Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? ''Бүх зүйлд өөрийн гэсэн гайхамшиг гэж байдаг, анир чимээгүй харанхуйд хүртэл...'' - Хелен Келлер Бидний ирээдүй ямар харагдах вэ? Ертөнц яаж төгсөх вэ? Бид хэзээ ч баттай мэдэж чадахгүй байх. Гэхдээ шинжлэх ухаан ирээдүйд юу болох талаарх гайхамшигт дүрслэлүүдийг харуулж эхэлсэн. Цаг хугацааны төгсгөл хүртэл аялцгаая. Бид 5 секундэд хурдаа хоёр дахин хурдасгаж цаг хугацаагаар аялах болно. Бид илүү их зүйл олж мэдэх тусам ирээдүйн талаарх таамаглалууд хувьсан өөрчлөгдөх байх. Гэхдээ нэг зүйл баттай: Ертөнц дөнгөж эхэлж байна. [Антропоцений эрин үе] Холосене дууссан. Бидний дараагийн хэдэн жилд юу хийх нь, хэдэн мянган жилд юу болоход ихээр нөлөөлнө. Орчин үеийн хүн төрөлхтний өдийг хүртэл мэдэх нөхцөл байдлууд өөрчлөгдөж байна. Хурдан өөрчлөгдөж байна. Энэ гариг дээр юу ч хэвээрээ үлдэхгүй. Бүх зүйл өөрчлөгдөнө. Дэлхий энэ үсрэлтүүдийн нэг рүү орж байгаа ба чи тэр үсрэлтүүдийн нөгөө талд юу болж байхыг мэдэхгүй. [Дэлхийн соронзон орон эргэнэ] Дэлхий үргэлж үсэрч байдаг. [Hale-Bopp сүүлт од эргэж ирнэ] [Далайн түвшин эрс нэмэгдэнэ] Энэ гариг дээр юмс хөдөлж байдаг. Юмс байрандаа байдаггүй. [30 метр солир унана] Бүх зүйл өөрчлөгдөж байна. [Антарес супернова дэлбэрэлт хийнэ] [Сахара ойн бүс болно] [Одны орд тэнүүчилж эхэлнэ] [Voyager 1 ойрын одоор өнгөрнө] [Мөстлөг хоорондох үе дуусна] [Супер галт уулын дэлбэрэлт] [Шинэ Хавайн арал үүснэ] [Шинэ арлууд] [Аполлогийн хөлийн мөр арилна] [Бетелгэүс супернова дэлбэрэлт хийнэ] [Чулуун хөшөөнүүд сүйрнэ] [Аюулт гамма цацраг] [Ангарагийн сар бүслүүр болно] [Санчирийн бүслүүр арилна] [Антарктик хайлна] [Аварга солир унана] [Шинэ Супер Тив] [Нарны гэрэл тодорно] Шатахуун нь дуусаж эхлэхэд, [Фотосинтесис үгүй болно] нар зүгээр л юу ч биш болж сарнин алга болохгүй. [Бүх ургамал үхнэ] нар зүгээр л юу ч биш болж сарнин алга болохгүй. [Бүх ургамал үхнэ] [Далайнууд ууршина] Цөм нь агшин, үүний гаргах дулаан гаднах давхаргуудыг нь томруулна. [Бүх амьд биет үхнэ] [Нар томорно] [Нар Аварга Улаан Од болно] [Устаж буй нарнаас дэлхий сөнөнө] [Нар цагаан одой болно] Нар устлаа. Үлдэгдэл нь удаанаар гүн огторгуйн огцом хүйтэнд хөрсөөр байна. Бусад бүх одны хувь тавилан нарныхтай ижил. Нэг л өдөр,\N тэд бүгд аажмаар үхэн, сансар огторгуй үүрдийн харанхуйд умбана. [Однууд сөнөж эхэлнэ] Бүх однуудын шатахуун аажмаар дуусах болно. Ертөнцийн температур унана. Шөнийн тэнгэр дэх однууд, нэг нэгээрээ, унтрах болно. Бас шинэ однууд дахиж төрөхгүй. Тиймээс ертөнц тэсрэлтээр биш, шаналлаар төгсөх болно. Сүүлчийн улаан одой однууд сөнөнө Бас галд биш, харин мөсөнд [Доройтлын эрин] Сүүлчийн одны үхлээр одны гэрлэн үе төгсөх болно. Ертөнц сөнөсөн однуудын үлдэгдлээр дүүрэн оршуулгын газар болж хувирна. Манай нар цагаан одой болно - халуун, нягт, агшсан одон цогцос. Дахиж шатаах шатахуун үлдээгүй цагаан одойн бүдэг гэрэл унтарсан цөмийн сүүлчийн үлдэгдэл дулаанаас гарна. Дэлхийгээс харагддаг байснаар нь харвал, цэлмэг шөнийн бүтэн сартай л ижил хэмжээний гэрэл гаргах болно. Цагаан одойн бүдэг гэрэл сөнөсөн од болон хар нүхээр дүүрэн харанхуй хоосонд зөвхөн бяцхан гэрэлтүүлэг л гаргах болно. Өөр үгээр бол энэ нь сүнсэн ертөнц маягийнх юм - Биднийг ирээдүйд цогцсууд, зомби однууд хүлээж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, татах хүч сөнөсөн од болон гаригуудыг галактикаасаа хүйтэн хов хоосонд гаргана. Зарим бор одойнууд мөргөлдөн нийлж санамсаргүйгээр шинэ од үүсгэх боломжтой. Мөргөлдөж буй нейтрон однууд харанхуйг маш хурц суперновагаар гэрэлтүүлнэ. [Нейтрон одны мөргөлдөөн] [Доройтлын эрин] Энэ үед амьд байгаа соёл иргэншлүүд цагаан одойнуудад орогнох байх. Гэхдээ цаг хугацааны эрхэд, цагаан одойнууд хүртэл замхран сөнөнө. Однууд хар одой болно [Однууд хар одой болно] Хар одойнууд энэ сүүлчийн однуудын сүүлийн хувь тавилан байх болно. Хэтэрхий хүйтэн болж дулаан эсвэл гэрэл бараг л гаргахаа больсон Цагаа одойнууд. Хар одойнууд бол харанхуй, нягт, бүр л дордож буй муудсан маттерийн бөмбөг. Одны үнснээс илүүгүй зүйл. Тэдний бүрэлдэхүүн атомууд маш хүчтэй нухагдан нарнаас сая дахин нягт болсон байна. Однууд ийм болоход маш их хугацаа ордог. Бид одоогоор ертөнцөд ямар ч хар одой од байхгүй гэж бодож байгаа. Галактикаасаа зугтаж чадаагүй ямар ч маттер гол дахь аварга том хар нүхэнд сорогдоно. [Хар нүхнүүд тэнүүчилж буй маттеруудыг залгина] Удаан идэвхгүй байсан хар нүхнүүд жавхлант гэрлээр гэрэлтэнэ. Доройтлын эрин Хар нүхнүүдийн эргэлдэгч энерги ирээдүйн ямар нэгэн соёл иргэншлийн сүүлчийн найдвартай эрчим хүчний эх болно. Бид өөрсдөд минь байгаа энерги\N дээр суурилсан амьдралын хэв маягтай. Маш өөр хэв маягтай амьд ухаант системүүд, таны төсөөлж чадахаас ч илүү хол илүү дэлгэрч болно. Жишээ нь 10 триллион жил болгон ухаан ордог амьд систем байлаа гэж бодоход, түүнд бүх зүйл энгийн л санагдана. Бид устаж үгүй болсон ч гэсэн, ямар нэгэн итгэмээргүй хол ирээдүйд, ухаант амьд амьтан дахин хэсэг зуур оршиж болох хэлбэлзэл үүсэх боломжтой. Тиймээс тэр нь үнэхээр гайхалтай юм. Орон зайн тэлэлт Ертөнцийн тэлэлт хурдассаар маттерийг гэрлийн хурднаас хурдан тарааж эхэлнэ Энэ үед алсын галактик болон одод хөндийрсөөр тэдний гэрэл бараг л харагдахгүй болно. Сансар огторгуйн нууцууд үүрд цоожлогдоно. [Протон ялзрал] Ертөнц дээрх хамгийн сүүлчийн маттер болох Хар одойн доторх маттерууд, [Протон ялзрал] Ертөнц дээрх хамгийн сүүлчийн маттер болох Хар одойн доторх маттерууд, [Протон ялзрал] Ертөнц дээрх хамгийн сүүлчийн маттер болох Хар одойн доторх маттерууд, Протон, биднийг бүрэлдүүлдэг \Nатомт маттерийн хамгийн гол бүрэлдэхүүн, аяндаа салан задарч болно. Хар нүхний таталцлаас өнгөрч чадсан материалууд протонууд нь аажмаар үйрэхэд үгүй болно. [Протоны ялзрал одоо ч батлагдаагүй байгаа учир ирээдүйн энэ хэсэг цаашдын шинэ нээлтүүдээс болж маш өөр харагдаж ч болно.] Ертөнц дээрх хамгийн сүүлчийн маттер болох Хар одойн доторх маттерууд, аажмаар замхарч хов хоосон уруу цацраг болон орж юу ч байхгүй болно. [Хар нүхний эрин] Хар одойнууд үгүй болоход,\N нэг ч ширхэг маттерийн атом үлдэхгүй. Бидний нэгэн цагт баялаг байсан сансар огторгуйд гэрлийн партикл болон хар нүхнүүд л үлдэнэ. Хар нүхний эрин эхэлнэ. Ямар ч од гариг, амьдрал тэтгэх оддын үлдэгдэл ч байхгүй. Гэсэн ч цаг хугацаа одоо л цохиж эхэлж байна. Хүний настай адилтгахад, ертөнц дөнгөж хэвлийнээсээ төрж байна. Харанхуй, хүйтэн, хоосон - сансар огторгуй амьдралынхаа ихэнх хугацааг ингэж л өнгөрөөнө. Бидний ертөнц амьдрал хөгжин цэцэглэхэд маш бага хугацаа л өгнө - цаг үедээ галт эхлэл болон мөсөн мөхлөөс нь аюулгүй оромж Цаг хугацааны сум ертөнцийн эхэн үед гэрэлт цаг үүсгэнэ. Тэр үед нь амьдрал орших боломжтой. Гэхдээ тэр нь удаан үргэлжилдэггүй цаг хугацаа Эхлэлээсээ хамгийн сүүлчийн хар нүх сөнөх . хүртэл ертөнцийн амьдралын хэсэгхэн хувь. Бидний мэдэх амьдрал орших хугацаа зөвхөн 100-ны ийм л хувьтай тэнцэх хугацаанд орших боломжтой. Хар нүхнүүд ертөнцийн хамгийн гол бүрэлдэхүүн болно. Галактикууд ерөнхийдөө төвдөө аварга том хар нүх, тэрийг нь жижиг хар нүхнүүд эргэж байдаг болно.