Return to Video

500 зорчигчтой усан онгоц далайд живэхэд амьд гарсан хоёрын түүх

  • 0:01 - 0:06
    Өдөр бүр би аюултай хил, далайг гатлан
  • 0:06 - 0:11
    амиа авран зугтсан хүмүүсийн
    зовлонт түүхүүдийг сонсдог.
  • 0:12 - 0:17
    Шөнө унтахад ч бодогддог нэгэн түүх нь
  • 0:17 - 0:18
    Доа гэгч охины тухай юм.
  • 0:18 - 0:21
    Сирийн дүрвэгч, 19 настай
    тэрээр
  • 0:21 - 0:27
    Египетэд багахан цалингаар
    өдөржин ажилладаг байсан.
  • 0:27 - 0:32
    Аав нь Сирид бөмбөгдөлтөд
    өртсөн бизнесээ
  • 0:32 - 0:36
    үргэлж боддог байв.
  • 0:36 - 0:42
    Тэднийг зугтахад хүргэсэн дайн
    дөрөв дэх жилдээ үргэлжилж байлаа.
  • 0:43 - 0:46
    Нэгэн үед эелдгээр угтан авсан хүмүүс
  • 0:46 - 0:49
    тэднээс нэгэнтээ залхжээ.
  • 0:49 - 0:52
    Нэг өдөр мотоциклтой эрчүүд
    түүнийг хулгайлах гэж оролдов.
  • 0:53 - 0:58
    Нэгэн цагт тэмүүлэлтэй явсан
    сурагч охин
  • 0:58 - 1:01
    одоо үргэлж айж явах боллоо.
  • 1:02 - 1:04
    Гэхдээ түүнд итгэл найдвар байсан.
  • 1:04 - 1:09
    Учир нь тэр Бассем хэмээх өөр нэгэн
    дүрвэгч залууд хайртай байсан юм.
  • 1:09 - 1:14
    Бассем мөн Египетэд байсан ба
    Доад хандан:
  • 1:14 - 1:18
    "Европ руу явж орогнол хүсцгээе.
  • 1:18 - 1:22
    Би ажиллаж, чи суралцаж,
    шинэ амьдрал бүтээцгээе" гэв.
  • 1:23 - 1:26
    Ингээд ааваас нь гэрлэх зөвшөөрөл хүслээ.
  • 1:27 - 1:32
    Гэхдээ Европ хүрэхийн тулд тэд
    амиараа дэнчин тавьж,
  • 1:32 - 1:35
    Газар дундын тэнгисийг туулан,
  • 1:35 - 1:41
    зэрлэгээрээ алдаршсан хил гаргагчдад
    амиа даатгана гэдгээ мэдэж байсан.
  • 1:41 - 1:45
    Доа мөн уснаас айдаг байлаа.
  • 1:45 - 1:48
    Тэр сэлж сураагүй учир
    үргэлж л айдаг байсан.
  • 1:50 - 1:55
    Тэр жилийн 8 сард 2000 гаруй хүн
    Газар дундын тэнгисийг
  • 1:55 - 1:57
    туулах гэж амиа алдсан ч
  • 1:57 - 2:01
    Доагийн найз Хойд Европт очсон болохоор
  • 2:01 - 2:03
    "Бид ч гэсэн чадна" гэж бодсон хэрэг.
  • 2:04 - 2:07
    Тэрээр эцэг эхээсээ явах зөвшөөрөл хүсэж
  • 2:07 - 2:10
    харилцан ярилцсаны эцэст шийдэж,
  • 2:10 - 2:17
    Бассем өөрийн бүхий л хадгаламж болох
    хүн тус бүрийн 2500 долларыг
  • 2:17 - 2:18
    хил гаргагчдад төллөө.
  • 2:19 - 2:22
    Хагас сайны өглөө дуудлага ирэх нь тэр.
  • 2:22 - 2:27
    Тэднийг автобусаар эрэг рүү хүргэхэд
    тэнд зуу зуун хүн ирсэн байв.
  • 2:27 - 2:31
    Тэднийг жижиг завиар
    хуучин загасны завь руу аваачиж
  • 2:31 - 2:34
    500 гаруй хүн чихцэлдэн орж,
  • 2:34 - 2:36
    300 нь доор, 200 нь дээр суув.
  • 2:37 - 2:42
    Тэнд Сири, Палестин, Африкийн орнуудын,
    Мусульман болон Христийн шашинтнууд
  • 2:42 - 2:46
    100 гаруй хүүхдүүд байв.
  • 2:47 - 2:50
    Мөн 6 настай Сандра,
    ой хагастай Маса нар багтсан байв.
  • 2:51 - 2:55
    Тэнд мөр мөрөө нийлүүлэн
    шахцалдаж суусан
  • 2:55 - 2:57
    гэр бүлийнхэн ч байлаа.
  • 2:57 - 3:01
    Доа энгэртээ хөлөө нааж суугаад
  • 3:01 - 3:03
    Бассем түүний гараас хөтөлсөн байв.
  • 3:04 - 3:07
    Тэнгист гарсан хоёр дахь өдөр
    санаа зовох, давлагаа хоёроос
  • 3:07 - 3:11
    сэтгэл нь зовниж гэдэс нь зангирч байлаа.
  • 3:13 - 3:17
    Гурав дахь өдөр Доад совин төрж,
    Бассемд:
  • 3:17 - 3:20
    "Бид очих газраа хүрэхгүй,
  • 3:20 - 3:22
    завь живэх вий гэж айж байна" гэв.
  • 3:23 - 3:26
    Бассем: "Гуйя, тэвчээртэй байгаарай.
  • 3:26 - 3:29
    Бид Шведэд очиж, хуримаа хийж
  • 3:29 - 3:30
    ирээдүйгээ бүтээнэ" гэлээ.
  • 3:32 - 3:36
    Дөрөв дэх өдөр зорчигчдын
    санаа зовж эхлэв.
  • 3:36 - 3:39
    Ахмадаас "Хэзээ тэнд хүрэх вэ?" гэхэд
  • 3:39 - 3:42
    "амаа тат" гээд доромжилсон хариу өгөв.
  • 3:43 - 3:46
    "16 цагийн дараа бид Италийн эрэгт хүрнэ."
  • 3:47 - 3:50
    Тэд сульдаж, ядарсан байлаа.
  • 3:50 - 3:54
    Удалгүй 10 гаруй эрчүүд суусан
    жижиг завь ойртож,
  • 3:54 - 3:57
    тэдэн рүү орилж, хараал урсган
  • 3:57 - 4:02
    мод мөчир шидээд, тэднийг
  • 4:02 - 4:06
    жижиг, далайд аялах зориулалтгүй
    завь руу суу хэмээв.
  • 4:06 - 4:09
    Эцэг эхчүүд хүүхдүүддээ
    санаа зовж,
  • 4:09 - 4:13
    бүгдээрээ завинаас буухгүй гэлцэв.
  • 4:14 - 4:17
    Завь ууртайгаар хурдлан одсон ч
  • 4:17 - 4:22
    хагас цагийн дараа буцаж ирээд
  • 4:22 - 4:28
    Доагийн завины хажууг
    цоолж эхлэв.
  • 4:28 - 4:30
    Яг тэр хоёрын сууж байсан хэсэгт.
  • 4:32 - 4:34
    Тэд орилолдон
  • 4:34 - 4:38
    "Тэднийг махчин загасанд идүүлчихье"
    гэхийг сонсов.
  • 4:40 - 4:45
    Завь хөмрөн, живж эхлэхэд тэд инээж байв.
  • 4:46 - 4:49
    Тавцангийн дор сууж байсан 300 хүнд
    аврал байсангүй.
  • 4:50 - 4:54
    Доа живж буй завины хажуугаас атган,
  • 4:54 - 5:01
    бяцхан хүүхэд сэнсэнд зүсэгдэх
    аймшигт явдлыг харлаа.
  • 5:02 - 5:05
    Бассем түүнд хандан "Гараа тавь.
  • 5:05 - 5:08
    Үгүй бол сэнс чамайг ч гэсэн
    алчихна шүү дээ" гэлээ.
  • 5:08 - 5:10
    Тэр гэхдээ сэлж чадахгүй шүү дээ.
  • 5:11 - 5:15
    Тэгээд Доа завийг орхиж,
    гар хөлөө хөдөлгөсөөр
  • 5:15 - 5:17
    өөрийгөө сэлж байна гэж бодов.
  • 5:17 - 5:21
    Бассем азаар аврах хөвөгч оллоо.
  • 5:22 - 5:24
    Хүүхдэд зориулсан усан сан эсвэл
  • 5:24 - 5:28
    тогтуун далайд
    хэрэглэх зориулалттай хөвөгч дээр
  • 5:28 - 5:30
    Доа авирч гарахад
  • 5:30 - 5:34
    гар, хөл нь унжиж байлаа.
  • 5:35 - 5:37
    Бассем сайн сэлдэг байсан учир
  • 5:37 - 5:41
    түүний гараас атган хөвлөө.
  • 5:42 - 5:44
    Тэднийг тойрон цогцсууд хөвнө.
  • 5:44 - 5:46
    Эхэндээ 100 гаруй хүмүүс амь гарч
  • 5:47 - 5:51
    хэсэг бүлгээрээ цуглан,
    аврал эрэн залбирч байлаа.
  • 5:51 - 5:55
    Нэг өдөр өнгөрч хэн ч ирсэнгүйд
  • 5:55 - 5:57
    зарим нь найдвараа гээж эхлэн,
  • 5:57 - 5:59
    Доа, Бассем хоёрын нүдэн дээр
  • 5:59 - 6:06
    аврах хантаазаа тайлж, усанд живж байв.
  • 6:07 - 6:12
    Нуруун дээрээ 9 сартай Малек гэх
    бяцхан хүүхэд суулгасан
  • 6:12 - 6:15
    нэгэн эр дөхөж ирэв.
  • 6:15 - 6:20
    Хийгээр дүүргэсэн канистр
    түшиж хөвж байгаа тэр эр
  • 6:20 - 6:22
    "Би амьд гарч чадахгүй нь гэж айж байна.
  • 6:22 - 6:24
    Хэтэрхий сульдаж, зүрх минь үхлээ." гээд
  • 6:25 - 6:30
    бяцхан Малекийг Бассем, Доа
    хоёрт өгөхөд
  • 6:30 - 6:33
    түүнийг хөвөгч дээр суулгав.
  • 6:34 - 6:39
    Ингээд тэд гурвуулаа боллоо.
    Доа, Бассем, бяцхан Малек 3.
  • 6:39 - 6:42
    Энэ түүхийг түр зогсоогоод
  • 6:42 - 6:45
    нэг асуулт асууя.
  • 6:45 - 6:50
    Доа шиг дүрвэгсэд яагаад ийм эрсдэлийг
    давдаг юм бэ?
  • 6:51 - 6:56
    Сая сая дүрвэгсэд явах замгүй,
    гарах гарцгүй амьдарч байна.
  • 6:57 - 7:02
    Тэд сүүлийн дөрвөн жил
    үргэлжилсэн дайнаас дайжиж,
  • 7:02 - 7:04
    эх орноосоо хол
    амьдарч байна.
  • 7:06 - 7:09
    Тэд буцахыг хүссэн ч чадахгүй.
  • 7:09 - 7:12
    Тэдний гэр, бизнес
  • 7:12 - 7:15
    нутаг, хот нь бүгд сүйрсэн.
  • 7:15 - 7:18
    Энэ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн
  • 7:18 - 7:20
    Сирийн Хомс хот.
  • 7:21 - 7:26
    Хүмүүс хөрш орнууд руу дүрвэсээр,
  • 7:26 - 7:29
    бид тэдэнд зориулж цөлд
    дүрвэгсдийн оромж барьдаг.
  • 7:29 - 7:33
    Мянга мянган хүмүүс энд амьдарч,
  • 7:33 - 7:38
    илүү олон хүн хотуудад амьдарч байна.
  • 7:38 - 7:40
    Тэднийг нэгэн үе
  • 7:40 - 7:42
    эелдгээр угтсан
  • 7:42 - 7:44
    хөрш улсууд нь одоо
  • 7:44 - 7:46
    цаашид хэрхэн туслахаа
    мэдэхгүй болж.
  • 7:47 - 7:51
    Сургууль, ус
    ахуйн хангамж хүрэлцэхгүй болсон.
  • 7:52 - 7:56
    Баян Европын орнууд ч
    маш их хэмжээний хөрөнгө оруулалтгүйгээр
  • 7:56 - 8:00
    ийм хэмжээний урсгалыг дийлэхгүй.
  • 8:01 - 8:06
    Сирийн дайнаас болж дөрвөн сая хүмүүс
    хил давсан бол
  • 8:06 - 8:11
    долоон сая гаруй хүмүүс
    зугтах гэж байна.
  • 8:11 - 8:15
    Энэ нь Сирийн нийт хүн амын
    талаас илүү нь
  • 8:15 - 8:17
    дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн
    гэсэн үг.
  • 8:18 - 8:22
    Олон дүрвэгсэд хүлээн авсан
    хөрш орнууд
  • 8:23 - 8:28
    өндөр хөгжилтэй орнууд хангалттай
    туслахгүй байна гэж үзэж байгаа.
  • 8:29 - 8:34
    Өдөр нь сар, сар нь жил болсоор.
  • 8:34 - 8:38
    Дүрвэгсэд түр л орогнох ёстой.
  • 8:38 - 8:41
    Доа, Бассем дээр эргээд очъё.
  • 8:41 - 8:46
    Хоёрдох өдөр өнгөрөхөд
    Бассем их сульдаж байв.
  • 8:47 - 8:51
    Энэ удаад "Хайрт минь тэсээрэй.
  • 8:51 - 8:56
    Бид хамтдаа гарна аа." гэж хэлэх
    Доагийн ээлж байлаа.
  • 8:57 - 9:00
    Бассем түүнд хандан
  • 9:00 - 9:05
    "Хайрт минь ийм байдалд
    оруулсанд уучлаарай.
  • 9:05 - 9:09
    Чамаас өөр хэнийг ч ингэж
    их хайрлаагүй юм шүү" гээд
  • 9:11 - 9:14
    ус руу ороход
  • 9:14 - 9:21
    Доа хайртай хүнээ живэхийг
    өөрийн нүдээр харлаа.
  • 9:24 - 9:26
    Дараа нь Доа дээр
  • 9:26 - 9:32
    18 сартай охин Масагаа
    дагуулсан ээж ирлээ.
  • 9:33 - 9:36
    Түрүүн миний үзүүлсэн аврах хантаазтай
  • 9:36 - 9:38
    зураг дээрх бяцхан охин.
  • 9:38 - 9:40
    Түүний эгч Сандра живсэн учир
  • 9:40 - 9:44
    ээж нь үлдсэн охиноо аврахын тулд
  • 9:44 - 9:45
    чадах бүхнээ хийж байлаа.
  • 9:46 - 9:50
    Тэр Доад хандан
    "Охиныг минь аваач.
  • 9:50 - 9:54
    Өөрийн нэг болгоно уу.
    Би амьд гарахгүй нь"
  • 9:55 - 9:58
    гээд холдон явж, усанд живлээ.
  • 10:00 - 10:04
    19 настай уснаас айдаг
  • 10:04 - 10:06
    сэлж чадахгүй Доа
  • 10:06 - 10:12
    хоёр нялх хүүхдийг харж хандах боллоо.
  • 10:12 - 10:15
    Тэд цангаж, өлсөж, хямрахад нь
  • 10:15 - 10:18
    чадлаараа саатуулахаар
  • 10:18 - 10:22
    дуулж, Кораны хэсгээс иш татаж байв.
  • 10:23 - 10:28
    Тэдний эргэн тойронд хөөсөн, харласан
    цогцсууд хөвж байлаа.
  • 10:28 - 10:29
    Өдөртөө нар маш халуунаар шарж,
  • 10:29 - 10:32
    шөнөдөө хүйтэн сар, манантай байлаа.
  • 10:32 - 10:34
    Үнэхээр аймаар байлаа.
  • 10:35 - 10:40
    Дөрөв дэх өдрөө
    Доа хоёр хүүхдийн хамт
  • 10:40 - 10:42
    иймэрхүү байдалтай байсан юм.
  • 10:42 - 10:45
    Дөрөв дэх өдөр өөр нэгэн эмэгтэй ирээд
  • 10:45 - 10:49
    дөрвөн настай хүүг нь
  • 10:49 - 10:52
    авахыг гуйлаа.
  • 10:53 - 10:57
    Доа хүүг аваад
    ээж нь живэхэд
  • 10:57 - 10:59
    уйлсан жаал хүүд
  • 10:59 - 11:02
    "Ээж нь чамд ус, хоол
    олохоор явсан" гэж хэлсэн.
  • 11:04 - 11:07
    Гэвч хүүгийн зүрх удалгүй зогсож,
  • 11:07 - 11:10
    Доа хүүг ус руу тавьж
    явуулах ёстой болсон.
  • 11:11 - 11:13
    Тэр өдөр Доа
  • 11:13 - 11:16
    тэнгэрт нисэх хоёр онгоцыг
  • 11:16 - 11:20
    горьдлого тээсэн харцаар харсан юм.
  • 11:20 - 11:25
    Тэр өөрийг нь хараасай хэмээн
    гараа далласан ч
  • 11:25 - 11:27
    онгоцнууд удалгүй алга болсон.
  • 11:27 - 11:30
    Тэр үдээс хойш
    нар жаргах үед
  • 11:30 - 11:33
    худалдааны усан онгоц олж харлаа.
  • 11:34 - 11:38
    "Бурхан минь, тэднийг намайг аврахад
    туслаач" хэмээн
  • 11:38 - 11:42
    гараа даллан, хоёр цаг гаруй ориллоо.
  • 11:42 - 11:47
    Харанхуй болоход
    хайгуулын гэрэлд түүнийг олж
  • 11:47 - 11:49
    олс шидэхэд
  • 11:49 - 11:54
    хоёр нялах хүүхэдтэй
    эмэгтэй байхад нь ихэд гайхлаа.
  • 11:55 - 11:58
    Завь руу татаж гаргаад
    хүчил төрөгч, хөнжил өгч
  • 11:58 - 12:01
    Грекийн нисдэг тэрэг тэднийг авч
  • 12:01 - 12:03
    Крет арал руу авч явав.
  • 12:04 - 12:08
    Доа "Малек яасан бэ?" гэхэд
  • 12:08 - 12:12
    бяцхан хүүхэд сүүлийн амьсгалаа
  • 12:12 - 12:15
    завины эмнэлэгт хураасныг хэлжээ.
  • 12:16 - 12:22
    Гэхдээ аврах завь руу татагдах үед
    бяцхан охины инээмсэглэхийг
  • 12:22 - 12:25
    харсан гэдэгтээ Доа итгэлтэй байсан юм.
  • 12:27 - 12:33
    Тэр онгоцонд суусан 500 хүнээс
    11 нь л амьд гарсан.
  • 12:34 - 12:39
    Болсон явдалд ямар ч олон улсын
    эрэн сурвалжлага хийгдээгүй.
  • 12:39 - 12:43
    Зарим хэвлэлээр далайд болсон
  • 12:43 - 12:44
    золгүй явдлын талаар
  • 12:44 - 12:47
    нэг өдөр л гарсан.
  • 12:47 - 12:51
    Тэгээд л хэвлэлүүд тэднийг мартчихсан.
  • 12:53 - 12:57
    Энэ үед Кретийн хүүхдийн эмнэлэгт
  • 12:57 - 13:00
    бяцхан Маса үхлийн ирмэгт байлаа.
  • 13:02 - 13:05
    Маш их цангасан учир нь
    бөөрний дутагдалд орсон.
  • 13:05 - 13:07
    Глюкозын хэмжээ маш бага.
  • 13:07 - 13:11
    Эмч нар чадах бүхнийг хийж
  • 13:11 - 13:15
    Грек сувилагчид түүний хажуугаас холдолгүй
  • 13:15 - 13:17
    гараас атгаж, тэвэрч, бүүвэйлж байсан.
  • 13:17 - 13:22
    Манай ажлынхан түүнийг эргэж,
    Араб хэлээр ярьсан.
  • 13:22 - 13:27
    Гайхалтай нь Маса амьд үлдсэн.
  • 13:28 - 13:34
    Удалгүй Грекийн хэвлэлүүд
    дөрвөн өдөр юу ч идэж, уугаагүй ч
  • 13:34 - 13:40
    амьд үлдсэн охины талаар бичиж эхлэхэд
  • 13:40 - 13:45
    улс орны өнцөг бүрээс түүнийг
    үрчилж авах хүсэлтүүд ирсэн.
  • 13:45 - 13:49
    Энэ үед Доа өөр нэг эмнэлэгт
  • 13:49 - 13:51
    турж эцэж, усны дутагдалд
    орсон байлаа.
  • 13:52 - 13:57
    Египет гэр бүл түүнийг эмнэлгээс гармагц
    гэртээ хүлээн авсан.
  • 13:58 - 14:03
    Удалгүй Доагийн амьд гарсан
    талаар мэдээ тарж,
  • 14:03 - 14:06
    түүний дугаарыг Фэйсбүүкт байршуулжээ.
  • 14:07 - 14:10
    Мессэжүүд ихээр ирэх болсон.
  • 14:11 - 14:16
    "Доа манай ахад юу тохиолдсоныг
    мэдэх үү?
  • 14:16 - 14:22
    Манай эгч? Ээж аав? Найзууд?
    Тэд амьд болов уу?"
  • 14:23 - 14:27
    Эдгээрийн нэг нь
  • 14:27 - 14:31
    "Чи манай зээ Масаг аварсан
    гэдэг би итгэж байна" гээд
  • 14:32 - 14:35
    энэ зургийг хавсаргасан байлаа.
  • 14:36 - 14:38
    Тэр бол Сириэс дүрвэн Шведэд гэр бүлээрээ
  • 14:38 - 14:43
    мөн Масагийн эгчтэй очсон
  • 14:43 - 14:45
    Масагийн авга ах байлаа.
  • 14:46 - 14:51
    Удахгүй Маса тэдэнтэйгээ Шведэд
    дахин уулзана гэж бид найдаж байна.
  • 14:51 - 14:57
    Тэр болтол Афины нэгэн асрамжийн газар
    түүнийг халамжилж байна.
  • 14:58 - 15:04
    Доа? Түүний түүх ч мөн адил тарсан.
  • 15:05 - 15:09
    Хэвлэлийнхэн ийм нөхцөлд
    амьд гараад зогсохгүй
  • 15:09 - 15:13
    өөр хүнийг аварсан
  • 15:13 - 15:16
    турьхан бүсгүйн талаар
  • 15:16 - 15:19
    бичиж байлаа.
  • 15:20 - 15:26
    Грекийн хамгийн нэр хүндтэй
    Афины академи
  • 15:26 - 15:29
    түүнд эр зоригийн шагнал гардуулсан.
  • 15:29 - 15:32
    Доа энэ бүхнийг хүртэх ёстой хүн,
  • 15:32 - 15:35
    Доад дахин шинээр эхлэх боломж хэрэгтэй.
  • 15:36 - 15:39
    Гэхдээ тэр одоо ч Швед явахыг хүсдэг.
  • 15:39 - 15:42
    Тэнд гэр бүлтэйгээ уулзахыг,
  • 15:42 - 15:46
    ээж, аав, дүү нараа
  • 15:46 - 15:48
    Египетээс нүүлгэхийг хүсдэг.
  • 15:48 - 15:51
    Үүндээ хүрнэ гэдэгт нь би итгэдэг.
  • 15:51 - 15:55
    Тэр хуульч эсвэл
    улс төрч болж
  • 15:55 - 15:58
    шударга бус зүйлүүдтэй
    тэмцэхийг хүсдэг.
  • 15:59 - 16:03
    Түүний түүх үнэхээр
    гайхалтай.
  • 16:04 - 16:06
    Гэхдээ би ингэж асуух хэрэгтэй:
  • 16:06 - 16:08
    Доа ийм эрсдэлийг туулах
    ёсгүй бол яах вэ?
  • 16:08 - 16:11
    Яагаад энэ бүхнийг туулах ёстой гэж?
  • 16:11 - 16:16
    Яагаад хууль ёсны дагуу Европт сурах
    боломж байгаагүй вэ?
  • 16:16 - 16:19
    Маса Швед рүү онгоцоор явж болоогүй вэ?
  • 16:20 - 16:24
    Яагаад Бассемд ажил олдоогүй вэ?
  • 16:24 - 16:29
    Яагаад өнөө цагийн хамгийн
    муухай дайны хохирогч болсон
  • 16:29 - 16:34
    Сирийн дүрвэгсдийг
    нүүлгэх хөтөлбөр байхгүй вэ?
  • 16:34 - 16:41
    Дэлхий 1970 онд Вьетнамчуудад
    тусалсан. Яагаад одоо биш гэж?
  • 16:41 - 16:44
    Маш олон дүрвэгчдийг хүлээн авч байгаа
    хөрш орнуудад
  • 16:44 - 16:49
    ийм бага хөрөнгө оруулалт
    хийж байна вэ?
  • 16:49 - 16:53
    Мөн хамгийн гол асуулт болох:
  • 16:53 - 16:57
    Европын эрэг рүү ийм их хүнийг
    дүрвэхэд хүргэсэн
  • 16:57 - 17:01
    дайн, хавчлага, ядуурлыг
    зогсоохын тулд
  • 17:01 - 17:06
    юу ч хийгдэхгүй байна вэ?
  • 17:06 - 17:09
    Энэ асуудал шийдэгдэх хүртэл
  • 17:09 - 17:13
    хүмүүс далайгаар аялж
  • 17:13 - 17:16
    аюулгүй байдал, орогнох газар
    хайсаар л байна.
  • 17:16 - 17:18
    Дараа нь юу болох вэ?
  • 17:18 - 17:22
    Энэ бол голчлон Европын сонголт.
  • 17:22 - 17:25
    Мэдээж би олны айдсыг ойлгож байна.
  • 17:25 - 17:32
    Хүмүүс аюулгүй байдал, эдийн засаг,
    соёлын өөрчлөлтөөс эмээж байгаа.
  • 17:32 - 17:37
    Гэхдээ энэ хүмүүсийн амийг
    аврахаас илүү чухал гэж үү?
  • 17:37 - 17:40
    Энэ нь ямар ч шалтгаанаас илүү
  • 17:40 - 17:42
    бидний үндсэн зарчим болох
  • 17:42 - 17:47
    хүнлэг мөн чанарыг
    хөндсөн асуудал юм.
  • 17:47 - 17:52
    Дайн, хавчлагаас зугтааж буй хэн ч
  • 17:52 - 17:57
    аюулаас зугтаан далайд амиа алдах ёсгүй.
  • 17:57 - 18:03
    (Алга ташилт)
  • 18:03 - 18:05
    Нэг л зүйл маш ойлгомжтой:
  • 18:05 - 18:09
    ямар ч дүрвэгч байгаа газартаа
    өсөж дэвжих боломжтой бол
  • 18:09 - 18:11
    амиа золин аюултай завиар явахгүй.
  • 18:11 - 18:14
    Ямар ч цагаач өөрийгөө болон
    хүүхдүүдээ хооллох чадалтай бол
  • 18:14 - 18:17
    аюултай зам туулахгүй.
  • 18:17 - 18:19
    Хэн ч хуулийн дагуу цагаачлах боломж
  • 18:19 - 18:22
    байсан бол хадгаламжийн бүх мөнгөө
  • 18:22 - 18:25
    зартай хил давуулагчдад өгөхгүй.
  • 18:25 - 18:28
    Тэгэхээр бяцхан Маса
  • 18:28 - 18:32
    болон Доагийн өмнөөс
  • 18:32 - 18:38
    мөн Бассем болон хамт живсэн
    500 хүний өмнөөс
  • 18:38 - 18:41
    тэдний үхэл утгагүй байгаагүй
  • 18:41 - 18:42
    гэдгийг хамтдаа баталж болох уу?
  • 18:42 - 18:45
    Юу болсноос сургамж авч
  • 18:45 - 18:53
    амь бүхэн чухал тийм л дэлхийн
    төлөө хамтдаа тэмцэж болох уу?
  • 18:53 - 18:54
    Баярлалаа.
  • 18:54 - 19:00
    (Алга ташилт)
Title:
500 зорчигчтой усан онгоц далайд живэхэд амьд гарсан хоёрын түүх
Speaker:
Мелисса Флеминг
Description:

500 гаруй дүрвэгсдийг суулгасан усан онгоцонд суусан залуухан эмэгтэй баатар болжээ. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн Мелисса Флемингийн өгүүлэх энэхүү түүх нь илүү сайхан амьдралын төлөө тэмүүлсэн мянга мянга дүрвэгсдийн бодит амьдралыг харуулж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
19:15

Mongolian subtitles

Revisions