0:00:00.571,0:00:03.358 "Том болохоороо юу болмоор байна?" [br]гэдэг асуултыг 0:00:03.382,0:00:06.382 хэн нэгэн танаас [br]асууж байсан бол гараа өргөнө үү. 0:00:06.737,0:00:08.322 Харин одоо энэ асуултыг 0:00:08.346,0:00:11.763 танаас анх асуухад та хэдэн [br]настай байснаа санах гээд оролд доо. 0:00:11.787,0:00:13.386 Хуруугаараа харуулсан ч болно. 0:00:13.999,0:00:18.632 Гурав. Тав. Гурав. Тав. Тав. За за. 0:00:18.656,0:00:23.332 "Том болохоороо юу болмоор байна?"[br]гэдэг асуулт 0:00:23.356,0:00:25.688 таны санааг зовоож байсан бол 0:00:25.688,0:00:27.932 гараа өргөнө үү. 0:00:27.956,0:00:29.586 (Инээд) 0:00:29.610,0:00:31.832 Жаахан ч гэсэн санааг чинь [br]зовоож байсан уу? 0:00:33.342,0:00:35.975 Би хэзээ ч "Том болохоороо чи [br]юу болмоор байна?" 0:00:35.999,0:00:38.289 гэдэг асуултад хариулж чаддаггүй байсан. 0:00:38.313,0:00:41.749 Огт сонирхол байхгүйдээ биш харин [br]хэтэрхий олон сонирхолтой байх нь 0:00:41.773,0:00:43.975 миний асуудал байсан юм. 0:00:43.999,0:00:48.450 Ахлах сургуульд би англи хэл, тоо, урлагт [br]дуртай байсан төдийгүй веб хуудас хийж, 0:00:48.474,0:00:52.810 "Бухимдсан Утасны Оператор" гэдэг [br]панк хамтлагт гитар тоглодог байлаа. 0:00:52.834,0:00:54.975 Бидний тухай сонссон ч байж магадгүй. 0:00:54.999,0:00:57.299 (Инээд) 0:00:57.323,0:00:59.228 Энэ ахлах сургуулиас хойш үргэлжилсэн. 0:00:59.252,0:01:03.660 Гэвч тодорхой хугацааны дараа би [br]нэг зүйлийг анзаарч эхэлсэн юм. 0:01:03.684,0:01:06.237 Би ямар нэг зүйлд сонирхолтой болж 0:01:06.261,0:01:09.420 түүндээ уусч ороод, хамаг хүч, [br]цагаа зарцуулж, 0:01:09.444,0:01:12.975 тухайн сонирхолдоо зэгсэн сайжирч [br]байгаагаа мэдрэх үедээ 0:01:12.999,0:01:17.601 би бага багаар залхаж эхэлдэг байлаа. 0:01:18.046,0:01:20.822 Эхэндээ би сонирхлоо хаяхгүй [br]байхыг их л хичээнэ. 0:01:20.846,0:01:23.743 Учир нь би үүнд аль хэдийн[br]их цаг, хүч хөдөлмөр, 0:01:23.767,0:01:26.263 заримдаа мөнгө зарцуулсан байдаг байв. 0:01:26.287,0:01:28.590 Гэвч эцэст нь энэ уйтгартай мэдрэмж. 0:01:28.614,0:01:30.998 "Би үүнийг сурчихлаа. 0:01:30.998,0:01:35.053 Энэ шал уйтгартай юм байна"[br]гэх тэр л мэдрэмж дарамт болж эхэлнэ. 0:01:35.751,0:01:37.410 Тэгээд л сонирхлоо орхино. 0:01:38.262,0:01:40.763 Гэвч дараа нь би огт хамаагүй 0:01:40.787,0:01:43.975 өөр нэг зүйлийг шүүрэн авч,[br]түүндээ уусан орж, автаад 0:01:43.999,0:01:48.261 "Тийм ээ! Би өөрийн зүйлээ оллоо" [br]гэдэгтээ бат итгэнэ. 0:01:48.285,0:01:52.582 Тэгж явсаар дахиад л уйдна. 0:01:53.352,0:01:56.147 Эцэст нь ээлжит сонирхлоо дахиад л хаяна. 0:01:57.106,0:02:00.174 Өмнөхөөсөө огт өөр, [br]шинэ сонирхол олох бүр түүндээ 0:02:00.198,0:02:01.769 би бүх зүйлээ зориулдаг байв. 0:02:03.103,0:02:06.842 Миний энэ зан чанар санааг минь зовоох 0:02:06.866,0:02:08.048 хоёр шалтгаан байлаа. 0:02:08.460,0:02:11.292 Нэгд, олон сонирхлынхоо алийг нь 0:02:11.316,0:02:14.329 өөрийн мэргэжил болгохоо мэддэггүй байлаа. 0:02:14.353,0:02:17.151 Яваандаа зөвхөн нэг зүйлийг сонгоод, 0:02:17.175,0:02:19.389 бусад бүх сонирхлоо орхиж 0:02:19.413,0:02:22.809 уйтгарт амьдралтайгаа эвлэрнэ[br]гэж би боддог байв. 0:02:23.595,0:02:25.914 Санааг минь зовоож байсан нөгөө[br]шалтгаан нь 0:02:25.938,0:02:27.572 арай илүү хувийн чанартай. 0:02:28.230,0:02:31.158 Миний энэ зуршил буруу байх,[br]аливаад тууштай байж чаддаггүй 0:02:31.158,0:02:35.090 зан маань гаж буруу юм биш биз гэсэн [br]бодол санаа зовоож байлаа. 0:02:35.677,0:02:38.064 Магадгүй би хариуцлагаас [br]зугтсандаа, 0:02:38.088,0:02:41.549 эсвэл амжилтаас эмээсэндээ [br]ямар ч зорилгогүй амьдарч 0:02:41.573,0:02:43.239 байна уу даа ч гэж бодох боллоо. 0:02:45.261,0:02:48.975 Хэрэв танд миний түүх [br]танил сонсогдож байвал, 0:02:48.999,0:02:51.273 би аль эрт өөрөөсөө асуух ёстой байсан 0:02:51.297,0:02:53.883 нэгэн асуултыг танд тавихыг хүсэж байна. 0:02:54.796,0:03:00.222 Та "Олон зүйл хийх нь гаж буруу зүйл [br]гэдэг ойлголтыг хэн танд суулгачхав аа?" 0:03:00.246,0:03:02.067 гэдгийг өөрөөсөө нэг асуу даа. 0:03:03.741,0:03:05.480 Хэн гэдгийг нь би танд хэлье. 0:03:05.504,0:03:07.590 Энэ бол манай нийгэм. 0:03:10.074,0:03:13.865 "Том болохоороо юу болмоор байна?" [br]гэж биднээс 5 орчим настай байхад 0:03:13.889,0:03:15.457 анх асуудаг болов уу. 0:03:15.481,0:03:19.174 5 настай хүүхэд юу гэж хариулах нь [br]үнэнийг хэлэхэд хэнд ч хамаагүй зүйл. 0:03:19.198,0:03:20.199 (Инээд) 0:03:20.223,0:03:22.598 Хүүхдийн "Би сансрын нисгэгч [br]болно" 0:03:22.622,0:03:24.982 "би балетчин болмоор байна," эсвэл 0:03:25.006,0:03:28.679 "би далайн дээрэмчин болмоор байна" [br]гэх мэт өхөөрдөм хариулт 0:03:28.703,0:03:30.500 авах гэсэн гэмгүй асуулт гэж үздэг. 0:03:30.500,0:03:32.880 Хэллоуины баяраар ч[br]хүүхдүүд тэгж хувцаслах байх. 0:03:32.880,0:03:34.095 (Инээд) 0:03:34.119,0:03:38.531 Гэхдээ бид томрох тусам энэ асуулттай [br]дахин дахин олон янзаар тулгардаг. 0:03:38.555,0:03:42.432 Жишээ нь, ахлах сургуулийн [br]сурагчдаас их сургуульд ороод 0:03:42.456,0:03:44.683 ямар мэргэжил сонгохыг нь асуудаг. 0:03:45.088,0:03:46.970 Тэгж явсаар, 0:03:46.994,0:03:49.022 "Том болохоороо чи юу болмоор байна?" 0:03:49.046,0:03:52.404 гэсэн мөнөөх гэмгүй асуулт нь маань [br]бидний нойрыг хулжааж 0:03:52.428,0:03:54.700 сэтгэл эвгүйтүүлдэг зүйл [br]болж хувирдаг. 0:03:55.137,0:03:56.287 Яагаад тэр билээ? 0:03:57.049,0:04:02.494 Яагаад гэвэл энэ асуулт хүүхдүүдэд юу болж[br]болох тухай нь мөрөөдөхөд тусалдаг ч 0:04:02.518,0:04:05.930 тэдэнд болж болох бүх зүйлийг нь [br]мөрөөдөхөд тусалдаггүй юм. 0:04:05.954,0:04:08.352 Үнэндээ, энэ яг эсрэг нөлөөтэй. 0:04:08.376,0:04:11.392 Учир нь хэн нэгэн танаас юу болох[br]хүсэлтэйг тань асуухад, 0:04:11.416,0:04:14.212 та 20 өөр зүйл хэлж болохгүй. 0:04:14.236,0:04:17.131 Сайн санасан томчууд инээж,[br] 0:04:17.155,0:04:21.207 "Яасан өхөөрдөм юм, гэхдээ чи хийл урлаач[br]бас сэтгэл судлаач байж болохгүй шүү дээ. 0:04:21.231,0:04:23.034 Чи сонгох хэрэгтэй" гэнэ. 0:04:24.105,0:04:25.874 Энэ бол доктор Боб Чайлдс ... 0:04:25.898,0:04:28.975 (Инээд) 0:04:28.999,0:04:31.899 Тэрбээр хөгжмийн зэмсэг урлаач [br]мөн сэтгэл засалч. 0:04:32.835,0:04:37.124 Харин энэ бол Эми Энг, сэтгүүлийн [br]редактороос зураач, бизнес эрхлэгч, багш 0:04:37.148,0:04:39.095 мөн бүтээлч удирдагч болон хувирсан. 0:04:39.119,0:04:41.825 Гэхдээ ихэнх хүүхдүүд[br]ийм хүмүүсийн талаар сонсдоггүй. 0:04:41.849,0:04:43.975 Сонголт хийх хэрэгтэй гэдэг нь л 0:04:43.999,0:04:46.299 тэдний байнга сонсдог зүйл. 0:04:47.418,0:04:49.379 Үүгээр ч зогсохгүй 0:04:49.403,0:04:52.395 уг хязгаарлагдмал зорилготой[br]амьдралын тухай ойлголт нь 0:04:52.419,0:04:54.791 манай нийгэмд маш өндрөөр үнэлэгддэг. 0:04:55.218,0:04:59.418 Энэ нь хувь заяаны төөрөг эсвэл амьдралын [br]жинхэнэ зорилгын тухай ойлголтууд юм. 0:04:59.418,0:05:02.499 Өөрөөр хэлбэл энэ нь бид энэ дэлхий дээр [br]нэг л зорилготой ирсэн. 0:05:02.499,0:05:04.536 Тэрхүү зорилгоо юу болохыг нь хайж олоод 0:05:04.560,0:05:07.443 түүнийхээ төлөө амьдралаа зориулах нь 0:05:07.467,0:05:09.952 амьд явахын утга учир гэсэн ойлголт юм. 0:05:11.135,0:05:14.246 Гэвч та ингэж бүтээгдээгүй бол яах вэ? 0:05:14.999,0:05:18.404 Хэрвээ таны сонирхлыг татсан олон сэдэв, 0:05:18.428,0:05:20.453 хийхийг хүссэн олон зүйл байвал яах вэ? 0:05:21.246,0:05:25.123 Ийм тогтолцоонд тань шиг хүнд [br]багтах орон зай байхгүй юм. 0:05:25.814,0:05:27.785 Үүний улмаас та ганцаардаж магадгүй. 0:05:28.412,0:05:30.625 Танд зорилго байхгүй мэт [br]санагдаж магадгүй. 0:05:31.017,0:05:33.702 Тэгээд танд ямар нэг буруу байгаа мэт [br]санагдаж магадгүй. 0:05:34.758,0:05:36.480 Танд ямар ч буруу байхгүй. 0:05:36.908,0:05:40.501 Та бол олон талын авьяастан юм. 0:05:40.525,0:05:42.975 (Инээд) 0:05:42.999,0:05:49.964 (Алга ташилт) 0:05:50.312,0:05:55.265 Олончадавхит нь олон сонирхолтой мөн [br]бүтээлч эрэл хайгуултай хүн юм. 0:05:55.852,0:05:57.798 Урт нэр байгаа биз? 0:05:57.822,0:06:00.672 Гурван хэсэг болгоод хуваавал [br]тогтооход амархан: 0:06:00.696,0:06:04.688 олон, талын, авьяастан. 0:06:04.712,0:06:07.932 Та үүнтэй ижил утгатай, өргөн[br]мэдлэгтэй хүн, Сэргэн Мандалтын хүн 0:06:07.956,0:06:10.922 гэх мэтийн өөр бусад нэр томьёог [br]мөн ашиглаж болно. 0:06:10.946,0:06:12.890 Яг үнэндээ, Сэргэн Мандалтын үед 0:06:12.914,0:06:16.573 олон салбарын мэдлэгтэй байхыг төгс[br]гэж үздэг байлаа. 0:06:17.026,0:06:19.633 Барбара Шэр биднийг "гүйлгэн харагчид"[br]гэдэг. 0:06:20.214,0:06:23.437 Өөрийн хүссэн нэршлийг ашигла,[br]эсвэл өөрөө шинэ үг зохио. 0:06:23.461,0:06:26.516 Хүмүүс бид нийтээрээ нэг нэршил[br]дээр санаа нийлэхгүй байх нь 0:06:26.540,0:06:29.002 байж болох зүйл гэж бодож байна. 0:06:29.026,0:06:31.026 (Инээд) 0:06:33.017,0:06:35.414 Олон талт авьяасаа өөрийн дутагдал эсвэл 0:06:35.438,0:06:39.351 давж туулах ёстой зовлон [br]гэж харах амархан. 0:06:39.375,0:06:41.768 Гэвч, үүнд асар их хүч чадал [br]нуугдаж байдгийг 0:06:41.792,0:06:44.260 би хүмүүстэй ярилцаж, энэ санааны тухай 0:06:44.284,0:06:48.735 цахим хуудаснаа бичсэнээр олж мэдсэн юм. 0:06:49.656,0:06:51.617 Олон талын авьяастанд 0:06:51.641,0:06:54.526 гурван супер хүч байдаг. 0:06:55.384,0:06:58.560 Нэг: нэгдлээс шинэ санаа олох чадвар. 0:06:58.584,0:07:01.277 Тэр нь хоёр өөр салбарыг нийлүүлэн 0:07:01.301,0:07:03.967 огтлолцол дээрээс нь ямар нэг шинэ зүйл [br]бүтээхийг хэлнэ. 0:07:05.633,0:07:08.899 Ша Хуанг ба Рейчел Бинкс нар[br]зураг зүй, дата визуализаци, 0:07:08.923,0:07:14.419 аялал, математик, мөн загвар зохион [br]бүтээх сонирхлын нэгдэл дээрээ үндэслэн 0:07:14.443,0:07:16.063 "Мешү" компаниа үүсгэн байгуулсан. 0:07:16.999,0:07:22.671 Мэшү нь газар зүйн сэдэлтэй гоёл чимэглэл[br]захиалгаар хийдэг компани юм. 0:07:23.409,0:07:25.835 Ша Рейчел 2-ын олон талын [br]сонирхол, туршлага 0:07:25.859,0:07:31.609 онцгой санаа олоход нь тээр болоогүй,[br]харин ч суурь нөхцөл нь болж өгсөн. 0:07:33.077,0:07:36.336 Шинэчлэл огтлолцол дээр бий болдог. 0:07:36.797,0:07:38.908 Шинэ санаанууд тэндээс гарч ирдэг. 0:07:39.519,0:07:42.678 Олон талын авьяастнууд[br]өөрийн бүх суурь мэдлэгийг ашиглан, 0:07:42.702,0:07:46.237 уг огтлолцлын олон цэгүүдэд[br]хүрч чаддаг юм. 0:07:47.999,0:07:51.071 Олон талын авьяастны [br]хоёр дахь супер хүч бол 0:07:51.095,0:07:52.586 хурдацтай сурах чадвар юм. 0:07:53.404,0:07:56.266 Олон талын авьяастан бид аливаа зүйлд[br]сонирхолтой болохоороо 0:07:56.290,0:07:58.345 түүндээ хүчтэй автдаг. 0:07:58.369,0:08:01.140 Бид олж мэдсэн болгоноо тусгаж авдаг. 0:08:01.164,0:08:02.907 Бид анхлан суралцагч байх тал дээр 0:08:02.931,0:08:06.053 арвин туршлага хуримтлуулсан учраас 0:08:06.077,0:08:09.356 шинэ зүйл оролдож үзэхээс, [br]чаддаггүй зүйлээ сурахаас 0:08:09.380,0:08:11.762 бэрхшээгээд байдаггүй. 0:08:11.786,0:08:15.815 Түүнчлэн, нэг салбарт олж авсан [br]чадвар өөр салбарт хэрэг болох нь элбэг. 0:08:15.839,0:08:19.694 бид сурсан бүхнээ шинээр суралцаж буй[br]салбартаа хэрэглэдэг тул 0:08:19.718,0:08:22.011 бид юмыг эхнээс нь [br]суралцах нь ховор. 0:08:22.971,0:08:26.597 Нора Данн нь мэргэжлийн аялагч, [br]чөлөөт зохиолч юм. 0:08:27.121,0:08:30.928 Тэр багадаа төгөлдөр хуураар шаргуу [br]хичээллэснээр гар, хурууны булчин нь 0:08:30.952,0:08:32.657 гайхалтай сайн хөгжсөн. 0:08:33.070,0:08:35.810 Одоо тэр өөрийнх нь мэдэх [br]хамгийн хурдан шивэгч. 0:08:35.834,0:08:37.298 (Инээд) 0:08:37.322,0:08:40.559 Зохиолч болохоосоо өмнө[br]Нора санхүүгийн төлөвлөгөө хийдэг байсан. 0:08:40.583,0:08:42.789 Анхны ажилдаа [br]борлуулалтын арга барилд 0:08:42.813,0:08:44.559 суралцах шаардлагатай болж байж. 0:08:44.583,0:08:48.552 Харин одоо энэ чадвар нь редактор руу [br]татгалзах аргагүй санал бичихэд тусалдаг. 0:08:49.727,0:08:53.597 Таны сонирхлыг татаж буй зүйлд суралцах нь[br]цагийн гарз байх нь ховор, 0:08:53.621,0:08:55.311 дараа нь тэрийг орхисон ч гэсэн. 0:08:55.335,0:08:58.639 Та тэр мэдлэгээ шал өөр салбарт 0:08:58.663,0:09:01.270 өөрийн төсөөлөө ч үгүй байдлаар [br]ашиглаж магадгүй. 0:09:02.643,0:09:05.414 Олон талын авьяастны [br]гурав дахь супер хүч нь 0:09:05.438,0:09:07.285 дасан зохицох чадвар юм. 0:09:07.309,0:09:10.852 Өөрөөр хэлбэл, [br]тухайн нөхцөл байдалд зохицон 0:09:10.876,0:09:12.652 хувирах чадвар юм. 0:09:14.295,0:09:19.186 Эб Кахудо нь хаяа видео найруулагч, [br]хаяа веб зохион бүтээгч, 0:09:19.210,0:09:22.923 хаяа Кикстартерын зөвлөх, хаяа багш, 0:09:22.947,0:09:25.338 мөн хаяа Жэймс Бонд болдог. 0:09:25.362,0:09:27.052 (Инээд) 0:09:27.076,0:09:29.544 Тэр ажлаа сайн хийдэг учраас үнэ цэнэтэй. 0:09:29.568,0:09:32.829 Тэр харилцагчдынхаа хэрэгцээнд [br]нийцүүлэн олон үүрэг 0:09:32.853,0:09:35.015 гүйцэтгэх чадвартай учраас[br]бүр их үнэ цэнэтэй. 0:09:35.737,0:09:38.975 Фаст Компани сэтгүүл[br]дасан зохицох чадварыг 0:09:38.999,0:09:42.354 21 дүгээр зуунд амжилт гаргахын тулд[br]хөгжүүлэх хамгийн чухал чадвар 0:09:42.378,0:09:44.030 хэмээн тодорхойлсон. 0:09:44.808,0:09:48.363 Эдийн засгийн ертөнц маш хурдацтай,[br]таамаглахын аргагүй өөрчлөгдөх энэ үед 0:09:48.363,0:09:51.818 зах зээлийн хэрэгцээг хангахын тулд[br]хурдтай өөрчлөгдөн хувирч чадах 0:09:51.842,0:09:55.774 хувь хүн болон байгууллагууд л [br]амжилтад хүрнэ. 0:09:57.615,0:10:01.906 Нэгдлээс шинэ санаа олох, хурдацтай сурах,[br]дасан зохицох нь 0:10:01.930,0:10:05.853 олон талт авьяастнуудын [br]гарамгай эзэмшсэн чадвар боловч, 0:10:05.877,0:10:10.403 хүсэл сонирхлоо хязгаарлах шахалтад [br]орвол тэд энэхүү чадвараа алдах эрсдэлтэй. 0:10:13.181,0:10:16.701 Олон талт авьяастнуудыг[br]өөрөөрөө байхыг дэмжих нь 0:10:16.701,0:10:19.335 манай нийгмийн ашиг сонирхолтой нийцнэ. 0:10:20.073,0:10:23.864 Яг одоо дэлхий дээр маш төвөгтэй,[br]олон талыг хамарсан асуудлууд байгаа. 0:10:23.864,0:10:29.151 Бүтээлч, хайрцагны гадуур сэтгэгчид[br]эдгээрийг шийдвэрлэхэд бидэнд хэрэгтэй. 0:10:29.810,0:10:34.474 Та сэтгэлийн угаас аль хэдийн [br]мэргэжлээ сонгосон байж болно. 0:10:34.498,0:10:38.919 Та эхийн хэвлийд байхдаа л хүүхдийн[br]мэс засалч болохоо шийдсэн байж болно. 0:10:39.879,0:10:42.694 Санаа зоволтгүй.[br]Үүнд буруу зүйл байхгүй. 0:10:42.718,0:10:43.758 (Инээд) 0:10:43.782,0:10:46.825 Заримдаа мэргэжилтэн, олон талт [br]авьяастнууд хосолж байж 0:10:46.849,0:10:49.456 шилдэг багийг үүсгэсэн байдаг. 0:10:49.480,0:10:52.514 Олон талт авьяастны [br]өргөн цар хүрээтэй мэдлэг, 0:10:52.538,0:10:56.140 мэргэжилтний гүнзгий мэдлэг, санааг [br]хэрэгжүүлэх чадвар гайхалтай хосолдог. 0:10:56.164,0:10:58.066 Энэ бол сайхан түншлэл. 0:10:59.066,0:11:01.535 Бид байгалиас яаж заяагдсан [br]тэр л өвөрмөц байдалдаа 0:11:01.559,0:11:04.068 зохицон ажиллаж амьдрах ёстой. 0:11:04.092,0:11:08.510 Харамсалтай нь, олон талын [br]авьяастнуудыг мэргэжилтэн нөхөдтэйгөө 0:11:08.534,0:11:11.542 адилхан байхыг л дэмжсээр байна. 0:11:12.621,0:11:15.100 Төгсгөлд нь 0:11:15.124,0:11:18.195 миний ярианаас юуг ойлгоосой гэж 0:11:18.219,0:11:21.317 хүсэж байна гэхээр 0:11:21.341,0:11:24.703 сэтгэлийн дуудлага чинь юу ч бай хамаагүй [br]түүнийгээ хүлээн зөвшөөр. 0:11:25.687,0:11:27.855 Зүрхний гүндээ та мэргэжилтэн бол 0:11:27.879,0:11:29.878 ямар ч аргаар хамаагүй улам мэргэш. 0:11:29.902,0:11:32.099 Тэгж байж л та хамгийн сайнаараа ажиллана. 0:11:32.624,0:11:35.604 Би энэ өрөөнд байгаа олон авьяастнуудад, 0:11:35.628,0:11:37.945 өөрийгөө тэдний нэг болохыг [br]сүүлийн 12 минутад 0:11:37.969,0:11:39.985 ухаарсан та бүхэнд ч мөн адил... 0:11:40.009,0:11:41.614 (Инээд) 0:11:41.638,0:11:43.790 хандан хэлэхэд 0:11:43.814,0:11:45.916 өөрийн олон сонирхлыг хүлээн зөвшөөр. 0:11:46.614,0:11:49.897 Өөрийн сониуч зангаа зөнгөөрөө дага. 0:11:50.643,0:11:52.667 Огтлолцлуудыг нь хайж илрүүл. 0:11:54.264,0:11:59.026 Сэтгэлийн дуудлагаа дагах нь амьдралыг [br]аз жаргалтай, илүү үнэ цэнэтэй болгодог. 0:12:00.028,0:12:02.745 Олон талт авьяастнууд аа,[br]бид энэ ертөнцөд 0:12:02.769,0:12:06.568 хэрэгтэй гэдгийг санаарай. 0:12:07.852,0:12:09.013 Баярлалаа. 0:12:09.037,0:12:11.730 (Алга ташилт)