Return to Video

Гайхалтай байхын гурван А

  • 0:00 - 0:02
    Тэхээр миний Гайхалтай түүх.
  • 0:02 - 0:04
    Энэ 40-өөд жилийн өмнө
  • 0:04 - 0:07
    ээж аав хоёр Канадад ирснээр эхэлсэн юм.
  • 0:07 - 0:09
    Ээж маань Кенигийн Найробигаас
  • 0:09 - 0:12
    аав маань Энэтхэгийн Амрицарын
    захын жижиг тосгоныг орхин
  • 0:12 - 0:15
    1960-аад оны сүүлээр энд ирсэн.
  • 0:15 - 0:18
    Тэд Торонтогоос зүүн тийш
    цагийн зайтай дүүрэгт
  • 0:18 - 0:20
    суурьшиж, шинэ амьдралаа эхлүүлэв.
  • 0:20 - 0:22
    Тэд анх удаагаа шүдний эмчид очиж,
  • 0:22 - 0:24
    анхныхаа гамбургерийг идэцгээж,
  • 0:24 - 0:26
    анхныхаа хүүхдийг угтав.
  • 0:26 - 0:28
    Эгч бид хоёр энд өсөн торниж,
  • 0:28 - 0:30
    бид аз жаргалтай
  • 0:30 - 0:33
    бага насыг өнгөрөөсөн.
  • 0:33 - 0:35
    Бидэнд ойр дотно гэр бүл,
  • 0:35 - 0:37
    сайн найзууд, чимээ аюулгүй гудамж байсан.
  • 0:37 - 0:39
    Бид ээж аавын маань бага насандаа
  • 0:39 - 0:41
    үзэж эдэлж чадаагүй олон зүйлсийг
  • 0:41 - 0:43
    үнэ цэнийг нь ухааралгүйгээр эдэлж өссөн.
  • 0:43 - 0:45
    Гэрт үргэлж
  • 0:45 - 0:47
    тог цахилгаантай,
  • 0:47 - 0:49
    сургууль нь гэрийн хаяанд,
  • 0:49 - 0:51
    эмнэлэг зам уруудаад л,
  • 0:51 - 0:53
    арын цэцэрлэгт зайрмаг байгаа гэх мэт.
  • 0:53 - 0:55
    Бид том болж
  • 0:55 - 0:57
    би ахлах сургуульд орж
  • 0:57 - 0:59
    дараа нь төгссөн.
  • 0:59 - 1:01
    Тэгээд тусдаа гарч, ажилд орлоо.
  • 1:01 - 1:04
    Би найз охинтой болж, товхинолоо.
  • 1:04 - 1:07
    Миний яриа ч танд муухан хийгдсэн цуврал
  • 1:07 - 1:09
    кино шиг, дуу шиг л сонсогдож байгаа байх.
  • 1:09 - 1:11
    Гэхдээ амьдрал сайхан байсаан.
  • 1:11 - 1:13
    Амьдрал дажгүй сайхан байсан.
  • 1:13 - 1:16
    2006 он гайхалтай жил байсан.
  • 1:16 - 1:19
    Онтариогийн дарсны дүүрэгт 7-р сарын
  • 1:19 - 1:21
    цэлмэг хөх тэнгэр доор би гэрлэлээ.
  • 1:21 - 1:24
    150 гэр бүлийн гишүүд, найзуудаараа
    хүрээлүүлэн тэмдэглэсэн.
  • 1:25 - 1:28
    2007 он ч сайхан жил байлаа.
  • 1:28 - 1:30
    Би их сургуулиа төгсөж,
  • 1:30 - 1:33
    хамгийн дотно хоёр найзтайгаа
    аялалд явсан.
  • 1:33 - 1:36
    Энэ миний найз Крис
    бид хоёрын зураг байна.
  • 1:36 - 1:38
    Номхон Далайн эрэг дээр юм.
  • 1:38 - 1:40
    Уул нь бид цонхоор далайн хавуудыг хараад
  • 1:40 - 1:42
    тэдний зургийг нь авах гээд зогссон юм.
  • 1:42 - 1:45
    Тэгтэл өөрсдийхөө аварга толгойнуудаараа
  • 1:45 - 1:47
    далайн хавуудаа хааж орхиж.
  • 1:47 - 1:49
    Зураг дээр гараагүй ч,
  • 1:49 - 1:51
    тэд үнэхээр сэтгэл хөдлөм байсан.
  • 1:51 - 1:53
    Нээрэн шүү.
  • 1:53 - 1:55
    (Инээд)
  • 1:55 - 1:58
    2008, 2009 он арай хүндхэн жилүүд боллоо.
  • 1:58 - 2:00
    Зөвхөн надад ч биш, олон олон хүнд ч
  • 2:00 - 2:02
    хэцүүхэн жилүүд байсан л даа.
  • 2:02 - 2:04
    Дэлхий даяар байдал хүндхэн байсан.
  • 2:04 - 2:07
    Өнөөдөр ч хүндхэн байгаа,
    өмнө нь ч хүндхэн л байсан.
  • 2:07 - 2:10
    Сонингоос харахад л, зурагтаа асаахад л
  • 2:10 - 2:12
    мөсөн туйлууд хайлж,
  • 2:12 - 2:14
    дэлхий даяар дайн болоод л,
  • 2:14 - 2:17
    газар хөдлөлт, хар салхи,
  • 2:17 - 2:20
    эдийн засаг уналтын ирмэг дээр ирж,
  • 2:20 - 2:23
    сүүлдээ бүр унасан.
  • 2:23 - 2:25
    Бидний олонх гэр орноо,
  • 2:25 - 2:27
    эсвэл ажлаа,
  • 2:27 - 2:29
    эсвэл тэтгэврийн халамжаа,
  • 2:29 - 2:31
    эсвэл амьдралын баталгаагаа алдаж байна.
  • 2:31 - 2:34
    2008, 2009 онд надад өөр шалтгаанаас болж
    хүнд жилүүд байсан юм.
  • 2:34 - 2:37
    Олон хувийн асуудлуудтай тулгарч байлаа.
  • 2:38 - 2:41
    Гэр бүлийн амьдрал таагүй,
  • 2:41 - 2:45
    эхнэр бид хоёр улам хөндийрсөөр байлаа.
  • 2:45 - 2:47
    Нэг өдөр эхнэр маань ажлаасаа ирээд
  • 2:47 - 2:50
    надтай үнэнээр ярилцав.
  • 2:50 - 2:53
    Зориглон байж, ихэд нулимс унаган
    байн ярилцаж билээ.
  • 2:53 - 2:56
    Тэгээд эхнэр маань "Би чамд хайртай
    байхаа больсон" гэж хэлэв.
  • 2:56 - 3:00
    Энэ миний амьдралдаа
    сонсож байсан хамгийн хэцүү,
  • 3:00 - 3:03
    хамгийн зүрх шархлуулсан үгс байлаа.
  • 3:03 - 3:05
    Гэтэл сар гаруйхны дараа,
  • 3:05 - 3:08
    би зүрхийг минь улам ихээр
    шархлуулсан мэдээ сонссон юм.
  • 3:08 - 3:10
    Түрүүхэн зургийг нь үзүүлсэн
    найз Крис маань
  • 3:10 - 3:13
    сэтгэцийн эмгэгтэй нилээн хэсэг
    зүдэрсэн болж таарав.
  • 3:13 - 3:15
    Сэтгэцийн эмгэгтэй ямар нэг
    байдлаар ойр байсан бол
  • 3:15 - 3:17
    та энэ хир тэвчээр шалгасан
  • 3:17 - 3:19
    хэрэг байдгийг мэдэж байгаа байх.
  • 3:19 - 3:21
    Би найзтайгаа ням гарагийн орой
  • 3:21 - 3:23
    10:30-д утсаар ярив.
  • 3:23 - 3:26
    Бид орой гарсан
    нэвтрүүлгийн тухай ярилцаж суув.
  • 3:26 - 3:29
    Даваа гарагийн өглөө нь
    тэр алга болсныг би мэдлээ.
  • 3:29 - 3:32
    Дэндүү харамсалтай
    найз минь амиа хоролсон байсан.
  • 3:33 - 3:36
    Энэ үе надад үнэхээр хүнд байсан.
  • 3:36 - 3:39
    Эдгээр хар үүлc намайг
    тойрон хүрээлж байхад
  • 3:39 - 3:41
    надад сайн сайхны тухай бодох
  • 3:41 - 3:43
    үнэхээр хэцүү байлаа.
  • 3:43 - 3:46
    Чи амьдралын эерэг зүйлст анхаарлаа
  • 3:46 - 3:49
    хандуулах хэрэгтэй гэж
    би өөртөө сануулж байв.
  • 3:49 - 3:51
    Тэгээд нэг өдөр би ажлаасаа гэртээ ирээд,
  • 3:51 - 3:53
    компьютераа асааж
  • 3:53 - 3:55
    нэгэн жижиг вэбсайт нээлээ.
  • 3:55 - 3:58
    "1000awesomethings.com" гэж нэрлэлээ.
  • 3:59 - 4:01
    Би өөртөө хүн бүрийн дурладаг
  • 4:01 - 4:03
    энгийн сайхан зүйлсийг
    сануулахыг хичээсэн.
  • 4:03 - 4:05
    Бидний ихээхэн яриад байдаггүй.
  • 4:05 - 4:07
    Жишээ нь, рестораны үйлчлэгч асуулгүйгээр
  • 4:07 - 4:09
    танд үнэгүй ундаа нэмж өгөх,
  • 4:09 - 4:11
    хуримийн буффет хоолонд
  • 4:11 - 4:13
    хамгийн эхний ширээ нь байх,
  • 4:13 - 4:16
    хатаагчнаас дөнгөж гарсан
    бүлээнээрээ дотуур хувцас өмсөх,
  • 4:16 - 4:18
    эсвэл хүнсний дэлгүүрт
    хүлээж зогсоход
  • 4:18 - 4:20
    худалдагч өөр касс нээхэд
    баярлах гэх мэт.
  • 4:20 - 4:22
    Нэг газар та зогсож байсан ч шууд л
  • 4:22 - 4:25
    нээгдсэн кассны эхэнд очдог биздээ.
  • 4:25 - 4:27
    Ингэж бага багаар би
  • 4:27 - 4:30
    сэтгэлээ засах болов.
  • 4:30 - 4:33
    Дэлхийд нэг өдөрт л
  • 4:33 - 4:36
    50,000 блог шинээр нээгддэг.
  • 4:36 - 4:39
    Миний блог тэр 50,000-ын нэг л байлаа.
  • 4:39 - 4:42
    Тэр үед миний блогийг ээжээс
    өөр хүн уншдаггүй байлаа.
  • 4:42 - 4:44
    Гэхдээ ээж маань миний блогийг
    аав руу явуулснаар
  • 4:44 - 4:46
    блогийн маань ачаалал 100 хувиар
  • 4:46 - 4:48
    нэмэгдсэн юм.
  • 4:48 - 4:50
    (Инээд)
  • 4:50 - 4:52
    Арав арван хүмүүс блогт минь зочлоход
  • 4:52 - 4:54
    миний сэтгэл хөдөлж эхлэв.
  • 4:54 - 4:57
    Дараа нь зуу, бүүр
  • 4:57 - 5:00
    мянга, сүүлдээ сая сая зочлогчтой болоход
  • 5:00 - 5:02
    сэтгэл маань үнэхээр хөдөлсөн.
  • 5:02 - 5:04
    Зочлогчдын тоо олшилсоор л байлаа.
  • 5:04 - 5:06
    Тэгээд нэг өдөр би дуудлага хүлээж авлаа.
  • 5:06 - 5:08
    Утасны цаанаас надад
  • 5:08 - 5:12
    "Та дэлхийн шилдэг блог
    шагналыг хожлоо" гэж хэлэв.
  • 5:12 - 5:14
    Шал худлаа гэж би хэлж байж билээ.
  • 5:14 - 5:17
    (Инээд)
  • 5:17 - 5:22
    (Алга ташилт)
  • 5:22 - 5:25
    Аль Африкын улс рүү би
    бүх мөнгөө шилжүүлж алдах уу? гээд л...
  • 5:25 - 5:28
    (Инээд)
  • 5:28 - 5:30
    Гэтэл үнэхээр би онгоцонд суугаад
  • 5:30 - 5:32
    улаан хивсэн дээр
    Сара Силвермэн, Жими Фаллон,
  • 5:32 - 5:35
    Марта Стьюарттай хамт алхаж таарсан юм.
  • 5:35 - 5:38
    Тэгээд би тайзан даар гарч
    Шилдэг Блог "Вэбби" шагналыг авлаа.
  • 5:38 - 5:40
    Харин Торонтод буцаж очиход
  • 5:40 - 5:42
    шуудангийн хайрцгаасаа арваад
  • 5:42 - 5:45
    хэвлэлийн агентлагуудын
  • 5:45 - 5:47
    блогийг минь ном болгох гэсэн
  • 5:47 - 5:49
    санал дэвшүүлсэн
  • 5:49 - 5:52
    захидлуудыг авлаа.
  • 5:52 - 5:54
    Ингээд нэг жил үнэхээр хурдан өнгөрч,
  • 5:54 - 5:56
    "Гайхалтай Зүйлсийн Ном" маань
    20 долоо хоногийн турш
  • 5:56 - 5:58
    шилдэг номын жагсаалтын нэгд явав.
  • 5:58 - 6:06
    (Алга ташилт)
  • 6:06 - 6:08
    Би өнөөдөр 3 зүйлийн тухай л
    ярина гэж хэлсэн.
  • 6:08 - 6:10
    Би танд Гайхалтай түүхээ
    ярихыг хүссэн.
  • 6:10 - 6:12
    Гайхалтай амьдралын
    гурван А-г хэлээд
  • 6:12 - 6:14
    төгсгөлд нь нэг бодох юмтай
    үлдээхийг хүсч байна.
  • 6:14 - 6:16
    Тэгэхээр гурван
    А-гийнхаа талаар ярья.
  • 6:16 - 6:18
    Сүүлийн хэдэн жилүүдэд надад
  • 6:18 - 6:20
    бодож тунгаах их цаг байсангүй.
  • 6:20 - 6:23
    Гэхдээ сүүлийн үед би нэг ухраад
  • 6:23 - 6:26
    өөрөөсөө нэг асуултыг асуулаа.
  • 6:26 - 6:28
    Сүүлийн жилүүдэд надад
    вэбсайтыг маань болон
  • 6:28 - 6:30
    өөрийгөө хөгжүүлэхэд юу нөлөөлөв?
  • 6:30 - 6:32
    Тэгээд надад нөлөөлсөн зүйлсээ багцалж
  • 6:32 - 6:34
    гурван А-д багтаасан юм.
  • 6:34 - 6:37
    Тэдгээр нь Attitude (Хандлага),
    Awareness (мэдрэмж),
  • 6:37 - 6:39
    Authenticity (Мөн чанар) юм.
  • 6:39 - 6:42
    Би нэг нэгээр нь товчхон яримаар байна.
  • 6:43 - 6:45
    Тэгэхээр Хандлага:
  • 6:45 - 6:47
    Бид бүгд л амьдралын
  • 6:47 - 6:49
    бараантай тулгардаг.
  • 6:49 - 6:52
    Бид ирээдүйг таамаглаж мэдэхгүй ч бид
  • 6:52 - 6:55
    ирээдүй төлөвлөснөөр болдоггүйг мэднэ.
  • 6:55 - 6:57
    Бид бүгд л сайн явж,
  • 6:57 - 6:59
    баярлах бахархах мөчүүдтэй учирч,
  • 6:59 - 7:01
    төгсөлтийн индэрт инээмсэглэх,
  • 7:01 - 7:03
    хуриман дээр аав охинтойгоо бүжиглэж
  • 7:03 - 7:06
    эрүүл нялхас анх уйлахыг сонсдог.
  • 7:06 - 7:08
    Гэхдээ эдгээр сайхан мөчүүдийн хооронд
  • 7:08 - 7:11
    бид бас амьдралын ээдрээ учирдаг.
  • 7:11 - 7:14
    Зовлонгийн тухай ярихад бидэнд хэцүү.
  • 7:14 - 7:17
    Нөхөр тань таныг хаяад явж ч магад,
  • 7:17 - 7:19
    найз охин чинь араар чинь тавьж,
  • 7:19 - 7:22
    толгой өвдөөд байсан чинь илүү хүндрээд
  • 7:22 - 7:26
    эсвэл нохой чинь машинд
    дайруулж ч болох юм.
  • 7:26 - 7:28
    Сайхан бодол биш ч гэлээ, хүүхдүүд чинь
  • 7:28 - 7:31
    танхай бүлэглэл, муу хэрэгт
  • 7:31 - 7:33
    орооцолдож ч мэднэ.
  • 7:33 - 7:35
    Ээж чинь хорт хавдар тусах ч юмуу,
  • 7:35 - 7:37
    аав чинь хэцүү аашлахыг хэн мэдэх вэ.
  • 7:37 - 7:39
    Заримдаа амьдралд та
  • 7:39 - 7:41
    гэдэс чинь мушгирч, зүрхэнд чинь
  • 7:41 - 7:43
    нүх гарсаныг олж мэднэ.
  • 7:43 - 7:45
    Муу мэдээ таныг бүрхэхэд,
  • 7:45 - 7:48
    өвдөлт танд шингэн уусахад,
  • 7:48 - 7:50
    би таныг өөртөө хоёр сонголт байгаа
  • 7:50 - 7:52
    гэдгийг санаасай гэж хүсэж байна.
  • 7:52 - 7:54
    Нэгт, та үргэлж гуниж гутарч,
  • 7:54 - 7:56
    уйтгарлаж унжсаар байж болно
  • 7:56 - 7:58
    эсрэгээрээ, хоёрт, та нэг гашуудаад,
  • 7:58 - 8:00
    дараа нь ирээдүйтэй хурц нүдээр
  • 8:00 - 8:02
    нүүр тулан учирч болно.
  • 8:02 - 8:05
    Сайн хандлагатай байх нь
    2 дахь сонголтыг сонгохыг
  • 8:05 - 8:07
    хэлж байгаа юм. Ямар ч хэцүү байсан,
  • 8:07 - 8:09
    ямар ч зовлонтой та учирсан гэсэн,
  • 8:09 - 8:11
    таны урагшлан алхахыг сонгож,
  • 8:11 - 8:14
    ирээдүй рүү бяцхан алхам
    урагшлахаар шийдэх нь юм.
  • 8:16 - 8:19
    Хоёр дахь А бол Awareness буюу Мэдрэмж,
  • 8:20 - 8:23
    Би 3 настнуудтай нийлэх дуртай.
  • 8:23 - 8:25
    Тэд ертөнцийг хэрхэн хардаг нь гайхалтай.
  • 8:25 - 8:27
    Тэдний ертөнцийг анх удаа харах тэр харц.
  • 8:27 - 8:30
    Тэдний урдуур хөндлөн гарах
    шавьж руу ширтэх нь гайхалтай.
  • 8:30 - 8:32
    Тэдний анх бейсболл тоглох үедээ
  • 8:32 - 8:34
    амаа ангайлган, нүдээ бүлтийлгэн,
  • 8:34 - 8:36
    гартаа бээлий углачихаад
  • 8:36 - 8:38
    цохиурын үртэс, самрын хог,
  • 8:38 - 8:40
    шарсан зайдасны үнэр
    нэвччихсэн байх нь гайхалтай.
  • 8:40 - 8:43
    Байшингийн араас хэдэн цагын турш
    үлээдэг багваахай түүгээд
  • 8:43 - 8:45
    Талархлын баярын оройн хоолны
  • 8:45 - 8:47
    ширээний голд засан чимэглэн
    тавихад нь би дуртай.
  • 8:47 - 8:49
    Тэдний ертөнцийг хэрхэн
    хардаг нь гайхалтай.
  • 8:49 - 8:51
    Учир нь тэд ертөнцийг анх удаагаа
  • 8:51 - 8:53
    харж байгаа болохоор тэр.
  • 8:54 - 8:56
    Мэдрэмжтэй байна гэдэг нь
  • 8:56 - 8:59
    өөрийхөө дотор байх 3 настныг гаргах юм.
  • 8:59 - 9:01
    Учир нь та бүгд бүгдээрээ 3 настай байсан.
  • 9:01 - 9:03
    Тэр гурван настай хүү таны
    нэгэн хэсэг байсаар л байгаа.
  • 9:03 - 9:05
    Тэр гурван настай охин
    таны нэгэн хэсэг байсаар л байгаа.
  • 9:05 - 9:07
    Тэд дотор чинь байгаа.
  • 9:07 - 9:10
    Мэдрэмжтэй байна гэдэг нь та
  • 9:10 - 9:12
    үзсэн харсан зүйлсээ анхны
  • 9:12 - 9:14
    удаагаар нь санах юм.
  • 9:14 - 9:17
    Танд ажлаасаа тараад харих замд чинь
  • 9:17 - 9:19
    анх удаагаа дараалан ногоон гэрэл таарах үе байсан л биздээ.
  • 9:19 - 9:22
    Анх удаагаа талхны дэлгүүрт ороод,
  • 9:22 - 9:24
    цехийн агаарыг үнэртсэн тэр үе,
  • 9:24 - 9:27
    эсвэл удаан өмсөөгүй цамцныхаа халааснаас 20 доллар олоод
  • 9:27 - 9:30
    би "Мөнгө оллоо" гэж байсан үе.
  • 9:31 - 9:34
    Сүүлийн А бол Authenticitiy буюу Мөн чанар юм.
  • 9:34 - 9:37
    Үүний тухай би танд жижигхэн түүх хэлье.
  • 9:38 - 9:40
    1932 оныг буцан дурсацгаая.
  • 9:40 - 9:43
    Жеоржиагийн газрын самрын фермд
  • 9:43 - 9:46
    Рузвельт Гриер гэдэг бяцхан хүү төрсөн юм.
  • 9:47 - 9:50
    Рузвельт Гриер буюу Роузи Гриер.
  • 9:50 - 9:52
    Тэр 130 кг жинтэй 195 см өндөр,
  • 9:52 - 9:56
    Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн хамгаалагч тоглогч болсон юм.
  • 9:56 - 9:59
    Тэр зурган дээр 76 дугаартай нь.
  • 9:59 - 10:02
    Тэр "Айдасгүй Дөрвөл"-төйгөө цуг байна.
  • 10:02 - 10:04
    Тэд бол 1960-аад оны Лос Анжелес Рамсийн .
  • 10:04 - 10:06
    эсрэг үзэхийг хүсэхээргүй дөрөв юм даа.
  • 10:06 - 10:09
    Тэд дуртай зүйлсээ хийдэг, хүдэр тоглогчид байсан.
  • 10:09 - 10:11
    Гавлуудыг бяцалж,
  • 10:11 - 10:13
    мөр мултлах нь тэдний хийх дуртай нь.
  • 10:13 - 10:15
    Гэхдээ Роузи Гриерт өөр бас
  • 10:15 - 10:17
    нэг сонирхол байсан юм.
  • 10:17 - 10:20
    Мөн чанартаа, тэр
  • 10:20 - 10:23
    оёх хатгахад үнэхээр дуртай байсан юм.
  • 10:24 - 10:26
    Тэр юм нэхэхэд дуртай байж.
  • 10:26 - 10:28
    Энэ нь түүнийг тайвширч амраадаг гэж тэр хэлдэг байв.
  • 10:28 - 10:31
    Нисэхээс айх айдасыг нь үргээж, эмэгтэйчүүдтэй
  • 10:31 - 10:33
    танилцахад нь тусалсан гэж хэлсэн юм.
  • 10:34 - 10:36
    Үнэхээр, тэр хатгах дуртай байсан болохоороо Лигээс тэтгэвэрт
  • 10:36 - 10:38
    гараад хатгамалын клубт гишүүн болон оров.
  • 10:38 - 10:40
    "Роузи Гриерийн Эрчүүдэд зориулсан Хатгамал"
  • 10:40 - 10:42
    гэх ном хүртэл гаргасан юм.
  • 10:42 - 10:44
    (Инээв)
  • 10:44 - 10:47
    (Алга ташилт)
  • 10:47 - 10:49
    Сайхан хавтастай ном байна.
  • 10:49 - 10:52
    Та анзаарсан бол тэр өөрийхөө нүүрийг хатгаж байна.
  • 10:52 - 10:54
    (Инээв)
  • 10:54 - 10:57
    Тэхээр би энэ түүхийн юунд нь тийм дуртай вэ гэхээр
  • 10:57 - 10:59
    Роузи Гриер үнэхээрийн
  • 10:59 - 11:01
    мөн чанараа, өөрөөрөө байсан хүн юм.
  • 11:01 - 11:03
    Мөн чанараараа байна гэдэг л тэр юм даа.
  • 11:03 - 11:06
    Өөрөө өөрөөрөө жинхэнээрээ байхыг хэлээд байгаа юм.
  • 11:06 - 11:08
    Тэгээд та өөрөөрөө байхад
  • 11:08 - 11:10
    та эцэст нь зүрх сэтгэлээ дагаж,
  • 11:10 - 11:12
    өөрийнхөө дуртай орчинд байж,
  • 11:12 - 11:14
    дуртай яриаг өрнүүлж,
  • 11:14 - 11:16
    түүндээ сэтгэл хангалуун байж чадна.
  • 11:16 - 11:18
    Дуртай хүмүүстэйгээ уулзаж ярилцана.
  • 11:18 - 11:20
    Мөрөөдсөн газар луугаа явна.
  • 11:20 - 11:22
    Зүрх сэтгэлээ дагаад
  • 11:22 - 11:25
    сэтгэл хангалуун үлдэх юм.
  • 11:25 - 11:28
    Тэгэхээр эдгээр нь гурван А юм.
  • 11:28 - 11:30
    Төгсгөхөөсөө өмнө, та бүхнийг би ээж аав
  • 11:30 - 11:33
    маань Канадад ирж байсан үе рүү дагуулъя.
  • 11:33 - 11:35
    Өөр улс руу хорь гарсан үедээ ирэхэд
  • 11:35 - 11:38
    ямар мэдрэмж төрдгийг би сайн мэдэхгүй.
  • 11:38 - 11:40
    Би тэгж үзээгүй болохоор.
  • 11:40 - 11:43
    Гэхдээ тэд эерэг хандлагатай байх хэрэгтэй байсан байх.
  • 11:43 - 11:46
    Орчин тойрноо мэдрэх мэдрэмжтэй байх хэрэгтэй байсан байх.
  • 11:46 - 11:48
    Шинэ амьдралынхаа жижиг гайхамшгуудыг
  • 11:48 - 11:51
    харж, үнэ цэнийг нь ухаарах хэрэгтэй болсон байх.
  • 11:51 - 11:53
    Тэр бүх шинэ зүйлүүдийг туулан өнгөрүүлэхэд
  • 11:53 - 11:55
    тэд мөн чанараараа, яг өөрөөрөө үнэнээрээ
  • 11:55 - 11:58
    байх хэрэгтэй болсон байх гэж бодож байна.
  • 11:59 - 12:01
    Би яриагаа ингээд 10
  • 12:01 - 12:03
    секундын дараа өндөрлөе.
  • 12:03 - 12:05
    Учир нь амьдралд ийм мөчүүд тийм ч олон тохиохгүй.
  • 12:05 - 12:07
    Миний ээж аав хамгийн урд эгнээнд сууж байна.
  • 12:07 - 12:09
    Тиймээс би тэднээс татгалзахгүй бол, босно уу гэж хүсье.
  • 12:09 - 12:11
    Би та нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
  • 12:11 - 12:30
    (Алга ташилт)
  • 12:30 - 12:33
    Намайг бага байхад, аав маань надад Канадад
  • 12:33 - 12:35
    анх ирсэн өдрийн тухай ярьдаг байж билээ.
  • 12:35 - 12:38
    Энэ их сайхан түүх. Юу болсон бэ гэхээр
  • 12:38 - 12:41
    тэр Торонто-гийн нисэх буудал дээр буухад
  • 12:41 - 12:43
    Ашгийн бус нэгэн байгууллага түүнийг угтсан юм.
  • 12:43 - 12:45
    Энэ өрөөнд суугаа нэг хүний явуулдаг байгууллага.
  • 12:45 - 12:47
    (Инээв)
  • 12:47 - 12:50
    Тэгээд тэр ашгийн бус байгууллага Канадад ирсэн бүх
  • 12:50 - 12:53
    цагаачдад тэднийг угтсан том өдрийн хоол барив.
  • 12:53 - 12:56
    Аав маань онгоцноос буугаад өдрийн хоолонд ороход
  • 12:56 - 12:58
    агуу том зассан ширээ,
  • 12:58 - 13:01
    дээр нь талх, жижиг даршилсан өргөст хэмх,
  • 13:01 - 13:03
    чидун жимснүүд, жижиг цагаан сонгинууд байв.
  • 13:03 - 13:05
    Хуйлсан цацагт хяруулын хүйтэн зууш,
  • 13:05 - 13:07
    хуйлсан гахайн утсан мах, шарсан үхрийн мах,
  • 13:07 - 13:09
    жижиг дөрвөлжин бяслагууд байна.
  • 13:09 - 13:12
    Туна салатан сендвич болон өндөгний салатны сэндвич,
  • 13:12 - 13:14
    мөн яргай загасны сэндвич байна.
  • 13:14 - 13:16
    Лазаниа, Kaссерол,
  • 13:16 - 13:19
    шоколадтай нарын боов, цөцгийтэй талх гэх мэт
  • 13:19 - 13:22
    дэндүү их амтат бялуу байсан гэж ярина.
  • 13:22 - 13:24
    Тэгээд аав маань энэ түүхээ ярихдаа надад хэлдэг юм.
  • 13:24 - 13:28
    "Хамгийн галзуу нь, би өмнө нь тэр зүйлүүдээс талхнаас бусдыг нь огт харж
  • 13:28 - 13:30
    байгаагүй" гэж хэлнэ. "Би мах гэж юу болохыг..
  • 13:30 - 13:32
    "..цагаан хоолтон гэж юу байдгийг мэддэг ч үгүй байсан.
  • 13:32 - 13:34
    Би бялууг чидун жимстэй цуг идсэн байсан" гээд л.
  • 13:34 - 13:37
    (Инээв)
  • 13:37 - 13:40
    "Ийм их зүйлсүүд энд байдаг гэдэгт итгэж өгөхгүй байсан"
  • 13:40 - 13:42
    гэж тэр хэлдэг юм.
  • 13:42 - 13:44
    Намайг таван настай байхад, аав намайг
  • 13:44 - 13:46
    хүнсний дэлгүүр рүү дагуулж явдаг байв.
  • 13:46 - 13:48
    Тэгээд тэр жимс, хүнсний ногоон дээр байх
  • 13:48 - 13:51
    жижиг наалтыг хараад "Хардаа, Мексикийн"
  • 13:51 - 13:54
    "манго жимс энд байна гэдэгт чи итгэх үү" гээд л,
  • 13:54 - 13:57
    "Өмнөд-Африкаас авчирсан алим байна,
  • 13:57 - 14:00
    Чи энд Мороккогоос ирсэн чавга байна гэдэгт итгэх үү?" гээд л.
  • 14:00 - 14:03
    Тэр надаас "Чи Морокко хаана байдгийг ингэхэд мэдэх үү" гэж асууна.
  • 14:03 - 14:06
    Тэгэхэд нь би "Би таван настай. Би хаана байгаагаа ч мэдэхгүй.
  • 14:06 - 14:09
    Тэр чинь буддаг ном юм уу?" гэнэ.
  • 14:09 - 14:12
    Тэр "Би ч Морокко хаана байдгийг мэдэхгүй, гэхдээ хоёулаа олж мэднээ" гэнэ.
  • 14:12 - 14:14
    Тэгээд бид тэр чавгыг худалдаж аваад гэртээ харилаа.
  • 14:14 - 14:16
    Тэгээд бид атлас гаргаад
  • 14:16 - 14:19
    тэр үл мэдэгдэх улсыг олтлоо эргүүлнэ.
  • 14:19 - 14:21
    Тэгээд Морокког олоход аав маань,
  • 14:21 - 14:23
    "Чи хэн нэгэн тэнд модонд авираад энэ чавгыг..
  • 14:23 - 14:25
    ..түүж, ачааны машинд хийгээд"
  • 14:25 - 14:28
    ..далайн эрэг хүртэл тээвэрлэж ирээд..
  • 14:28 - 14:30
    ..Атлантын Далайг гатлан..
  • 14:30 - 14:32
    ..энд өөр машинд ачиж..
  • 14:32 - 14:34
    ..манай гэрийн гаднахан байх энэ жижиг хүнсний дэлгүүрт..
  • 14:34 - 14:37
    ..тээвэрлэн ирээд, тэгээд энд..
  • 14:37 - 14:40
    ..25-хан центээр зарж байна гэдэгт итгэх үү?" гэж асууна.
  • 14:40 - 14:42
    Тэгэхэд нь би "Итгэхгүй байнаа" гэж хэлнэ.
  • 14:42 - 14:44
    Харин тэр "Би ч гэсэн итгэхгүй байна..
  • 14:44 - 14:47
    Юмс үнэхээр гайхалтай шүү. Бидэнд баярлах зүйлс үнэхээр олон байна" гэнэ.
  • 14:47 - 14:49
    Би бодох юм бол, аав маань дэндүү зөв байсан юм.
  • 14:49 - 14:51
    Бидэнд баярлах зүйлс үнэхээр олон байна.
  • 14:51 - 14:54
    Бид чинь бидний мэдэх огторгуй дахь
  • 14:54 - 14:57
    цор ганц амьдрал тэтгэх чулуун дээр заяасан
  • 14:57 - 15:00
    нэг зүйл шүү дээ.
  • 15:00 - 15:02
    Бид энэ олон зүйлсийг
  • 15:02 - 15:04
    үзэж туулах чадвартай.
  • 15:04 - 15:07
    Бид бол цорын ганц уран барилга, газар тариалантай амьд биес нь.
  • 15:07 - 15:10
    Бид бол цорын ганц үнэт эдлэл, ардчилалтай нь.
  • 15:10 - 15:13
    Бидэнд нисэх онгоц, хурдны зам,
  • 15:13 - 15:15
    интериор засал, ордны зурхай байна.
  • 15:15 - 15:18
    Загварын сэтгүүлүүд, үдшийн цэнгүүнүүд бидэнд байна.
  • 15:18 - 15:20
    Та мангасуудтай аймшгийн кино үзэж болно.
  • 15:20 - 15:23
    Та концертонд явж, гитар цангинахыг сонсож болно.
  • 15:23 - 15:25
    Бидэнд ном, зоогийн газар, радио долгион,
  • 15:25 - 15:27
    сүйт бүсгүйчүүд, галзуу хулгана байгаа.
  • 15:27 - 15:29
    Та цэвэрхэн цагаан хэрэглэл дээр унтаж болно.
  • 15:29 - 15:31
    Та кинонд явж, гоё суудлууд дээр тухлах завшаан байна.
  • 15:31 - 15:34
    Нарийн боовны үнэрийг үнэртэж, нойтон үстэй бороонд алхаж,
  • 15:34 - 15:37
    зөөлөвчний уутны бөмблөгүүдийг хагалж, болохгүй газар нь унтаж болно.
  • 15:37 - 15:39
    Бидэнд энэ бүхэн байна.
  • 15:39 - 15:42
    Гэвч бидэнд эдгээрийг таашаах 100-хан жил байна.
  • 15:43 - 15:45
    Тэр нь л гунигтай хэсэг нь юм.
  • 15:47 - 15:50
    Хүнсний дэлгүүрийн чинь худалдагч,
  • 15:50 - 15:53
    сантехникч,
  • 15:53 - 15:56
    хурдны замаар ард чинь яваа залуу,
  • 15:56 - 15:59
    оройн хоолоо идэж байхад утасдах телемаркетер,
  • 15:59 - 16:01
    танд багшилж байсан бүх багш нар чинь,
  • 16:01 - 16:04
    таны хажууд сэрж байсан бүх хүмүүс,
  • 16:04 - 16:06
    бүх улсын бүх улс төрчид,
  • 16:06 - 16:08
    бүх киноны бүх жүжигчид,
  • 16:08 - 16:11
    гэр бүлийн чинь бүх гишүүд, таны хайртай бүх хүмүүс,
  • 16:11 - 16:14
    энэ өрөөнд байгаа бүгд, бас та
  • 16:14 - 16:17
    зуун жилийн дотор бүгд үхсэн байх болно.
  • 16:17 - 16:20
    Амьдрал үнэхээр сайхан, бид тэр
  • 16:20 - 16:22
    амьдралыг амттай болгодог жижигхэн мөчүүдийг
  • 16:22 - 16:24
    таашаах дэндүү бага хугацаатай.
  • 16:24 - 16:26
    Яг одоо бол тэр мөч.
  • 16:26 - 16:29
    Тэр мөчүүд бага багаар цөөрч байна,
  • 16:29 - 16:32
    тэр мөчүүд биднээс холдон өнгөрч байна.
  • 16:34 - 16:38
    Та хэзээ ч одооных шигээ залуу байхгүй.
  • 16:39 - 16:42
    Тийм болохоор та хэрвээ амьдралаа
  • 16:42 - 16:44
    өөдрөг хандлагатайгаар
  • 16:44 - 16:46
    амьдрал танд хэцүү үеийг барихад,
  • 16:46 - 16:48
    шинээр эхлэн урагшаа алхахыг сонгож,
  • 16:48 - 16:51
    хүрээлэн буй ертөнцөө мэдрэх мэдрэмжтэй,
  • 16:51 - 16:53
    өөрийнхөө доторх гурван настныг хүлээн зөвшөөрч,
  • 16:53 - 16:56
    амьдралын бяцхан баяр баяслыг олж харж,
  • 16:56 - 16:58
    мөн чанараараа, жинхэнэ өөрийхөөрөө байж
  • 16:58 - 17:00
    тэрэндээ сэтгэл хангалуун,
  • 17:00 - 17:03
    зүрх сэтгэлдээ хөтлөгдөн, өөрийнхөө дуртай зүйлсээ хийж
  • 17:03 - 17:05
    та баян, сэтгэл хангалуун
  • 17:05 - 17:07
    амьдралаар амьдарна гэж бодож байна.
  • 17:07 - 17:09
    Тэгвэл та үнэхээр гайхалтай сайхан амьдралаар амьдарна
  • 17:09 - 17:11
    Баярлалаа.
Title:
Гайхалтай байхын гурван А
Speaker:
Нейл Пасрика
Description:

Нейл Пасрикагийн "1000 Awesome Things" буюу "1000 гайхалтай зүйлс" блог нь үнэгүй ундаа нэмүүлэхээс аваад цэвэрхэн цагаан хэрэглэл гэх мэтийн амьдралын энгийн таашаалуудын тухай бичдэг блог юм. Энэхүү TEDxToronto-гийн сэтгэл уярам яриагаараа тэр, гайхалтай сайхан амьдралын 3 нууцыг (бүгд А үсгээр эхэлсэн) танд задалж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
17:12
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The 3 A's of awesome
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The 3 A's of awesome
Dulguun Bayaraa added a translation

Mongolian subtitles

Revisions Compare revisions