Сайн байна уу, найз минь, Би Майкл Хачисон байна. Би танаар үнэхээр их бахархаж байна, ялангуяа таны нэмэлт хүчин зүтгэлийг. Танд болон таны гэр бүрд үйлчлэх боломжинд маш их талархаж байна. Хүмүүс надаас олон удаа "Майкл, та өөрийн ажлын бүтээмж болон төвлөрлийн сахилга батыг хэрхэн ингэж сайн сахиж чаддаг вэ? гэж асуудаг. Надад таныг урамшуулах 5 зүйл байна Хэрэв та зөвшөөрвөл үүнийг давтаж хийгээрэй: 1-рт, Би орой бүр дараагийн өдрийнхөө хамгийн чухал 5 Зорилт Даалгаврыг бичдэг. Та ч гэсэн энэ зүйлийг хийгээрэй. Дараагийнхаа өдөр юунд төвлөрөх вэ гэдгээ мэдэх юм бол та хэр үр бүтээлтэй, зохион байгуулалттай, төвлөрсөн гэдгээ мэдэх болно. Миний найз Тони Роббинс хэлэхдээ: "Анхаарлаа чиглүүлсэн газраас эрч хүч гардаг" гэж хэлсэн байдаг. Амьдралаас авахыг хүссэн зүйлээ хийхийн тулд танд утга учир зорилго бүхий маш тодорхой зорилго байх ёстой. Энэ бүхийг бичсэнийхээ дараа, та өөрийн зорилго дээр өөрийнхөө бүх эрч хүчийг төвлөрүүлж, үүндээ бүрэн уусан ор. Эрч хүч дээрээ төвлөрүүлж сурвал гайхамшигт зүйлс тохиолдох болно. 2-рт, Надад өглөө бүр чанд сахидаг хуваарь байдаг. Би сэрэнгүүтээ маш их ус уудаг. Тэгээд би урд шөнө бичсэн энэ өдрийн хамгийн чухал 5 зорилтуудаа хардаг. Тэгээд би нурууны сунгалтын дасгал хийж өдөр бүр хөлсөө гаргадаг. Тэгээд би өдөр дутмынхаа тэмдэглэлийг хөтөлж, урам зориг авах номноос хэдэн хуудас унших болон 15-20 минутын подкаст сонсдог, тэгээд ... Дараа нь би нүдээ аниад, би өөрөө чимээгүй өрөө гэж нэрлэдэг тэр өрөөндөө ордог. Тэгээд тэр өдрийн бүх гол ажил төрлийг хэрхэн хамгийн сайнаар хийх талаар төсөөлдөг. Би өдрийн турш тогтмол залбирч, тунгаан боддог. Өөрийн цагийн хувиараас хамаараад, юмаа бодоод алхдаг. Би таныг ч бас өглөө өөртөө цаг гаргаад оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг байдлаараа хүчтэй, эрүүл болохын тулд дараагийн шат руугаа хэрхэн ахих тухай бодоорой гэдгийг зөвлөж байна. Үүгээрээ би та бүхэнд: өөрийн сэтгэлийн шарх болон айдастай мэдрэмжээ явуул. Өөрийгөө олон бусдыг өршөөн уучил. Шаардлагагүй зүйлүүдийг хая. Амьдралдаа буй хэрэггүй зүйлээ цэвэрлэ гэж зөвлөж байгаа юм. 3-рт, Би inCruises-ийн Алсын хараа болон эрхэм зорилготой өдөр бүр холбогдож, танд болон танай багт юу хамгийн чухал байгаа талаар гүнзгий боддог. Амьдралд буй агуу зүйлүүд гайхамшигт харьцаан дээр бий болдог гэж би итгэдэг. Иймээс би үргэлж гэр бүл, найз нөхөд, багийн гишүүд, зөвлөгч нараа бодож явдаг. Би үргэлж танд ҮНЭ ЦЭНЭ нэмэх талаар төвлөрөн бодож, мөн бид бусдад ТАТАГДДАГ байх тал дээр анхаарч явдаг. Үүнийг хийснээр хөрсөн дээр буулгаж юу хамгийн чухал вэ гэдэгтэй холбогддог. 4-рт, Би олон жилийн хүсэл эрмэлзэл болон төсөл бүрийн гүйцэтгэлийг хэрхэн төлөвлөх, хуваарийн дагуу явах зэргээс эхлэн бидний зорилго болон төслийн менежментийн тал дээр маш хүчтэй стратеги барьдаг. Би өөрийнөө цагийг маш сайн зохицуулдаг. Би сайхан амарсаны дараа, өглөө эрт босоод маш тод, өдөр бүрийн төлөвлөгөөнүүдээ тусгай хуваарийн дагуу хамгийн үр бүтээмжтэй байхаар зохицуулдаг. Би амьдралынхаа турш өөрийн хамгийн чухал зүйл дээрээ байнга төвлөрдөг. Би дараагийн видеогоор өөрийн нөлөөг хэрхэн 10 дахин ихэсгэх талаар маш чухал 5 зааврыг оруулах болно. Энд буй холбоосыг дараарай. ОК? 5-рт, Би өдөр бүр хайр болон талархалаа илэрхийлдэг. Би танд болон өөрийн гэр бүл, өөрийн багтай хамт үүнийг эхэлж байгаадаа талархаж байна. Би өдөр бүр өөрийн хамгийн ойр дотны хүмүүсдээ “Би танд хайртай” гэдэг үгийг хэлдэг. Одоо надтай хамт “Би танд хайртай, Би танд талархаж байна. Би танаар бахархаж байна. Би танд итгэж байна. Танд баярлалаа” гэж хэлнэ үү. ОК, одоо бүгдээрээ дүгнэцгээе. Та энд сурч байгаа зүйлсүүдээ бүгдийг цааш нь бусад хүнд зааж сургах ёстой юм шүү гэдгийг ойлгоорой. Та болон танай баг энэ зуршилуудыг зөвөөр хэрэглэх юм бол, та шинэ төвшний амжилтанд хүрэх болно. Та үүнийг хийж чадах болно! inCruises-тэй хамт таны ирээдүй таны төсөөлж байснаас хавьгүй илүү гэрэлтэй, сайхан байх болно. Сэтгэл санаагаа баяр хөөртэй эрх чөлөөтэй байлга. Танд ирж буй сайн сайхан зүйлийн төлөө эрч хүчтэй байгаарай. Та амьдралын энэ хэлбэрийн авсанд талархаж найдвараа тавиарай, тэгвэл та өсөж, сурч, бусдад илүү ихийг өгөх болно. Танд хайр болон урамыг тасралтгүй илгээж байна. Дараа дахин уулзталаа түр баяртай.