Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай
-
0:01 - 0:04Би найзуудтайгаа хамт инээлдэх
-
0:04 - 0:06дуу авиаг хэзээ ч мартахгүй.
-
0:07 - 0:09Би унтахынхаа өмнө сонсдог байсан
-
0:09 - 0:12ээжийнхээ хоолойг ч мартахгүй.
-
0:14 - 0:19Мөн урсан мяралзах булгийн усны сэтгэлд
-
0:19 - 0:21тааламжтай дууг ч мартахгүй.
-
0:23 - 0:26Миний айдсыг төсөөл дөө, аймаар айдас...
-
0:27 - 0:28Намайг 10 настай байхад
-
0:29 - 0:32юм сонсохоо болино гэж хэлсэн юм.
-
0:33 - 0:35Үүнээс хойш таван жилийн хугацаанд
-
0:35 - 0:40улам муудаж, би таг дүлий болсон доо.
-
0:42 - 0:46Гэхдээ би юм сонсохоо больсон нь
-
0:46 - 0:49миний авч байсан хамгийн гайхалтай
бэлгийн нэг гэж итгэдэг. -
0:50 - 0:54Би хорвоог онцгой байдлаар мэдэрсэн шүү.
-
0:55 - 0:59Миний бодлоор, хөгжлийн бэрхшээлтэй хүний
-
0:59 - 1:01олж авсан энэхүү туршлага л
-
1:01 - 1:06хөгжлийн бэрхшээлтэй,
бэрхшээлгүй гэж ялгалгүй хүн бүрт -
1:06 - 1:12таатай, амар ертөнц бүтээхэд хэрэг болно.
-
1:13 - 1:15Би хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн
-
1:15 - 1:19хуульч байхдаа хууль биелүүлэх,
-
1:19 - 1:21тохирох хэлцэл хийхэд
маш их цаг зарцуулжээ. -
1:22 - 1:26Надад хөгжлийн бэрхшээлтэй
хүнийг хамгаалдаг -
1:26 - 1:30НҮБ-ын конвенц дээр ажиллах санал ирж
-
1:30 - 1:33олон улсын бодлогыг шахуу судалсан.
-
1:33 - 1:36ТББ-ын тэргүүний хувиар ажлын хэсгийнхэнд
-
1:36 - 1:41хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар их чадамжтай
-
1:41 - 1:44болохыг нотлоход
ихэнх эрч хүчээ зориулсан. -
1:46 - 1:48Харин ингэж явах зууртаа, миний ээж, аав
-
1:49 - 1:51намайг олон ажил солихыг таашаагаагүй ч
-
1:51 - 1:53би шийдэл олсон юм чинь...
-
1:53 - 1:55(Инээд)
-
1:55 - 1:58Миний бодлоор, дэлхийн
хамгийн тулгамдсан асуудлуудыг -
1:58 - 2:03шийдэж чадах, хамаагүй үр нөлөөтэй
арга байж болохуйц -
2:03 - 2:06шийдлийг би олсон,
-
2:06 - 2:08хөгжлийн бэрхшээл ч бай,
үгүй ч бай. -
2:10 - 2:14Үүнийг загварчлан сэтгэх гэдэг.
-
2:16 - 2:21Энэ бол инноваци,
асуудал шийдэх процесс юм. -
2:22 - 2:24Таван алхам бий.
-
2:24 - 2:26Эхний алхам нь асуудлаа тодорхойлох,
-
2:27 - 2:29саад хязгаарыг ойлгоход оршино.
-
2:29 - 2:34Хоёрт, жинхэнэ амьдрал дээрх хүмүүсийг
-
2:35 - 2:37ажиглаж, тэднийг ойлгож, мэдрэх болно.
-
2:37 - 2:40Гуравт, санаагаа гаргаад л байх,
-
2:40 - 2:42илүү олон, илүү галзуу байх тусмаа сайн.
-
2:43 - 2:47Дөрөвт, анхны загвар гаргах,
-
2:47 - 2:49цуглуулж чадах бүхнээ
нэг дор цуглуулж, -
2:49 - 2:52шийдлээ боловсруулж, туршиж,
-
2:52 - 2:53өө сэвийг засаж өнгөлнө.
-
2:54 - 2:56Эцэст нь, хэрэгжүүлэх буюу таны гаргасан
-
2:56 - 3:01шийдэл тогтвортой болохыг баталгаажуулна.
-
3:03 - 3:09Уоррен Бергэр хэлэхдээ:
"Загварчлан сэтгэх нь бидэнд -
3:09 - 3:14өөр өнцгөөс харах, дахин хүрээгээ тогтоох,
сайжруулах, турших, -
3:14 - 3:16магадгүй хамгийн чухал нь
-
3:16 - 3:19нөгөө тэнэг асуултуудыг
асууж сургадаг" гэсэн. -
3:20 - 3:23Загварчлан сэтгэгч хүн бүр
бүтээлч сэтгэлгээтэй гэдэгт итгэдэг. -
3:25 - 3:29Харилцан адилгүй санаа бодлоо хуваалцах
хүсэлтэй тул янз бүрийн мэдлэгтэй хүмүүс -
3:29 - 3:33нэг дор уулзаж, хамтдаа ажиллах
боломж эрэлхийлж, -
3:33 - 3:35ямар нэгэн шинэ зүйл бүтээхийг
-
3:35 - 3:37хүсэж байдаг хэмээн
дээрх сэтгэгчид боддог. -
3:40 - 3:44Загварчлан сэтгэх нь бараг бүх үйлдвэрлэлд
-
3:44 - 3:47ашиглаж ирсэн амжилттай, нийцтэй арга юм.
-
3:49 - 3:53Надад тулгарсан асуудалд хүртэл нийцэхүйц
боломжтойг олж харсан тул би -
3:53 - 3:56сургуульдаа эргэн суралцаж
нийгмийн загварын чиглэлээр -
3:56 - 3:59магистрын зэрэг горилохоор шийдсэн юм.
-
4:00 - 4:05Дэлхий дээр эерэг өөрчлөлт бий болгоход
хэрхэн загвар ашиглах тухай судалдаг. -
4:06 - 4:08Би тэнд сурч байхдаа
-
4:08 - 4:09модон урлалд дурлачихсан шүү.
-
4:10 - 4:13Гэхдээ миний тэр даруй ухаарсан зүйл бол
-
4:13 - 4:15ямар нэгэн зүйл дутуу харснаа мэдсэн.
-
4:16 - 4:19Та ямар нэгэн хэрэгсэлтэй ажиллаж байхдаа
-
4:19 - 4:21өөр лүү чинь эргэж цохих хүртэл
-
4:21 - 4:25ямар нэг зүйл тань руу үсрэхдээ
-
4:25 - 4:26дуу гаргадаг.
-
4:27 - 4:29Би харин үүнийг сонсож чаддаггүй.
-
4:29 - 4:31Тэгээд би "Яагаад үүнийг туршиж үзээд
-
4:32 - 4:33шийдчихэж болохгүй гэж?" гэж бодлоо.
-
4:34 - 4:38Миний шийдэл бол зүүсэн хүндээ ямар нэгэн
-
4:38 - 4:42авианы өөрчлөлтийг хараазүйн байдлаар
-
4:42 - 4:44хүний чих сонсож амжихаас өмнө
-
4:44 - 4:47дохио өгдөг хамгаалалтын шил байлаа.
-
4:49 - 4:53Яагаад багажны дизайнерууд энэ талаар
өмнө бодоогүй юм бол оо? -
4:53 - 4:55(Инээд)
-
4:55 - 4:58Хоёр шалтгаан бий.
Нэгт, би анхлан суралцагч байсан. -
4:59 - 5:03Надад хувийн туршлага, цэцэн мэргэн
ухаан байсангүй. -
5:04 - 5:07Хоёрт, би дүлий байсан.
-
5:08 - 5:13Миний энэ ертөнцөөс олж авсан онцгой
туршлага л шийдэл олоход тусалсан. -
5:14 - 5:18Үүнээс хойш би анхандаа хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүст зориулсан -
5:18 - 5:21илүү олон шийдэл олсон ч гэлээ
-
5:21 - 5:25хөгжлийн бэрхшээлтэй,
бэрхшээлгүй олон нийт ч гэсэн -
5:25 - 5:28түүнийг ашиглахаар сонгож,
таатай хүлээн авч, -
5:28 - 5:29дурлах болсон билээ.
-
5:29 - 5:32Энэ бол ОКСО төмс арилгагч.
-
5:32 - 5:36Үүнийг анхандаа үе мөчний өвчтэй
хүмүүст зориулсан ч -
5:36 - 5:38үнэхээр авсаар, амар байсан тул
бүгд таалах болсон. -
5:40 - 5:44Зурвас бичих бол анх дүлий хүмүүст
зориулсан шийдэл шүү дээ. -
5:45 - 5:47Та мэднэ дээ, бас л бүгд дуртай.
-
5:47 - 5:49(Инээд)
-
5:49 - 5:51Би эргэцүүлж эхэллээ.
-
5:51 - 5:55Хэрвээ бид өөрсдийнхөө сэтгэлгээний
хэлбэрээ өөрчилбөл яах вэ? -
5:56 - 6:01Хэрвээ бид бэрхшээлгүй хүнд биш, хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүст зориулан -
6:01 - 6:02загварчилж эхэлбэл яах вэ?
-
6:03 - 6:07Таны харсанчлан бид эхлээд хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүст зориулан загварчилбал -
6:07 - 6:11бүх хүн тэгш хүртэх шийдэл байнга
гаргахын зэрэгцээ -
6:12 - 6:17хөгжлийн бэрхшээлгүй хүнд зориулснаас
хамаагүй илүү байх болно. -
6:18 - 6:20Энэ намайг маш их догдлуулдаг.
-
6:20 - 6:25Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй
хэн нэгний -
6:25 - 6:28хэрэгцээг хангахад зарцуулсан эрч хүчийг
-
6:28 - 6:33бүтээлч байдал, инноваци бий болгоход
-
6:33 - 6:37хөшүүрэг болгон ашиглаж болно.
-
6:38 - 6:43Энэ бол биднийг хүний зүрх сэтгэл, хүлцэн
тэвчсэн сэтгэхүйн учир дутагдлыг -
6:43 - 6:46өөрчлөх гэсэн сэтгэлгээний хэлбэрээсээ
салж, энэ хорвоод эн тэргүүнд -
6:46 - 6:49тулгамдсан асуудлуудаа шийдэх
-
6:49 - 6:53эрэлт хэрэгцээтэй бүрэн уялдаж, нэг
төрлийн ид шидтэн буюу хувилгахуйн -
6:53 - 6:56билэг оюунтан болгоход хүргэж байна.
-
6:56 - 6:59Одоо би
-
6:59 - 7:03хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
загварчлан сэтгэх үйл явцын хүрээнд -
7:03 - 7:06мундаг дизайнерууд болно гэдэгт
итгэж байна. -
7:06 - 7:09Би өөрөө ч мэдэлгүй багаасаа
-
7:09 - 7:14засаж сайжруулах тал дээр
загварчлан сэтгэгч байжээ. -
7:14 - 7:19Загварчлан сэтгэгч нь үнэндээ асуудал
шийдэгч юм. -
7:20 - 7:24Хүний яриа сонсохдоо хэлсэн ярьснаас
-
7:24 - 7:2850 хувийг л ойлгодог гэж төсөөлцгөөе.
-
7:30 - 7:33Та дахиж үг бүрээ давтахыг хүсэж чадахгүй.
-
7:33 - 7:35Тэд шууд танаас залхаж магад.
-
7:36 - 7:38Юу болж байгааг ухааралгүйгээр
-
7:38 - 7:43миний шийдэл бол
-
7:43 - 7:45цохилт төдий байсан бувтнах авиаг
-
7:45 - 7:49хэмнэлд оруулж, харж байгаа уруултайгаа
давхцуулдаг нягтлах байсан. -
7:50 - 7:56Хэдэн жилийн дараа нэг хүн надад бичгийн
хэв маань хэмнэлтэй байгааг хэлж билээ. -
7:56 - 8:01Учир нь би хүний яриаг хэмнэл гэж
мэдэрдэгтэй холбоотой. -
8:02 - 8:07Би алдахдаа ч маш мундаг болсон л доо.
-
8:07 - 8:09(Инээд)
-
8:09 - 8:10Шууд утгаараа.
-
8:11 - 8:14Эхний хичээлийн жилийн хагаст
Испани хэл дээр D авлаа. -
8:15 - 8:18Гэхдээ миний сурсан зүйл бол
өөрийгөө өөд нь татаад, -
8:18 - 8:21орчин тойрноо багахан өөрчлөөд л
-
8:21 - 8:24би шууд амжилт гаргасан.
-
8:25 - 8:30Үүнтэй адил загварчлан сэтгэх нь хүмүүс
дахин дахин алдахыг зөвшөөрч, -
8:30 - 8:31олон алдааны дараа
-
8:31 - 8:35та амжилт гаргах болно.
-
8:35 - 8:39Гарын хуруунд багтам цөөн инноваци
-
8:39 - 8:43эхний туршилтаараа
амжилттай болсон шүү дээ. -
8:45 - 8:48Би энэ сургамжийг спортоос бас олж авсан.
-
8:49 - 8:52Манай дасгалжуулагч ээжид хэлсэн үгийг
би хэзээ ч мартахгүй: -
8:53 - 8:57"Хэрэв таны охин сонсголтой байсан бол
-
8:57 - 8:58үндэсний шигшээд байх байсан."
-
9:00 - 9:04Харин манай дасгалжуулагч, бид хоёрын тэр
үед мэдээгүй нэг зүйл бол -
9:05 - 9:10угтаа би сонсголгүй болсноороо
спортод амжилт гаргасан. -
9:11 - 9:16Та бод доо. Сонсохоо больсноор өөрийн
ааш авирт нийцэхээс гадна, -
9:16 - 9:20өөрийнхөө бие махбодийн
мэдрэмжид шинээр дасан зохицдог. -
9:21 - 9:22Нэг жишээ дурдвал,
-
9:22 - 9:27миний харааны анхаарлын хүрээ улам тэлсэн.
-
9:28 - 9:32Зүүн талаас нэг хөл бөмбөгчин
ирж байна гэж төсөөлье. -
9:32 - 9:35Надтай адилхан хаалгач байлаа гэж бодъё.
-
9:35 - 9:37Бөмбөг ч зүүн талаас ирж байна.
-
9:37 - 9:42Энгийн сонсголтой хүний
харах хүрээ ийм байдаг. -
9:43 - 9:47Миний хувьд илүү өргөнөөр харах
давуу тал надад үүссэн. -
9:47 - 9:49Иймээс би талбай дээр байгаа тоглогчдоос
-
9:49 - 9:52хөдөлж, ойртож байгааг түүгээд харчихдаг.
-
9:52 - 9:56Би тэднийг хурдан дагуулж харан, бөмбөгөө
дамжуулах юм бол -
9:56 - 9:59чиглэн ирэх цохилтод бэлдэн өөрийн
байрлалаа шинээр эзэлдэг. -
10:01 - 10:02Та бүхний харж байгаачлан,
-
10:02 - 10:05би бараг насан туршдаа
загварчлан сэтгэдэг байжээ. -
10:07 - 10:11Миний ажиглах чадвар улам хөгжиж, хүмүүс
анхаарахгүй зүйлсийг ч гэсэн би өөрөө -
10:11 - 10:13маш сайн анзаардаг болсон.
-
10:15 - 10:19Аливаа зүйлтэй дасан зохицох хэрэгцээ минь
намайг санаа гаргагч, -
10:19 - 10:21асуудал шийдэгч болгожээ.
-
10:21 - 10:26Дээрх бүхнээ би өөрийн хүрэх хязгаар,
хийх чадлынхаа хэрээр хийхэд хүрдэг. -
10:26 - 10:30Үүнийг дизайнеруудын байнга нүүр тулдаг
асуудалтай адилтгаж болох юм даа. -
10:33 - 10:36Ажил маань намайг хамгийн сүүлд
Гайти руу чиглүүлсэн. -
10:36 - 10:40Загварчлан сэтгэгчид цаг ямагт туйлын
онцгой нөхцөл байдал эрэлхийлдэг нь -
10:40 - 10:45онцгой байдал тэднээс шилдэг загвар
төрүүлдэгтэй холбоотой. -
10:45 - 10:48Гайти бол олон зуунд нэг тохиох завшаан!
-
10:48 - 10:53Би 2010 оны газар хөдлөлтийн дараа өөр өөр
газар шилжин суурьшихад хүрсэн 300 гаруй -
10:54 - 10:57дүлий хүнтэй амьдарч, ажилласан юм.
-
10:58 - 11:01Таван жил хагасын дараа хүртэл
-
11:02 - 11:04тэнд ямар ч цахилгаангүй,
-
11:04 - 11:06ундны аюулгүй цэвэр усаар хангаж чадаагүй,
-
11:06 - 11:08хөдөлмөрлөх ямар ч боломжгүй,
-
11:09 - 11:12гэмт хэрэг гаарсан ч ял шийтгэлгүй өнгөрөх
явдал түгээмэл байлаа. -
11:13 - 11:17Олон улсын тусламжийн байгууллагууд нэг
нэгээрээ ирсэн. -
11:17 - 11:18Харин тэд өмнө нь
-
11:18 - 11:21урьдчилан тогтсон шийдэлтэй ирсэн.
-
11:21 - 11:25Тэд тухайн хүмүүсийн хэрэгцээг ажиглах,
дасган нийцүүлэхэд -
11:26 - 11:30өөрсдийгөө бэлтгэж ирээгүй байсан.
-
11:31 - 11:35Нэг байгууллагаас хүмүүст
ямаа, тахиа өгсөн. -
11:35 - 11:37Гэтэл тэдгээр хүмүүсийн дунд
-
11:37 - 11:41өлсгөлөн нүүрлэсэн болохыг огт
мэдээгүй байсан тул -
11:41 - 11:45шөнө дөлөөр дүлий хүмүүс унтаж байх зуур
сонсохгүйг нь далимдуулж, -
11:45 - 11:48хүмүүс тэдний хашаа, гэр лүү орж,
-
11:48 - 11:51тахиа, ямааг нь хулгайлчихав.
-
11:51 - 11:53Удалгүй юу ч үгүй болсон доо.
-
11:55 - 11:59Хэрэв тухайн байгууллагад дүлий хүмүүс,
тухайн нутгийн иргэдийг ажиглан тандах -
11:59 - 12:04цаг хугацаа байсан бол хүмүүст нүүрлэсэн
-
12:05 - 12:07асуудлыг бүрэн ухаарч,
-
12:07 - 12:12аюулгүй байдлаа хангахын тулд нарны
гэрэлд цэнэглэдэг гэрэл тараан өгөх замаар -
12:12 - 12:15шөнөдөө пүнзээ гэрэлтүүлж,
-
12:15 - 12:18боломжийг тэдэнд олгох зэргээр
-
12:18 - 12:20ямар нэгэн шийдэл
гаргаж болохуйц байсан. -
12:22 - 12:26Та өнөөдөр миний хуваалцсан санааг
-
12:26 - 12:29хуулан харуулах загварчлан сэтгэгч
байх албагүй. -
12:31 - 12:34Та бүтээлч шүү дээ.
-
12:35 - 12:37Та бол дизайнер.
-
12:37 - 12:39Энэ хүн бүрт хамаатай.
-
12:40 - 12:43Надтай адил нэгэн танд туслахыг
зөвшөөрнө үү. -
12:44 - 12:48Танд тулгамдсан асуудлуудаа шийдэхэд
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс -
12:48 - 12:50таны анзаараагүйг харахад,
мөн үйл хэрэг болгохыг -
12:50 - 12:53бидэнд зөвшөөрнө үү.
-
12:54 - 12:55За, боллоо. Баярлалаа.
-
12:55 - 13:00(Алга ташилт)
- Title:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай
- Speaker:
- Элиз Рой
- Description:
-
"Би сонсголоо алдсанаараа урьд хожид авч байгаагүй бэлгээ авсан хэмээн хувьдаа итгэдэг" гэж Элиз Рой боддог. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуульч, загварчлан сэтгэгчийн хувиар дүлий байх нь өөрийгөө илэрхийлэх, ертөнцийг дахин бүтээх буюу бидний томоохон асуудлаас ч шийдвэрлэж болохуйц онцгой арга замыг өгсөн гэдгийг мэддэг. Элиз: "Хэрэв бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө загвар бүтээвэл хөгжлийн бэрхшээлгүй хүнд зориулсан загвараас хамаагүй илүү шийдлийг олж харна" хэмээн онцолж байна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 13:17
Tuya Bat approved Mongolian subtitles for When we design for disability, we all benefit | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for When we design for disability, we all benefit | ||
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for When we design for disability, we all benefit | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for When we design for disability, we all benefit | ||
Bolorsaikhan Badamsambuu edited Mongolian subtitles for When we design for disability, we all benefit | ||
Bolorsaikhan Badamsambuu edited Mongolian subtitles for When we design for disability, we all benefit | ||
Bolorsaikhan Badamsambuu edited Mongolian subtitles for When we design for disability, we all benefit | ||
Bolorsaikhan Badamsambuu edited Mongolian subtitles for When we design for disability, we all benefit |