YouTube

Got a YouTube account?

New: enable viewer-created translations and captions on your YouTube channel!

Mongolian subtitles

← Ном ба түүний хувьсал - Жюли Дрейфасс

Get Embed Code
35 Languages

Showing Revision 11 created 04/02/2017 by Tuya Bat.

  1. Ном хэрхэн бүтдэг вэ?

  2. Мэдээллийг нэгтгэж, дамжуулдаг
    нэгэн зүйл үү?

  3. Эсвэл цаас,
  4. нугас,
  5. үсгийн фонт,
  6. бэх,
  7. жин,
  8. үнэртэй холбоотой юу?
  9. Энэ ном мөн үү?
  10. Үгүй ч байж магадгүй.
  11. Харин энэ?
  12. Эдгээр асуултанд хариулахын тулд
  13. ном үүссэн тэр л цаг үе рүү буцаж
  14. үүний бүх жижиг хэсгүүд хэрхэн нэгдэж
  15. нэгэн бүхэл болдгийг мэдэх хэрэгтэй.
  16. Бидний мэдэх хамгийн эртний ном нь
  17. нэг талаар нь үдсэн
    эртний гар бичмэлүүд юм.
  18. Гэвч номын түүхэн дэх
    хамгийн том эргэлт нь
  19. Иоханнесс Гутенбергийн 15-р зууны
    дунд үед бүтээсэн хэвлэх машин юм.
  20. Бичгийн машин нь Дорнын
    соёлд аль хэдийн бий болсон ч
  21. Гутенбергийн хэвлэх машин
    маш их өөрчлөлтийг авчирсан.
  22. Лам нар болон эрх баригч элитүүд
  23. бичвэр, нийтлэлийг дангаараа
    хянахаа больжээ.
  24. Мэдээлэл түгээхэд хялбар болж
  25. хувилан олшруулж эхэлснээр
  26. Европ даяар хэвлэх үйлдвэрүүд
    байгуулагджээ.
  27. Номын түүхийн огцом хөгжлийн
    үр дүн нь бидэнд танил хэдий ч
  28. бусад талаар өөр байсан юм.
  29. Ном нь цаас, бичвэр болон
    хавтсаас бүтдэг.
  30. 2000 гаруй жилийн өмнө Хятад улс
    бичих гадаргуу болох цаасыг бүтээсэн ба
  31. үүнээс өмнө Египетэд
    үйсэн цаасыг бүтээж байсан.
  32. Гэсэн ч 16-р зуун хүртэл
  33. Европчууд модны нимгэн холтос болон
  34. амьтны арьсаар хийсэн
    илгэн цаасан дээр бичдэг байв.
  35. Яваандаа цаасны хэрэглээ
    Европт тархсанаар
  36. илгийг илүү хямд цаас орлох болжээ.
  37. Бэхийг ургамал болон
    амьтны гаралтай будгийг
  38. ус юм уу дарстай
    хольж гаргасан ч
  39. усан бэх нь метал хэвлэгчид
    наалдахгүй байсан учир
  40. тосон суурьтай бэх ашиглах
    шаардлага гарчээ.
  41. Хар бэхийг хийхдээ чийдэнгийн хөө тортог,
  42. давирхайн шүүс,
  43. хушганы тос хольж гаргадаг байжээ.
  44. Бичгийн фонт болон хэлбэрийн тухайд
  45. хамгийн эртний хэв нь бал чулууны
    хайлш дээр
  46. буруу харуулж цутгасан үсгүүд байсан.
  47. Гараар хийгдсэн, үнэтэй төдийгүй,
  48. дизайн нь хэв цутгагчаас хамааран
    олон янз байжээ.
  49. Үүнийг нэг стандартад оруулахад
    хүндрэлтэй байсан ба
  50. энэ нь олноор үйлдвэрлэх болон бичвэрийг
    боловсруулах систем бий болтол байсан.
  51. Бид Николас Женсенд талархах ёстой ба
    тэрээр 2 төрлийн Роман фонтыг бүтээж,
  52. үүнээс салаалан "Times Roman" зэрэг
  53. мянга мянган фонт үүссэн.
  54. Эдгээрийг нэгтгэхийн тулд
  55. 15-р зууны сүүл хүртэл
    хавтсыг модоор эсвэл
  56. зузаалж наасан цаасаар үддэг байв.
  57. Энэ нь яваандаа дээсэн сүлжмэл цаасаар
    солигдсон бөгөөд
  58. 17-р зууны сүүл үеийн өндөр чанар бүхий
    номуудад ашиглагддаг байсан ч
  59. эцэстээ илүү хямд хувилбар болсон юм.
  60. Орчин үед номын хавтас нь
    маркетингийн чухал хэсэг бол
  61. эртний номын хавтсыг тус бүрт нь
    захиалгаар хийдэг байжээ.
  62. Номын нуруу бүхэн
    өөрийн түүхтэй.
  63. Нуруу нь харагдах байдлаасаа
    чухал биш байсан ба
  64. эхэндээ дугуй биш, хавтгай
    хэлбэртэй байсан.
  65. Хавтгай нуруулдсан ном нь уншихад хялбар,
  66. ширээн дээр тавихад тогтвортой байв.
  67. Гэсэн ч энэ нь хэрэглэх явцад
    амархан гэмтдэг байсан.
  68. Дугуй хэлбэрээр нуруулдах нь энэ
    асуудлыг шийдсэн ч,
  69. дахин шинэ асуудал тулгарсан.
  70. Жишээ нь, номын хуудас
    өөрөө эргэх асуудал.
  71. Гэхдээ номыг явдал дундаа
    уншдаг хүмүүст
  72. уян хатан байдал илүү чухал байлаа.
  73. Хөгжлийн явцад ном өөрчлөгдөж
  74. нугастай бичвэрүүд нь
    хавтгай дэлгэц, цахим бэхтэй боллоо.
  75. Эдгээр нь үнэхээр ном гэж үү?
  76. Хавтсыг нь гартаа барьж,
  77. цаасыг үнэртэх нь номыг
    илүү онцгой болгодог уу?
  78. Эсвэл ид шид нь харагдах байдал биш,
  79. зөвхөн үгэнд нь оршдог юм болов уу?