Return to Video

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч яагаад тэсдэг вэ?

  • 0:01 - 0:04
    Би өнөөдөр сэтгэл зовоосон асуулт,
  • 0:04 - 0:08
    эн тэнцүү төвөгтэй хариултын талаар ярья.
  • 0:08 - 0:11
    Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн нууц.
  • 0:11 - 0:14
    Хүн бүрийн байнга асуудаг асуултад
  • 0:14 - 0:18
    хариулахыг би оролдоод үзье.
  • 0:18 - 0:19
    Эмэгтэйчүүд яагаад тэсдэг вэ?
  • 0:19 - 0:23
    Өөрийг нь зоддог эрийг
    яагаад орхидоггүй вэ?
  • 0:23 - 0:26
    Би сэтгэл засалч, нийгмийн ажилтан,
  • 0:26 - 0:29
    гэр бүлийн хүчирхийллийн мэргэжилтэн биш.
  • 0:29 - 0:32
    Би өөрийн гэсэн түүхтэй, жирийн эмэгтэй.
  • 0:32 - 0:36
    Би 22 настай, Харвардыг дөнгөж төгсчихсөн.
  • 0:36 - 0:39
    Анхны ажлаар Нью-Йорк хот руу нүүж
  • 0:39 - 0:42
    "17" сэтгүүлийн сэтгүүлч, редактор боллоо.
  • 0:42 - 0:44
    Анхны байр,
  • 0:44 - 0:48
    нов ногоохон, анхны зээлийн карт,
  • 0:48 - 0:51
    бас маш том нууцтай боллоо.
  • 0:51 - 0:54
    Тэр нь задардаг сумаар
    цэнэглэсэн буу байв.
  • 0:54 - 0:58
    Насны хань минь гэж бодсон залуу
  • 0:58 - 1:00
    тэр бууг өчнөөн удаа толгойд минь тулгаж,
  • 1:00 - 1:04
    чичлэн сүрдүүлдэг байв.
  • 1:04 - 1:07
    Ертөнцөд хэнээс ч илүү хайрладаг хүн минь
  • 1:07 - 1:12
    толгойд буу тулган,
    тоолохын аргагүй олон удаа
  • 1:12 - 1:15
    намайг ална хэмээн заналхийлдэг байв.
  • 1:15 - 1:17
    Би та нарт галзуу дурлалын тухай,
  • 1:17 - 1:20
    хайраар халхалсан
    сэтгэлзүйн хавхны тухай яръя.
  • 1:20 - 1:23
    Ийм хавханд хэдэн сая эмэгтэй,
    эрчүүд ч мөн
  • 1:23 - 1:26
    жил бүр орсоор байна.
  • 1:26 - 1:28
    Энэ таны ч түүх байж магад.
  • 1:28 - 1:32
    Би гэр бүлийн хүчирхийллийн
    хохирогч шиг харагддаггүй.
  • 1:32 - 1:34
    Би Харвардын англи хэлний бакалавр,
  • 1:34 - 1:36
    Вартоны магистр зэрэгтэй.
  • 1:36 - 1:39
    Fortune 500 компаниуд болох Жонсон Жонсон,
  • 1:39 - 1:44
    Лео Бөрнетт, Вашингтон Пост
    сонинд ажилласан.
  • 1:44 - 1:48
    Хоёр дахь нөхөртэйгээ
    20 гаруй жил амьдарч,
  • 1:48 - 1:50
    гурван хүүхдийн аав, ээж болсон.
  • 1:50 - 1:55
    Би хар лабрадор нохой, Хонда унадаг.
  • 1:55 - 1:57
    (Инээд)
  • 1:57 - 2:00
    Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл
  • 2:00 - 2:03
    шашин, орлого,
    боловсролын түвшингээс үл хамааран
  • 2:03 - 2:06
    бүх хүнд тохиолдож болно.
  • 2:06 - 2:08
    Эргэн тойронд чинь, хаа сайгүй байна.
  • 2:08 - 2:11
    Хоёрдугаарт, хүмүүс
    гэр бүлийн хүчирхийллийн
  • 2:11 - 2:13
    хохирогчид нь эмэгтэйчүүд учраас
  • 2:13 - 2:15
    энэ бол эмэгтэйчүүдийн асуудал гэж боддог.
  • 2:15 - 2:17
    Үнэндээ тийм биш.
  • 2:17 - 2:21
    Хүчирхийлэгчдийн 85-аас
    илүү хувь нь эрчүүд ба
  • 2:21 - 2:27
    хүчирхийлэл урт хугацааны,
    дотно харилцаанд үүсдэг.
  • 2:27 - 2:30
    Өөрөөр хэлбэл, гэр бүлийн нандин орчинд,
  • 2:30 - 2:33
    хамгийн ээлтэй, энэрэнгүй байх тэр орчинд
  • 2:33 - 2:38
    хүчирхийлэл бий болдог нь
    хүмүүсийг төөрөгдүүлдэг.
  • 2:38 - 2:41
    Намайг зоддог эрийг тэвчих хүн би биш гэж
  • 2:41 - 2:44
    өөртөө ч, та нарт ч хэлмээр байвч
  • 2:44 - 2:47
    би залуу хохирогчийн
    нийтлэг дүр байсан юм.
  • 2:47 - 2:51
    Би 22-той байсан.
    АНУ-д 16-24 насны эмэгтэйчүүд
  • 2:51 - 2:54
    гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нь
  • 2:54 - 2:57
    бусад насныхантай харьцуулбал
  • 2:57 - 3:00
    гурав дахин их байдаг.
  • 3:00 - 3:04
    16-24 насны 500 гаруй охид бүсгүйчүүд
  • 3:04 - 3:08
    жил бүр хамтран амьдрагч, найз залуу,
  • 3:08 - 3:11
    нөхрийнхөө гарт амь үрэгддэг.
  • 3:11 - 3:16
    Би хүчирхийллийн шинж тэмдэг,
    дохионы талаар
  • 3:16 - 3:19
    ямар ч мэдлэггүй, нийтлэг хохирогч байв.
  • 3:19 - 3:24
    Би Конортой 1 сарын бороотой
    жихүүн үдэш танилцсан.
  • 3:24 - 3:27
    Нью Йоркийн метронд дэргэд минь сууж,
  • 3:27 - 3:29
    яриа өдөж эхэллээ.
  • 3:29 - 3:31
    Надад хоёр зүйл хэлсэн юм.
  • 3:31 - 3:35
    Нэгт, надтай адил Ivy League
    сургууль төгссөн
  • 3:35 - 3:39
    мөн Wall Street дэх
    мундаг банкинд ажилладаг.
  • 3:39 - 3:43
    Анхны уулзалтаар тэр ухаалаг, хөгжилтэй,
  • 3:43 - 3:46
    жирийн фермийн хүү шиг харагдаж,
  • 3:46 - 3:48
    гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм.
  • 3:48 - 3:50
    Тэр алим шиг, том булцгар хацартай,
  • 3:50 - 3:52
    цайвар шаргал үстэй,
  • 3:52 - 3:55
    үнэхээр эелдэг залуу байв.
  • 3:55 - 3:59
    Конорын анхнаасаа зохиосон заль нь
  • 3:59 - 4:04
    намайг илүү хүчтэй хамтрагч
    гэж төөрөгдүүлэх байв.
  • 4:04 - 4:07
    Эхэн үедээ намайг тахин шүтэх байдлаар
  • 4:07 - 4:09
    үүнийгээ илэрхийлж байв.
  • 4:09 - 4:13
    Болзож эхлэхэд миний талаарх
    бүхнийг биширдэг байв.
  • 4:13 - 4:15
    Харвард төгссөн,
    өсвөр насны охидыг дэмждэг,
  • 4:15 - 4:17
    ажилдаа дуртайг минь тэр биширнэ.
  • 4:17 - 4:20
    Миний гэр бүл, бага нас, мөрөөдлийн тухай
  • 4:20 - 4:23
    бүхнийг мэдэхийг хүсч байлаа.
  • 4:23 - 4:26
    Конор эмэгтэй хүн, сэтгүүлчийн минь хувьд,
  • 4:26 - 4:30
    хэн ч итгэж байгаагүйгээр надад итгэсэн.
  • 4:30 - 4:34
    Тэр нууцаа надтай илэн далангүй хуваалцаж,
  • 4:34 - 4:37
    бидний хооронд ид шидийн мэт
    орчин үүсгэлээ.
  • 4:37 - 4:41
    Дөрвөн настайгаасаа эхлэн хойд аавдаа
  • 4:41 - 4:44
    зодуулж, эцэст нь хүчирхийллийг тэвчилгүй,
  • 4:44 - 4:46
    8 дугаар ангиасаа сургуулиа хаяж,
  • 4:46 - 4:50
    хэдий хичээлдээ сайн байсан ч
  • 4:50 - 4:52
    20 гаруй жилийн турш хөлөө олох гэж
  • 4:52 - 4:56
    хэрхэн зүтгэснээ надад ярьсан юм.
  • 4:56 - 4:59
    Ийм ч учраас Ivy League диплом,
  • 4:59 - 5:02
    Wall Street-ийн ажил, гэрэлтсэн ирээдүй нь
  • 5:02 - 5:04
    түүнд маш үнэ цэнэтэй байсан юм.
  • 5:04 - 5:08
    Энэ ухаалаг, хошин, мэдрэмтгий залуу
  • 5:08 - 5:12
    нэг л өдөр намайг нүүрээ будах үгүйг,
  • 5:12 - 5:15
    даашинзны урт, богиныг шүүмжилж,
  • 5:15 - 5:18
    хаана амьдрах, ямар ажил хийх,
    хэнтэй найзлах,
  • 5:18 - 5:21
    баярыг хэрхэн өнгөрүүлэхийг зааварчилна
  • 5:21 - 5:23
    гэдгийг хэн нэгэн надад хэлсэн бол
  • 5:23 - 5:25
    миний хөх инээд хүрэх байлаа.
  • 5:25 - 5:28
    Учир нь хүчирхийлэл, уур хилэн, хяналтын
  • 5:28 - 5:32
    өчүүхэн хэлтэрхий ч түүнээс илрээгүй юм.
  • 5:32 - 5:35
    Гэр бүлийн хүчирхийллийн эхэн үед
  • 5:35 - 5:39
    хохирогчийг өөртөө татах,
    урхидах нь чухал гэдгийг
  • 5:39 - 5:41
    би огтхон ч мэдээгүй.
  • 5:41 - 5:46
    Дараагийн шатанд түүнийг ганцаардуулдаг.
  • 5:46 - 5:49
    Гэхдээ Конор нэгэн өдөр гэнэт л
  • 5:49 - 5:53
    "Энэ Ромео, Жульетта хэсэг маань
    сайхан байлаа.
  • 5:53 - 5:56
    Одоо дараагийн шатандаа оръё, би чамайг
  • 5:56 - 5:59
    шахаж хавчиж, хүчирхийлье" - (Инээд)
  • 5:59 - 6:01
    "Тиймээс одоо эндээс нүүж,
  • 6:01 - 6:03
    чамайг зодоход хөршүүд сонсохгүй,
  • 6:03 - 6:06
    гэр бүл, найзууд чинь
    хөхөрсөн ул мөрийг харахгүй
  • 6:06 - 6:08
    хол газар нүүе" гэж хэлээгүй.
  • 6:08 - 6:12
    Оронд нь, Конор нэг Баасан гарагийн орой
  • 6:12 - 6:15
    мөрөөдлийн ажлаасаа гарсан тухай,
  • 6:15 - 6:17
    надаас болоод ажлаасаа гарахаар шийдсэн,
  • 6:17 - 6:22
    надаас хичнээн их хайр,
    аюулгүй байдлыг мэдэрдэг,
  • 6:22 - 6:25
    Wall Street-д өөрийгөө
    батлан харуулах шаардлагагүй,
  • 6:25 - 6:28
    харин ч хөл хөдөлгөөн ихтэй хотоос,
  • 6:28 - 6:30
    хүчирхийлэлд автсан гэр бүлээсээ холдож,
  • 6:30 - 6:33
    Нью Ингланд мужийн бяцхан хот руу нүүж,
  • 6:33 - 6:36
    амьдралаа цоо шинээр эхлэн, надтай хамт
  • 6:36 - 6:40
    амар амгалан амьдрах хүсэлтэйгээ хэлэв.
  • 6:40 - 6:44
    Нью Йоркоос нүүж, дуртай ажлаа солих нь
  • 6:44 - 6:48
    огт төлөвлөөгүй, хүсээгүй зүйл байсан ч,
  • 6:48 - 6:50
    ханийнхаа төлөө золиос гаргах ёстой гээд
  • 6:50 - 6:54
    би ажлаасаа гарч, Конор бид хоёр
  • 6:54 - 6:56
    Манхаттенаас нүүсэн билээ.
  • 6:56 - 7:01
    Би "галзуу" дурлалд автаж,
    хянамгай бэлдсэн,
  • 7:01 - 7:05
    бие, санхүү, сэтгэл зүйн хавханд
  • 7:05 - 7:09
    эргэлт буцалтгүй орсноо мэдээгүй юм.
  • 7:09 - 7:12
    Гэр бүлийн хүчирхийллийн
    дараагийн алхам бол,
  • 7:12 - 7:16
    хүчирхийллийн аюулыг мэдрүүлж,
  • 7:16 - 7:18
    хохирогчийн хариу үйлдлийг турших байдаг.
  • 7:18 - 7:21
    Энэ үед л буу амьдралд минь орж ирсэн.
  • 7:21 - 7:24
    Чухам аюулгүй гээд байсан
  • 7:24 - 7:26
    Нью Ингландад нүүж ирэнгүүтээ
  • 7:26 - 7:29
    Конор гурван буу худалдаж авлаа.
  • 7:29 - 7:32
    Нэгийг нь машины урд тасалгаанд,
  • 7:32 - 7:35
    хоёр дахийг орон дотроо, дэрэн доор,
  • 7:35 - 7:38
    гурав дахийг халаасандаа байнга авч явна.
  • 7:38 - 7:40
    Бага насандаа үзсэн хүчирхийллийн улмаас
  • 7:40 - 7:43
    буутай болохыг хүссэн гэж тэр тайлбарлав.
  • 7:43 - 7:46
    Аюулгүй байдлыг мэдрэхэд буу хэрэгтэй гэв.
  • 7:46 - 7:49
    Хэдийгээр тэр надад гар хүрээгүй ч,
  • 7:49 - 7:54
    мөч бүрт амь насанд минь
    заналхийлж буйг
  • 7:54 - 7:57
    тэр буунууд сануулж байлаа.
  • 7:57 - 8:01
    Конор анх удаа миний биед халдсан нь
  • 8:01 - 8:03
    хуримаас таван хоногийн өмнө байв.
  • 8:03 - 8:08
    Өглөөний 7 цагт би унтлагын хувцастайгаа,
  • 8:08 - 8:12
    компьютер дээрээ ажиллаж суув.
  • 8:12 - 8:14
    Би цагтай уралдаж, бачимдуу байлаа.
  • 8:14 - 8:17
    Конор байдлыг ашиглаж, хоёр гараараа
  • 8:17 - 8:20
    хоолойг минь чанга боож хашгирах бүү хэл,
  • 8:20 - 8:24
    амьсгалахад хэцүү болгоод зогсохгүй
  • 8:24 - 8:26
    хоолойг боосон барьцаараа толгойгоор минь
  • 8:26 - 8:30
    хана балбасан юм.
  • 8:30 - 8:35
    Үүнээс таван өдрийн дараа, хүзүүн дээрх
  • 8:35 - 8:38
    гарын ормоор хөхөрсөн нь
    арилав уу үгүй юу
  • 8:38 - 8:40
    ээжийнхээ хуримын даашинзыг
    өмсөөд түүнтэй гэрлэлээ.
  • 8:40 - 8:42
    Ийм зүйл тохиолдсон ч,
  • 8:42 - 8:46
    бид бие биедээ дэндүү хайртай учраас
  • 8:46 - 8:50
    аз жаргалтай амьдарна гэж итгэсээр байлаа.
  • 8:50 - 8:53
    Тэр үнэхээр харамсч,
    олонтаа уучлалт гуйсан.
  • 8:53 - 8:57
    Хуримлана, надтай гэр бүл босгоно гэдэг
  • 8:57 - 8:59
    түүнд их цочрол өгч, сандаргасан гэв.
  • 8:59 - 9:00
    Энэ бол ганц удаагийн тохиолдол,
  • 9:00 - 9:04
    дахиж надад хэзээ ч гар хүрэхгүй гэлээ.
  • 9:04 - 9:07
    Бал сарын үеэр дахиад 2 тохиолдол гарлаа.
  • 9:07 - 9:10
    Эхний удаад, далайн нууцхан эрэг хайн
  • 9:10 - 9:12
    машин жолоодож явахдаа би төөрч,
  • 9:12 - 9:15
    Конор толгой руу хүчтэй цохисноос
  • 9:15 - 9:18
    жолоочийн талын цонхыг би
  • 9:18 - 9:20
    хэдэнтээ мөргөж билээ.
  • 9:20 - 9:23
    Ингээд бал сарын аяллаас буцахад
  • 9:23 - 9:26
    замын түгжрэлд бачуурсан тэр
  • 9:26 - 9:29
    нүүр рүү минь хүйтэн бургер шидсэн.
  • 9:29 - 9:32
    Конортой гэрлэсэн 2 жил хагасын туршид
  • 9:32 - 9:35
    би 7 хоногт 1-2 удаа зодуулдаг байв.
  • 9:35 - 9:38
    Надад л ийм зүйл таарсан,
  • 9:38 - 9:41
    ганцаараа ийм байна гэж
    бодсон нь эндүүрэл байв.
  • 9:41 - 9:44
    Америк эмэгтэйчүүдийн 1/3 нь
    амьдралынхаа аль нэг үед
  • 9:44 - 9:47
    гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг аж.
  • 9:47 - 9:51
    АНУ-д жил бүр 15 сая хүүхэд
    хүчирхийлэлд өртдөг
  • 9:51 - 9:54
    хэмээн тайлагнажээ. 15 сая шүү дээ.
  • 9:54 - 9:59
    Тэгэхээр үнэндээ би ганцаар биш байж.
  • 9:59 - 10:01
    Эргээд асуултаа санацгаая.
  • 10:01 - 10:03
    Би яагаад тэссээр байв?
  • 10:03 - 10:06
    Хариулт нь маш энгийн.
  • 10:06 - 10:09
    Би хүчирхийлэлд өртөж буйгаа мэдээгүй.
  • 10:09 - 10:13
    Тэр толгойд минь буу тулгаж,
  • 10:13 - 10:15
    шатны уруу намайг түлхэж,
  • 10:15 - 10:17
    нохойгоо егүүтгэхээр сүрдүүлж,
  • 10:17 - 10:20
    хурдны зам дээр машины
    түлхүүрийг сугалахад ч,
  • 10:20 - 10:23
    ажлын ярилцлагад явахаар бэлдэж байхад
  • 10:23 - 10:26
    буталсан кофений үр толгой дээр асгахад ч
  • 10:26 - 10:29
    хүчирхийллийн хохирогч болсон
    гэж огт бодоогүй.
  • 10:29 - 10:33
    Харин ч би маш хүчирхэг эмэгтэй,
  • 10:33 - 10:35
    ийм зовлон, шаналалтай эрийг хайрлан,
  • 10:35 - 10:37
    Конорыг зөв замд нь залах
  • 10:37 - 10:41
    цорын ганц хүн гэж бүрэн итгэсэн байв.
  • 10:41 - 10:45
    Бүх хүний асуудаг дараагийн асуулт бол
  • 10:45 - 10:47
    зүгээр л орхиод явчихгүй яав аа?
  • 10:47 - 10:51
    Би яагаад яваагүй вэ?
    Боломж үргэлж байсан.
  • 10:51 - 10:56
    Хамгийн гунигтай, хэцүү асуулт.
  • 10:56 - 10:59
    Хохирогчийн сайн мэддэг ч
    бусдад хэлдэггүй зүйл бол
  • 10:59 - 11:03
    хүчирхийлэгчийг орхиж явах маш аюултай.
  • 11:03 - 11:06
    Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн алхам бол,
  • 11:06 - 11:09
    хохирогчийг хөнөөх байдаг.
  • 11:09 - 11:12
    Гэр бүлийн хүчирхийллийн аллагын 70% нь
  • 11:12 - 11:15
    хохирогч харилцаагаа зогсоож,
  • 11:15 - 11:18
    хүчирхийлэгчийг орхиж явсны
    дараа гардаг.
  • 11:18 - 11:21
    Хүчирхийлэгчид алдах зүйл үлдээгүй учраас.
  • 11:21 - 11:24
    Бусад тохиолдолд
    хүчирхийлэгч дахин гэрлэсэн ч
  • 11:24 - 11:27
    хохирогчийг урт хугацаанд даган мөшгөх,
  • 11:27 - 11:29
    санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах,
  • 11:29 - 11:32
    гэр бүлийн шүүхийн тогтолцоог
    буруугаар ашиглаж,
  • 11:32 - 11:35
    ээжийг нь зоддог эртэй
    хөндлөнгийн ажиглагчгүйгээр,
  • 11:35 - 11:39
    заавал, тогтмол уулзах шийдвэр гаргуулан
  • 11:39 - 11:43
    хүүхдүүдийг, хохирогчийг айлгаж,
  • 11:43 - 11:45
    зовоосоор байдаг.
  • 11:45 - 11:49
    Гэтэл бид хохирогч яагаад
    тэсдэг вэ гэж асуусаар л.
  • 11:49 - 11:51
    Сүүлийн удаагийн аймшигтай зодуурын дараа
  • 11:51 - 11:54
    миний үгүйсгэл нуран унаж,
  • 11:54 - 11:57
    түүнийг орхих тэнхээтэй болсон юм.
  • 11:57 - 12:00
    Дуугаа хураасаар байвал хайртай эр минь
  • 12:00 - 12:03
    намайг алахад ч бэлэн гэдгийг ойлгосон.
  • 12:03 - 12:06
    Тэгээд л би нам гүм байдлыг эвдсэн юм.
  • 12:06 - 12:09
    Би бүх хүнд, цагдаа, хөршүүддээ,
  • 12:09 - 12:13
    найзууд, гэр бүлийнхэн,
  • 12:13 - 12:16
    танихгүй хүмүүст ч хэлсэн.
  • 12:16 - 12:22
    Та нар бүгд тусалсан учир би энд байна.
  • 12:23 - 12:25
    Бид хохирогчдыг хайрцаглах хандлагатай,
  • 12:25 - 12:29
    "өөрийгөө зовоогч," "гэмтсэн бараа" гэх
  • 12:29 - 12:32
    тааламжгүй нэр, цол өгдөг.
  • 12:32 - 12:35
    "Яагаад тэсээд байв?"
    гэх асуулт ч заримдаа
  • 12:35 - 12:40
    "Тэсээд байсан нь түүний буруу"
    гэсэнтэй адил.
  • 12:40 - 12:44
    Хохирогчид өөрийг нь егүүтгэх эрчүүдийг л
  • 12:44 - 12:46
    албаар сонгож, дурласан мэт хандана.
  • 12:46 - 12:49
    "Галзуу дурлал" номыг гаргасны дараа
  • 12:49 - 12:52
    хэдэн зуун эрчүүд,
    эмэгтэйчүүд надад хандаж,
  • 12:52 - 12:55
    хүчирхийлэгчээс харилцаагаа таслан,
  • 12:55 - 12:59
    ямар үнэлж баршгүй сургамж авснаа,
  • 12:59 - 13:03
    одоо баяр баясгалан, хайр дүүрэн амьдарч,
  • 13:03 - 13:06
    аз жаргалтай ээж, эхнэр болсноо ярьсан.
  • 13:06 - 13:10
    Тэд надтай адил
    хүчирхийлэлгүй амьдарч байна.
  • 13:10 - 13:15
    Хүчирхийллийн нийтлэг хохирогч
    байсан шигээ
  • 13:15 - 13:18
    давж чадсан нийтлэг дүр би мөн байлаа.
  • 13:18 - 13:22
    Би сайхан сэтгэлтэй, эелдэг эртэй гэрлэж,
  • 13:22 - 13:24
    бид гурван хүүхэдтэй болсон.
  • 13:24 - 13:28
    Би хар лабрадор нохой,
    Хонда мини машинтай.
  • 13:28 - 13:31
    Харин миний амьдралд
  • 13:31 - 13:34
    юунд дахиад орон зай байхгүй гээч.
  • 13:34 - 13:36
    Надад хайртай гэж амладаг хүний
  • 13:36 - 13:40
    толгойд минь чичлэх, дүүрэн сумтай буу.
  • 13:40 - 13:43
    Яг одоо, та "Ямар хачирхалтай юм бэ?"
  • 13:43 - 13:44
    "Ямар гэнэн юм бэ?" гэж бодож магадгүй.
  • 13:44 - 13:48
    Гэхдээ энэ хугацааны туршид
  • 13:48 - 13:54
    би таны л тухай яриад байсан юм.
  • 13:54 - 13:57
    Намайг яг одоо сонсож буй
  • 13:57 - 13:59
    хэд хэдэн хүн
  • 13:59 - 14:02
    одоо хүчирхийлэл дор амьдарч,
  • 14:02 - 14:04
    хүүхэд насандаа хохирогч байсан,
  • 14:04 - 14:08
    эсвэл өөрөө хүчирхийлэгч байгаа.
  • 14:08 - 14:11
    Таны охин, эгч дүү, эсвэл найз чинь
  • 14:11 - 14:15
    хүчирхийлэлд өртөж байж ч магад.
  • 14:15 - 14:18
    Өөрийн галзуу дурлалын түүхийг би
  • 14:18 - 14:21
    нам гүм байдлыг зогсоож төгсгөсөн.
  • 14:21 - 14:23
    Нам гүмийг одоо ч таслахыг хичээж байна.
  • 14:23 - 14:27
    Үүгээрээ би бусад хохирогчид тусална.
  • 14:27 - 14:30
    Та бүхнийг ч туслахыг хүсч байна.
  • 14:30 - 14:33
    Энд дуулсан зүйлийн тухай ярилцаарай.
  • 14:33 - 14:36
    Хүчирхийлэл нам гүмд л хүчээ авдаг.
  • 14:36 - 14:40
    Гэр бүлийн хүчирхийллийг гэрэлд гаргаж,
  • 14:40 - 14:44
    зогсоох хүч танд бий.
  • 14:44 - 14:47
    Хохирогч бидэнд
    бүх хүний тусламж хэрэгтэй.
  • 14:47 - 14:51
    Гэр бүлийн хүчирхийллийн нууцыг
  • 14:51 - 14:55
    бүх хүн таньж мэдэх хэрэгтэй.
  • 14:55 - 14:58
    Хүчирхийллийн тухай хүүхэдтэйгээ,
  • 14:58 - 15:00
    хамт олон, найзууд,
    гэрийнхэнтэйгээ ярьж,
  • 15:00 - 15:02
    нууц байх боломжийг зогсоо.
  • 15:02 - 15:05
    Хохирогчдыг гайхалтай,
    хайрламаар, ирээдүйтэй
  • 15:05 - 15:08
    хүмүүс гэж бусдад харуул, итгүүл.
  • 15:08 - 15:11
    Хүчирхийллийн эхний дохиог таньж мэд.
  • 15:11 - 15:14
    Ухамсартайгаар таслан зогсоо.
  • 15:14 - 15:18
    Хүчирхийллийг дараагийн шатанд бүү оруул.
  • 15:18 - 15:22
    Бид хамтдаа гэр бүлийн орчин,
  • 15:22 - 15:26
    унтах ор, хоолны өрөөгөө
  • 15:26 - 15:29
    аюулгүй, амар амгалан газар байлгаж чадна.
  • 15:29 - 15:31
    Баярлалаа.
  • 15:31 - 15:39
    (Алга ташилт)
Title:
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч яагаад тэсдэг вэ?
Speaker:
Лесли Морган Стайнер
Description:

Өөрийг нь байнга дарамталж, амь насанд нь заналхийлдэг эрд Лесли Морган Стайнер "галзуу" дурлажээ. Стэйнер энэ харилцааны бараан түүхийг хуваалцаж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаарх хүмүүсийн ташаа ойлголтыг засч, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх байдлыг таслахад бид бүгд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтойг онцоллоо.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
15:59

Mongolian subtitles

Revisions