Mongolian subtitrai

← Watch S.C. Gov. Nikki Haley deliver GOP response to State of the Union

Get Embed Code
7 Languages

Showing Revision 1 created 08/02/2016 by Ujin E.

  1. Үдшийн мэнд! Өмнөд Каролиниа мужийн
    захирагч Ники Хэйли байна.
  2. Би мужийнхаа нийслэл хот Колумбиас
    мэндчилж байна.
  3. Америк улсын нэгэн адилаар
    манай муж баялаг, ээдрээтэй түүхтэй билээ.
  4. Өдөр бүхэн өмнөх өдрөөсөө илүү дээр байдгийг
    баталдаг тийм түүх.
  5. Хормын дараа би илүү гэгээлэг Америкийн ирээдүйг
    зөгнөн ярих гэж байна.
  6. Гэхдээ эхлээд дөнгөж саяхан хамгийн сүүлийн удаа
    Нэгдсэн улсын нөхцөл байдлын талаарх илтгэлээ
  7. тавьсан ерөнхийлөгч Обамагийн талаар
    хэдэн үг хэлмээр байна.
  8. 7 жилийн өмнө Барак Обама ерөнхийлөгчөөр
    сонгогдсон нь түүхэнд эргэлт гаргаж,
  9. анх ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болсон
    үеийнх шигээ
  10. сая сая Америкчуудад урам зориг хайрласан.
  11. энэ үдэш ерөнхийлөгч Обама сайн сайхан
    зүйлсийн талаар уран сайхан ярилаа.
  12. Ярихдаа ч тун сайн хүн. Харамсалтай нь түүний уран
    сайхан ярианаас
  13. ерөнхийлөгчийн тайлан ихэвчлэн
    хол зөрүүтэй байдаг билээ.
  14. Түүний ажлын сүүлийн жилүүдэд олон
    Америкчууд орлогыг нь нэмэгдүүлэхэд
  15. хэтэрхий сулбагар эдийн засгийн шахалтыг
    мэдэрсээр байна.
  16. Бид үндэстэн даяараа өрөнд унаж, даатгалыг
    улам өндөр өртөгтэй, эмч нарыг
  17. улам олдоцгүй болгосон эрүүл мэндийн систем болон
    олон олон хотууддаа эмх замбараагүй
  18. байдлыг мэдэрсээр л байна.
  19. Тэр ч байтугай манай үндэстэн 9 сарын 11нээс
    хойш хараагүй
  20. хамгийн аюултай террорист заналхийлэлтэй
    нүүр тулаад байна.
  21. Гэтэл энэ ерөнхийлөгч маань үүнийг зохицуулах
    чадваргүй, аль эсвэл хүсэлгүй бололтой юм.
  22. Удахгүй Обамагийн ерөнхийлөгч байх хугацаа
    дууссанаар
  23. Америкчуудад шинэ чиглэл рүү эргэх боломж
    олдох болно.
  24. Тэрхүү чиглэл бол миний өнөөдрийн ярихыг
    хүсч байгаа зүйл юм.