Return to Video

This is Why You Don't SUCCEED - One of the Best Motivational Speeches Ever

  • 0:00 - 0:03
    Өнөөдөр оройн зочин маань 3 ширхэг бестселлер ном бичсэн
  • 0:03 - 0:07
    мөн түүний манлайллыг дэмжих тухай ярьсан ТЕД илтгэл нь үеийн үед хамгийн их үзэлттэй видеонуудын нэг юм.
  • 0:07 - 0:10
    Түүнийг ярихаар сонсохгүй байхын аргагүй.
  • 0:10 - 0:13
    Намайг Саймон Синек гэдэг,
  • 0:13 - 0:15
    надад энэ дэлхийд юу бүтээн байгуулах маш тодорхой зорилго бий.
  • 0:15 - 0:19
    Дийлэнх хүмүүс өглөө бүр сэрээд
  • 0:19 - 0:20
    урамтайгаар ажилдаа яваад,
  • 0:20 - 0:22
    ажил дээрээ очоод аюулгүй орчинд
  • 0:22 - 0:24
    өдрийн төгсгөлд сэтгэл хангалуун гэртээ харьдаг тийм дэлхийг төсөөлдөг.
  • 0:26 - 0:27
    Та бүхэнд амлья,
  • 0:27 - 0:29
    манай зочин та бүхний хийхийг хүсэж байгаа бүхий л зүйлсийг биелүүлэхэд таньд хэрэгтэй
  • 0:29 - 0:34
    зан чанар болон бодол санааны бүтцийг бий болгоход туслах болно.
  • 0:37 - 0:42
    Хэн нэгэн надаас Mиллениал асуулт асуугаагүй илтгэл, уулзалт надад одоогоор байхгүй.
  • 0:44 - 0:45
    Миллениал асуулт гэж юу юм бэ?
  • 0:45 - 0:47
    Миллениал бол нэг үе,
  • 0:47 - 0:53
    ойролцоогоор 1984 он болон түүнээс хойш төрсөн хэсэг бүлэг хүмүүсийг хэлэх ба
  • 0:54 - 0:56
    тэд удирдахад хэцүү
  • 0:56 - 0:59
    эрх ямбатай байдгийнхаа төлөө буруутгагдсан,
  • 0:59 - 1:01
    өөрөөрөө бахархдаг,
  • 1:01 - 1:03
    хувиа хичээсэн,
  • 1:03 - 1:05
    төвлөрдөггүй,
  • 1:05 - 1:07
    залхуу хүмүүcийг хэлнэ.
  • 1:07 - 1:09
    Гэхдээ эрх ямба бол хамгийн том нь.
  • 1:10 - 1:13
    Мөн тэд манлайллыг хэтэрхий буруугаар ойлгосноос болж юу болж байна гэхээр
  • 1:13 - 1:16
    удирдагчид Миллениалчуудаас дараах зүйлсийг асууж байгаа:
  • 1:16 - 1:17
    "Чи юу хүсэж байна?" гэж асуухад
  • 1:17 - 1:18
    Миллениалууд хариуд нь:
  • 1:18 - 1:22
    "Бид зорилготой газар ажилламаар байна." -болж байна
  • 1:22 - 1:25
    "Бид өөрчлөлт хиймээр байна" - ямар ч утгатай юм.
  • 1:28 - 1:30
    "Бид үнэгүй хоол болон зөөлөн суудал хүсэж байна" гэдэг.
  • 1:31 - 1:33
    тэгэхээр...
  • 1:33 - 1:35
    Хэн нэгэн ямар нэг зорилго бий болгодог.
  • 1:35 - 1:37
    Хангалттай их үнэгүй хоол, зөөлөн буйдан бий;
  • 1:37 - 1:39
    тэгсэн хэдий ч ямар нэг байдлаар
  • 1:39 - 1:40
    тэд сэтгэл хангалуун болдоггүй.
  • 1:40 - 1:42
    Яагаад гэхээр
  • 1:45 - 1:47
    Тэд нэг хэсгийг нь орхигдуулаад байгаа юм.
  • 1:47 - 1:49
    Би юу олж мэдсэн гэхээр
  • 1:49 - 1:52
    Би үүнийг дөрвөн хэсэгт хувааж болно.
  • 1:52 - 1:53
    Дөрвөн зүйл бий, дөрвөн шинж чанар.
  • 1:53 - 1:55
    Нэгт эцэг эхийн өсгөн хүмүүжүүлэлт,
  • 1:55 - 1:57
    нөгөөх нь технологи,
  • 1:57 - 1:58
    гуравт тэвчээргүй байдал,
  • 1:58 - 2:00
    дөрөвт хүрээлэн буй орчин.
  • 2:00 - 2:02
    Бидний Миллениал гэж нэрлээд байгаа энэ үеийнхэн,
  • 2:02 - 2:04
    маш олноороо,
  • 2:05 - 2:08
    миний хэлсэн үг биш шүү,
  • 2:08 - 2:10
    эцэг эхийнх нь бүтэлгүйтсэн өсгөн хүмүүжүүлэлтийн стратеги.
  • 2:10 - 2:11
    Чи мэдэх үү?
  • 2:11 - 2:13
    Жишээлбэл,
  • 2:13 - 2:16
    тэдэнд үргэлж... тэд бол онцгой гэж хэлдэг байсан;
  • 2:16 - 2:18
    тэд амьдралаас хүссэнээ авч болно гэж хэлдэг байсан;
  • 2:18 - 2:20
    хэрэв хүсэх л юм бол.
  • 2:21 - 2:23
    Тэдний
  • 2:23 - 2:25
    зарим нь
  • 2:25 - 2:28
    гүнзгий ангиудад орж сурсан байдаг, тэд сурах ёстойдоо биш зүгээр л тэдний эцэг эх гомдоллосон учраас.
  • 2:28 - 2:30
    Тэдний зарим нь "A" дүнг авдаг байсан гэхдээ авах ёстойдоо биш,
  • 2:30 - 2:32
    эцэг эхтэй нь багш нар зууралдахгүйн тулд тийм дүн өгдөг байсан.
  • 2:32 - 2:36
    Зарим хүүхэд ирцийн медал авдаг байсан. Cүүлд ирснийхээ төлөө медал авсан.
  • 2:37 - 2:39
    Шинжлэх ухааны үндэслэлээр бол, бид сайн мэдэж байгаа,
  • 2:39 - 2:43
    энэ нь хичээнгүй чармайсан хүүхдүүдийн медалийг үнэгүйдүүлж,
  • 2:43 - 2:46
    яг үнэндээ хамгийн сүүлд ирсэн хүүхэд эвгүй байдалд орж байгаа юм,
  • 2:46 - 2:50
    яагаад гэхээр тэд тэр медалийг авах ёсгүйгээ мэдэж байгаа учраас харин ч бүр долоон дор санагддаг байна. Зөв биз?
  • 2:50 - 2:51
    Тэгэхээр хэсэг бүлэг энэ хүмүүсийг авч үзвэл,
  • 2:51 - 2:53
    тэд сургуулиа төгсөж, ажилд ороод,
  • 2:53 - 2:55
    бодит амьдралруу түлхэгдэж ордог.
  • 2:55 - 2:57
    Тэгээд хоромхон зуур тэд онцгой нэгэн биш гэдгээ олж мэддэг;
  • 2:57 - 3:00
    тэдний ээж нар нь албан тушаалд нь дэвшүүлж чадахгүй;
  • 3:00 - 3:02
    хамгийн сүүлд ирснийх нь төлөө хэнч юу ч өгөхгүй;
  • 3:02 - 3:04
    тэгээд бас, хүсэж л байвал хүссэнээ авна гэж байхгүй шүү дээ.
  • 3:04 - 3:07
    Тэгэнгүүд тэдний өөрийгөө үзэх үзэл нь хоромхон зуур бутран юу ч үгүй болдог.
  • 3:07 - 3:11
    Тийм болохоор энэ үеийнхэн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өмнөх үеийнхнээс тэр чигтээ хамаагүй бага тийм үеийнхэн өсөн торниж байгаа юм.
  • 3:11 - 3:13
    Бас нэгэн хамаатай асуудал юу гэхээр:
  • 3:13 - 3:16
    бид Фэйсбүүк, Инстаграм-тай орчинд өсөн торниж байна.
  • 3:16 - 3:18
    Өөрөөр хэлбэл, бид аливаа юмс дээр шүүлтүүр тавихдаа сайн гэсэн үг.
  • 3:18 - 3:23
    Бид хэдийгээр сэтгэл гутралтай байгаа ч, хүмүүст амьдрал бол сайхаан гэж харуулахдаа сайн. Тийм үү?
  • 3:23 - 3:27
    Тийм болохоор хүн болгон шаргуу, бүх зүйлсийг болгож байгаа мэт сонсогддог.
  • 3:27 - 3:31
    Яг үнэндээ бол, тэд тийм ч тэвчээртэй биш, ихэнхи хүмүүс бүх зүйлсийг учрыг олоогүй байдаг.
  • 3:31 - 3:32
    Тэгээд хөгшин хүмүүс,
  • 3:32 - 3:33
    "Бид юу хийсэн нь дээр вэ?" гэхэд
  • 3:33 - 3:35
    "Ингэсэн нь л дээр!" гэж байгаа юм шиг сонсогддог ч
  • 3:36 - 3:38
    тэд юу ч мэддэггүй.
  • 3:38 - 3:40
    [инээв]
  • 3:41 - 3:45
    Тэгэхээр энэ нэг үеийнхэн тэр чигтээ өмнөх үеийнхэнээс өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага өсөж байгаа юм. Тийм байгаа биз?
  • 3:46 - 3:47
    Өөрсдийн ямар ч буруугүйгээр.
  • 3:47 - 3:49
    Тийм биз өөрсдийн буруугүйгээр.
  • 3:49 - 3:50
    Тэднийг буруу гараар л хүмүүжүүлсэн.
  • 3:51 - 3:53
    Тэгэхээр үүн дээр технологийг нэмье.
  • 3:53 - 3:57
    Бидний ашигладаг олон нийтийн сүлжээг мэднэ,
  • 3:57 - 3:59
    мөн бидний гар утас,
  • 3:59 - 4:01
    тархинд допамин гэх химийн урвалыг бий болгодог.
  • 4:01 - 4:03
    Тийм болохоор текст мессэж авахаар сайхан мэдрэмж төрдөг. Тийм биз?
  • 4:03 - 4:07
    Тэгвэл бид сэтгэл санаагаар унавал эсвэл ганцаардвал,
  • 4:07 - 4:09
    10 найзруугаа 10 текст мессэжийг
  • 4:09 - 4:11
    Сайн уу. Сайн уу. Сайн уу. Сайн уу. гээд илгээчих
  • 4:12 - 4:14
    Тэгээд хариу ирэх нь сайхан санагдана.
  • 4:15 - 4:17
    Тийм биз? Тийм болохоор бид LIKE-аа тоолдог
  • 4:17 - 4:20
    Тийм болохоор бид 10 удаа буцаж
  • 4:20 - 4:21
    яаж байна гэж хардаг,
  • 4:21 - 4:23
    миний Инстаграм дагагчдийн тоо удаан нэмэгдэж байна уу гэж хардаг.
  • 4:23 - 4:26
    Би ямар нэг буруу юм хийсийн болов уу? Надад тэд дургүй болсон юм болов уу гэж боддог. Тийм үү?
  • 4:26 - 4:29
    Бага насны хүүхдүүдэд бол найзаас нь хасагдах хамгийн ноцтой зүйл. Тийм үү?
  • 4:30 - 4:33
    Яагаад гэхээр хэрэв болоод байвал допамин ялгардаг ба тэр нь маш таатай байдагт юм.
  • 4:33 - 4:34
    Ийм л учраас бид дуртай байдаг.
  • 4:34 - 4:36
    Ийм учраас бид байн байн шалгаад байдаг.
  • 4:36 - 4:38
    Энэ допамин нь
  • 4:38 - 4:42
    тамхи татахад ялгардаг, архи уухад ялгардаг мөн мөрийтэй тоглоход ялгардаг яг ижил химийн урвал явагдана.
  • 4:42 - 4:43
    Өөрөөр хэлбэл,
  • 4:43 - 4:46
    Энэ нь маш ихээр, маш ихээр донтуулдаг.
  • 4:46 - 4:47
    Зөв биз?
  • 4:47 - 4:53
    Бид тамхи татах, архи уух, мөрийтэй тоглох дээр насны хязгаарлалттай.
  • 4:53 - 4:56
    Гэвч бид олон нийтийн сүлжээ, гар утсан дээр насны хязгаарлалт тавьдаггүй.
  • 4:56 - 5:00
    Энэ нь бид архины шүүгээ онгойлгоод өсвөр насны хүүхдүүддээ
  • 5:00 - 5:03
    "нээрээ юу гээч, том хүн болж тоомоожих чамд жоохон тийм санагдаж сэтгэл санаагаар унавал..."
  • 5:05 - 5:07
    Яг л ийм л зүйл болоод байна.
  • 5:07 - 5:08
    Ийм л зүйл болоод байна. Тийм байгаа биз?
  • 5:08 - 5:09
    Тийм л зүйл болсон.
  • 5:09 - 5:12
    Энэ үеийнхэн тэр чигээрээ ихээхэн стресстэй өсвөр насыг туулах үедээ маш ихээр донтуулж тайвшруулдаг,
  • 5:12 - 5:16
    химийн урвал болох, допамин, гэх зүйлийг олон нийтийн сүлжээ болон гар утсаар дамжуулан
  • 5:16 - 5:18
    авах боломжтой байж байна.
  • 5:18 - 5:22
    Яагаад энэ чухал гэж? Ихэнх архичид
  • 5:22 - 5:24
    архийг өсвөр насандаа ууж эхэлсэн байдаг.
  • 5:24 - 5:28
    Бага байхад бид зөвхөн эцэг эхийн л зөвшөөрөл авах ёстой байдаг.
  • 5:28 - 5:34
    Тэгэээд бид өсвөр насыг туулан өнгөрөөхдөө бол өөр бусдаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй болдог.
  • 5:34 - 5:35
    Бидний эцэг эх дургүйцахаар;
  • 5:35 - 5:36
    бидэнд маш чухал.
  • 5:36 - 5:41
    Энэ нь биднийг гэр бүлийнхээ хүрээнээс гарч томоохон омогт нэвтрүүлэх юм.
  • 5:41 - 5:44
    Тийм биз? Энэ нь бидний амьдралд маш ихээхэн стресстэй бас сэтгэл зовоосон хэсэг үе.
  • 5:44 - 5:48
    энэ үед бид найз нөхөддөө найдаж даван туулахыг сурах ёстой үе.
  • 5:48 - 5:52
    Зарим хүмүүс өсвөр үеийг туулж байхдаа архи болон допаминийг санамсаргүйгээр олж илрүүлэн
  • 5:52 - 5:57
    стрэсс болон сэтгэл санааны тогтворгүй үеэ даван туулахад ашигладаг.
  • 5:57 - 5:59
    Харамсалтай нь, тэдний тархинд энэ нь хадагдаж үлддэг,
  • 5:59 - 6:00
    тэгээд үлдсэн амьдралынхаа туршид,
  • 6:00 - 6:05
    ямар нэг хэцүү үе тохиолдоход тэд хэн нэгэнд хандахын оронд тэд шил архийг сонгодог.
  • 6:05 - 6:07
    Нийгмийн стрэсс, санхүүгийн стрэсс, ажлын стрэсс.
  • 6:07 - 6:11
    Архины ер нь гол зорилго тэр биз, тийм үү?
  • 6:11 - 6:12
    Юу болж байна гэхээр,
  • 6:12 - 6:17
    бид допамин гэх химийн урвалыг бий болгоод байгаа технологи болон сүлжээг ямар ч хяналтгүйгээр хэрэглүүлж байна,
  • 6:18 - 6:21
    улмаар энэ нь тэднийг өсөхөд тархинд хадагдаж үлдэж байна. Тэгээд томрох тусмаа
  • 6:22 - 6:26
    маш олон хүүхдүүд утга учиртай харилцаа холбоо яаж үүсгэхийг мэддэггүй.
  • 6:26 - 6:27
    Тэд тэгж хэлсэн юм шүү би биш.
  • 6:27 - 6:30
    Тэдний нөхөрлөлүүд нь хийсвэр гэдэгтэй тэд санал нийлнэ,
  • 6:30 - 6:32
    Тэд
  • 6:32 - 6:36
    найз нартаа найдаггүй, итгэдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэд найз нартайгаа хөгжилддөг.
  • 6:36 - 6:40
    Гэвч арай өөр аятайхан зүйл гарч ирвэл найз нар нь орхиод л явна гэдгийг тэд мэддэг.
  • 6:40 - 6:44
    Гүн гүнзгий нөхөрлөл харилцаа холбоо байхгүй, учир нь түүнийг бүрдүүлэх ур адварыг тэд эзэмшээгүй,
  • 6:44 - 6:47
    хамгийн муу нь тэдэнд стрэссийг даван туулах чадвар байхгүй.
  • 6:47 - 6:50
    Тэгээд тэдний амьдрал хүндхэн стресс бий болоход
  • 6:50 - 6:54
    тэд хэн нэгэнд ханддаггүй. Тэд техногид ханддаг, олон нийтийн сүлжээнд ханддаг,
  • 6:55 - 6:57
    тэдэнд түр зуурын л тусламж өгөх зүйлд ханддаг.
  • 6:57 - 7:00
    Шинжлэх ухаан тодорхой байгааг бид мэдэж байгаа,
  • 7:00 - 7:01
    Facebook дээр олон цаг зарцуулдаг хүмүүс
  • 7:01 - 7:04
    бага цаг зарцуулдаг хүмүүсээс маш өндөр хувийн сэтгэл гутралтай байдаг байна.
  • 7:04 - 7:06
    Энэ зүйлс баланстай байх ёстой.
  • 7:06 - 7:09
    Архи бол тийм ч муу зүйл биш, хэтэрхий их архи муу зүйл.
  • 7:09 - 7:11
    Мөрийтэй тоглох хөгжилтэй, гэхдээ хэтэрхий их мөрийтэй тоглох аюултай.
  • 7:11 - 7:14
    Тийм биз? олон нийтийн сүлжээ болон гар утсанд буруудаад байх зүйл байхгүй.
  • 7:14 - 7:18
    Тэнцвэргүй байгаа байдал. Тийм биз? Чи оройн хоол идэхээр ширээний ард найзтайгаа сууж байхдаа,
  • 7:18 - 7:21
    тэнд байхгүй хэн нэгэнрүү юм бичиж байвал
  • 7:22 - 7:23
    Тэр чинь асуудал.
  • 7:23 - 7:24
    Тэр чинь дондолт.
  • 7:24 - 7:26
    Уулзалт дээр сууж байгаад,
  • 7:26 - 7:28
    хүмүүсийг сонсож ярианд оролцохын оронд
  • 7:28 - 7:33
    утсаа шүрээн дээр л тавьсан бол, дээш нь эсвэл доош нь харуулж аль нь ч байсан,
  • 7:33 - 7:37
    өрөөнд байгаа хүмүүсийн далд ухамсарт ''чи надад тийм ч чухал биш байна'' гэсэн мессэж өгч байна гэсэн үг.
  • 7:37 - 7:39
    Тийм биз? Тийм л зүйл болдог.
  • 7:39 - 7:42
    Яагаад утсаа далд хийж чадахгүй байна гэхээр чи донтсон байнаа л гэсэн үг.
  • 7:42 - 7:47
    Өглөө сэрээд найз залуу эсвэл найз бүсгүйдээ, эсвэл эхнэр/ нөхөртөө Өглөөний мэнд гэж хэлэхээсээ өмнө утаа шалгаж байвал
  • 7:47 - 7:48
    чи донтсон байнаа л гэсэн үг.
  • 7:48 - 7:51
    Урт хугацаанд бусад донтолтын л адил энэ харилцаа холбоог үгүй хийнэ,
  • 7:51 - 7:55
    хугацааг үрэн таран хийнэ, мөнгийн үрэн таран хийнэ, чиний амьдралыг дордуулна.
  • 7:56 - 7:57
    Тийм биз?
  • 7:57 - 8:00
    Тэгэхээр өөртөө итгэх итгэл үнэмшил бага тийм үеийнхэн өсөж байна
  • 8:00 - 8:02
    тэд стрэссийг даван туулах чадваргүй.
  • 8:02 - 8:03
    Тийм биз?
  • 8:03 - 8:07
    Үүн дээр тэвчээргүй байдлыг нэмээд үзье. Тэдний өсөн торьносон энэ үеийн мөч бүхэн нь сэтгэл ханамжаар дүүрэн.
  • 8:07 - 8:10
    Чи ямар нэгэн зүйл худалдаж авмаар байна уу? Амазон ороод захиаллаа, дараа өдөр нь ирдэг.
  • 8:10 - 8:12
    Кино үзмээр байна уу? Сайтруу нэвтэрж ороод л киногоо үздэг.
  • 8:12 - 8:13
    Киноны цаг шалгах шаардлагагүй.
  • 8:13 - 8:14
    ТВ шоу үзмээр байна уу?
  • 8:14 - 8:15
    Бинж.
  • 8:15 - 8:18
    Долоо долоо хоногоор хүлээх шаардлагагүй. Тийм биз?
  • 8:18 - 8:22
    Би хүмүүс дугааруудыг нь албаар алхасч байгаад, төгсгөлд нь бөөнд нь Бинжээр үздэг хүмүүсийг мэднэ. Тийм биз?
  • 8:25 - 8:26
    Хоромхон зуурын сэтгэл ханамж.
  • 8:26 - 8:29
    Болзоонд явмаар байна уу? Чи яаж
  • 8:29 - 8:32
    "Хэээе" гэх вэ гэдгийг ч сурах шаардлагагүй
  • 8:32 - 8:34
    [инээв]
  • 8:34 - 8:36
    Чи тэр чадварыг сурч, давтах ч хэрэггүй.
  • 8:36 - 8:38
    Таагүй байдалд орохоор
  • 8:38 - 8:41
    "үгүй" гэж байхад "тийм" гэж ойлгодог, "үгүй" гэж байхад "үгүй" гэж ойлгодог тийм нөхцөлд орох шаардлагагүй...
  • 8:41 - 8:43
    Ямар ч шаардлагагүй. Зүгээр л баруун тийш дарлаа. Би бол эрдэнэс.
  • 8:43 - 8:44
    [инээв]
  • 8:45 - 8:49
    Тийм биз? Нийгэмд хэрхэн дасан зохьцох тухай чи сурах хэрэггүй.
  • 8:49 - 8:49
    Тийм биз?
  • 8:50 - 8:52
    Чи юу хүсэж байгаагаа хоромхон зуурт авах боломжтой.
  • 8:53 - 8:55
    Юу хүссэнээ, хоромхон зуурт
  • 8:56 - 8:57
    зөвхөн
  • 8:57 - 9:00
    ажлын сэтгэл хангалуун байдал, харилцаа холбооны бат бөх байдал
  • 9:00 - 9:01
    эдгээрт зориулсан аппликэйшн байхгүй.
  • 9:01 - 9:02
    Эдгээр зүйлс удаан үргэжилж,
  • 9:03 - 9:06
    авцалдахгүй, тухгүй, төвөгтэй байдаг процесс юм.
  • 9:06 - 9:12
    Би маш гайхалтай, идеалист, чармайлттай хүүхдүүдтэй уулздаг.
  • 9:12 - 9:16
    Сургуулиа дөнгөж төгссөн. Хамгийн эхнийхээ ажил дээрээ байгаа хүүхдүүд. Би тэдэнтэй хамт суугаад "За амьдрал хир байна даа?" гэхээр тэд
  • 9:16 - 9:18
    "Би ажлаасаа гардаг юм уу гэж бодож байна" гэдэг
  • 9:18 - 9:19
    Би "Яагаад?" гэхээр
  • 9:19 - 9:22
    Тэд "Би нөлөө үзүүлэхгүй байна."
  • 9:22 - 9:24
    "Чи энэ ажилд ороод 8хан сар болж байна шүү дээ" гэдэг.
  • 9:24 - 9:26
    [инээв]
  • 9:26 - 9:28
    Тэд уулын бэлд зогсоод,
  • 9:28 - 9:32
    дэлхий дээр хиймээр байгаа 'нөлөөлөл' гэх бодит бус хийсвэр бодолтой
  • 9:32 - 9:34
    зогсож байгаатай адил, тэр нь уулын оргил нь шүү дээ
  • 9:34 - 9:35
    Тэд юу харахгүй байна вэ гэхээр уулыг харахгүйд байгаа юм.
  • 9:36 - 9:38
    Уул өөд хурдан гарна уу удаан гарна уу хамаа алга.
  • 9:38 - 9:39
    Уул бол уул шүү дээ.
  • 9:39 - 9:43
    Тэгэхээр энэ залуу үеийнхэн юу сурах ёстой вэ гэхээр
  • 9:43 - 9:46
    тэвчээрийг сурах ёстой,
  • 9:46 - 9:48
    энэ нь хайр
  • 9:48 - 9:50
    ажлын сэтгэл хангалуун байдал,
  • 9:50 - 9:51
    аз жаргал,
  • 9:51 - 9:55
    амьдралыг хайрлах, өөртөө итгэх итгэл, чадвар гэх эдгээр зүйлс шиг маш чухал зүйл.
  • 9:55 - 9:58
    Эдгээр зүйлс цаг авдаг.
  • 9:59 - 10:01
    Хааяа зарим зүйлсийг хурдлуулж болдог;
  • 10:01 - 10:03
    гэхдээ аяллыг тэр чигээр нь авч үзвэл
  • 10:03 - 10:07
    хэцүү бэрх, урт бас хэцүү.
  • 10:07 - 10:09
    Хэрэв чи хүнээс тусламж авч, чадваруудыг сурахгүй бол
  • 10:09 - 10:10
    чи уулнаас унана.
  • 10:10 - 10:13
    Эсвэл хамгийн муугаар
  • 10:13 - 10:14
    хамгийн муугаар харья гэвэл
  • 10:14 - 10:15
    яг одоогийн нөхцөл байдал.
  • 10:15 - 10:18
    Хамгийн муу нөхцөл байдал нь бид амиа хорлолтын хувь өсөж байгааг харж байгаа.
  • 10:18 - 10:20
    Энэ үеийнхэн дунд өсөж байгааг харж байна.
  • 10:20 - 10:22
    Хар тамхи хэтрүүлэн хэрэглсэнээс үүдэлтэй осол аваар нэмэгдэж байгааг бид харж байгаа.
  • 10:23 - 10:27
    Сэтгэл санааны гутралаас маш олон хүүхдүүд сургуулиасаа гарч эсвэл хичээлээ тасалж байгааг харж байгаа.
  • 10:28 - 10:33
    Сонсож байгаагүй зүйл. Энэ бол хамгийн муу, хамгийн сайн муу нөхцөл байдал.
  • 10:33 - 10:39
    Хамгийн сайн байж болох хувилбар гэвэл эдгээр хүмүүс тэр чигээрээ
  • 10:40 - 10:43
    Аз жаргал гэж юу байдгыг мэдэхгүйгээр өсөж том болон амьдралыг туулах.
  • 10:43 - 10:48
    Тэд хэзээ ч ажил амьдрал дээрээ гүн гүнзгий сэтгэл ханамжтай болохгүй. Тэд зүгээр л
  • 10:49 - 10:52
    Тэд зүгээр л амьдралыг туулан өнгөрүүлнэ.
  • 10:53 - 10:56
    Ажил чинь хир байна? Яг өчигдөр шиг л энгийн л байна гэж үү?
  • 10:56 - 11:01
    Хувийн амьдрал чинь хир байна? Энгийн л байна, байж болох хамгийн сайн нөхцөл байдал мэт
  • 11:01 - 11:05
    Энэ нь миний дөрөв дэхь хэсэгт аваачиж байгаа юм. Хүрээлэн буй орчин.
  • 11:05 - 11:10
    Гайхалтай залуучууд зөвхөн буруу гараар л хүмүүжүүлсэн, тэдний буруу гэж байхгүй
  • 11:10 - 11:15
    тэднийг тэгээд тоо л чухал байдаг корпорацийн орчинд оруулдаг
  • 11:15 - 11:21
    тэд урт хугацааны амьдралыг бодолцохоосоо илүүтэйгээр богино хугацааны ашгийн төлөө л байдаг
  • 11:21 - 11:25
    залуу үеийнхний амьдралыг бодолцохоосоо илүүтэйгээр бид тухайн жилийг л бодолцдог
  • 11:27 - 11:31
    Тийм биз? Тэгээд бид тэднийг өөртөө итгэх итгэлтэй болгохоор корпорацийн орчинд аваачдаг
  • 11:32 - 11:39
    Тэр нь тэднийг дижитал ертөнцөт байдаг сорилтуудын даван туулах хамтын ур чадварт суралцахад тусалдаггүй мөн тэнцвэртэй байдал олоход тусалдаггүй.
  • 11:40 - 11:42
    Мөн тэд
  • 11:43 - 11:48
    хоромхон зуурын сэтгэл ханамжтай байх хэрэгцээг даван туулах дээр суралцахгүй
  • 11:49 - 11:55
    ямар нэг зүйл дээр удаан хугацаанд сар эсвэл бүр жил хийгээд ч дуусахгүй зүйл дээр чармайлттай ажиллаад сэтгэл ханамжтай байх дээр тэдэнд туслахгүй. суралцахгүй
  • 11:55 - 11:56
    мөн
  • 11:56 - 12:01
    Тэгээд бид тэднийг корпорацийн орчинруу түлхэн оруулангуут хамгийн харамсалтай нь тэд өөрсдийгөө буруутай гэж боддог.
  • 12:02 - 12:05
    Тэд үүнийг даван туулж чадахгүй байна гэж бодон асуудал бүр хүндэрдэг
  • 12:05 - 12:10
    Энэ бол тэдний буруу биш гэж би энд хэлэх гээгүй юм шүү. Энэ бол корпорацийн орчин.
  • 12:10 - 12:16
    Энэ бол сайн манлайлал өнөөдөр энэ дэлхий дээр байхгүй байгаагаас үүдэлтэй. Тийм учраас өнөөдөр тэд өөрсдийгөө тэгж бодоод байгаа юм.
  • 12:17 - 12:20
    Тэд буруу арга барилаар яваад байгаа юм, хэлэхээс дургүй хүрч байгаа ч
  • 12:20 - 12:24
    энэ бол компанийн хариуцлагын байдал сонголтгүй муу байгаад байгаа юм,
  • 12:25 - 12:30
    Өнөөгийн нийгэм ийм л байна, тухайн нийгэм болоод тэдний эцэг эхүүд нь сайн байсан ч болоосой. Тэд сайн байгаагүйгээс болж
  • 12:30 - 12:33
    Бид тэднийг компанидаа авч, бий болгосон энэ асуудлыг нь шийдэхээс өөр аргагүй.
  • 12:33 - 12:39
    Тэдний өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох тал дээр бид ихээхэн чармайж ажиллах ёстой. Мэрийж ажиллах хэрэгтэй
  • 12:40 - 12:44
    тэдний сураагүй нийгэмших ур чадваруудыг заах аргыг бид олох ёстой
  • 12:44 - 12:48
    Уулзалтын өрөөнд гар утас байх ёсгүй, нэг ч гар утас байх ёсгүй
  • 12:48 - 12:52
    Гадаа нь суугаад текст бичихийг хүлээ гэж байгаа юм биш шүү
  • 12:52 - 12:55
    Уулзалт эхлэх гээд хүлээх зуурт хэн ч
  • 12:55 - 12:57
    бид ингээд хүлээгээд сууж байна
  • 12:57 - 13:03
    Одоо хурал эхлэх гэж байна, хурал эхэллээ гэх биш. Тэгж харилцаа холбоо бий болохгүйг сана. Жижиг зүйлс бид ярьсан
  • 13:04 - 13:06
    Харилцаа холбоо ингэж бий болно: Уулзалт эхлэхийг хүлээх зуур ийм байх юм
  • 13:07 - 13:12
    Аав чинь сайн уу эмнэлэгт байгаа гэж сонссон? Тэр сайн байгаа. Асуусанд баярлалаа. Тэр одоо гэртээ байгаа.
  • 13:12 - 13:17
    Ашгүй дээ. Болж дээ. Харилцаа үүсгэхэд аймар байсанг би мэдэж байна гэхдээ ингэж л харилцаа үүснэ
  • 13:18 - 13:22
    Тэр нөгөө зүйл дээр тайлангаа дуусгасан уу? Үгүй, би дуусаагүй
  • 13:22 - 13:24
    Би чамд тэр дээр тусалж болно шүү. Нээрээ юу?
  • 13:24 - 13:31
    Ингэж итгэл бий болдог юм. Нэг үйл ажиллагаан дээр нэг өдрийн дотор итгэл бий болчдоггүй юм. Хэцүү үед ч бий болдоггүй. Итгэлийг битгий хурдан бий болго.
  • 13:31 - 13:33
    Удаанаар
  • 13:33 - 13:34
    Тогтвортойгоор
  • 13:34 - 13:41
    Тууштайгаар бий болно. Мөн энгийн хялбар харилцаанууд бий болдог тийм механизмтай болох хэрэгтэй.
  • 13:41 - 13:43
    гэхдээ бид хурлын өрөөнд гар утас байлгах л юм бол болохгүй
  • 13:44 - 13:49
    Уулзалттай байлаа гэж бодьё тэнд утас байлаа гэж бодьё
  • 13:52 - 13:58
    тэгээд утас нь дуугарахаар, би наад асуултанд чинь хариулахгүйээ гэж байгаатай ижил.
  • 14:02 - 14:07
    Би найз нартайгаа гарж оройн хоол идэхдээ ингэдэг юм
  • 14:07 - 14:09
    хамт явахдаа
  • 14:09 - 14:11
    Бүгд утсаа гэртээ орхидог
  • 14:11 - 14:16
    Хэнрүүгээ залгахав дээ. За яахав нэг маань Uber дуудахаар эсвэл хоолныхоо зургыг авахаар утсаа авч гардаг.
  • 14:19 - 14:20
    Та нар галзуурсан байх. Болилдоо.
  • 14:20 - 14:22
    Би бол галзуураагүй. Би тэгэхгүй.
  • 14:22 - 14:24
    Би бол идеалист , гэхдээ би галзуу биш
  • 14:25 - 14:27
    Маш сайхан харагдаж байсан
  • 14:28 - 14:30
    Нэг утсаа л авч явна.
  • 14:30 - 14:36
    Архичинтай ижил болчихож байгаа юм, гэрээсээ архиа авч явна гэдэг бид өөрсдийнхөө хүчин чадалд итгэхгүй байнаа л гэсэн үг
  • 14:36 - 14:39
    Бид хангалттай хүчтэй биш байна, гэхдээ хорхой хүрч буй хүслээ байхгүй болгочихвол
  • 14:40 - 14:41
    маш амархан болдог.
  • 14:41 - 14:46
    Хүмүүсийг утсаа битгий шалгаарай гэж хэлэх л юм бол тэд
  • 14:46 - 14:48
    угаалгын өрөө ороод хамгийн түрүүнд утсаа шалгана
  • 14:49 - 14:53
    Яагаад гэхээр би хоолны газарт чамайг хайгаад явахыг хүсэхгүй шүү дээ, гэтэл утасгүй бол
  • 14:54 - 14:58
    Чи дэлхий ертөнцийг таалж, шинэ санаа орж ирнэ
  • 14:59 - 15:02
    Тогтмол шинэчлэгдэх сошиал медиагаас шинэ санаа санаачлага гарж ирдэггүй юм
  • 15:02 - 15:09
    Шинэ санаа нь бидний оюун санаа тэнүүчилж байгаад аливаа зүйлийн талаар сониуч зан гарч тэд ингээсэй гэх үед бий болдог. Тэрийг шинэ санаачлага гэнэ.
  • 15:09 - 15:11
    Тийм биз? Гэтэл бид тэр бүх мөчүүдийг үгүй хийдэг
  • 15:12 - 15:16
    Тийм биз? Бидний хэн нь ч утсаа орныхоо хажууд толгойн тушаа цэнэглэх ёсгүй
  • 15:16 - 15:18
    Бид утсаа зочны өрөөндөө цэнэглэх ёстой.
  • 15:18 - 15:22
    Шөнө дунд унтаж чадахгүй сэрлээ гэж бодоход утсаа оролдох хүслийг чинь байхгүй болгоно.
  • 15:23 - 15:25
    яагаад гэхээр утас чинь зочны өрөөнд байна.
  • 15:26 - 15:31
    Тайван байна. Хэрэв сэрүүлэг хэрэгтэй гэж байвал сэрүүлэгтэй цаг худалдаж ав
  • 15:32 - 15:34
    $8 гэж байгаа
  • 15:35 - 15:37
    Чамд би сэрүүлэгтэй цаг худалдаад авч өгье.
  • 15:38 - 15:42
    Хэлэх гээд байгаа зүйл маань юу гэхээр бид хүссэн ч хүсээгүй ч
  • 15:42 - 15:44
    бид сонголтгүй үед амьдарч байна.
  • 15:44 - 15:50
    Бид одоо энэ гайхалтай идеилист үеийнхэн дээр гаргасан алдааг засаж
  • 15:51 - 15:56
    тэдэнд өөрсдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгож, тэвчээртэй болоход, нийгэмших чадварыг сурахад туслах ёстой.
  • 15:56 - 16:04
    Амьдрал болон технологи дээр зохистой балансыг олох хэрэгтэй яагаад гэхээр
  • 16:13 - 16:17
    үнэнийг хэлэхэд энэ л зөв зүйл.
Title:
This is Why You Don't SUCCEED - One of the Best Motivational Speeches Ever
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
16:30

Mongolian subtitles

Revisions