1 00:00:00,000 --> 00:00:03,000 Өнөөдөр би мөнгө ба аз жаргалын тухай ярихыг хүслээ. 2 00:00:03,000 --> 00:00:05,000 Эдгээр нь хэрхэн илүү ихийг олох 3 00:00:05,000 --> 00:00:07,000 эсвэл нэмэгдүүлэх вэ гэж 4 00:00:07,000 --> 00:00:09,660 бидний маш их боддог зүйлс. 5 00:00:09,660 --> 00:00:12,730 Бидний ихэнх нь энэ хэллэгийг сайн мэднэ. 6 00:00:12,730 --> 00:00:15,350 Үүнийг шашны сургаал, өөртөө туслах номонд их бичдэг. 7 00:00:15,350 --> 00:00:17,620 "Мөнгө аз жаргалыг худалдаж авч чадахгүй" 8 00:00:17,620 --> 00:00:19,950 Яг үнэндээ энэ худлаа гэж хэлмээр байна. 9 00:00:19,950 --> 00:00:21,000 (Инээд) 10 00:00:21,000 --> 00:00:24,020 Бизнесийн сургуулийнх болохоор бид ингэж хэлдэг. 11 00:00:24,020 --> 00:00:26,000 Тэгэхээр энэ бол худлаа, 12 00:00:26,000 --> 00:00:28,000 харин мөнгөө зөв зарцуулахгүй байна. 13 00:00:28,000 --> 00:00:30,460 Мөнгөө энгийн үед үрдэгээс арай өөрөөр 14 00:00:30,460 --> 00:00:32,000 зарцуулаад үзвэл 15 00:00:32,000 --> 00:00:34,000 илүү үр дүнтэй байж магадгүй. 16 00:00:34,000 --> 00:00:37,000 Яаж зарцуулбал илүү аз жаргалтай болох вэ гэдгийг хэлэхээс өмнө 17 00:00:37,000 --> 00:00:39,290 бодит байдал дээр яагаад бид аз жаргалтай 18 00:00:39,290 --> 00:00:41,630 болдоггүй вэ гэдгийг бодож үзье. 19 00:00:41,630 --> 00:00:43,510 Бид багахан туршилт хийсэн юм. 20 00:00:43,510 --> 00:00:46,000 CNN саяхан гаргасан нэгэн сонирхолтой нийтлэлдээ 21 00:00:46,000 --> 00:00:49,000 сугалаа хожих нь хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай бичжээ. 22 00:00:49,000 --> 00:00:52,000 Хүмүүс сугалаа хожсноороо амьдрал нь гайхалтай болно гэж боддог. 23 00:00:52,000 --> 00:00:54,590 Харин тэр нийтлэлд хэрхэн сүйрсэн тухай бичсэн. 24 00:00:54,590 --> 00:00:56,270 Тэгэхээр сугалаа хожсон хүмүүс 25 00:00:56,270 --> 00:00:59,000 нэгд, бүх мөнгөө үрээд өрөнд ордог. 26 00:00:59,000 --> 00:01:01,420 Хоёрт, найзууд болон өмнө нь таньдаг 27 00:01:01,420 --> 00:01:04,320 байсан бүх хүмүүс нь тэднийг олоод, мөнгө гуйж эхэлдэг. 28 00:01:04,320 --> 00:01:06,480 Энэ нь тэдний нийгмийн харилцааг муутгадаг. 29 00:01:06,480 --> 00:01:08,080 Ингээд сугалаа хожихын өмнөхөөс 30 00:01:08,080 --> 00:01:10,720 илүү өртэй, бас найзуудынх нь харилцаа мууддаг. 31 00:01:10,720 --> 00:01:12,000 Хамгийн сонирхолтой нь 32 00:01:12,000 --> 00:01:15,000 хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд байсан юм. 33 00:01:15,000 --> 00:01:17,000 Мөнгө аз жаргал авчирдаггүйг ухаарсан 34 00:01:17,000 --> 00:01:19,000 талаар бичихийн оронд, 35 00:01:19,000 --> 00:01:21,000 тэд “Хэрвээ би сугалаа хожсон бол яах 36 00:01:21,000 --> 00:01:23,000 байсан гээч..?” гээд л 37 00:01:23,000 --> 00:01:25,000 юу хийх байсан талаар төсөөлж эхэлцгээжээ. 38 00:01:25,000 --> 00:01:28,000 Энд хамгийн сонирхол төрүүлсэн сэтгэгдэлүүд гэвэл 39 00:01:28,000 --> 00:01:31,000 “Би сугалаа хожихоороо өөртөө жижигхэн уул худалдаж аваад 40 00:01:31,000 --> 00:01:33,000 орой дээр нь жижиг байшинтай болно” гэжээ. 41 00:01:33,000 --> 00:01:35,000 (Инээд) 42 00:01:35,000 --> 00:01:38,000 Бас нэг хүн бичихдээ “Би том ванныг мөнгөөр дүүргээд 43 00:01:38,000 --> 00:01:40,000 том навчин тамхи татангаа 44 00:01:40,000 --> 00:01:42,000 оргилуун дарс ууна” гэсэн. 45 00:01:42,000 --> 00:01:44,000 Энэ юу ч биш. “Би зургаа авахуулж 46 00:01:44,000 --> 00:01:46,000 олон хувь хэвлүүлээд 47 00:01:46,000 --> 00:01:48,540 надаас мөнгө гуйсан эсвэл 48 00:01:48,540 --> 00:01:51,530 салгахыг оролдсон бүх хүмүүст үүнээс өөр юу ч өгөхгүй”. 49 00:01:51,530 --> 00:01:53,630 (Инээд) 50 00:01:53,630 --> 00:01:56,000 Сэтгэгдлүүдийн ихэнх нь ийм утгатай байсан. 51 00:01:56,000 --> 00:01:58,000 Хүмүүст мөнгө өгснөөр 52 00:01:58,000 --> 00:02:00,000 тэднийг нийтэч биш болгож байлаа. 53 00:02:00,000 --> 00:02:03,180 Мөнгөнөөс болж амьдрал нь сүйрч найзууд нь зовоож эхэлдэг байх нь. 54 00:02:03,180 --> 00:02:05,400 Мөн бид хувиа хичээсэн зантай болж 55 00:02:05,400 --> 00:02:07,000 өөрсөддөө л зарцуулдаг. 56 00:02:07,000 --> 00:02:09,000 Мөнгө аз жаргалтай болгодоггүй нь бид 57 00:02:09,000 --> 00:02:11,170 үргэлж буруу зүйлд, өөрөөр хэлбэл 58 00:02:11,170 --> 00:02:14,000 зөвхөн өөртөө зардагт учир байж болох юм. 59 00:02:14,000 --> 00:02:16,550 Ингээд бид хүмүүсийг бусдад мөнгөө зориулж 60 00:02:16,550 --> 00:02:18,250 эхэлбэл яах бол гэж бодлоо. 61 00:02:18,250 --> 00:02:20,740 Нийтэч биш байхын оронд 62 00:02:20,740 --> 00:02:23,000 нийгмийн төлөө мөнгөө зарцуулдаг бол яах вэ? 63 00:02:23,000 --> 00:02:25,400 Ингээд ийм зүйл хийлгээд яахыг нь мэдэхээр болов. 64 00:02:25,400 --> 00:02:27,400 Зарим хүмүүсийг ердийнх шигээ 65 00:02:27,400 --> 00:02:29,000 өөртөө зориулж, 66 00:02:29,000 --> 00:02:31,000 заримыг нь хандив өгүүлж, 67 00:02:31,000 --> 00:02:34,000 аз жаргалтай мэдрэмж төрсөн эсэхийг хэмжихээр шийдсэн. 68 00:02:34,000 --> 00:02:36,000 Эхлээд дараахь байдлаар хийсэн. 69 00:02:36,000 --> 00:02:38,000 Ванкувер хотын нэг өглөө 70 00:02:38,000 --> 00:02:40,000 Британийн Колумбийн Их Сургууль дээр 71 00:02:40,000 --> 00:02:42,160 хүмүүст нэг туршилтанд орохыг санал болгоход 72 00:02:42,160 --> 00:02:44,000 тэд ч зөвшөөрлөө. 73 00:02:44,000 --> 00:02:47,000 Тэднээс хэр их аз жаргалтай байгааг асууж дугтуй өгөв. 74 00:02:47,000 --> 00:02:49,000 Нэг хэсэг нь “Энэ мөнгийг өнөөдөр оройн 75 00:02:49,000 --> 00:02:52,000 5 цагаас өмнө өөртөө зориулаарай” гэсэн байв. 76 00:02:52,000 --> 00:02:55,000 Юунд зарцуулж болохыг нь санал болгосон. 77 00:02:55,000 --> 00:02:57,000 Бусад дугтуйн дээрх бичиг 78 00:02:57,000 --> 00:03:00,000 “Энэ мөнгийг өөр хэн нэгэнд зориулаарай” гэсэн байлаа. 79 00:03:00,000 --> 00:03:02,000 Мөн дугтуйн дотор мөнгө байсан юм. 80 00:03:02,000 --> 00:03:04,290 Мөн бид хүмүүст хэр их мөнгө очихыг зохицуулсан. 81 00:03:04,290 --> 00:03:07,000 Зарим нь зурвас болон 5 доллар авсан бол 82 00:03:07,000 --> 00:03:09,630 зарим нь зурвас болон 20 доллар авсан. 83 00:03:09,630 --> 00:03:13,000 Тэднийг өдрөө өнгөрүүлдэгээр нь өнгөрүүлэхээр явуулсан. 84 00:03:13,000 --> 00:03:16,070 Тэд бидний хэлсэнчлэн зориулалтын дагуу мөнгөө зарцуулсан байсан. 85 00:03:16,070 --> 00:03:17,490 Орой нь тэдэн рүү утасдаж 86 00:03:17,490 --> 00:03:20,000 юунд мөнгөө үрсэн, хэр аз жаргалтай болсныг нь асуув. 87 00:03:20,000 --> 00:03:22,000 Тэд мөнгөө юунд зарцуулсан бэ? 88 00:03:22,000 --> 00:03:24,070 Тэд коллежийн оюутнууд учир ихэнх нь өөртөө, 89 00:03:24,070 --> 00:03:26,000 ээмэг, энгэсэг зэрэгт зарцуулсан байлаа. 90 00:03:26,000 --> 00:03:29,000 Нэг эмэгтэй дүүдээ чихмэл тоглоом авсан байв. 91 00:03:29,000 --> 00:03:31,000 Хүмүүс бас гэр оронгүй хүмүүст мөнгө өгсөн. 92 00:03:31,000 --> 00:03:34,000 Старбакс маш их нөлөө үзүүлсэн байх. 93 00:03:34,000 --> 00:03:36,000 (Инээд) 94 00:03:36,000 --> 00:03:39,000 Оюутнуудад 5 доллар өгвөл кофе нүдэнд нь харагдан 95 00:03:39,000 --> 00:03:42,000 Старбакс руу гүйж очоод мөнгөө хурдхан үрнэ. 96 00:03:42,000 --> 00:03:45,000 Гэхдээ зарим нь ердийх шигээ өөртөө кофе авсан байхад 97 00:03:45,000 --> 00:03:47,000 зарим нь өөр хүнд авсан байв. 98 00:03:47,000 --> 00:03:49,000 Яг ижил юм авсан ч 99 00:03:49,000 --> 00:03:50,640 нэг нь өөртөө, нөгөө нь 100 00:03:50,640 --> 00:03:52,310 өөр хүнд авсан байлаа. 101 00:03:52,310 --> 00:03:55,000 Өдрийн эцэст эдгээр хүмүүс рүү утасдахад юу болсон гээч? 102 00:03:55,000 --> 00:03:57,380 Бусдад мөнгөө зориулсан нь илүү аз жаргалтай болж, 103 00:03:57,380 --> 00:03:59,000 өөртөө зориулсан нь өөрчлөгдсөнгүй. 104 00:03:59,000 --> 00:04:02,000 Ямар нэг сөрөг нөлөө байгаагүй ч өөрчлөлт мэдрэгдээгүй. 105 00:04:02,000 --> 00:04:05,000 Бас нэг ажиглагдсан зүйл нь мөнгөн дүн тийм ч чухал биш байв. 106 00:04:05,000 --> 00:04:08,000 Хүмүүс 20 доллартай байх нь 5 доллараас илүү гэж бодож байсан. 107 00:04:08,000 --> 00:04:11,000 Үнэндээ хэр их мөнгө зарцуулсан нь хамаагүй байсан юм. 108 00:04:11,000 --> 00:04:13,000 Гол нь өөрөөсөө илүү өөр хэн нэгэнд 109 00:04:13,000 --> 00:04:15,000 зарцуулах нь чухал байлаа. 110 00:04:15,000 --> 00:04:17,390 Бид үүнийг өөр хүмүүст зориулахыг хүсч 111 00:04:17,390 --> 00:04:20,000 мөнгө өгөх бүрт байнга ажиглаж байсан юм. 112 00:04:20,000 --> 00:04:22,000 Мэдээж эд бол Канадын оюутнууд, 113 00:04:22,000 --> 00:04:24,000 дэлхийн хүн амын бүрэн төлөөлөл биш. 114 00:04:24,000 --> 00:04:27,000 Тэднийг мөн харьцангуй чинээлэг гэж хэлж болно. 115 00:04:27,000 --> 00:04:30,000 Бид дэлхийн хаана ч, эсвэл зөвхөн чинээлэг 116 00:04:30,000 --> 00:04:32,000 улсад ийм байдаг эсэхийг шалгахыг хүссэн. 117 00:04:32,000 --> 00:04:34,210 Ингээд Угандад очиж төстэй туршилт явуулсан. 118 00:04:34,210 --> 00:04:36,000 Зөвхөн Канад хүмүүсээс 119 00:04:36,000 --> 00:04:39,000 "Хамгийн сүүлд өөртөө болон бусдад хэзээ мөнгө зарцуулсан бэ? 120 00:04:39,000 --> 00:04:41,000 Хэр аз жаргалтай болсон бэ?" 121 00:04:41,000 --> 00:04:43,000 Эсвэл Угандад "Хамгийн сүүлд өөртөө эсвэл 122 00:04:43,000 --> 00:04:46,000 бусдад мөнгө яаж зориулсанаа дүрсэлнэ үү? 123 00:04:46,000 --> 00:04:48,000 Хэр их аз жаргалтай байна вэ? гэж асуув. 124 00:04:48,000 --> 00:04:50,000 Бидний харсан зүйл гайхалтай байсан юм. 125 00:04:50,000 --> 00:04:52,700 Учир нь эндээс хүмүүсийн мөнгө зарцуулах төстэй байдал, 126 00:04:52,700 --> 00:04:55,110 бас өөр соёлуудын ялгааг нэгэн зэрэг харж болно. 127 00:04:55,110 --> 00:04:57,000 Жишээ нь, 128 00:04:57,000 --> 00:04:59,000 нэгэн Уганда залуу хэлэхдээ: 129 00:04:59,000 --> 00:05:01,180 "Би хайрлахыг хүссэн охин руугаа яриад 130 00:05:01,180 --> 00:05:03,000 болзоонд явсан боловч, 131 00:05:03,000 --> 00:05:06,000 одоог хүртэл зорьсондоо хүрээгүй" гэсэн байна. 132 00:05:06,000 --> 00:05:09,000 Нэг Канад залуу 133 00:05:09,000 --> 00:05:11,000 тун төстэй зүйл ярьсан. 134 00:05:11,000 --> 00:05:13,000 "Би найз охиноо оройн хоолонд оруулаад, 135 00:05:13,000 --> 00:05:15,000 кино үзэж байгаад эрт гарч 136 00:05:15,000 --> 00:05:19,000 өрөөнд нь очоод... бялуу л идсэн” гэжээ. Ганц зүсэм бялуу. 137 00:05:19,000 --> 00:05:21,480 Хүмүүсийн төстэй чанар бол бусдад мөнгөө зориулах, 138 00:05:21,480 --> 00:05:23,000 тэдэнд сайхан хандах. 139 00:05:23,000 --> 00:05:25,400 Өөр зүйл бодсон ч байж болно, үгүй ч байж болно. 140 00:05:25,400 --> 00:05:27,000 Гайхмаар том ялгаа мөн харагдсан. 141 00:05:27,000 --> 00:05:29,000 Энэ хоёрыг харъя. 142 00:05:29,000 --> 00:05:31,000 Энэ бол нэг Канад эмэгтэй. 143 00:05:31,000 --> 00:05:33,680 Бид “Бусдад мөнгө зориулсан тухайгаа ярихгүй юу?” гэлээ. 144 00:05:33,680 --> 00:05:35,000 Тэр "Би ээждээ бэлэг авсан. 145 00:05:35,000 --> 00:05:37,690 Машинтайгаа дэлгүүр орж бэлэг аваад ээждээ өгсөн" гэжээ. 146 00:05:37,690 --> 00:05:39,120 Маш сайхан зүйл хийсэн байна. 147 00:05:39,120 --> 00:05:41,000 Таньдаг хүндээ бэлэг авах нь сайхан. 148 00:05:41,000 --> 00:05:43,000 Харин үүнийг Уганда эмэгтэйтэй харьцуулъя. 149 00:05:43,000 --> 00:05:45,180 "Би явж байгаад эртний танилтайгаа таарсан юм. 150 00:05:45,180 --> 00:05:47,000 Хүү нь хумхаа өвчнөөр өвдсөн байв. 151 00:05:47,000 --> 00:05:50,000 Тэд мөнгөгүй, хүү нь эмнэлэгт байсан учир энэ мөнгийг өгсөн." 152 00:05:50,000 --> 00:05:53,000 Энэ 10,000 доллар биш л дээ. Дотоодын мөнгөн тэмдэгт. 153 00:05:53,000 --> 00:05:55,000 Үнэндээ маш бага мөнгө байсан ч 154 00:05:55,000 --> 00:05:57,000 сэдэл нь асар их ялгаатай. 155 00:05:57,000 --> 00:05:59,000 Энэ бол бодит эрүүл мэндийн хэрэгцээ, 156 00:05:59,000 --> 00:06:01,000 амь нас аврах хандив. 157 00:06:01,000 --> 00:06:03,000 Өмнөх нь зүгээр л ээждээ авсан бэлэг. 158 00:06:03,000 --> 00:06:05,000 Энд мөн мөнгийг 159 00:06:05,000 --> 00:06:07,000 хэрхэн яаж зарцуулсан гэдэг нь 160 00:06:07,000 --> 00:06:09,000 өөр хүнд зарцуулсан явдлын хажууд 161 00:06:09,000 --> 00:06:11,000 тийм ч чухал биш гэдгийг харж болно. 162 00:06:11,000 --> 00:06:13,000 Аз жаргалтай болохын тулд шүү дээ. 163 00:06:13,000 --> 00:06:14,590 Энэ бол маш чухал 164 00:06:14,590 --> 00:06:18,000 Мөнгөөр заавал гайхалтай зүйл хийснээр аз жаргалтай болно гэсэн үг биш. 165 00:06:18,000 --> 00:06:21,000 Та энгийн, багахан зүйл хийсэн ч адилхан тус хүртэж болно. 166 00:06:21,000 --> 00:06:23,000 Энэ бол хоёрхон улсын жишээ. 167 00:06:23,000 --> 00:06:26,000 Бид илүү өргөн хүрээнд авч үзэн дэлхийн бүх улс орны 168 00:06:26,000 --> 00:06:29,000 мөнгө болон аз жаргалын харьцааг мэдэхийг хүссэн. 169 00:06:29,000 --> 00:06:31,000 Бид мэдээллээ Gallup гэх улс төрийн санал 170 00:06:31,000 --> 00:06:34,000 асуулгаар олонд танигдаад байгаа байгууллагаас авсан юм. 171 00:06:34,000 --> 00:06:36,000 Тэд “Та сүүлийн үед мөнгө хандивласан уу? 172 00:06:36,000 --> 00:06:38,810 Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?” гэж асуужээ. 173 00:06:38,810 --> 00:06:41,000 Эндээс хоорондын хамаарлыг нь харах боломжтой. 174 00:06:41,000 --> 00:06:44,000 Эерэг хамааралтай юу? Мөнгө өгөх нь жаргалтай болгох уу? 175 00:06:44,000 --> 00:06:46,000 Эсвэл эсрэг хамааралтай юу? 176 00:06:46,000 --> 00:06:48,000 Энэ газрын зураг дээр ногооноор эерэг, 177 00:06:48,000 --> 00:06:51,000 улаанаар сөрөг хамаарлыг харуулсан. 178 00:06:51,000 --> 00:06:53,320 Энд дэлхий "аймшигтай" ногоон байгааг харж болно. 179 00:06:53,320 --> 00:06:55,000 Судалгаанд хамрагдсан 180 00:06:55,000 --> 00:06:57,000 бараг бүх улсад 181 00:06:57,000 --> 00:06:59,470 мөнгө хандивладаг хүмүүс, хандивладаггүй хүмүүсээс 182 00:06:59,470 --> 00:07:01,000 илүү аз жаргалтай байна. 183 00:07:01,000 --> 00:07:04,000 Та нар бүгд тэр улаан улсыг харж байгааг би мэдэж байна. 184 00:07:04,000 --> 00:07:06,000 Энийг ярихгүй бол би муу хүн болно. 185 00:07:06,000 --> 00:07:08,000 Энэ бол Төв Африкийн Нэгдсэн Улс. 186 00:07:08,000 --> 00:07:10,490 Юу ч гэж болно. Ямар нэг учиртай болоод л өөр байгаа. 187 00:07:10,490 --> 00:07:12,170 Харин доохон талд нь Руанда байна. 188 00:07:12,170 --> 00:07:14,000 Тэр гайхалтай ногоон байна. 189 00:07:14,000 --> 00:07:16,000 Тэгээд хаашаа ч харсан 190 00:07:16,000 --> 00:07:18,000 мөнгөө хандивлах нь өөртөө үлдээснээс 191 00:07:18,000 --> 00:07:20,000 илүү аз жаргалтай болгож байна. 192 00:07:20,000 --> 00:07:23,000 Харин таньдаг хүмүүстэйгээ байхаас бусад үед, 193 00:07:23,000 --> 00:07:25,000 ажил дээрээ яадаг бол? 194 00:07:25,000 --> 00:07:28,000 Зарим компанийг судалж төстэй зүйл хийхээр шийдсэн юм. 195 00:07:28,000 --> 00:07:30,000 Эд бол Бельги дахь худалдааны хэлтсийнхэн. 196 00:07:30,000 --> 00:07:32,250 Тэд багаар ажиллан эмч нартай уулзаж, 197 00:07:32,250 --> 00:07:34,000 тэдэнд эм зардаг. 198 00:07:34,000 --> 00:07:37,000 Тэднийг багийн гишүүний хувьд хэр сайн 199 00:07:37,000 --> 00:07:39,000 зарж байгааг харж болно. 200 00:07:39,000 --> 00:07:41,000 Зарим багийн гишүүдэд мөнгө өгөөд 201 00:07:41,000 --> 00:07:43,000 “Хүссэнээрээ өөртөө зарцуулаарай” гэв. 202 00:07:43,000 --> 00:07:45,000 Яг Канадын оюутнуудад өгсөнтэй адилхан. 203 00:07:45,000 --> 00:07:47,000 Харин бусдад нь “Энэ 15 еврог аваад 204 00:07:47,000 --> 00:07:49,440 өөрийн багийн хэн нэгэнд энэ 7 хоногт зориулаарай. 205 00:07:49,440 --> 00:07:52,000 Тэдэнд бэлэг авч өгөөрэй" гэсэн юм. 206 00:07:52,000 --> 00:07:55,000 Ингээд бид мөнгийг өөртөө зарцуулдаг болон 207 00:07:55,000 --> 00:07:57,000 нийгмийн төлөө, багаа сайжруулахад 208 00:07:57,000 --> 00:07:59,000 мөнгөө зарцуулдаг багуудтай боллоо. 209 00:07:59,000 --> 00:08:01,000 Энд инээдтэй пиньята байгаа шалтгаан нь 210 00:08:01,000 --> 00:08:03,000 нэг баг мөнгөөрөө пиньята авсан юм. 211 00:08:03,000 --> 00:08:06,330 Тэгээд хамтдаа тойрч байгаад пиньятаг хагалахад чихэрнүүд нь унаад л. 212 00:08:06,330 --> 00:08:08,000 Тэнэг гэмээр энгийн зүйл, 213 00:08:08,000 --> 00:08:11,000 гэхдээ огт тэгээгүй багтай харьцуулаарай. 214 00:08:11,000 --> 00:08:13,000 15 еврогоо халаасандаа хийгээд 215 00:08:13,000 --> 00:08:15,000 магадгүй кофе авсан байх. 216 00:08:15,000 --> 00:08:17,000 Мөн хамтдаа нийтэч арга хэмжээ зохион 217 00:08:17,000 --> 00:08:20,000 юм худалдан авч бүтээлч ажил зохиосон баг. 218 00:08:20,000 --> 00:08:23,000 Бидний харснаар нийтэч баг илүү бараа зарж байлаа. 219 00:08:23,000 --> 00:08:25,000 Өөртөө мөнгө авсан багаас хамаагүй илүү. 220 00:08:25,000 --> 00:08:27,000 Нөгөө талаас 221 00:08:27,000 --> 00:08:29,000 15 евро өөрсдөд нь зарцуулахаар өгөхөд 222 00:08:29,000 --> 00:08:32,000 тэд халаасандаа хийгээд ажлаа урьдынхаараа л хийж байлаа. 223 00:08:32,000 --> 00:08:34,000 Тэндээс ямар нэг ашиг гарахгүй. 224 00:08:34,000 --> 00:08:37,000 Үнэндээ мөнгө алдана, учир нь тэднийг идэвхижүүлж чадахгүй. 225 00:08:37,000 --> 00:08:39,000 Харин 15 еврог багтаа зарцуулсан нь 226 00:08:39,000 --> 00:08:41,000 илүү сайн ажилласнаар 227 00:08:41,000 --> 00:08:44,000 иймэрхүү хөрөнгө оруулалтаас илүү их мөнгө хожиж байна. 228 00:08:44,000 --> 00:08:46,210 Та нар дор бүрнээ ингэж бодож байж магадгүй: 229 00:08:46,210 --> 00:08:48,000 “Энэ бол сайн хэрэг л дээ, 230 00:08:48,000 --> 00:08:50,000 гэхдээ нийгмийн бодлого тийм ч амаргүй, 231 00:08:50,000 --> 00:08:52,000 үүнийг тэнд хэрэгжинэ гэж бодохгүй байна. 232 00:08:52,000 --> 00:08:54,000 Үүнийг хэрэгжих боломжтойг харуулахгүй бол 233 00:08:54,000 --> 00:08:56,320 нэг ч үгэнд нь итгэхгүй" гэж бодож байгаа байх. 234 00:08:56,320 --> 00:08:59,000 Та нар яг одоо дожболл багийн тухай бодож байгаа биз? 235 00:08:59,000 --> 00:09:01,000 (Инээд) 236 00:09:01,000 --> 00:09:02,540 Биднийг нэг ноцтой шүүмжилсэн нь 237 00:09:02,540 --> 00:09:06,000 үүнийг дожболлын баг дээр харуулж чадахгүй бол энэ бүгд тэнэг зүйл гэсэн. 238 00:09:06,000 --> 00:09:08,000 Ингээд дожболлын хэдэн баг олоод 239 00:09:08,000 --> 00:09:10,000 тэднийг судлахаар шийдэн 240 00:09:10,000 --> 00:09:12,000 яг ижил зүйл хийв. 241 00:09:12,000 --> 00:09:15,000 Зарим багийн хүмүүс мөнгө аваад өөртөө зарцууллаа. 242 00:09:15,000 --> 00:09:17,000 Бусад багуудад мөнгө өгөхдөө 243 00:09:17,000 --> 00:09:19,000 багийхандаа зориул гэсэн юм. 244 00:09:19,000 --> 00:09:21,000 Хувьдаа мөнгө зарцуулсан баг 245 00:09:21,000 --> 00:09:23,000 өмнөхтэйгээ ижил амжилт үзүүлж байхад 246 00:09:23,000 --> 00:09:25,000 багийхандаа мөнгө зарцуулсан баг 247 00:09:25,000 --> 00:09:27,000 өөрчлөгдөн 248 00:09:27,000 --> 00:09:29,000 лиг дуусахад тэргүүлж эхэлсэн юм. 249 00:09:29,000 --> 00:09:31,000 Энэ бүх өөр нөхцөлүүдэд 250 00:09:31,000 --> 00:09:33,000 хувийн амьдрал, ажил дээр, 251 00:09:33,000 --> 00:09:35,000 тэр бүү хэл энгийн нэг спортоос харахад 252 00:09:35,000 --> 00:09:37,000 өөртөө биш бусдад мөнгөө зарцуулахад 253 00:09:37,000 --> 00:09:39,060 илүү өгөөжтэй байгааг харж байна. 254 00:09:39,060 --> 00:09:42,000 Мөнгөөр аз жаргал худалдан авч чадахгүй гэж бодож байгаа бол 255 00:09:42,000 --> 00:09:44,000 та зөв зарцуулахгүй байна. 256 00:09:44,000 --> 00:09:47,000 Эцэст нь энэ юмны оронд тэрийг авбал 257 00:09:47,000 --> 00:09:49,000 өөрийгөө аз жаргалтай болно гэхийн оронд, 258 00:09:49,000 --> 00:09:51,000 өөртөө алийг нь авах вэ 259 00:09:51,000 --> 00:09:53,000 гэж бодохоо болиод 260 00:09:53,000 --> 00:09:56,000 зарим мөнгөө бусад хүмүүст өгөх хэрэгтэй. 261 00:09:56,000 --> 00:09:59,000 Аз болоход танд ийм боломж байна. 262 00:09:59,000 --> 00:10:01,000 DonorsChoose.org нь ашгийн бус, 263 00:10:01,000 --> 00:10:03,970 бага орлоготой улсын сургуулийн багш нарт чиглэсэн байгууллага. 264 00:10:03,970 --> 00:10:05,780 Тэд төслүүдээ танилцуулдаг, жишээ нь 265 00:10:05,780 --> 00:10:08,500 "Хаклберри Финн-ыг заах гэсэн ч бидэнд ном байхгүй" эсвэл 266 00:10:08,500 --> 00:10:10,340 "Сурагчиддаа шинжлэх ухаан заах гэсэн ч 267 00:10:10,340 --> 00:10:12,000 микроскоп байхгүй" гэх мэт. 268 00:10:12,000 --> 00:10:14,000 Бид тэдгээрийг нь авч өгч болно. 269 00:10:14,000 --> 00:10:16,640 Багш нь танд талархлын зурвас бичнэ. Хүүхдүүд бас бичнэ. 270 00:10:16,640 --> 00:10:19,340 Заримдаа тэд микроскопоо ашиглаж байгаа зургаа явуулна. 271 00:10:19,340 --> 00:10:21,000 Энэ бол гайхалтай зүйл. 272 00:10:21,000 --> 00:10:23,000 Вэбсайт руу нь ороод, 273 00:10:23,000 --> 00:10:26,000 "Өөртөө мөнгөө яаж зарцуулж болох вэ?" гэж бодохоо багасгаад, 274 00:10:26,000 --> 00:10:28,310 оронд нь "5 эсвэл 15 доллар байвал 275 00:10:28,310 --> 00:10:31,000 бусдад ямар тус хүргэж болох билээ?" гэж илүү бодоорой. 276 00:10:31,000 --> 00:10:34,000 Учир нь эцсийн дүнд та ингэснээрээ өөртөө илүү тус хүргэх болно. 277 00:10:34,000 --> 00:10:36,000 Баярлалаа 278 00:10:36,000 --> 00:10:38,000 (Алга ташилт)