Return to Video

Ажлын амжилтанд хүрч чадахгүй шалтгаан

  • 0:02 - 0:05
    Өнөөдөр би яагаад
  • 0:05 - 0:09
    таныг ажлын амжилтанд хүрч чадахгүй
    талаар ярих гэсэн юм.
  • 0:09 - 0:10
    (Инээд)
  • 0:10 - 0:12
    Би эдийн засагч.
  • 0:13 - 0:15
    Гутармаар зүйлийг судалдаг гэсэн үг л дээ.
  • 0:15 - 0:18
    Өдрийн төгсгөлд гутранги байдлаа дүгнэдэг.
  • 0:19 - 0:23
    Би зөвхөн гайхалтай ажлын амжилтад
    хүрэхийг хүссэн хүмүүстэй ярилцмаар байна.
  • 0:23 - 0:27
    Та нарын зарим нь аль хэдийн
    дажгүй ажилтай болохоор шийдсэн байх.
  • 0:27 - 0:28
    Та нар ч гэсэн бүтэлгүйтнэ.
  • 0:28 - 0:29
    (Инээд)
  • 0:29 - 0:33
    Учир нь... Бурхан минь, бүгд л
    бүтэлгүйтнэ гэдэгтээ баяртай байх шив.
  • 0:33 - 0:34
    (Инээд)
  • 0:34 - 0:35
    Яг л канадууд мөн дөө.
  • 0:35 - 0:38
    (Инээд)
  • 0:38 - 0:41
    Дажгүй ажилтай болохыг хүсэгчид
    бүтэлгүйтэх л болно,
  • 0:41 - 0:44
    учир нь өнөө үед дажгүй
    ажлууд байхгүй болсоор байна.
  • 0:44 - 0:48
    Гайхалтай ажил,
    гайхалтай ажлын замнал гэж байдаг.
  • 0:48 - 0:50
    Мөн ачаалал өндөртэй,
  • 0:50 - 0:55
    стресстүүлсэн, эрч хүч сорсон,
    сэтгэл санаагаар унагадаг ажлууд байна.
  • 0:55 - 0:56
    Харин завсрын ажлууд гэж байдаггүй.
  • 0:56 - 0:59
    Тэгэхээр дажгүй ажилтай болохыг
    хүсэгчид ч бүтэлгүйтэх нь.
  • 0:59 - 1:02
    Би гайхалтай ажилтай болохыг
    хүсэгчдийн тухай,
  • 1:02 - 1:05
    яагаад тэд бүтэлгүйтэх тухай ярья л даа.
  • 1:06 - 1:12
    Эхний шалтгаан бол
    хүмүүс хичнээн удаа:
  • 1:12 - 1:15
    "Гайхалтай ажилтай болмоор байгаа бол
    хүсэл тэмүүллээ дага,
  • 1:15 - 1:18
    мөрөөдөлдөө хөтлөгд,
    амьдралдаа хамгийн гайхалтай гэж
  • 1:18 - 1:21
    бодсон зүйлээ хий" гэж хэлсэн бай
  • 1:21 - 1:25
    та нар энэ үгийг дахин дахин сонссоор
    юу ч хийхгүй байхаар шийднэ.
  • 1:25 - 1:28
    Хэдэн ч удаа Стив Жобсын
  • 1:28 - 1:32
    Стэнфордын их сургуулийн төгсөгчдөд
    тавьсан илтгэлийг татаж авсан бай ялгаагүй
  • 1:32 - 1:35
    түүнийгээ үзчхээд л
    юу ч хийхгүй байхаар шийднэ.
  • 1:35 - 1:38
    Яг яагаад ингэж шийддэгийг чинь
    сайн хэлж мэдэхгүй л дээ.
  • 1:38 - 1:40
    Чи хэтэрхий залхуу.
    Ингэх нь хэтэрхий хэцүү.
  • 1:40 - 1:43
    Хүсэл тэмүүллээ хайсан ч олохгүй бол
  • 1:43 - 1:46
    өөрийгөө тэнэг хүн гэж бодохоос айж,
    тэгээд өөртөө шалтаг тоочин
  • 1:46 - 1:48
    хүсэл тэмүүллээ хайдаггүй.
  • 1:48 - 1:51
    Шалтаг харин ч нэг байдаг шүү,
    ноёд хатагтай нар аа.
  • 1:51 - 1:52
    Их л урт жагсаалттай танилцана даа.
  • 1:52 - 1:56
    Ажлын амжилт олохыг хүсвэл зайлшгүй
    хийх шаардлагатай ч
  • 1:56 - 1:59
    хийхгүй байх шалтаг бодож олоход гаргадаг
    гайхмаар бүтээлч чанар.
  • 1:59 - 2:05
    Жишээ нь ийм байна,
    хамгийн их хэлдэг шалтаг бол:
  • 2:05 - 2:06
    (Санаа алдалт)
  • 2:06 - 2:09
    "Сайхан ажилтай болох нь
  • 2:09 - 2:12
    ихэнх хүмүүсийн хувьд аз байдаг.
  • 2:12 - 2:15
    Би зүгээр байж байгаад
    азтай байхыг хичээнэ.
  • 2:15 - 2:17
    Хэрвээ аз таарвал
    би гайхалтай ажилтай болно.
  • 2:17 - 2:19
    Үгүй яадаж дажгүй ажилтай болно."
  • 2:19 - 2:23
    Гэтэл дажгүй ажил байхгүй болсон болохоор
    чи бүтэлгүйтнэ.
  • 2:23 - 2:24
    Дараагийн шалтаг бол:
  • 2:24 - 2:29
    "Хэсэг онцгой хүмүүс л
    хүсэл мөрөөдлийнхөө араас явдаг.
  • 2:29 - 2:30
    Тэд бол суутнууд.
  • 2:30 - 2:32
    Тэд бол "Стив Жобс"-ууд.
  • 2:32 - 2:33
    Би суутан биш.
  • 2:33 - 2:36
    Таван настайдаа би өөрийгөө
    суутан гэж боддог байсан ч
  • 2:36 - 2:40
    багш нар маань тэр бодлыг
    аль хэдийн арчаад хаячихсан."
  • 2:40 - 2:41
    (Инээд)
  • 2:41 - 2:46
    "Одоо бол би өөрийгөө
    дундаж хүн гэдгээ мэднэ."
  • 2:46 - 2:49
    1950-аад онд байсан бол
  • 2:49 - 2:52
    дундаж нэгэн байх нь
  • 2:52 - 2:54
    чамайг гайхалтай ажилтай болгох байлаа.
  • 2:54 - 2:55
    Гэхдээ юу гээч?
  • 2:55 - 2:59
    Одоо бол бараг 2012 он болчхоод байна.
  • 2:59 - 3:02
    "Би бол тун дундаж хүн"
  • 3:02 - 3:06
    гэж хэлэх нь өөрийгөө өчүүхэн жижигхэн
    гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.
  • 3:06 - 3:08
    Бас өөр шалтгууд байна аа.
  • 3:08 - 3:12
    "Би хийнээ, хийнэ.
    Гэхдээ, гэхдээ...
  • 3:12 - 3:16
    би чинь хачин хүн биш шүү дээ.
  • 3:16 - 3:19
    Хүсэл тэмүүллийнхээ араас явж буй
    миний мэдэх хүмүүс
  • 3:19 - 3:21
    бүгд нэг тийм донтчихсон хүмүүс байдаг.
  • 3:21 - 3:22
    Жаахан хачин.
  • 3:22 - 3:23
    Хмм? Хмм? Тийм биз дээ?
  • 3:23 - 3:26
    Юу гээч, галзуу болон суут ухаантан
    хоёрын дундах зааг.
  • 3:27 - 3:31
    "Би тийм хачин биш.
    Би Стив Жобсын намтрыг уншсан.
  • 3:31 - 3:35
    Ээ бурхан минь гэж.
    Би тийм хүн биш. Би чинь дажгүй хүн.
  • 3:35 - 3:36
    Энгийн хүн.
  • 3:36 - 3:40
    Би чинь их энгийн дажгүй хүн шүү дээ.
    Энгийн дажгүй хүмүүст...
  • 3:41 - 3:43
    хүсэл тэмүүлэл байдаггүй."
  • 3:43 - 3:44
    (Инээд)
  • 3:44 - 3:46
    "Аа, гэхдээ л би сайхан
    ажилтай болмоор байна.
  • 3:46 - 3:48
    Би хүсэл мөрөөдлөө дагахад
    бэлтгэгдээгүй ч гэсэн
  • 3:48 - 3:50
    яана гээч, би сайхан ажилтай болноо.
  • 3:50 - 3:52
    Надад өөр арга бий.
  • 3:52 - 3:53
    Надад төлөвлөгөө бий.
  • 3:53 - 3:55
    Ээж, аав хоёрын хэлж байсан шиг.
  • 3:55 - 3:59
    Ээж, аав хоёр надад хэрвээ
    би сайн ажиллаад байвал
  • 3:59 - 4:00
    дажгүй ажилтай болно гэсэн.
  • 4:01 - 4:03
    Хэрвээ шаргуу ажиллавал
    дажгүй ажилтай болох юм бол
  • 4:03 - 4:06
    үнэхээр, үнэхээр, үнэхээр
    шаргуу ажиллаад байвал
  • 4:06 - 4:07
    сайхан ажилтай болно.
  • 4:07 - 4:09
    Тийм биз дээ? Ийм л хамааралтай биз дээ?"
  • 4:09 - 4:11
    Хмм. Үгүй.
  • 4:11 - 4:13
    Гэтэл чи үүнд өөрийгөө итгүүлсээр байдаг.
  • 4:13 - 4:15
    Юу гээч? Жижигхэн нууц дэлгэе:
  • 4:15 - 4:19
    Чи ажилламаар байна уу? Үнэхээр, үнэхээр,
    үнэхээр шаргуу ажилламаар байна уу?
  • 4:19 - 4:20
    Тэгвэл яана гээч?
    Энэ чинь бүтнэ.
  • 4:20 - 4:22
    Хорвоо чамд
  • 4:22 - 4:26
    үнэхээр, үнэхээр, үнэхээр
    шаргуу ажиллах боломж олгоно.
  • 4:26 - 4:29
    Харин чи яагаад бүх зүйл
  • 4:29 - 4:32
    эсрэгээрээ байхад
    сайхан ажилтай болно гэдэгтээ
  • 4:32 - 4:34
    тийм итгэлтэй байгаа юм бэ?
  • 4:34 - 4:40
    За одоо тэгвэл хүсэл тэмүүллээ олох гэж
    хичээж байгаа хүмүүсийн тухай ярилцъя.
  • 4:40 - 4:43
    Та нар шалтаг тоочилгүй юу хийвэл
    дээр вэ гэдгээ
  • 4:43 - 4:44
    мэдэж байгаа биз дээ.
  • 4:44 - 4:46
    Та нар хүсэл тэмүүллээ
    олохоор хичээж байгаа...
  • 4:47 - 4:48
    (Санаа алдалт)
  • 4:48 - 4:49
    Үүндээ ч их баяртай байгаа.
  • 4:50 - 4:52
    Сонирхдог зүйлээ ч олсон.
  • 4:52 - 4:55
    "Би юу сонирхдогоо мэдлээ!
    Би юу сонирхдогоо оллоо!"
  • 4:55 - 4:55
    Тиймээ, тийм.
  • 4:55 - 4:58
    Чи: "Би юу сонирхдогоо мэдсэн!" гэж хэлнэ.
    Би харин: "Гайхалтай!
  • 4:58 - 5:00
    Тэгээд надад юу хэлэх гээв?" гэнэ.
  • 5:00 - 5:02
    "Юу гэхээр, би юу сонирхдогоо мэдлээ."
  • 5:02 - 5:04
    "Чамд хүсэл тэмүүлэл байна уу?"
    гэж асуухад минь
  • 5:04 - 5:06
    "Би юу сонирхдогоо мэдлээ" гэж чи хэлнэ.
  • 5:06 - 5:09
    "Юутай харьцуулахад илүү
    сонирхолтой гэж?"
  • 5:09 - 5:11
    "Тийм ээ, энэ надад
    сонирхолтой санагдаж байна."
  • 5:11 - 5:14
    "Харин хүн төрөлхтөний бусад сонирхлыг
    яах болж байна?"
  • 5:14 - 5:16
    "Тэр нар надад сонин биш ээ."
  • 5:16 - 5:18
    "Чи бүгдийг нь бодож үзсэн юм уу?"
  • 5:18 - 5:20
    "Үгүй ээ. Яг ч тийм биш л дээ."
  • 5:21 - 5:23
    Хүсэл тэмүүлэл бол хамгийн агуу хайр.
  • 5:23 - 5:26
    Хүсэл тэмүүлэл бол авьяас чадвараа
  • 5:26 - 5:31
    илэрхийлэн гаргахад
    туслах гол түлхүүр чинь.
  • 5:31 - 5:33
    Хүсэл тэмүүлэл, сонирхол...
    эд чинь ондоо зүйлс.
  • 5:33 - 5:36
    Хайрт руугаа хараад:
  • 5:36 - 5:39
    "Надтай гэрлээч! Чи их
    сонирхолтой юм аа" гэхээс өөрцгүй.
  • 5:39 - 5:42
    (Инээд)
  • 5:42 - 5:44
    Ингэвэл бүтэхгүй.
  • 5:44 - 5:46
    Ингэвэл бүтэхгүй, чи ганцаараа үхнэ.
  • 5:46 - 5:47
    (Инээд)
  • 5:47 - 5:49
    Чиний үнэхээр,
  • 5:49 - 5:51
    үнэхээр, үнэхээр хүсэж байгаа
    тэр зүйл чинь
  • 5:51 - 5:52
    хүсэл тэмүүлэл.
  • 5:53 - 5:54
    Сонирхлоос хамаагүй илүү.
  • 5:54 - 5:58
    Чамд 20 сонирхол байж болно.
    Тэдний нэг нь л,
  • 5:58 - 6:00
    зөвхөн ганц нь л
  • 6:00 - 6:02
    бусад сонирхлуудтай чинь харьцуулахад
  • 6:02 - 6:05
    чамайг юу юунаас ч илүү татаж байвал
  • 6:05 - 6:09
    өөрийн агуу хайраа олсон байж мэдэх юм.
  • 6:09 - 6:11
    Хүсэл тэмүүлэл бол тийм л зүйл.
  • 6:11 - 6:14
    Нэг найз маань найз бүсгүйдээ
    гэрлэх санал тавьсан юм.
  • 6:14 - 6:17
    Тэр эдийн засгийн үр ашгийг
    ихэд бодолцдог хүн.
  • 6:17 - 6:20
    Найз бүсгүйдээ "Хоёулаа гэрлэцгээе.
  • 6:21 - 6:24
    Ашиг сонирхлоо нэгтгэцгээе."
  • 6:24 - 6:25
    (Инээд)
  • 6:26 - 6:27
    Тийм ээ, тэр тэгж хэлсэн.
  • 6:27 - 6:31
    "Би чамд үнэхээр хайртай.
    "Би чамд маш их хайртай.
  • 6:31 - 6:35
    Би чамд өөрийн учирч байсан ямар ч
    эмэгтэйгээс илүү их хайртай.
  • 6:35 - 6:39
    Би чамд Мэри, Жэйн, Сузи, Пенелопе,
  • 6:39 - 6:42
    Ингрид, Гертруд, Гретел нарт хайртай
    байснаасаа ч илүү хайртай.
  • 6:42 - 6:44
    Би тэгэхэд Германд
    солилцооны оюутан байсан юм.
  • 6:44 - 6:47
    Би чамд..."
  • 6:47 - 6:49
    За за.
  • 6:49 - 6:52
    Залуугийн бүсгүйд хичнээн
    хайртай болох жагсаалт
  • 6:52 - 6:55
    дундаа орж байхад нь бүсгүй
    өрөөг орхин гарлаа.
  • 6:56 - 7:00
    Үүний дараа сэтгэлээр унасан залуу маань
  • 7:00 - 7:04
    бодлогогүй хүнтэй
    гэрлэх боломжоо алдлаа гэж
  • 7:04 - 7:07
    дүгнэсэн юм даг.
  • 7:08 - 7:11
    Юу ч гэсэн дараагийн удаа
    гэрлэх санал тавихдаа
  • 7:11 - 7:13
    өмнө нь учирч байсан бүх бүсгүйнхээ нэрийг
  • 7:13 - 7:18
    дурдах хэрэггүй гэдгээ ойлгосон л доо.
  • 7:18 - 7:20
    (Инээд)
  • 7:20 - 7:21
    Гэхдээ л санаагаа илэрхийлж чадсан.
  • 7:21 - 7:25
    Хувь заяагаа олохдоо өөр
    хувилбаруудыг харьцуулах хэрэгтэй.
  • 7:25 - 7:28
    Эсвэл чи "хувь заяа"
    гэдэг үгнээс айдаг юм уу?
  • 7:28 - 7:31
    "Хувь заяа" гэдэг үг чамайг айлгадаг уу?
  • 7:31 - 7:32
    Би үүний талаар л яриад байна.
  • 7:32 - 7:35
    Хэрэв чи авьяас чадварыг чинь
    дээд түвшинд харуулах зүйлийг олохгүй бол,
  • 7:35 - 7:39
    хэрэв чи "сонирхолтой" санагдсанаа хийсээр
    байвал яана гэсэн үг үү?
  • 7:39 - 7:41
    Урт удаан амьдралын чинь
    төгсгөлд юу болохыг чи мэдэх үү?
  • 7:41 - 7:45
    Найзууд, гэр бүлийнхэн чинь
    оршуулгын газар цугларна,
  • 7:45 - 7:48
    тэгээд булшны чинь дэргэд
    хөшөө байх болно.
  • 7:48 - 7:50
    Харин тэр хөшөөн дээрх бичээс:
  • 7:50 - 7:54
    "Энд Велкро арзгар наалтыг
    зохион бүтээсэн чадварлаг
  • 7:54 - 7:56
    инженер нойрсож буй" гэсэн байна.
  • 7:59 - 8:02
    Гэтэл хэрэв чи өөрөөр амьдарсан бол
  • 8:02 - 8:05
    чулуун дээр юу гэж сийлэх байсан гээч?
  • 8:05 - 8:10
    Хэрэв чи өөрийн авьяасын
    хамгийн дээд илэрхийллийг олсон бол:
  • 8:10 - 8:14
    "Энд Физикийн салбарын
    сүүлчийн Нобелийн шагналтан,
  • 8:14 - 8:18
    Орон зайн нэгдсэн онолыг үндэслэгч,
    сансрын хөдөлгөгч төхөөрөмжийг
  • 8:18 - 8:21
    амьдралд хэрэглэх боломжийг
    тодорхойлогч нойрсож байна" гэх байлаа.
  • 8:22 - 8:24
    (Инээд)
  • 8:24 - 8:26
    Наалт шүү!
  • 8:26 - 8:27
    (Инээд)
  • 8:29 - 8:31
    Нэг нь гайхалтай ажлын амжилт.
  • 8:32 - 8:35
    Нөгөө нь алдагдсан боломж.
  • 8:36 - 8:38
    Харин та нарын зарим чинь
  • 8:38 - 8:41
    эдгээр бүх шалтгуудыг үл тоон
  • 8:41 - 8:43
    хүсэл тэмүүллээ олох болно.
  • 8:45 - 8:47
    Гэлээ ч гэсэн бүтэлгүйтэх болно.
  • 8:48 - 8:51
    Яагаад бүтэлгүйтэх вэ гэвэл
  • 8:52 - 8:55
    та нар тэмүүллээ олсон ч,
  • 8:55 - 8:59
    шинэ шалтаг хайж олон
  • 8:59 - 9:02
    юу ч хийхгүй байхаар шийднэ.
  • 9:02 - 9:07
    Миний дэндүү олон удаа сонссон
    шалтгуудын нэг бол:
  • 9:07 - 9:13
    "Тийм ээ, би сайхан ажлын
    амжилтанд хүрч болж л байна,
  • 9:13 - 9:16
    гэхдээ би...
  • 9:19 - 9:21
    хүнлэг харилцааг эрхэмлэдэг.
    (Инээд)
  • 9:21 - 9:23
    Амжилтаас илүү шүү дээ.
  • 9:23 - 9:26
    Би сайн найз баймаар байна.
  • 9:26 - 9:28
    Би сайхан хань баймаар байна.
  • 9:28 - 9:30
    Би сайн эцэг, эх байх боломжоо
  • 9:30 - 9:32
    амжилт олохын тулд
  • 9:32 - 9:35
    алдмааргүй байна.
  • 9:37 - 9:38
    (Инээд)
  • 9:38 - 9:39
    Надаар юу хэлүүлмээр байна даа?
  • 9:39 - 9:41
    Та нар надаар
  • 9:41 - 9:45
    "Би хүүхэд зоддоггүй гэдгээ
    тангараглая" гэж хэлүүлэхийг хүсээ юу?
  • 9:45 - 9:47
    (Инээд)
  • 9:47 - 9:50
    Хорвоог яаж харж байгаагаа хараач.
  • 9:50 - 9:52
    Чи юу ч хийсэн бай хамаагүй баатар болно.
  • 9:53 - 9:56
    Харин би та нарыг сайхан ажилтай болохыг
  • 9:56 - 9:59
    хүсч байгаа байх гээд
    би өөрөө хүүхэдтэй болох ёстой юу?
  • 9:59 - 10:01
    Би хүүхдэд дургүй биш ээ.
    Тэднийг зоддоггүй.
  • 10:01 - 10:05
    Тийм ээ, намайг энд ирэхэд нэг сонин жаал
    энүүгээр сэлгүүцээд байсан ч
  • 10:05 - 10:07
    би хүүг өшиглөөгүй ээ.
  • 10:07 - 10:08
    (Инээд)
  • 10:08 - 10:11
    Мэдээж би энэ барилгыг
    томчуудад зориулсан болохоор
  • 10:11 - 10:13
    эндээс гарахыг сануулсан.
  • 10:13 - 10:15
    Ээжийнхээ тухай юу ч юм
    амандаа бувтнаад байхаар нь
  • 10:15 - 10:19
    ээж чинь тэртээ тэргүй гаднаас ч
    чамайг олчихно гээд хэлчихсэн.
  • 10:19 - 10:21
    Намайг сүүлд харахад тэр
    шатан дээр уйлаад зогсож байсан.
  • 10:21 - 10:22
    (Инээд)
  • 10:22 - 10:24
    Ямар уйланхай гээч.
  • 10:24 - 10:24
    (Инээд)
  • 10:24 - 10:28
    Энэ чинь юу гэсэн үг вэ? Та нар намайг
    ингэж л хэлээсэй гэж хүсээгүй гэж үү?
  • 10:28 - 10:32
    Чи үнэхээр хүүхдийг бамбай болгож
  • 10:32 - 10:36
    ашиглаж болно гэж бодож байна уу?
  • 10:36 - 10:38
    Төгс эцэг, эх болсон чамд
  • 10:38 - 10:41
    нэг л өдөр юу тохиолдоно гээч?
  • 10:42 - 10:45
    Хүүхэд чинь чам дээр ирээд:
  • 10:45 - 10:47
    "Би ямар хүн болмоор байгаагаа мэднэ.
  • 10:47 - 10:49
    Би амьдралаа яаж
    өнгөрүүлэхээ ч мэдэж байна."
  • 10:49 - 10:51
    Чи маш жаргалтай байх болно.
  • 10:51 - 10:54
    Энэ чинь л эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ
    ярихыг хүсдэг яриа шүү дээ.
  • 10:54 - 10:55
    Хүүхэд чинь математиктаа сайн,
  • 10:55 - 10:58
    үүний дараа юу болохыг чи мэдэж байгаа.
  • 10:58 - 10:59
    Гэтэл хүүхэд чинь
  • 10:59 - 11:03
    "Би илбэчин болохыг хүсэж байна.
  • 11:03 - 11:06
    Тайзан дээр илбийн үзүүлбэр
    үзүүлэхийг хүсэж байна" гэж хэлнэ.
  • 11:07 - 11:09
    (Инээд)
  • 11:09 - 11:10
    Харин чи юу гэх вэ?
  • 11:11 - 11:14
    Чи ингэж хэлнэ.
  • 11:14 - 11:17
    "Энэ чинь эрсдэлтэй.
  • 11:17 - 11:20
    Чи бүтэлгүйтэж ч мэднэ.
    Их мөнгө олохгүй ч байж мэднэ.
  • 11:20 - 11:23
    Мэдэхгүй юм даа,
    ахиад бодоод үзэх хэрэгтэй.
  • 11:23 - 11:25
    Чи чинь тоондоо сайн юм чинь
    чи яагаад..."
  • 11:25 - 11:27
    гэж хэлж байтал хүүхэд чинь яриаг таслан:
  • 11:27 - 11:30
    "Гэхдээ энэ чинь миний мөрөөдөл.
    Би үүнийг л хийхийг хүсэж байна."
  • 11:30 - 11:32
    Харин чи юу гэж хэлэх вэ?
  • 11:32 - 11:34
    Чи юу гэж хэлэхээ мэдэж байна уу?
  • 11:34 - 11:37
    "Сонсооч, хүү минь. Би ч гэсэн
    мөрөөдөлтэй байсан. Гэвч...
  • 11:39 - 11:40
    Гэвч..."
  • 11:40 - 11:43
    Тэгэхээр "гэвч" гэдэг өгүүлбэрээ яаж
    дуусгах гэж байна даа?
  • 11:43 - 11:48
    "Гэвч. Би ч гэсэн мөрөөдөлтэй байсан.
    Гэвч би түүнийхээ араас явахаас айсан."
  • 11:49 - 11:51
    Эсвэл чи ингэж хэлнэ.
  • 11:51 - 11:53
    "Би ч гэсэн мөрөөдөлтэй байсан.
  • 11:55 - 11:57
    Гэвч дараа нь чи төрсөн."
  • 11:57 - 11:59
    (Инээд)
  • 11:59 - 12:02
    (Алга ташилт)
  • 12:02 - 12:07
    Чи үнэхээр гэр бүл,
  • 12:07 - 12:11
    хань ижил, үр хүүхдээ өөрийн чинь
    мөрөөдлийг цоожилсон шоронгийн хуяг мэтээр
  • 12:11 - 12:13
    харахыг хүсэж байна уу?
  • 12:15 - 12:18
    Охин эсвэл хүү чинь чам руу хараад:
  • 12:18 - 12:21
    "Надад мөрөөдөл бий" гэж хэлэхэд
  • 12:22 - 12:24
    харин чи нүүр лүү нь
  • 12:24 - 12:26
    харж байгаад
  • 12:27 - 12:30
    "Түүнийхээ төлөө тэмц.
  • 12:31 - 12:34
    Яг над шиг!" гэж хэлж болно.
  • 12:35 - 12:37
    Гэтэл чи ингэж хэлэхгүй,
  • 12:37 - 12:39
    яагаад гэвэл чи өөрөө тэмцээгүй.
  • 12:39 - 12:40
    Тиймээс чи чадахгүй.
  • 12:40 - 12:42
    (Инээд)
  • 12:45 - 12:48
    Ингээд л эцэг эхийнх нь алдаа
  • 12:48 - 12:50
    хөөрхий үр хүүхдүүдэд нь өвлөгдөнө.
  • 12:52 - 12:56
    Чи яагаад хүсэл тэмүүллээ олж
    чадаагүйгээ
  • 12:56 - 13:04
    хүмүүсийн харилцаагаар
    түрий барин шалтаглана вэ?
  • 13:05 - 13:06
    Чи яагаад гэдгээ мэднэ.
  • 13:06 - 13:09
    Сэтгэлийнхээ гүнд чи яагаад гэдгээ мэднэ.
  • 13:09 - 13:11
    Би тоглоогүй байна.
  • 13:11 - 13:14
    Би чамайг яагаад зүгээр л
    хүмүүсийн харилцаагаар шалтаглан
  • 13:14 - 13:17
    өөрийнхөө тухтай бүсэд
    үлдэж байгааг мэднэ.
  • 13:18 - 13:20
    Яагаад гэвэл
  • 13:21 - 13:22
    чи өөрийгөө хэн гэдгээ мэднэ.
  • 13:23 - 13:26
    Чи хүсэл тэмүүллийнхээ
    араас явахаас айж байна.
  • 13:26 - 13:28
    Чи жигтэй харагдахаас айж байна.
  • 13:28 - 13:30
    Оролдож үзэхээс айж байна.
  • 13:30 - 13:32
    Бүтэлгүйтэх вий гэхээс айж байна.
  • 13:35 - 13:41
    Сайн найз, сайхан хань,
    сайн эцэг эх, гайхалтай ажлын амжилт.
  • 13:42 - 13:45
    Энэ чинь нэг багц биш гэж үү?
    Энэ чинь чи биш гэж үү?
  • 13:46 - 13:49
    Аль нэг нь байхгүйгээр
    нөгөө нь байхгүй шүү дээ.
  • 13:49 - 13:51
    Гэхдээ л чи айж байна.
  • 13:52 - 13:57
    Тиймээс л чи сайхан ажилтай болж чадахгүй.
  • 13:59 - 14:02
    Харин...
  • 14:02 - 14:07
    "Харин" гэж маш ихийг
    бодогдуулдаг үгсийн нэг.
  • 14:07 - 14:08
    "Харин."
  • 14:09 - 14:14
    Гэтэл "харин" гэх энэ үг
  • 14:14 - 14:19
    өөр нэгэн хамгийн аймшигтай
    өгүүлбэртэй холбогддог.
  • 14:19 - 14:21
    "Хэрвээ би ингэчихсэн бол ..."
  • 14:21 - 14:24
    "Хэрвээ би тэгчихсэн бол ..."
  • 14:24 - 14:29
    Хэзээ нэгэн цагт амаа барих тухай
    та нар бодож байсан уу?
  • 14:29 - 14:32
    Их л хэцүү дээ.
  • 14:33 - 14:36
    Тэгэхээр чамайг яагаад
  • 14:36 - 14:38
    бүтэлгүйтэхийг тодорхойлсон
  • 14:38 - 14:39
    олон шалтгаануудыг нэрлэлээ.
  • 14:41 - 14:43
    Харин...
  • 14:47 - 14:48
    Харин.
  • 14:50 - 14:51
    Баярлалаа.
  • 14:51 - 14:54
    (Алга ташилт)
Title:
Ажлын амжилтанд хүрч чадахгүй шалтгаан
Speaker:
Ларри Смит
Description:

Энэхүү инээдтэй бас шулуухан илтгэлдээ Ларри Смит хүмүүсийн хүсэл тэмүүллээ дагаж чадахгүй болохоороо зохиодог утгагүй шалтгуудыг нэрлэж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
15:15

Mongolian subtitles

Revisions