"Яахүү Мэйлдээ зураг, файл хавсаргах нь"
Яахүү Мэйлээ хавсралттай илгээх тун хялбархан.
Шинэ захидал бичих (Compose) товчин дээр дарна.
Тогтмол бичдэг шигээ захидлаа бичнэ.
Цахим захидалд файл хавсаргахдаа цаасны хавчаар(paper clip) -ны зураг бүхий товч эсвэл
цаасны хавчааран тэмдэгтийн арын сумыг дарна.
"Өөрийн компьютераас файл хавсаргах нь"
"Өөрийн компьютераас хавсаргах" (Attach from my computer) товчийг сонгоно.
Хавсаргахыг хүсэж байгаа файлаа сонгоно.
Та нэг дор олон файл хавсаргах боломжтой.
Нээх (open) товчийг сонгоно.
Яахүү мэйл таны хавсралт бүрийн вирусыг шалгана.
Таны хавсралт цахим захидлын тань доод буланд харагдах болно.
"Фликр (Flickr)-ээс зураг шэйрлэх нь"
Фликрээс зураг шэйрлэх (Share from Flickr) товчийг сонгоно.
Хэрэв та өөрийн Яахүү мэйл болон Фликр хаягуудынхаа бүртгэлийг хараахан холбоогүй байгаа бол
ОК товчин дээр дарж холболт хийнэ.
ОК товчин дээр дарж үргэлжлүүлнэ.
Гарч ирэх зургуудаас хавсаргахыг хүссэн зургаа сонгох буюу
Sets товчин дээр дарж бүлэг зураг хавсаргаж болно.
Хавсаргахыг хүссэн бүлэгээ сонгоно.
ОК товчин дээр дарна.
Таны зураг цахим захидлын их биед харагдах болно.
"Хавсаргасан файлыг устгах нь"
Хэрэв захидлаа илгээхээс өмнө бодлоо өөрчилвөл
"Бүгдийг устгах" (Remover all) товчин дээр дарж бүх хавсралтыг устгаж болно.
Тодорхой нэг хавсралтаа устгах бол
хулганаа аваачиж Х товчин дээр дарна.
Захидлаа үргэлжлүүлэн бичнэ.
Захидал дуусмагц "илгээх" (send) товчин дээр дарна.