0:00:09.514,0:00:11.463 За, бүгд сайн байна уу? 0:00:13.861,0:00:18.467 Та бүхний ихэнх нь миний хөтөч нохой[br]Глайдсийг мэдэх байх. 0:00:19.997,0:00:25.001 Эхлээд Глайдсыг тухтай болгоодохъё. 0:00:30.031,0:00:32.886 За, хэвтээрэй, хэвтээрэй. 0:00:37.671,0:00:41.688 Намайг ярьж байх үед[br]Глайдс биеэ маажиж, 0:00:41.688,0:00:46.792 босч, зүүдэндээ хуцаж ч магад. 0:00:49.993,0:00:53.456 Ралф Валдо Эмерсон нэгэн удаа: 0:00:53.456,0:00:56.170 "Чамайг үргэлж өөр нэгэн болгох гэсэн 0:00:56.170,0:01:00.137 энэ хорвоод өөрийнхөөрөө байна гэдэг 0:01:00.137,0:01:04.458 хамгийн агуу амжилт" гэсэн. 0:01:04.458,0:01:08.100 Гэхдээ энэ бол маш том сорилт[br]гэж би хэлмээр байна. 0:01:08.838,0:01:12.919 Би сорилт, бэрхшээлд дуртай[br]хүмүүсийн нэг биш л дээ. 0:01:12.919,0:01:16.037 Юу бодох, яаж амьдрах[br]эрх чөлөө минь бий л бол 0:01:16.037,0:01:21.092 би олны нэг явахдаа [br]сэтгэл хангалуун байдаг. 0:01:22.711,0:01:26.756 Гэвч намайг хөгжлийн бэрхшээлээр минь[br]шүүмжилж эхлэхэд би 0:01:26.756,0:01:30.813 хөндлөнгөөс хараад суух боломжгүй болдог. 0:01:31.421,0:01:34.103 Би үргэлж ном, зохиолд дуртай байсан. 0:01:34.103,0:01:37.741 Номын санч юм уу, хэл шинжээч болж, 0:01:37.741,0:01:41.400 номтой ойр байхыг хүсдэг байлаа. 0:01:42.253,0:01:45.519 Харин хараагүй хүний туршлагаас, 0:01:45.519,0:01:48.620 ялангуяа сүүлийн хэдэн жилд би 0:01:48.620,0:01:51.148 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх 0:01:51.148,0:01:54.356 нийгмийн туйлшрал, үл тоомсорлох үзэл нь 0:01:54.356,0:01:57.895 номын санчаар ажиллан, тайван амьдрахад 0:01:57.895,0:02:02.377 хэтэрхий хүчтэй, шударга бус[br]гэдгийг ойлгосон. 0:02:06.715,0:02:11.810 Дэнис Уэйтли хэлэхдээ[br]"Амьдралд 2 чухал сонголт байдаг: 0:02:12.790,0:02:15.640 нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авах, 0:02:15.640,0:02:19.058 эсвэл үүнийг өөрчлөх[br]хариуцлагыг үүрэх" гэсэн. 0:02:20.088,0:02:22.178 Зүгээр л энгийн амьдрах гэхэд 0:02:22.178,0:02:25.400 өдөрт тутамд тулгардаг[br]хүндрэлүүдийг бодоход, 0:02:27.850,0:02:31.304 утга учир, аз жаргалтай амьдрахыг хүсдэг 0:02:31.304,0:02:34.350 хөгжлийн бэрхшээлтэй хэн бүхэнд 0:02:34.350,0:02:37.810 нэг л сонголт байдаг гэж би итгэдэг: 0:02:37.810,0:02:40.869 байгаа байдлыг өөрчлөх хариуцлагыг үүрэх. 0:02:43.079,0:02:48.915 4 настайдаа би нүдний торлог бүрхэвчний[br]ховор эмгэгтэйгээ мэдсэн, 0:02:48.915,0:02:53.835 дараагийн 20 жилийн хугацаанд[br]бага багаар харах чадвараа алдсан. 0:02:55.255,0:02:57.673 Эмч нар эцэг эхэд маань намайг 0:02:57.673,0:03:01.378 40, эсвэл бүр 50 хүрээд хараагүй болох ба 0:03:01.378,0:03:07.406 надад сургууль, их сургуульд[br]сурахад төвөг үүсэхгүй гэсэн. 0:03:08.440,0:03:12.155 Гэвч тэдний зөв байгаагүй, 0:03:12.155,0:03:17.353 8 нас хүрэхдээ би ном,[br]самбар дээрх бичгийг 0:03:17.353,0:03:20.581 уншиж, харж чадахаа больсон. 0:03:20.581,0:03:23.964 Намайг их сургуульд орох үед 0:03:23.964,0:03:26.989 би өөрийгөө толинд харж[br]чадахгүй болсон байв. 0:03:30.049,0:03:35.613 Амьдралын алхам, тойрог бүрт би[br]нэгэн шийдвэртэй тулж байсан: 0:03:36.250,0:03:43.224 өөрт байгаа шалтгуудаа хүлээн зөвшөөрч,[br]биеэ хацайлсан амар замыг сонгох, 0:03:43.224,0:03:47.094 эсвэл өөрийгөө зоригжуулан,[br]үл мэдэх зүйлс рүү алхах. 0:03:48.054,0:03:52.486 Би үргэлж хоёрдахыг нь сонгож байсан. 0:03:52.486,0:03:56.095 Би Монголын хараагүй хүүхдүүдэд зориулсан 0:03:56.095,0:03:59.114 тусгай сургуульд сурч, 2000 онд төгссөн. 0:04:00.174,0:04:03.175 Тухайн үед энэ нь 0:04:03.175,0:04:06.340 хараагүй иргэдийн эзэмших[br]хамгийн өндөр боловсрол байлаа. 0:04:06.340,0:04:09.382 Тусгай үйлдвэрт ажиллах,[br]эсвэл гэртээ суух нь 0:04:09.382,0:04:12.526 хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ байв. 0:04:13.503,0:04:16.438 Гэвч би энэ хэм хэмжээг дагахыг хүсээгүй. 0:04:16.438,0:04:19.550 Би их сургуульд сурч, сайн ажилд орж, 0:04:19.550,0:04:23.688 гэр бүлийнхнээ надаар [br]бахархаасай гэж хүссэн. 0:04:24.889,0:04:28.465 Иймд би бусдаас хоёр дахин хүчтэй байж, 0:04:28.465,0:04:33.673 хоёр дахин шургуу[br]хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. 0:04:36.713,0:04:40.839 14 хүртлээ би бусад хүүхдүүдийн[br]нэгэн адил байлаа. 0:04:41.781,0:04:46.619 Би өөрийгөө хэзээ нэгэн цагт[br]хараагүй болно гэж мэдээгүй, 0:04:46.619,0:04:49.925 харин маш муу хараатай л гэж боддог байв. 0:04:50.795,0:04:55.331 Энэ нөхцөл байдлын амьдралд үзүүлэх[br]нөлөө хамгийн ихдээ 0:04:55.331,0:05:00.850 зузаан шилнээсээ болж[br]дооглуулан хочлуулах, 0:05:00.850,0:05:05.275 эсвэл бусдаас өөрөөр уншихаар[br]илэрдэг байв. 0:05:07.365,0:05:12.532 Гэхдээ би 14 хүрээд өөрийнхөө тухай[br]үнэнийг олж мэдэн, 0:05:13.575,0:05:16.676 үүнээс хойш амьдрал миний хувьд[br]тэмцэл болж хувирсан. 0:05:17.472,0:05:21.749 Би хараагүй амьдрана гэж[br]төсөөлж чадахгүй байсан. 0:05:21.749,0:05:25.600 Хараагаа алдана гэдэг[br]бүх зүйлсийн төгсгөл гэж бодож байв. 0:05:26.374,0:05:29.050 Гэнэт би олон жилийн өмнө 0:05:29.050,0:05:33.742 яагаад аав минь намайг тэр олон[br]музей руу дагуулж явсныг ойлгов. 0:05:34.725,0:05:38.140 Тэр үед намайг 8 настай байхад 0:05:38.140,0:05:43.699 музей нэг бол уйтгартай,[br]нэг бол аймаар санагддаг байсан. 0:05:45.343,0:05:47.223 Аав маань надад манай орны 0:05:47.223,0:05:50.410 соёлын үнэт зүйлс, түүхийн талаарх 0:05:50.410,0:05:56.576 дурсамж үлдээхийг хүссэнийг би ойлгосон. 0:06:00.766,0:06:04.223 Надад үзэж, сурах хичнээн их зүйлс, 0:06:04.223,0:06:08.183 харин хичнээн бага хугацаа байгааг ойлгон, 0:06:08.183,0:06:12.925 хэрхэн гэнэт сандарч байснаа санаж байна. 0:06:15.741,0:06:19.123 Би унших номнууд хайж, 0:06:19.123,0:06:22.604 ном миний цор ганц аврал гэж бодож байв. 0:06:24.794,0:06:28.160 Би сургуулийнхаа дотуур байрны[br]өрөөнд суугаад 0:06:28.160,0:06:32.740 уншиж л байвал амьд байх мэт[br]зогсолтгүй уншиж байснаа санадаг. 0:06:34.361,0:06:39.137 3 долоо хоногийн дотор би[br]сургуульд маань байсан 0:06:39.137,0:06:42.956 бүх Монгол брайл номнуудыг[br]уншиж дуусгав. 0:06:44.370,0:06:48.298 Би бусад хичээлүүдээ мөн[br]адил эрчээр чармайн сурч байв. 0:06:48.298,0:06:52.836 Би толгойндоо чадах хэмжээгээрээ[br]их мэдлэг хийн, 0:06:52.836,0:06:56.381 хараа алдах үед бэлэн байхыг[br]хичээж байв. 0:06:56.989,0:07:01.381 Би өөрийгөө энэ бүхэнд[br]бэлдэхийг хүссэн. 0:07:01.381,0:07:06.353 Харамсалтай нь сургуулийн ном,[br]материал хомс байж, 0:07:06.353,0:07:09.385 бүх зүйлсийн хүрэлцээгүй[br]байдал намайг 0:07:09.385,0:07:12.367 цухалдуулж байлаа. 0:07:14.500,0:07:17.673 Гэсэн ч би туйлбартай байж, 0:07:17.673,0:07:21.716 нөөц материалын хомс байдал[br]надад саад болж чадаагүй. 0:07:21.716,0:07:26.221 Харин ч намайг бусад бололцоонуудаа[br]судлахад хүргэсэн. 0:07:26.221,0:07:32.076 Жишээ нь би сургуулийнхаа[br]бүх номыг уншиж дуусгаснаа мэдсний дараа 0:07:32.076,0:07:36.443 сургуульд хандивийн Англи брайл[br]номнууд байдгыг мэдэж авсан. 0:07:37.185,0:07:39.038 Ингээд яасан байх нь уу? 0:07:39.038,0:07:42.051 Би Англи хэл сурч эхэлсэн. 0:07:42.051,0:07:44.485 Мэдээж бидэнд Англи хэлний багш, 0:07:44.485,0:07:48.575 шаардлагатай материал,[br]ном сурах бичиг аль нь ч байгаагүй ч 0:07:48.575,0:07:52.062 энэ бүхэн намайг зогсоогоогүй. 0:07:52.899,0:07:56.938 Ийнхүү тусгай сургуулиа төгссний дараа би 0:07:56.938,0:08:02.104 энгийн ахлах сургуульд, харааны[br]эмгэггүй хүүхдүүдтэй сурч эхэлсэн. 0:08:03.672,0:08:06.940 Би их сургуульд орохыг хүсч байсан тул 0:08:06.940,0:08:10.430 10 жилийн боловсрол заавал[br]эзэмшсэн байх шаардлагатай байв. 0:08:12.620,0:08:14.880 Дахин сорилт. 0:08:14.880,0:08:17.313 Хэн ч хараагүй сурагчид хэрхэн[br]хичээл заах, 0:08:17.313,0:08:20.293 хэрхэн харьцах талаар[br]ойлголтгүй байсан. 0:08:21.270,0:08:26.350 Хичээлийн эхний өдөр[br]дэвтрээ нүхлэж, 0:08:26.350,0:08:31.929 хичээл үймүүллээ гэж загнуулж[br]байснаа би санадаг. 0:08:31.929,0:08:35.968 Би брайлаар хичээлээ[br]тэмдэглэж авч байсан юм. 0:08:36.944,0:08:42.347 Гэхдээ би айдсаа давж,[br]ичиж зовохоо больсон. 0:08:42.347,0:08:45.584 Би хөгжлийн бэрхшээлийнхээ[br]хоригдол нь байхыг хүсээгүй. 0:08:47.154,0:08:51.217 2006 онд би Хүмүүнлэгийн Их Сургуулийг[br]төгссөн. 0:08:51.907,0:08:55.720 2007 онд би Фулбрайтын тэтгэлэг[br]авсан анхны 0:08:55.720,0:08:59.643 хараагүй Монгол хүн болсон. 0:08:59.643,0:09:05.108 (Алга ташилт) 0:09:06.988,0:09:11.663 2009 онд би Номын санч,[br]Мэдээллийн ШУ-ны магистрын зэргээ 0:09:11.663,0:09:17.113 Лузиана Мужийн Их Сургуулиас авч, 0:09:17.113,0:09:21.581 гэртээ Монголын анхны[br]хөтөч нохойтойгоо ирсэн. 0:09:21.581,0:09:24.093 (Инээд) 0:09:24.833,0:09:29.555 Монголд ахлах сургууль, их сургуульд[br]сурч байхад 0:09:29.555,0:09:32.882 надад нэг ч сонсдог ном, 0:09:32.882,0:09:36.138 хангалттай хэмжээний брайль ном[br]олддоггүй байв. 0:09:37.346,0:09:41.551 Надад хичээлээ бичихэд хүрэх[br]брайль цаас байгаагүй тул 0:09:41.551,0:09:46.794 би чадах чинээгээрээ хичээлээ[br]цээжилж, 0:09:46.794,0:09:50.422 хамгийн чухал зүйлсийг[br]тэмдэглэж авдаг байлаа. 0:09:51.642,0:09:56.650 Хэдий ном, материалын хүрэлцээгүй[br]байдал хэцүү байсан ч, 0:09:57.683,0:10:03.550 нийгмийн харанхуй, тоомжиргүй байдал[br]илүү хүндрэл учруулж байв. 0:10:04.727,0:10:07.962 Намайг зогсоход хүргэж байсан[br]цорын ганц зүйл бол энэ. 0:10:09.055,0:10:11.652 Нэг удаа сэтгүүлч 0:10:11.652,0:10:15.970 миний амьдралын хамгийн хэцүү зүйл[br]юу вэ гэж асуухад би 0:10:15.970,0:10:19.327 "Хувь нэмэр оруулж, тус болж[br]чадахгүй байх" гэсэн. 0:10:19.327,0:10:22.210 Учир нь би хүний мэдрэмж, чадвар бүхэн 0:10:22.210,0:10:26.642 гагц бусадтай хуваалцсан үед л[br]утга учиртай байдаг гэж итгэдэг. 0:10:28.282,0:10:33.209 Иймд хүн өөрийн хүрээлэл, нийгэмдээ[br]чадах зүйлсээ хуваалцах 0:10:33.209,0:10:36.710 боломжгүй байх нь хамгийн[br]гунигтай явдал гэж боддог. 0:10:38.810,0:10:41.014 Эрч хүч, мэдлэгээр дүүрэн ч 0:10:41.014,0:10:44.067 хувь нэмрээ оруулж[br]чадахгүй байна гээд төсөөл дөө. 0:10:45.097,0:10:47.445 Нас бие гүйцсэн том хүн ч 0:10:47.445,0:10:51.113 хүмүүс тантай жаахан хүүхэд мэт[br]харьцана гээд төсөөл дөө. 0:10:51.113,0:10:54.122 Хүмүүс таныг өөрөөр тань бус, 0:10:54.122,0:10:57.843 хөгжлийн бэрхшээлээр нь[br]дүгнэнэ гээд төсөөл дөө. 0:10:59.733,0:11:03.582 Мэдлэггүй, зөв ойлголтгүй байна гэдэг 0:11:03.582,0:11:09.745 ямар ч ялгаварлах үзэл, үл ойлголцлын[br]суурь шалтгаан байдаг. 0:11:10.042,0:11:16.668 Үр дагавар нь ном, материалын дутмаг[br]байдлаас хамаагүй илүү их. 0:11:16.668,0:11:22.827 Хоол байхгүйн улмаас хүн өлсөх[br]нэг хэрэг, 0:11:24.482,0:11:28.816 харин хүмүүс хоолгүй байгааг тань[br]асуудал гэж 0:11:28.816,0:11:31.414 хүлээн зөвшөөрөхгүй байх нь тэс өөр хэрэг. 0:11:32.664,0:11:35.403 Материаллаг нөөц бол хэрэгсэл төдий тул 0:11:35.403,0:11:38.586 бүх асуудлыг ганцаар шийдэж чадахгүй. 0:11:39.266,0:11:45.814 Энэ хэрэгслүүдийг хөдөлгөөнд оруулдаг[br]гар бол нийгмийн хандлага. 0:11:47.881,0:11:52.395 Хувийн зүгээс би өөрийгөө[br]их зүйл туулсан гэж дүгнэдэг. 0:11:53.589,0:11:56.683 Харин чадварлаг залуу хүн ба 0:11:56.683,0:12:02.241 нийгмийн хүртээмж муутай бүлгийн[br]төлөөллийн үүднээс харвал 0:12:02.241,0:12:06.120 надад цааш явах их урт зам бий. 0:12:07.560,0:12:10.782 Туулсан туршлагаасаа би 0:12:10.782,0:12:15.077 хүн дорвитой нийгмийн өөрчлөлт[br]харахыг хүсвэл 0:12:15.077,0:12:19.771 хувь хүний амжилттай явах[br]хангалтгүй боловч 0:12:19.771,0:12:22.564 эхлэл нь байж болох юм гэдгийг[br]ойлгосон. 0:12:23.594,0:12:29.197 Өнгөрсөн 20 жилд би ихийг алдсан ч,[br]илүү ихийг сурсан. 0:12:30.945,0:12:36.330 Би хараагаа алдах гэдэг бүх зүйлсийн[br]төгсгөл биш гэдгийг ойлгосон. 0:12:36.500,0:12:39.499 Амьдрал надад заяасан бүхнийг би 0:12:39.499,0:12:43.880 удирдах боломжгүй байж болох юм[br]гэдгийг ойлгосон. 0:12:44.957,0:12:49.875 Гэхдээ чамд энэ бүхнийг хэрхэн хүлээн авах[br]их хүч байдаг нь 0:12:49.875,0:12:52.293 бүхий л зүйлийг өөрчилдөг. 0:12:53.713,0:12:55.765 Хэлэн Келлэрийн хэлсэлчлэн: 0:12:57.084,0:13:00.875 "Нэг хаалга хаагдахад,[br]бид араас нь харуусалтай харсаар, 0:13:00.875,0:13:03.540 өөр нэг хаалга нээгдэхийг анзаардаггүй." 0:13:04.760,0:13:09.642 Иймд амьдралыг хараад зогсохгүй, мэдэр. 0:13:09.642,0:13:13.334 Учир нь амьдрал ганц хараад өнгөрөхөд[br]дэндүү баялаг. 0:13:15.264,0:13:19.774 Иймд би таныг, баялаг ертөнцийн 0:13:19.774,0:13:23.863 нээлттэй сэтгэлгээтэй,[br]нийгмийн эрх тэгш байдал, 0:13:23.863,0:13:27.713 ардчилалд итгэдэг иргэний хувьд, 0:13:27.713,0:13:33.385 өрөвдсөндөө бус ойлгож,[br]хүлээн авсны үндсэн дээр 0:13:33.385,0:13:39.652 хөгжлийн бэрхшээлтэй хүнд[br]гараа сунгана гэж найдаж байна. 0:13:39.652,0:13:41.074 Баярлалаа. 0:13:41.074,0:13:45.980 (Алга ташилт)