Хорин таван мянга
есөн зуун арван тонн
цаасан алчуурыг Америкчууд
нэг жилд ашиглаж байна.
Хэрвээ бид, уучлаарай,
буруу тоо хэлчихлээ.
Жилд 5 сая гаруй тонн цаас ашигладаг.
Хэрэв бид цаасан алчуурын
хэрэглээгээ багасгаж,
нэг хүн өдөрт нэг цаасан алчуур хэрэглэвэл
25,910 тонн цаас хэмнэнэ.
Бид үүнийг хийж чадна.
Энд бүх төрлийн цаасан алчуурын
хайрцагнууд байна.
Гурав нугалсан цаас.
Хүмүүс ихэнхдээ 2 юм уу 3-г авдаг.
Тасархай хэсэгтэй, тасддаг цаас байна.
Хүмүүс нэг, хоёр, гурав, дөрвийг тасддаг.
Нэг иймэрхүү, тийм биз?
Өөрөө тасардаг цаас байна.
Хүмүүс мөн л нэг, хоёр, гурав, дөрөв гээд
тасдсаар л байдаг.
Дахин боловсруулсан цаасны хувьд ч адил.
Тавыг авах хэрэгтэй болдог
учир нь шингээх чадвар муутай.
Үнэндээ та энэ бүгдийг
нэг л цаасаар хийж болно.
Гол түлхүүр нь хоёр үг юм.
Өрөөний энэ хэсгийнхний үг бол "сэгсэр".
За сонсоцгооё. Сэгсэр. Илүү чанга.
Үзэгчид: Сэгсэр.
ЖС: Та нарийн хэлэх үг бол "нугал".
Үзэгчид: Нугал.
ЖС: Дахиад.
Үзэгчид: Нугал.
ЖС: Маш чангаар.
Үзэгчид: Сэгсэр. Нугал.
ЖС: За. Нойтон гар.
Сэгсэр 1, 2, 3, 4, 5, 6,
7, 8, 9, 10, 11, 12.
Яагаад 12 удаа гэж?
12 дагагч, 12 овог аймаг,
12 ордны тэмдэг, 12 сар.
Миний хамгийн дуртай нь:
12 бол нэг үетэй хамгийн их тоо.
(Инээд)
Гурван нугалсан цаас. Нугал.
Хуурай.
(Алга ташилт)
Үзэгчид: Сэгсэр.
Нугал.
ЖС: Өөрөө тасарна. Нугал.
Нугалах нь маш чухал.
Ингэх нь цасны завсарт усыг
шингээх боломж олгодог.
Энэ хэсгийг санах гээд хэрэггүй,
гэхдээ надад итгэ.
(Инээд)
Үзэгчид: Сэгсэр. Нугал.
ЖС: Өөрөө тасарна.
Инээдтэй нь юу гээч.
Миний гар 3, 4 цаас ашигладаг хүмүүсээс
илүү хуурай.
Учир тэд завсарыг нь арчдаггүй.
Хэрэв та үүнийг хангалттай биш
гэж бодож байвал...
Үзэгчид: Сэгсэр. Нугал.
Одоо жинхэнэ ганган бүтээлийг үзүүлье.
Энэ нь таныг гараа сэгсрэхэд
гарч ирдэг алчуур.
Хэтэрхий том алчуур байдаг.
Би та нарт нууц хэлье.
Хэрвээ та маш хурдан, үнэхээр хурдан.
Үүнийг би баталж чадна.
Энэ бол энэ барилгаас авсан
тал цаасан алчуур юм.
Яаж? Гарч эхэлмэгц нь тасалчих.
Ухаалаг болохоор өөрөө зогсоно.
Тэгээд та тал цаастай боллоо.
Үзэгчид: Сэгсэр. Нугал.
ЖС: Одоо хамтдаа хэлцгээе. Сэгсэр. Нугал.
Үлдсэн амьдралынхаа турш эдгээд үгсийг
цаасан алчуур авах бүртээ санаарай.
Нэг хүний нэг цаасан алчуур нь жилд
25,910 тонн цаас. Бага зүйл биш шүү.
Дараа жил, ариун цэврийн цаас.
(Инээд)