YouTube

Got a YouTube account?

New: enable viewer-created translations and captions on your YouTube channel!

Mongolian subtitles

← Таны ген таны хувь заяа биш

Диэн Орниш амьдралын эрүүл хэв маягтай болох нь хүний генетикийн түвшинд нөлөөлж болохыг харуулсан шинэ судалгаагаа хуваалцлаа. Жишээлбэл, илүү эрүүл амьдарч, зөв хооллож, дасгал хийж, хайрлаж дурласнаар таны тархины эс нэмэгддэг талаар энэхүү илтгэлдээ хуваалцаж байна.

Get Embed Code
54 Languages

Showing Revision 18 created 05/13/2015 by Indra Ganzorig.

  1. Генээ өөрчлөх 1 арга нь
    шинээр үүсгэх гэдгийг
  2. Крейг Вентер маш тодорхой үзүүлсэн юм.
  3. Өөр нэг арга нь
    амьдралын хэв маягаа өөрчлөх явдал.
  4. Бидний мэдэхээр эдгээр өөрчлөлтүүд нь
  5. үр дүнг нь удаан хүлээхээргүй
    тийм хүчирхэг, динамик байж болох юм.
  6. Илүү эрүүл хооллож, стрессээ удирдаж,
    дасгал хийж, хайрлан дурлахад
  7. таны тархины цусан хангамж сайжирч,
    хүчилтөрөгч нэмэгдэнэ.
  8. Гэхдээ гол нь
    тархи хэмжигдэхүйц томорно.
  9. Хэдэн жилийн өмнө
    боломжгүй гэж байсан зүйлсийг
  10. одоо хэмжиж болохоор болжээ.
  11. Үүнийг бид бүхнээс хэдэн жилийн өмнө
  12. Робин Виллиамс ойлгочихсон байсан.
  13. Тэгэхээр тархиа шинэхэн эсүүдээр
    сэлбэхийн тулд

  14. та хэд хэдэн зүйл хийж болно.
  15. Миний дуртай зарим зүйл бий.
    Жишээлбэл, шоколад, цай, нэрс,
  16. согтууруулах ундааг тохируулж хэрэглэх,
    стрессээ удирдах,
  17. марихуанад агууллагддаг каннабинойд.
  18. Би зүгээр л мэдээ түгээгч.
  19. (Инээд)
  20. Бид юу ярьж байлаа?
  21. (Инээд)
  22. Мөн тархины эсүүдийг устгадаг
  23. өөр олон зүйлс бий.
  24. Байнгын хэрэгтнүүд нь жишээлбэл
    ханасан өөх тос, элсэн чихэр
  25. никотин, мансууруулах бодис, кокейн,
    хэт их согтууруулах ундаа, архаг стресс.
  26. Амьдралын хэв маягаа өөрчлөхөд
    арьсны цусны урсгал сайжирч,

  27. хөгшрөлт удааширна.
  28. Арьс тань тэгж их үрчлээтэхгүй.
  29. Зүрхний цусан хангамж сайжирна.
  30. Зүрхний өвчнөө эдгээх боломжтойг
    бид харуулчихсан шүү дээ.
  31. Зүүн дээд талд харагдаж байгаа
    артерийн бөглөрөл
  32. ганцхан жилийн дараа мэдэгдэхүйц багассан.
  33. Зүрхний томографийн зурагнаас харахад
    зүүн доод талд байгаа
  34. цэнхэр өнгө нь цусны урсгал
    байхгүйг харуулна.
  35. Жилийн дараах улбар шар ба
    цагаан нь цусны их урсгалыг заана.
  36. Эдгээр өөрчлөлтийг хийснээр
    эрт үеийн түрүү булчирхай,
  37. түүнчлэн хөхний хавдрын явцыг эргүүлж,
    зогсоож болохыг харуулж байна.
  38. Хуруу шилэн дэх хавдрын өсөлт нь
    9% байснаа
  39. эдгээр өөрчлөлтийг хийснээр
  40. 70% хүртэл саарч байгааг бид тогтоосон.
  41. Эдгээр өөрчлөлтүүд өндөр ач холбогдолтой.

  42. Бэлэг эрхтний цусны урсгал хэдий их байна
  43. төдий чинээ бэлгийн чадавхи нэмэгдэнэ.
  44. Эрүүл мэндийн үйлчилгээний газраас хийсэн
  45. тамхины эсрэг сурталчилгаанд
  46. артерийн судсыг агшаадаг никотин нь
  47. зүрхний шигдээс болон цус харвалтын
    шалтгаан болдог төдийгүй
  48. бэлгийн сулралтай болгодгийг харуулжээ.
  49. Тамхи татдаг залуусын тал нь сулралтай.
  50. Энэ сайхан гэж үү?
  51. Бид судалгаагаа нийтлэх гэж байгаа.

  52. Эхний судалгаа нь
    түрүү булчирхайн хавдартай эрийн
  53. генийг өөрчилж болохыг харуулна.
  54. Үүнийг дулааны газрын зураг гэнэ.
  55. Хажуу болон баруун талын ялгаатай өнгө нь
    ялгаатай генийг харуулна.
  56. Бид 500 гаруй ген
    эергээр өөрчлөгдсөнийг тогтоосон.
  57. Өвчнөөс урьдчилан сэргийлэх,
    сайн генийг идэвхижүүлж,
  58. өвчин-дэмжих генийг зогсоох замаар
    өөрчлөгджээ.
  59. Судалгааны эдгээр үр дүн
    маш хүчтэй учраас

  60. олон хүнд шинэ итгэл,
    сонголтыг өгнө гэж бодож байна.
  61. Танд генетикийн намтар үүсгэж өгдөг
  62. Navigenics, DNA Direct,
    23andMe зэрэг компаниуд зарим хүнд
  63. "Бурхан минь, би үүгээр яах юм бэ?"
    гэх мэдрэмжийг өгдөг.
  64. Бидний ген бидний хувь заяа биш.
  65. Хэрэв бид эдгээр өөрлөлтийг хийвэл
  66. тэдгээр нь хандлага болж,
  67. бүр илүү том өөрчлөлт хийвэл
  68. өгөгдсөн генээ өөрчлөх
    бүрэн боломжтой юм.
  69. Баярлалаа.
  70. (Алга ташилт)