Хэлний бэлтгэлийн ангид байгаа охид хөвгүүдийн харьцаа 5:8. Тэгэхээр бидэнд 5 охин бүрт 8 охин оногдож байна. Хэрэв ангид нийт 65 сурагч байсан бол тэнд хэдэн охин байсан бэ? Энэ их сонирхолтой юм. Бидэнд охид хөвгүүдийн тооны харьцааг өгсөн байгаа. Ангид нийт 65 сурагч байгаа ба гэхдээ нийт охидын тоог бид олохыг хүсч байгаа. Тэгэхээр бид охид хөвгүүдийн тооны харьцааг биш, охидыын тоо болон ангид байгаа нийт сурагчдын тооны харьцааны талаар бодохыг хүсч байгаа. Тэгвэл бид энэ харьцааг олох юм бол юу болох вэ? Охид болон хөвгүүдийн тооны харьцаа нь бидэнд хэрэгтэй мэдээллийг өгч байгаа Хэрэв энд 8 хөвгүүн бүрт 5 охин оногдож байгаа бол нийт хэдэн сурагч 5 охинд оногдож байна вэ? 5 охин бүрт 5 охин, 8 хөвгүүн байна. Нийт 13 сурагч болж байна. Тэгэхээр би 5 болон 8-ыг энд нэмсэн. Охидын тоо болон нийт сурагчдын тооны харьцаа нь 5:13 байна. Үүнийг бодох нэг арга нь хэрэв та нар нийт сурагчдыг 13, 13-аар нь бүлэг болгох юм бол 13 сурагчтай бүлэг бүрт 5 охин байгаа. Одоо, бид ангид нийт хэдэн охин байсан бэ гэдгийг олоход бэлэн боллоо гэж бодож байна. Учир нь тэд бидэнд нийт 65 сурагч байсан гэж хэлсэн. Тэгэхээр бид 13 сурагчтай нэг хэсэг байгаа биш, бидэнд 65 сурагч байгаа. 65 сурагчид 13 сурагчтай хэдэн хэсэг байгаа вэ? Тэгвэл 13-аас 65 руу 5-аар үржигдсэн байна. 5 × 10 гэхээр 50 , 5 × 3 нь 15. Тэгэхээр 13 × 5 нь 65 байна. Тэгэхээр үндсэндээ үүнийг харах нэг арга нь та нарт 13 сурагчтай 5 хэсэг байна. Тэгэхээр хэрэв 13 сурагчтай 5 хэсэг байгаа, эдгээрийн алинд ч 5 охин баайгаа. 5-аар үржүүлбэл энд 25 охин гэж гарч байна. Тэгэхээр бидэнд өгсөн мэдээллээс 65 сурагчид 25 охин байгаа болж байна.