1 00:00:00,736 --> 00:00:03,770 Энэ бол хүний тест. 2 00:00:03,770 --> 00:00:07,290 Таныг хүн эсэхийг шалгах тест. 3 00:00:07,290 --> 00:00:11,489 Хэрвээ аль нэг нь танд тохиолдож байсан бол гараа өргөөрэй. 4 00:00:11,489 --> 00:00:15,330 Ойлгосон уу? Тийм үү? 5 00:00:15,330 --> 00:00:17,486 Тэгвэл эхэлцгээе. 6 00:00:17,486 --> 00:00:20,155 Хүүхэд байхаа больсон ч 7 00:00:20,155 --> 00:00:21,937 нусаа идэж үзсэн үү? 8 00:00:21,937 --> 00:00:24,583 (Инээд) 9 00:00:24,583 --> 00:00:28,161 Зүгээр ээ, энд аюулгүй. 10 00:00:28,161 --> 00:00:32,370 Та ямар нэг ичгүүртэй зүйл санаад 11 00:00:32,370 --> 00:00:37,150 хачин авиа гаргаж байсан уу? 12 00:00:37,150 --> 00:00:41,306 Сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэхийн тулд 13 00:00:41,310 --> 00:00:45,320 зурвасын эхний үсгээ албаар жижгээр бичиж байсан уу? 14 00:00:45,320 --> 00:00:47,454 (Инээд) 15 00:00:47,454 --> 00:00:50,168 За. 16 00:00:50,168 --> 00:00:52,940 Та уурласнаа мэдэгдэх гэж 17 00:00:52,940 --> 00:00:59,650 мессэжээ цэгээр төгсгөж байсан уу? За. Цэг. 18 00:00:59,650 --> 00:01:02,647 Танд хүн өөдгүй зүйл хэлэхэд 19 00:01:02,647 --> 00:01:05,419 зүгээр инээчихээд 20 00:01:05,419 --> 00:01:07,260 дараа нь өдөржингөө 21 00:01:07,260 --> 00:01:10,354 яагаад тэгснээ гайхаж байсан уу? 22 00:01:10,354 --> 00:01:12,532 За. 23 00:01:12,532 --> 00:01:15,292 Тасалбар бүртгэлийн хэсгээс хаалга хүртэл алхахдаа 24 00:01:15,292 --> 00:01:17,740 онгоцны тасалбараа хаясан мэт мэдрэмж 25 00:01:17,740 --> 00:01:20,210 1000 удаа төрж байсан уу? 26 00:01:20,210 --> 00:01:22,260 Тийм ээ. 27 00:01:22,260 --> 00:01:24,837 Та өмдөө өмссөнийхөө дараа 28 00:01:24,837 --> 00:01:29,296 гуяны хэсэгт тань оймс наалдчихсан байгааг мэдэж байсан уу? 29 00:01:29,308 --> 00:01:31,280 (Инээд) 30 00:01:31,280 --> 00:01:33,772 Сайн байна. 31 00:01:33,772 --> 00:01:36,448 Та өөр хүний нууц үгийг таах гэж 32 00:01:36,448 --> 00:01:38,335 хэтэрхий олон удаа оролдсоноос болоод 33 00:01:38,335 --> 00:01:40,985 тэр хүний хаяг цоожлогдож байсан уу? 34 00:01:40,985 --> 00:01:42,674 Ммм. 35 00:01:42,674 --> 00:01:45,970 Таныг хэзээ нэгэн цагт хуурамч гэх вий 36 00:01:45,970 --> 00:01:50,240 гэсэн ядаргаатай мэдрэмж төрж байсан уу? 37 00:01:50,240 --> 00:01:53,314 Тийм ээ, та энд аюулгүй. 38 00:01:53,314 --> 00:01:55,720 Танд ямар нэгэн чадвар, 39 00:01:55,720 --> 00:01:58,610 байгалиасаа сайн хийж чаддаг зүйл 40 00:01:58,610 --> 00:02:01,760 байсан ч болоосой гэж хүсэж байсан уу? 41 00:02:01,760 --> 00:02:03,360 Ммм. 42 00:02:03,360 --> 00:02:07,674 Та амьдрал дээр ямар нэг зүйл эвдэлчихээд 43 00:02:07,674 --> 00:02:13,036 буцаах товч хайж байсан уу? 44 00:02:13,050 --> 00:02:15,882 Та TED-н тэмдэгээ алдчихаад 45 00:02:15,882 --> 00:02:18,980 шууд л Ванкувер дахь 3 хоногийн амралт 46 00:02:18,980 --> 00:02:22,289 ямар байх бол гэж төсөөлж байсан уу? 47 00:02:23,523 --> 00:02:27,272 Танд жирийн л нэгэн мэт санагдаж байсан хүн 48 00:02:27,272 --> 00:02:29,617 гэнэт л үзэсгэлэнтэй 49 00:02:29,617 --> 00:02:32,946 болж хувирдгийг гайхаж байсан уу? 50 00:02:32,946 --> 00:02:35,840 Та хэн нэгэн лүү захиа бичихдээ 51 00:02:35,840 --> 00:02:40,460 утас руугаа хараад, тэнэг мэт мишээж байсан уу? 52 00:02:40,460 --> 00:02:42,820 Дараа нь тэр хүн рүүгээ 53 00:02:42,820 --> 00:02:46,952 "Би утсаа гөлрөөд, тэнэг хүн шиг мишээж байна" 54 00:02:46,952 --> 00:02:49,158 гэж бичиж байсан уу? 55 00:02:49,158 --> 00:02:52,098 Та хүслээ дарж чадалгүй 56 00:02:52,098 --> 00:02:57,116 хүний утсыг нууцаар үзэж байсан уу? 57 00:02:57,116 --> 00:02:59,711 Та өөртэйгөө ярьж байгаад 58 00:02:59,711 --> 00:03:02,745 гэнэт өөртөө ямар новшийн ханддагаа 59 00:03:02,745 --> 00:03:04,568 ухаарч байсан уу? 60 00:03:04,568 --> 00:03:06,975 (Инээд) 61 00:03:06,975 --> 00:03:09,349 Яг маргаан дунд 62 00:03:09,349 --> 00:03:12,265 утасны тань цэнэг дуусахад 63 00:03:12,265 --> 00:03:14,753 яг л утас чинь та хоёроос 64 00:03:14,753 --> 00:03:17,915 салж буй мэт санагдаж байсан уу? 65 00:03:17,915 --> 00:03:24,033 Хамаагүй хялбар байх ёстой асуудал урагшгүй байхад 66 00:03:24,033 --> 00:03:27,937 энэ зүгээр л болох ёстой юм болов уу? 67 00:03:27,937 --> 00:03:29,948 гэж бодож байсан уу? 68 00:03:29,948 --> 00:03:32,846 Жижиг зүйлс цөөхөн тохиолдолд л 69 00:03:32,846 --> 00:03:35,812 аяндаа болдогийг анзаарсан уу? 70 00:03:35,812 --> 00:03:38,191 Та жаргалтай сэрээд 71 00:03:38,191 --> 00:03:42,028 гэнэт хэн нэгэн таныг орхисон тухай 72 00:03:42,028 --> 00:03:45,212 муухай дурсамжинд автаж байсан уу? 73 00:03:45,212 --> 00:03:49,249 Таны амьдралаас явсан хүнгүйгээр 74 00:03:49,249 --> 00:03:52,760 ирээдүйгээ төсөөлж чадахгүй үе байсан уу? 75 00:03:54,418 --> 00:03:56,568 Гунигтай инээмсэглэл болон 76 00:03:56,568 --> 00:04:00,526 юу ч болсон цаг явсаар байна гэдэг ухаарлаар 77 00:04:00,526 --> 00:04:03,766 тэр мөч рүү эргэн харж байсан уу? 78 00:04:04,901 --> 00:04:06,966 Баяр хүргэе. 79 00:04:06,966 --> 00:04:09,341 Та тестийг дуусгалаа. 80 00:04:09,341 --> 00:04:12,540 Та бүгд хүн юм байна. 81 00:04:12,540 --> 00:04:16,054 (Алга ташилт)