Return to Video

Хэрхэн илүү сайн хүн болох вэ?

  • 0:02 - 0:05
    Манай найз онгоцны буудал руу
    таксинд явах замдаа
  • 0:05 - 0:08
    жолоочтой нь ярьж байсан юм.
  • 0:08 - 0:10
    Жолооч найзад маань чин сэтгэлээсээ
  • 0:10 - 0:14
    "Чи үнэхээр сайн хүн байна" гэж хэлсэн юм.
  • 0:14 - 0:16
    Харин дараа нь найз маань энэ тухай
  • 0:16 - 0:19
    ярихдаа жолоочийн үг түүнд
    сайхан санагдсан,
  • 0:19 - 0:21
    мөн утга учиртай байсныг хэлсэн.
  • 0:21 - 0:24
    Магадгүй найз маань танихгүй
    хүний үгэнд
  • 0:24 - 0:26
    хэт их ач холбогдол өгсөн мэт боловч
  • 0:26 - 0:28
    тэр ганцаараа тийм биш юм.
  • 0:28 - 0:29
    Би нийгмийн ухаан судлаач.
  • 0:29 - 0:32
    Би сайн хүмүүсийн сэтгэл зүйг судалдаг.
  • 0:32 - 0:36
    Миний судалдаг салбарт бидний ихэнх нь
  • 0:36 - 0:41
    өөрийгөө сайн хүн гэж мэдрэх,
    бусдад тэгж харагдах дуртай гэж үздэг.
  • 0:41 - 0:46
    Харин таны тодорхойлох "сайн хүн"
  • 0:46 - 0:49
    таксины жолоочийн хувьд
    "сайн хүн" магадгүй
  • 0:49 - 0:51
    бүгд өөр өөр байж болох ч,
  • 0:51 - 0:54
    бидний тодорхойлолт бүгд
  • 0:54 - 0:57
    ёс суртахууныг чухалчилж үздэг.
  • 0:57 - 1:02
    Хэрэв хэн нэгэн бидний ярьсан онигоог
    шүүмжлэх,
  • 1:02 - 1:05
    байгууллага маань тэгш бус байгаа талаар
  • 1:05 - 1:08
    эсвэл эрсдэлтэй
    бизнесийн зардлын талаар
  • 1:08 - 1:11
    ярихад бид ихэнхдээ хамгаалалтын
    улаан бүс рүү ордог.
  • 1:11 - 1:14
    Бид эмзэг бүлгийн хүмүүст туслах,
    сайн үйлсэд хандив өргөх
  • 1:14 - 1:18
    ашгийн бус байгууллагад
  • 1:18 - 1:20
    сайн дурын ажил хийхээрээ
  • 1:20 - 1:24
    бусдад үүнийгээ зарладаг.
  • 1:24 - 1:28
    Бид сайн хүний чанараа
    хамгаалахыг хичээдэг.
  • 1:28 - 1:30
    Энэ нь бидний ихэнхэд чухал.
  • 1:31 - 1:32
    Тэгвэл би танд
  • 1:32 - 1:37
    сайн хүн болоход хэт төвлөрөх нь
  • 1:37 - 1:40
    илүү сайн хүн байхад саад болдог
    гэвэл яах вэ?
  • 1:40 - 1:47
    Бидний "сайн хүн" гэх тодорхойлолт
    хэт явцуу бөгөөд
  • 1:47 - 1:49
    шинжлэх ухааны хувьд
    боломжгүй гэвэл яах вэ?
  • 1:50 - 1:53
    Хэрэв илүү сайн хүн байх арга нь
  • 1:53 - 1:56
    сайн хүн байхад анхаарахаа болихоос
    эхэлдэг гэвэл яах вэ?
  • 1:57 - 2:00
    Үүнийг тайлбарлахын тулд
    хүний оюун ухаан
  • 2:00 - 2:01
    хэрхэн ажилладаг талаарх
  • 2:01 - 2:02
    судалгаагаа яръя.
  • 2:03 - 2:07
    Тархи олон зүйл хийхдээ
    товчилдог.
  • 2:07 - 2:08
    Энэ нь ихэнх үед оюун
    ухаан
  • 2:08 - 2:12
    таны ухамсраас гадуур яг л
  • 2:12 - 2:16
    цэнэгээ хэмнэх тохируулгатай
    мэт явагддаг.
  • 2:17 - 2:21
    Энэ нь хязгаарлагдмал үр
    ашигт байдлын үндэс юм.
  • 2:21 - 2:24
    Хязгаарлагдмал үр ашигт байдал нь хүний
    оюун ухаан хязгаарлагдмал нөөцтэй
  • 2:24 - 2:27
    хязгаарлагдмал хүчин чадалтай,
    тиймээс олон ажлыг
  • 2:27 - 2:29
    гүйцэтгэдэг богино холбоосууд дээр
  • 2:29 - 2:33
    суурилдаг гэдгийг баталсан Нобелийн
    шагнал хүртсэн санаа юм.
  • 2:34 - 2:35
    Жишээлбэл,
  • 2:36 - 2:38
    зарим судлаачид өгөгдсөн
    хугацаанд
  • 2:39 - 2:41
    Арай дээр дугарлаа тийм ээ?
  • 2:41 - 2:42
    (Инээд)
  • 2:42 - 2:44
    Ямар ч үед
  • 2:44 - 2:47
    таны толгойд 11 сая бодлууд
    орж ирдэг.
  • 2:48 - 2:50
    11 сая.
  • 2:50 - 2:53
    Тэдний зөвхөн 40 нь л ухамсартайгаар
    боловсруулагддаг.
  • 2:53 - 2:55
    Тиймээ 11 саяас 40
  • 2:56 - 2:58
    Ийм зүйл танд тохиолдож байсан уу?
  • 2:58 - 3:00
    Ажил дээрээ маш завгүй
  • 3:00 - 3:02
    өдрийг өнгөрөөж,
  • 3:02 - 3:04
    гэр лүүгээ машинаа барьж очоод
  • 3:04 - 3:08
    гэртээ орохдоо яаж гэртээ
    ирснээ ч санахгүй
  • 3:08 - 3:10
    бүр улаан ногоон гэрэл асч
    байсныг ч санахгүй.
  • 3:10 - 3:13
    Та огт санахгүй.
  • 3:13 - 3:16
    Эсвэл хөргөгчөө онгойлгоод
  • 3:16 - 3:18
    цөцгийн тос хайтал
  • 3:18 - 3:21
    ямар ч цөцгийн тос байхгүй
    Гэтэл яг урд тань
  • 3:21 - 3:25
    цөцгийн тос байгааг
    анзаарч байсан уу?
  • 3:25 - 3:29
    Энэ мэтчилэн мөчүүд
    бидний тархинд
  • 3:29 - 3:31
    11 сая ширхэг мэдээллүүд орж ирэхэд
  • 3:31 - 3:34
    түүний дөчийг нь л ухамсартайгаар
  • 3:34 - 3:37
    боловсруулдагын нотолгоо юм.
  • 3:37 - 3:40
    Энэ нь хязгаарлагдмал үр ашигт
    байдлын хязгаарлагдмал хэсэг нь юм.
  • 3:43 - 3:46
    Хязгаарлагдмал ёс зүй гэж бидний нэрлэсэн
  • 3:46 - 3:50
    энэхүү ажил нь миний хамтрагчид болох
  • 3:50 - 3:53
    Макс Базермэн, Мазарин Банажи нарын
  • 3:53 - 3:55
    хийсэн нөлөөт ажил юм.
  • 3:56 - 3:59
    Тэгэхээр энэ нь хязгаарлагдмал үр
    ашигт байдалтай ижил
  • 3:59 - 4:04
    бидний оюун ухаан зарим талаараа
    хязгаарлагдмал бөгөөд
  • 4:04 - 4:07
    богино холболтон дээр суурилж
  • 4:07 - 4:10
    тэдгээр богино холболтууд нь
    заримдаа биднийг төөрөлдүүлдэг.
  • 4:11 - 4:12
    Энэхүү хязгаарлагдмал үр ашигтай
  • 4:12 - 4:16
    байдал магадгүй биднийг дэлгүүрээс
    аль өглөөний хоолыг сонгоход эсвэл
  • 4:16 - 4:19
    хурлын өрөөнд танилцуулах
    бүтээгдэхүүнээ сонгоход нөлөөлдөг байх.
  • 4:20 - 4:23
    Хязгаарлагдмал ёс зүйтэй байдлын нөлөөгөөр
  • 4:23 - 4:25
    хүний оюун ухаан
  • 4:25 - 4:26
    шийдвэр гаргадаг.
  • 4:26 - 4:29
    Тухайлбал хэнийг ажилд авах,
  • 4:29 - 4:31
    ямар хошигнол хэлэх аль эсвэл
  • 4:31 - 4:33
    ярвигтай бизнесийн
    шийдвэр зэргийг.
  • 4:34 - 4:39
    Ажлын байрны хязгаарлагдмал ёс зүйн талаар
    нэгэн жишээг дурдья.
  • 4:39 - 4:42
    Ухамсарт бус алдаа нь хязгаарлагдмал
  • 4:42 - 4:45
    ёс зүйн нөлөөг харж болох
    хэсэг юм.
  • 4:45 - 4:50
    Ухамсарт бус хандлага нь бидний
    оюун ухаанд байх хэсгүүд болох
  • 4:50 - 4:54
    мэдээллийг цэгцлэх тархины
    богино холбоосууд нь
  • 4:54 - 4:56
    ухамсраас гадуур байх магадлалтай бөгөөд
  • 4:56 - 5:00
    ухамсарт итгэл үнэмшилтэй зэрэгцэн орших
    албагүй юм.
  • 5:01 - 5:03
    Судлаач Носек, Банажи, Грийнвалд нар
  • 5:03 - 5:06
    сая сая хүмүүсийн мэдээллийг харьцуулж
  • 5:06 - 5:09
    зарим зүйлийг олж мэдсэн юм.
    Жишээ нь:
  • 5:09 - 5:12
    Ихэнх цагаан Америкчууд
  • 5:12 - 5:16
    хар арьстай хүмүүс ба сайн зүйлсээс илүү
    цагаан арьстай хүмүүсийг
  • 5:16 - 5:19
    сайн зүйлстэй
    ижилсүүлж ойлгодог байна.
  • 5:20 - 5:25
    Мөн ихэнх хүмүүс шинжлэх ухааныг
  • 5:25 - 5:30
    эмэгтэйчүүд биш эрчүүдтэй
    холбож боддог.
  • 5:30 - 5:34
    Эдгээр нэгдлүүд нь хүмүүсийн
    ухамсартайгаар боддог
  • 5:34 - 5:36
    зүйлстэй нийцэх албагүй.
  • 5:36 - 5:40
    Магадгүй яг үнэндээ тэд маш
    тэгш үзэлтэй ч байж болно.
  • 5:40 - 5:45
    Заримдаа 11 сая бодол нь дөчин
    бодолтойгоо уялддаггүй.
  • 5:45 - 5:47
    Өөр нэгэн жишээ татья.
  • 5:47 - 5:49
    Ашиг сонирхлын зөрчлүүд.
  • 5:49 - 5:53
    Бид жижиг бэлгүүдийг дутуу
    үнэлэх хандлагатай байдаг.
  • 5:53 - 5:57
    Жишээ нь үзгэн бал эсвэл оройн хоол
  • 5:57 - 6:01
    эдгээр нь биднийг шийдвэр
    гаргахад хэр их нөлөөлдөг вэ?
  • 6:02 - 6:06
    Бидний оюун ухаан бэлэг өгсөн
    этгээдийг харах өнцгийг батлах гэж
  • 6:06 - 6:10
    ухамсаргүйгээр нотолгоог эгнүүлж
    байдгийг бид анзаардаггүй.
  • 6:10 - 6:15
    Хичнээн бид ухамсартайгаар
    мэргэжлийн байх гэж хичээсэн ч.
  • 6:16 - 6:17
    Хязгаарлагдмал ёс зүй ч адил.
  • 6:17 - 6:21
    Хэчнээн бид сайн хүн байхыг хичээдэг ч
  • 6:21 - 6:23
    бид алдаа гаргасаар л байдаг.
  • 6:23 - 6:27
    Заримдаа хичээсэн ч
    бусдыг гомдоох,
  • 6:27 - 6:29
    шударга бус байдлыг дэмжих
  • 6:29 - 6:31
    алдаа гаргадаг.
  • 6:32 - 6:36
    Тэгээд алдаанаасаа суралцахын оронд
    тайлбар тавьдаг.
  • 6:37 - 6:39
    Жишээ нь,
  • 6:39 - 6:43
    миний олон жил даалгавар
    болгож ирсэн бичвэрийг
  • 6:43 - 6:46
    нэгэн оюутан маань хүйсээр ялгаварласан
  • 6:46 - 6:48
    материал байна гэж имейлдээ
  • 6:48 - 6:50
    хэлсэн байсан.
  • 6:51 - 6:56
    Эсвэл ангийнхаа төстэй царайтай биш ч
  • 6:56 - 6:58
    ижил арьсны өнгөтэй
  • 6:58 - 7:00
    хоёр сурагчийг
  • 7:00 - 7:02
    бүх сурагчийн өмнө
  • 7:02 - 7:05
    нэгээс ч олон удаа андуурсаныг минь.
  • 7:06 - 7:10
    Эдгээр алдаанууд нь биднийг, намайг
  • 7:10 - 7:13
    өөрийгөө хамгаалах
    улаан бүс рүү илгээдэг.
  • 7:13 - 7:17
    Эдгээр нь биднийг өнөөх сайн хүний шинж
    байдлын төлөөх тулаан дунд үлдээдэг.
  • 7:18 - 7:23
    Харин Мэри Кернтэй хамтран ажиллаж буй
    хязгаарлагдмал ёс зүйн талаарх судалгаанд
  • 7:23 - 7:26
    бид алдаа гаргахад төдийгүй тэр алдааны
  • 7:26 - 7:31
    чиг хандлага нь өнөөх улаан бүст
    хэр ойр байгаагаас шалтгаалдаг гэж үзсэн.
  • 7:31 - 7:36
    Ихэнхдээ хэн ч бидний сайн хүний шинж
    чанарыг сориод байдаггүй.
  • 7:36 - 7:38
    Тиймээс өөрсдийн гаргасан шийдвэрийнхээ
  • 7:38 - 7:40
    ёс зүйн утга учрын тухай тийм их
    бодоод байдаггүй.
  • 7:40 - 7:44
    Манай модел ч гэсэн бид ихэнхдээ
    ёс суртахуунт зан байдлыг үзүүлэх нь
  • 7:44 - 7:49
    бага багаар багассаар байгааг
    харуулж байгаа юм.
  • 7:49 - 7:52
    Эсрэгээрээ хэн нэгэн бидний хэн болохыг
    сорьж магадгүй,
  • 7:52 - 7:55
    эсвэл бид өөрсдийгөө ч сорьж магадгүй.
  • 7:55 - 7:59
    Тэгвэл бидний шийдвэрийн ёс зүйн утга
    учир илүү гайхалтай болж,
  • 7:59 - 8:05
    энэ үед бид илүү сайн хүний зан байдлыг
    илүүтэйгээр харуулж,
  • 8:05 - 8:07
    эсвэл илүү тодорхой байж,
  • 8:07 - 8:12
    биднийг илүү сайн хүн гэдгийг мэдрүүлэх
    зан байдлыг мэдээж ижилхэн биш ч
  • 8:12 - 8:14
    илүүтэйгээр харуулах хандлагатай байдаг.
  • 8:15 - 8:19
    Хязгаарлагдмал ёс зүйн санаа нь
  • 8:19 - 8:23
    бид магадгүй бидний доторх чиглүүлэгч
  • 8:23 - 8:28
    ёс зүйн шийдвэр гаргахад чухал байдгийг
    хэт өндрөөр үнэлдэгт байдаг.
  • 8:28 - 8:33
    Магадгүй бидний ашиг сонирхол
    бидний шийдвэрт хэр их нөлөөлж байгааг
  • 8:33 - 8:36
    хэт өндрөөр үнэлдэг.
  • 8:36 - 8:42
    Мөн магадгүй бидний өөсрдийгөө сайн хүн
    гэж үзэх үзэл бидний зан төлөвт
  • 8:42 - 8:45
    хэрхэн нөлөөлж байгааг анзаардаггүй.
  • 8:45 - 8:50
    Яг үнэндээ тэрхүү улаан бүсээс зайлсхийж
    өөрсдийгөө сайн хүн гэж
  • 8:50 - 8:52
    батлахын тулд хэт их хичээж,
  • 8:53 - 8:58
    өөрсдийн алдаанаас суралцах орон зайг
    өөрсдөдөө өгдөггүй.
  • 8:58 - 9:00
    Илүү сайн хүн байх.
  • 9:02 - 9:05
    Магадгүй үүнийг бид их хялбар
    байна гэж найддаг.
  • 9:05 - 9:09
    Бид сайн хүн гэдгийг ингэж тодорхойлдог.
    Тийм эсвэл үгүй.
  • 9:09 - 9:12
    Та сайн хүн эсвэл үгүй.
  • 9:12 - 9:15
    Та шударга эсвэл үгүй.
  • 9:15 - 9:20
    Та арьс өнгөөр ялгаварлагч, хүйсээр
    ялгаварлагч, ижил хүйстэн эсвэл үгүй.
  • 9:20 - 9:24
    Аль нэг нь гэсэн энэ ойлголтонд
    өсч томрох орон зай үгүй.
  • 9:24 - 9:26
    Гэхдээ
  • 9:26 - 9:29
    энэ бид амьдралынхаа
    ихэнх хугацаанд хийдэг зүйл биш.
  • 9:29 - 9:31
    Амьдрал дээр бид нягтлан бодох
    бүртгэл сурья гэвэл
  • 9:31 - 9:33
    нягтлан бодох хичээл авна,
  • 9:33 - 9:35
    Эсвэл ээж аав болбол
  • 9:35 - 9:39
    бид энэ талаар ном авч уншина.
  • 9:39 - 9:41
    Бид судлаачидтай ярилцахаараа
  • 9:41 - 9:43
    өөрсдийн алдаанаасаа суралцаж,
  • 9:43 - 9:44
    мэдлэгээ дээшлүүлж,
  • 9:44 - 9:46
    бид улам сайжирсаар байдаг.
  • 9:47 - 9:49
    Гэхдээ сайн хүн байх үед
  • 9:49 - 9:51
    энэ нь бидний зүгээр л мэдэх
    ёстой зүйл гэж боддог.
  • 9:51 - 9:53
    Бид зүгээр л хийх ёстой,
  • 9:53 - 9:56
    ямар нэгэн хичээл зүтгэл, өсөлт дэвшилтийн
    ашиг тусгүйгээр.
  • 9:56 - 9:58
    Тэгэхээр миний бодож байгаагаар
  • 9:58 - 10:02
    хэрэв бид сайн хүн байх талаар
    зүгээр л бодохоо больж,
  • 10:02 - 10:04
    орхиод
  • 10:04 - 10:07
    оронд нь өндөр хэмжүүр,
  • 10:07 - 10:10
    сайндуу хүн байх илүү өндөр хэмжүүр
    тавьбал ямар вэ?
  • 10:13 - 10:17
    Сайндуу хүн мэдээж алдаа гаргана.
  • 10:17 - 10:20
    Сайндуу хүний хувьд би бүгдийг
    хийсээр л байдаг.
  • 10:21 - 10:25
    Гэхдээ сайндуу хүн
    сурч, эзэмшихийг хичээсээр байна.
  • 10:25 - 10:29
    Би тэдэнд итгэж бас дагадаг.
  • 10:29 - 10:31
    Эдгээр алдаанууд өртөгтэй
    гэдгийг би ойлгож байна
  • 10:31 - 10:36
    Ёс зүй, ялгаварлал, олон талт байдал,
    оролцоо гэх мэт асуудлуудтай тулгарах үед
  • 10:36 - 10:39
    энэ нь хүмүүст өртөг болон хувирдаг.
  • 10:39 - 10:40
    Би ч хүлээн зөвшөөрдөг.
  • 10:43 - 10:44
    Үнэндээ сайндуу хүн байснаар
  • 10:45 - 10:47
    өөрийн алдаагаа илүү сайн
    анзаардаг болсон.
  • 10:47 - 10:50
    Хүмүүсийг заахыг би хүлээдэггүй.
  • 10:50 - 10:52
    Би тэднийг олох дадлага хийж,
  • 10:52 - 10:53
    үр дүнд нь...
  • 10:54 - 10:58
    Мэдээж заримдаа энэ нь ичмээр,
  • 10:58 - 10:59
    бас таагүй.
  • 10:59 - 11:03
    Заримдаа бид өөрсдийнхөө эвгүй нөхцөлд
    оруулдаг.
  • 11:04 - 11:06
    Гэхдээ тэр эмзэг байдлыг даван туулснаар
  • 11:06 - 11:10
    бид сайжрахыг хичээж,
  • 11:11 - 11:12
    дэвшилтийг олж хардаг.
  • 11:12 - 11:13
    Бид өсөлтийг олж хардаг.
  • 11:13 - 11:16
    Бид өөрсдийгөө илүү сайжруулах
    боломжийг олгодог.
  • 11:17 - 11:20
    Яагаад өөрсдөдөө бид түүнийг өгөхгүй гэж?
  • 11:21 - 11:25
    Амьдралынхаа хором мөч бүртээ
    бид өөрсдөдөө өсөж дэвших орон зайг өгдөг.
  • 11:25 - 11:28
    Хамгийн чухал энэ зүйлээсээ бусдад нь.
  • 11:29 - 11:30
    Баярлалаа.
  • 11:30 - 11:35
    (Алга ташилт)
Title:
Хэрхэн илүү сайн хүн болох вэ?
Speaker:
Долли Чаг
Description:

Таны " сайн хүн" байх гэсэн чармайлт илүү сайн нэгэн болоход саад болж байгаа юм биш биз? Энэхүү илтгэлдээ сэтгэл судлаач Долли Чаг ёс зүйн талаар болон яагаад алдаагаа хүлээн зөвшөөрөх эсвэл хэт туйлширч буйгаа анзаарч харах хэцүү байдгыг тайлбарлаж, алдаагаа ухаарснаар хэрхэн илүү сайн хүн болох боломжтой талаар хуваалцлаа. Чаг "Амьдралынхаа хором мөч бүрт бид өөрсдөдөө өсөж дэвших орон зайг өгдөг. Хамгийн чухал нь болох энэ л зүйлээс бусдад нь" хэмээн хэлсэн юм.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:48

Mongolian subtitles

Revisions