Бүх амьтад л хоорондоо харилцдаг.
Хавчнууд гараараа бие бие рүүгээ
даллаж эрүүл байгаа мөн
үржихэд бэлэн гэдгээ
мэдэгддэг байна.
Наймаалж хроматофор гэдэг
арьсанд буй будагтай эсүүдээ
өнгөлөн далдлалт хийх
маягаар ашиглаж эсвэл
дайснууддаа анхааруулга өгдөг.
Зөгий бусад зөгийнүүддээ
хүнсний нөөцийнхөө
байршил, чанарыг илтгэх гэж
янз бүрийн хэмнэлтэй хөдөлдөг.
Эдгээр бүх амьтад хоорондоо
харилцах гайхалтай системтэй,
гэхдээ тэдэнд хэл яриа бий юу?
Энэ асуултанд хариулахын тулд
хэл яриаг тодорхойлдог
4 чухал чанаруудыг харъя.
Салангид байдал,
хэлзүйн дүрэм,
үр бүтээмж,
мөн байршуулалт.
Салангид байдал гэдэг нь дуу авиа,
үг зэрэг бие даасан
нэгжүүд оршин байхыг хэлэх ба
тэдгээр нь хоршин
яг л хөргөгч дээрх соронзны байрыг сольж
шинэ хэлцүүд үүсгэдэг шиг
шинэ санааг илэрхийлэх
боломжтой байх юм.
Хэлзүйн дүрэм гэдэг нь
тэдгээр бие даасан
нэгжүүдийг хооронд нь хэрхэн
холбох талаарх дүрмүүдийн тогтолцоо.
Үр бүтээлтэй байдал гэдэг нь
тухайн хэлийг ашиглан
хязгааргүй их мэдээ мэдээллийг
дамжуулах чадвар юм.
Харин байршуулалт гэдэг нь
яг чиний өмнө байхгүй зүйлс буюу
өнгөрсөн, ирээдүй болон зохиомол
зүйлсийг хэлэлцэх чадвар юм.
Тэгэхээр амьтдын харилцаа холбоонд
эдгээр чанарууд байдаг болов уу?
Хавч, наймаалжны хувьд
ийм чадвар байхгүй.
Тэд дохиогоо хооронд нь
үр бүтээлтэй холбодоггүй.
Тэдгээр дохионуудад ямар ч
дүрмийн дараалал байхгүй ба
"Би эрүүл" эсвэл
"Би хордсон" гэдэг шиг
зөвхөн тухайн цаг хугацаанд
болж буй үйл явдлыг л илтгэдэг.
Гэхдээ зарим амьтдад эдгээр
чанарууд байдаг.
Зөгийнүүд хөдөлгөөний өнцөг,
үргэлжлэх хугацаа, хэр эрчтэй годгонох
зэргээрээ хүнсний нөөцийнхөө
байршил, хэр хэмжээг дүрслэн харуулдаг.
Нөөц нь зөгийн үүрний
гадна байдаг учир
зөгийнүүд байршуулах
чадварыг үзүүлдэг гэсэн үг.
Зөгийнүүд хэлний хувьд
тосгодуудад мянга мянгаараа
амьдарч, цөөвөр чоно, махчин шувуу
дорго, могой, хүний агнуур болдог
нугын ноходтой адилхан байдаг.
Тэд аюулыг мэдэгдэхдээ
махчны хэмжээ, хэлбэр, хурд,
хүн байх юм бол
тухайн хүний юу өмсөж байгаа
болон буутай эсэхийг
хүртэл мэдээллэдэг.
Шимпанзе болон Горилл шиг их мичнүүд
мөн гайхалтай харилцагчууд байдаг.
Зарим нь бүр өөрчлөгдсөн
дохионы хэл хүртэл сурсан.
Уошо нэртэй Шимпанзе
"Гуйя, онгойлго. Хурдан" зэрэг
янз бүрийн дохионуудыг нийлүүлж
ашигласнаар хэлний салангид байдал
түүний харилцаанд байгааг харуулсан.
Коко хэмээх эмэгчин горилл
1000 гаруй дохионууд болон
өөд болсон хайртай
муужгайндаа хандсан
ярианы Англи хэлний 2000
үгийг ойлгох чадвартай.
Үүнээс харахад тэрээр
байршуулалт хийх чадвартай ба
эдгээр 2 мичнүүдийг ажиглавал
тэд зэрлэг байгальд үзэгдээгүй
хүний харилцааны системийг
ашиглаж байгааг харж болно.
Амьтад хоорондын боловсронгуй
харилцааны жишээнүүд зөндөө байдаг.
Тухайлбал дельфинууд
нас, байршил, нэр, хүйсээ
тодорхойлох гэж шүгэлддэг.
Тэд мөн судлаачдын
өөрсөдтэй нь харилцдаг
дохионы хэлний зарим
дүрмийг ойлгодог.
Харин дельфинуудын төрөлх
хоорондын харилцаанд дүрэм байдаггүй.
Эдгээр харилцааны системүүдэд
зарим шинж чанар байгаа ч
бидний тодорхойлсон 4 шинж чанар
дөрвүүлээ байгаа жишээ алга.
Уошо болон Кокогийн гайхалтай
чадварууд хүртэл 3 настай хүний
хүүхдийн хэл ярианы чадвараас
хоцрогддог байна.
Амьтдын ярианы сэдэв нь
ихэвчлэн хязгаартай байдаг.
Зөгийнүүд хоол хүнсний талаар,
нугын ноход аюулын талаар,
хавчнууд өөрсдийнхөө талаар яридаг.
Хүний хэл яриа л салангид байдал,
байршуулалт мөн
дүрэм, үр бүтээмжтэй байдлыг нийлүүлсэн
тул ганцаараа хүчирхэг байдаг.
Хүний тархи хязгаарлагдмал
тооны элементүүдийг хүлээн
авж чадах ба хязгааргүй тооны
мэдээллийг үүсгэж чадна.
Бид нийлмэл өгүүлбэрүүдийг
бүтээж, ойлгох чадвартай ба
өмнө нь хэзээ ч байгаагүй
үгнүүдийг хүртэл үүсгэж чадна.
Бид хэл яриагаа ашиглан
хязгааргүй олон юмс,
төсөөллийнхөө талаар,
тэр ч бүү хэл худлаа зүйлс
зохион яриж чадна.
Судлаачид амьтдын харилцааны талаар
судалгаагаа үргэлжлүүлсээр байна.
Магадгүй хүмүүс болон амьтдын
хэл яриа тийм ч өөр биш,
харин үргэлжилсэн холбоотой ч
байж болох юм.
Эцэст нь хүмүүс бид ч
бас амьтад шүү дээ.