Mongolian subtitles

← Ажлын амжилтанд хүрч чадахгүй шалтгаан

Энэхүү инээдтэй бас шулуухан илтгэлдээ Ларри Смит хүмүүсийн хүсэл тэмүүллээ дагаж чадахгүй болохоороо зохиодог утгагүй шалтгуудыг нэрлэж байна.

Get Embed Code
41 Languages

Showing Revision 23 created 01/12/2017 by Tuya Bat.

  1. Өнөөдөр би яагаад
  2. таныг ажлын амжилтанд хүрч чадахгүй
    талаар ярих гэсэн юм.
  3. (Инээд)
  4. Би эдийн засагч.

  5. Гутармаар зүйлийг судалдаг гэсэн үг л дээ.

  6. Өдрийн төгсгөлд гутранги байдлаа дүгнэдэг.
  7. Би зөвхөн гайхалтай ажлын амжилтад
    хүрэхийг хүссэн хүмүүстэй ярилцмаар байна.
  8. Та нарын зарим нь аль хэдийн
    дажгүй ажилтай болохоор шийдсэн байх.
  9. Та нар ч гэсэн бүтэлгүйтнэ.
  10. (Инээд)
  11. Учир нь... Бурхан минь, бүгд л
    бүтэлгүйтнэ гэдэгтээ баяртай байх шив.
  12. (Инээд)
  13. Яг л канадууд мөн дөө.
  14. (Инээд)
  15. Дажгүй ажилтай болохыг хүсэгчид
    бүтэлгүйтэх л болно,
  16. учир нь өнөө үед дажгүй
    ажлууд байхгүй болсоор байна.
  17. Гайхалтай ажил,
    гайхалтай ажлын замнал гэж байдаг.
  18. Мөн ачаалал өндөртэй,
  19. стресстүүлсэн, эрч хүч сорсон,
    сэтгэл санаагаар унагадаг ажлууд байна.
  20. Харин завсрын ажлууд гэж байдаггүй.
  21. Тэгэхээр дажгүй ажилтай болохыг
    хүсэгчид ч бүтэлгүйтэх нь.

  22. Би гайхалтай ажилтай болохыг
    хүсэгчдийн тухай,
  23. яагаад тэд бүтэлгүйтэх тухай ярья л даа.
  24. Эхний шалтгаан бол
    хүмүүс хичнээн удаа:
  25. "Гайхалтай ажилтай болмоор байгаа бол
    хүсэл тэмүүллээ дага,
  26. мөрөөдөлдөө хөтлөгд,
    амьдралдаа хамгийн гайхалтай гэж
  27. бодсон зүйлээ хий" гэж хэлсэн бай
  28. та нар энэ үгийг дахин дахин сонссоор
    юу ч хийхгүй байхаар шийднэ.
  29. Хэдэн ч удаа Стив Жобсын
  30. Стэнфордын их сургуулийн төгсөгчдөд
    тавьсан илтгэлийг татаж авсан бай ялгаагүй
  31. түүнийгээ үзчхээд л
    юу ч хийхгүй байхаар шийднэ.
  32. Яг яагаад ингэж шийддэгийг чинь
    сайн хэлж мэдэхгүй л дээ.

  33. Чи хэтэрхий залхуу.
    Ингэх нь хэтэрхий хэцүү.
  34. Хүсэл тэмүүллээ хайсан ч олохгүй бол
  35. өөрийгөө тэнэг хүн гэж бодохоос айж,
    тэгээд өөртөө шалтаг тоочин
  36. хүсэл тэмүүллээ хайдаггүй.
  37. Шалтаг харин ч нэг байдаг шүү,
    ноёд хатагтай нар аа.
  38. Их л урт жагсаалттай танилцана даа.
  39. Ажлын амжилт олохыг хүсвэл зайлшгүй
    хийх шаардлагатай ч
  40. хийхгүй байх шалтаг бодож олоход гаргадаг
    гайхмаар бүтээлч чанар.
  41. Жишээ нь ийм байна,
    хамгийн их хэлдэг шалтаг бол:

  42. (Санаа алдалт)
  43. "Сайхан ажилтай болох нь
  44. ихэнх хүмүүсийн хувьд аз байдаг.
  45. Би зүгээр байж байгаад
    азтай байхыг хичээнэ.
  46. Хэрвээ аз таарвал
    би гайхалтай ажилтай болно.
  47. Үгүй яадаж дажгүй ажилтай болно."
  48. Гэтэл дажгүй ажил байхгүй болсон болохоор
    чи бүтэлгүйтнэ.
  49. Дараагийн шалтаг бол:

  50. "Хэсэг онцгой хүмүүс л
    хүсэл мөрөөдлийнхөө араас явдаг.
  51. Тэд бол суутнууд.
  52. Тэд бол "Стив Жобс"-ууд.
  53. Би суутан биш.
  54. Таван настайдаа би өөрийгөө
    суутан гэж боддог байсан ч
  55. багш нар маань тэр бодлыг
    аль хэдийн арчаад хаячихсан."
  56. (Инээд)
  57. "Одоо бол би өөрийгөө
    дундаж хүн гэдгээ мэднэ."
  58. 1950-аад онд байсан бол
  59. дундаж нэгэн байх нь
  60. чамайг гайхалтай ажилтай болгох байлаа.
  61. Гэхдээ юу гээч?
  62. Одоо бол бараг 2012 он болчхоод байна.
  63. "Би бол тун дундаж хүн"
  64. гэж хэлэх нь өөрийгөө өчүүхэн жижигхэн
    гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.
  65. Бас өөр шалтгууд байна аа.

  66. "Би хийнээ, хийнэ.
    Гэхдээ, гэхдээ...
  67. би чинь хачин хүн биш шүү дээ.
  68. Хүсэл тэмүүллийнхээ араас явж буй
    миний мэдэх хүмүүс
  69. бүгд нэг тийм донтчихсон хүмүүс байдаг.
  70. Жаахан хачин.
  71. Хмм? Хмм? Тийм биз дээ?
  72. Юу гээч, галзуу болон суут ухаантан
    хоёрын дундах зааг.
  73. "Би тийм хачин биш.
    Би Стив Жобсын намтрыг уншсан.
  74. Ээ бурхан минь гэж.
    Би тийм хүн биш. Би чинь дажгүй хүн.
  75. Энгийн хүн.
  76. Би чинь их энгийн дажгүй хүн шүү дээ.
    Энгийн дажгүй хүмүүст...
  77. хүсэл тэмүүлэл байдаггүй."
  78. (Инээд)
  79. "Аа, гэхдээ л би сайхан
    ажилтай болмоор байна.
  80. Би хүсэл мөрөөдлөө дагахад
    бэлтгэгдээгүй ч гэсэн
  81. яана гээч, би сайхан ажилтай болноо.
  82. Надад өөр арга бий.
  83. Надад төлөвлөгөө бий.
  84. Ээж, аав хоёрын хэлж байсан шиг.
  85. Ээж, аав хоёр надад хэрвээ
    би сайн ажиллаад байвал
  86. дажгүй ажилтай болно гэсэн.
  87. Хэрвээ шаргуу ажиллавал
    дажгүй ажилтай болох юм бол
  88. үнэхээр, үнэхээр, үнэхээр
    шаргуу ажиллаад байвал
  89. сайхан ажилтай болно.
  90. Тийм биз дээ? Ийм л хамааралтай биз дээ?"
  91. Хмм. Үгүй.
  92. Гэтэл чи үүнд өөрийгөө итгүүлсээр байдаг.
  93. Юу гээч? Жижигхэн нууц дэлгэе:

  94. Чи ажилламаар байна уу? Үнэхээр, үнэхээр,
    үнэхээр шаргуу ажилламаар байна уу?
  95. Тэгвэл яана гээч?
    Энэ чинь бүтнэ.
  96. Хорвоо чамд
  97. үнэхээр, үнэхээр, үнэхээр
    шаргуу ажиллах боломж олгоно.
  98. Харин чи яагаад бүх зүйл
  99. эсрэгээрээ байхад
    сайхан ажилтай болно гэдэгтээ
  100. тийм итгэлтэй байгаа юм бэ?
  101. За одоо тэгвэл хүсэл тэмүүллээ олох гэж
    хичээж байгаа хүмүүсийн тухай ярилцъя.

  102. Та нар шалтаг тоочилгүй юу хийвэл
    дээр вэ гэдгээ
  103. мэдэж байгаа биз дээ.
  104. Та нар хүсэл тэмүүллээ
    олохоор хичээж байгаа...
  105. (Санаа алдалт)
  106. Үүндээ ч их баяртай байгаа.
  107. Сонирхдог зүйлээ ч олсон.
  108. "Би юу сонирхдогоо мэдлээ!
    Би юу сонирхдогоо оллоо!"

  109. Тиймээ, тийм.

  110. Чи: "Би юу сонирхдогоо мэдсэн!" гэж хэлнэ.
    Би харин: "Гайхалтай!
  111. Тэгээд надад юу хэлэх гээв?" гэнэ.
  112. "Юу гэхээр, би юу сонирхдогоо мэдлээ."
  113. "Чамд хүсэл тэмүүлэл байна уу?"
    гэж асуухад минь
  114. "Би юу сонирхдогоо мэдлээ" гэж чи хэлнэ.
  115. "Юутай харьцуулахад илүү
    сонирхолтой гэж?"
  116. "Тийм ээ, энэ надад
    сонирхолтой санагдаж байна."
  117. "Харин хүн төрөлхтөний бусад сонирхлыг
    яах болж байна?"
  118. "Тэр нар надад сонин биш ээ."
  119. "Чи бүгдийг нь бодож үзсэн юм уу?"
  120. "Үгүй ээ. Яг ч тийм биш л дээ."
  121. Хүсэл тэмүүлэл бол хамгийн агуу хайр.

  122. Хүсэл тэмүүлэл бол авьяас чадвараа
  123. илэрхийлэн гаргахад
    туслах гол түлхүүр чинь.
  124. Хүсэл тэмүүлэл, сонирхол...
    эд чинь ондоо зүйлс.
  125. Хайрт руугаа хараад:
  126. "Надтай гэрлээч! Чи их
    сонирхолтой юм аа" гэхээс өөрцгүй.
  127. (Инээд)
  128. Ингэвэл бүтэхгүй.
  129. Ингэвэл бүтэхгүй, чи ганцаараа үхнэ.
  130. (Инээд)
  131. Чиний үнэхээр,

  132. үнэхээр, үнэхээр хүсэж байгаа
    тэр зүйл чинь

  133. хүсэл тэмүүлэл.
  134. Сонирхлоос хамаагүй илүү.
  135. Чамд 20 сонирхол байж болно.
    Тэдний нэг нь л,
  136. зөвхөн ганц нь л
  137. бусад сонирхлуудтай чинь харьцуулахад
  138. чамайг юу юунаас ч илүү татаж байвал
  139. өөрийн агуу хайраа олсон байж мэдэх юм.
  140. Хүсэл тэмүүлэл бол тийм л зүйл.
  141. Нэг найз маань найз бүсгүйдээ
    гэрлэх санал тавьсан юм.

  142. Тэр эдийн засгийн үр ашгийг
    ихэд бодолцдог хүн.
  143. Найз бүсгүйдээ "Хоёулаа гэрлэцгээе.
  144. Ашиг сонирхлоо нэгтгэцгээе."
  145. (Инээд)

  146. Тийм ээ, тэр тэгж хэлсэн.

  147. "Би чамд үнэхээр хайртай.
    "Би чамд маш их хайртай.
  148. Би чамд өөрийн учирч байсан ямар ч
    эмэгтэйгээс илүү их хайртай.
  149. Би чамд Мэри, Жэйн, Сузи, Пенелопе,
  150. Ингрид, Гертруд, Гретел нарт хайртай
    байснаасаа ч илүү хайртай.
  151. Би тэгэхэд Германд
    солилцооны оюутан байсан юм.
  152. Би чамд..."
  153. За за.
  154. Залуугийн бүсгүйд хичнээн
    хайртай болох жагсаалт
  155. дундаа орж байхад нь бүсгүй
    өрөөг орхин гарлаа.
  156. Үүний дараа сэтгэлээр унасан залуу маань
  157. бодлогогүй хүнтэй
    гэрлэх боломжоо алдлаа гэж
  158. дүгнэсэн юм даг.
  159. Юу ч гэсэн дараагийн удаа
    гэрлэх санал тавихдаа
  160. өмнө нь учирч байсан бүх бүсгүйнхээ нэрийг
  161. дурдах хэрэггүй гэдгээ ойлгосон л доо.
  162. (Инээд)
  163. Гэхдээ л санаагаа илэрхийлж чадсан.

  164. Хувь заяагаа олохдоо өөр
    хувилбаруудыг харьцуулах хэрэгтэй.

  165. Эсвэл чи "хувь заяа"
    гэдэг үгнээс айдаг юм уу?
  166. "Хувь заяа" гэдэг үг чамайг айлгадаг уу?
  167. Би үүний талаар л яриад байна.
  168. Хэрэв чи авьяас чадварыг чинь
    дээд түвшинд харуулах зүйлийг олохгүй бол,
  169. хэрэв чи "сонирхолтой" санагдсанаа хийсээр
    байвал яана гэсэн үг үү?
  170. Урт удаан амьдралын чинь
    төгсгөлд юу болохыг чи мэдэх үү?
  171. Найзууд, гэр бүлийнхэн чинь
    оршуулгын газар цугларна,
  172. тэгээд булшны чинь дэргэд
    хөшөө байх болно.
  173. Харин тэр хөшөөн дээрх бичээс:
  174. "Энд Велкро арзгар наалтыг
    зохион бүтээсэн чадварлаг
  175. инженер нойрсож буй" гэсэн байна.
  176. Гэтэл хэрэв чи өөрөөр амьдарсан бол
  177. чулуун дээр юу гэж сийлэх байсан гээч?
  178. Хэрэв чи өөрийн авьяасын
    хамгийн дээд илэрхийллийг олсон бол:
  179. "Энд Физикийн салбарын
    сүүлчийн Нобелийн шагналтан,
  180. Орон зайн нэгдсэн онолыг үндэслэгч,
    сансрын хөдөлгөгч төхөөрөмжийг
  181. амьдралд хэрэглэх боломжийг
    тодорхойлогч нойрсож байна" гэх байлаа.
  182. (Инээд)

  183. Наалт шүү!
  184. (Инээд)
  185. Нэг нь гайхалтай ажлын амжилт.

  186. Нөгөө нь алдагдсан боломж.
  187. Харин та нарын зарим чинь
  188. эдгээр бүх шалтгуудыг үл тоон
  189. хүсэл тэмүүллээ олох болно.
  190. Гэлээ ч гэсэн бүтэлгүйтэх болно.
  191. Яагаад бүтэлгүйтэх вэ гэвэл

  192. та нар тэмүүллээ олсон ч,
  193. шинэ шалтаг хайж олон
  194. юу ч хийхгүй байхаар шийднэ.
  195. Миний дэндүү олон удаа сонссон
    шалтгуудын нэг бол:
  196. "Тийм ээ, би сайхан ажлын
    амжилтанд хүрч болж л байна,
  197. гэхдээ би...
  198. хүнлэг харилцааг эрхэмлэдэг.
    (Инээд)
  199. Амжилтаас илүү шүү дээ.
  200. Би сайн найз баймаар байна.
  201. Би сайхан хань баймаар байна.
  202. Би сайн эцэг, эх байх боломжоо
  203. амжилт олохын тулд
  204. алдмааргүй байна.
  205. (Инээд)

  206. Надаар юу хэлүүлмээр байна даа?

  207. Та нар надаар
  208. "Би хүүхэд зоддоггүй гэдгээ
    тангараглая" гэж хэлүүлэхийг хүсээ юу?
  209. (Инээд)
  210. Хорвоог яаж харж байгаагаа хараач.
  211. Чи юу ч хийсэн бай хамаагүй баатар болно.
  212. Харин би та нарыг сайхан ажилтай болохыг
  213. хүсч байгаа байх гээд
    би өөрөө хүүхэдтэй болох ёстой юу?
  214. Би хүүхдэд дургүй биш ээ.
    Тэднийг зоддоггүй.
  215. Тийм ээ, намайг энд ирэхэд нэг сонин жаал
    энүүгээр сэлгүүцээд байсан ч
  216. би хүүг өшиглөөгүй ээ.
  217. (Инээд)
  218. Мэдээж би энэ барилгыг
    томчуудад зориулсан болохоор

  219. эндээс гарахыг сануулсан.
  220. Ээжийнхээ тухай юу ч юм
    амандаа бувтнаад байхаар нь
  221. ээж чинь тэртээ тэргүй гаднаас ч
    чамайг олчихно гээд хэлчихсэн.
  222. Намайг сүүлд харахад тэр
    шатан дээр уйлаад зогсож байсан.
  223. (Инээд)
  224. Ямар уйланхай гээч.
  225. (Инээд)
  226. Энэ чинь юу гэсэн үг вэ? Та нар намайг
    ингэж л хэлээсэй гэж хүсээгүй гэж үү?

  227. Чи үнэхээр хүүхдийг бамбай болгож
  228. ашиглаж болно гэж бодож байна уу?
  229. Төгс эцэг, эх болсон чамд
  230. нэг л өдөр юу тохиолдоно гээч?
  231. Хүүхэд чинь чам дээр ирээд:
  232. "Би ямар хүн болмоор байгаагаа мэднэ.
  233. Би амьдралаа яаж
    өнгөрүүлэхээ ч мэдэж байна."
  234. Чи маш жаргалтай байх болно.
  235. Энэ чинь л эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ
    ярихыг хүсдэг яриа шүү дээ.
  236. Хүүхэд чинь математиктаа сайн,
  237. үүний дараа юу болохыг чи мэдэж байгаа.
  238. Гэтэл хүүхэд чинь
  239. "Би илбэчин болохыг хүсэж байна.
  240. Тайзан дээр илбийн үзүүлбэр
    үзүүлэхийг хүсэж байна" гэж хэлнэ.
  241. (Инээд)
  242. Харин чи юу гэх вэ?

  243. Чи ингэж хэлнэ.
  244. "Энэ чинь эрсдэлтэй.
  245. Чи бүтэлгүйтэж ч мэднэ.
    Их мөнгө олохгүй ч байж мэднэ.
  246. Мэдэхгүй юм даа,
    ахиад бодоод үзэх хэрэгтэй.
  247. Чи чинь тоондоо сайн юм чинь
    чи яагаад..."
  248. гэж хэлж байтал хүүхэд чинь яриаг таслан:

  249. "Гэхдээ энэ чинь миний мөрөөдөл.
    Би үүнийг л хийхийг хүсэж байна."

  250. Харин чи юу гэж хэлэх вэ?
  251. Чи юу гэж хэлэхээ мэдэж байна уу?
  252. "Сонсооч, хүү минь. Би ч гэсэн
    мөрөөдөлтэй байсан. Гэвч...
  253. Гэвч..."
  254. Тэгэхээр "гэвч" гэдэг өгүүлбэрээ яаж
    дуусгах гэж байна даа?
  255. "Гэвч. Би ч гэсэн мөрөөдөлтэй байсан.
    Гэвч би түүнийхээ араас явахаас айсан."
  256. Эсвэл чи ингэж хэлнэ.
  257. "Би ч гэсэн мөрөөдөлтэй байсан.
  258. Гэвч дараа нь чи төрсөн."
  259. (Инээд)
  260. (Алга ташилт)

  261. Чи үнэхээр гэр бүл,

  262. хань ижил, үр хүүхдээ өөрийн чинь
    мөрөөдлийг цоожилсон шоронгийн хуяг мэтээр
  263. харахыг хүсэж байна уу?
  264. Охин эсвэл хүү чинь чам руу хараад:
  265. "Надад мөрөөдөл бий" гэж хэлэхэд
  266. харин чи нүүр лүү нь
  267. харж байгаад
  268. "Түүнийхээ төлөө тэмц.
  269. Яг над шиг!" гэж хэлж болно.
  270. Гэтэл чи ингэж хэлэхгүй,
  271. яагаад гэвэл чи өөрөө тэмцээгүй.
  272. Тиймээс чи чадахгүй.
  273. (Инээд)
  274. Ингээд л эцэг эхийнх нь алдаа

  275. хөөрхий үр хүүхдүүдэд нь өвлөгдөнө.
  276. Чи яагаад хүсэл тэмүүллээ олж
    чадаагүйгээ
  277. хүмүүсийн харилцаагаар
    түрий барин шалтаглана вэ?
  278. Чи яагаад гэдгээ мэднэ.
  279. Сэтгэлийнхээ гүнд чи яагаад гэдгээ мэднэ.
  280. Би тоглоогүй байна.
  281. Би чамайг яагаад зүгээр л
    хүмүүсийн харилцаагаар шалтаглан
  282. өөрийнхөө тухтай бүсэд
    үлдэж байгааг мэднэ.
  283. Яагаад гэвэл
  284. чи өөрийгөө хэн гэдгээ мэднэ.
  285. Чи хүсэл тэмүүллийнхээ
    араас явахаас айж байна.

  286. Чи жигтэй харагдахаас айж байна.
  287. Оролдож үзэхээс айж байна.
  288. Бүтэлгүйтэх вий гэхээс айж байна.
  289. Сайн найз, сайхан хань,
    сайн эцэг эх, гайхалтай ажлын амжилт.
  290. Энэ чинь нэг багц биш гэж үү?
    Энэ чинь чи биш гэж үү?
  291. Аль нэг нь байхгүйгээр
    нөгөө нь байхгүй шүү дээ.
  292. Гэхдээ л чи айж байна.
  293. Тиймээс л чи сайхан ажилтай болж чадахгүй.

  294. Харин...
  295. "Харин" гэж маш ихийг
    бодогдуулдаг үгсийн нэг.
  296. "Харин."
  297. Гэтэл "харин" гэх энэ үг
  298. өөр нэгэн хамгийн аймшигтай
    өгүүлбэртэй холбогддог.
  299. "Хэрвээ би ингэчихсэн бол ..."
  300. "Хэрвээ би тэгчихсэн бол ..."
  301. Хэзээ нэгэн цагт амаа барих тухай
    та нар бодож байсан уу?
  302. Их л хэцүү дээ.
  303. Тэгэхээр чамайг яагаад

  304. бүтэлгүйтэхийг тодорхойлсон
  305. олон шалтгаануудыг нэрлэлээ.
  306. Харин...
  307. Харин.

  308. Баярлалаа.

  309. (Алга ташилт)