Астроид ангуучийн адал явдал
-
0:02 - 0:05Миний гарт маш эртний
нэгэн зүйл байна. -
0:05 - 0:08Энэ хүн төрөлхтний бүтээсэн
ямар ч зүйлээс өмнө, -
0:08 - 0:11эх дэлхий дээр амьдрал
бий болохоос ч өмнө, -
0:11 - 0:14тивүүд болон тэднийг хуваах
далай тэнгисүүд ч бүрэлдэхээс өмнө, -
0:14 - 0:17дөрөв гаруй тербум жилийн тэртээд
нарны аймаг маань бүрэлдэж -
0:17 - 0:21гараг эрхэс биежин тогтож
байх үед бий болсон зүйл. -
0:21 - 0:25Энэ төмөр никелийн хэлтэрхий
тийм ч онцгой харагдахгүй байж магад. -
0:25 - 0:27Гэвч үүнийг хагалаад доторхыг нь
нээж үзвэл -
0:28 - 0:31та үүнийг дэлхийн металлаас
өөр болохыг анзаарна. -
0:31 - 0:35Энэ бүтэц бол зөвхөн задгай сансарт л
бүрэлдэх боломжтой металын болор буюу -
0:35 - 0:38хайлсан метал сая сая жилд
маш бага бага температураар хөрж -
0:38 - 0:40бэхжсэн бүтэц юм.
-
0:41 - 0:44Энэ зүйл эрт үед гарагууд бүрэлдэн
тогтсоны дараагаар орхигдож үлдсэн -
0:44 - 0:46олон сая хэлтэрхийн нэг.
-
0:46 - 0:49Бид эдгээр биетүүдийг
"АСТРОИД" гэж нэрлэдэг. -
0:49 - 0:53Тэд бол бидний хамгийн эртний бөгөөд
хамгийн олон тохиох огторгуйн хөршүүд. -
0:53 - 0:55Энэ зураглал бидэнд дэлхийн ойролцоох,
-
0:55 - 0:59нарны тойрог замд орших
астроидуудыг харуулж байна. -
0:59 - 1:03Үүн дээрх дэлхий, нар, болон астроидуудын
хэмжээг хэд дахин томруулсан байгаа. -
1:03 - 1:05Иймээс та бүхэн тэднийг илүү тод
ялган харж чадаж байгаа юм. -
1:05 - 1:09Дэлхий дахинаа олон арван шинжээчдийн баг
эдгээр биетүүдийг хайн эрж -
1:09 - 1:11өдөр бүр шинийг нээн илрүүлж,
-
1:11 - 1:14дэлхийн ойролцоох огторгуйд
байрлалыг тогтоосоор байна. -
1:14 - 1:16Тэдний ихэнх нь
НАСА-н санхүүжилтээр явагддаг. -
1:16 - 1:20Миний хувьд астроидуудыг хайх ажил
маш том олон нийтийн ажил мэт санагддаг. -
1:20 - 1:23Бид хурдны зам барихын оронд
задгай сансрыг зураглаж, -
1:23 - 1:26үеэс үед өвлөгдөн үлдэх
архив санг бүтээж байна шүү дээ. -
1:26 - 1:32Эд бол зөвхөн өнгөрсөн жил олдсон
дэлхийн ойролцоох 1556 астриодууд. -
1:34 - 1:38Харин эдгээр нь бол дэлхий ойролцоо байгаа
одоогоор олдсон бүх астроидууд. -
1:38 - 1:41Сүүлийх нь дугаар нь 13733 байсан.
-
1:41 - 1:44Эд бүгд нэг бүрчлэн зураглагдаж,
ангилагдсан төдийгүй -
1:44 - 1:46нарыг тойрон эргэх зам нь ч тогтоогдсон.
-
1:46 - 1:48Хэдийгээр астроид бүр
өөр хоорондоо ялгаатай ч -
1:48 - 1:52олон арван жилийн өмнөөс туулах
замыг нь тодорхойлж болдог. -
1:52 - 1:55Зарим астриодуудын замыг маш
нарийн тооцоололтой гаргадаг. -
1:55 - 2:00Жишээ нь, Жэт Пропулшоны лабораторийн
эрдэмтэд "Тоутатус" хэмээх астриодын -
2:00 - 2:04дөрвөн жилийн хугацаанд туулах замыг
гучин км-ын зөрүүтэй тогтоож байв. -
2:04 - 2:09Тухайн 4 жилийн хугацаанд Тоутатис нь
нийт 8.5 тэрбум км аялсан байдаг. -
2:09 - 2:13Энэ нь маш их ойртуулсан тооцоолол буюу
-
2:13 - 2:20ердөө 0.000000004% зөрүүтэй гэсэн үг.
-
2:20 - 2:23(Инээд)
-
2:23 - 2:27Тэгэхээр, миний энэ гайхамшигтай астроидын
хэлтэрхийг бариад зогсож буй шалтгаан бол: -
2:27 - 2:30Яг л бусад бүх хөршүүдийн адилаар
астриодууд ч гэсэн заримдаа -
2:30 - 2:33урьдчилан мэдэгдэлгүйгээр
гэнэтийн айлчлал хийдэгт байгаа юм. -
2:33 - 2:383 жилийн өмнө энэ өдөр Оросын Челябинск
хотод нэгэн жижиг астроид дэлбэрчээ. -
2:38 - 2:43Тэр биет ойролцоогоор 19 метрийн өргөнтэй
буюу нэг жижиг дэлгүүрийн дайтай гэсэн үг. -
2:43 - 2:47Иймэрхүү хэмжээтэй биетүүд ойролцоогоор
50 жил тутамд дэлхийтэй мөргөлдөж байдаг. -
2:48 - 2:5266 сая жилийн өмнө үүнээс хамаагүй том
нэгэн биет дэлхийтэй мөргөлдсөн нь -
2:52 - 2:54асар өргөн хэмжээний сүйрлийг үүсгэсэн.
-
2:54 - 2:57Ургамал, амьтдын 75 хувь нь устаж
үгүй болсон бөгөөд -
2:57 - 3:00тэдний нэг нь динозаврууд гэж бодохоор
маш харамсалтай. -
3:00 - 3:02Тэр биет нь ойролцоогоор
10 км-н өргөнтэй байж. -
3:02 - 3:0610 км гэдэг нь Боейнг 747 загварын зорчигч
тээврийн онгоцны нисэх өндөрлөг. -
3:06 - 3:10Тэгэхээр та дараагийн удаа онгоцоор
зорчихдоо цонхоо сөхөн гадагш хараад -
3:10 - 3:14газраас сууж яваа онгоцны тань далавчийг
шүргэхүйц өндөртэй, -
3:14 - 3:19нисэж яваа онгоц дайрч өнгөрөхийн тулд
бүхэл бүтэн минут зарцууулахуйц өргөнтэй -
3:19 - 3:21тийм агуу том чулууг төсөөлөөд үзээрэй.
-
3:21 - 3:24Энэ бол дэлхийг мөргөсөн астроидын хэмжээ.
-
3:25 - 3:28Астроидуудыг манай гарагт маш том
аюул авчрагч гэдгийг мэдэх болсоор -
3:28 - 3:31ердөө гучаадхан жил өнгөрч байна.
Гэсэн ч бид түүнээс хойш -
3:31 - 3:35эдгээр биесийг нээн илрүүлж, төрөлжүүлэн
ангилах ажилуудыг хийсээр байгаа юм. -
3:35 - 3:38Надад харин түүний нэг хэсэг болох
аз тохиосон юм. -
3:38 - 3:42Би НАСА-н НЕОВАЙС хэмээх телескопыг
ашигладаг шинжээдийн багийн нэгэн шинжээч. -
3:42 - 3:45НЕОВАЙС нь анхнаасаа астриодуудыг хайн
илрүүлэхэд зориулагдаагүй. -
3:45 - 3:48Түүнийг 7 сарын хугацаанд эх дэлхийг
тойрон эргэж нарны аймгаас гадна орших -
3:48 - 3:52орчлон ертөнцийн хамгийн хүйтэн одод,
хамгийн тод галактик, гараг эрхэсийг -
3:52 - 3:56хайн эрэлхийлэхэд зориулан бүтээсэн юм.
Тэр ч тэрхүү ажлаа маш амжилттай хийсэн. -
3:56 - 3:59Гэсэн ч өнөөдөр, түүнээс хойш зургаан
жилийн дараа ч ажилласан хэвээр. -
3:59 - 4:01Бид түүнийг астроидуудыг хайн
илрүүлэхэд ашиглах болсон. -
4:01 - 4:04Хэдийгээр Неовайс маш гайхамшигтай
сансрын бяцхан робот боловч -
4:04 - 4:07орчин үеийн хуучин машинтай л адил.
-
4:07 - 4:11Жишээ нь, түүний мэдрэгчүүдийг хөргөхөд
ашиглагддаг криогений шингэн нь дуусахад -
4:11 - 4:13бид түүний агааржуулагч нь
эвдэрчихлээ гэж элэглэдэг. -
4:13 - 4:17Неовайс нийт 920 сая миль
замыг туулаад байгаа ч -
4:17 - 4:22ямар ч асуудалгүй явсаар л, 11 секунд
тутамд тэнгэрийн зургийг авсаар л байна. -
4:22 - 4:26Миний яриа эхлэснээс хойш аль хэдийн
23 зураг авчихсан байгаа гэсэн үг. -
4:26 - 4:29НЕОВАЙС-г маш үнэ цэнэтэй болгож буй
бас нэгэн хүчин зүйл нь -
4:29 - 4:31тэрээр тэнгэрийг инфраред
туяагаар хардагт оршино. -
4:31 - 4:34Энэ нь бидэнд астроидуудыг тэдний
ойлгодог нарны цацрагаар бус -
4:34 - 4:36ялгаруулах дулаанаар харж байгаа юм.
-
4:36 - 4:40Зарим астроидууд телескопоор
харагдахааргүй нүүрс шиг тас хар байх тул -
4:40 - 4:44НЕОВАИС-н энэхүү дулаанаар харах чадвар
бидний хувьд маш их ач холбогдолтой. -
4:44 - 4:47Гэсэн ч бүх астроидууд НЕОВАИС-д
гэрэлтэн харагддаг. -
4:49 - 4:52Одон орон судлаачид астроидуудыг
нээн илрүүлж судлахын тулд -
4:52 - 4:54бүхий л боломжит арга барилуудыг
ашигласаар байна. -
4:54 - 4:58Ийнхүү бид хамтдаа 2010 он гэхэд
дэлхийд асар том хэмжээний -
4:58 - 5:01сүйрлийг авчирч чадахуйц буюу нэг км-с
дээш өргөнтэй нийт астроидуудын -
5:01 - 5:0590 хувийг нь олж тогтоосон
түүхэн амжилтанд хүрсэн юм. -
5:06 - 5:07Гэсэн ч ажил хараахан дуусаагүй хэвээр.
-
5:07 - 5:11140м болон түүнээс дээш өргөнтэй биет л
дундаж хэмжээтэй улсыг сүйтгэж чадахуйц. -
5:12 - 5:16Гэтэл өнөөг хүртэл бид тэдгээрийн
ердөө 25 хувийг нь л олоод байна. -
5:16 - 5:19Иймд бид дэлхийн ойролцоох
астроидуудыг олохын тулд -
5:19 - 5:20үргэлжлүүлэн хайх хэрэгтэй.
-
5:20 - 5:24Бид бол тооцоолол хийж, телескоп бүтээх
чадамжтай цорын ганц төрөл зүйл. -
5:24 - 5:26Бид астроидуудыг хэрхэн олохоо мэднэ.
-
5:26 - 5:28Тэднийг хайж олох нь бидний хариуцлага.
-
5:28 - 5:31Хэрэв бид маш аюултай астроидыг
-
5:31 - 5:34хангалттай эрт илрүүлж чадвал
түүнийг замаас нь гаргаж бас чадна. -
5:34 - 5:37Газар хөдлөлт, хуй салхи, эсвэл
галт уулын дэлбэрэлттэй харьцуулахад -
5:37 - 5:40астроидын аюул нь нарийн нарийвчлалтайгаар
урьдчилан тооцоологдож -
5:40 - 5:42урьдчилан сэргийлж болохуйц.
-
5:42 - 5:45Одоо бидний хийх ёстой зүйл бол дэлхийн
ойролцоох задгай сансрыг газар зүйчлэх, -
5:45 - 5:47тэнгэрээр үргэлжлүүлэн хайх юм.
-
5:47 - 5:48Баярлалаа.
-
5:48 - 5:51(Алга ташилт)
- Title:
- Астроид ангуучийн адал явдал
- Speaker:
- Карри Нужэнт
- Description:
-
Карри Нужент нь бидний хамгийн олон, хамгийн эртний хөршүүд болох астроидуудыг нээн илрүүлж, ангилан судлахаар ажилладаг судлаачдын нэг буюу Астроидын Ангууч юм. Яагаад астроидуудыг судлах хэрэгтэй гэж?
Энэхүү товч бөгөөд баримтуудаар дүүрэн яриандаа Карри Нужэнт тэдний төсөөлөмгүй үр дагаварууд нь манай гарагт хэрхэн нөлөөлсөөр ирсэн тухай болон тэднийг зөв цагтаа нээн илрүүлэх нь хэрхэн дэлхий дээрх амьдралыг аварч болох талаар тайлбарлалаа. - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 08:09
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter | ||
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter | ||
Ganchimeg Gotov edited Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter | ||
Ganchimeg Gotov edited Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter | ||
Ganchimeg Gotov edited Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter | ||
Ganchimeg Gotov edited Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter | ||
Ganchimeg Gotov edited Mongolian subtitles for Adventures of an asteroid hunter |