Тэгэхээр бид 15-ны 3 дээр 15-ны 7-г нэмэж дараа нь хариуг хураах үйлдэл хийх гэж байна. Тэгэхлээр бутархайг нэмэх үйлдэл нь тэд холилдсон тоо биш бол бас тэд мөн бол бас тэд ижил хуваарьтай тохиолдолд хийгдэж байна. Энэ жишээнд, хуваарь нь аль хэдийн адилхан байна. Хуваарь нь 15 байна. Хэрвээ чи энэ хоёр бутархайг хооронд нь нэмвэл, нийлбэр нь хуваарь нь 15 хэвээрээ, харин хүртвэр нь хүртвэрүүдийн нийлбэр байх болно. 3 дээр 7-г нэмэхэд , эсвэл 15-ний 10-тай тэнцэж байна. Одоо бид үүнийг хялбарчилбал , бид нар 10 болон 15-ийг зэрэг хуваадаг хамгийн их тоог олох хэрэгтэй болох ба миний мэдэхээр 5 бол тэр хоёрыг хоёуланг нь үлдэгдэлгүй хуваах тоо юм. Тиймээс 10-ыг 5-аар, 15-ыг 5-аар хуваагаад чи 10-ыг 5-аар хуваагаад 2, 15-ыг 5-аар хуваагаад 3 гаргана. Чи 3-ны 2 буюу 2/3 гэсэн тоо гаргалаа. Одоо яагаад энэ болдог гэдгийг ойлгохын тулд зурцгаая. Бүгдээрээ ямар нэгэн юмыг 15 хэсэг болгож хуваая. За, би 15 хэсэгт хуваая. Би энийг хэр сайн хийхээ харъя л даа. Магадгүй үүнийг арай амарханаар хийх арга нь тойрог зурах байх. Тэгээд 15 хэсэгт хуваая. Би зуръя. Энд нэг хэсэг байна. Энэ хэсгийг би хуулаад тэгээд буулгая. энэ нь хоёрдугаар хэсэг, тэгээд гуравдугаар хэсэг, тэгээд дөрөв тэгээд тав дугаар хэсэг. Бүгдийг нь хуулаад тэгээд буулгая. Энд 5н хэсэг байна. Үүнийг хулаад ингээд буулгачихая. Ингээд 10 хэсэг боллоо. Тэгээд саяныхыгаа дахиад нэг удаа хийе. Ингээд 15 хэсэг боллоо. Чи үүнийг чихрийн цуглуулга юм уу эсвэл өөр нэг 15 хэсэг байж болох зүйл гэж төсөөл. Одоо 15-ны 3 гэж юу вэ? Одоо энэ 15-ны 3 хэсэг болох гэж байна. Тэгээд энэ 15-ны 3 ба 1,2,3: 15-ны 3. Одоо, бид нар 15-ны 1-ийн 7-н хэсгийг нэмэж байна. Тэгэхлээр бид тэдний 7-г нь нэмэж байна. Тэгээд энэ нь 1,2,3,4,5,6,7. Одоо чиний харснаар шар болон цэнхэрийг авах юм бол чи 15 хэсгүүдийн 1,2,3,4,5,6,7,8,9, 10 хэсэгтэй болж байна. Энэ нь яагаад энэ тоо 2/3-тай тэнцүү вэ гэдгийг харуулж байна. Зүгээр л чи чихрийн цуглуулгыг ийм хэсгүүдэд хуваавал 3 хэсэг бүр 5 хэсэгтэй байна. Ингэе л дээ. 1,2,3,4,5, тэгэхээр энэ нь 1/3 нь байна. 1,2,3,4,5, энэ нь өөр нэг 1/3 байна. Үүнийг анхаараарай, биднийг ингэх үед бид 3-ны 2 хэсгийг дүүргэсэн байна. Энэ бол 3/3, гэвч дүүрээгүй байна. Тэгэхээр 10/15 нь 2/3-тай адилхан юм.