Return to Video

Blind Devotion | A Jubilee Project Short Film

  • 0:16 - 0:18
    Би нөхөртөө хайртай
  • 0:19 - 0:23
    Тэр минь хурхирч өглөө бүр намайг сэрээдэг ч би түүндээ хайртай
  • 0:23 - 0:27
    Тиймээс өдөр болгон би түүнийг айлган сэрээж, хариугаа авдаг юм
  • 0:29 - 0:31
    Уучлаарай гэж хэл, уучлаарай гээч
  • 0:32 - 0:34
    Би чамайг сонсохгүй байна, сонсохгүй байна
  • 0:34 - 0:36
    За, за ..... уучлаарай, уучлаарай
  • 0:40 - 0:44
    Чи намайг сэрээснээс болоод би буцаад унтаж чадахгүй нь штээ
  • 0:50 - 0:53
    “Food network”-оор өндгөндөө ганцxан л зүйл холихыг зөвлөдөг бол
  • 0:54 - 0:58
    Луи ээж нь хийж өгдөг байснаар бүгдийг нь холих дуртай
  • 0:58 - 1:00
    Тэр үүнийгээ "бүх юмтай өндөг" гэж нэрлэдэг бол
  • 1:01 - 1:03
    Би үүнийг нь "заваан юм" гэдэг
  • 1:04 - 1:06
    Гэхдээ тэр минь ингэж идэх дуртай
  • 1:07 - 1:09
    Ммм... миний дуртай өндөг! гоё шүү!
  • 1:17 - 1:19
    Тэгээд би бүх угаалгаа хийдэг
  • 1:19 - 1:25
    Яагаад гэвэл муухай хувцастай эрэгтэй хүн эхнэрийн хайраар дутсан байдаг гэж ээж маань хэлдэг байсан
  • 1:25 - 1:27
    Тиймээ, энэ хуучинсаг бодол гэдгийг мэднэ
  • 1:27 - 1:29
    Гэхдээ түүний минь бүх цагаан цамц нь цав цагаан байвал
  • 1:29 - 1:32
    ...хамт ажиллагсад нь эхнэрээрээ хайрлуулдаг гэдгийг мэдэх болно
  • 1:32 - 1:35
    Нөхөр минь дараа заавал угаалга хийнэ гэж ч би түүнээр хийлгэдэггүй
  • 1:40 - 1:42
    Мөн түүнийг надад хайртай гэдгийг нь би мэднэ
  • 1:43 - 1:48
    Яагаад гэвэл намайг ажилдаа явах болгонд , араас минь ширтэж байгааг нь би мэдэрдэг
  • 1:52 - 1:54
    Чи минь үзэсгэлэнтэй харагдаж байна
  • 2:07 - 2:10
    Өдөр бүр ажил руугаа хөнгөлөлттэй явдаг нь миний дуртай зүйлийн маань нэг
  • 2:11 - 2:17
    Энэ бол миний өөртөө гаргаж байгаа цаг, бас өдрийн стрессээс өмнө толгойгоо цэвэрлэхэд тусалдаг
  • 3:06 - 3:13
    Чи ФЦЭД юмуу нүдний эвэрлэг бүрхэвчний дистрофитой байх магадлалтай байна
  • 3:14 - 3:16
    Би сохрох нь...
  • 3:16 - 3:20
    Нэрийг нь зөв ч хэлж мэдэхгүй ховор өвчин миний харааг үгүй хийж байна
  • 3:21 - 3:25
    Үүнээс болоод би бүх ажлаа алдаж ч магадгүй
  • 3:39 - 3:41
    Би Луиг ахиж айлгаж тоглож чадахгүйнээ
  • 3:43 - 3:44
    Босоорой!
  • 3:46 - 3:47
    Битий ингээд бай
  • 3:52 - 3:55
    Чи зүгээр үү? Уучлаарай..
  • 3:55 - 3:58
    Зүгээр л намайг тайван орхичих
  • 4:00 - 4:03
    Би түүнд юу гэж хэлэх вэ?
  • 4:10 - 4:11
    Чи зүгээр үү?
  • 4:12 - 4:14
    Гүй ээ зүгээрээ, би хийе, би хийе ээ
  • 4:14 - 4:17
    Би түүнд бүх юмтай балай өндгийг дахин хийж өгч чадахгүй нь
  • 4:17 - 4:19
    Алив би хийе,
    Муухай зүүд зүүдлээ юу? Яасын бэ?
  • 4:19 - 4:22
    Зүгээр л больчих тэгэх үү? Ойлгосон уу!
  • 4:23 - 4:28
    Өнөөдөр миний хийсэн зүйлд уучлаарай, чамайг айлгая гэж бодсонгүй,...уучлаарай
  • 4:32 - 4:36
    Түүний хамт ажилладаг хүмүүс намайг түүнд анхаарал тавихаа больсон гэж бодох болно
  • 4:48 - 4:50
    Надтай ярилц л даа, тэгэх үү?
  • 4:50 - 4:51
    Би одоо ярьмааргүй байна
  • 4:52 - 4:53
    Сэсилиа, нааш ир
  • 4:54 - 4:56
    Чи нэг л биш байна
  • 4:56 - 4:59
    Чи надтай ярилцахгүй байна. Хэлэлдээ юу болоод байгаа юм бэ?
  • 4:59 - 5:02
    Би гүнзгий амьсгаа аваад, ажилруугаа ганцаараа алхмаар байгаач
  • 5:02 - 5:06
    Чадахгүй нь ээ, Луи намайг явуулахгүй
  • 5:18 - 5:21
    Хайртай хүндээ сохор болно гэдгээ яаж хэлэх юм бэ?
  • 5:30 - 5:35
    Би түүний хамтрагч биш, өвчтөн болно гэж бодохоор тэсэхгүй нь
  • 5:42 - 5:45
    Магадгүй тэр өөр нэгэнтэй илүү аз жаргалтай байна байх
  • 5:46 - 5:49
    ...ачаа дараа болохгүй хэн нэгэн ..
  • 6:04 - 6:10
    Эхнэр минь хараагүй болсон ч миний туслалцааг хүсдэггүй
  • 6:15 - 6:19
    Өглөө болгон сэрэхдээ түүнд ямар их хайртайгаа..
  • 6:19 - 6:22
    ... бас бүх зүйл сайхан болно гэдгийг хэлмээр байгаач
  • 6:23 - 6:25
    Тэр алийг нь ч сонсохыг хүсэхгүй байгаа
  • 6:32 - 6:36
    Хоол ундаа бүгдийг нь би хиймээр байгаа ч тэр өөрөө хийнэ гэж зөрүүдэлсээр
  • 6:38 - 6:41
    Тэр бүх угаалгыг ч өөрөө хийдэг болсон
  • 6:50 - 6:56
    Ажилруугаа автобусаар ганцаараа явна гэж хүртэл зүтгэдэг
  • 6:59 - 7:03
    Хотын төвөөр ганцаараа зам гарах бүрт нь миний зүрх зогсох шиг болдог
  • 7:08 - 7:11
    Хэдийгээр тэр минь хүсэхгүй байгаа ч...
  • 7:12 - 7:15
    ...түүнд мэдэгдэхгүйгээр өдөр бүр түүнийг дагадаг
  • 7:16 - 7:18
    Учир нь жинхэнэ хайр ийм л байдаг, тийм үү?
  • 7:18 - 7:20
    Хайр бол мэдрэмжээс илүү зүйл..
  • 7:21 - 7:22
    Энэ бол үйл хөдлөл
  • 8:00 - 8:04
    Сесилиа намайг түүний төлөө хэр их зүйл хийдгийг хэзээ ч мэдэхгүй
  • 8:04 - 8:08
    ...гэлээ гэхдээ би мэдүүлэхийг ч хүсэхгүй байна...
  • 8:09 - 8:14
    Тэр минь намайг ингэхийг хүсэхгүй байгаа ч энэ бол миний түүндээ өгөх хайр
Title:
Blind Devotion | A Jubilee Project Short Film
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
08:53

Mongolian subtitles

Revisions