Return to Video

Та энэ онгоцны оньсогыг тайлж чадах уу? - Жүдд А. Скорр

  • 0:07 - 0:11
    Өвөрмөц эрдэмтэн, адал явдал эрэлхийлэгч
    профессор Фукано
  • 0:11 - 0:14
    нэгэн шинэ туршилт эхлүүлж байна:
  • 0:14 - 0:18
    өөрийн зохиосон онгоцоороо
    дэлхийг тойрон зогсолтгүй нисэх.
  • 0:18 - 0:22
    Экваторын дагуу 1 градус
    уртрагийг нэг минутанд туулах
  • 0:22 - 0:25
    гайхамшигтай хурдаар
    тогтмол явж чадах
  • 0:25 - 0:29
    энэ онгоц зургаан цагт
    дэлхийг тойрно.
  • 0:29 - 0:30
    Гэхдээ ганц асуудал байна:
  • 0:30 - 0:34
    Онгоцны 180 килолитр
    түлшний багтаамж нь
  • 0:34 - 0:37
    аяллын зөвхөн хагаст хүрэх юм.
  • 0:37 - 0:38
    Үнэнийг хэлье.
  • 0:38 - 0:42
    Профессор магадгүй онгоцоо илүү түлш
    багтаахаар зохиож болох байсан ч
  • 0:42 - 0:44
    тэгвэл ямар ч сонирхолгүй биздээ?
  • 0:44 - 0:48
    Оронд нь тэр
    илүү оновчтой шийдэл олсон нь
  • 0:48 - 0:52
    аялалд зориулж 3 ижил онгоц хийх юм.
  • 0:52 - 0:53
    Хурднаас гадна
  • 0:53 - 0:57
    профессор тэднийг хэдэн гайхалтай
    шинж чанараар тоноглосон.
  • 0:57 - 0:59
    Аль ч онгоц маш хурдан эргэж,
  • 0:59 - 1:05
    агаарт байхдаа хажууд буй онгоцонд
    хүссэн хэмжээний түлшийг
  • 1:05 - 1:08
    хурдаа сааруулалгүйгээр дамжуулж чадна.
  • 1:08 - 1:10
    Профессор эхний онгоцыг жолоодно.
  • 1:10 - 1:15
    Түүний 2 туслах Фугори болон Орокана
    нөгөө хоёр онгоцыг жолоодно.
  • 1:15 - 1:18
    Гэхдээ Экватор дээр байрлах
    ганцхан онгоцны буудал
  • 1:18 - 1:21
    энэхүү туршилтыг явуулах
    зөвшөөрөл өгсөн тул
  • 1:21 - 1:22
    энэ нь гараа болон
  • 1:22 - 1:23
    барианы цэг болж
  • 1:23 - 1:26
    мөн онгоцнууд газардаж,
  • 1:26 - 1:27
    хөөрч,
  • 1:27 - 1:29
    газар дээр түлшээ авах
    газар болж байна.
  • 1:29 - 1:31
    Онгоцнуудыг хэрхэн зохицуулбал
  • 1:31 - 1:35
    хэний ч түлш нь дуусахгүй, осолдохгүйгээр
  • 1:35 - 1:39
    профессор аяллын турш зогсолтгүй
    нисэн мөрөөдөлдөө хүрэх вэ?
  • 1:39 - 1:42
    Өөрөө бодож олохыг хүсвэл
    энд бичлэгээ зогсоо.
  • 1:42 - 1:44
    Хариултыг 3,
  • 1:44 - 1:45
    2,
  • 1:45 - 1:46
    1.
  • 1:46 - 1:48
    Профессорын тооцоолсноор
  • 1:48 - 1:51
    яаж ийж байгаад амжилттай
    болох боломжтой.
  • 1:51 - 1:55
    Гол нь туслагч бүрийн үзүүлэх
    дэмжлэгийг дээд хэмжээнд хүргэж,
  • 1:55 - 1:59
    ганц ч килолитр түлш
    үрэхгүй байхад оршино.
  • 1:59 - 2:01
    Тэгш хэмийг бодвол
  • 2:01 - 2:04
    тэд аль ч чиглэлд бага аялж
  • 2:04 - 2:08
    профессор ганцаараа дунд нь
    урт аялал хийж чадна.
  • 2:08 - 2:10
    Түүний шийдэл нь энэ.
  • 2:10 - 2:13
    Үд дунд 3 онгоц хамтдаа баруун чиг рүү
  • 2:13 - 2:16
    тус тусдаа 180 килолитр
    шатхуунтай эхлэнэ.
  • 2:16 - 2:20
    45 минут өнгөрч, нийт замын
    наймны нэгийг туулсны дараа,
  • 2:20 - 2:23
    онгоц бүр 135 килолитр түлштэй болно.
  • 2:23 - 2:28
    Орокана, профессорт 45, Фугорид 45-ыг өгөн
  • 2:28 - 2:30
    хоёуланг нь дүүргэж өгнө.
  • 2:30 - 2:33
    Өөрийнхөө үлдсэн 45-аар, Орокана
    онгоцны буудал руу буцан ирж
  • 2:33 - 2:37
    амралтын өрөө рүү амрахаар явна.
  • 2:37 - 2:40
    45 минутын дараа, замын
    дөрөвний нэгийг туулж,
  • 2:40 - 2:45
    профессор болон Фугори хоёул
    135 килолитртэй үлдэнэ.
  • 2:45 - 2:49
    Фугори 45-ыг профессорт шилжүүлэн
  • 2:49 - 2:52
    өөрт буцаж явахад
    хэрэгтэй 90-ээ үлдээнэ.
  • 2:52 - 2:55
    Профессор Фукано суниагаад,
    дуртай цомгоо тоглуулна.
  • 2:55 - 2:57
    Тэр хэсэг хугацаанд ганцаараа байна.
  • 2:57 - 3:01
    Энэ үед Орокана Фугоригийн
    буцаж ирэхийг хүлээн,
  • 3:01 - 3:05
    онгоцоо түлшээр дүүргэн,
    явахад бэлэн болсон байна.
  • 3:05 - 3:08
    Фугоригийн онгоц газардангуут
    тэр ниснэ.
  • 3:08 - 3:11
    Энэ удаад зүүн чигрүү.
  • 3:11 - 3:14
    Энэ үед яг 180 минут өнгөрч
  • 3:14 - 3:17
    профессор замынхаа хагасыг туулж
  • 3:17 - 3:20
    90 килолитр түлштэй байна.
  • 3:20 - 3:22
    Дараагийн 90 минутанд
  • 3:22 - 3:25
    профессор болон Ороканогийн онгоц
    нэгнийгээ чиглэн нисч
  • 3:25 - 3:27
    замын дөрөвний гуравт уулзана.
  • 3:27 - 3:30
    Профессорын түлш дуусах алдад
  • 3:30 - 3:32
    тэр Ороканагийн онгоцыг харна.
  • 3:32 - 3:35
    Тэр профессорт үлдсэн
    90-ээсээ 45-ыг өгч,
  • 3:35 - 3:38
    тус тусдаа 45-тай үлдэнэ.
  • 3:38 - 3:41
    Гэхдээ энэ нь тэднийг буцахад
    хэрэгтэй түлшийн хагас нь.
  • 3:41 - 3:47
    Азаар яг энэ үед бүрэн цэнэглэгдсэн
    Фугори нисч эхэлнэ.
  • 3:47 - 3:51
    45 минутын дараа, яг нөгөө хоёрын
    онгоц түлшгүй болох гэж байхад
  • 3:51 - 3:54
    315 градусын марк дээр тэдэнтэй уулзан
  • 3:54 - 4:00
    тус тусд нь 45 килолитр түлш
    шилжүүлэн, өөртөө 45-ыг үлдээнэ.
  • 4:00 - 4:05
    Гурван онгоцны түлш дуусах алдад
    тэд зэрэг газардана.
  • 4:05 - 4:07
    Сурвалжлагчид болон зураглаачид
    баяр хүргэхэд,
  • 4:07 - 4:11
    нислэгийн үед хоолоо хэрхэн асгахгүй
    байх аргыг олмогцоо
  • 4:11 - 4:16
    өөрийн онгоцнуудыг арилжааны нислэгт
    явуулна гэдгээ профессор амлав.
Title:
Та энэ онгоцны оньсогыг тайлж чадах уу? - Жүдд А. Скорр
Speaker:
Judd A. Schorr
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/can-you-solve-the-airplane-riddle-judd-a-schorr

Алдартай эрдэмтэн, профессор Фукано нэгэн шинэ туршилт явуулж байна - өөрийн зохиосон онгоцоороо дэлхийг тойрон аялах. Гэвч ганц асуудал бий: аяллаа дуусгахад хангалттай түлш байхгүй. Азаар, өөр хоёр онгоц тусалж чадна. Хэний ч түлш нь дуусахгүй, осолдохгүйгээр профессорын дэлхийг зогсолтгүй тойрон нисэх мөрөөдлийг биелүүлэхэд тусалж чадах уу? Жүдд А. Скорр яаж гэдгийг харууллаа.

Хичээлийг Жүдд А. Скорр, зураглалыг Артракэ Студио.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:38

Mongolian subtitles

Revisions