Return to Video

Астроид ангуучийн адал явдал

  • 0:02 - 0:05
    Миний гарт маш эртний
    нэгэн зүйл байна.
  • 0:05 - 0:08
    Энэ хүн төрөлхтний бүтээсэн
    ямар ч зүйлээс өмнө,
  • 0:08 - 0:11
    эх дэлхий дээр амьдрал
    бий болохоос ч өмнө,
  • 0:11 - 0:14
    тивүүд болон тэднийг хуваах
    далай тэнгисүүд ч бүрэлдэхээс өмнө,
  • 0:14 - 0:17
    дөрөв гаруй тербум жилийн тэртээд
    нарны аймаг маань бүрэлдэж
  • 0:17 - 0:21
    гараг эрхэс биежин тогтож
    байх үед бий болсон зүйл.
  • 0:21 - 0:25
    Энэ төмөр никелийн хэлтэрхий
    тийм ч онцгой харагдахгүй байж магад.
  • 0:25 - 0:27
    Гэвч үүнийг хагалаад доторхыг нь
    нээж үзвэл
  • 0:28 - 0:31
    та үүнийг дэлхийн металлаас
    өөр болохыг анзаарна.
  • 0:31 - 0:35
    Энэ бүтэц бол зөвхөн задгай сансарт л
    бүрэлдэх боломжтой металын болор буюу
  • 0:35 - 0:38
    хайлсан метал сая сая жилд
    маш бага бага температураар хөрж
  • 0:38 - 0:40
    бэхжсэн бүтэц юм.
  • 0:41 - 0:44
    Энэ зүйл эрт үед гарагууд бүрэлдэн
    тогтсоны дараагаар орхигдож үлдсэн
  • 0:44 - 0:46
    олон сая хэлтэрхийн нэг.
  • 0:46 - 0:49
    Бид эдгээр биетүүдийг
    "АСТРОИД" гэж нэрлэдэг.
  • 0:49 - 0:53
    Тэд бол бидний хамгийн эртний бөгөөд
    хамгийн олон тохиох огторгуйн хөршүүд.
  • 0:53 - 0:55
    Энэ зураглал бидэнд дэлхийн ойролцоох,
  • 0:55 - 0:59
    нарны тойрог замд орших
    астроидуудыг харуулж байна.
  • 0:59 - 1:03
    Үүн дээрх дэлхий, нар, болон астроидуудын
    хэмжээг хэд дахин томруулсан байгаа.
  • 1:03 - 1:05
    Иймээс та бүхэн тэднийг илүү тод
    ялган харж чадаж байгаа юм.
  • 1:05 - 1:09
    Дэлхий дахинаа олон арван шинжээчдийн баг
    эдгээр биетүүдийг хайн эрж
  • 1:09 - 1:11
    өдөр бүр шинийг нээн илрүүлж,
  • 1:11 - 1:14
    дэлхийн ойролцоох огторгуйд
    байрлалыг тогтоосоор байна.
  • 1:14 - 1:16
    Тэдний ихэнх нь
    НАСА-н санхүүжилтээр явагддаг.
  • 1:16 - 1:20
    Миний хувьд астроидуудыг хайх ажил
    маш том олон нийтийн ажил мэт санагддаг.
  • 1:20 - 1:23
    Бид хурдны зам барихын оронд
    задгай сансрыг зураглаж,
  • 1:23 - 1:26
    үеэс үед өвлөгдөн үлдэх
    архив санг бүтээж байна шүү дээ.
  • 1:26 - 1:32
    Эд бол зөвхөн өнгөрсөн жил олдсон
    дэлхийн ойролцоох 1556 астриодууд.
  • 1:34 - 1:38
    Харин эдгээр нь бол дэлхий ойролцоо байгаа
    одоогоор олдсон бүх астроидууд.
  • 1:38 - 1:41
    Сүүлийх нь дугаар нь 13733 байсан.
  • 1:41 - 1:44
    Эд бүгд нэг бүрчлэн зураглагдаж,
    ангилагдсан төдийгүй
  • 1:44 - 1:46
    нарыг тойрон эргэх зам нь ч тогтоогдсон.
  • 1:46 - 1:48
    Хэдийгээр астроид бүр
    өөр хоорондоо ялгаатай ч
  • 1:48 - 1:52
    олон арван жилийн өмнөөс туулах
    замыг нь тодорхойлж болдог.
  • 1:52 - 1:55
    Зарим астриодуудын замыг маш
    нарийн тооцоололтой гаргадаг.
  • 1:55 - 2:00
    Жишээ нь, Жэт Пропулшоны лабораторийн
    эрдэмтэд "Тоутатус" хэмээх астриодын
  • 2:00 - 2:04
    дөрвөн жилийн хугацаанд туулах замыг
    гучин км-ын зөрүүтэй тогтоож байв.
  • 2:04 - 2:09
    Тухайн 4 жилийн хугацаанд Тоутатис нь
    нийт 8.5 тэрбум км аялсан байдаг.
  • 2:09 - 2:13
    Энэ нь маш их ойртуулсан тооцоолол буюу
  • 2:13 - 2:20
    ердөө 0.000000004% зөрүүтэй гэсэн үг.
  • 2:20 - 2:23
    (Инээд)
  • 2:23 - 2:27
    Тэгэхээр, миний энэ гайхамшигтай астроидын
    хэлтэрхийг бариад зогсож буй шалтгаан бол:
  • 2:27 - 2:30
    Яг л бусад бүх хөршүүдийн адилаар
    астриодууд ч гэсэн заримдаа
  • 2:30 - 2:33
    урьдчилан мэдэгдэлгүйгээр
    гэнэтийн айлчлал хийдэгт байгаа юм.
  • 2:33 - 2:38
    3 жилийн өмнө энэ өдөр Оросын Челябинск
    хотод нэгэн жижиг астроид дэлбэрчээ.
  • 2:38 - 2:43
    Тэр биет ойролцоогоор 19 метрийн өргөнтэй
    буюу нэг жижиг дэлгүүрийн дайтай гэсэн үг.
  • 2:43 - 2:47
    Иймэрхүү хэмжээтэй биетүүд ойролцоогоор
    50 жил тутамд дэлхийтэй мөргөлдөж байдаг.
  • 2:48 - 2:52
    66 сая жилийн өмнө үүнээс хамаагүй том
    нэгэн биет дэлхийтэй мөргөлдсөн нь
  • 2:52 - 2:54
    асар өргөн хэмжээний сүйрлийг үүсгэсэн.
  • 2:54 - 2:57
    Ургамал, амьтдын 75 хувь нь устаж
    үгүй болсон бөгөөд
  • 2:57 - 3:00
    тэдний нэг нь динозаврууд гэж бодохоор
    маш харамсалтай.
  • 3:00 - 3:02
    Тэр биет нь ойролцоогоор
    10 км-н өргөнтэй байж.
  • 3:02 - 3:06
    10 км гэдэг нь Боейнг 747 загварын зорчигч
    тээврийн онгоцны нисэх өндөрлөг.
  • 3:06 - 3:10
    Тэгэхээр та дараагийн удаа онгоцоор
    зорчихдоо цонхоо сөхөн гадагш хараад
  • 3:10 - 3:14
    газраас сууж яваа онгоцны тань далавчийг
    шүргэхүйц өндөртэй,
  • 3:14 - 3:19
    нисэж яваа онгоц дайрч өнгөрөхийн тулд
    бүхэл бүтэн минут зарцууулахуйц өргөнтэй
  • 3:19 - 3:21
    тийм агуу том чулууг төсөөлөөд үзээрэй.
  • 3:21 - 3:24
    Энэ бол дэлхийг мөргөсөн астроидын хэмжээ.
  • 3:25 - 3:28
    Астроидуудыг манай гарагт маш том
    аюул авчрагч гэдгийг мэдэх болсоор
  • 3:28 - 3:31
    ердөө гучаадхан жил өнгөрч байна.
    Гэсэн ч бид түүнээс хойш
  • 3:31 - 3:35
    эдгээр биесийг нээн илрүүлж, төрөлжүүлэн
    ангилах ажилуудыг хийсээр байгаа юм.
  • 3:35 - 3:38
    Надад харин түүний нэг хэсэг болох
    аз тохиосон юм.
  • 3:38 - 3:42
    Би НАСА-н НЕОВАЙС хэмээх телескопыг
    ашигладаг шинжээдийн багийн нэгэн шинжээч.
  • 3:42 - 3:45
    НЕОВАЙС нь анхнаасаа астриодуудыг хайн
    илрүүлэхэд зориулагдаагүй.
  • 3:45 - 3:48
    Түүнийг 7 сарын хугацаанд эх дэлхийг
    тойрон эргэж нарны аймгаас гадна орших
  • 3:48 - 3:52
    орчлон ертөнцийн хамгийн хүйтэн одод,
    хамгийн тод галактик, гараг эрхэсийг
  • 3:52 - 3:56
    хайн эрэлхийлэхэд зориулан бүтээсэн юм.
    Тэр ч тэрхүү ажлаа маш амжилттай хийсэн.
  • 3:56 - 3:59
    Гэсэн ч өнөөдөр, түүнээс хойш зургаан
    жилийн дараа ч ажилласан хэвээр.
  • 3:59 - 4:01
    Бид түүнийг астроидуудыг хайн
    илрүүлэхэд ашиглах болсон.
  • 4:01 - 4:04
    Хэдийгээр Неовайс маш гайхамшигтай
    сансрын бяцхан робот боловч
  • 4:04 - 4:07
    орчин үеийн хуучин машинтай л адил.
  • 4:07 - 4:11
    Жишээ нь, түүний мэдрэгчүүдийг хөргөхөд
    ашиглагддаг криогений шингэн нь дуусахад
  • 4:11 - 4:13
    бид түүний агааржуулагч нь
    эвдэрчихлээ гэж элэглэдэг.
  • 4:13 - 4:17
    Неовайс нийт 920 сая миль
    замыг туулаад байгаа ч
  • 4:17 - 4:22
    ямар ч асуудалгүй явсаар л, 11 секунд
    тутамд тэнгэрийн зургийг авсаар л байна.
  • 4:22 - 4:26
    Миний яриа эхлэснээс хойш аль хэдийн
    23 зураг авчихсан байгаа гэсэн үг.
  • 4:26 - 4:29
    НЕОВАЙС-г маш үнэ цэнэтэй болгож буй
    бас нэгэн хүчин зүйл нь
  • 4:29 - 4:31
    тэрээр тэнгэрийг инфраред
    туяагаар хардагт оршино.
  • 4:31 - 4:34
    Энэ нь бидэнд астроидуудыг тэдний
    ойлгодог нарны цацрагаар бус
  • 4:34 - 4:36
    ялгаруулах дулаанаар харж байгаа юм.
  • 4:36 - 4:40
    Зарим астроидууд телескопоор
    харагдахааргүй нүүрс шиг тас хар байх тул
  • 4:40 - 4:44
    НЕОВАИС-н энэхүү дулаанаар харах чадвар
    бидний хувьд маш их ач холбогдолтой.
  • 4:44 - 4:47
    Гэсэн ч бүх астроидууд НЕОВАИС-д
    гэрэлтэн харагддаг.
  • 4:49 - 4:52
    Одон орон судлаачид астроидуудыг
    нээн илрүүлж судлахын тулд
  • 4:52 - 4:54
    бүхий л боломжит арга барилуудыг
    ашигласаар байна.
  • 4:54 - 4:58
    Ийнхүү бид хамтдаа 2010 он гэхэд
    дэлхийд асар том хэмжээний
  • 4:58 - 5:01
    сүйрлийг авчирч чадахуйц буюу нэг км-с
    дээш өргөнтэй нийт астроидуудын
  • 5:01 - 5:05
    90 хувийг нь олж тогтоосон
    түүхэн амжилтанд хүрсэн юм.
  • 5:06 - 5:07
    Гэсэн ч ажил хараахан дуусаагүй хэвээр.
  • 5:07 - 5:11
    140м болон түүнээс дээш өргөнтэй биет л
    дундаж хэмжээтэй улсыг сүйтгэж чадахуйц.
  • 5:12 - 5:16
    Гэтэл өнөөг хүртэл бид тэдгээрийн
    ердөө 25 хувийг нь л олоод байна.
  • 5:16 - 5:19
    Иймд бид дэлхийн ойролцоох
    астроидуудыг олохын тулд
  • 5:19 - 5:20
    үргэлжлүүлэн хайх хэрэгтэй.
  • 5:20 - 5:24
    Бид бол тооцоолол хийж, телескоп бүтээх
    чадамжтай цорын ганц төрөл зүйл.
  • 5:24 - 5:26
    Бид астроидуудыг хэрхэн олохоо мэднэ.
  • 5:26 - 5:28
    Тэднийг хайж олох нь бидний хариуцлага.
  • 5:28 - 5:31
    Хэрэв бид маш аюултай астроидыг
  • 5:31 - 5:34
    хангалттай эрт илрүүлж чадвал
    түүнийг замаас нь гаргаж бас чадна.
  • 5:34 - 5:37
    Газар хөдлөлт, хуй салхи, эсвэл
    галт уулын дэлбэрэлттэй харьцуулахад
  • 5:37 - 5:40
    астроидын аюул нь нарийн нарийвчлалтайгаар
    урьдчилан тооцоологдож
  • 5:40 - 5:42
    урьдчилан сэргийлж болохуйц.
  • 5:42 - 5:45
    Одоо бидний хийх ёстой зүйл бол дэлхийн
    ойролцоох задгай сансрыг газар зүйчлэх,
  • 5:45 - 5:47
    тэнгэрээр үргэлжлүүлэн хайх юм.
  • 5:47 - 5:48
    Баярлалаа.
  • 5:48 - 5:51
    (Алга ташилт)
Title:
Астроид ангуучийн адал явдал
Speaker:
Карри Нужэнт
Description:

Карри Нужент нь бидний хамгийн олон, хамгийн эртний хөршүүд болох астроидуудыг нээн илрүүлж, ангилан судлахаар ажилладаг судлаачдын нэг буюу Астроидын Ангууч юм. Яагаад астроидуудыг судлах хэрэгтэй гэж?
Энэхүү товч бөгөөд баримтуудаар дүүрэн яриандаа Карри Нужэнт тэдний төсөөлөмгүй үр дагаварууд нь манай гарагт хэрхэн нөлөөлсөөр ирсэн тухай болон тэднийг зөв цагтаа нээн илрүүлэх нь хэрхэн дэлхий дээрх амьдралыг аварч болох талаар тайлбарлалаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:09

Mongolian subtitles

Revisions