Return to Video

Пирамид схемийг хэрхэн таних вэ? - Стейси Босли

  • 0:07 - 0:09
    2004 онд
  • 0:09 - 0:11
    Вемма Хүнс Тэжээл нэртэй шинэ компани
  • 0:11 - 0:13
    цагийн ажил хийж
    бүтэн цагийн цалинтай дүйцэх
  • 0:13 - 0:17
    орлого олох гайхалтай боломжийг
    хүмүүст санал болгожээ.
  • 0:17 - 0:19
    Веммагын энэхүү санал
    боловсрол, туршлага
  • 0:19 - 0:23
    үл харгалзан хүн бүрт нээлттэй байлаа.
  • 0:23 - 0:25
    Орлого олж эхлэхийн тулд
    ердөө 2 алхам хийнэ:
  • 0:25 - 0:29
    шингэн тэжээлийн бүтээгдэхүүнээс нь
    500-600 долларт худалдан авч,
  • 0:29 - 0:33
    хоёр гишүүн шинээр элсүүлж
    яг ижил зүйл хийлгүүлэх.
  • 0:33 - 0:35
    Вемма Хүнс Тэжээлийн компани
    хурдацтай өсөж,
  • 0:35 - 0:37
    оргил сардаа 30,000 шинэ
    гишүүн элсүүлсэн ба
  • 0:37 - 0:41
    дэлхий нийтэд үйл ажиллагаагаа
    явуулах болсон.
  • 0:41 - 0:43
    Ганц асуудал байсан нь --
  • 0:43 - 0:49
    2013 онд жилийн ашиг нь
    200 сая доллар хүрсэн хэдий ч
  • 0:49 - 0:53
    ихэнх гишүүд нь анх төлснөөсөө ч
    бага орлого олсон байна.
  • 0:53 - 0:56
    Вемма пирамид схем
    ашигласан нь тогтоогдсон ба
  • 0:56 - 0:58
    илүү олон хүн элсүүлэх замаар
  • 0:58 - 1:00
    мөнгө олох залилангийн
  • 1:00 - 1:02
    нэг төрлийн хэрэг юм.
  • 1:02 - 1:05
    Ихэвчлэн үүсгэн байгуулагч нь
    бүлэг хүмүүсийг энэхүү
  • 1:05 - 1:07
    схемд оруулж, цааш
    сурталчлахыг ухуулдаг.
  • 1:07 - 1:09
    Тэдгээр нь өөр хүмүүсийг элсүүлэх үед
  • 1:09 - 1:12
    оруулсан мөнгөний
    тодорхой хэсгийг амладаг ба
  • 1:12 - 1:15
    үүсгэн байгуулагч ч мөн үүнээс
    ашиг хүртдэг.
  • 1:15 - 1:18
    Шинэ бүлэг үүсэх бүрт
    энэ үйл явц давтагдах ба
  • 1:18 - 1:22
    сүүлд ирсэн хүнээс авсан мөнгө
    тэднийг элсүүлсэн хүнд очих болно.
  • 1:22 - 1:24
    Энэ нь Понзи схем буюу
  • 1:24 - 1:26
    үүсгэн байгуулагч шинэ гишүүн элсүүлж
  • 1:26 - 1:29
    хуучин гишүүддээ тэр мөнгийг
    хууль ёсны хөрөнгө оруулалтаас
  • 1:29 - 1:32
    олсон орлого хэмээн итгүүлэн
    өгдгөөс ялгаатай.
  • 1:32 - 1:34
    Пирамид схем өсөхийн хэрээр
  • 1:34 - 1:38
    шинэ гишүүн элсүүлж мөнгө олох нь
    улам бүр хэцүү болдог.
  • 1:38 - 1:42
    Элсэгчдийн тоо илтгэгч зэргээр
    нэмэгддэг учраас тэр.
  • 1:42 - 1:47
    Ашиг олохын тулд хүн бүр 6 хүн
    элсүүлэх шаардлагатай гэж үзвэл.
  • 1:47 - 1:49
    Үүсгэн байгуулагч эхлээд 6 хүн элсүүлэхэд,
  • 1:49 - 1:52
    хүн тус бүр дахин 6 хүн элсүүлэх болно.
  • 1:52 - 1:55
    Хоёрдугаар шатанд 36 хүн болсон байх ба
  • 1:55 - 1:57
    хүн бүр 6 хүн элсүүлсэнээр --
  • 1:57 - 2:01
    нийт 216 шинэ хүн элсэх болно.
  • 2:01 - 2:03
    Ийм байдлаар 20 шатын дараа
  • 2:03 - 2:07
    2,1 тэрбум хүн ашиг олохын тулд
  • 2:07 - 2:11
    нийт 13 тэрбум гаруй хүн шинээр
    элсүүлэх шаардлагатай болно-
  • 2:11 - 2:14
    дэлхийн хүн амаас ч их тоо гэсэн үг.
  • 2:14 - 2:15
    Энэ хувилбараар хамгийн
  • 2:15 - 2:17
    сүүлд элссэн хүмүүс буюу
  • 2:17 - 2:20
    схемийн 80-аас илүү хувь нь
  • 2:20 - 2:22
    төлсөн мөнгөө бүгдийг нь алддаг байна.
  • 2:22 - 2:24
    Мөн бодит байдал дээр
  • 2:24 - 2:27
    эрт элссэн хүмүүс ч мөн
    мөнгөө алддаг.
  • 2:27 - 2:30
    Пирамид схем ихэнх оронд
    хууль бус хэдий ч
  • 2:30 - 2:32
    олж илрүүлэхэд хэцүү байдаг.
  • 2:32 - 2:34
    Тэд олон төрлийн халхавч хэрэглэдэг ба
  • 2:34 - 2:36
    үүнд бэлэг өгөх групп,
  • 2:36 - 2:40
    хөрөнгө оруулалтын клуб болон
    сүлжээний бизнес зэрэг орно.
  • 2:40 - 2:44
    Пирамид схем болон хууль ёсны
    сүлжээний бизнесийн ялгааг
  • 2:44 - 2:46
    олж харахад амаргүй байдаг.
  • 2:46 - 2:48
    Онолын хувьд ялгаа нь
  • 2:48 - 2:50
    сүлжээний бизнесийн гишүүд
  • 2:50 - 2:53
    бүтээгдэхүүн болон үйлчилгээг
    худалдан авагчдад борлуулж
  • 2:53 - 2:56
    түүнээс ашиг олдог бол
    харин пирамид схем
  • 2:56 - 3:01
    шинэ гишүүн элсүүлж түүнээсээ
    нөхөн олговор авдаг байна.
  • 3:01 - 3:02
    Гэхдээ бодит байдал дээр
  • 3:02 - 3:06
    олон сүлжээний бизнесүүд аль алийг нь
    хийдэг ба гишүүд
  • 3:06 - 3:08
    дан ганц борлуулалтаас
    ашиг олно гэдэг боломжгүй юм.
  • 3:08 - 3:11
    Олон пирамид схем
    өөрсдийгөө хууль ёсны гэж
  • 3:11 - 3:15
    итгүүлэхийн тулд мөнгө авж
    гишүүн элсүүлэх бүтцээ нууж,
  • 3:15 - 3:20
    бүтээгдэхүүн үйлчилгээ
    санал болгодог байна.
  • 3:20 - 3:25
    Мөн олон пирамид схемүүд сүм хийд,
    цагаачлалын бүлэг болон
  • 3:25 - 3:29
    бусад нийгмийн бүлгүүдтэй
    харилцаа тогтоосон байдаг.
  • 3:29 - 3:32
    Эхний хэдэн гишүүдийг ашгаа
    авахаас нь ч өмнө
  • 3:32 - 3:35
    сайн үнэлгээ өгөхийг шаарддаг байна.
  • 3:35 - 3:37
    Бусад нь тэдний жишээг даган
  • 3:37 - 3:39
    ихэнх нь ашигтай эсэх нь
    тодорхой биш байхад
  • 3:39 - 3:44
    схемийг хөөрөгддөг байна.
  • 3:44 - 3:47
    Ихэвчлэн хохирогчид чимээгүй
    өнгөрдөг.
  • 3:47 - 3:51
    Пирамид схем хүмүүст боломж,
    эрх мэдэл амладаг.
  • 3:51 - 3:54
    Хэрэв гишүүд мөнгө олж чадаагүй бол
  • 3:54 - 3:57
    энэхүү схемээс илүүтэйгээр
    өөрсдийгөө буруутгаж
  • 3:57 - 4:00
    амласан үр дүндээ хүртэл хангалттай
    чармайлттай байж чадсангүй гэж боддог.
  • 4:00 - 4:02
    Зарим хохирогчид үргэлжлүүлэн
  • 4:02 - 4:04
    хэд хэдэн схемд орох ба
  • 4:04 - 4:07
    тухай бүртээ мөнгөө алдсаар байдаг.
  • 4:07 - 4:08
    Энэ бүгдийг үл харгалзан
  • 4:08 - 4:11
    пирамид схемийг таних аргууд байдаг.
  • 4:11 - 4:14
    Цаг хугацаагаар дарамтлах нь эхний дохио.
  • 4:14 - 4:19
    "Амьдралд ганц тохиох боломжийг бүү алд"
    зөвлөмжөөс болгоомжлох.
  • 4:19 - 4:24
    Амьдралыг тань өөрчлөх их хэмжээний
    мөнгө амлах нь ч бас сэжигтэй үйлдэл.
  • 4:24 - 4:28
    Эцэст нь хууль ёсны сүлжээний бизнес
    өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг
  • 4:28 - 4:33
    зарж борлуулах хүнээс төлбөр төлөхийг
    шаардах ёсгүй.
  • 4:33 - 4:37
    Пирамид схем нь хувь хүн, олон нийт
    тэр ч байтугай
  • 4:37 - 4:41
    улс оронд хүртэл ноцтой аюул
    учруулж болзошгүй.
  • 4:41 - 4:43
    Гэхдээ та хорыг хороор гэдэг шиг
  • 4:43 - 4:46
    энэ видеог өөрийн мэддэг 3 хүнд илгээж
  • 4:45 - 4:49
    тэднийг ч мөн ижил зүйл хийхэд
    уриалж болох юм.
Title:
Пирамид схемийг хэрхэн таних вэ? - Стейси Босли
Speaker:
Стейси Босли
Description:

Хичээлийг бүтнээр нь: https://ed.ted.com/lessons/how-to-spot-a-pyramid-scheme-stacie-bosley

2004 онд хүнс тэжээлийн компани цагийн ажил хийгээд бүтэн цагийн ажил хийсэнтэй тэнцэхүйц орлого олох ховорхон боломжийг санал болгожээ. Үүний тулд ердөө 2 алхам хийнэ: 500 долларын худалдан авалт хийж, 2 хүн гишүүнээр элсүүлэх шаардлагатай. 2013 он гэхэд компани 200 сая долларын ашиг олсон байна. Гэхдээ нэг асуудал нь гишүүдийн ихэнх нь анх төлсөн мөнгөө олж авч чадаагүй байлаа. Стейси Босли пирамид схем гэж юу болох мөн үүнийг хэрхэн таних тухай тайлбарлах болно.

Стейси Бослийн хичээл, Модон Онгоц Продакшн найруулав.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:49
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme
Show all

Mongolian subtitles

Revisions