YouTube

Got a YouTube account?

New: enable viewer-created translations and captions on your YouTube channel!

Mongolian subtitles

← 100 өдрийн бүтэлгүйтлээсээ сурсан зүйл

Get Embed Code
43 Languages

Showing Revision 15 created 08/14/2017 by Tuya Bat.

  1. Намайг зургаан настай байхад
    олон бэлэг ирсэн.
  2. Нэгдүгээр ангийн багшид маань
    нэг гайхалтай санаа төрсөн юм.
  3. Багш биднийг бэлэг авах ямар байдгийг,
  4. мөн нэгнийгээ магтахын ашиг тусыг
    мэдрээсэй гэж хүссэн.
  5. Тэгээд багш бүх хүүхдүүдийг
    ангийн өмнө гаргаад,
  6. бидэнд авсан бэлгээ
    ангийн буланд тавьсан байлаа.
  7. Багш хэллээ:
  8. “Бүгдээрээ энд зогсоод бие биендээ
    магтаалын үгс хэлбэл ямар вэ?
  9. Хэрвээ өөрийнхөө нэрийг сонсвол
  10. очиж бэлгээ аваад байрандаа суугаарай."
  11. Ямар гайхалтай санаа вэ, тийм ээ?
  12. Буруудах зүйл юу л байв гэж?
  13. (Инээд)

  14. Эхэндээ нийт 40 хүүхэд байлаа.

  15. Хэн нэгний нэрийг дуудах тутам
  16. би чангаар алгаа ташиж байлаа.
  17. Ингэсээр 20 хүүхэд үлдэв.
  18. Тэгээд 10 үлдлээ,
  19. 5 болоод...
  20. 3 хүүхэд үлдлээ.
  21. Би тэдний нэг байсан юм.
  22. Энэ үед магтаалууд дууссан.
  23. Тэр үед би уйлж байлаа.
  24. Багш ч бүр сандарч эхлэв.
  25. Тэр "Энэ хүүхдүүдийн талаар сайн зүйлс
    хэлэх хүн байна уу?" гэв.
  26. (Инээд)

  27. "Хэн ч байхгүй юу? Та хэд бэлгээ очиж
    аваад суувал ямар вэ?

  28. Ирэх жил илүү сайн байгаарай
  29. хэн нэгэн та нарыг магтаж магадгүй."
  30. (Инээд)

  31. Миний ярианаас энэ явдлыг
    маш сайн санаж байгааг

  32. та нар ойлгосон байх.
  33. (Инээд)

  34. Гэвч тэр өдөр хэн илүү гонсгор
    хоцорсныг мэдэхгүй.

  35. Би юу? Багш уу?
  36. Тэр багийг илүү бататгах арга хэмжээг
  37. гурван 6 настны элэглэл
    болгосноо мэдсэн байх.
  38. Ямар ч хошигнолгүйгээр шүү.
  39. Зурагтаар хүмүүсийн элэглэлийг үзэхэд
  40. инээд хүрдэг.
  41. Тэр өдрийн тухайд инээдтэй
    зүйл огт байгаагүй.
  42. Энэ бол миний нэг хувилбар.

  43. Олны өмнө шоовдорлогдож
  44. дахин тийм байдалд орсноос
    үхсэн минь дээр.
  45. Энэ бол нэг хувилбар нь.
  46. Найман жилийн дараа.
  47. Билл Гейтс миний амьдардаг газар болох
  48. Хятадын Бээжин хотод
  49. илтгэл тавихаар ирсэн юм.
  50. Би түүний хэлснийг уншаад,
  51. тэр залууд шууд дурласан.
  52. Би бодохдоо: "Хөөх, би юу хийхээ
    одоо мэдлээ."
  53. Ингээд тэр орой би
    гэрийхэндээ захиа бичив:
  54. “25 нас хүрээд
  55. би дэлхий дээрх хамгийн
    том компанийг байгуулаад
  56. тэр компани Microsoft-ыг худалдаж авна.”
  57. (Инээд)

  58. Дэлхийг эзэгнэх энэ санаандаа
    би автсан байлаа.

  59. Би үүнийг зохиогоогүй,
    үнэхээр тийм захиа бичсэн.
  60. Энэ байна.
  61. (Инээд)

  62. Та нар бүгдийг нь унших албагүй.

  63. (Инээд)

  64. Бичгийн хэв маань их муухай байсан, гэвч
    би гол үгнүүдийг дугуйлсан.

  65. Гол санааг нь ойлгосон байх.
  66. (Инээд)

  67. Тэгэхээр

  68. энэ бол миний бас нэг хувилбар.
  69. Дэлхийг эзэгнэх нэгэн.
  70. Үүнээс хоёр жилийн дараа

  71. надад АНУ руу явах боломж гарсан.
  72. Би тэр даруй энэ завшааныг ашигласан.
  73. Яагаад гэвэл тэнд Билл Гейтс
    амьдардаг биз дээ?
  74. (Инээд)

  75. Энэ миний энтрепренёр болох
    замналын эхлэл байсан гэж хэлж болно.

  76. Тэгээд дахиад 14 жил өнгөрөв.
  77. Би 30 нас хүрлээ.
  78. Үгүй ээ, би тэр компанийг босгож чадаагүй.
  79. Би эхэлж ч чадаагүй.
  80. Би Fortune 500-д багтдаг нэгэн компанид
    маркетингийн менежер хийдэг байлаа.
  81. Надад гацсан мэт
    мэдрэмж төрсөн.
  82. Би зогсонги байдалд орсон байв.
  83. Яагаад ийм юм болов?
  84. Тэр захидлыг бичсэн 14 настай хүү хаачив?
  85. Тэр хичээгээгүйгээс ийм зүйл болоогүй.
  86. Учир нь надад шинэ санаа төрөх болгонд,
  87. шинэ зүйлийг туршиж үзэх болгонд,
  88. ажил дээр хүртэл
  89. санал дэвшүүлэхийг хүсэх болгонд,
  90. олон хүний өмнө гарч ярих болгонд,
  91. миний доторх 14 болон 6 настнууд
    тэмцэлдэж байгааг мэдэрдэг.
  92. Нэг нь дэлхийг эзэлж,
  93. өөрчлөлтийг хийхийг хүсч байхад,
  94. нөгөө нь үл тоогдохоос
    айдаг байсан.
  95. Ингэх бүрт зургаан настан дийлдэг байлаа.
  96. Энэ айдас намайг өөрийн компаниа
    эхлүүлэх хүртэл дагасан.

  97. Би өөрийнхөө компанийг 30 хүрээд
    эхлүүлсэн л дээ.
  98. Билл Гейтс шиг болохыг хүсвэл,
  99. үүнээс хамаагүй эрт
    эхлэх ёстой биз дээ?
  100. Энтрепренёр болсныхоо дараа
  101. надад хөрөнгө оруулагч олох
    боломж гарсан ч,
  102. би татгалзсан хариу авсан.
  103. Тэр явдал надад их хүндээр тусаж
  104. тэр даруйдаа бүгдийг хаяад
    бууж өгмөөр санагдсан.
  105. Гэхдээ би: "Билл Гейтс
    ганц хөрөнгө оруулалтын
  106. татгалзсан хариунаас болж
    бууж өгөх байсан уу?" гэж бодсон.
  107. Ямар ч амжилттай этрепренёр
    тийм амархан бууж өгөх үү?
  108. Хэзээ ч үгүй.
  109. Яг энэ үед надад
    мэргэн санаа төрсөн.
  110. Би илүү сайн компани босгож чадна.
  111. Илүү сайн баг эсвэл
    бүтээгдэхүүнтэй болж чадна.
  112. Гэхдээ нэг зүйл
    бол гарцаагүй.
  113. Би илүү хүчтэй удирдагч
    болох хэрэгтэй.
  114. Би илүү дээр хүн
    болох хэрэгтэй.
  115. Тэр зургаан настнаар амьдралаа
    удирдуулаад байж болохгүй.
  116. Түүнийг байх ёстой байранд нь
    тавих хэрэгтэй байсан.
  117. Ингээд би интернетээс тусламж хайлаа.

  118. Google миний сайн найз байсан л даа.
  119. (Инээд)

  120. Би "Үл тоогдох айдсыг хэрхэн
    даван туулах вэ?" гэж хайв.

  121. Айдас болон өвдөлт хаанаас үүдэлтэй талаар
  122. баахан сэтгэлзүйн өгүүллүүд гарч ирсэн.
  123. Үүний дараагаар зоригжуулсан өгүүллүүдэд:
  124. "Өөр дээрээ битгий хүлээж ав,
    зүгээр л даван туул" гэсэн байв.
  125. Үүнийг мэдэхгүй хэн байна аа?
  126. (Инээд)

  127. Тэгвэл миний айдас яагаад
    хэвээрээ байна вэ?

  128. Тэгээд би азаар нэг вэбсайт олсон.
  129. "бүтэлгүйтлийн-эмчилгээ.com"
    гэсэн хаягтай.

  130. (Инээд)
  131. "Бүтэлгүйтлийн эмчилгээ" нь Канадын нэг
    энтрепренёрын зохиосон тоглоом.
  132. Түүнийг Жейсон Комли гэдэг.
  133. Гол санаа нь 30 өдрийн турш
    бүтэлгүйтэх арга замыг хайж
  134. өдөр бүр нэг зүйлд татгалзсан хариу авах.
  135. Тэгсээр эцэст нь айдсаа даван туулна.
  136. Надад энэ санаа маш их таалагдсан.
  137. (Инээд)

  138. Би өөртөө: "Юу гээч, үүнийг хийнээ.

  139. Би 100 өдрийн турш үл тоогдох болно"
    гэж хэлсэн.
  140. Өөрийн гэсэн бүтэлгүйтэх
    аргуудыг бодож олоод
  141. үүгээрээ би видео блог хөтөлсөн.
  142. Энэ миний хийсэн зүйл.

  143. Блог нэг иймэрхүү харагдаж байсан.
  144. Эхний өдөр...
  145. (Инээд)

  146. Танихгүй хүнээс 100 доллар зээлэх.

  147. Тэгээд би ажиллаж
    байсан газраа очлоо.
  148. Шатаар буугаад
  149. ширээний ард сууж байсан
    нэг том залууг харлаа.
  150. Тэр яг харуул шиг харагдаж байсан.
  151. Би түүн дээр очивоо.
  152. Би алхаад л байсан.
  153. Миний амьдралын хамгийн урт
    алхалт байлаа.
  154. Миний шилэн хүзүүний үс босоод,
  155. хөлс гарч, зүрх минь
    хүчтэй цохилж байлаа.
  156. Би тэнд очоод:
  157. "Эрхэм ээ, та надад 100 доллар
    зээлэх үү?" гэлээ.
  158. (Инээд)

  159. Тэр над руу хараад: "Үгүй ээ."

  160. “Яагаад?”
  161. Би зүгээр л:
    "Үгүй ээ? Намайг уучлаарай" гээд

  162. эргэж хараад шууд гүйсэн.
  163. (Инээд)

  164. Би маш их ичсэн.

  165. Гэхдээ би өөрийгөө бичиж авсан байсан учир
  166. тэр орой би бүтэлгүйтэж
    байгаа бичлэгээ үзээд
  167. өөрийгөө маш их айсан
    байсныг харсан.
  168. "Зургаа дахь мэдрэхүй" дээр гардаг
    хүүхэд шиг л харагдсан.
  169. Үхсэн хүн харсан мэт.
  170. (Инээд)

  171. Тэгээд нөгөө залууг харлаа.

  172. Тэр тийм аймаар
    байгаагүй л дээ.
  173. Тэр бага зэрэг махлаг,
    дажгүй залуу байсан.
  174. Надаас бүр "Яагаад?" гэж асуусан.
  175. Үнэн хэрэгтээ, тэр надад өөрийгөө
    тайлбарлах боломжийг олгосон.
  176. Би зөндөө юм хэлж болох байсан.
  177. Би тайлбар хийж,
    тохиролцож болох байсан.
  178. Би алийг нь ч хийгээгүй.
  179. Би зүгээр л зугтсан.
  180. Үүнийг амьдралын минь
    бичил загвар гэдгийг харсан.
  181. Бага зэргийн бүтэлгүйтэл тохиолдоход,
  182. би хар эрчээрээ зугтдаг байлаа.
  183. Тэгээд юу гээч?
  184. Дараагийн өдөр
    юу ч тохиолдсон бай хамаагүй,
  185. би дахиж зугтахгүй.
  186. Би тууштай байх болно.
  187. Хоёр дахь өдөр:
    "Бургер үнэгүй нэмүүлэх хүсэлт тавих".

  188. (Инээд)

  189. Би бургерийн газар очоод

  190. хоолоо идэж дуусгаад,
    касс дээр очоод хэллээ:
  191. "Сайн уу, би бургер үнэгүй
    нэмүүлж болох уу?"
  192. (Инээд)

  193. Тэр бүр гайхаж: "Бургер үнэгүй нэмүүлнэ
    гэж юу юм бэ?"

  194. (Инээд)

  195. Би түүнд: "Ундаа үнэгүй нэмүүлдэгтэй
    адилхан, гэхдээ бургер нэмүүлэх" гэв.

  196. Тэр: "Уучлаарай, манайд
    тийм зүйл байхгүй" гэв.
  197. (Инээд)

  198. Тэр мөчид бүтэлгүйтэж зугтмаар
    байсан ч би үлдсэн.

  199. Би түүнд хэллээ:
    "Би танай бургерт үнэхээр дуртай,
  200. танайхаар үйлчлүүлэх ч дуртай,
  201. танайх бургерээ үнэгүй нэмдэг болбол
  202. би танайд бүр их хайртай болох болно."
  203. (Инээд)

  204. Тэр: "За яахав, би менежертээ хэлье.

  205. Яваандаа бид үнэгүй нэмж магадгүй л юм,
    гэхдээ өнөөдөр болохгүй нь" гэв.
  206. Тэгээд би явсан.
  207. Сониноос
  208. тэд ер нь бургер үнэгүй
    нэмж үзээгүй байх.
  209. (Инээд)

  210. Тэд хуучнаараа л байгаа байх.

  211. Гэхдээ миний анхандаа мэдэрч байсан
    амьдрах уу? үхэх үү? гэсэн мэдрэмж
  212. алга болсон байсан.
  213. Би тууштай байж чадсан болохоор,
  214. би зугтаагүй болохоор тэр шүү дээ.
  215. Би: "Хөөх, гайхалтай. Би аль
    хэдийнээ шинэ зүйл сурч байна.
  216. Гайхалтай."
  217. 3 дахь өдөр: "Олимпийн цагирган
    хэлбэртэй боорцог авах".

  218. Энэ өдөр миний амьдрал
    орвонгоороо өөрчлөгдсөн.
  219. Би Krispy Kreme рүү очсон.
  220. Энэ бол голдуу АНУ-ын зүүн хойд
    хэсгээр байрладаг
  221. цагирган нарийн боовны дэлгүүр.
  222. Энд ч гэсэн байдаг байх.
  223. Би дотогш ороод хэллээ:
  224. "Олимпийн билэг тэмдэг шиг боорцог
    хийж өгч болох уу?
  225. Ерөнхийдөө таван донатыг
    хооронд нь холбоод..."
  226. Ер нь тэд яагаад ч зөвшөөрөхгүй биз дээ?
  227. Тэнд ажилладаг хүн намайг маш
    нухацтайгаар хүлээж авсан.
  228. (Инээд)

  229. Тэр цаас гаргаж ирээд,

  230. цагираг болон өнгөнүүдийг зураад,
  231. "Үүнийг яаж хийх вэ?" гээд л.
  232. Үүнээс 15 минутын дараа
  233. тэр Олимпийн цагираг шиг боорцогтой
    хайрцаг авч ирсэн.
  234. Миний сэтгэл маш их хөдөлсөн.
  235. Би итгэж чадахгүй байлаа.
  236. Тэр бичлэгийг Youtube дээр таван сая
    гаруй удаа үзсэн байсан.
  237. Бусад хүмүүс ч гэсэн
    үүнд итгэж чадахгүй байлаа.
  238. (Инээд)

  239. Энэ явдлаас болж би сонин дээр гарч

  240. зурагтын яриа гээд
    олон юманд орсон.
  241. Би олонд танигдсан.
  242. Их олон хүн над руу и-мэйл бичиж:
  243. "Чиний хийж буй зүйл чинь гайхалтай шүү"
    гэж байв.
  244. Нэр хүнд надад нөлөөлөөгүй.
  245. Миний хүссэн зүйл бол суралцаж,
  246. өөрийгөө өөрчлөх явдал байлаа.
  247. Тэгэхээр би бүтэлгүйтэх 100 өдрөө
  248. тоглох талбар,
  249. судалгааны ажил болгож хувиргасан.
  250. Би юу суралцаж чадахаа мэдмээр байсан.
  251. Үүгээр дамжуулан би
    маш олон зүйлийг сурсан.

  252. Би маш олон нууц илрүүлсэн.
  253. Жишээ нь, би хэрэв зугтахгүй л бол
  254. бүтэлгүйтсэн ч
  255. би "үгүй" гэдгийг "тийм"
    болгож чадна.
  256. Шидэт үг нь: "Яагаад?"
  257. Тэгээд нэг өдөр би танихгүй айлд
    гартаа цэцэг бариад очлоо.

  258. Хаалгыг нь тогшоод асуулаа:
  259. "Сайн уу? танай арын хашаанд энэ
    цэцгийг суулгаж болох уу?"
  260. (Инээд)

  261. Тэр "Үгүй" гэж хэлсэн.

  262. Түүнийг явахаас өмнө би:
  263. "Яагаад гэдгийг нь мэдэж болох уу?"
    гэсэн.
  264. Тэр хэлэхдээ: "Манайх нэг нохойтой л доо,
  265. тэр арын хашаанд юу ч байсан ухчихдаг юм.
  266. Цэцгийг чинь хий дэмий
    үрмээргүй байна.
  267. Чи цэцэг таримаар байгаа бол эсрэг
    гудамжны Конни дээр оч.
  268. Тэр цэцгэнд дуртай."
  269. Би түүний хэлснийг хийсэн.
  270. Би явж очоод Коннигийн хаалгыг тогшлоо.
  271. Тэр намайг ирсэнд маш их баярласан.
  272. (Инээд)

  273. Хагас цагийн дараа,

  274. энэ цэцгийг Коннигийн хашаанд суулгасан.
  275. Одоо илүү гоё ургасан байх.
  276. (Инээд)

  277. Би хэрэв эхний татгалзсан хариуг
    сонсоод явчихсан бол

  278. дотроо ингэж бодох байсан:
  279. "Тэр залуу надаа итгээгүй,
  280. би галзуу юм шиг санагдсан,
  281. би сонин хувцастай байсан,
    би онцгүй харагдсан."
  282. Гэвч аль нь ч биш байсан.
  283. Шалтгаан нь миний санал болгосон
    зүйл түүнд хэрэггүй байсан.
  284. Худалдааны үг ашиглавал
  285. тэр өөр хүн санал болготлоо
    надад итгэсэн.
  286. Би санал болгосныг нь биелүүлсэн.
  287. Тэгтэл нэг өдөр

  288. би мөн зарим зүйлийг хэлснээр
  289. "За" гэсэн хариулт авах боломжоо
    нэмэгдүүлдгийг мэдсэн.
  290. Жишээ нь, нэг өдөр би Starbucks-т очоод
  291. менежерээс нь асуулаа:
    "Би Starbucks-т угтагч хийж болох уу?"
  292. "Старбаксын угтагч гэж юу юм бэ?"
  293. Би хэллээ:
    "Walmart-ын угтагч нарыг мэдэх үү?
  294. Hүмүүс дэлгүүрт орж ирэхэд
    "Сайн байна уу?" гэж хэлээд,
  295. юм хулгайлахгүй байхыг нь
    хариуцдаг хүмүүс.
  296. Би Starbucks-ын үйлчлүүлэгчдэд
    Walmart-ын мэдрэмжийг өгмөөр байна."
  297. (Инээд)

  298. Би үүнийг тийм ч хэрэгтэй гэж
    бодохгүй байна л даа.

  299. Үнэн хэрэгтээ муу зүйл байх.
  300. Тэр тэгснээ: "Өө".
  301. Энэ түүний зураг, нэрийг нь Эрик гэдэг.
  302. "Би итгэлтэй биш байна."
  303. Тэр тэгж л бодсон.
    "Итгэлтэй биш".
  304. Тэгэхээр нь би
    "Энэ сонин байна уу?" гэлээ.
  305. Тэр: "Тийм ээ, ёстой хачин байна."
  306. Гэхдээ тэр үүнийг хэлэнгүүт түүний
    байгаа байдал өөрчлөгдсөн.
  307. Түүнд төрсөн бүх эргэлзээ
    алга болсон мэт болов.
  308. Тэгээд тэр хэллээ:
    "Чи үүнийг хийж болно,
  309. гэхдээ битгий хэтрүүлээрэй."
  310. (Инээд)

  311. Дараагийн нэг цагийн турш
    би Starbucks-ын угтагч боллоо.

  312. Орж ирсэн үйлчлүүлэгч
    болгонтой мэндлэн
  313. баярын мэнд хүргэж байв.
  314. Сониноос, таныг ямар ажил
    хийдгийг мэдэхгүй ч,
  315. угтагч л битгий болоорой.
  316. (Инээд)

  317. Үнэхээр уйтгартай байсан.

  318. "Энэ сонин байна уу?" гэж хэлснээс
    болж тэр зөвшөөрснийг би олж мэдсэн.
  319. Түүнд байсан эргэлзээг нь
    би хэлсэн.
  320. "Энэ сонин байна уу?" гэж хэлснээр
    би өөрөө хачирхалтай байгаагүй.
  321. Би түүнтэй яг адилхан юмыг бодсон учир
  322. уг явдлын хачныг олж харсан.
  323. Дахин бас дахин
  324. хэрэв би хүмүүст төрсөн эргэлзээг
  325. асуулт асуухаасаа өмнө олж хэлснээр
  326. хүмүүсийн итгэлийг олсон.
  327. Хүмүүс тийм гэх
    магадлал өндөр болсон.
  328. Ингээд би насан туршдаа хүссэн зүйлээ

  329. асууснаар гүйцэлдүүлж болохыг мэдэв.
  330. Би дөрвөн үеийн багш нарын гэрт өссөн.
  331. Эмээ маань надад үргэлж:
  332. "Жиа, чи юу ч хийж чадна.
  333. Гэвч багш болбол үнэхээр сайхан"
    гэдэг байсан.
  334. (Инээд)

  335. Гэвч би энтрепренёр болмоор байсан
    тул багш болоогүй.

  336. Гэхдээ би ямар нэг зүйл заахыг үргэлж
    мөрөөддөг байсан.
  337. Тэгээд би өөртөө хэллээ:
  338. "Би их сургуульд
    хичээл заавал ямар вэ?"
  339. Тэр үед би Оустинд амьдардаг байсан.
  340. Тэгээд Техасын их сургууль дээр очоод
  341. багш нарын хаалгыг тогшин асуулаа:
    "Таны хичээлийг зааж болох уу?"
  342. Эхний хэдэн удаа
    ямар ч үр дүнд хүрсэнгүй.
  343. Би зугталгүй эцсийг хүртэл явсан учир
  344. гурав дахь оролдлого дээр маань
    нэг профессор намайг үнэхээр биширсэн.
  345. Тэр: "Өмнө нь хэн ч ингэж байгаагүй" гэлээ.
  346. Би заах материалаа бэлдээд
    ирсэн байсан.
  347. "Үүнийг ашиглаж болох юм байна.
  348. Чи хоёр сарын дараа хүрээд ир, хичээлийн
    хувиартаа оруулсан байя" гэв.
  349. Тэгээд хоёр сарын дараа
    би хичээл зааж эхэлсэн.
  350. Энэ би. Их бүдэг гарсан болохоор
    та хэдэд сайн харагдахгүй байж магадгүй.

  351. Заримдаа гэрлэнд хүртэл үл тоогдох юм даа.
  352. (Инээд)

  353. Гэхдээ

  354. эхний хичээлээ заагаад
    гарч ирэхдээ би уйлсан.
  355. Яагаад гэвэл
    би зүгээр л асуусны үр дүнд
  356. мөрөөдөлдөө хүрч чадна
    гэдгийг ойлгосон.
  357. Өмнө нь би энэ бүгдийг олж авахын тулд,
  358. багшлахын тулд мундаг энтрепренёр эсвэл
    докторын зэрэгтэй болох ёстой гэж бодсон.
  359. Гэвч тийм биш,
    зүгээр л асуух хэрэгтэй юм байна.
  360. Ингээд би багшилж чадсан.
  361. Тэгээд тэр сайн харагдахгүй
    байгаа зурган дээр

  362. би Мартин Лютер Кинг Жуниороос иш татсан.
  363. Яагаад гэвэл миний хийсэн судалгаанаас
    дэлхийг үнэхээр өөрчилсөн хүмүүс,
  364. бидний амьдарч буй хэв маяг болон
    бодож байгааг өөрчилсөн хүмүүс
  365. хамгийн ихээр үл тоогдсон
    хүмүүс байсан.
  366. Мартин Лютер Кинг Жуниор,
  367. Махатма Ганди, Нэлсон Мандела шиг хүмүүс,
  368. бүр Есүс Христ ч байж магадгүй.
  369. Эдгээр хүмүүс бүтэлгүйтлээр
    өөрсдийгөө тодорхойлуулаагүй.
  370. Тэд даван туулснаар
    өөрсдийгөө илэрхийлж чадсан.
  371. Тэд бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөн.
  372. Бид бүтэлгүйтлийг тэдэн шиг болж
    байж ойлгох албагүй.

  373. Миний хувьд,
  374. үл тоогдох байдал миний хараал,
  375. миний хар дарсан зүүд байсан.
  376. Үүнээс зугтаад байсан нь
    миний амьдралд саад болсоор ирсэн.
  377. Хүлээн зөвшөөрч эхлэх үед
  378. үүнийг өөрийн амьдралын
    хамгийн том завшаан болгож чадсан.
  379. Би хүмүүст бүтэлгүйтлийг хэрхэн боломж
    болгон ашиглахыг зааж эхэлсэн.
  380. Би өөрийн блог болон илтгэлүүд,
  381. гаргаад уаагүй байгаа номыг ашиглаж,
  382. бүр технологи бүтээн хүмүүсийг айдсаа
    даван туулахад тусалж байна.
  383. Та амьдралдаа татгалзсан хариу авахдаа

  384. дараагийн саад эсвэл
  385. бүтэлгүйтэлтэй нүүр тулахад,
  386. боломжуудаа санаарай.
  387. Зугтаах хэрэггүй.
  388. Хэрэв хүлээн зөвшөөрч чадвал
  389. энэ таны ч гэсэн онцгой чадвар
    болох болно.
  390. Баярлалаа.

  391. (Алга ташилт)