Return to Video

Хүүхдэд компьютерийн ухааныг сургах зугаатай аргууд

  • 0:01 - 0:05
    "Код" бол дараагийн бүх нийтийн хэл юм.
  • 0:05 - 0:07
    1970-аад онд панк хөгжим,
  • 0:07 - 0:11
    1980-аад онд магадгүй мөнгө
    бүх нийтийг дагуулж байлаа.
  • 0:11 - 0:15
    Гэвч одоогийн миний үеийнхний хувьд
    программ хангамж бол
  • 0:15 - 0:19
    бидний төсөөллийг дэлхий ертөнцтэй
    холбох гүүр болж байна.
  • 0:19 - 0:20
    Иймд бидэнд маш олон талын
  • 0:20 - 0:24
    авъяастай хүмүүс программ хангамжийг
  • 0:24 - 0:25
    хийдэг болох хэрэгтэй.
  • 0:25 - 0:28
    Компьютерыг зүгээр нэг техник ч юм уу
    эсвэл уйтгартай зүйл
  • 0:28 - 0:30
    [Уйтгартай, механик,
    ид шидийн биш]
  • 0:30 - 0:32
    гэж харалгүйгээр өөрөө
    оролдон өөрчилж
  • 0:32 - 0:35
    болдог зүйл гэж харах хэрэгтэй.
  • 0:36 - 0:39
    Би анх программчлал, технологийн
    салбар руу
  • 0:40 - 0:42
    хөл тавихдаа ердөө 14 настай байсан.
  • 0:43 - 0:47
    Арван хэдтэй би өөрөөсөө
    маш олон насаар ах хүнд сайн болсон юм.
  • 0:47 - 0:49
    Тэр хүн бол тухайн үеийн
  • 0:49 - 0:53
    АНУ-ын ерөнхий сайд Эл Гор юм.
  • 0:53 - 0:56
    Тэгээд би арван хэдтэй охин хийж болох
    бүх л зүйлийг хийж
  • 0:57 - 0:59
    өөрийнхөө чин сэтгэлийг илэрхийлмээр
    байлаа.
  • 0:59 - 1:01
    Тэгээд би түүнд зориулж вэбсайт хийсэн нь
    энэ байна.
  • 1:01 - 1:04
    Энэ үед буюу 2001 онд Tumblr, Facebook,
  • 1:04 - 1:07
    Pinterest гээд аль нь ч байгаагүй юм.
  • 1:07 - 1:09
    Тиймээс би энэ хайраа илэрхийлэхийн тулд
  • 1:09 - 1:12
    программ бичиж сурах хэрэгтэй болов.
  • 1:12 - 1:14
    Ингээд л би программ бичиж эхэлсэн дээ.
  • 1:15 - 1:17
    Өөрийгөө илэрхийлэх нэгэн арга
    гэдэг утгаар
  • 1:17 - 1:21
    яг л бага байхдаа
    өнгийн харандаа, лего тоглоомоор
  • 1:21 - 1:25
    арай томроод гитар, тайзны
    жүжгээр илэрхийлдэг байсантай адил.
  • 1:26 - 1:29
    Гэхдээ дараа нь өөр зүйлс сонирлыг
    минь татсан юм.
  • 1:29 - 1:31
    Жишээ нь шүлэг яруу найраг, оймс нэхэх,
  • 1:31 - 1:35
    франц хэлний дүрэм бус үгс,
  • 1:35 - 1:37
    зохиомол дэлхийг бүтээх бодол,
  • 1:37 - 1:40
    бас Бертран Рассел болон түүний философ.
  • 1:40 - 1:42
    Ингээд би ч гэсэн бусдын адил
  • 1:42 - 1:45
    компьютерыг сонирхолгүй,
    уйтгартай техник гэж бодож эхэлсэн.
  • 1:46 - 1:48
    Гэхдээ одоо бол би ингэж бодож байна.
  • 1:48 - 1:52
    Жоохон охид өөрсдөө компьютерт
    дуртай болж болохгүй гэж боддоггүй.
  • 1:52 - 1:53
    Жоохон охидууд гайхалтай,
  • 1:53 - 1:57
    тэд маш сайн төвлөрч чаддаг бас
  • 1:57 - 2:00
    маш нямбай, хурц асуултууд асуудаг.
  • 2:01 - 2:03
    Тэр юу вэ? Яагаад вэ? Яаж вэ?
    Ингэвэл яах вэ? гээд л
  • 2:03 - 2:08
    бас тэд өөрсдөө компьютерт дуртай болж
    болохгүй гэж огт боддоггүй.
  • 2:08 - 2:10
    Эцэг эхчүүд л болохгүй гэдэг.
  • 2:10 - 2:11
    Насанд хүрсэн бид
  • 2:11 - 2:16
    компьютерийн шинжлэх ухааныг
    ойлгомжгүй, тусгай шинжлэх ухаан
  • 2:16 - 2:20
    цаашлаад хийж байгаа зүйл нь төвөгтэй
  • 2:20 - 2:23
    бөгөөд өдөр тутмын амьдралаас хол хөндий
    зүйл гэж боддог.
  • 2:23 - 2:25
    Цөмийн физиктэй ижлээр.
  • 2:25 - 2:28
    Зарим талаараа зөв л дөө.
  • 2:28 - 2:29
    Учир нь программ бичихэд олон төрлийн синтакс
  • 2:29 - 2:32
    удирдах арга, мэдээллийн бүтэц, алгоритм,
  • 2:32 - 2:36
    дасгал сургууль, протокол, системийн модел
    шаардлагатай.
  • 2:36 - 2:41
    Бас бид компьютерийг улам л жижигхэн
    болгоод байна.
  • 2:41 - 2:45
    Бид машин техник болон хүн төрөлхтний хооронд
  • 2:45 - 2:47
    маш олон давхаргыг өөрсдөө босгосоор
  • 2:47 - 2:50
    компьютер яаж ажилладаг эсвэл компьютертой
    яаж харилцахаа ч
  • 2:50 - 2:52
    мэдэхээ байж байна.
  • 2:52 - 2:55
    Уг нь бид хүүхдүүддээ
    хүний биеийн талаар,
  • 2:55 - 2:58
    биеийн энерги шатах процесс яаж
    явагддаггийг зааж өгдөг.
  • 2:58 - 3:01
    Бүр хүүхдүүдээ сансрын нисгэгч
    болж чадна
  • 3:01 - 3:03
    гэж хэлдэг.
  • 3:03 - 3:05
    Тэгсэн мөртлөө хүүдүүд биднээс
  • 3:05 - 3:08
    "Баббл ангилал алгоритм гэж юу вэ?"
  • 3:08 - 3:12
    эсвэл "Компьютер яаж 'тоглуулах' товчыг
    дарсны дараа яах ёстойгоо мэддэг юм бэ?
  • 3:12 - 3:14
    Яаж аль бичлэгийг үзүүлэхээ
    мэддэг юм бэ?"
  • 3:14 - 3:17
    эсвэл "Линда, интернет гэж газар юм уу?"
    гэж асуухад
  • 3:17 - 3:20
    томчууд бид хачин чимээгүй болдог.
  • 3:20 - 3:23
    "Энэ бол ид шид" гэж зарим нь хэлдэг.
  • 3:23 - 3:26
    "Хэтэрхий төвөгтэй" гэж бусад нь хэлдэг.
  • 3:27 - 3:28
    Тэгвэл хариулт нь аль нь ч биш.
  • 3:28 - 3:31
    Энэ бол ид шид биш, төвөгтэй ч биш.
  • 3:31 - 3:34
    Энэ бүгд зүгээр л маш хурдан явагддаг.
  • 3:34 - 3:37
    Компьютер эрдэмтэд
    маш гайхалтай машинуудыг бүтээсэн.
  • 3:37 - 3:40
    Гэвч биднээс хэтэрхий хол
    байхаар бүтээсэн.
  • 3:40 - 3:42
    Компьютертэйгээ харилцдаг хэл хүртэл.
  • 3:42 - 3:45
    Тиймээс бид гоё ганган интерфэйсгүйгээр
  • 3:45 - 3:47
    компьютерийг ашиглаж чадахгүй байна.
  • 3:47 - 3:49
    Ийм л учраас намайг
  • 3:49 - 3:52
    Франц хэлний дүрэм бус үйл үгийг
    ашиглан
  • 3:52 - 3:55
    зүй тогтол таних чадвараа
    хөгжүүлж байна гэж хэн ч анзаараагүй юм.
  • 3:55 - 3:57
    Бас оймс нэхэхдээ би
  • 3:57 - 4:00
    тэмдэгтийн зүй тогтолыг дагаж,
  • 4:00 - 4:03
    loop функцийг ашиглаж байсныг
    анзаараагүй.
  • 4:03 - 4:05
    Мөн Бертран Расселын амьдралын эрэл болох
  • 4:05 - 4:09
    Математик, Англи хэл 2-г холбох
    алтан дундаж хэл нь
  • 4:09 - 4:11
    компьютер гэдгийг
    мэдээгүй.
  • 4:12 - 4:15
    Би багаасаа програм бичиж байсан ч
    хэн ч анзаараагүй.
  • 4:15 - 4:20
    Одоо үеийн хүүхдүүд товшиж, шударч,
    чимхэж дэлхийтэй холбогдож байна.
  • 4:20 - 4:23
    Бид тэдэнд компьютераар бүтээх
    нөөцийг өгөхгүй бол
  • 4:23 - 4:27
    бид бүтээгч хөгжүүлэгч биш,
    хэрэглэгчдийг л өсгөх болно.
  • 4:27 - 4:29
    Энэ бүх эрэл намайг
    энэ жоохон охин руу дагуулсан.
  • 4:29 - 4:32
    Түүний нэрийг "Рүби" гэдэг
    тэр 6 настай.
  • 4:32 - 4:36
    Тэр юунаас ч айдаггүй, уран сэтгэмжтэй,
    бага зэргийн тушаангүй.
  • 4:36 - 4:38
    Програмчлал сурах явцад
  • 4:38 - 4:41
    олон асуудал тулгардаг.
  • 4:41 - 4:45
    Объект хандалтат програмчлал гэж юу вэ?
    Хог цуглуулга гэж юу вэ? гэх мэт
  • 4:45 - 4:49
    Ийм үед би 6 настай хүүхэд үүнийг
    яаж тайлбарлах бол гэж боддог.
  • 4:49 - 4:52
    Тиймээс би энэ охиний тухай
    зурагтай ном бичсэн юм.
  • 4:52 - 4:54
    Рүбигийн заах арга нэг иймэрхүү.
  • 4:54 - 4:57
    Жишээ нь орны доор байдаг
    шавж (bug)-аас айх хэрэггүй
  • 4:57 - 4:58
    гэдгийг заасан.
  • 4:58 - 5:01
    Мөн маш том асуудал гэдэг нь ердөө
  • 5:01 - 5:03
    жижиг асуудлуудын цуглуулга
    гэдгийг заасан.
  • 5:03 - 5:07
    Рүби намайг найз нартайгаа танилцуулж
  • 5:07 - 5:09
    интернэтийн өнгөлөг талыг мэдрүүлсэн.
  • 5:09 - 5:12
    Рүбигийн найз цасны ирвэс
    хөөрхөн ч гэсэн
  • 5:12 - 5:15
    бусад амьтадтайгаа тоглох дургүй.
  • 5:15 - 5:18
    Бас ногоон өнгөтэй робот найз нь
    найрсаг боловч замбараагүй зантай.
  • 5:18 - 5:25
    Харин Линукс гэдэг оцон шувуун найз
    нь чадварлаг боловч ойлгоход их хэцүү.
  • 5:25 - 5:27
    Цэцэрхэгч үнэг гэх мэт найзууд ч
    түүнд бий...
  • 5:28 - 5:32
    Рүби охины ертөнцөд та
    технологийг тоглоомийн аргаар суралцана.
  • 5:32 - 5:35
    Жишээ нь компьютер юмыг давтан
    хийхдээ сайн учир
  • 5:35 - 5:38
    Рүби дараахь аргаар loop-ийг
    тайлбарлана:
  • 5:38 - 5:41
    Рүбигийн дуртай бүжиг
    "Гараа таш, таш, хөлөө товш, товш,
  • 5:41 - 5:43
    гараа таш, таш, тэгээд үсэр".
  • 5:43 - 5:47
    Бүжгийг 4 давтаснаар та
    loop-г ойлгож авах болно.
  • 5:47 - 5:49
    Мөн While loop-г ойлгоё гэвэл
    энэ зүй тогтлоо
  • 5:49 - 5:52
    Нэг хөл дээрээ зогсож байх үедээ
    давтахтай ижил юм.
  • 5:52 - 5:54
    Харин Until loop-г ойлгоё гэвэл
  • 5:54 - 5:57
    ээжийгээ уурлах хүртэл
    зүй тогтлоо давтахад болно.
  • 5:57 - 5:58
    (Инээв)
  • 5:58 - 6:01
    Энэ бүгдээс хамгийн чухал нь
    та бэлэн хариулт гэж байхгүй гэдгийг ойлгох юм.
  • 6:02 - 6:05
    Рүбигийн ертөнцийг суралцах хөтөлбөрийг
    бэлдэхийн тулд хүүхдүүдтэй тулж,
  • 6:05 - 6:08
    тэдний ертөнцийг харах өнцгийг
    ойлгох шаардлага гарсан.
  • 6:08 - 6:10
    Мөн тэдэнд ямар асуулт байгааг асууж,
  • 6:10 - 6:13
    тоглоомон байдлаар тест авч үзсэн.
  • 6:13 - 6:16
    Би тэдэнд энэ 4 зургийг харуулсан.
  • 6:16 - 6:19
    Энд машин, супермаркет,
  • 6:19 - 6:21
    нохой, 00-н суултуурны зургийг
    үзүүлээд,
  • 6:21 - 6:25
    "Энэ дундаас аль нь компьютер вэ? " гэж
    хүүхдүүдээс асуутал
  • 6:25 - 6:28
    хүүхдүүд бодлогошронгуй болсноо
  • 6:28 - 6:30
    "Эдний аль нь ч компьютер биш.
  • 6:30 - 6:32
    Компьютер гэдэг чинь
  • 6:32 - 6:34
    аав ээжүүд урд нь хамаг цагаа
    өнгөрүүлдэг
  • 6:34 - 6:37
    гэрэлт хайрцгийг хэлдэг шүү дээ" гэсэн.
  • 6:37 - 6:38
    Гэвч дараа нь бид ярилцлаа.
  • 6:38 - 6:41
    Тэгээд үнэндээ машин ч гэсэн компьютер
    гэдгийг хэлж өгөв.
  • 6:41 - 6:43
    Учир нь зам заагч систем
    дотор нь байдаг шүү дээ.
  • 6:43 - 6:46
    Аан харин нохой бол магадгүй
    компьютер биш байх
  • 6:46 - 6:47
    гэвч нохойны хүзүүвчинд
  • 6:48 - 6:50
    компьютер байж болно шүү дээ.
  • 6:50 - 6:54
    Дараагийнх супермаркет. Тэнд бол
    маш олон төрлийн компьютерүүд байдаг.
  • 6:54 - 6:57
    Жишээ нь кассын систем,
    хулгайн дохио гэх мэт.
  • 6:57 - 6:58
    Хүүхдүүд ээ, Япон улсад
  • 6:58 - 7:00
    00-н суултуур хүртэл
    компьютертэй.
  • 7:00 - 7:04
    Тэр бүү хэл, түүнийг программчладаг
    хакерууд ч байдгийг хэлсэн.
  • 7:04 - 7:05
    (Инээв)
  • 7:05 - 7:06
    Дараагийн тестдээ би хүүхдүүдэд
  • 7:06 - 7:09
    жижигхэн on/off товчны
    зурагтай наадаг зургийг өгсөн.
  • 7:09 - 7:13
    Тэгээд тэдэнд "Өнөөдөр та нарт
    энэ өрөөн доторх ямар ч зүйлийг
  • 7:13 - 7:16
    компьютер болгох ид шид өглөө"
    гэж хэлсэн.
  • 7:16 - 7:18
    Тэд өмнөх тест шигээр
  • 7:18 - 7:21
    "Зөв хариултыг мэдэхгүй,
    хэцүү сонсогдож байна" гэцгээв.
  • 7:21 - 7:22
    Гэвч би тэдэнд
    "Санаа зоволтгүй ээ
  • 7:22 - 7:25
    та нарын аав, ээж нар ч
    хариултыг нь мэдэхгүй" гэж хэлэв.
  • 7:25 - 7:27
    Тэд дөнгөж
    Юмсын интернет (IoT) гэдэг
  • 7:27 - 7:29
    ухагдахууныг мэддэг болж байна.
  • 7:29 - 7:32
    Харин хүүхдүүд та нар бол
    ирээдүйд бүх зүйлс нь
  • 7:32 - 7:35
    компьютержсэн дэлхийд
    амьдрах болно шүү дээ гэв.
  • 7:36 - 7:38
    Тэгсэн над дээр
    нэг бяцхан охин ирээд
  • 7:38 - 7:39
    дугуйны гэрэл үзүүлэв.
  • 7:39 - 7:44
    Тэгээд тэр охин " Хэрвээ энэ гэрэл
    компьютер байсан бол,
  • 7:44 - 7:46
    өнгө нь солигддог байх байсан" гэв.
  • 7:46 - 7:49
    Хариуд нь би "Үнэхээр сайхан санаа,
    өөр юу хийж болох вэ?" гэж асуутал
  • 7:49 - 7:50
    охин бодсоор, бодсоор
  • 7:50 - 7:54
    "Хэрвээ энэ дугуйны гэрэл
    компьютер байсан бол,
  • 7:55 - 7:57
    би аавтайгаа дугуйн аялал хийж,
  • 7:57 - 7:59
    орой майханд унтахдаа
  • 7:59 - 8:03
    дугуйны гэрлээ
    киноны проектор болгож ашиглана аа" гэв.
  • 8:04 - 8:06
    Яг тэгж хэлэх мөч бол миний
    хүсэн хүлээдэг зүйл юм.
  • 8:06 - 8:09
    Учир нь тэр мөчид хүүхдүүд
    энэ дэлхийд хийх зүйлс
  • 8:09 - 8:10
    их байгааг ойлгодог.
  • 8:10 - 8:13
    Мөн дэлхийг улам сайн сайхан болгох
    гайхалтай арга бол
  • 8:13 - 8:16
    tехнологийг бүтээж,
  • 8:16 - 8:18
    мөн хүн бүр
    тэр өөрчлөлтөнд гар бие оролцох явдал юм.
  • 8:19 - 8:22
    Ингээд бид хүүхдүүдтэй хамт
    компьютер угсарсан.
  • 8:22 - 8:27
    Ингэхийн тулд бид CPU болон
    санах ой болох RAM, ROM -ын
  • 8:27 - 8:28
    тухай мэдэх хэрэгтэй болсон.
  • 8:28 - 8:31
    Мөн бид компьютерээ угсарч
    дууссаныхаа дараа
  • 8:31 - 8:34
    түүндээ зориулсан аппликешныг
    бүтээсэн.
  • 8:34 - 8:36
    Би нэг бяцхан
    хүүгийн тухай онцлон яръя.
  • 8:36 - 8:37
    Тэр 6 настай.
  • 8:37 - 8:41
    түүний хамгийн дуртай
    зүйл бол сансрын нисгэгч болох юм.
  • 8:41 - 8:43
    Хүү өөрөөсөө том чихэвч
    зүүчихээд
  • 8:43 - 8:47
    нөгөө жижигхэн цаасан компьютертоо
    бүрэн автчихсан байсан.
  • 8:47 - 8:49
    Учир нь хүү өөрийнхөө гараг хоорондын
  • 8:49 - 8:53
    од эрxэсийн замыг замчлах
    аппликешн бүтээчихсэн байлаа.
  • 8:53 - 8:56
    Аппликешн дээр хүү Ангарагт
    ажилладаг аавыгаа
  • 8:56 - 8:58
    буюу нөгөө өрөөнд байгаа аавыгаа
  • 8:58 - 9:00
    ямар ч аюулгүйгээр дэлхийд
  • 9:00 - 9:03
    авчрах том даалгавартай.
  • 9:04 - 9:07
    Эдгээр хүүхдүүд хорвоо ертөнц болон
    технологи ашиглах хандлагыг
  • 9:07 - 9:11
    биднээс тэс өөр өнцгөөс хардаг болж
    өсөх болно.
  • 9:11 - 9:15
    Төгсгөлд нь хэлэхэд бидний бүтээх
    технологи илүү хүртээмжтэй,
  • 9:15 - 9:18
    илүү олныг хамарсан, илүү олон талынх
    байх тусмаа
  • 9:18 - 9:22
    бидний дэлхий илүү өнгөлөг, илүү сайжрах
    болно оо.
  • 9:22 - 9:25
    Тиймээс, та бүхэн надтай хамт
    төсөөлөөд үз дээ.
  • 9:25 - 9:27
    Юмсыг яаж бүтээх талаар
  • 9:27 - 9:30
    Цахиурын хөндийн залуусаас гадна
  • 9:30 - 9:33
    Кенийн сурагч охид,
  • 9:33 - 9:37
    Норвегийн номын санч ч
    ном хаялцдаг дэлхийг төсөөл дөө.
  • 9:38 - 9:42
    Дижитал ертөнцөд амьдрах
  • 9:42 - 9:45
    ирээдүйн Ада Ловелас болох багачууд
  • 9:45 - 9:50
    технологиос айхгүй, өөдрөгөөр харж
    өсөн торнидог тийм дэлхийг төсөөл дөө.
  • 9:50 - 9:53
    Боломжоо ч тэр, нөөц бололцоогоо ч
  • 9:53 - 9:55
    ашиглаж чаддаг дэлхийг төсөөл дөө.
  • 9:56 - 10:00
    Маш гайхалтай, бага зэрэг ер бусын
  • 10:00 - 10:01
    технологилог дэлхий юм.
  • 10:03 - 10:04
    Хүүхэд байхдаа би
  • 10:04 - 10:07
    түүх өгүүлдэг хүн
    болох мөрөөдөлтэй байсан.
  • 10:07 - 10:08
    Би төсөөллийн ерөнцөд дуртай.
  • 10:08 - 10:10
    Миний дуртай төсөөлөл бол
  • 10:10 - 10:14
    өглөө Мумингийн гэрт нүдээ нээгээд
  • 10:14 - 10:17
    өдөр нь Татүүнээр зугаалаад
  • 10:17 - 10:20
    орой нь Нарниад хонох юм.
  • 10:21 - 10:25
    Программ бичих бол надад яг таарсан
    ажил гэдгийг би ойлгосон.
  • 10:26 - 10:28
    Би одоо ч гэсэн
    төсөөллийн ертөнцийг бүтээсээр байна.
  • 10:28 - 10:31
    Түүх өгүүлэхийн оронд
    программчлалыг ашиглаж байна.
  • 10:32 - 10:35
    Программ бичнэ гэдэг нь
  • 10:35 - 10:40
    өөрийн гэсэн дүрэм, загвар, хэв маягийг
    шингээсэн бичил ертөнцийг үүсгэх
  • 10:40 - 10:41
    хүчийг өгдөг.
  • 10:42 - 10:46
    Логик сэтгэлгээний хүчээр
    юу ч үгүй газраас ямар нэгэн зүйлийг бүтээ.
  • 10:47 - 10:48
    Баярлалаа.
  • 10:48 - 10:51
    (Алга ташилт)
Title:
Хүүхдэд компьютерийн ухааныг сургах зугаатай аргууд
Speaker:
Линда Лиукас
Description:

Компьютерийн код бол дараагийн бүх нийтийн хэл бөгөөд код бичлэг гагц дараа дараа үеийн програмистуудын төсөөллөөр л хязгаарлагдах билээ. Линда Лиукас хүүхдүүдэд компьютер бол уйтгартай, механик, төвөгтэй бус, харин бид хүссэнээрээ туршиж болох сонирхолтой, нээлттэй машин гэдгийг харуулна. Энэ илтгэлдээ тэрбээр биднийг өөдрөг, зоримог сэтгэлгээгээр технологийн дэвшил авчирч, гайхалтай, хачирхалтай, мөн бага зэрэг ер бус ертөнцийг цогцлоох ирээдүйн Ада Лоүвлэйсүүдийг гаргаж ирэхийг уриалах болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:03

Mongolian subtitles

Revisions Compare revisions