YouTube

Got a YouTube account?

New: enable viewer-created translations and captions on your YouTube channel!

Mongolian subtitles

← Өрөөсгөл ойлголтын аюул

Get Embed Code
56 Languages

Showing Revision 6 created 03/01/2015 by Indra Ganzorig.

  1. Би түүх ярьдаг.

  2. Та бүхэнд өөрийн хувийн
    түүхээс хэдийг хуваалцъя.
  3. Үүнийг би "өрөөсгөл ойлголтын аюул"
    гэж нэрлэх дуртай.
  4. Би зүүн Нигерийн нэгэн их сургуулийн
    эзэмшил дээр өссөн.
  5. Ээжийн минь хэлснээр би
    хоёр настайдаа уншиж эхэлсэн.
  6. Гэхдээ миний бодлоор дөрвөн настайдаа
    гэдэг нь арай үнэнд ойрхон байх.
  7. Иймд би хар багаасаа л уншдаг болсон.
  8. Англи, Америкийн хүүхдийн
    ном зохиолууд уншдаг байлаа.
  9. Түүнчлэн би хар багаасаа л бичиж эхэлсэн.

  10. Долоон настай байхаасаа
    балын харандаагаар түүх бичиж,
  11. тосон харандаагаар зураг зурж эхлэхэд
  12. хөөрхий ээжид минь түүнийг минь
    уншихаас өөр арга байгаагүй.
  13. Би яг уншсанаа л бичдэг байсан.
  14. Зохиолын маань дүрүүд бүгд цагаан арьстай,
    цэнхэр нүдтэй байдаг байв.
  15. Тэд цасанд тоглодог.
  16. Тэд алим иддэг.
  17. (Инээд)
  18. Мөн тэд цаг агаарын тухай
    байнга ярьдаг.
  19. Нар гарсан нь ямар сайхан байгаа тухай.
  20. (Инээд)
  21. Би Нигерт амьдардаг байсан хэдий ч
    ингэж бичсэн.
  22. Би Нигерээс огт гарч үзээгүй байлаа.
  23. Манай оронд цас ордоггүй,
    бас бид манго жимс иддэг.
  24. Бид хэзээ ч цаг агаарын тухай ярьдаггүй.
  25. Учир нь тэгэх шаардлага байгаагүй.
  26. Миний дүрүүд мөн цагаан гааны
    шар айраг ихээр уудаг байв.

  27. Учир нь миний уншсан Англи номнуудад
  28. зохиолын дүрүүд нь түүнийг уудаг байсан.
  29. Цагаан гааны шар айраг гэж
    юу байсныг мэдээгүйг минь ойлгоорой.
  30. (Инээд)
  31. Түүнээс хойш олон жилийн турш
    цагаан гааны шар айраг
  32. уухыг маш их хүсдэг болсон.
  33. Гэхдээ тэр бол өөр нэг түүх.
  34. Миний бодлоор энэ нь биднийг

  35. зохиолд хэр автамтгай,
  36. эмзэг болохыг харуулж байна,
  37. ялангуяа хүүхэд насандаа.
  38. Миний уншсан бүх номны
    дүрүүд нь гадаад хүмүүс байсан учраас
  39. би бүх номонд заавал
    гадаад хүмүүс байх ёстой,
  40. бас өөрөө тодорхойлж мэдэхгүй
    зүйлс орох ёстой гэж
  41. бат итгэсэн байсан.
  42. Харин Африк номнууд уншиж
    эхэлснээс хойш юмс өөрчлөгдсөн.
  43. Африк ном тийм ч их биш байсан.
  44. Бас гадаад номыг бодвол олоход
    тийм ч амар биш байсан.
  45. Харин Чинуа Ачебе болон Камара Лэй
    зэрэг зохиолчдын ачаар

  46. миний уран зохиолын тухай ойлголт
    бүрэн өөрчлөгдсөн.
  47. Миний ухаарсан зүйл бол над шиг хүмүүс,
  48. шоколадан бор арьстай,
  49. боож болдоггүй буржгар үстэй охид
  50. уран зохиолд бас гарч болдог.
  51. Би өөрийн мэддэг зүйлсийнхээ
    тухай бичиж эхэлсэн.
  52. Мэдээж уншсан Англи, Америк номнууд маань
    одоо хэр надад таалагддаг.

  53. Тэд миний сэтгэн бодох чадварыг өдөөж,
    шинэ ертөнцийг надад нээж өгсөн.
  54. Харин тэдгээр зохиолын
    санаандгүй үр дагавар нь
  55. над шиг хүмүүс уран зохиолд оршиж болдгийг
  56. би мэдээгүйд байгаа юм.
  57. Иймд Африк зохиолчдоос
    миний олж авсан зүйлс бол
  58. номны тухай өрөөсгөл ойлголттой
    болохоос намайг аварсан.
  59. Би Нигерийн жирийн нэг
    дундаж айлаас гаралтай.

  60. Миний аав профессор,
  61. ээж маань захиргааны ажилтан байв.
  62. Иймд бусад айлуудтай адил
  63. ойролцоох хөдөө тосгоноос ирсэн
    гэрийн үйлчлэгчтэй байв.
  64. Намайг найман нас хүрэхэд
    бид шинээр эрэгтэй туслахтай болов.
  65. Түүний нэрийг Фиде гэдэг.
  66. Түүний тухай ээжийн маань хэлсэн
    цорын ганц зүйл бол тэднийх маш ядуу.
  67. Ээж маань түүний гэрийнхэнд төмс, будаа,
    бидний хуучин хувцсыг явуулдаг байлаа.
  68. Тэгээд намайг оройн хоолоо
    дуусгахгүй бол ээж маань:
  69. "Хоолоо дуусга! Фидегийхэн шиг хүмүүст
    юу ч байхгүй гэж мэдэх үү?" гэдэг байлаа.
  70. Иймд би Фидегийн гэр бүлийг
    маш их өрөвддөг байсан юм.
  71. Бямба гаригийн нэг өдөр бид
    тэдний тосгон руу зочлохоор явав.

  72. Фидегийн ээж бидэнд ахынх нь
    будсан рафи модоор
  73. хийсэн гоёмсог загвартай
    сагсыг бидэнд үзүүлсэн юм.
  74. Би маш их гайхсан.
  75. Тэднийхээс хэн нь ч ямар нэг юм
    хийж чадна гэж
  76. би бодож байгаагүй юм.
  77. Би зөвхөн тэдний гэр нь ямар их
    ядуу тухай л сонсож байснаас
  78. тэгээд тэднийг би ядуу гэдгээс
    өөрөөр төсөөлж чадаагүй.
  79. Тэдний ядуу байдал нь миний
    өрөөсгөл ойлголт байсан юм.
  80. Олон жилийн дараа, би үүний тухай

  81. Нигерээс Америк руу сургуульд
    сурахаар явахдаа энэ тухай бодсон.
  82. Би тэгэхэд 19 настай байлаа.
  83. Миний өрөөний найз америк
    намайг хараад их гайхсан.
  84. Тэр надаас хаана англиар
    ийм сайн ярьж сурсныг асуусан.
  85. Би англи хэлийг Нигерийн
    албан ёсны хэл гэдгийг хэлэхэд
  86. тэр мэл гайхаж орхисон юм.
  87. Түүний нэрлэснээр манай "омгийн дуу"-г
    сонсохыг хүсэхэд нь
  88. түүний урам нь үнэхээр хургарсан.
  89. Учир нь би Мэрай Кэрригийн
    хуурцгаа тоглуулсан.
  90. (Инээд)
  91. Тэр намайг цахилгаан зуух хэрхэн
    ашигладгийг мэдэхгүй гэж бодсон.
  92. Би юу ойлгосон бэ гэхээр:

  93. Тэр уулзаагүй байхдаа л
    намайг өрөвдөж эхэлсэн.
  94. Түүний ерөнхий хандлага нь
    намайг Африк хүний хувьд
  95. сайн санаж өрөвдөж байсан.
  96. Өрөөний найз маань Африкийн тухай
    өрөөсгөл ойлголттой байсан хэрэг.
  97. Тэр нь гай гамшгийн тухай түүх байв.
  98. Энэ өрөөсгөл ойлголтод
  99. африкчууд тэр охинтой
    өчүүхэн ч төстэй биш байсан.
  100. Өрөвдөхөөс өөр зүйл мэдрэх
    ямар ч боломжгүй мэт.
  101. Эн тэнцүү хүмүүс шиг харьцах
    боломжгүй мэт байсан.
  102. Америкт очихоосоо өмнө

  103. би хэзээ ч өөрийгөө зориуд Африк хүн гэж
    тодорхойлдоггүй байлаа.
  104. Харин Америкт Африкийн тухай яригдахад
    хүмүүс над руу л ханддаг байсан.
  105. Намиби гэх мэт газрын тухай
    би юу ч мэддэггүй нь огт хамаагүй.
  106. Гэхдээ би шинэ үүргээ
    дуртайяа хүлээн авсан юм.
  107. Олон талаар би өөрийгөө
    Африк хүн гэж харах болсон.
  108. Заримдаа Африкийг улс орон мэт
    ярихад би их бухимддаг.
  109. Хамгийн сүүлийн нэг жишээ гэвэл
    бусдаараа сайхан байсан
  110. 2 хоногийн өмнөх Лагос хотын нислэг.
  111. Виржин компаний нислэгийн үеэр
    нэг зарлал явсан юм.
  112. Тэр нь Энэтхэг, Африк болон бусад улсуудын
    хүмүүнлэгийн ажлын тухай.
  113. (Инээд)
  114. Америкт хэдэн жил амьдарсан
    Африк хүний хувьд

  115. өрөөнийхөө найзын надад хандах хандлагын
    шалтгааныг ойлгож эхэлсэн.
  116. Хэрэв би Нигерт төрж өсөөгүй,
  117. Африкийн тухай мэдлэг маань зөвхөн нийтлэг
    фото зургаар хязгаарлагддаг байсан бол
  118. би ч мөн адил Африкийг
    үзэсгэлэнтэй байгальтай,
  119. олон сайхан амьтадтай,
  120. ойлгомжгүй хүмүүстэй гэж бодох байсан.
  121. Яагаад гэвэл тэд утга учиргүй дайтаж,
    ядуурал, ДОХ-оор үхэж,
  122. өөрсдийн дуу хоолойг илэрхийлж чаддаггүй,
  123. хэн нэгэн сайхан сэтгэлтэй цагаан арьстанг
    ирж аврахыг хүлээдэг.
  124. Би багадаа Фидегийн гэр бүлийг
    боддог байсан шиг л
  125. Африк хүмүүсийг бодох байсан.
  126. Миний бодлоор Африкийн өрөөсгөл ойлголт
    Барууны уран зохиолоос үүдэлтэй.

  127. Энд ЛондонгийнЖон Лок гэдэг худалдаачны
    бичмэлээс авсан ишлэл байна.
  128. Тэр 1561 онд баруун Африкт аялж
  129. аяллынхаа талаар гайхалтай
    тэмдэглэл үлдээсэн юм.
  130. Хар арьстан африкчуудыг тэр "гэр оронгүй
    араатнууд" хэмээн тодорхойлж,
  131. "тэд бол толгойгүй хүмүүс,
  132. нүд, ам нь цээжин дээрээ байдаг" гэсэн.
  133. Би үүнийг унших бүртээ инээдэг.

  134. Жон Локийн төсөөлөн бодох чадварыг
    бахдахаас өөр аргагүй.
  135. Гэхдээ түүний зохиолын
    тэмдэглүүштэй зүйл нь
  136. тэр Барууны оронд
    Африкийн тухай түүх ярих
  137. уламжлалыг эхлүүлсэн юм.
  138. Тэрхүү уламжлал нь Африкийн Сахарын цөлийг
  139. сөрөг зүйлс, зөрчилдөөн,
    хар барааны газар болгосон.
  140. Гайхалтай шүлгийн зохиолч
    Рудьярд Киплингийн хэлснээр
  141. хүмүүс нь "хагас чөтгөр, хагас хүүхэд".
  142. Өрөөний найз америк маань
    бүх амьдралынхаа турш

  143. энэ өрөөсгөл түүхийн
    хэд хэдэн хувилбарыг
  144. амьдралынхаа турш уншиж сонссон
    байх нь гэдгийг би ойлгосон юм.
  145. Нэг профессор миний бичсэн зохиолыг
  146. "жинхэнэ Африк" биш гэж
    хэлсэн нь ч мөн адил.
  147. Харин би тэгэхэд миний зохиолд
  148. нэлээд хэдэн буруу зүйл байсан,
  149. зарим хэсэгтээ алдсан гэдгийг
    үгүйсгэхийг хүсч байсан.
  150. Гэхдээ би Африк чанартай
    болж чадаагүй гэсний утгыг
  151. сайн ойлгоогүй байсан юм.
  152. Үнэндээ би Африк чанар гэж
    юу болохыг мэдээгүй байсан.
  153. Багшийн хэлснээр миний баатрууд
    хэтэрхий түүн шиг байна гэсэн.
  154. Боловсролтой, дундаж амьдралтай хүн.
  155. Тэд машин унадаг.
  156. Тэд нар өлсгөлөнд нэрвэгдээгүй.
  157. Иймд тэд жинхэнэ Африк биш байсан.
  158. Гэхдээ энэхүү өрөөсгөл ойлголтын асуудалд

  159. өөрөө бас буруутайгаа хэлэх нь зүйтэй.
  160. Хэдэн жилийн өмнө би
    АНУ-аас Мексик рүү аялсан.
  161. Тэр үед АНУ-ын улс төрийн орчин
    хүнд байлаа.
  162. Цагаачлалын тухай маш их
    мэтгэлцээн явагдаж байв.
  163. Америкт "цагаачлал" гэдэг үг
  164. "мексикүүд" гэдэгтэй
    ижил утгатай болсон байв.
  165. Мексикчүүдийг ойлгохдоо
  166. эрүүл мэндийн даатгалын системийг залилж,
  167. хилээр нууцаар нэвтэрч,
  168. хил дээр баригддаг гэх мэтээр ярьдаг байв.
  169. Би эхний өдрөө Гуадалахара хотоор
    алхаж явснаа санаж байна.

  170. Хүмүүс ажилдаа явж,
  171. зах дээр тортилла ороомог хийж,
  172. тамхи татаж, инээж байхыг нь харж байв.
  173. Анхны сэтгэгдэл маань
    бага зэрэг гайхшрал байсан.
  174. Харин дараа нь би маш их ичсэн.
  175. Би мэдээллийн хэрэгслээр тэдний тухай
    сонссон зүйлсдээ бүрэн үнэмшиж,
  176. тэд миний хувьд зөвхөн ядуу цагаачид
  177. болсон байсныг ойлгосон.
  178. Би мексикүүдийн талаарх өрөөсгөл
    ойлголтод автсандаа
  179. өмнө байгаагүйгээрээ ичиж билээ.
  180. Түүнийг ингэж бий болгодог байх нь.
  181. Хүмүүсийн талаар нэг л зүйл ярьж,
  182. ганцхан тэрүүгээр ойлгуулж,
  183. тэрийгээ дахин дахин үзүүлнэ.
  184. Эцэст нь тэд үнэхээр тийм болж хувирна.
  185. Өрөөсгөл ойлголтын талаар ярихдаа

  186. эрх мэдлийг дурдалгүй орхиж болохгүй.
  187. Игбо хэлний нэг үг байдаг.
  188. Дэлхий дээрх эрх мэдлийн талаар
    бодох болгондоо санадаг.
  189. Тэр бол "нкали".
  190. Энэ нэр үг бөгөөд утгачлан орчуулбал
    "хэн нэгнээс илүү агуу байх" гэсэн үг.
  191. Эдийн засаг, улс төр шиг
  192. бидний түүх, зохиол ч мөн адил
    нкали-гийн зарчмаар явдаг.
  193. Түүхийг хэн, хэрхэн,
  194. хэзээ, хэд хүүрнэгдсэн гэдэг нь
  195. бүгд эрх мэдлээс хамаарна.
  196. Эрх мэдэл бол зөвхөн
    бусдын тухай ярих биш,

  197. тэр хүнийг тодорхойлсон
    түүх болгох чадварыг хэлнэ.
  198. Палестины зохиолч
    Моурид Баргоутын бичсэнээр
  199. хэрвээ хүмүүсийг өмчлөхөөс
    зайлсхийхийг хүсвэл
  200. хамгийн хялбар арга нь
    тэдний талаар ярихдаа
  201. "хоёрдугаарт" гэж эхэлж байх.
  202. Индианчуудын тухай ярихдаа
    Англичуудын ирсэн үеэс биш,
  203. харин тэдний нум сумны талаар ярь.
  204. Ингэхэд л таны түүх тэс өөр болно.
  205. Африкийн улс орнуудын
    колончлолын эхлэлийг биш,
  206. харин тэдний өөрсдийн
    гаргасан алдааг эхэлж ярь.
  207. Ингэхэд л таны түүх тэс өөр болно.
  208. Саяхан миний нэгэн их сургууль дээр
    хийсэн ярилцлагын үеэр

  209. нэг оюутан надад Нигер залуус
    хүчирхийлэгчид байдаг нь
  210. үнэхээр гутамшигтай гэсэн юм.
  211. Миний зохиолд гардаг аавын дүр юм л даа.
  212. Би түүнд саяхан "Америкийн галзуу" гэдэг
    ном уншсан тухайгаа хэлсэн.
  213. (Инээд)
  214. Америк залуучууд цуврал алуурчид байдаг нь
  215. үнэхээр ичгүүртэй юм.
  216. (Инээд)
  217. (Алга ташилт)
  218. Мэдээж би үүнийг гэнэтийн
    эгдүйцлээсээ болж хэлсэн.
  219. (Инээд)
  220. Би нэг цуврал алуурчны тухай уншаад

  221. нийт Америкчуудын төлөөлөл байна гэж
  222. хэзээ ч бодохгүй байсан.
  223. Энэ нь би тэр оюутнаас илүү учраас биш,
  224. харин Америкийн соёл болон
    эдийн засаг хүчтэй болохоор тэр.
  225. Надад Америкийн талаар
    олон зохиол байгаа.
  226. Би Тайлер, Апдайк, Стайнбэк болон
    Гэйтскил нарыг уншиж байсан.
  227. Би Америкийн тухай
    ганцхан зохиол уншаагүй.
  228. Хэдэн жилийн өмнө миний олж сонссоноор

  229. амжилттай яваа зохиолчид
  230. маш гунигт хүүхэд насыг өнгөрүүлсэн
    байх магадлалтай гэнэ.
  231. Аав ээжийн минь надад учруулсан
    муу зүйлсийг зохиох тухай би бодох болсон.
  232. (Инээд)
  233. Үнэндээ миний бага нас
    аз жаргал, инээд хөөр, хайр,
  234. гэр бүлийн ойр дотно
    харилцаагаар дүүрэн байсан.
  235. Гэвч миний өвөө нар дүрвэгсдийн
    хуаранд өөд болцгоосон.

  236. Миний үеэл Полли шаардлагатай эмчилгээ
    авч чадаагүйн улмаас нас барсан.
  237. Миний дотны найз Околома онгоцны осолд орж
  238. галын машинд ус байгаагүйн
    улмаас өөд болсон.
  239. Би боловсролыг үнэлдэггүй
  240. цэргийн дарангуйлалт төрийн
    үед өсч хүмүүжсэн.
  241. Иймээс аав ээж маань заримдаа
    цалингаа авч чаддаггүй байсан.
  242. Намайг бага байхад өглөөний ундны
    жимсний чанамал алга болж,
  243. дараа нь цөцгийн тос,
  244. тэгээд талх маш үнэтэй болсон.
  245. Эцэст нь сүүг тодорхой
    хязгаартай зардаг болсон.
  246. Бидний айдаг төлөвлөгөөт улс төр
  247. бидний амьдралд орж ирсэн.
  248. Энэ бүх түүх миний
    хэн гэдгийг тодорхойлно.

  249. Гэхдээ зөвхөн эдгээр сөрөг
    түүхэн дээр тулгуурлах нь
  250. миний туршлагыг үгүй хийж
  251. намайг бий болгосон бусад
    олон түүхийг алгасах болно.
  252. Өрөөсгөл ойлголт нь тодорхой
    нэг хэвийг бий болгодог.
  253. Ийм хэвд баригдсан түүх нь
    худал гэдэгт биш,
  254. харин дутуу байдаг.
  255. Тухайн нэг түүх цорын
    ганц түүх болж хувирдаг.
  256. Мэдээж Африк бол гамшгаар дүүрэн тив мөн.

  257. Конго дахь аймшигт хүчирхийлэл шиг
    маш том асуудал,
  258. мөн Нигерт 5000 хүн 1 ажлын байранд
  259. хүсэлт гаргадаг хямармаар жишээ ч байна.
  260. Гэвч аюул гамшгаас өөр түүх ч мөн бий.
  261. Түүнийг ярих нь гамшигтай адил маш чухал.
  262. Тодорхой бүс нутаг болон

  263. ард иргэдийн бүхий л түүхийг дурдалгүйгээр
  264. тухайн нутаг болон тухайн хүнтэй
    холбогдох боломжгүйг мэддэг байсан.
  265. Өрөөсгөл ойлголтын уршиг нь
  266. хүмүүсийн сайн сайн чанарыг
    гээгдүүлдэгт байна.
  267. Бидний адил тэгш байх эрхийг
    хүлээн зөвшөөрөхөд хэцүү болгодог.
  268. Биднийг ижил төстэй зүйлээс илүү
    ялгаатай талыг тодотгодог.
  269. Мексикт зочлохоосоо өмнө

  270. би Америк болон Мексикийн аль алинаас нь
  271. цагаачлалын тухай сонссон бол яах вэ?
  272. Ээж надад Фидегийн гэр бүлийг ядуу боловч
  273. шаргуу хөдөлмөрлөдөг
    гэж хэлсэн бол яах бэ?
  274. Хэрвээ бидэнд Африкийн түүхийг
  275. дэлхий даяар дамжуулдаг
    телевиз байсан бол яах вэ?
  276. Нигерийн зохиолч Чинуа Ачебе
    юуг түүхийн тэнцвэр гэдэг вэ?
  277. Миний өрөөний найз банкны ажлаа орхиод

  278. мөрөөдлөө даган хэвлэх үйлдвэр байгуулсан
  279. Нигерийн гайхамшигт залуу хэвлэн нийтлэгч
  280. Мукта Бакарейн тухай
    мэддэг байсан бол яах вэ?
  281. Нигерчүүд утга зохиол уншдаггүй гэх
    нийтлэг хийрхэл байсан.
  282. Тэр хүлээн зөвшөөрөөгүй.
  283. Хэрвээ уран зохиолыг хүмүүст хүрэлцээтэй
    болгон, боломжоор нь хангавал
  284. тэд уншина гэж тэр мэдсэн.
  285. Тэр миний анхны романыг хэвлэсний дараа

  286. би Лагост телевизийн ярилцлаганд
    орохоор очсон.
  287. Тэнд ажилдаг эмэгтэй над дээр ирээд:
  288. "Надад таны зохиол их таалагдсан.
    Даан ч төгсгөл нь таалагдаагүй.
  289. Цуврал болгоод ингэж бичих хэрэгтэй..."
    гэсэн юм.
  290. (Инээд)
  291. Тэгээд дараагийн цувралдаа
    юу бичихийг ярьж эхэлсэн.
  292. Би баярлахаас гадна,
    сэтгэл минь их хөдөлсөн.
  293. Тэр эмэгтэй нөгөө ном унших учиргүй
  294. Нигерийн энгийн иргэдийн нэг байсан.
  295. Тэр ном уншихаар барахгүй
  296. романыг өмчлөн аваад
  297. дараагийн цувралдаа юу бичихийг минь
    заах эрхтэй гэж бодсон.
  298. Өрөөний найз маань миний танил Фуми Ондаг
    мэддэг байсан бол яах вэ?

  299. Тэр аймшиггүй зоригтой ба Лагос хотын
    нэгэн телевизийн шоуг хөтөлдөг.
  300. Мөн бидний мартахыг хүсдэг түүхүүдийг
    ярьж өгөхөөр зориг шулуудсан.
  301. Миний өрөөний найз өнгөрсөн долоо хоногт
    Лагосын эмнэлэгт болсон
  302. зүрхний мэс ажилбарыг
    мэдсэн бол юу гэх байсан бол?
  303. Хэрвээ миний өрөөний найз Нигерийн орчин
    үеийн хөгжмийг мэддэг бол юу гэх вэ?
  304. Авъяаслаг хүмүүс англи болон пиджин,
  305. Игбо, Ёруба, Иёо хэлээр,
  306. Жэй Зи, Фелагаас эхлээд Боб Марли,
  307. тэдний дээд үеийнхнийг нийлүүлж
    хүртэл дуулж байна.
  308. Хэрвээ өрөөний найз маань
  309. эмэгтэйчүүд паспортоо шинэчлэхийн тулд
    нөхрөөсөө зөвшөөрөл авдаг
  310. хөгийн хуулийг эсэргүүцэхээр
    Нигерийн шүүхэд хандсан
  311. эмэгтэй хуулчийн тухай мэддэг
    байсан бол юу гэх байсан бол?
  312. Миний өрөөний найз Нолливудын талаар,
    техник хэрэгсэл хангалтгүй ч,
  313. шинэлэг кино хийдэг бүтээлч хүмүүсийн
    талаар мэддэг байсан бол яах бол?
  314. Маш алдартай эдгээр кино нь
  315. Нигерчүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ
    хэрэглэдгийг харуулсан шилдэг жишээ.
  316. Тэр бас үс гайхалтай сүлждэг
    үсчнийг маань залгадаг үс худалдах
  317. шинэ бизнес эхлүүлсэн тухай
    мэддэг байсан бол яах вэ?
  318. Эсвэл шинэ бизнес эхлүүлдэг ч,
    заримдаа бүтэлгүйтдэг,
  319. гэхдээ мөрөөдөлдөө үнэнч үлддэг сая гаруй
    бусад нигерчүүдийн тухай ч мөн адил.
  320. Би гэртээ байхдаа ихэнх Нигерчүүдийн адил

  321. өдөр тутам зарим зүйлд их бухимддаг.
  322. Манай дэд бүтэц,
    бүтэлгүйтсэн засгийн газар,
  323. бас гайхмаар хүлцэнгүй,
  324. засгийн газрын ачаар биш,
    харин өөрсдөө саад бэрхшээлийг давж
  325. өсөн дэвжиж буй хүмүүс.
  326. Би зун бүр Лагост зохиол бичих
    хичээл заадаг.
  327. Хичнээн их хүн энэ хичээлд
    суухаар бүртгүүлж,
  328. ямар олон хүн зохиол бичиж,
    түүхээ хүүрнэхийг хүсч байгааг
  329. харахад гайхалтай.
  330. Нигер дэх хэвлэлийн төвтэйгээ хамтран
    би Фарафина Траст хэмээх

  331. ашгийн бус байгууллага нээсэн.
  332. Бидэнд шинэ номын сан барих,
  333. одоо байгаа номын сангуудыг засварлах,
  334. номын сандаа юу ч гүй
  335. улсын сургуулиудыг номоор хангах,
  336. өөрийн түүхээ хүүрнэхийг хүсч буй
    бүх хүмүүст зориулан
  337. унших болон бичих хичээлүүд
    маш олныг зохион байгуулах
  338. олон том мөрөөдөл бий.
  339. Түүх бол маш чухал.
  340. Олонх нь чухал байдаг.
  341. Түүхүүд хоосруулах, гүтгэх
    зорилгоор ашиглагддаг байсан.
  342. Гэхдээ тэд бас хүч чадал өгөх,
    хүнлэг болгоход ашиглагдаж болно.
  343. Түүхүүд хүний нэр хүндийг унагаж чадна.
  344. Гэхдээ тэд бас унасан
    нэр хүндийг сэргээж чадна.
  345. Америкийн зохиолч Алис Вокер

  346. өөрийн өрнөдөөс нүүж ирсэн
    хамаатнуудыхаа тухай бичсэн байдаг.
  347. Тэр тэднийг танилцуулахдаа
  348. өрнөдөд орхиод явж буй
    амьдралыг нь номондоо харуулсан.
  349. "Тэд суугаад, тэр номыг уншиж,
  350. миний уншиж өгөхийг мөн сонсоод л,
    диваажинд ирсэн мэт санагдсан."
  351. Би ийм нэгэн бодлоор яриагаа дуусгая:
  352. "Бид өрөөсгөл, нэг талын
    ойлголтыг үгүйсгэснээр,
  353. хэзээ ч аливаа газрын тухай
  354. ганц түүх байдаггүйг ойлгосноор
  355. бид нэг төрлийн диваажинд очих болно."
  356. Баярлалаа.
  357. (Алга ташилт)