Return to Video

Юу ч болсон бай хамаагүй, хайрла

  • 0:00 - 0:05
    "Шашны бус үзлийн үүднээс аваад үзсэн ч
  • 0:05 - 0:11
    ижил хүйстэн гэдэг нь бэлгийн гаж чиг
    хандлагын төлөөлөгч юм.
  • 0:11 - 0:15
    Бодит байдлаас гажсан,
    доод бүлгийн хүмүүс,
  • 0:15 - 0:18
    өрөвдмөөр хувь тавилангаа
    эдэлж яваа хүмүүс.
  • 0:18 - 0:22
    Эдгээр цөөнх хүмүүс ямар ч
    энэрэл нигүүлсэл,
  • 0:22 - 0:24
    засал эмчилгээ
  • 0:24 - 0:27
    хүртэх эрхгүй бөгөөд
  • 0:27 - 0:34
    тэднийг зөвхөн хөнөөлт өвчин тээгч
    гэж үзвэл зохилтой."
  • 0:34 - 0:39
    Энэ бол 1966 онд намайг 3 настай байхад
    хэвлэгдсэн Таймс сэтгүүлийн ишлэл юм.
  • 0:39 - 0:43
    Харин өнгөрсөн 2012 онд
    Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч
  • 0:43 - 0:45
    ижил хүйсийн гэрлэлтэд
    нааштай хандаж буйгаа мэдэгдсэн.
  • 0:45 - 0:53
    (Алга ташилт)
  • 0:53 - 0:58
    Бид тэндээс яаж энд ирснийг
    би асуумаар байна.
  • 0:58 - 1:03
    Өвчин байсан зүйл хэрхэн
    хувь хүний тодорхойлт болов?
  • 1:03 - 1:06
    Би зургаан настайдаа
    ээж, ах хоёртойгоо хамт
  • 1:06 - 1:09
    гутлын дэлгүүр рүү явсан юм.
  • 1:09 - 1:11
    Биднийг гутал авсны дараа худалдагч
  • 1:11 - 1:15
    үлээдэг шаар авч болохыг хэллээ.
  • 1:15 - 1:21
    Ах маань улаан, би харин
    ягаан шаар авахыг хүссэн.
  • 1:21 - 1:26
    Гэтэл ээж намайг цэнхэр шаар авсан нь дээр
    гэж бодож байгаагаа хэлдэг юм байна.
  • 1:26 - 1:29
    Би харин ягаан шаар авахыг
    хүссэн хэвээрээ л байлаа.
  • 1:29 - 1:34
    Гэтэл ээж маань надад миний дуртай өнгө
    цэнхэр гэдгийг сануулсан юм.
  • 1:34 - 1:39
    Одоо миний дуртай өнгө цэнхэр болсон ч
    би ижил хүйстэн хэвээрээ л байна.
  • 1:39 - 1:42
    (Инээд)
  • 1:42 - 1:47
    Ээж надад нөлөөлж чадсан ч нөлөөлөл нь
    хязгаартай гэдгийг хэлэх гээд байгаа юм.
  • 1:47 - 1:49
    (Инээд)
  • 1:49 - 1:56
    (Алга ташилт)
  • 1:56 - 1:58
    Бага байхад ээж маань
  • 1:58 - 2:03
    "Эцэг, эхийн хайр бол
    хорвоогийн хамгийн агуу хайр.
  • 2:03 - 2:06
    Гэхдээ өөрөө хүүхэдтэй болох хүртлээ
    чи үүнийг ойлгохгүй" гэдэг байлаа.
  • 2:06 - 2:09
    Багадаа би энэ үг бол ээж маань
    ах бид хоёрт хэчнээн хайртайгаа
  • 2:09 - 2:12
    илэрхийлж байгаа хамгийн сайхан үг
    гэж боддог байлаа.
  • 2:12 - 2:15
    Харин өсвөр насандаа
    би ижил хүйстэн учраас
  • 2:15 - 2:18
    гэр бүлтэй болж чадахгүй
    гэж бодох болсон.
  • 2:18 - 2:20
    Тийм болохоор ээжийн хэлсэн үг
    их эмзэглүүлж байлаа.
  • 2:20 - 2:22
    Ижил хүйстэн гэдгээ хэлснээс хойш
  • 2:22 - 2:25
    ээж маань тэр үгийг хэлэх бүрд
    надад хэцүү санагдах болсон.
  • 2:25 - 2:29
    Ээждээ хандан, "Би ижил хүйстэн.
    Би гэр бүлтэй болохгүй.
  • 2:29 - 2:32
    Та энэ үгээ хэлэхээ боливол сайн байна"
    гэх болсон.
  • 2:35 - 2:40
    Хориод жилийн өмнө Нью-Йорк Таймс
    сэтгүүлийн эрхлэгчид маань надад
  • 2:40 - 2:43
    дүлий хүмүүсийн талаар нийтлэл бичих
    санал тавьсан юм.
  • 2:43 - 2:44
    Энэ санал намайг мэл гайхшруулсан.
  • 2:44 - 2:47
    Би дүлийрлийг өвчин гэж үздэг байлаа.
  • 2:47 - 2:48
    Сонсож чаддаггүй хөөрхий хүмүүс.
  • 2:48 - 2:51
    Тэд сонсох чадваргүй,
    бид тэгээд юу хийж чадна гэж?
  • 2:51 - 2:54
    Ингээд би сонсголгүй хүмүүсийн ертөнцтэй
    танилцахаар боллоо.
  • 2:54 - 2:56
    Сонсголгүй иргэдийн клубүүдээр явлаа.
  • 2:56 - 2:59
    Сонсголгүйчүүдийн театр,
    яруу найргийн үзүүлбэрийг үзсэн.
  • 2:59 - 3:06
    Теннесси мужийн Нашвилл хотод болсон
    Америкийн Дүлий Миссийн тэмцээн ч үзэв.
  • 3:06 - 3:10
    Тэнд өмнө зүгийн дохион хэл хэцүү байна
    гэж гомдоллож байлаа.
  • 3:10 - 3:14
    (Инээд)
  • 3:14 - 3:18
    Дүлий хүмүүсийн ертөнцтэй
    сайтар танилцах тусам
  • 3:18 - 3:21
    тэд өөрсдийн гэсэн соёлтой
    болохыг ойлгож байсан юм.
  • 3:21 - 3:23
    Нэгэн дүлий хүн надад
  • 3:23 - 3:26
    "Бид сонсдоггүй юм биш,
    бид нэгэн соёлын нэгээхэн хэсэг"
  • 3:26 - 3:29
    гэсэн нь утга учиртай санагдах болсон.
  • 3:29 - 3:31
    Би энэ соёлын
    нэгэн хэсэг нь байгаагүй ч,
  • 3:31 - 3:33
    шуудхан нэгдэн орохыг хүсээгүй ч гэсэн
  • 3:33 - 3:36
    ийм соёл, иргэншил байдагт нь
    үүний гишүүн хүмүүсийн
  • 3:36 - 3:38
    өмнөөс баяртай байлаа.
  • 3:38 - 3:44
    Латин соёл, ижил хүйстнүүдийн соёл, Еврейн
    зан заншлын адил үнэ цэнэтэй санагдсан.
  • 3:44 - 3:49
    Америкчуудын соёлтой ч
    дүйцэж очихоор чухал санагдсан.
  • 3:49 - 3:53
    Гэтэл найзын маань найз нь
    одой охинтой болж таарсан юм.
  • 3:53 - 3:55
    Охиноо төрсний дараа тэр эмэгтэй
  • 3:55 - 3:57
    саяхнаас надад их чухал санагдах болсон
  • 3:57 - 4:00
    тийм нэг асуудалтай тулгарсан юм.
  • 4:00 - 4:03
    Хүүхэдтэй яаж харьцахаа
    тэр сайн мэдэхгүй байлаа.
  • 4:03 - 4:07
    "Чи яг л бусад шиг, гэхдээ арай намхан"
    гэх үү, эсвэл
  • 4:07 - 4:10
    Америкийн жижиг хүмүүсийн нэг
    гэдгийг нь ойлгуулахын тулд
  • 4:10 - 4:13
    одой гэсэн тусгай статусын дор
  • 4:13 - 4:15
    өсгөх ёстой юу?
  • 4:15 - 4:17
    Энэ үед надад нэг бодол төрсөн нь
  • 4:17 - 4:19
    ихэнх дүлий хүүхдүүд
    сонсголтой эцэг эхээс төрдөг.
  • 4:19 - 4:22
    Эцэг эх нь тэднийг эмчлэхийг хичээдэг.
  • 4:22 - 4:26
    Насанд хүрсэн хойноо тэдгээр дүлий хүмүүс
    өөрсдийн нийгмийн бүлгийг бий болгодог.
  • 4:26 - 4:29
    Ихэнх ижил хүйстнүүд эсрэг хүйстнээ
    сонирхдог эцэг эхээс төрдөг.
  • 4:29 - 4:31
    Тэдгээр хетеросексуал
    эцэг эхчүүд хүүхдүүдээ
  • 4:31 - 4:33
    ихэнх хүмүүсийн адил
    байгаасай гэж хүсдэг ч
  • 4:33 - 4:37
    ижил хүйстэн хүүхдүүд нь өөрсдийн
    бэлгийн чиг хандлагыг сүүлд нь олж мэддэг.
  • 4:37 - 4:40
    Гэтэл найз маань одой охиндоо
    хувь хүний шинж чанарыг нь
  • 4:40 - 4:42
    хэрхэн ойлгуулах талаар
    асуулттай тулгарч байлаа.
  • 4:42 - 4:44
    Энэ бол энгийн нэгэн гэр бүл
  • 4:44 - 4:46
    энгийн биш, онцгой хүүхэдтэй
  • 4:46 - 4:49
    байгаа тухай хэрэг юм.
  • 4:49 - 4:53
    Ер нь бол хоёр төрлийн хувь хүний шинж
    чанарууд байдаг нь надад тодорхой болсон.
  • 4:53 - 4:55
    Босоо шинж чанарууд нь
  • 4:55 - 4:58
    эцэг эхээс хүүхдэд үе дамжин ирдэг.
  • 4:58 - 5:04
    Үүнд үндэс угсаа, эх орон, хэл яриа,
    зарим тохиолдолд шашин багтана.
  • 5:04 - 5:08
    Эцэг эх, хүүхдүүдийн
    адил шинж чанарууд юм.
  • 5:08 - 5:10
    Зарим тохиолдолд хэцүү байж болох ч
  • 5:10 - 5:12
    тэднийг эмчлэх, өөрчлөх арга үгүй.
  • 5:12 - 5:16
    Өнөөгийн ерөнхийлөгч өнгөт арьстан
    гэдгийг үл харгалзан,
  • 5:16 - 5:18
    АНУ-д өнгөт арьстан байх
    хэцүү гэдэгтэй
  • 5:18 - 5:20
    та нарын зарим нь
    маргахгүй байх.
  • 5:20 - 5:22
    Гэтэл хараахан хэн ч бидний дараа үеийн
  • 5:22 - 5:26
    Африк Америк болон Ази хүүхдүүд
  • 5:26 - 5:30
    цайвар арьс, шаргал үстэй байна
    гэж батлахыг хичээхгүй байна.
  • 5:30 - 5:34
    Харин нөгөөх нь нийгмийн хүрээллээсээ
    сурч өөрийн болгодог шинж чанарууд.
  • 5:34 - 5:36
    Би үүнийг хөндлөн шинж чанарууд
    гэж нэрлэе,
  • 5:36 - 5:39
    учир нь бид нийгмийн харилцаанд
    тэгш байдлаар оролцдог.
  • 5:39 - 5:42
    Эцэг эхэд чинь этгээд,
    хачин санагдаж болох
  • 5:42 - 5:46
    эдгээр шинж чанаруудыг чи өөрийн
    нийгмийн хүрээллээс олж авсан байдаг.
  • 5:46 - 5:49
    Эдгээр хөндлөн шинж чанаруудыг
  • 5:49 - 5:53
    хүмүүс үргэлж л өөрчилж,
    эмчлэх гэж оролдож байдаг.
  • 5:53 - 5:55
    Ингээд би хүмүүс эдгээр
    хувийн шинж чанаруудтайгаа
  • 5:55 - 5:58
    хэрхэн дасан зохицсон
  • 5:58 - 6:00
    талаар судлахыг хүссэн юм.
  • 6:00 - 6:05
    Судалсны үндсэн дээр хүмүүс
    гурван төвшинд хүлээн зөвшөөрөгддөг нь
  • 6:05 - 6:06
    тодорхой болсон.
  • 6:06 - 6:12
    Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, гэр бүл нь
    хүлээн зөвшөөрөх, нийгэм хүлээн зөвшөөрөх.
  • 6:12 - 6:13
    Харин эдгээр нь байнга
    зэрэг биелдэггүй.
  • 6:13 - 6:19
    Ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөөгүй
    хүмүүс ихээхэн бухимдалтай байдаг.
  • 6:19 - 6:22
    Тэд өөрсдийгөө эцэг эхдээ хайрлагдаагүй
    хүмүүс гэж үздэг ч,
  • 6:22 - 6:25
    яг үнэндээ эцэг эх нь тэднийг
    хүлээн зөвшөөрөөгүй байдаг.
  • 6:25 - 6:28
    Эцэг эх хүүхдийн хоорондох хайранд
  • 6:28 - 6:31
    уг нь нөхцөл зааг байх ёсгүй.
  • 6:31 - 6:34
    Гэтэл хүлээн зөвшөөрөхөд хугацаа шаарддаг.
  • 6:34 - 6:37
    Ямар ч тохиолдолд хугацаа хэрэгтэй байдаг.
  • 6:37 - 6:42
    Клинтон Браун гэх миний мэдэх
    нэг одой залуу бий.
  • 6:42 - 6:45
    Түүнийг төрөхөд нь л одой байх
  • 6:45 - 6:47
    хүнд хэлбэрийн өвчтэй гэж оношилсон юм.
  • 6:47 - 6:50
    Эцэг эхэд нь түүнийг хэзээ ч
    алхаж чадахгүй, хэзээ ч ярьж чадахгүй,
  • 6:50 - 6:52
    эрүүлээр сэтгэх боломжгүй,
  • 6:52 - 6:55
    ер нь эцэг эхээ ч танихгүй
    өснө гэж хэлсэн байна.
  • 6:55 - 6:58
    Эмч нар хүүг эмнэлэгт орхиод,
    тайван үхүүлсэн нь дээр гэж
  • 6:58 - 7:00
    эцэг эхэд нь хэлж л дээ.
  • 7:00 - 7:02
    Харин ээж нь тэгж орхихыг хүссэнгүй.
  • 7:02 - 7:04
    Тэгээд гэртээ авчирсан.
  • 7:04 - 7:08
    Хэдий ээжид нь өндөр боловсрол,
    санхүүгийн хангалттай чадавхи байгаагүй ч,
  • 7:08 - 7:10
    улсдаа энэ чиглэлээр
  • 7:10 - 7:12
    хамгийн шилдэг гэсэн эмчийг олж,
  • 7:12 - 7:14
    Клинтон хүүг эмчлүүлж эхэлсэн юм.
  • 7:14 - 7:16
    Хүүхэд насандаа Клинтон
  • 7:16 - 7:19
    30 мэс засалд орсон байна.
  • 7:19 - 7:21
    Мэс засал болон нөхөн сэргээх бүхий л
  • 7:21 - 7:23
    ажиллагааны туршид ихэнх цагийг
  • 7:23 - 7:26
    эмнэлэгт өнгөрөөсний дараа
    одоо алхаж чаддаг болсон юм.
  • 7:26 - 7:30
    Эмнэлэгт байхад нь багш нар түүнд туслан,
    хичээл зааж байлаа.
  • 7:30 - 7:33
    Шаргуу хичээхээс өөр сонголт байгаагүй тул
    хичээн сургуулилж байлаа.
  • 7:33 - 7:35
    Харин үр дүнд нь тэр гэр бүлийнхээ
  • 7:35 - 7:38
    хэнийх нь ч хүрж чадаагүй
    өндөр боловсролтой болсон юм.
  • 7:38 - 7:41
    Гэр бүлийнхэн дундаасаа
    коллежид орсон анхны гишүүн нь болов.
  • 7:41 - 7:45
    Сургуулийн дотуур байранд амьдарч,
  • 7:45 - 7:48
    өвөрмөц биед нь тусгайлан
    зориулсан машин унадаг байв.
  • 7:48 - 7:51
    Харин ээж нь надад
    хүүгийнхээ сургуулийн ойролцоо
  • 7:51 - 7:52
    нэг удаа явж байгаад
  • 7:52 - 7:55
    "Шөнийн цэнгээний газрын
    машин зогсоол дээр
  • 7:55 - 8:00
    хүүгийнхээ машиныг харсан, хаана ч хараад
    танина л даа" гэж хэлсэн юм. (Инээд)]
  • 8:00 - 8:04
    "Тэгээд би бодлоо, тэд 180 см өндөртэй,
    харин хүү минь 90 см л өндөртэй.
  • 8:04 - 8:07
    Тэр хүүхдүүдийн 2 шил шар айраг нь
    миний хүүд бол 4 шил гэсэн үг.
  • 8:07 - 8:10
    Би тийшээ ороод түүнд саад болж
    болохгүйгээ мэдэж байсан болохоор
  • 8:10 - 8:14
    гэртээ хариад утсанд нь 8 шуудан
    үлдээсэн" гээд үргэлжлүүлэн,
  • 8:14 - 8:15
    "Тэгээд бодлоо л доо,
  • 8:15 - 8:18
    хүүг минь анх төрөх үед нь би түүнийг
    том болоход коллежийн найзуудтайгаа
  • 8:18 - 8:23
    согтуугаар жолоо барих болов уу гэж
    санаа зовно гэж хэн нэг нь хэлсэн бол ч"
  • 8:23 - 8:32
    (Алга ташилт)
  • 8:32 - 8:34
    Би түүнээс "Таны хүү сэтгэл татам,
    амжилттай, гайхалтай
  • 8:34 - 8:38
    хүн болоход нь таны хийсэн юу ихээр
    нөлөөлсөн гэж боддог вэ?" гэж асуухад тэр
  • 8:38 - 8:43
    "Би юу хийсэн бэ гэж үү? Би түүнийг
    хайрласан, тэгээд л боллоо.
  • 8:43 - 8:46
    Клинтон өөрөө үргэлж л гэрэлтсээр ирсэн.
  • 8:46 - 8:52
    Харин аав бид хоёр нь тэр гэрлийг хамгийн
    түрүүнд харах азтай хүмүүс байсан юм."
  • 8:52 - 8:55
    Би 60-аад оны өөр нэгэн
    сэтгүүлээс ишлэх гэсэн юм.
  • 8:55 - 9:01
    1968 оны Ардчилсан Америкийн дуу хоолой
    болох Атлантик монтли сэтгүүлд салбартаа
  • 9:01 - 9:05
    чухалд тооцогдох биологийн үүднээс
    ёс зүй судлаачийн бичсэн өгүүлэл байна.
  • 9:05 - 9:08
    Тэр бичихдээ,
  • 9:08 - 9:11
    "Дауны синдромтой хүүхдээ эмнэлэгт ч бай,
  • 9:11 - 9:16
    үхлийн нөхцөл байдалд ч бай орхих нь
  • 9:16 - 9:20
    тийм ч гэмшмээр зүйл биш юм.
  • 9:20 - 9:25
    Тиймээ, энэ гунигтай хэрэг, аймшигтай.
    Гэхдээ л гэмших хэрэггүй.
  • 9:25 - 9:29
    Зөвхөн хүний эсрэг гаргасан
    зөрчилд гэмших хэрэгтэй
  • 9:29 - 9:34
    харин Дауны синдромтой
    бол тэр хүн биш."
  • 9:34 - 9:37
    Бид ижил хүйстэн хүмүүсийг
    хүлээн зөвшөөрөх тал дээр
  • 9:37 - 9:40
    гайхалтай ахиц дэвшил гаргасан.
  • 9:40 - 9:44
    Өдөр өдрөөр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж
    байгааг сонины гарчгаас ч харж болно.
  • 9:44 - 9:48
    Гэвч бусдаас арай өөр,
    хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах
  • 9:48 - 9:50
    хандлага маань хэчнээн өөрчлөгдсөнийг,
  • 9:50 - 9:53
    бид тэдэнд хэчнээн аймшигтай
    хандсанаа мартсан байна.
  • 9:53 - 9:55
    Өнөөг хүртэл гаргасан амжилтдаа
  • 9:55 - 9:57
    бид төдийлөн ач холбогдол өгч,
  • 9:57 - 10:00
    анхаарал хандуулахгүй байсаар байна.
  • 10:00 - 10:04
    Нью Иоркод амьдардаг залуухан,
    амжилттай хосууд болох
  • 10:04 - 10:08
    Том болон Карен Робардсын гэр бүлээс
    би ярилцлага авч байсан юм.
  • 10:08 - 10:11
    Тэдний анхны хүүхэд нь Дауны синдромтой
    хэмээн оношлогдсон байлаа.
  • 10:11 - 10:15
    Тэд судалж үзээд одоогийн боловсролын
    систем хүсэж байгаа боловсролыг нь
  • 10:15 - 10:19
    хүүхдэд нь өгч чадахгүйг мэдээд,
    хэдэн өөр эцэг эхчүүдтэй хамтран
  • 10:19 - 10:23
    Дауны синдромтой хүүхдүүдийг хичээллүүлэх
  • 10:23 - 10:25
    хоёр ангитай жижиг төв байгуулсан.
  • 10:25 - 10:29
    Цаг хугацаа өнгөрөхийн хирээр
    энэ байгууллага өргөжин
  • 10:29 - 10:31
    мянга мянган оюуны бэрхшээлтэй
  • 10:31 - 10:35
    хүүхдүүд суралцдаг Күүк төв болсон юм.
  • 10:35 - 10:38
    Атлантик монтли сэтгүүл дээр
    өмнөх нийтлэл гарснаас хойш
  • 10:38 - 10:42
    Дауны синдромтой хүмүүсийн
    дундаж наслалт гурав дахин өссөн.
  • 10:42 - 10:47
    Дауны синдромтой хүмүүс дотор
    жүжигчид, зохиолчид ч багтдаг ба
  • 10:47 - 10:53
    насанд хүрсэн хойноо бүрэн
    бие даан амьдарч буй олон хүн бий.
  • 10:53 - 10:55
    Робардсынхан ч үүнтэй
    олон зүйлээр холбоотой.
  • 10:55 - 10:56
    Би тэднээс "Та харамсдаг уу?
  • 10:56 - 10:59
    Хүүхэд чинь Дауны синдромгүй
    байсан ч болоосой гэж хүсдэг үү?
  • 10:59 - 11:03
    Энэ өвчний тухай сонсож ч байгаагүй ч
    болоосой гэж боддог уу?" гэж асуухад
  • 11:03 - 11:04
    хүүгийн аав надад
  • 11:04 - 11:06
    "Юу л даа, Дэвидийн хувьд бол
    надад харамсалтай байдаг.
  • 11:06 - 11:10
    Яагаад гэвэл ийм байх нь Дэвидийн
    амьдралыг ярвигтай болгож байгаа юм,
  • 11:10 - 11:13
    гэтэл би түүнийг арай хялбар
    амьдралаар амьдраасай гэж хүсдэг.
  • 11:13 - 11:17
    Гэхдээ бид Дауны синдромтой бүх хүмүүсээ
    алдсан бол аймшигтай алдаа байх байсан."
  • 11:17 - 11:21
    Гэхэд Кэрин Робардс,
    "Би Томтой санал нийлж байна.
  • 11:21 - 11:25
    Дэвидийн амьдралыг арай хялбар болгохын
    тулд түүнийг эмчлэхийг хүсэх байсан.
  • 11:25 - 11:30
    Харин миний хувьд бол би 23 жилийн
    өмнө хүүг төрөхөөс өмнө бол өдийд
  • 11:30 - 11:32
    өөрийгөө ийм болсон байна гэж
    төсөөлөхөөргүй байлаа.
  • 11:32 - 11:36
    Энэ бүхэн намайг илүү сайн,
    сайхан сэтгэлтэй хүн болгож,
  • 11:36 - 11:39
    амьдралыг минь илүү утга учиртай болгосон.
  • 11:39 - 11:46
    Би энэ бүхнийг юугаар ч солихгүй байсан."
  • 11:46 - 11:50
    Бидний амьдарч байгаа өнөө үед
    нийгмийн хүлээн зөвшөөрч байгаа
  • 11:50 - 11:52
    байдал алхам алхмаар
    урагшилсаар байна.
  • 11:52 - 11:54
    Үүгээр үл барам бид өөрсдөө өмнө нь
  • 11:54 - 11:57
    төсөөлж ч байгаагүйгээр
    эдгээр бэрхшээлүүдийг арилгаж
  • 11:57 - 11:59
    чадах төвшинд ирсэн байна.
  • 11:59 - 12:02
    Америкийн Нэгдсэн Улсад төрж буй
    ихэнх сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд
  • 12:02 - 12:04
    одоо Коклер имплантийг суулгах болсон.
  • 12:04 - 12:09
    Үүнийг тархинд суулгаснаар,
    хүүхдийн сонсгол болон
  • 12:09 - 12:14
    яриа хариуцсан хэсэгт нөлөөлдөг.
  • 12:14 - 12:18
    БМН-111 гэх хүний мөгөөрсний
    хэвийн биш хөгжлийн генээс
  • 12:18 - 12:23
    урьдчилсан сэргийлэх зорилготой
    холимогийг хулгана дээр туршиж байна.
  • 12:23 - 12:26
    Мөгөөрсний хэвийн биш
    хөгжил нь одой хүүхэд төрөх
  • 12:26 - 12:29
    хамгийн түгээмэл шалтгаан болдог бөгөөд
    уг бэлдмэлийг хэрэглэсэн
  • 12:29 - 12:33
    хэвийн биш хөгжлийн гентэй хулгана
    хэвийн хэмжээнд хүртлээ өссөн байна.
  • 12:33 - 12:35
    Удахгүй хүн дээр туршихаар ажиллаж байна.
  • 12:35 - 12:37
    Дауны синдромыг
    жирэмслэлтийн эрт үед илрүүлэх
  • 12:37 - 12:42
    цусны шинжилгээг туршиж байгаа бөгөөд
  • 12:42 - 12:47
    энэ нь эдгээр жирэмслэлтийг
    бууруулах эсвэл
  • 12:47 - 12:49
    бүр зогсоох боломжийг олгох юм.
  • 12:49 - 12:54
    Үүнээс харахад бид нийгмийн болон
    эрүүл мэндийн салбарт дэвшилттэй байна.
  • 12:54 - 12:55
    Илүү дээр болно гэдэгт ч би итгэдэг.
  • 12:55 - 12:59
    Би нийгэмд гарч буй эдгээр эерэг
    өөрчлөлтүүдийг гайхалтай, утга учиртай,
  • 12:59 - 13:03
    сайхан гэж боддог. Эрүүл мэндийн
    салбарын дэвшилтүүдийг ч мөн адил.
  • 13:03 - 13:06
    Гэхдээ энэ хоёр нэг нь нөгөөгөөсөө
    ангид байгаа нь гунигтай юм.
  • 13:06 - 13:09
    Харин нийгэм, эрүүл мэндийн байдлууд
    өмнө дурдсан гурван тохиолдолд
  • 13:09 - 13:11
    огтлолцож байгаа шиг
    нөхцөл байдлууд үүсэхэд
  • 13:11 - 13:15
    дуурийн гол дүрийн эр
    эмэгтэйдээ хайртай гэдгээ
  • 13:15 - 13:17
    түүнийг орон дээр үхэтхийн унах
  • 13:17 - 13:22
    яг тэр агшинд ухаардаг
    мөч шиг санагддаг юм.
  • 13:22 - 13:25
    (Инээд)
  • 13:25 - 13:29
    Бид эмчилгээг хэрхэн бүх талаас нь
    хийх тухай бодох хэрэгтэй.
  • 13:29 - 13:31
    Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ
    юуг нь хүлээн зөвшөөрч,
  • 13:31 - 13:33
    юуг нь өөрчлөх вэ?
  • 13:33 - 13:35
    гэсэн асуулттай тулгардаг.
  • 13:35 - 13:39
    Аутизмийн нэрт идэвхтэн болох
    Жим Синклэйр хэлэхдээ
  • 13:39 - 13:44
    "Эцэг эхчүүд 'Миний хүүхэд аутизмгүй
    байсан ч болоосой' гэж хэлэх нь
  • 13:44 - 13:49
    үнэндээ бол 'Энэ хүүхэд төрөөгүй болоосой
    харин оронд нь аутизмгүй,
  • 13:49 - 13:53
    өөр хүүхэдтэй байсан ч болоосой'
    гэж хэлж байгаа хэрэг юм.
  • 13:53 - 13:58
    Дахиад унш даа. Бидний төлөө
    шаналахад чинь үүнийг л бид сонсдог.
  • 13:58 - 14:01
    Биднийг эмчлэгдээсэй гэж залбирахад
    чинь бид ийм л үг сонсдог,
  • 14:01 - 14:03
    та нарын хамгийн гэнэн хүсэл чинь
  • 14:03 - 14:05
    нэг л өдөр бид ийм байхаа больж,
  • 14:05 - 14:11
    нүүр царайны минь цаана өөр хүн оршоосой
    гэж хүсэж байгаа юм шиг л санагддаг".
  • 14:11 - 14:14
    Дэндүү туйлширсан хэрэг байж болох ч,
  • 14:14 - 14:18
    ийм амьдралтай хүмүүс
    өөрсдөө эмчлэгдэхийг,
  • 14:18 - 14:22
    өөрчлөгдөхийг эсвэл
    бүр алга болохыг хүсдэггүй.
  • 14:22 - 14:26
    Ямар байсан, тэр чигээрээ байхыг хүсдэг.
  • 14:26 - 14:29
    Энэ төслийн хүрээнд миний сурвалжилсан
    гэр бүлүүдийн нэг нь Дилан Клеболдийх.
  • 14:29 - 14:35
    Тэр бол Колумбиний
    алан хядлага үйлдэгчдийн нэг.
  • 14:35 - 14:37
    Тэднийг ятгахад урт хугацаа орсон хэдий ч
  • 14:37 - 14:40
    зөвшөөрснийхөө дараа өөрсдийн түүхээ
  • 14:40 - 14:42
    зогсолтгүй ярьсаар байсан юм.
  • 14:42 - 14:44
    20 гаруй цагийн бичлэг хийсэн
  • 14:44 - 14:48
    олон амралтын өдрүүдийн уулзалтуудын
    анхныхад нь ийм зүйл болсон юм.
  • 14:48 - 14:50
    Ням гаригийн шөнө болоход
    бүгд ядарсан байв.
  • 14:50 - 14:53
    Бид гал тогоонд суугаад,
    Сүе Клеболд оройн хоол бэлтгэж байлаа.
  • 14:53 - 14:55
    "Хэрвээ Дилан яг одоо энд байсан бол
  • 14:55 - 14:58
    түүнээс юу асуух байсан бэ?"
    гэж намайг асуухад аав нь
  • 14:58 - 15:00
    "Ямар чөтгөрөө бодож
  • 15:00 - 15:04
    тийм юм хийснийг л асуумаар байна."
  • 15:04 - 15:08
    Харин Сүе шал уруу харан хэсэг азнаснаа
  • 15:08 - 15:10
    над руу эргэж хараад
  • 15:10 - 15:14
    "Ээж нь мөртлөө түүнийг дотроо
  • 15:14 - 15:18
    юу санаж боддогийг нь
    мэдээгүйдээ уучлал гуйх байсан."
  • 15:18 - 15:21
    Харин энэ явдлаас хэдэн жилийн дараа
  • 15:21 - 15:23
    тэднийд оройн хоол идэж байтал тэр надад
  • 15:23 - 15:27
    "Юу гээч, энэ бүхэн анх болсны дараа
    би хэзээ ч гэрлээгүй болоосой,
  • 15:27 - 15:30
    хэзээ ч хүүхэдтэй болоогүй болоосой
    гэж хүсдэг байсан.
  • 15:30 - 15:34
    Охио муж уруу яваагүй, Томтой танилцаагүй,
    энэ хүүхэд хэзээ ч төрөөгүй бас
  • 15:34 - 15:38
    ийм аймшигтай үйл явдал хэзээ ч болоогүй
    байсан ч болоосой гэж хүсдэг байсан.
  • 15:38 - 15:42
    Гэтэл би хүүдээ хичнээн их хайртайгаа,
    түүнгүйгээр өөрийнхөө амьдралыг
  • 15:42 - 15:45
    төсөөлж ч чадахгүйгээ ойлгосон.
  • 15:45 - 15:50
    Бусад хүмүүст ямар аймшигтай зүйл
    тохиолдсоныг мэдэж байгаа ч,
  • 15:50 - 15:54
    энэ аймшигтай зүйлд ямар ч өршөөл үгүйг
    ойлгож байгаа ч, би ч гэсэн шаналдаг"
  • 15:54 - 15:58
    "Хэрвээ Дилан хэзээ ч төрөөгүй байсан бол
  • 15:58 - 16:00
    хүмүүст илүү дээр байж болох байсан ч
  • 16:00 - 16:06
    надад бол тийм биш гэдгийг би мэдэрдэг."
  • 16:06 - 16:12
    Эдгээр өвчин, шаналалтай хүүхдүүдийн
    гэр бүлийнхэн өвчнөөс нь
  • 16:12 - 16:15
    ямар ч аргаар хамаагүй салгахыг хүсдэг ч,
    эдгээр хэцүү асуудлууд дундаас
  • 16:15 - 16:19
    эцэг эх байхын гайхамшгийг мэдэрч
    байгаа нь сайхан санагддаг.
  • 16:19 - 16:22
    Бүх хүмүүс өөрсдийн хүүхдүүдийг
  • 16:22 - 16:25
    сул талуудтай нь хамт хайрладаг.
  • 16:25 - 16:29
    Хэрэв шидэт дагина дээвэр нэвтлэн
    өрөөнд орж ирээд
  • 16:29 - 16:31
    одоо байгаа хүүхдийг минь
    авч яваад оронд нь
  • 16:31 - 16:38
    илүү дээр, илүү эелдэг, хөгжилтэй,
    ухаалаг хүүхэд өгье гэсэн бол
  • 16:38 - 16:43
    би өөрийнхөө хүүхдийг тэвэрч аваад,
    тэр аймшигт шидтнийг хөөж явуулах байсан.
  • 16:43 - 16:45
    Яг л бид
  • 16:45 - 16:49
    галд шатдаггүй унтлагын хувцас
    хүүхэддээ өмсүүлчихээд
  • 16:49 - 16:53
    түүнийг зууханд хүрэх үедээ түлэгдэх нь үү
    гэдгийг шалгаж байгаа мэт
  • 16:53 - 16:57
    эдгээр гэр бүлүүдийн
    онцлог байдал нь хүн бүрийн
  • 16:57 - 17:00
    хүүхэддээ хандах хандлагад нөлөөлж байна.
  • 17:00 - 17:03
    Бид бүгд л хүүхэд рүүгээ хараад
  • 17:03 - 17:06
    ингэхэд чи хаанаас ирсэн юм бэ?
    гэж боддог шүү дээ.
  • 17:06 - 17:09
    (Инээд)
  • 17:09 - 17:12
    Хэдийгээр хүн бүр адилгүй ч
  • 17:12 - 17:16
    хорвоо дээр шизофрен буюу
    сэтгэцийн өвчинтэй тэмцэж буй,
  • 17:16 - 17:19
    трансжендер хүүхэдтэй,
  • 17:19 - 17:21
    гоц авьяастантай
  • 17:21 - 17:23
    олон ч гэр бүлүүд
  • 17:23 - 17:26
    бүгд ижил сорилтуудтай тулгарсаар байгаа.
  • 17:26 - 17:27
    Та өөрийнхөө гэр бүлийн
  • 17:27 - 17:31
    бусдаас ялгаатай талыг бодоод үзвэл
  • 17:31 - 17:33
    энэ бараг л дэлхий нийтэд бүгдэд нь
  • 17:33 - 17:37
    хамааралтай асуудал гэдгийг ойлгох болно.
  • 17:37 - 17:41
    Хөгжилтэй нь бидний ялгаатай байдлууд,
    бидний даван туулдаг сорилтууд л
  • 17:41 - 17:44
    биднийг нэгтгэдэг.
  • 17:44 - 17:49
    Би энэ төсөл дээр ажиллаж байх үедээ
    хүүхэдтэй болохоор шийдсэн юм.
  • 17:49 - 17:51
    Олон ч хүмүүс гайхширч, надаас
  • 17:51 - 17:54
    "Бүх зүйл буруугаар эргэж
    болох тохиолдлуудыг судалж байж
  • 17:54 - 17:58
    чи яаж ийм шийдвэр гаргаа вэ?"
    гэж асууж байлаа. Би хариуд нь
  • 17:58 - 18:01
    "Бүх зүйл хэрхэн буруугаар
    эргэж болох талаар би судлаагүй.
  • 18:01 - 18:04
    Харин бүх зүйл буруу юм шиг
    болчхоод байх үед ч
  • 18:04 - 18:09
    хичнээн их хайраар хайрлаж
    болдогийг судалж байна" гэж хариулсан.
  • 18:09 - 18:15
    Би асрагчийн анхааралгүй байдлаас болж
    нас барсан хөгжлийн бэрхшээлтэй
  • 18:15 - 18:19
    хүүгийн эхийн талаар их боддог юм.
  • 18:19 - 18:21
    Хүүгийн үнсийг цацаж оршуулсны дараа
    ээж нь надад
  • 18:21 - 18:29
    "Би хүссэн хүүхдээ,
    хайрласан хүүгээ алдсаныхаа төлөө
  • 18:29 - 18:35
    өршөөл эрэн залбирахаар энд ирсэн"
    гэсэн юм.
  • 18:37 - 18:40
    Тэр үед би хэн ч бай, ямар ч болсон
  • 18:40 - 18:43
    хүүхдийг хайрлаж болдгийг ойлгосон.
  • 18:43 - 18:48
    Нөхөр маань Минниаполис хотод амьдардаг
    лесби найзуудынхаа
  • 18:48 - 18:50
    хоёр хүүхдийн биологийн хувьд эцэг нь.
  • 18:50 - 18:56
    Коллежийн дотны найз маань гэр бүлээ
    цуцлуулсан ч, хүүхэдтэй болохыг хүссэн.
  • 18:56 - 18:58
    Тэгээд тэр бүсгүй бид охинтой болсон ба
  • 18:58 - 19:00
    тэд одоо Техас мужид амьдардаг.
  • 19:00 - 19:04
    Харин нөхөр бид хоёр Миниполист амьдардаг
  • 19:04 - 19:06
    Оливер, Луси хоёрын эх болох
  • 19:06 - 19:10
    ижил хүйстэн бүсгүй Лаура тээгч эх болон
    төрүүлж, би биологийн эцэг нь болох
  • 19:10 - 19:13
    хүүтэйгээ хамт амьдардаг.
  • 19:13 - 19:22
    (Алга ташилт)
  • 19:22 - 19:27
    Товчхондоо бол гурван өөр мужид амьдардаг
    дөрвөн хүүхдийн таван эцэг эх.
  • 19:27 - 19:30
    Гэтэл зарим хүмүүс миний энэ гэр бүл
    өөрсдийнх нь
  • 19:30 - 19:35
    гэр бүлийн тухай ойлголтыг гутааж,
    сулруулж бүр сүйтгэж байна гэж үздэг.
  • 19:35 - 19:39
    Зарим нь бүр манайх шиг ийм гэр бүл
  • 19:39 - 19:40
    оршин тогтнох ёсгүй гэх нь ч бий.
  • 19:40 - 19:46
    Хайранд багасгасан хувилбар гэж үгүй,
    зөвхөн илүү их хайр бий гэдэгт би итгэдэг.
  • 19:46 - 19:50
    Бас би дэлхий ертөнц дээр
  • 19:50 - 19:52
    өөр өөр төрлийн хүмүүс байдагт,
  • 19:52 - 19:56
    гэр бүлүүд, хайр өөр олон төрөлтэй
  • 19:56 - 20:00
    байдагт итгэдэг.
  • 20:00 - 20:03
    Хүү маань төрсний маргааш
    хүүхдийн эмч өрөөнд орж ирээд
  • 20:03 - 20:08
    түүнийг эрүүл гэдэгт
    эргэлзэж буйгаа хэлсэн юм.
  • 20:08 - 20:11
    Хүү хөлөө зөв тэнийлгэхгүй байж.
  • 20:11 - 20:14
    Тархины гэмтэлтэй байж магадгүй
    гэж эмч хэлсэн.
  • 20:14 - 20:17
    Хөлөө тэгш хэмтэй тэнийлгэхгүй
    байсан болохоор
  • 20:17 - 20:21
    түүний хөдөлгөөн хариуцдаг хэсэгт нь
    хавдар байж болзошгүй гэсэн юм.
  • 20:21 - 20:26
    Мөн их том толгойтой байсан нь тархины
    усжилттайн илрэл байж болзошгүй гэв.
  • 20:26 - 20:27
    Эмч энэ бүхнийг хэлсний дараа
  • 20:27 - 20:31
    миний хувьд дэлхий цөмрөх шиг л болсон.
  • 20:31 - 20:34
    Хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч
  • 20:34 - 20:36
    эцэг эхчүүд нь энэ байдлаасаа
  • 20:36 - 20:40
    хэрхэн амьдралын утга учрыг
    олдог тухай номондоо
  • 20:40 - 20:44
    хэдэн жилийг зориулан ажилласны дараа ч
    би тэдний нэг болохыг хүсэхгүй байлаа.
  • 20:44 - 20:46
    Учир нь би өвчний талаар л
    бодож байсан юм.
  • 20:46 - 20:49
    Бүх л эцэг эхчүүдийн адилаар
  • 20:49 - 20:52
    хүүхдээ өвчнөөс хамгаалахыг хүсч байсан.
  • 20:52 - 20:55
    Өөрийгөө ч өвчнөөс хамгаалахыг хүссэн.
  • 20:55 - 20:58
    Хэрвээ бид түүнд шинжилгээ хийлгэж,
    ямар нэг өвчтэй нь
  • 20:58 - 21:01
    илэрвэл энэ нь түүнийг илэрхийлэх
    шинж чанар нь болно.
  • 21:01 - 21:05
    Харин түүний шинж чанар нь
    эцгийнх нь хувьд миний ч шинж чанар болно.
  • 21:05 - 21:09
    Өвчин бидний амьдралд ихээр нөлөөлөхийг
  • 21:09 - 21:13
    өөрийн ажлын туршлагаасаа мэдэж байлаа.
  • 21:13 - 21:16
    Хүүг MRI машинд харуулан,
    компьютер томографт үзүүлж
  • 21:16 - 21:20
    нэгхэн өдөр амьдарч буй хүүгийнхээ
    артерийн судсаар нь шинжилгээ өглөө.
  • 21:20 - 21:21
    Бид үнэхээр арчаагүй санагдаж байв.
  • 21:21 - 21:23
    Гэтэл таван цагийн шинжилгээний дараа
  • 21:23 - 21:26
    эмч нар хүүгийн маань тархи
    эрүүл гэдгийг хэлэх үед
  • 21:26 - 21:28
    хүү хөлөө зөв тэнийлгэдэг болсон байв.
  • 21:28 - 21:31
    Хүүхдийн эмчээс юу болсныг асуухад,
  • 21:31 - 21:35
    өглөө хүүгийн булчинг зангирсан
    гэж бодсноо хэлсэн юм.
  • 21:35 - 21:39
    (Инээд)
  • 21:39 - 21:47
    Гэхдээ л би ээжтэйгээ санал нийлдэг юм.
  • 21:47 - 21:50
    Хүүхдээ хайрлах хайр бол
    хорвоогийн хамгийн агуу хайр.
  • 21:50 - 21:54
    Хүүхэдтэй болох хүртлээ ямар гэдгийг нь
  • 21:54 - 22:00
    чи ойлгохгүй гэж би боддог.
  • 22:00 - 22:02
    Эцэг хүний хагацлын мэдрэмжийг
    мэдэрсний маань дараа
  • 22:02 - 22:06
    хүүхдүүд намайг өөрсөд рүүгээ урхидан
    татсан мэт надад санагддаг.
  • 22:06 - 22:08
    Гэхдээ хэрэв би энэ төсөлдөө ингэтлээ
  • 22:08 - 22:13
    бүх л зүрх сэтгэлээ зориулаагүй бол
    эдгээрийг ойлгох байсан эсэхдээ эргэлздэг.
  • 22:13 - 22:16
    Би хэтэрхий олон хачин гэмээр хайрыг
  • 22:16 - 22:20
    олж харан түүндээ ихээр татагдсан.
  • 22:20 - 22:27
    Хамгийн өрөвдөлтэй хэврэгхэн байдлыг ч
    яаж гэрэл гэгээтэй болгож болдгийг харсан.
  • 22:27 - 22:31
    Арван жилийн хугацаанд би тэсэшгүй хүнд
  • 22:31 - 22:34
    үүрэг хариуцлагын
    гайхамшигт аз жаргалыг харж,
  • 22:34 - 22:38
    тэр зүйл бүхнийг өөрчилж буйг ч мэдэрсэн.
  • 22:38 - 22:42
    Ярилцлага өгсөн эцэг эхчүүд өөрсдийн
    амьдралыг талархал ч илэрхийлдэггүй
  • 22:42 - 22:46
    хүүхдүүддээ зориулан, зовлон дундах
    өвөрмөц байдалд хүүхдүүдээ өсгөж буйг
  • 22:46 - 22:49
    хараад тэднийг тэнэгүүд гэж бодох үедээ
    миний хийсэн судалгаа намайг
  • 22:49 - 22:52
    тэдний нэг байхад бэлэн байхаар
    бэлдэж байсныг ойлгосон юм.
  • 22:52 - 22:55
    Одоо бол би тэдний онгоцонд суун,
    нэгдэхэд бэлэн болсон.
  • 22:58 - 23:00
    Баярлалаа.
  • 23:00 - 23:05
    (Алга ташилт)
Title:
Юу ч болсон бай хамаагүй, хайрла
Speaker:
Андрев Соломон
Description:

Танаас өөрөөс чинь ямар нэгэн зүйлээрээ өөр хүүхдийг өсгөнө гэдэг ямар байх бол (жишээ нь гоц авьяастай, өөр чадвартай хүүхэд эсвэл гэмт хэрэгтэн)? Энэхүү сэтгэл хөдлөм илтгэлдээ зохиолч Андрев Соломон хэдэн арван эцэг эхчүүдтэй ярилцан, нэгэн асуултыг асууж явахдаа юу ойлгон, суралцсанаа хуваалцаж байна. Нөхцөл заагаагүй хайр, нөхцөл шаардаагүй хүлээн зөвшөөрлийн хоорондох зааг нь юу вэ?

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
23:27
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Love, no matter what
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Love, no matter what
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Love, no matter what
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for Love, no matter what
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Love, no matter what
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Love, no matter what
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Love, no matter what
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Love, no matter what
Show all

Mongolian subtitles

Revisions