. 194 00:09:41,680 --> 00:09:43,416 Иймд бид бүгд уурлах ёстой. 195 00:09:43,440 --> 00:09:47,296 Уур бухимдал заримдаа олон эерэг өөрчлөлт авч ирдгийг бид түүхээс мэднэ. 196 00:09:47,320 --> 00:09:50,120 Ууртай байгаа ч надад бас итгэл бий. 197 00:09:50,880 --> 00:09:53,496 Учир нь хүн төрөлхтөн сайн сайхны төлөө 198 00:09:53,520 --> 00:09:55,640 өөрийгөө өөрчлөх чадвартай гэдэгт би итгэдэг. 199 00:09:56,920 --> 00:09:58,816 Жендер дэлхийн хаана ч хамаатай. 200 00:09:58,840 --> 00:10:01,220 Гэхдээ би одоо зөвхөн Нигери болон 201 00:10:01,220 --> 00:10:02,976 Африкийг ерөнхийд нь яримаар байна. 202 00:10:03,006 --> 00:10:06,576 Учир нь энэ миний сайн мэддэг, бас миний зүрх сэтгэл уяатай байдаг газар. 203 00:10:06,600 --> 00:10:08,536 Өнөөдөр би та бүхнээс 204 00:10:08,560 --> 00:10:12,696 өөр, илүү шударга, эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд өөртөө үнэнч байж чадах 205 00:10:12,720 --> 00:10:16,230 тийм л нийгмийн төлөө 206 00:10:16,240 --> 00:10:20,416 зүтгэж, мөрөөдөж эхлэхийг уриалмаар байна. 207 00:10:20,440 --> 00:10:21,976 Үүний тулд эхлээд: 208 00:10:22,000 --> 00:10:24,456 Бид охидоо өөрөөр өсгөх ёстой. 209 00:10:24,480 --> 00:10:26,840 Бас хөвгүүдээ өөрөөр өсгөх ёстой. 210 00:10:27,990 --> 00:10:30,800 Бид хөвгүүдийг тэдэнд тун халгаатай байдлаар өсгөдөг. 211 00:10:30,800 --> 00:10:33,520 Бид тэдний хүмүүнлэг чанарыг хавчиж боодог. 212 00:10:34,480 --> 00:10:37,056 Бид эрэлхэг байдлыг маш явцуу утгаар тодорхойлдог. 213 00:10:37,080 --> 00:10:40,576 Эрэлхэг байна гэдэг хатуу, жижиг гяндан болон хувирч 214 00:10:40,600 --> 00:10:42,896 бид тэр гяндандаа хөвгүүдийг хорьчихдог. 215 00:10:42,920 --> 00:10:44,840 Бид хөвгүүдийг айдсаас, сул дорой, 216 00:10:45,480 --> 00:10:49,240 эмзэг мэдрэмтгий байхаас айдаг болгож өсгөдөг. 217 00:10:49,800 --> 00:10:52,710 Бид хөвгүүдэд өөрөөрөө бус, баг зүүж амьдрахыг зааж сургадаг. 218 00:10:52,710 --> 00:10:56,920 Учир нь тэд нигеричүүдийн хэлдгээр "хүчирхэг эр" байх ёстой. 219 00:10:58,440 --> 00:11:02,576 Дунд сургуулийн хүү охин хоёул өсвөр насныхан, 220 00:11:02,600 --> 00:11:06,096 тэр хоёрт яг адил хэмжээний халаасны мөнгө байгаа ч 221 00:11:06,120 --> 00:11:08,896 болзоонд эрэгтэй нь тооцоо хийх ёстой болдог. 222 00:11:08,920 --> 00:11:10,730 "Эр хүн" гэдгээ батлахын тулд шүү дээ. 223 00:11:11,130 --> 00:11:15,760 Тэгснээ яагаад тэд аав ээжээсээ мөнгө хулгайлчих гээд байдаг юм бол гэж гайхдаг. 224 00:11:17,520 --> 00:11:19,706 Хэрэв охид хөвгүүдийн аль аль нь 225 00:11:20,180 --> 00:11:23,730 эршүүд байдлыг мөнгөтэй холбохгүй өссөн бол, 226 00:11:23,730 --> 00:11:26,736 "эрэгтэй нь төлөх ёстой" биш, харин 227 00:11:26,760 --> 00:11:29,960 "хэн мөнгөтэй нь төлнө" гэх хандлагатай байсан бол яах байсан бэ? 228 00:11:30,360 --> 00:11:32,936 Түүхэн давуу байдалтай холбоотойгоор мэдээж 229 00:11:32,960 --> 00:11:35,416 эрчүүд илүү их мөнгөтэй байдаг, 230 00:11:35,440 --> 00:11:38,056 гэхдээ бид одооноос хүүхдүүдээ өөрөөр өсгөж эхэлбэл 231 00:11:38,080 --> 00:11:40,616 магадгүй 50, 100 жилийн дараа 232 00:11:40,640 --> 00:11:44,440 хөвгүүд "эр хүн шиг" гэдгээ батлах гэсэн дарамт, шахалтад өртдөггүй болно. 233 00:11:45,680 --> 00:11:48,696 Эрчүүдэд хийдэг хамгийн хөнөөлтэй зүйл бол 234 00:11:48,720 --> 00:11:51,476 тэднийг хатуужилтай байх ёстой мэт мэдрэмж төрүүлж, 235 00:11:51,476 --> 00:11:54,970 үнэн хэрэгтээ тэднийг тун сул дорой эготой болгож орхидогт байгаа юм. 236 00:11:55,120 --> 00:11:58,520 Жинхэнэ "хүчирхэг эр" байх тусам илүү их дарамт шахалт мэдэрч, 237 00:11:59,320 --> 00:12:02,180 тэр хэрээр эго буюу өөрийн төсөөлөл нь сул дорой болчихдог. 238 00:12:02,960 --> 00:12:05,976 Бас болоогүй бид охидод бүр илүү их гай зовлон учруулдаг. 239 00:12:06,000 --> 00:12:09,320 Учир нь бид охидыг эрчүүдийн эмзэг эгог тэжээдэг нэгэн болгож өсгөдөг. 240 00:12:10,200 --> 00:12:13,696 Бид охидод өөрсдийгөө үргэлж багасгаж, жижгэрүүлэхийг заадаг. 241 00:12:13,720 --> 00:12:14,920 Бид охидод ингэж хэлдэг: 242 00:12:15,560 --> 00:12:17,976 "Чи зорилготой байж болно, гэхдээ хэт их биш." 243 00:12:17,976 --> 00:12:19,216 (Инээд) 244 00:12:19,240 --> 00:12:22,346 "Чи амжилтад хүрэхээр зорьж болно, гэхдээ хэт өндөр амжилтад биш. 245 00:12:22,346 --> 00:12:24,760 Эс тэгвээс чи эрчүүдийн амжилтыг булаана" 246 00:12:24,760 --> 00:12:27,616 Хэрэв та гэр бүлээ тэжээдэг эмэгтэй бол 247 00:12:27,640 --> 00:12:29,616 үүнийгээ бусдаас нуух хэрэгтэй, 248 00:12:29,640 --> 00:12:31,296 ялангуяа олон нийтийн газар, 249 00:12:31,320 --> 00:12:33,880 эс тэгвээс та эр нөхрийнхөө нэр хүндийг унагах болно. 250 00:12:34,720 --> 00:12:37,056 Гэхдээ энэ таамгийг ахин нэг бодоод үзвэл ямар вэ? 251 00:12:37,080 --> 00:12:41,210 Эмэгтэй хүний амжилт яагаад эрчүүдийн эсрэг заналхийлэл байна гэж? 252 00:12:41,210 --> 00:12:44,736 Бид ер нь энэ үгийг үгийн сангаасаа авч хаявал ямар вэ, 253 00:12:44,760 --> 00:12:49,380 "эр хүний нэрийг унагах" гэж англи хэлний миний хамгийн дургүй үг байх. 254 00:12:50,720 --> 00:12:53,016 Нигери танил маань нэг удаа надаас 255 00:12:53,040 --> 00:12:56,180 "эрчүүд чамаас айдаг байх вий гэж санаа зовдог уу" гэж асуусан. 256 00:12:56,560 --> 00:12:58,296 Би огт санаа зовдоггүй. 257 00:12:58,320 --> 00:13:00,576 Надад санаа зовох ямар ч үндэслэл байгаагүй. 258 00:13:00,600 --> 00:13:02,816 Учир нь надаас айж сүрддэг эр байвал 259 00:13:02,840 --> 00:13:05,456 тэр яах аргагүй миний огт сонирхохгүй эр хүн гэсэн үг. 260 00:13:05,480 --> 00:13:06,696 (Инээд) 261 00:13:06,720 --> 00:13:08,800 (Алга ташилт) 262 00:13:14,120 --> 00:13:16,960 Гэхдээ л тэр асуулт намайг гайхшруулсан. 263 00:13:17,640 --> 00:13:21,240 Би эмэгтэй хүн учраас гэрлэлт рүү тэмүүлж байх ёстой, 264 00:13:21,960 --> 00:13:23,736 би амьдралынхаа сонголтуудыг хийхдээ 265 00:13:23,760 --> 00:13:26,840 гэрлэлт л хамгийн чухал байхаар тооцоолох ёстой мэт байдаг. 266 00:13:28,040 --> 00:13:30,016 Гэрлэлт гэдэг сайн зүйл байж болно. 267 00:13:30,040 --> 00:13:34,456 Гэрлэлт нь аз жаргал, хайр хамтын дэмжлэг байж болно. 268 00:13:34,480 --> 00:13:37,096 Гэвч бид яагаад охидод гэрлэлтийг чухалчлахыг заагаад, 269 00:13:37,100 --> 00:13:38,680 хөвгүүдэд ингэж заадаггүй юм бэ? 270 00:13:40,700 --> 00:13:43,096 Гэрлэж магадгүй эрэгтэй нь айж сүрдэх вий гэсэндээ 271 00:13:43,096 --> 00:13:46,080 байшингаа зарахаар шийдсэн нэг эмэгтэйг би мэднэ. 272 00:13:47,880 --> 00:13:52,230 Гэрлээгүй хэрнээ хуралд явахдаа хуримын бөгж зүүдэг 273 00:13:52,230 --> 00:13:53,736 нэг нигери эмэгтэйг би мэднэ. 274 00:13:53,760 --> 00:13:54,976 Түүний хэлснээр бол 275 00:13:55,000 --> 00:13:58,920 хурлын бусад оролцогч түүнийг "хүндлээсэй" гэсэндээ бөгж зүүдэг гэнэ. 276 00:14:00,120 --> 00:14:02,456 Гэр бүл, найзууд, бүр ажлынх нь хүмүүс үргэлж 277 00:14:02,480 --> 00:14:06,576 хүнтэй гэрлэ гэх дарамт үзүүлж, аймшигтай сонголт хийхийг нь шаарддаг 278 00:14:06,600 --> 00:14:08,680 олон залуу бүсгүйчүүдийг би мэднэ. 279 00:14:09,520 --> 00:14:12,136 Энэ нийгэм тодорхой насанд хүрсэн гэрлээгүй эмэгтэйг 280 00:14:12,160 --> 00:14:16,280 өөрийгөө азгүй амьтан мэтээр харахыг заадаг. 281 00:14:17,040 --> 00:14:19,816 Харин тодорхой насанд хүрсэн гэрлээгүй эрэгтэйг 282 00:14:19,840 --> 00:14:22,456 сонголтоо хийж амжаагүй л яваа юм байна даа гэж боддог. 283 00:14:22,480 --> 00:14:24,336 (Инээд) 284 00:14:24,360 --> 00:14:25,976 Бидэнд ингэж хэлэх амархан: 285 00:14:26,000 --> 00:14:28,806 "Эмэгтэйчүүд энэ бүхэнд зүгээр үгүй гэж хэлж болно шүү дээ." 286 00:14:28,806 --> 00:14:31,360 Гэвч бодит байдал дээр энэ илүү хэцүү, илүү ярвигтай. 287 00:14:31,360 --> 00:14:33,136 Бид бүгд нийгмийн амьтад. 288 00:14:33,160 --> 00:14:35,656 Бид нийгмээсээ үзэл санаагаа олж авдаг. 289 00:14:35,680 --> 00:14:37,656 Үүний нэг жишээ бол бидний 290 00:14:37,680 --> 00:14:41,096 гэрлэлт, үерхлийн тухай ярихдаа хэрэглэдэг үг хэллэг юм. 291 00:14:41,120 --> 00:14:43,976 Гэрлэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн харилцан холбоо бус 292 00:14:44,000 --> 00:14:46,160 өмчлөлийн утгатай үг хэллэг ашигладаг. 293 00:14:46,800 --> 00:14:49,496 Бид "хүндлэл" гэх үгийг 294 00:14:49,520 --> 00:14:52,296 эмэгтэй хүн эрэгтэй хүнд гаргадаг үйлдэл гэж ойлгохоос биш, 295 00:14:52,320 --> 00:14:54,400 эсрэгээр нь ойлгох тохиолдол тун ховор. 296 00:14:56,160 --> 00:14:58,616 Нигерид эрэгтэй, эмэгтэйгүй энэ үгийг хэрэглэдэг. 297 00:14:58,640 --> 00:15:00,936 Энэ миний их гайхдаг хэллэг л дээ: 298 00:15:00,960 --> 00:15:03,280 "Би үүнийг гэрлэлтийнхээ төлөө хийсэн." 299 00:15:04,400 --> 00:15:05,976 Эрэгтэй хүн энэ үгийг хэлэх үед 300 00:15:06,000 --> 00:15:09,176 энэ нь ихэвчлэн эрчүүдийн угаасаа хийх хэрэггүй зүйлс байдаг л даа. 301 00:15:09,200 --> 00:15:11,136 (Инээд) 302 00:15:11,160 --> 00:15:13,936 Эрчүүд найзууддаа 303 00:15:13,960 --> 00:15:17,896 тун бухимдангуй байдлаар эршүүд байдлаа батлан харуулах 304 00:15:17,920 --> 00:15:21,056 бас ар гэртээ ямар хэрэгтэй, ямар их хайрлаж хүндлэгддэг гэдгээ 305 00:15:21,080 --> 00:15:22,726 батлах гэж энэ үгийг хэлдэг. 306 00:15:22,726 --> 00:15:25,750 "Манай эхнэр намайг өдөр бүр цэнгээний газар орж болохгүй гэсэн. 307 00:15:25,750 --> 00:15:28,176 Тиймээс би гэр бүлээ бодоод амралтын өдөр л ордог." 308 00:15:28,176 --> 00:15:29,616 (Инээд) 309 00:15:29,640 --> 00:15:33,896 Харин эмэгтэй хүн "Би үүнийг гэрлэлтийнхээ төлөө хийсэн" 310 00:15:33,920 --> 00:15:37,230 гэх тохиолдолд ихэвчлэн тэр эмэгтэй ажлаа, хүсэл мөрөөдлөө орхиж, 311 00:15:37,230 --> 00:15:40,246 албан тушаал хөөцөлдөхөө байсан тухай яриа байдаг. 312 00:15:41,080 --> 00:15:44,206 Хосын харилцаанд буулт хийх нь эмэгтэйнх нь хийх ёстой зүйл мэт 313 00:15:44,206 --> 00:15:45,800 бүсгүйчүүдэд зааж сургадаг. 314 00:15:47,080 --> 00:15:50,496 Бид охидыг бие биенээ ажил амжилтын хувьд өрсөлдөгч гэж харахыг сургавал 315 00:15:50,496 --> 00:15:53,396 эр хүний анхаарлыг татах тал дээр өрсөлдөгч гэж харахаас 316 00:15:53,396 --> 00:15:55,350 хамаагүй дээр, бас зөв гэж би боддог. 317 00:15:55,920 --> 00:15:58,856 Бид охидод хөвгүүд шиг бэлгийн бодгаль 318 00:15:58,880 --> 00:16:00,376 байж болохгүй гэж заадаг. 319 00:16:00,400 --> 00:16:03,720 Хүүтэй бол бид хөвгүүдийнхээ найз охины тухай мэдэхэд асуудалгүй. 320 00:16:04,480 --> 00:16:06,816 Харин охидын найз хөвгүүдийн хувьд? Муу ёр гэм! 321 00:16:06,840 --> 00:16:08,456 (Инээд) 322 00:16:08,480 --> 00:16:10,296 Гэхдээ мэдээж цаг нь ирэхээр 323 00:16:10,320 --> 00:16:14,216 бид охидоо нөхөр болоход яг тохирсон төгс залуу дагуулж ирээсэй гэж хүсдэг. 324 00:16:14,240 --> 00:16:17,616 Бид охидыг цагдаж ариун онгон байхыг шаарддаг, 325 00:16:17,640 --> 00:16:19,576 харин хөвгүүдийг тэгдэггүй. 326 00:16:19,600 --> 00:16:23,505 Энэ бүхэн яг ямар зарчмаар явагдах ёстойг би огт ойлгодоггүй юм. 327 00:16:23,529 --> 00:16:25,856 (Инээд) 328 00:16:25,880 --> 00:16:28,840 (Алга ташилт) 329 00:16:33,760 --> 00:16:37,150 Онгон байдлаа алдах явц ихэвчлэн ... 330 00:16:38,340 --> 00:16:42,966 Нигерийн их сургуульд нэг залуу бүсгүйг хэсэг залуу хүчиндсэн хэрэг гарсан. 331 00:16:42,966 --> 00:16:44,956 Зарим нь хэргийн тухай мэдэж байгаа байх. 332 00:16:44,956 --> 00:16:47,856 Ихэнх залуу нигери эрэгтэй, эмэгтэйчүүдийн 333 00:16:47,880 --> 00:16:50,376 хариу үйлдэл нь нэг иймэрхүү байсан: 334 00:16:50,400 --> 00:16:52,576 "Тийм ээ, хүчин бол буруу зүйл. 335 00:16:52,600 --> 00:16:55,880 Гэхдээ тэр охин 4 залуутай нэг өрөөнд юу хийж байсан юм бэ?" 336 00:16:56,920 --> 00:17:01,040 Энэ аймшигтай хүний үнэргүй хариу үйлдлийг түр хойш тавиад үзье л дээ. 337 00:17:02,080 --> 00:17:06,000 Тэр нигеричууд эмэгтэй хүнийг байгалиасаа буруутай, 338 00:17:06,819 --> 00:17:10,455 харин эрчүүд угаасаа ямар ч хяналтгүй араатан шиг болохоор 339 00:17:10,480 --> 00:17:13,580 хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй 340 00:17:13,580 --> 00:17:16,300 гэсэн бодолтой болж өсөж хүмүүжсэн гэсэн үг. 341 00:17:16,839 --> 00:17:18,856 Бид охидод шившигтэй байдлыг зааж сургадаг. 342 00:17:18,880 --> 00:17:21,030 "Хөлөө битгий дэлгэ" "Биеэ нууж хаа" гээд л. 343 00:17:21,440 --> 00:17:23,695 Бид охидыг эмэгтэй болж төрснөөрөө аль хэдийн 344 00:17:23,720 --> 00:17:25,816 ямар нэг юмны буруутан болсон мэт мэдрүүлдэг. 345 00:17:25,839 --> 00:17:28,175 Ингээд охид өөрсдийгөө хүсэл тэмүүлэлтэйг мэдэхгүй 346 00:17:28,200 --> 00:17:30,336 нэгэн болж өсөн хүмүүждэг. 347 00:17:30,360 --> 00:17:33,240 Өсөж томроод тэд үргэлж дуу хоолойгоо хорьдог нэгэн болдог. 348 00:17:35,080 --> 00:17:38,496 Тэд бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй нэгэн болж хувирдаг, 349 00:17:38,520 --> 00:17:39,856 Мөн тэд... 350 00:17:39,880 --> 00:17:42,276 Энэ бол бидний охидод хийдэг хамгийн буруу зүйл... 351 00:17:42,276 --> 00:17:46,216 Тэд дүр эсгэлтийг бүр урлагийн нэг хэлбэр болтол мэргэшүүлсэн нэгэн болдог. 352 00:17:46,240 --> 00:17:50,080 (Алга ташилт) 353 00:17:52,440 --> 00:17:55,856 Гэрийн ажилд яснаасаа дургүй нэг эмэгтэйг би мэднэ, 354 00:17:55,880 --> 00:17:57,376 ёстой үнэн голоосоо дургүй. 355 00:17:57,400 --> 00:17:59,120 Гэхдээ тэр дуртай мэт дүр үзүүлдэг. 356 00:17:59,930 --> 00:18:04,536 Учир нь тэр гэрийн ажилд сайн байх нь "сайн эхнэрийн чанар" гэж боддог ба 357 00:18:04,536 --> 00:18:06,696 үүнийг ярихдаа өнөөх нигери үгийг ашиглана: 358 00:18:06,720 --> 00:18:08,200 тун "гэрсэг" байх ёстой. 359 00:18:09,440 --> 00:18:11,066 Удалгүй тэр нэг хүнтэй гэрлэв ээ. 360 00:18:11,066 --> 00:18:14,836 Гэтэл нөхрийнх нь гэрийнхэн түүнийг их өөрчлөгдсөн гэж гомдоллосон гэсэн. 361 00:18:14,846 --> 00:18:16,416 (Инээд) 362 00:18:16,440 --> 00:18:18,066 Үнэндээ бүсгүй өөрчлөгдсөн юм биш, 363 00:18:18,066 --> 00:18:19,840 харин дүр эсгэхээс залхсан хэрэг. 364 00:18:20,720 --> 00:18:23,856 Жендертэй холбоотой гол асуудал нь 365 00:18:23,880 --> 00:18:26,416 биднийг ямар хүн бэ гэдгийг таньж мэдэхэд бус 366 00:18:26,440 --> 00:18:28,440 ямар байх ёстойг зааварчилдагт байгаа юм. 367 00:18:29,400 --> 00:18:32,136 Бид жендерийн хүлээлтээс ангид байсан бол 368 00:18:32,136 --> 00:18:34,770 жинхэнэ өөрийнхөөрөө байх 369 00:18:34,770 --> 00:18:38,040 ямар их эрх чөлөөтэй байх байсныг төсөөлөөд үз дээ. 370 00:18:39,240 --> 00:18:44,016 Охид хөвгүүдийн биологийн ялгааг үгүйсгэхийн аргагүй ч, 371 00:18:44,040 --> 00:18:47,016 нийгэм тэр ялгаануудыг бүр илүү дэвэргэж орхидог. 372 00:18:47,040 --> 00:18:49,616 Ингээд энэ нь өөрийгөө бүтээх явц болох хувирдаг. 373 00:18:49,640 --> 00:18:51,680 Хоол хийхийг жишээ болгож ярья. 374 00:18:52,280 --> 00:18:55,776 Өнөөдөр гэрийн ажлыг эрчүүдээс илүү эмэгтэйчүүд голчлон хийдэг, 375 00:18:55,800 --> 00:18:57,056 хоол хийх, гэр цэвэрлэх. 376 00:18:57,080 --> 00:18:58,656 Гэхдээ яагаад? 377 00:18:58,680 --> 00:19:01,536 Эмэгтэйчүүд хоол хийх гентэй төрдөг болохоор гэж үү? 378 00:19:01,560 --> 00:19:02,976 (Инээд) 379 00:19:03,000 --> 00:19:07,256 Эсвэл хоол хийх нь эмэгтэй хүний үүрэг гэх ойлголтоор хүмүүжсэнээс үү? 380 00:19:07,280 --> 00:19:10,856 Уг нь би эмэгтэй хүн хоол хийх гентэй төрдөг байх гэж хэлэх гэж байлаа, 381 00:19:10,880 --> 00:19:14,336 гэвч бидний "ахлах тогтооч" гэж сүртэй цоллодог дэлхийн хамгийн алдартай 382 00:19:14,360 --> 00:19:16,656 тогооч нарын дийлэнх нь 383 00:19:16,680 --> 00:19:17,880 эрчүүд байдаг биш билүү? 384 00:19:18,960 --> 00:19:20,656 Би гайхалтай мундаг эмэгтэй болох 385 00:19:20,680 --> 00:19:22,736 эмээ рүүгээ хараад 386 00:19:22,760 --> 00:19:24,496 өсөж торних үед нь эрчүүдэд 387 00:19:24,520 --> 00:19:27,880 байсан шиг боломжууд түүнд олдож байсан болов уу гэж боддог байсан. 388 00:19:28,960 --> 00:19:31,536 Эмээгийн маань үетэй харьцуулахад өнөөдөр эмэгтэйчүүдэд 389 00:19:31,560 --> 00:19:33,816 маш олон боломжууд бий болж байна. 390 00:19:33,840 --> 00:19:36,456 Эдгээр нь хууль, эрх зүйн өөрчлөлтүүдтэй холбоотой. 391 00:19:36,480 --> 00:19:38,056 Мэдээж энэ бүхэн маш чухал. 392 00:19:38,080 --> 00:19:42,300 Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол бидний жендерийг ойлгох 393 00:19:42,300 --> 00:19:45,936 итгэл үнэмшил, хандлага сэтгэлгээ юм. 394 00:19:45,960 --> 00:19:48,376 Бид хүүхдүүдээ өсгөхдөө 395 00:19:48,400 --> 00:19:51,200 хүйсээс нь илүү чадварт нь анхаарлаа хандуулбал ямар вэ? 396 00:19:52,000 --> 00:19:56,120 Бид хүүхдүүдээ өсгөхдөө хүйсээс нь биш сонирхолд нь анхаарвал ямар вэ? 397 00:19:57,000 --> 00:19:59,216 Хүү, охинтой нэг гэр бүлийг би мэднэ. 398 00:19:59,240 --> 00:20:01,136 Тэд хоёул хичээлдээ их сайн, 399 00:20:01,160 --> 00:20:03,056 үнэхээр мундаг, хайр татам хүүхдүүд. 400 00:20:03,080 --> 00:20:05,616 Хүү нь өлслөө гэх тоолонд ээж аав нь охиндоо 401 00:20:05,640 --> 00:20:07,856 "Ахдаа бэлэн гоймон чанаж өг" гэж хэлдэг. 402 00:20:07,880 --> 00:20:09,096 (Инээд) 403 00:20:09,120 --> 00:20:12,616 Охин нь бэлэн гоймон чанахдаа тийм ч дуртай биш ч, 404 00:20:12,640 --> 00:20:15,416 тэр охин учраас хоол хийх ёстой. 405 00:20:15,440 --> 00:20:17,216 Ер нь ээж аав хоёр нь 406 00:20:17,240 --> 00:20:18,856 анхнаасаа л 407 00:20:18,880 --> 00:20:22,800 хүү охиндоо хоёуланд нь л бэлэн гоймон чанахыг заачихсан байсан бол яах байв? 408 00:20:23,920 --> 00:20:26,936 Уг нь хоол хийнэ гэдэг хөвгүүдэд тун хэрэгтэй чадвар шүү дээ. 409 00:20:26,960 --> 00:20:31,816 Өөрөө өөрийгөө тэжээх амин чухал чадварыг заалгүй 410 00:20:31,840 --> 00:20:33,736 бусдаас хамааралтай болгож орхино гэдэг 411 00:20:33,760 --> 00:20:34,976 (Инээд) 412 00:20:35,000 --> 00:20:36,536 байж боломгүй асуудал биш үү. 413 00:20:36,560 --> 00:20:39,480 (Алга ташилт) 414 00:20:41,760 --> 00:20:45,616 Нөхөртэйгөө яг адилхан боловсролын зэрэг, ажил мэргэжилтэй нэг эмэгтэйг би мэднэ. 415 00:20:45,640 --> 00:20:48,536 Хоёулаа ажлаасаа ирээд эхнэр нь л хамаг гэрийн ажлаа хийдэг. 416 00:20:48,560 --> 00:20:50,736 Ихэнх хосууд яг ийм байдаг байх. 417 00:20:50,760 --> 00:20:52,496 Гэхдээ хамгийн эмзэглэмээр нь 418 00:20:52,520 --> 00:20:55,496 нөхөр нь хүүхдээ хуурайлах бүрт 419 00:20:55,520 --> 00:20:57,800 бүсгүй "баярлалаа" гэж хэлдэг. 420 00:20:59,040 --> 00:21:03,456 Эр хүн өөрийнхөө хүүхдэд анхаарал тавих нь тун энгийн, байх ёстой зүйл гэж 421 00:21:03,480 --> 00:21:06,816 бүсгүй хүлээж авдаг байсан бол нөхцөл байдал ямар байх бол? 422 00:21:06,840 --> 00:21:08,680 (Инээд) 423 00:21:09,680 --> 00:21:13,176 Бага байхаас минь нийгэм надад заасан жендерийн тухай мэдлэгээ 424 00:21:13,200 --> 00:21:15,496 буцааж болиулах гэж их хичээж байгаа. 425 00:21:15,520 --> 00:21:20,576 Гэхдээ л жендерийн хүлээлтээс болж би заримдаа их эмзэг болчихдог. 426 00:21:20,600 --> 00:21:23,600 Хамгийн анх их сургуульд хичээл заах өдрөө би 427 00:21:24,360 --> 00:21:25,616 их санаа зовсон. 428 00:21:25,640 --> 00:21:27,976 Би хичээл дээр заах материалдаа санаа зовоогүй. 429 00:21:28,000 --> 00:21:29,336 Учир нь би их сайн бэлдсэн, 430 00:21:29,360 --> 00:21:31,576 бас заах дуртай юмаа заах гэж байсан юм. 431 00:21:31,600 --> 00:21:33,680 Харин юу өмсөх талаараа их санаа зовсон. 432 00:21:34,680 --> 00:21:36,280 Намайг хүндлээсэй гэж хүссэн. 433 00:21:37,480 --> 00:21:39,056 Би эмэгтэй хүн учраас 434 00:21:39,080 --> 00:21:42,240 бусдад үнэ цэнээ батлах гэж өөрийн эрхгүй хичээхээ мэдэж байсан. 435 00:21:43,240 --> 00:21:45,496 Хэрэв хэт эмэгтэйлэг харагдвал бусад хүн намайг 436 00:21:45,520 --> 00:21:47,856 хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ гэж санаа зовсон. 437 00:21:47,856 --> 00:21:51,656 Уг нь би уруулын будгаа түрхэж эмэгтэйлэг богино хувцсаа өмсөхийг 438 00:21:51,680 --> 00:21:53,496 хүсэж байсан ч тэгээгүй. 439 00:21:53,520 --> 00:21:55,896 Харин тун албаны харагддаг, 440 00:21:55,920 --> 00:21:58,496 эршүүд маягийн, үзэмжгүй хослолоо өмссөн. 441 00:21:58,520 --> 00:22:00,016 (Инээд) 442 00:22:00,040 --> 00:22:02,736 Гунигт үнэн гэвэл бид гадаад үзэмжийг ярихдаа 443 00:22:02,760 --> 00:22:05,360 эрчүүдийг норм, стандарт гэж үздэг. 444 00:22:05,960 --> 00:22:08,296 Эрэгтэй хүн ажил хэргийн уулзалтад бэлдэж байхдаа 445 00:22:08,320 --> 00:22:11,166 хэт эршүүд харагдаж, түүнээсээ болж итгэл үнэмшил төрүүлж 446 00:22:11,166 --> 00:22:13,376 чадахгүй байх вий гэж санаа зовох шаардлагагүй. 447 00:22:13,376 --> 00:22:15,856 Харин эмэгтэй хүн ажлын уулзалтад бэлдэж байхдаа 448 00:22:15,856 --> 00:22:18,656 хэт эмэгтэйлэг харагдаж, ингэснээрээ бусдад үл тоогдох вий 449 00:22:18,656 --> 00:22:22,600 гэдэгт үргэлж санаа зовох шаардлагатай болдог. 450 00:22:23,700 --> 00:22:27,260 Тэр өдөр би өнөөх үзэмжгүй хослолыг өмсөөгүй байсан ч болоосой гэж боддог. 451 00:22:27,440 --> 00:22:30,576 Нээрээ би тэр хослолыг хувцасныхаа шүүгээнээс гаргаж хаясан. 452 00:22:30,600 --> 00:22:35,536 Тэр үед би одоогийнх шиг өөрийнхөөрөө байх хангалттай итгэлтэй байсан бол 453 00:22:35,560 --> 00:22:38,496 би илүү өөрийнхөөрөө, сэтгэл хангалуун бас тав тухтай байж, 454 00:22:38,520 --> 00:22:40,576 цаашлаад сурагчид ч заасан зүйлсээс минь 455 00:22:40,600 --> 00:22:42,600 ихийг сурах байсан болов уу. 456 00:22:43,800 --> 00:22:47,630 Би ахиж хэзээ ч эмэгтэйлэг, бүсгүй төрх байдалдаа 457 00:22:47,630 --> 00:22:49,040 гэмшихгүй байхаар шийдсэн. 458 00:22:49,680 --> 00:22:52,680 (Алга ташилт) 459 00:22:55,800 --> 00:22:58,656 Өөрийн эмэгтэйлэг шинжээрээ би хүндлэгдэхийг хүсэж байна. 460 00:22:58,680 --> 00:23:00,240 Учир нь би хүндлэгдэх эрхтэй. 461 00:23:01,200 --> 00:23:03,640 Жендерийн тухай яриа өрнүүлнэ гэдэг амаргүй. 462 00:23:05,080 --> 00:23:06,656 Эрэгтэй, эмэгтэйн алинд ч 463 00:23:06,680 --> 00:23:10,616 жендерийн сэдвийг сөхөх үед шууд эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол гардаг. 464 00:23:10,640 --> 00:23:13,256 Энд байгаа зарим хүн 465 00:23:13,260 --> 00:23:15,840 "эмэгтэйчүүд ч асуудалтай шүү дээ" гэж, 466 00:23:17,520 --> 00:23:19,696 мөн зарим эрчүүд ингэж бодож байгаа байх: 467 00:23:19,720 --> 00:23:21,456 "яахав сонирхолтой л юм, 468 00:23:21,480 --> 00:23:23,040 гэхдээ би санал нийлэхгүй байна" 469 00:23:23,960 --> 00:23:26,176 Энэ чинь л асуудлын нэг хэсэг юм. 470 00:23:26,200 --> 00:23:30,130 Ихэнх эрчүүд жендерийн тухай ухамсартайгаар бодож анзаардаггүй нь 471 00:23:30,130 --> 00:23:32,736 жендертэй холбоотой асуудлын нэг хэсэг юм. 472 00:23:32,760 --> 00:23:35,416 Найз Луитэй минь адилаар ихэнх эрчүүд одоо бол 473 00:23:35,440 --> 00:23:37,120 бүх зүйл өөрчлөгдсөн гэж боддог. 474 00:23:38,160 --> 00:23:41,016 Мөн ихэнх эрчүүд үүнийг өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй. 475 00:23:41,040 --> 00:23:43,896 Эр хүн та нэг бүсгүйтэй ресторанд ороход 476 00:23:43,920 --> 00:23:45,600 зөөгч зөвхөн тантай мэндэлж байвал 477 00:23:46,400 --> 00:23:48,896 зөөгчөөс "Та яагаад энэ бүсгүйтэй 478 00:23:48,920 --> 00:23:50,770 мэндлэхгүй байгаа юм?" гэж асуудаг уу? 479 00:23:53,320 --> 00:23:54,816 Учир нь жендер... 480 00:23:54,840 --> 00:23:56,920 (Инээд) 481 00:24:04,880 --> 00:24:09,376 Бид энэ сэдвээр бүр удаан яриа өрнүүлж ч болно шүү. 482 00:24:09,400 --> 00:24:12,976 Учир нь жендер бол харилцан яриа өрнүүлэхэд тун тавгүй сэдэв байж болно. 483 00:24:13,000 --> 00:24:16,096 Энэ төрлийн яриаг дуусгаж болох олон амархан арга замууд бий. 484 00:24:16,120 --> 00:24:20,296 Зарим хүн биологи ба мичний хувьслын тухай яриаг сөхөж, 485 00:24:20,320 --> 00:24:23,000 эм мичнүүд эрийгээ хэрхэн хүлээн зөвшөөрч 486 00:24:23,000 --> 00:24:25,240 зайгаа тавьж өгдөг талаар яриад ч юм уу. 487 00:24:25,880 --> 00:24:27,936 Гол нь бид мич биш шүү дээ. 488 00:24:27,960 --> 00:24:29,376 (Инээд) 489 00:24:29,400 --> 00:24:33,400 (Алга ташилт) 490 00:24:34,160 --> 00:24:38,976 Мөн мичнүүд модон дээр амьдарч, өглөөний цайндаа өт хорхой иддэг, 491 00:24:39,000 --> 00:24:40,610 харин бид тэгдэггүйг санаарай. 492 00:24:41,240 --> 00:24:45,240 Эсвэл "Хөөрхий эрчүүд ч олон асуудалтай тулгардаг" гэх байх. 493 00:24:45,880 --> 00:24:47,080 Энэ мэдээж үнэн. 494 00:24:47,920 --> 00:24:49,256 Гэхдээ... 495 00:24:49,280 --> 00:24:50,376 (Инээд) 496 00:24:50,400 --> 00:24:53,080 Гэхдээ энд бид өөр зүйлийн тухай ярьж байна. 497 00:24:54,480 --> 00:24:58,256 Жендер, анги давхарга гэдэг хоёр өөр төрлийн дарангуйлал шүү дээ. 498 00:24:58,280 --> 00:25:01,936 Та нарт гэж хэлэхэд би дарангуйллын бүтцийн тухай, 499 00:25:01,960 --> 00:25:04,416 энэ нь нэгнээ хэрхэн сохолж орхидог тухай багагүйг 500 00:25:04,440 --> 00:25:06,850 өнгөт арьст эрчүүдтэй ярьж байхдаа мэдэж авсан. 501 00:25:07,320 --> 00:25:10,496 Нэг өнгөт арьст залуу надтай ярьж байхдаа 502 00:25:10,520 --> 00:25:11,896 ингэж хэлсэн: 503 00:25:11,920 --> 00:25:15,420 "Чи яагаад 'эмэгтэй хүний хувьд' гэж ярьдаг юм бэ? 504 00:25:15,420 --> 00:25:18,520 Яагаад зүгээр 'хүний хувьд' гэж ярьж болдоггүй юм бэ" гэж асуусан. 505 00:25:19,840 --> 00:25:21,626 Ингэж хэлсэн хүн нь өөрөө үргэлж 506 00:25:21,626 --> 00:25:24,120 "өнгөт арьст эрэгтэй хүний хувьд" гэж ярьдаг. 507 00:25:27,360 --> 00:25:28,576 Жендер бол чухал сэдэв. 508 00:25:28,600 --> 00:25:31,096 Эр, эм хүмүүс дэлхий ертөнцийг өөрөөр даван туулдаг. 509 00:25:31,120 --> 00:25:33,936 Жендер бидний ертөнц ямар байхыг өнгө будгаар зааж өгдөг. 510 00:25:33,960 --> 00:25:35,360 Бид үүнийг өөрчилж чадна. 511 00:25:36,520 --> 00:25:38,456 Эсвэл зарим хүн 512 00:25:38,480 --> 00:25:42,586 "Үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдийг атгадаг шүү дээ" гэх байх. 513 00:25:42,760 --> 00:25:45,656 Энэ хэллэг нь нигеричүүдийн хувьд эмэгтэйчүүд эрчүүдийг 514 00:25:45,680 --> 00:25:47,536 бэлгийн дур хүслээр нь барьж 515 00:25:47,560 --> 00:25:50,320 эрчүүдийг хүссэнээрээ хөдөлгөхийг хэлж байгаа юм. 516 00:25:51,200 --> 00:25:53,920 Гэхдээ энэ огтоос ч эрх мэдэл биш. 517 00:25:56,400 --> 00:25:59,176 Энэ тохиолдолд бол эмэгтэйчүүд 518 00:25:59,200 --> 00:26:02,096 үе үе хэн нэгний эрх мэдлийг өөрт таатай байдлаар эргүүлэх 519 00:26:02,120 --> 00:26:03,560 нэг шалтагтай л гэсэн үг. 520 00:26:04,640 --> 00:26:06,496 Гэхдээ хүн ууртай, өвчтэй, аль эсвэл 521 00:26:06,520 --> 00:26:09,176 эрэгтэй хүний дур хүслийг өдөөж чадахгүй байх тохиолдолд 522 00:26:09,200 --> 00:26:11,876 яах ёстой вэ гэдэг асуудал гарна. 523 00:26:12,280 --> 00:26:15,696 (Инээд) 524 00:26:15,720 --> 00:26:20,500 Зарим хүн эмэгтэйчүүд эрчүүдэд захирагддаг байх нь 525 00:26:20,500 --> 00:26:22,640 манай соёл шүү дээ гэх байх. 526 00:26:22,640 --> 00:26:24,616 Гэхдээ соёл зогсолтгүй өөрчлөгдөж байна. 527 00:26:24,640 --> 00:26:29,296 Надад Лагост амьдардаг, 15 настай хоёр хөөрхөн ихэр дүү байдаг юм. 528 00:26:29,320 --> 00:26:31,280 Хэрэв 100 жилийн өмнө төрсөн бол 529 00:26:32,000 --> 00:26:34,136 тэд бусдад алуулж үхэх байсан. 530 00:26:34,160 --> 00:26:37,200 Тэр үед ихрүүдийг хөнөөх нь бидний соёл байсан. 531 00:26:39,040 --> 00:26:40,760 Соёлын гол учир нь юу юм бэ? 532 00:26:41,480 --> 00:26:43,056 Яахав гоёл чимэглэл, 533 00:26:43,080 --> 00:26:44,696 бүжиг... 534 00:26:44,720 --> 00:26:49,336 Үүнээс гадна хүмүүсийн өв санг авч үлдэх, үргэлжлүүлэх явдал билээ. 535 00:26:49,360 --> 00:26:51,546 Манай гэрийн соёл уламжлал, түүх, 536 00:26:51,546 --> 00:26:54,400 өвөг дээдсээс уламжлагдсан газар шороонд 537 00:26:54,400 --> 00:26:57,296 хамгийн их ач холбогдол өгдөг ганц хүүхэд нь би. 538 00:26:57,320 --> 00:26:59,896 Ах нар маань надтай адил сонирхдоггүй. 539 00:26:59,920 --> 00:27:01,360 Гэхдээ л би үгээ хэлэх, 540 00:27:02,200 --> 00:27:04,216 уулзалт цуглаанд оролцох 541 00:27:04,240 --> 00:27:05,976 боломжгүй байдаг. 542 00:27:06,000 --> 00:27:07,200 Учир нь би эмэгтэй. 543 00:27:08,080 --> 00:27:10,176 Соёл хүмүүсийг бүтээдэггүй, 544 00:27:10,200 --> 00:27:11,600 харин хүмүүс соёлыг бүтээдэг. 545 00:27:12,920 --> 00:27:14,696 Тэгэхээр... 546 00:27:14,720 --> 00:27:18,216 (Алга ташилт) 547 00:27:18,240 --> 00:27:20,006 Тэгэхээр эмэгтэй хүнд ээлтэй байх нь 548 00:27:20,006 --> 00:27:22,460 бидний соёл биш юм бол 549 00:27:22,460 --> 00:27:24,520 бид л үүнийг өөрсдийн соёл болгох ёстой. 550 00:27:26,040 --> 00:27:31,656 Би хайрт найз Околома Мадүэвэсийнхээ тухай үе үе боддог юм. 551 00:27:31,680 --> 00:27:35,656 Миний найз болон Сосолисо онгоцны ослоор өнгөрсөн бусад бүх хүмүүс 552 00:27:35,680 --> 00:27:37,160 амар тайван нойрсог. 553 00:27:38,400 --> 00:27:41,480 Найз минь хайртай хүмүүстээ үргэлж дурсагдсаар байх болно. 554 00:27:42,880 --> 00:27:47,216 Мөн найз минь тэр олон жилийн өмнө намайг феминист гэж дуудсан нь зөв байсан. 555 00:27:47,216 --> 00:27:48,640 Тийм ээ, би бол феминист. 556 00:27:49,400 --> 00:27:53,436 Тэр өдөр би толь бичгээс феминист гэдэг үгийн утгыг харахад: 557 00:27:53,436 --> 00:27:56,776 "Феминист: аль ч хүйсийн хүмүүсийн нийгэм, улс төр, эдийн засгийн 558 00:27:56,800 --> 00:28:00,496 оролцооны эрх тэгш байдлыг дэмждэг хүн" гэсэн байсан. 559 00:28:00,520 --> 00:28:03,456 Хүмүүсийн ярианаас сонсоод байхад манай эмэг эмээ ч бас 560 00:28:03,480 --> 00:28:05,056 феминист байсан юм билээ. 561 00:28:05,080 --> 00:28:08,456 Эмэг эмээ маань гэрлэхийг хүсээгүй эрэгтэйнхээ гэрээс зугтааж 562 00:28:08,480 --> 00:28:10,560 хожим нь хайртай хүнтэйгээ хуримлаж байсан. 563 00:28:11,160 --> 00:28:14,936 Газрын хүртээмж зэрэг нийгмийн асуудлаас хавчигдаж, тусгаарлагдах бүртээ тэр 564 00:28:14,936 --> 00:28:19,456 татгалзаж, эсэргүүцэж, үгээ хэлж үзэл бодолдоо баттай зогсдог байсан. 565 00:28:19,480 --> 00:28:22,630 Эмэг эмээ минь "феминист" гэх үгийг мэддэггүй байсан ч 566 00:28:22,630 --> 00:28:25,030 энэ нь түүнийг феминист биш гэсэн үг огтоос биш. 567 00:28:26,160 --> 00:28:28,420 Олон хүн өөрийгөө ингэж өргөмжлөх хэрэгтэй. 568 00:28:30,040 --> 00:28:32,440 Харин би феминист гэх үгийг ингэж тодорхойлно: 569 00:28:33,200 --> 00:28:35,576 "Феминист гэдэг нь эр, эм 570 00:28:35,600 --> 00:28:36,800 аль ч хүйсийн... 571 00:28:37,480 --> 00:28:40,616 (Инээд) 572 00:28:40,640 --> 00:28:44,400 (Алга ташилт) 573 00:28:46,600 --> 00:28:49,856 ингэж хэлдэг хүнийг хэлнэ: 574 00:28:49,880 --> 00:28:53,176 "Тийм ээ, өнөөдөр бидэнд жендерийн асуудал байна, 575 00:28:53,200 --> 00:28:54,496 үүнийг бид өөрчлөх ёстой. 576 00:28:54,520 --> 00:28:56,240 Бид илүү ихийг хийх ёстой." 577 00:28:57,960 --> 00:29:00,016 Миний мэдэх хамгийн мундаг феминист бол 578 00:29:00,040 --> 00:29:01,360 манай ах Кэнэ. 579 00:29:02,920 --> 00:29:06,816 Тэр бол тун сайхан сэтгэлтэй, царайлаг, хайр татам залуу, 580 00:29:06,840 --> 00:29:08,600 мөн тэр их эршүүд. 581 00:29:09,320 --> 00:29:10,536 Баярлалаа. 582 00:29:10,560 --> 00:29:14,840 (Алга ташилт)