1 00:00:05,504 --> 00:00:07,398 Намайг бага байхад 2 00:00:07,398 --> 00:00:09,960 бидний хамгийн их айдаг зүйл бол 3 00:00:09,960 --> 00:00:11,992 цөмийн дайн байлаа. 4 00:00:11,992 --> 00:00:15,085 Тиймээс бид байрныхаа зооринд нуувч хамгаалалт хийж, 5 00:00:15,085 --> 00:00:18,086 лаазалсан хоол, ус нөөцөлж байлаа. 6 00:00:18,086 --> 00:00:20,201 Хэрвээ цөмийн дайн эхэлбэл, 7 00:00:20,201 --> 00:00:21,523 бид доош бууж, 8 00:00:21,523 --> 00:00:23,297 нуувч хамгаалалтдаа орж, 9 00:00:23,297 --> 00:00:25,811 нөөц хүнсээрээ хооллох ёстой байв. (Инээд) 10 00:00:25,811 --> 00:00:29,597 Тэгвэл өнөөгийн дэлхийн хэмжээний гамшигт аюул 11 00:00:29,597 --> 00:00:32,227 үүнээс огт өөр болсон байна. 12 00:00:32,227 --> 00:00:36,168 Огт эсрэгээрээ ийм болсон байна. 13 00:00:36,168 --> 00:00:38,166 Дараагийн арван жилүүдэд 14 00:00:38,166 --> 00:00:40,248 хэдэн арван сая хүний амийг 15 00:00:40,248 --> 00:00:42,340 авч одож мэдэх аюул занал 16 00:00:42,340 --> 00:00:45,314 халдварт вирус байх магадлал илүү өндөр болсон. 17 00:00:45,314 --> 00:00:47,792 Дайны хор уршгаас илүү. 18 00:00:47,792 --> 00:00:49,550 Пуужин зэвсэг биш. 19 00:00:49,550 --> 00:00:51,448 Микроб. 20 00:00:51,448 --> 00:00:53,458 Тэгвэл үүний шалтгаан нь, 21 00:00:53,458 --> 00:00:56,248 бид цөмийн дайны аюулаас хамгаалахын тулд 22 00:00:56,248 --> 00:00:58,058 маш их хөрөнгө зарсан бол, 23 00:00:58,058 --> 00:01:01,059 үнэндээ халдварт тахлаас сэргийлэх системд 24 00:01:01,059 --> 00:01:03,950 төдийлөн ихийг зарцуулсангүй. 25 00:01:03,950 --> 00:01:07,613 Бид дараагийн тахалд бэлэн биш байна. 26 00:01:07,613 --> 00:01:09,658 Эболаг хараад үз л дээ. 27 00:01:09,658 --> 00:01:11,723 Та бүхнийг өдөр бүр сонин хэвлэлээр 28 00:01:11,723 --> 00:01:13,738 тахалтай холбоотой таагүй мэдээ 29 00:01:13,738 --> 00:01:15,754 уншиж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. 30 00:01:15,754 --> 00:01:17,700 Энэ бүх мэдээлэл дундаас 31 00:01:17,700 --> 00:01:19,787 халдвартай хэрхэн тэмцэж буйг 32 00:01:19,787 --> 00:01:23,191 анхааралтайгаар судалж үзлээ. 33 00:01:23,191 --> 00:01:25,573 Тэгтэл аюул учраад буйн гол шалтгаан нь 34 00:01:25,573 --> 00:01:30,081 асуудлыг шийдвэрлэх систем муу ажиллаж байгаад бус, 35 00:01:30,081 --> 00:01:34,379 харин ч эсрэгээрээ хамгаалах систем огт байхгүй байгаад оршиж байна. 36 00:01:34,379 --> 00:01:39,028 Үнэндээ, хамгийн чухал хүчин зүйлс илэрхий байхгүй байна. 37 00:01:39,028 --> 00:01:41,337 Бидэнд тахлыг тодорхойлж, 38 00:01:41,337 --> 00:01:44,626 цаг хүрээг нь үнэн бодитоор дамжуулж хэлэх 39 00:01:44,626 --> 00:01:47,456 тахал судлаачид огт байсангүй. 40 00:01:47,456 --> 00:01:50,052 Гамшгийн мэдээ сонинд нийтлэгдэв. 41 00:01:50,052 --> 00:01:53,378 Нэгдүгээрт мэдээ онлайнаар олны хүртээл болох хүртлээ хугацаа алдсан. 42 00:01:53,378 --> 00:01:55,372 Мөн бодит байдлаас хол зөрүүтэй байлаа. 43 00:01:55,372 --> 00:01:57,858 Бидэнд илгээх эмчилгээний баг байсангүй. 44 00:01:57,858 --> 00:02:00,453 Бидэнд хүн бэлдэх арга зам байсангүй. 45 00:02:00,453 --> 00:02:02,752 "Médecins Sans Frontières" байгууллага 46 00:02:02,752 --> 00:02:04,764 сайн дурынхан элсүүлэх тал дээр 47 00:02:04,764 --> 00:02:06,296 сайн ажиллаж байна. 48 00:02:06,296 --> 00:02:09,161 Гэвч бид мянга мянган эмч илгээх ёстой 49 00:02:09,161 --> 00:02:12,036 цаг хугацаанаас маш их хоцорч байна. 50 00:02:12,036 --> 00:02:15,099 Өргөн цар хүрээ хамарсан тахалд хэдэн зуу, 51 00:02:15,099 --> 00:02:19,292 мянган мянган эмч шаардлагатай байна. 52 00:02:20,362 --> 00:02:24,625 Тэнд тохирсон эмчилгээ хийх чадвартай нэг ч хүн байсангүй. 53 00:02:24,625 --> 00:02:26,946 Хэн ч оношлогоог анхаарч харсангүй. 54 00:02:26,946 --> 00:02:30,243 Ямар багаж хэрэгсэл ашиглах ёстойг мэддэг хүн байсангүй. 55 00:02:30,243 --> 00:02:34,143 Энгийн жишээ авахад, амьд үлдэгсдийн цусны дээжийг авч боловсруулан, 56 00:02:34,143 --> 00:02:38,858 тэднийг хамгаалах ёстой хүмүүст илгээх боломж байж л байсан. 57 00:02:38,858 --> 00:02:41,764 Гэтэл энэ алхмыг ч огт хийсэнгүй. 58 00:02:41,764 --> 00:02:43,520 Энд маш олон дутагдал байсан. 59 00:02:43,520 --> 00:02:48,145 Энэ бол дэлхий нийтийн алдаа. 60 00:02:48,145 --> 00:02:53,873 Тахлыг хянах төслийг САНХҮҮЖҮҮЛЭГЧИД, миний хэлсэн зүйлсэд огт анхаарсангүй. 61 00:02:54,809 --> 00:02:57,842 Тэгвэл кинонд энэ арай л өөрөөр гардаг. 62 00:02:57,842 --> 00:03:00,608 Олон царайлаг халдвар судлаачид 63 00:03:00,608 --> 00:03:03,124 аюул осолд хэзээд бэлэн (Инээлдэв) 64 00:03:03,124 --> 00:03:06,231 тэгээд нисч очоод л хүмүүсийг авардаг. 65 00:03:06,231 --> 00:03:09,738 Харамсалтай нь зөвхөн дэлгэцийн цаана. 66 00:03:09,738 --> 00:03:13,887 Энэ бэлтгэлгүй байдал дараагийн тахлыг 67 00:03:13,887 --> 00:03:17,695 Эболагаас илүү гамшигт байдалд хүргэнэ. 68 00:03:18,475 --> 00:03:23,531 Эболагийн энэ жилийн өсөлтийг харцгаая. 69 00:03:24,161 --> 00:03:27,149 Бараг 10,000 хүн нас барсан байна. 70 00:03:27,149 --> 00:03:31,846 Эдгээр тохиолдлууд бараг бүгд баруун африкийн 3 улсад бүртгэгдсэн. 71 00:03:31,846 --> 00:03:34,433 Харин цаашид тархаагүйн 3 шалтгаан бий. 72 00:03:34,433 --> 00:03:38,874 Эхнийх нь зуу зуун эрүүл мэндийн ажилтнуудын баатарлаг хүчин зүтгэл. 73 00:03:38,874 --> 00:03:42,136 Тэд хүмүүсийг олж, халдварыг тархахаас хамгаалсан. 74 00:03:42,136 --> 00:03:44,621 Хоёр дахь нь, вирусын өөрийн шинж чанар. 75 00:03:44,621 --> 00:03:47,697 Эбола вирус агаараар халдварладаггүй. 76 00:03:47,697 --> 00:03:49,810 Халдвар авсан хүн ихэнхдээ хүндээр өвдөж, 77 00:03:49,810 --> 00:03:52,940 орноосоо босох чадваргүй болдог. 78 00:03:54,220 --> 00:03:58,411 Гурав дахь нь, тахал төв суурин газруудад хүрээгүй. 79 00:03:58,411 --> 00:04:00,115 Эдгээр нь зөвхөн аз тохиосон хэрэг. 80 00:04:00,115 --> 00:04:02,355 Хэрвээ олон төв суурин газар хүрсэн бол, 81 00:04:02,355 --> 00:04:05,877 дээрх тоо илүү олон болох байлаа. 82 00:04:05,877 --> 00:04:09,466 Дараагийн удаад бидэнд аз тохиохгүй л болов уу. 83 00:04:09,466 --> 00:04:13,860 Халдвар авсан ч эхэн үедээ мэдэхгүй байж болно. 84 00:04:13,860 --> 00:04:17,672 Онгоцонд сууж, дэлгүүр ч хэсэж болно. 85 00:04:17,672 --> 00:04:20,846 Энэ вирусын гарал нь Эбола шиг байгалийн шалтгаантай ч байж болно. 86 00:04:20,846 --> 00:04:22,546 Эсвэл био терроризм ч байж мэднэ. 87 00:04:22,546 --> 00:04:27,474 Энэ нөхцөл байдлыг 1000 дахин муутгах ч хүчин зүйлс бий. 88 00:04:27,474 --> 00:04:33,475 Тэгвэл агаараар дамждаг вирусыг авч үзье л дээ. 89 00:04:33,475 --> 00:04:37,500 1918 онд болсон "Испанийн хамрын ханиад". 90 00:04:37,500 --> 00:04:39,560 Тэгвэл ийм зүйл болно. 91 00:04:39,560 --> 00:04:43,558 Энэ тахал дэлхий даяар маш хурдан тархана. 92 00:04:43,558 --> 00:04:48,393 Энэ тахлаар 30 сая хүн нас барсныг та нар сайн мэдэж байгаа. 93 00:04:48,393 --> 00:04:50,496 Энэ бол ноцтой асуудал. 94 00:04:50,496 --> 00:04:52,257 Бид анхаарлаа хандуулах ёстой. 95 00:04:52,257 --> 00:04:56,692 Бид үүний эсрэг тэмцэх маш сайн систем бүтээж чадна. 96 00:04:56,692 --> 00:05:01,836 Бидэнд маш хөгжсөн шинжлэх ухаан, технологи бий. 97 00:05:01,836 --> 00:05:04,963 Бидэнд олон нийтээс мэдээллийг хурдан авч чадах, мөн түгээж чадах 98 00:05:04,963 --> 00:05:06,450 гар утас байна. 99 00:05:06,450 --> 00:05:10,279 Хүмүүсийн байрлал хөдөлгөөнийг тодорхойлж чадах хиймэл дагуулын зураг байна. 100 00:05:10,279 --> 00:05:12,627 Өвчин үүсгэгчийн уг гарлыг тогтоож, 101 00:05:12,627 --> 00:05:15,933 түүнээс хамгаалан, эм бэлдмэл, вакцин үйлдвэрлэж 102 00:05:15,933 --> 00:05:21,762 гамшгийг бодитоор бууруулах хэмжээнд биологийн салбар хөгжөөд байгаа. 103 00:05:21,762 --> 00:05:23,918 Бидэнд гамшигтай тэмцэх зэвсэг бий. 104 00:05:23,918 --> 00:05:27,500 Зөвхөн үүнийг дэлхий нийтийн хэмжээнд системд оруулах л хэрэгтэй байна. 105 00:05:27,500 --> 00:05:29,793 Бидэнд бэлэн байдал хэрэгтэй байна. 106 00:05:29,793 --> 00:05:32,617 Бэлэн байхыг бидэнд сайтар заасан зүйл бол 107 00:05:32,617 --> 00:05:34,658 миний бодлоор, дайн. 108 00:05:34,658 --> 00:05:39,005 Цэргүүд хэзээд бэлэн байж, тулаанд орохоо хүлээж байдаг. 109 00:05:39,005 --> 00:05:42,316 Бидэнд дайнд зориулж хураасан маш их хэмжээний нөөц бий. 110 00:05:42,316 --> 00:05:45,635 НАТО-д маш хурдан даалгавар гүйцэтгэх явуулын нэгж бий. 111 00:05:45,635 --> 00:05:48,524 НАТО өнөөг хүртэл маш олон дайны даалгавар гүйцэтгэсэн. 112 00:05:48,524 --> 00:05:49,923 Тэд хангалттай бэлтгэгдсэн. 113 00:05:49,923 --> 00:05:52,653 Тэд шатахуун хэрхэн зарцуулах, тээвэр зохицуулалт хийх, 114 00:05:52,653 --> 00:05:55,021 радио суваг тохируулах талаар маш сайн мэдлэгтэй. 115 00:05:55,021 --> 00:05:56,779 Тэд туйлын бэлэн байж чаддаг. 116 00:05:56,779 --> 00:06:01,134 Бидэнд тахалтай тэмцэхэд эдгээр зүйлс л хэрэгтэй. 117 00:06:01,134 --> 00:06:03,301 Хамгийн чухал зүйл юу вэ? 118 00:06:03,301 --> 00:06:08,591 Нэгдүгээрт, дорой хөгжилтэй орнуудад хүчирхэг эрүүл мэндийн систем хэрэгтэй. 119 00:06:08,591 --> 00:06:11,518 Эх аюулгүй амаржиж, хүүхдүүд бүгд 120 00:06:11,518 --> 00:06:13,575 вакцинд хамрагдаж чаддаг байх ёстой. 121 00:06:13,575 --> 00:06:17,714 Мөн тахлын тархалтыг урьтаж мэдэх боломжтой байх ёстой. 122 00:06:17,714 --> 00:06:19,935 Бидэнд эмчилгээний бэлэн баг хэрэгтэй. 123 00:06:19,935 --> 00:06:22,781 Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, хэзээд бэлэн байж чадах 124 00:06:22,781 --> 00:06:25,853 олон хүн, хүчирхэг баг хэрэгтэй. 125 00:06:25,853 --> 00:06:30,266 Эдгээр эмчилгээний багийг цэргийн хүчинд дагалдуулан бэлдэх хэрэгтэй. 126 00:06:30,266 --> 00:06:33,767 Цэргийн хүчний хурд хүч, аюулгүй болгох чадварын давуу талыг 127 00:06:33,767 --> 00:06:36,220 эмчилгээтэй холбох хэрэгтэй. 128 00:06:36,220 --> 00:06:39,359 Бидэнд дайны бэлтгэл сургууль биш, 129 00:06:39,359 --> 00:06:41,358 тахлын бэлтгэл сургууль хэрэгтэй. 130 00:06:41,358 --> 00:06:43,927 Тэгж байж бид хаана аюул байгааг харж сурна. 131 00:06:43,927 --> 00:06:48,623 Тахлын сургуулилалтыг Америкт 2001 онд нэг удаа хэрэгжүүлсэн. 132 00:06:48,623 --> 00:06:50,333 Харамсалтай амжилт олоогүй. 133 00:06:50,333 --> 00:06:54,370 Тахал 1, хүмүүс 0. (Инээд) 134 00:06:55,300 --> 00:07:01,609 Эцэст нь хэлэхэд вакцин, оношлогооны талбарт хүчирхэг судалгаа хэрэгтэй. 135 00:07:01,609 --> 00:07:05,476 Бидэнд гаргасан амжилт бий, Адено хам шинжийн вирусын жишээ. 136 00:07:05,476 --> 00:07:08,399 Маш хурдан хэрэгжсэн. 137 00:07:09,029 --> 00:07:12,599 Яг одоогоор надад энэ төсөлд хэр хэмжээний төсөв орох талаар ойлголт алга. 138 00:07:12,599 --> 00:07:17,095 Гэхдээ магадлалт хөнөөлтэй харьцуулахад энэ зардал маш бага байх нь тодорхой. 139 00:07:17,095 --> 00:07:21,230 Дэлхийн хэмжээний тахал дэгдэхэд ойролцоогоор дэлхийн баялаг 140 00:07:21,230 --> 00:07:25,285 3 триллион доллараар буурна гэсэн баримжааг Дэлхийн Банк гаргасан. 141 00:07:25,285 --> 00:07:29,332 Дээрээс нь сая сая хүнээ алдах болно. 142 00:07:29,332 --> 00:07:32,907 Энэхүү хөрөнгө оруулалт тахлын эсрэг зөвхөн бэлэн байх төдийгөөр зогсохгүй 143 00:07:32,907 --> 00:07:34,518 олон чухал үр дүнг авчирч чадна. 144 00:07:34,518 --> 00:07:37,732 Анхан шатны эмнэлгийн тусламж, судалгаа хөгжлийн төвийг сайжруулж 145 00:07:37,732 --> 00:07:40,672 дэлхийн эрүүл мэндийн байдалд тэнцвэртэй байдлыг хангаж 146 00:07:40,672 --> 00:07:43,132 илүү аюулгүй дэлхийг бүтээж чадна. 147 00:07:43,132 --> 00:07:47,214 Үүнийг маш чухал асуудал гэж би бодож байна. 148 00:07:47,214 --> 00:07:49,230 Гэхдээ бидэнд сандрах шаардлага байхгүй. 149 00:07:49,230 --> 00:07:53,469 Бид лаазалсан хүнс нөөцлөх, нуувч зоориндоо орох хэрэггүй. 150 00:07:53,469 --> 00:07:57,659 Гэхдээ бид яаравчлах хэрэгтэй. Цаг хугацаа бидний талд биш байна. 151 00:07:57,659 --> 00:08:03,304 Үнэндээ Эболад ганцхан л эерэг зүйл байна. 152 00:08:03,304 --> 00:08:09,000 Биднийг нойрноосоо сэрж, бэлэн байх ёстойг санууллаа. 153 00:08:09,000 --> 00:08:14,978 Хэрвээ бид яг одооноос эхлэн бэлдвэл дараагийн аюулд бэлэн байж чадна. 154 00:08:14,978 --> 00:08:16,565 Баярлалаа. 155 00:08:16,565 --> 00:08:19,693 (Алга ташилт)