Return to Video

Яагаад дэлхий хэзээ нэг өдөр ангараг шиг харагддаг болж болзошгүй вэ?

  • 0:01 - 0:03
    Та нарыг шөнө одод руу ширтэхэд
  • 0:03 - 0:05
    харж буй зүйлс чинь үнэхээр гайхалтай.
  • 0:05 - 0:06
    Бас үзэсгэлэнтэй.
  • 0:06 - 0:09
    Гэхдээ илүү гайхалтай нь
    таны харж чадахгүй байгаа зүйлс юм.
  • 0:09 - 0:11
    Учир нь одоохондоо бидний мэдэж байгаагаар
  • 0:11 - 0:15
    од бүрийн эсвэл бараг л
    бүх одны эргэн тойронд
  • 0:15 - 0:16
    гараг эсвэл
  • 0:16 - 0:18
    хэд хэдэн гараг ч
    байх магадлалтай.
  • 0:18 - 0:20
    Тиймээс энэ зурагнаас та
  • 0:20 - 0:22
    бидний мэддэг бүх гарагууд
  • 0:22 - 0:24
    сансарт байгааг харж чадахгүй.
  • 0:24 - 0:27
    Гэхдээ бид гарагуудын талаар бодох үедээ
    бидний байгаагаас маш өөр,
  • 0:27 - 0:30
    алс холд байгаа зүйлийн талаар бодох
    хандлагатай байдаг.
  • 0:30 - 0:32
    Гэхдээ бид бас л гараг дээр байгаа ба
  • 0:32 - 0:35
    бидний алс хол, өргөн уудамаас
    эрэл хайгуул хийж байгаа тэр л зүйлс
  • 0:35 - 0:39
    дэлхийн дээрх маш
    олон гайхалтай зүйлстэй адил байдаг.
  • 0:39 - 0:43
    Мөн бид хайгуул хийж байхдаа гайхалтай
    зүйлсийг олсоор байна.
  • 0:43 - 0:47
    Гэхдээ би та нарт дэлхий дээр байгаа сонин
    зүйлийн талаар хэлэхийг хүсэж байна.
  • 0:47 - 0:50
    Бас энэ зүйл бол минут бүр
  • 0:50 - 0:52
    180 кг устөрөгч,
  • 0:52 - 0:55
    бараг 3 кг гели
  • 0:55 - 0:58
    дэлхийгээс сансарт алдагдаж
    байгаа явдал юм.
  • 0:59 - 1:03
    Мөн энэ хий нь алдагдсаар байгаа бөгөөд
    хэзээ ч буцаж ирдэггүй.
  • 1:03 - 1:06
    Түүнчлэн устөрөгч, гели болон
    бусад олон зүйлс
  • 1:06 - 1:09
    дэлхийн агаар мандал гэдэг
    зүйлийг бүрдүүлдэг.
  • 1:09 - 1:13
    Агаар мандал нь ердөө л эдгээр хийнүүдийн
    үүсгэж буй нарийн хөх шугам юм.
  • 1:13 - 1:16
    Энэ шугам нь олон улсын
    сансрын станцаас авсан
  • 1:16 - 1:19
    зарим сансрын нисгэгчдийн
    зурагнаас харагдаж байна.
  • 1:19 - 1:23
    Мөн манай гарагийг хүрээлдэг
    энэхүү нарийхан давхарга
  • 1:23 - 1:25
    амьдрал үүсэж, хөгжих боломжтой болгодог.
  • 1:25 - 1:28
    Энэ давхарга бидний гарагийг маш
    олон нөлөөлүүдээс,
  • 1:28 - 1:30
    солирууд гэх мэт зүйлсээс хамгаалдаг.
  • 1:30 - 1:34
    Бас энэ гайхамшигт үзэгдэл
  • 1:34 - 1:36
    алга болж байгаа нь
  • 1:37 - 1:39
    та бүгдийг бага ч болов айлгаж
    байгаа байх.
  • 1:40 - 1:43
    Тэгэхээр энэ үйл явц нь миний судалж
    байгаа зүйл ба
  • 1:43 - 1:46
    үүнийг агаар мандлын алдагдал гэдэг.
  • 1:47 - 1:51
    Мөн түүнчлэн агаар мандлын алдагдал нь
    зөвхөн дэлхийтэй хамааралтай зүйл биш юм.
  • 1:51 - 1:55
    Хэрвээ та нар надаас асуувал, энэ нь
    гараг байхын салшгүй нэг хэсэг гэж хэлнэ.
  • 1:55 - 1:59
    Учир нь зөвхөн дэлхий бус ертөнц
    даяарх гарагуудад
  • 1:59 - 2:02
    агаар мандлын алдагдал болдог.
  • 2:02 - 2:07
    Мөн хэрхэн ийм зүйл болж байгаа нь
    бидэнд гарагуудыг ойлгоход тусладаг.
  • 2:08 - 2:11
    Учир нь та нар нарны аймгийн
    талаар бодож байхдаа
  • 2:11 - 2:13
    энд байгаа зурагны талаар бодож болох юм.
  • 2:14 - 2:17
    бас та нар "8 гараг, магадгүй 9 гараг
    байна" гэж хэлэх байх.
  • 2:17 - 2:20
    Тэгвэл энэ зурагнаас болж
    дарамтанд орж байгаа хүн байвал
  • 2:20 - 2:21
    би нэгийг нэмчихье.
  • 2:21 - 2:22
    (Инээцгээж байна)
  • 2:22 - 2:25
    "Шинэ тэнгэрийн хаяа" хөлгийн ачаар
    бид Дэлхий ванг багтааж байгаа.
  • 2:26 - 2:27
    Энэ илтгэл болон
  • 2:27 - 2:30
    агаар мандлын алдагдалын талаар
    ярихдаа үүнийг ашиглах юм.
  • 2:30 - 2:32
    Миний бодлоор дэлхий ван бол гараг,
  • 2:32 - 2:36
    зарим талаараа бидний харж чаддаггүй
    бусад оддын эргэн тойронд байдаг гарагууд
  • 2:36 - 2:38
    мөн л гарагт тооцогддог.
  • 2:38 - 2:41
    Тэгэхлээр гарагуудын үндсэн шинж бол
  • 2:41 - 2:44
    тэдгээр нь татах хүчний үйлчлэлээр
  • 2:44 - 2:46
    хоорондоо холбогддог биетүүд юм.
  • 2:46 - 2:48
    Иймээс энэ нь зүгээр л хамтдаа
    татах хүчээр наагдсан
  • 2:48 - 2:50
    их хэмжээний материал юм.
  • 2:50 - 2:53
    Эдгээр биетүүд үнэхээр том ба
    маш их татах хүчтэй.
  • 2:53 - 2:54
    Иймээс бөөрөнхий хэлбэртэй.
  • 2:54 - 2:56
    Тиймээс та нарын харж байгаагаар бүгд,
  • 2:56 - 2:57
    Дэлхийн ван ч гэсэн
  • 2:57 - 2:59
    бөөрөнхий байдаг.
  • 2:59 - 3:02
    Иймээс та нар татах хүч үнэхээр
    энд үйлчилдэг юм байна гэдгийг харж чадна.
  • 3:02 - 3:05
    Гэвч эндээс харж чадахгүй байгаа
  • 3:05 - 3:07
    гарагуудын өөр нэг
    суурь шиж чанар бол
  • 3:07 - 3:09
    нарны аймаг дахь бүх гарагууд
  • 3:09 - 3:13
    тойрон эргэдэг нар хэмээх од юм.
  • 3:13 - 3:17
    Мөн энэ нь үндсэндээ агаар мандлыг
    алдагдлыг удирдаж байгаа зүйл юм.
  • 3:18 - 3:23
    Үндсэндээ одод гарагуудаас агаар мандал
    алдагдахад нөлөөлж буй шалтгаан нь
  • 3:23 - 3:28
    одод гарагуудад агаар мандлыг
    сарниулах шалтгаан болдог гэрэл, дулааныг
  • 3:29 - 3:32
    өгдгөөс болдогт юм.
  • 3:32 - 3:33
    Иймд хэрвээ та нар халуун агаарын
  • 3:33 - 3:38
    бөмбөлөг эсвэл Тайландын баярын
    дэнлүүнүүдийн зургийг харвал
  • 3:38 - 3:41
    халуун агаар нь хийг дээш нь
    түлхдэгийг харж болно.
  • 3:41 - 3:43
    Бас хэрвээ та нарт нарны гаргадаг шиг
  • 3:43 - 3:45
    хангалттай энерги, дулаан байвал
  • 3:45 - 3:49
    маш хөнгөн, татах хүчинд л
    баригдаж буй хий
  • 3:49 - 3:50
    сансар руу алдагдана.
  • 3:52 - 3:56
    Энэ нь дэлхий болон бусад гарагууд дээрх
  • 3:56 - 3:58
    агаар мандлын алдагдлын
    шалтгаан болж байгаа.
  • 3:58 - 4:01
    Энэ харилцан үйлчилцэл нь
    одноос гарах дулаан ба
  • 4:01 - 4:04
    гараг дээрх татах хүчний тэсвэрлэлт
    хоёрын хооронд байдаг.
  • 4:05 - 4:07
    Түүнчлэн би та нарт энэ үйл явдал
  • 4:07 - 4:10
    минутанд 180 кг устөрөгч,
    бараг 3 кг гелийн
  • 4:10 - 4:12
    хурдтай явагддагийг хэлсэн.
  • 4:13 - 4:15
    Гэхдээ энэ ямар харагддаг бол?
  • 4:15 - 4:17
    Тэгэхээр бид 80-аад онд ч гэсэн
  • 4:17 - 4:18
    дэлхийн хэт ягаан туяаны
  • 4:18 - 4:20
    зургийг НАСА-ийн динамик
  • 4:20 - 4:23
    хайгуулын хөлгийг ашиглан авсан.
  • 4:23 - 4:25
    Дэлхийн энэ хоёр зураг
  • 4:25 - 4:28
    алдагдаж буй устөрөгчийг улаан
  • 4:28 - 4:30
    өнгөөр харуулж байна.
  • 4:30 - 4:33
    Мөн та бүхэн хүчилтөрөгч, азот
    гэх мэт элементүүдийг
  • 4:33 - 4:35
    туяаг харуулж буй дугуй доторх
  • 4:35 - 4:37
    цагаан сүүмэлзсэн гэрэл болон халуун орны
  • 4:37 - 4:40
    эргэн тойрон дахь үүлс дотор харж болно.
  • 4:40 - 4:43
    Эдгээр зургуудаас дүгнэн харахад
  • 4:43 - 4:47
    агаар мандал нь зөвхөн дэлхийтэй
    холбогдоод зогсохгүй
  • 4:47 - 4:50
    сансрын уудам руу
    тэмүүлж байгаа ба
  • 4:50 - 4:52
    нэмж хэлэхэд түгшүүрийн хэмжээнд байгаа.
  • 4:53 - 4:57
    Гэвч дэлхий нь агаар мандлын алдагдал
    тохиолдож байгаа ганц гараг биш юм.
  • 4:57 - 5:00
    Бидний хамгийн ойрын хөрш ангараг нь
    дэлхийгээс илүү жижиг,
  • 5:00 - 5:04
    иймээс ангарагт агаар мандлаа барьж
    тогтоох хангалттай татах хүч байдаггүй.
  • 5:04 - 5:07
    Үүнээс гадна хэдийгээр ангараг
    агаар мандалтай ч
  • 5:07 - 5:09
    дэлхийгээс илүү нимгэн
    давхаргатайг харж болно.
  • 5:09 - 5:10
    Гадаргыг нь л зөвхөн хар.
  • 5:10 - 5:14
    Та нар нөлөөлүүдийг зогсоох
    агаар мандал байхгүйг илтгэх
  • 5:14 - 5:15
    нүх сүв, тогоонуудыг харна.
  • 5:16 - 5:18
    Бас бид үүнийг улаан гараг гэж харах ба
  • 5:18 - 5:21
    ангаргыг улаан өнгөтэй болгож
    байгаа агаар мандлын
  • 5:21 - 5:22
    алдагдлын үүргийг харна.
  • 5:22 - 5:26
    Бидний бодлоор ангараг урьд нь
    илүү чийглэг байсан бөгөөд
  • 5:26 - 5:31
    ус нь хангалттай их энергитэй үедээ
    устөрөгч ба хүчилтөрөгч болон задарсан,
  • 5:31 - 5:34
    устөрөгч маш хөнгөн учраас,
    сансар луу алдагдаж
  • 5:34 - 5:36
    хүчилтөрөгч нь
  • 5:36 - 5:38
    исэлдсэн эсвэл газарт шингэсэн нь
  • 5:38 - 5:42
    бидний хардаг танил зэвэрсэн мэт өнгийг
    үүсгэдэг гэж боддог.
  • 5:43 - 5:45
    Иймээс ангаргын зурагнуудыг хараад,
  • 5:45 - 5:48
    агаар мандлын алдагдал магадгүй тохиолдсон
    гэх нь зүйтэй байх.
  • 5:48 - 5:51
    Гэхдээ МАВЕН хэмээх НАСА-ийн ангараг дээрх
    хиймэл дагуул тандалт хийж байгаа ба
  • 5:52 - 5:55
    үүний жинхэнэ үүрэг нь агаар мандлын
    алдагдлыг судлах юм.
  • 5:55 - 6:00
    Энэ бол Ангаргын агаар мандал, тогтворгүй
    хувирлыг судлах сансрын хөлөг юм.
  • 6:00 - 6:03
    МАВЕН-аас ирсэн үр дүнгүүд
    та бүгдийн дэлхий дээр харж байгаатай
  • 6:03 - 6:04
    тун төстэй.
  • 6:04 - 6:08
    Бид урт хугацааны туршид ангараг
    агаар мандлаа алдаж байгааг мэдэж байсан.
  • 6:08 - 6:10
    Гэвч бидэнд хэд хэдэн
    гайхам зурагнууд байна.
  • 6:10 - 6:13
    Жишээ нь энд, та нарын харж байгаачлан
    улаан дугуй доторх бол
  • 6:13 - 6:14
    ангарагын хэмжээ ба
  • 6:14 - 6:18
    хөх доторхоос та бүхэн гарагаас алдагдаж
    байгаа устөрөгчийг харж болно.
  • 6:18 - 6:22
    Үүнээс гадна энэ нь гарагийн хэмжээнээс
    10 дахин их зайд байгаа ба
  • 6:22 - 6:25
    энэ нь гарагийн татах хүчний
    нөлөөлний хүрээнээс хангалттай хол юм.
  • 6:25 - 6:27
    Ингээд сансарт алдагдаж байна.
  • 6:27 - 6:29
    Энэ нь биднийг ангараг
    устөрөгчөө алдсанаас
  • 6:29 - 6:32
    улаан болсон гэсэн санааг
    батлахад тус болдог юм.
  • 6:33 - 6:35
    Гэхдээ устөрөгч нь цорын ганц
    алдагдсан хий биш.
  • 6:35 - 6:38
    Би дэлхий дээрх гели, зарим хүчилтөрөгч,
    азотыг дурьдсан.
  • 6:38 - 6:42
    МАВЕН-аас бид мөн ангаргаас алдагдаж
    байгаа хүчилтөрөгчийг харж болно.
  • 6:42 - 6:45
    Мөн та нар хүчилтөрөгч нь илүү хүнд учраас
  • 6:45 - 6:48
    устөрөгч шиг хол явж чадахгүйг харж
    болно.
  • 6:48 - 6:50
    Гэвч энэ хий гарагаас алдагдсан
    хэвээр байгаа.
  • 6:50 - 6:53
    Та нар улаан дугуйгаар хязгаарлагдаж
    байгааг бүхнийг харж чадахгүй.
  • 6:54 - 6:58
    Иймд бид зөвхөн өөрсдийн гараг дээрээсээ
    агаар мандлын алдагдлыг хараад зогсохгүй
  • 6:58 - 7:01
    өөр хаа нэгтээ үүнийг судалж,
    биднийг гарагуудын өнгөрсний талаар
  • 7:01 - 7:05
    судлах боломжтой болгох сансрын
    хөлөг илгээж чадаж байна.
  • 7:05 - 7:07
    Мөн гарагуудын талаар
    ерөнхийд нь,
  • 7:07 - 7:09
    дэлхийн ирээдүйн талаар мэдэж болно.
  • 7:09 - 7:11
    Иймээс бид чухамдаа ирээдүйн талаар олж
    мэдэх ганц зам бол
  • 7:11 - 7:14
    холын хол дахь, бидний харж чадахгүй
    гарагууд юм.
  • 7:15 - 7:18
    Энэ талаар ярихаасаа өмнө
    бага зэрэг тэмдэглэл хийх хэрэгтэй.
  • 7:19 - 7:21
    Би та нарт урам хугалж магадгүй
    дэлхийн вангийн
  • 7:21 - 7:22
    зураг шиг зураг үзүүлэхгүй.
  • 7:22 - 7:24
    Учир нь бидэнд одоогоор байхгүй.
  • 7:24 - 7:28
    Одоогоор "Шинэ тэнгэрийн хаяалбар" нь
    гарагуудын агаар мандлын алдагдлыг
  • 7:28 - 7:29
    судлах даалгавартай.
  • 7:29 - 7:31
    Тэгэхээр бидэнд хүлээх л үлдлээ.
  • 7:32 - 7:34
    Гэхдээ миний ярихыг хүссэн гарагууд нь
  • 7:34 - 7:36
    шилжиж байгаа эксо-гараг
    гэгддэг гарагууд.
  • 7:36 - 7:40
    Манай нартай төстэй
    одыг тойрон эргэдэг гарагуудыг
  • 7:40 - 7:43
    эксо-гараг эсвэл экстра-солар
    гэж нэрлэдэг.
  • 7:43 - 7:45
    Мөн бидний шилжиж буй гарагууд гэж
    нэрлэдэг гаргууд
  • 7:45 - 7:47
    онцгой шинжтэй.
  • 7:47 - 7:49
    Хэрвээ та нар голд байгаа одыг харвал
  • 7:49 - 7:51
    энэ од үнэхээр анивчиж байгааг харах болно
  • 7:51 - 7:53
    Од анивчиж байгаа шалтгаан нь
  • 7:53 - 7:57
    гарагууд байнга зөрөн өнгөрч байдаг ба
  • 7:57 - 7:59
    энэ нь биднийг гэрэл анивчиж байгаа
  • 7:59 - 8:02
    оддоос гарч буй гэрлийг
    харах боломж олгодог
  • 8:02 - 8:04
    тодорхой чиглэлийг хааж байдгаас болдог.
  • 8:05 - 8:08
    Мөн шөнийн тэнгэр дэх оддын анивчих
    хөдөлгөөнийг
  • 8:08 - 8:09
    судалснаар бид
  • 8:09 - 8:11
    гарагуудыг олох боломжтой болдог.
  • 8:11 - 8:15
    Ингэснээр бид өөрсдийн сүүн зам дах
    5000 гаруй гарагуудыг илрүүлэх
  • 8:15 - 8:16
    боломжтой болсон юм.
  • 8:16 - 8:20
    Мөн миний өмнө нь дурдсанаар
    үүнээс ч олон байгааг бид мэднэ.
  • 8:20 - 8:22
    Бид эдгээр оддоос гарч буй
    гэрлийг харахдаа
  • 8:22 - 8:26
    тухайн гаргийг биш
  • 8:26 - 8:28
    цагт нь бичиж чадсан
  • 8:28 - 8:29
    гэрлийн бүдгэрлийг
    хардаг байх нь.
  • 8:29 - 8:33
    Тиймээс гараг одны урдуур ороход
    гэрэл багасдаг ба
  • 8:33 - 8:35
    энэ нь та нарын өмнө нь харж байсан
    анивчилт юм.
  • 8:35 - 8:37
    Тэгэхээр бид гарагуудыг нээхээс гадна
  • 8:37 - 8:40
    гэрлийг өөр өөр долгионы урттай харж
    чаддаг байх нь ээ.
  • 8:40 - 8:44
    Түүнчлэн би дэлхийг ба ангарагыг хэт
    ягаан туяагаар харахыг дурдсан.
  • 8:44 - 8:48
    Хэрвээ бид Хаббл сансрын дурангаар шилжиж
    буй эксо-гарагуудыг харах юм бол
  • 8:48 - 8:50
    бид хэт ягаан туяанд
  • 8:50 - 8:54
    гарагууд оддын урдуур явж өнгөрөх
    үед одноос ирэх гэрэл багасч,
  • 8:54 - 8:55
    илүү том анивчихыг харах болно.
  • 8:55 - 8:59
    Мөн энэ гарагуудыг эргэн тойрон
    дахь устөрөгчийн агаар мандал нь
  • 8:59 - 9:00
    оддыг илүү хөвсгөр
  • 9:00 - 9:02
    харагдуулдаг ба үүнээс болоод
  • 9:02 - 9:04
    та нарын харж байгаагаас их
    гэрлийг хаадаг гэж боддог.
  • 9:05 - 9:08
    Түүнчлэн энэ аргыг ашигласнаар
    бид агаар мандлын алдагдал
  • 9:08 - 9:12
    болж байгаа хэд хэдэн шилжиж буй
    эксо-гарагуудыг нээх боложтой болсон.
  • 9:12 - 9:15
    Бас бидний нээсэн гарагуудын заримыг
    халуун бархасбадь гэж
  • 9:15 - 9:17
    нэрлэж болохуйц юм.
  • 9:17 - 9:19
    Учир нь эдгээр гарагууд
    бархасбадь шиг хийн гарагууд ба
  • 9:19 - 9:21
    өөрийн нарнаасаа бархасбадь
  • 9:21 - 9:23
    нар хоёрын зайнаас
    100 дахин ойр оршдог.
  • 9:23 - 9:27
    Мөн алдагдахад бэлэн хөнгөн жинтэй
    хийгээр дүүрэн бөгөөд
  • 9:27 - 9:28
    одноос ялгарч буй дулаанаас болж
  • 9:28 - 9:32
    агаар мандлын алдагдал нь
    сүйрлийн түвшинд байдаг.
  • 9:32 - 9:37
    Иймээс минутанд 180 кг устөрөгч алдагддаг
    дэлхийгээс ялгаатай нь
  • 9:37 - 9:38
    эдгээр гарагуудын хувьд
  • 9:38 - 9:42
    тэд минутанд 700 сая кг
    устөрөгчөө алдаж байгаа.
  • 9:43 - 9:48
    Та магадгүй энэ зүйл гарагуудыг
    мөхөлд хүргэдэг үү гэж бодох байх.
  • 9:48 - 9:50
    Хүмүүс манай нарны аймгийг хараад
  • 9:50 - 9:52
    яг энэ асуултыг асуун гайхширсан.
  • 9:52 - 9:54
    Учир нь нартай ойрхон гарагууд нь
    чулуурхаг байхад
  • 9:54 - 9:57
    илүү холд орших гарагууд нь том,
    ба илүү хийн хэлбэртэй байна.
  • 9:57 - 9:59
    Та нар нартай маш ойрхон
    бархасбадь шиг
  • 9:59 - 10:01
    гарагтай цуг хөдөлж,
  • 10:01 - 10:03
    доторх бүх хийг нь салгаж чадах уу?
  • 10:03 - 10:06
    Бидний бодлоор халуун бархасбадь шиг
    нэг гарагаас эхэлсэн бол
  • 10:06 - 10:09
    буд эсвэл дэлхий болж
    чадахгүй гэж бодож байна.
  • 10:09 - 10:11
    Гэвч хэрвээ та илүү жижиг гарагаас эхэлбэл
  • 10:11 - 10:14
    хангалттай хэмжээний хий
    алдагдах магадлалтай бөгөөд
  • 10:14 - 10:16
    энэ нь гарагт ихээр нөлөөлж
  • 10:16 - 10:19
    анх байснаасаа шал өөр
    гараг болох боломжтой юм.
  • 10:19 - 10:21
    Энэ бүхэн маш ерөнхий сонсогдож,
  • 10:21 - 10:24
    бид өөрсдийн нарны аймгынхаа талаар
    бодож болох юм.
  • 10:24 - 10:26
    Гэхдээ энэ дэлхий дээрх бидэнд
    ямар хамаатай вэ?
  • 10:26 - 10:28
    Тэгэхээр холын ирээдүйд
  • 10:28 - 10:30
    нар илүү хурц болно.
  • 10:30 - 10:32
    Тэр үед
  • 10:32 - 10:35
    бидний нарнаас авдаг дулаан
    маш хүчтэй болох болно.
  • 10:36 - 10:40
    Та нар халуун бархасбадиас хөвөрч гарах
    хийг харж байгаатай адил,
  • 10:40 - 10:42
    дэлхийгээс ч бас хий урсан гарах болно.
  • 10:42 - 10:44
    Тэгэхээр бидний төсөөллөөр,
  • 10:45 - 10:47
    эсвэл ядаж л бэлтгэлтэй байх
  • 10:47 - 10:48
    зүйл бол холын ирээдүйд
  • 10:48 - 10:51
    дэлхий илүү ангараг шиг харагдах явдал юм.
  • 10:51 - 10:54
    Манай гарагийн ус задарч
    устөрөгч болоод,
  • 10:54 - 10:56
    сансар руу илүү хурдан алдагдаж,
  • 10:56 - 11:01
    бид улаан, хуурай гарагтай
    хоцрох гэж байна.
  • 11:01 - 11:04
    Тэгэхээр битгий айгаарай, энэ зүйл хэдэн
    тэрбум жилдээ болохгүй учир
  • 11:04 - 11:05
    бидэнд бэлтгэх цаг байна.
  • 11:05 - 11:06
    (Инээд)
  • 11:06 - 11:09
    Би та бүгдийг зөвхөн ирээдүйг
    ч биш одоо болж буй зүйлийг
  • 11:09 - 11:10
    мэдээсэй гэж хүссэн шүү.
  • 11:10 - 11:13
    Агаар мандлын алдагдал биднийг
    ярилцаж байхад ч болсоор байна.
  • 11:14 - 11:17
    Сансрын уудамд болж буй маш олон
    гайхалтай шинжлэх ухааныг,
  • 11:17 - 11:19
    холын хол гаргуудын талаар та сонсдог.
  • 11:19 - 11:23
    Мөн бид эдгээр ертөнцийн талаар мэдэхийн
    тулд эдгээр гарагуудыг судлаж байна.
  • 11:23 - 11:27
    Бид ангараг эсвэл халуун бархасбадь
    шиг эксо-гарагуудын талаар судлахдаа
  • 11:27 - 11:30
    агаар мандлын алдагдал шиг
    зүйлсийг олдог.
  • 11:30 - 11:34
    Энэ нь бидэнд дэлхийн талаар илүү
    их зүйлийг хэлж өгдөг.
  • 11:34 - 11:38
    Тиймээс дараагийн удаа сансар хэт хол гэж
    бодохдоо миний ярьсныг санаарай.
  • 11:38 - 11:39
    Баярлалаа.
  • 11:39 - 11:42
    (Алга ташилт)
Title:
Яагаад дэлхий хэзээ нэг өдөр ангараг шиг харагддаг болж болзошгүй вэ?
Speaker:
Анжали Трипати
Description:

Минут бүрд 180 кг устөрөгч ба бараг 3 кг гели дэлхийн агаар мандлаас гадагшаа сансарт алдагддаг. Астрофизикч Анжали Трипати агаар мандал алдагдах үзэгдлийг судалдаг ба энэхүү сонирхолтой, хүртээлтэй илтгэлд Анжали энэ үйл явц хэрхэн нэгэн өдөр ( одоогоос хэдэн тэрбум жилийн дараа) бидний цэнхэр гарагийг улаан болгож өөрчлөх талаар ярих болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:55

Mongolian subtitles

Revisions