Return to Video

Аз жаргалыг хэрхэн худалдаж авах вэ

  • 0:00 - 0:03
    Өнөөдөр би мөнгө ба аз жаргалын тухай
    ярихыг хүслээ.
  • 0:03 - 0:05
    Эдгээр нь хэрхэн илүү ихийг олох
  • 0:05 - 0:07
    эсвэл нэмэгдүүлэх вэ гэж
  • 0:07 - 0:10
    бидний маш их боддог зүйлс.
  • 0:10 - 0:13
    Бидний ихэнх нь энэ хэллэгийг сайн мэднэ.
  • 0:13 - 0:15
    Үүнийг шашны сургаал, өөртөө
    туслах номонд их бичдэг.
  • 0:15 - 0:18
    "Мөнгө аз жаргалыг худалдаж авч чадахгүй"
  • 0:18 - 0:20
    Яг үнэндээ энэ худлаа гэж хэлмээр байна.
  • 0:20 - 0:21
    (Инээд)
  • 0:21 - 0:24
    Бизнесийн сургуулийнх болохоор
    бид ингэж хэлдэг.
  • 0:24 - 0:26
    Тэгэхээр энэ бол худлаа,
  • 0:26 - 0:28
    харин мөнгөө зөв зарцуулахгүй байна.
  • 0:28 - 0:30
    Мөнгөө энгийн үед үрдэгээс арай өөрөөр
  • 0:30 - 0:32
    зарцуулаад үзвэл
  • 0:32 - 0:34
    илүү үр дүнтэй байж магадгүй.
  • 0:34 - 0:37
    Яаж зарцуулбал илүү аз жаргалтай болох вэ
    гэдгийг хэлэхээс өмнө
  • 0:37 - 0:39
    бодит байдал дээр яагаад бид аз жаргалтай
  • 0:39 - 0:42
    болдоггүй вэ гэдгийг бодож үзье.
  • 0:42 - 0:44
    Бид багахан туршилт хийсэн юм.
  • 0:44 - 0:46
    CNN саяхан гаргасан
    нэгэн сонирхолтой нийтлэлдээ
  • 0:46 - 0:49
    сугалаа хожих нь хүмүүст
    хэрхэн нөлөөлдөг тухай бичжээ.
  • 0:49 - 0:52
    Хүмүүс сугалаа хожсноороо амьдрал нь
    гайхалтай болно гэж боддог.
  • 0:52 - 0:55
    Харин тэр нийтлэлд хэрхэн
    сүйрсэн тухай бичсэн.
  • 0:55 - 0:56
    Тэгэхээр сугалаа хожсон хүмүүс
  • 0:56 - 0:59
    нэгд, бүх мөнгөө үрээд өрөнд ордог.
  • 0:59 - 1:01
    Хоёрт, найзууд болон өмнө нь таньдаг
  • 1:01 - 1:04
    байсан бүх хүмүүс нь тэднийг олоод,
    мөнгө гуйж эхэлдэг.
  • 1:04 - 1:06
    Энэ нь тэдний нийгмийн
    харилцааг муутгадаг.
  • 1:06 - 1:08
    Ингээд сугалаа хожихын өмнөхөөс
  • 1:08 - 1:11
    илүү өртэй, бас найзуудынх нь
    харилцаа мууддаг.
  • 1:11 - 1:12
    Хамгийн сонирхолтой нь
  • 1:12 - 1:15
    хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд байсан юм.
  • 1:15 - 1:17
    Мөнгө аз жаргал авчирдаггүйг ухаарсан
  • 1:17 - 1:19
    талаар бичихийн оронд,
  • 1:19 - 1:21
    тэд “Хэрвээ би сугалаа хожсон бол яах
  • 1:21 - 1:23
    байсан гээч..?” гээд л
  • 1:23 - 1:25
    юу хийх байсан талаар төсөөлж эхэлцгээжээ.
  • 1:25 - 1:28
    Энд хамгийн сонирхол төрүүлсэн
    сэтгэгдэлүүд гэвэл
  • 1:28 - 1:31
    “Би сугалаа хожихоороо өөртөө
    жижигхэн уул худалдаж аваад
  • 1:31 - 1:33
    орой дээр нь жижиг байшинтай болно” гэжээ.
  • 1:33 - 1:35
    (Инээд)
  • 1:35 - 1:38
    Бас нэг хүн бичихдээ “Би том ванныг
    мөнгөөр дүүргээд
  • 1:38 - 1:40
    том навчин тамхи татангаа
  • 1:40 - 1:42
    оргилуун дарс ууна” гэсэн.
  • 1:42 - 1:44
    Энэ юу ч биш. “Би зургаа авахуулж
  • 1:44 - 1:46
    олон хувь хэвлүүлээд
  • 1:46 - 1:49
    надаас мөнгө гуйсан эсвэл
  • 1:49 - 1:52
    салгахыг оролдсон бүх хүмүүст
    үүнээс өөр юу ч өгөхгүй”.
  • 1:52 - 1:54
    (Инээд)
  • 1:54 - 1:56
    Сэтгэгдлүүдийн ихэнх нь
    ийм утгатай байсан.
  • 1:56 - 1:58
    Хүмүүст мөнгө өгснөөр
  • 1:58 - 2:00
    тэднийг нийтэч биш болгож байлаа.
  • 2:00 - 2:03
    Мөнгөнөөс болж амьдрал нь сүйрч
    найзууд нь зовоож эхэлдэг байх нь.
  • 2:03 - 2:05
    Мөн бид хувиа хичээсэн зантай болж
  • 2:05 - 2:07
    өөрсөддөө л зарцуулдаг.
  • 2:07 - 2:09
    Мөнгө аз жаргалтай болгодоггүй нь бид
  • 2:09 - 2:11
    үргэлж буруу зүйлд, өөрөөр хэлбэл
  • 2:11 - 2:14
    зөвхөн өөртөө зардагт учир байж болох юм.
  • 2:14 - 2:17
    Ингээд бид хүмүүсийг бусдад мөнгөө зориулж
  • 2:17 - 2:18
    эхэлбэл яах бол гэж бодлоо.
  • 2:18 - 2:21
    Нийтэч биш байхын оронд
  • 2:21 - 2:23
    нийгмийн төлөө мөнгөө
    зарцуулдаг бол яах вэ?
  • 2:23 - 2:25
    Ингээд ийм зүйл хийлгээд
    яахыг нь мэдэхээр болов.
  • 2:25 - 2:27
    Зарим хүмүүсийг ердийнх шигээ
  • 2:27 - 2:29
    өөртөө зориулж,
  • 2:29 - 2:31
    заримыг нь хандив өгүүлж,
  • 2:31 - 2:34
    аз жаргалтай мэдрэмж төрсөн эсэхийг
    хэмжихээр шийдсэн.
  • 2:34 - 2:36
    Эхлээд дараахь байдлаар хийсэн.
  • 2:36 - 2:38
    Ванкувер хотын нэг өглөө
  • 2:38 - 2:40
    Британийн Колумбийн Их Сургууль дээр
  • 2:40 - 2:42
    хүмүүст нэг туршилтанд орохыг
    санал болгоход
  • 2:42 - 2:44
    тэд ч зөвшөөрлөө.
  • 2:44 - 2:47
    Тэднээс хэр их аз жаргалтай байгааг
    асууж дугтуй өгөв.
  • 2:47 - 2:49
    Нэг хэсэг нь “Энэ мөнгийг өнөөдөр оройн
  • 2:49 - 2:52
    5 цагаас өмнө өөртөө зориулаарай”
    гэсэн байв.
  • 2:52 - 2:55
    Юунд зарцуулж болохыг нь санал болгосон.
  • 2:55 - 2:57
    Бусад дугтуйн дээрх бичиг
  • 2:57 - 3:00
    “Энэ мөнгийг өөр хэн нэгэнд зориулаарай”
    гэсэн байлаа.
  • 3:00 - 3:02
    Мөн дугтуйн дотор мөнгө байсан юм.
  • 3:02 - 3:04
    Мөн бид хүмүүст хэр их
    мөнгө очихыг зохицуулсан.
  • 3:04 - 3:07
    Зарим нь зурвас болон 5 доллар авсан бол
  • 3:07 - 3:10
    зарим нь зурвас болон
    20 доллар авсан.
  • 3:10 - 3:13
    Тэднийг өдрөө өнгөрүүлдэгээр нь
    өнгөрүүлэхээр явуулсан.
  • 3:13 - 3:16
    Тэд бидний хэлсэнчлэн зориулалтын дагуу
    мөнгөө зарцуулсан байсан.
  • 3:16 - 3:17
    Орой нь тэдэн рүү утасдаж
  • 3:17 - 3:20
    юунд мөнгөө үрсэн, хэр аз жаргалтай
    болсныг нь асуув.
  • 3:20 - 3:22
    Тэд мөнгөө юунд зарцуулсан бэ?
  • 3:22 - 3:24
    Тэд коллежийн оюутнууд учир
    ихэнх нь өөртөө,
  • 3:24 - 3:26
    ээмэг, энгэсэг зэрэгт зарцуулсан байлаа.
  • 3:26 - 3:29
    Нэг эмэгтэй дүүдээ чихмэл тоглоом
    авсан байв.
  • 3:29 - 3:31
    Хүмүүс бас гэр оронгүй хүмүүст
    мөнгө өгсөн.
  • 3:31 - 3:34
    Старбакс маш их нөлөө үзүүлсэн байх.
  • 3:34 - 3:36
    (Инээд)
  • 3:36 - 3:39
    Оюутнуудад 5 доллар өгвөл
    кофе нүдэнд нь харагдан
  • 3:39 - 3:42
    Старбакс руу гүйж очоод
    мөнгөө хурдхан үрнэ.
  • 3:42 - 3:45
    Гэхдээ зарим нь ердийх шигээ
    өөртөө кофе авсан байхад
  • 3:45 - 3:47
    зарим нь өөр хүнд авсан байв.
  • 3:47 - 3:49
    Яг ижил юм авсан ч
  • 3:49 - 3:51
    нэг нь өөртөө, нөгөө нь
  • 3:51 - 3:52
    өөр хүнд авсан байлаа.
  • 3:52 - 3:55
    Өдрийн эцэст эдгээр хүмүүс рүү
    утасдахад юу болсон гээч?
  • 3:55 - 3:57
    Бусдад мөнгөө зориулсан нь
    илүү аз жаргалтай болж,
  • 3:57 - 3:59
    өөртөө зориулсан нь
    өөрчлөгдсөнгүй.
  • 3:59 - 4:02
    Ямар нэг сөрөг нөлөө байгаагүй ч
    өөрчлөлт мэдрэгдээгүй.
  • 4:02 - 4:05
    Бас нэг ажиглагдсан зүйл нь
    мөнгөн дүн тийм ч чухал биш байв.
  • 4:05 - 4:08
    Хүмүүс 20 доллартай байх нь
    5 доллараас илүү гэж бодож байсан.
  • 4:08 - 4:11
    Үнэндээ хэр их мөнгө зарцуулсан нь
    хамаагүй байсан юм.
  • 4:11 - 4:13
    Гол нь өөрөөсөө илүү өөр хэн нэгэнд
  • 4:13 - 4:15
    зарцуулах нь чухал байлаа.
  • 4:15 - 4:17
    Бид үүнийг өөр хүмүүст зориулахыг хүсч
  • 4:17 - 4:20
    мөнгө өгөх бүрт байнга ажиглаж байсан юм.
  • 4:20 - 4:22
    Мэдээж эд бол Канадын оюутнууд,
  • 4:22 - 4:24
    дэлхийн хүн амын бүрэн төлөөлөл биш.
  • 4:24 - 4:27
    Тэднийг мөн харьцангуй чинээлэг
    гэж хэлж болно.
  • 4:27 - 4:30
    Бид дэлхийн хаана ч, эсвэл зөвхөн чинээлэг
  • 4:30 - 4:32
    улсад ийм байдаг эсэхийг шалгахыг хүссэн.
  • 4:32 - 4:34
    Ингээд Угандад очиж төстэй
    туршилт явуулсан.
  • 4:34 - 4:36
    Зөвхөн Канад хүмүүсээс
  • 4:36 - 4:39
    "Хамгийн сүүлд өөртөө болон бусдад
    хэзээ мөнгө зарцуулсан бэ?
  • 4:39 - 4:41
    Хэр аз жаргалтай болсон бэ?"
  • 4:41 - 4:43
    Эсвэл Угандад "Хамгийн сүүлд өөртөө эсвэл
  • 4:43 - 4:46
    бусдад мөнгө яаж зориулсанаа дүрсэлнэ үү?
  • 4:46 - 4:48
    Хэр их аз жаргалтай байна вэ? гэж асуув.
  • 4:48 - 4:50
    Бидний харсан зүйл гайхалтай байсан юм.
  • 4:50 - 4:53
    Учир нь эндээс хүмүүсийн мөнгө
    зарцуулах төстэй байдал,
  • 4:53 - 4:55
    бас өөр соёлуудын ялгааг
    нэгэн зэрэг харж болно.
  • 4:55 - 4:57
    Жишээ нь,
  • 4:57 - 4:59
    нэгэн Уганда залуу хэлэхдээ:
  • 4:59 - 5:01
    "Би хайрлахыг хүссэн охин руугаа яриад
  • 5:01 - 5:03
    болзоонд явсан боловч,
  • 5:03 - 5:06
    одоог хүртэл зорьсондоо
    хүрээгүй" гэсэн байна.
  • 5:06 - 5:09
    Нэг Канад залуу
  • 5:09 - 5:11
    тун төстэй зүйл ярьсан.
  • 5:11 - 5:13
    "Би найз охиноо оройн хоолонд оруулаад,
  • 5:13 - 5:15
    кино үзэж байгаад эрт гарч
  • 5:15 - 5:19
    өрөөнд нь очоод... бялуу л идсэн” гэжээ.
    Ганц зүсэм бялуу.
  • 5:19 - 5:21
    Хүмүүсийн төстэй чанар бол
    бусдад мөнгөө зориулах,
  • 5:21 - 5:23
    тэдэнд сайхан хандах.
  • 5:23 - 5:25
    Өөр зүйл бодсон ч байж болно,
    үгүй ч байж болно.
  • 5:25 - 5:27
    Гайхмаар том ялгаа мөн харагдсан.
  • 5:27 - 5:29
    Энэ хоёрыг харъя.
  • 5:29 - 5:31
    Энэ бол нэг Канад эмэгтэй.
  • 5:31 - 5:34
    Бид “Бусдад мөнгө зориулсан
    тухайгаа ярихгүй юу?” гэлээ.
  • 5:34 - 5:35
    Тэр "Би ээждээ бэлэг авсан.
  • 5:35 - 5:38
    Машинтайгаа дэлгүүр орж бэлэг
    аваад ээждээ өгсөн" гэжээ.
  • 5:38 - 5:39
    Маш сайхан зүйл
    хийсэн байна.
  • 5:39 - 5:41
    Таньдаг хүндээ бэлэг авах нь сайхан.
  • 5:41 - 5:43
    Харин үүнийг Уганда эмэгтэйтэй харьцуулъя.
  • 5:43 - 5:45
    "Би явж байгаад эртний
    танилтайгаа таарсан юм.
  • 5:45 - 5:47
    Хүү нь хумхаа өвчнөөр өвдсөн байв.
  • 5:47 - 5:50
    Тэд мөнгөгүй, хүү нь эмнэлэгт байсан учир
    энэ мөнгийг өгсөн."
  • 5:50 - 5:53
    Энэ 10,000 доллар биш л дээ.
    Дотоодын мөнгөн тэмдэгт.
  • 5:53 - 5:55
    Үнэндээ маш бага мөнгө байсан ч
  • 5:55 - 5:57
    сэдэл нь асар их ялгаатай.
  • 5:57 - 5:59
    Энэ бол бодит эрүүл мэндийн хэрэгцээ,
  • 5:59 - 6:01
    амь нас аврах хандив.
  • 6:01 - 6:03
    Өмнөх нь зүгээр л ээждээ авсан бэлэг.
  • 6:03 - 6:05
    Энд мөн мөнгийг
  • 6:05 - 6:07
    хэрхэн яаж зарцуулсан гэдэг нь
  • 6:07 - 6:09
    өөр хүнд зарцуулсан явдлын хажууд
  • 6:09 - 6:11
    тийм ч чухал биш гэдгийг харж болно.
  • 6:11 - 6:13
    Аз жаргалтай болохын тулд шүү дээ.
  • 6:13 - 6:15
    Энэ бол маш чухал
  • 6:15 - 6:18
    Мөнгөөр заавал гайхалтай зүйл хийснээр
    аз жаргалтай болно гэсэн үг биш.
  • 6:18 - 6:21
    Та энгийн, багахан зүйл хийсэн ч
    адилхан тус хүртэж болно.
  • 6:21 - 6:23
    Энэ бол хоёрхон улсын жишээ.
  • 6:23 - 6:26
    Бид илүү өргөн хүрээнд авч үзэн
    дэлхийн бүх улс орны
  • 6:26 - 6:29
    мөнгө болон аз жаргалын харьцааг
    мэдэхийг хүссэн.
  • 6:29 - 6:31
    Бид мэдээллээ Gallup гэх улс төрийн санал
  • 6:31 - 6:34
    асуулгаар олонд танигдаад байгаа
    байгууллагаас авсан юм.
  • 6:34 - 6:36
    Тэд “Та сүүлийн үед мөнгө хандивласан уу?
  • 6:36 - 6:39
    Та амьдралдаа хэр сэтгэл
    хангалуун байдаг вэ?” гэж асуужээ.
  • 6:39 - 6:41
    Эндээс хоорондын хамаарлыг нь
    харах боломжтой.
  • 6:41 - 6:44
    Эерэг хамааралтай юу?
    Мөнгө өгөх нь жаргалтай болгох уу?
  • 6:44 - 6:46
    Эсвэл эсрэг хамааралтай юу?
  • 6:46 - 6:48
    Энэ газрын зураг дээр ногооноор эерэг,
  • 6:48 - 6:51
    улаанаар сөрөг хамаарлыг харуулсан.
  • 6:51 - 6:53
    Энд дэлхий "аймшигтай" ногоон
    байгааг харж болно.
  • 6:53 - 6:55
    Судалгаанд хамрагдсан
  • 6:55 - 6:57
    бараг бүх улсад
  • 6:57 - 6:59
    мөнгө хандивладаг хүмүүс,
    хандивладаггүй хүмүүсээс
  • 6:59 - 7:01
    илүү аз жаргалтай байна.
  • 7:01 - 7:04
    Та нар бүгд тэр улаан улсыг
    харж байгааг би мэдэж байна.
  • 7:04 - 7:06
    Энийг ярихгүй бол би муу хүн болно.
  • 7:06 - 7:08
    Энэ бол Төв Африкийн Нэгдсэн Улс.
  • 7:08 - 7:10
    Юу ч гэж болно. Ямар нэг учиртай
    болоод л өөр байгаа.
  • 7:10 - 7:12
    Харин доохон талд нь
    Руанда байна.
  • 7:12 - 7:14
    Тэр гайхалтай ногоон байна.
  • 7:14 - 7:16
    Тэгээд хаашаа ч харсан
  • 7:16 - 7:18
    мөнгөө хандивлах нь өөртөө үлдээснээс
  • 7:18 - 7:20
    илүү аз жаргалтай болгож байна.
  • 7:20 - 7:23
    Харин таньдаг хүмүүстэйгээ
    байхаас бусад үед,
  • 7:23 - 7:25
    ажил дээрээ яадаг бол?
  • 7:25 - 7:28
    Зарим компанийг судалж төстэй зүйл
    хийхээр шийдсэн юм.
  • 7:28 - 7:30
    Эд бол Бельги дахь
    худалдааны хэлтсийнхэн.
  • 7:30 - 7:32
    Тэд багаар ажиллан эмч нартай уулзаж,
  • 7:32 - 7:34
    тэдэнд эм зардаг.
  • 7:34 - 7:37
    Тэднийг багийн гишүүний хувьд хэр сайн
  • 7:37 - 7:39
    зарж байгааг харж болно.
  • 7:39 - 7:41
    Зарим багийн гишүүдэд мөнгө өгөөд
  • 7:41 - 7:43
    “Хүссэнээрээ өөртөө зарцуулаарай” гэв.
  • 7:43 - 7:45
    Яг Канадын оюутнуудад өгсөнтэй адилхан.
  • 7:45 - 7:47
    Харин бусдад нь “Энэ 15 еврог аваад
  • 7:47 - 7:49
    өөрийн багийн хэн нэгэнд
    энэ 7 хоногт зориулаарай.
  • 7:49 - 7:52
    Тэдэнд бэлэг авч өгөөрэй" гэсэн юм.
  • 7:52 - 7:55
    Ингээд бид мөнгийг өөртөө зарцуулдаг болон
  • 7:55 - 7:57
    нийгмийн төлөө, багаа сайжруулахад
  • 7:57 - 7:59
    мөнгөө зарцуулдаг багуудтай боллоо.
  • 7:59 - 8:01
    Энд инээдтэй пиньята байгаа шалтгаан нь
  • 8:01 - 8:03
    нэг баг мөнгөөрөө пиньята авсан юм.
  • 8:03 - 8:06
    Тэгээд хамтдаа тойрч байгаад пиньятаг
    хагалахад чихэрнүүд нь унаад л.
  • 8:06 - 8:08
    Тэнэг гэмээр энгийн зүйл,
  • 8:08 - 8:11
    гэхдээ огт тэгээгүй багтай харьцуулаарай.
  • 8:11 - 8:13
    15 еврогоо халаасандаа хийгээд
  • 8:13 - 8:15
    магадгүй кофе авсан байх.
  • 8:15 - 8:17
    Мөн хамтдаа нийтэч арга хэмжээ зохион
  • 8:17 - 8:20
    юм худалдан авч бүтээлч ажил зохиосон баг.
  • 8:20 - 8:23
    Бидний харснаар нийтэч баг
    илүү бараа зарж байлаа.
  • 8:23 - 8:25
    Өөртөө мөнгө авсан багаас хамаагүй илүү.
  • 8:25 - 8:27
    Нөгөө талаас
  • 8:27 - 8:29
    15 евро өөрсдөд нь зарцуулахаар өгөхөд
  • 8:29 - 8:32
    тэд халаасандаа хийгээд ажлаа
    урьдынхаараа л хийж байлаа.
  • 8:32 - 8:34
    Тэндээс ямар нэг ашиг гарахгүй.
  • 8:34 - 8:37
    Үнэндээ мөнгө алдана, учир нь
    тэднийг идэвхижүүлж чадахгүй.
  • 8:37 - 8:39
    Харин 15 еврог багтаа
    зарцуулсан нь
  • 8:39 - 8:41
    илүү сайн ажилласнаар
  • 8:41 - 8:44
    иймэрхүү хөрөнгө оруулалтаас
    илүү их мөнгө хожиж байна.
  • 8:44 - 8:46
    Та нар дор бүрнээ ингэж
    бодож байж магадгүй:
  • 8:46 - 8:48
    “Энэ бол сайн хэрэг л дээ,
  • 8:48 - 8:50
    гэхдээ нийгмийн бодлого тийм ч амаргүй,
  • 8:50 - 8:52
    үүнийг тэнд хэрэгжинэ гэж
    бодохгүй байна.
  • 8:52 - 8:54
    Үүнийг хэрэгжих
    боломжтойг харуулахгүй бол
  • 8:54 - 8:56
    нэг ч үгэнд нь итгэхгүй"
    гэж бодож байгаа байх.
  • 8:56 - 8:59
    Та нар яг одоо дожболл багийн
    тухай бодож байгаа биз?
  • 8:59 - 9:01
    (Инээд)
  • 9:01 - 9:03
    Биднийг нэг ноцтой шүүмжилсэн нь
  • 9:03 - 9:06
    үүнийг дожболлын баг дээр харуулж
    чадахгүй бол энэ бүгд тэнэг зүйл гэсэн.
  • 9:06 - 9:08
    Ингээд дожболлын хэдэн баг олоод
  • 9:08 - 9:10
    тэднийг судлахаар шийдэн
  • 9:10 - 9:12
    яг ижил зүйл хийв.
  • 9:12 - 9:15
    Зарим багийн хүмүүс мөнгө аваад өөртөө
    зарцууллаа.
  • 9:15 - 9:17
    Бусад багуудад мөнгө өгөхдөө
  • 9:17 - 9:19
    багийхандаа зориул гэсэн юм.
  • 9:19 - 9:21
    Хувьдаа мөнгө зарцуулсан баг
  • 9:21 - 9:23
    өмнөхтэйгээ ижил амжилт үзүүлж байхад
  • 9:23 - 9:25
    багийхандаа мөнгө зарцуулсан баг
  • 9:25 - 9:27
    өөрчлөгдөн
  • 9:27 - 9:29
    лиг дуусахад тэргүүлж эхэлсэн юм.
  • 9:29 - 9:31
    Энэ бүх өөр нөхцөлүүдэд
  • 9:31 - 9:33
    хувийн амьдрал, ажил дээр,
  • 9:33 - 9:35
    тэр бүү хэл энгийн нэг спортоос харахад
  • 9:35 - 9:37
    өөртөө биш бусдад мөнгөө зарцуулахад
  • 9:37 - 9:39
    илүү өгөөжтэй байгааг харж байна.
  • 9:39 - 9:42
    Мөнгөөр аз жаргал худалдан авч
    чадахгүй гэж бодож байгаа бол
  • 9:42 - 9:44
    та зөв зарцуулахгүй байна.
  • 9:44 - 9:47
    Эцэст нь энэ юмны оронд тэрийг авбал
  • 9:47 - 9:49
    өөрийгөө аз жаргалтай болно гэхийн оронд,
  • 9:49 - 9:51
    өөртөө алийг нь авах вэ
  • 9:51 - 9:53
    гэж бодохоо болиод
  • 9:53 - 9:56
    зарим мөнгөө бусад хүмүүст өгөх хэрэгтэй.
  • 9:56 - 9:59
    Аз болоход танд ийм боломж байна.
  • 9:59 - 10:01
    DonorsChoose.org нь ашгийн бус,
  • 10:01 - 10:04
    бага орлоготой улсын сургуулийн
    багш нарт чиглэсэн байгууллага.
  • 10:04 - 10:06
    Тэд төслүүдээ танилцуулдаг,
    жишээ нь
  • 10:06 - 10:08
    "Хаклберри Финн-ыг заах гэсэн ч
    бидэнд ном байхгүй" эсвэл
  • 10:08 - 10:10
    "Сурагчиддаа шинжлэх ухаан
    заах гэсэн ч
  • 10:10 - 10:12
    микроскоп байхгүй" гэх мэт.
  • 10:12 - 10:14
    Бид тэдгээрийг нь авч өгч болно.
  • 10:14 - 10:17
    Багш нь танд талархлын зурвас бичнэ.
    Хүүхдүүд бас бичнэ.
  • 10:17 - 10:19
    Заримдаа тэд микроскопоо
    ашиглаж байгаа зургаа явуулна.
  • 10:19 - 10:21
    Энэ бол гайхалтай зүйл.
  • 10:21 - 10:23
    Вэбсайт руу нь ороод,
  • 10:23 - 10:26
    "Өөртөө мөнгөө яаж зарцуулж болох вэ?"
    гэж бодохоо багасгаад,
  • 10:26 - 10:28
    оронд нь "5 эсвэл 15 доллар байвал
  • 10:28 - 10:31
    бусдад ямар тус хүргэж болох билээ?"
    гэж илүү бодоорой.
  • 10:31 - 10:34
    Учир нь эцсийн дүнд та ингэснээрээ
    өөртөө илүү тус хүргэх болно.
  • 10:34 - 10:36
    Баярлалаа
  • 10:36 - 10:38
    (Алга ташилт)
Title:
Аз жаргалыг хэрхэн худалдаж авах вэ
Speaker:
Майкл Нортон
Description:

TEDxCambridge дээр Майкл Нортон өөртөө зарцуулахгүй үед мөнгөөр хэрхэн аз жаргалыг худалдаж авч болох тухай гайхалтай судалгаагаа хуваалцаж байна. Нийгмийн төлөө мөнгөө зориулах нь олон талаараа танд, таны ажилд, бас (мэдээж хэрэг) бусдад тус болдог талаар сонирхолтой мэдээллүүдийг сонсоорой.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
10:58
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for How to buy happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to buy happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to buy happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to buy happiness
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for How to buy happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to buy happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to buy happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to buy happiness
Show all

Mongolian subtitles

Revisions