Return to Video

Зарим хүнд яагаад цор ганц сэтгэлийн дуудлага байдаггүй тухай

  • 0:01 - 0:03
    "Том болохоороо юу болмоор байна?"
    гэдэг асуултыг
  • 0:03 - 0:06
    хэн нэгэн танаас
    асууж байсан бол гараа өргөнө үү.
  • 0:07 - 0:08
    Харин одоо энэ асуултыг
  • 0:08 - 0:12
    танаас анх асуухад та хэдэн
    настай байснаа санах гээд оролд доо.
  • 0:12 - 0:13
    Хуруугаараа харуулсан ч болно.
  • 0:14 - 0:19
    Гурав. Тав. Гурав. Тав. Тав. За за.
  • 0:19 - 0:23
    "Том болохоороо юу болмоор байна?"
    гэдэг асуулт
  • 0:23 - 0:26
    таны санааг зовоож байсан бол
  • 0:26 - 0:28
    гараа өргөнө үү.
  • 0:28 - 0:30
    (Инээд)
  • 0:30 - 0:32
    Жаахан ч гэсэн санааг чинь
    зовоож байсан уу?
  • 0:33 - 0:36
    Би хэзээ ч "Том болохоороо чи
    юу болмоор байна?"
  • 0:36 - 0:38
    гэдэг асуултад хариулж чаддаггүй байсан.
  • 0:38 - 0:42
    Огт сонирхол байхгүйдээ биш харин
    хэтэрхий олон сонирхолтой байх нь
  • 0:42 - 0:44
    миний асуудал байсан юм.
  • 0:44 - 0:48
    Ахлах сургуульд би англи хэл, тоо, урлагт
    дуртай байсан төдийгүй веб хуудас хийж,
  • 0:48 - 0:53
    "Бухимдсан Утасны Оператор" гэдэг
    панк хамтлагт гитар тоглодог байлаа.
  • 0:53 - 0:55
    Бидний тухай сонссон ч байж магадгүй.
  • 0:55 - 0:57
    (Инээд)
  • 0:57 - 0:59
    Энэ ахлах сургуулиас хойш үргэлжилсэн.
  • 0:59 - 1:04
    Гэвч тодорхой хугацааны дараа би
    нэг зүйлийг анзаарч эхэлсэн юм.
  • 1:04 - 1:06
    Би ямар нэг зүйлд сонирхолтой болж
  • 1:06 - 1:09
    түүндээ уусч ороод, хамаг хүч,
    цагаа зарцуулж,
  • 1:09 - 1:13
    тухайн сонирхолдоо зэгсэн сайжирч
    байгаагаа мэдрэх үедээ
  • 1:13 - 1:18
    би бага багаар залхаж эхэлдэг байлаа.
  • 1:18 - 1:21
    Эхэндээ би сонирхлоо хаяхгүй
    байхыг их л хичээнэ.
  • 1:21 - 1:24
    Учир нь би үүнд аль хэдийн
    их цаг, хүч хөдөлмөр,
  • 1:24 - 1:26
    заримдаа мөнгө зарцуулсан байдаг байв.
  • 1:26 - 1:29
    Гэвч эцэст нь энэ уйтгартай мэдрэмж.
  • 1:29 - 1:31
    "Би үүнийг сурчихлаа.
  • 1:31 - 1:35
    Энэ шал уйтгартай юм байна"
    гэх тэр л мэдрэмж дарамт болж эхэлнэ.
  • 1:36 - 1:37
    Тэгээд л сонирхлоо орхино.
  • 1:38 - 1:41
    Гэвч дараа нь би огт хамаагүй
  • 1:41 - 1:44
    өөр нэг зүйлийг шүүрэн авч,
    түүндээ уусан орж, автаад
  • 1:44 - 1:48
    "Тийм ээ! Би өөрийн зүйлээ оллоо"
    гэдэгтээ бат итгэнэ.
  • 1:48 - 1:53
    Тэгж явсаар дахиад л уйдна.
  • 1:53 - 1:56
    Эцэст нь ээлжит сонирхлоо дахиад л хаяна.
  • 1:57 - 2:00
    Өмнөхөөсөө огт өөр,
    шинэ сонирхол олох бүр түүндээ
  • 2:00 - 2:02
    би бүх зүйлээ зориулдаг байв.
  • 2:03 - 2:07
    Миний энэ зан чанар санааг минь зовоох
  • 2:07 - 2:08
    хоёр шалтгаан байлаа.
  • 2:08 - 2:11
    Нэгд, олон сонирхлынхоо алийг нь
  • 2:11 - 2:14
    өөрийн мэргэжил болгохоо мэддэггүй байлаа.
  • 2:14 - 2:17
    Яваандаа зөвхөн нэг зүйлийг сонгоод,
  • 2:17 - 2:19
    бусад бүх сонирхлоо орхиж
  • 2:19 - 2:23
    уйтгарт амьдралтайгаа эвлэрнэ
    гэж би боддог байв.
  • 2:24 - 2:26
    Санааг минь зовоож байсан нөгөө
    шалтгаан нь
  • 2:26 - 2:28
    арай илүү хувийн чанартай.
  • 2:28 - 2:31
    Миний энэ зуршил буруу байх,
    аливаад тууштай байж чаддаггүй
  • 2:31 - 2:35
    зан маань гаж буруу юм биш биз гэсэн
    бодол санаа зовоож байлаа.
  • 2:36 - 2:38
    Магадгүй би хариуцлагаас
    зугтсандаа,
  • 2:38 - 2:42
    эсвэл амжилтаас эмээсэндээ
    ямар ч зорилгогүй амьдарч
  • 2:42 - 2:43
    байна уу даа ч гэж бодох боллоо.
  • 2:45 - 2:49
    Хэрэв танд миний түүх
    танил сонсогдож байвал,
  • 2:49 - 2:51
    би аль эрт өөрөөсөө асуух ёстой байсан
  • 2:51 - 2:54
    нэгэн асуултыг танд тавихыг хүсэж байна.
  • 2:55 - 3:00
    Та "Олон зүйл хийх нь гаж буруу зүйл
    гэдэг ойлголтыг хэн танд суулгачхав аа?"
  • 3:00 - 3:02
    гэдгийг өөрөөсөө нэг асуу даа.
  • 3:04 - 3:05
    Хэн гэдгийг нь би танд хэлье.
  • 3:06 - 3:08
    Энэ бол манай нийгэм.
  • 3:10 - 3:14
    "Том болохоороо юу болмоор байна?"
    гэж биднээс 5 орчим настай байхад
  • 3:14 - 3:15
    анх асуудаг болов уу.
  • 3:15 - 3:19
    5 настай хүүхэд юу гэж хариулах нь
    үнэнийг хэлэхэд хэнд ч хамаагүй зүйл.
  • 3:19 - 3:20
    (Инээд)
  • 3:20 - 3:23
    Хүүхдийн "Би сансрын нисгэгч
    болно"
  • 3:23 - 3:25
    "би балетчин болмоор байна," эсвэл
  • 3:25 - 3:29
    "би далайн дээрэмчин болмоор байна"
    гэх мэт өхөөрдөм хариулт
  • 3:29 - 3:30
    авах гэсэн гэмгүй асуулт гэж үздэг.
  • 3:30 - 3:33
    Хэллоуины баяраар ч
    хүүхдүүд тэгж хувцаслах байх.
  • 3:33 - 3:34
    (Инээд)
  • 3:34 - 3:39
    Гэхдээ бид томрох тусам энэ асуулттай
    дахин дахин олон янзаар тулгардаг.
  • 3:39 - 3:42
    Жишээ нь, ахлах сургуулийн
    сурагчдаас их сургуульд ороод
  • 3:42 - 3:45
    ямар мэргэжил сонгохыг нь асуудаг.
  • 3:45 - 3:47
    Тэгж явсаар,
  • 3:47 - 3:49
    "Том болохоороо чи юу болмоор байна?"
  • 3:49 - 3:52
    гэсэн мөнөөх гэмгүй асуулт нь маань
    бидний нойрыг хулжааж
  • 3:52 - 3:55
    сэтгэл эвгүйтүүлдэг зүйл
    болж хувирдаг.
  • 3:55 - 3:56
    Яагаад тэр билээ?
  • 3:57 - 4:02
    Яагаад гэвэл энэ асуулт хүүхдүүдэд юу болж
    болох тухай нь мөрөөдөхөд тусалдаг ч
  • 4:03 - 4:06
    тэдэнд болж болох бүх зүйлийг нь
    мөрөөдөхөд тусалдаггүй юм.
  • 4:06 - 4:08
    Үнэндээ, энэ яг эсрэг нөлөөтэй.
  • 4:08 - 4:11
    Учир нь хэн нэгэн танаас юу болох
    хүсэлтэйг тань асуухад,
  • 4:11 - 4:14
    та 20 өөр зүйл хэлж болохгүй.
  • 4:14 - 4:17
    Сайн санасан томчууд инээж,
  • 4:17 - 4:21
    "Яасан өхөөрдөм юм, гэхдээ чи хийл урлаач
    бас сэтгэл судлаач байж болохгүй шүү дээ.
  • 4:21 - 4:23
    Чи сонгох хэрэгтэй" гэнэ.
  • 4:24 - 4:26
    Энэ бол доктор Боб Чайлдс ...
  • 4:26 - 4:29
    (Инээд)
  • 4:29 - 4:32
    Тэрбээр хөгжмийн зэмсэг урлаач
    мөн сэтгэл засалч.
  • 4:33 - 4:37
    Харин энэ бол Эми Энг, сэтгүүлийн
    редактороос зураач, бизнес эрхлэгч, багш
  • 4:37 - 4:39
    мөн бүтээлч удирдагч болон хувирсан.
  • 4:39 - 4:42
    Гэхдээ ихэнх хүүхдүүд
    ийм хүмүүсийн талаар сонсдоггүй.
  • 4:42 - 4:44
    Сонголт хийх хэрэгтэй гэдэг нь л
  • 4:44 - 4:46
    тэдний байнга сонсдог зүйл.
  • 4:47 - 4:49
    Үүгээр ч зогсохгүй
  • 4:49 - 4:52
    уг хязгаарлагдмал зорилготой
    амьдралын тухай ойлголт нь
  • 4:52 - 4:55
    манай нийгэмд маш өндрөөр үнэлэгддэг.
  • 4:55 - 4:59
    Энэ нь хувь заяаны төөрөг эсвэл амьдралын
    жинхэнэ зорилгын тухай ойлголтууд юм.
  • 4:59 - 5:02
    Өөрөөр хэлбэл энэ нь бид энэ дэлхий дээр
    нэг л зорилготой ирсэн.
  • 5:02 - 5:05
    Тэрхүү зорилгоо юу болохыг нь хайж олоод
  • 5:05 - 5:07
    түүнийхээ төлөө амьдралаа зориулах нь
  • 5:07 - 5:10
    амьд явахын утга учир гэсэн ойлголт юм.
  • 5:11 - 5:14
    Гэвч та ингэж бүтээгдээгүй бол яах вэ?
  • 5:15 - 5:18
    Хэрвээ таны сонирхлыг татсан олон сэдэв,
  • 5:18 - 5:20
    хийхийг хүссэн олон зүйл байвал яах вэ?
  • 5:21 - 5:25
    Ийм тогтолцоонд тань шиг хүнд
    багтах орон зай байхгүй юм.
  • 5:26 - 5:28
    Үүний улмаас та ганцаардаж магадгүй.
  • 5:28 - 5:31
    Танд зорилго байхгүй мэт
    санагдаж магадгүй.
  • 5:31 - 5:34
    Тэгээд танд ямар нэг буруу байгаа мэт
    санагдаж магадгүй.
  • 5:35 - 5:36
    Танд ямар ч буруу байхгүй.
  • 5:37 - 5:41
    Та бол олон талын авьяастан юм.
  • 5:41 - 5:43
    (Инээд)
  • 5:43 - 5:50
    (Алга ташилт)
  • 5:50 - 5:55
    Олончадавхит нь олон сонирхолтой мөн
    бүтээлч эрэл хайгуултай хүн юм.
  • 5:56 - 5:58
    Урт нэр байгаа биз?
  • 5:58 - 6:01
    Гурван хэсэг болгоод хуваавал
    тогтооход амархан:
  • 6:01 - 6:05
    олон, талын, авьяастан.
  • 6:05 - 6:08
    Та үүнтэй ижил утгатай, өргөн
    мэдлэгтэй хүн, Сэргэн Мандалтын хүн
  • 6:08 - 6:11
    гэх мэтийн өөр бусад нэр томьёог
    мөн ашиглаж болно.
  • 6:11 - 6:13
    Яг үнэндээ, Сэргэн Мандалтын үед
  • 6:13 - 6:17
    олон салбарын мэдлэгтэй байхыг төгс
    гэж үздэг байлаа.
  • 6:17 - 6:20
    Барбара Шэр биднийг "гүйлгэн харагчид"
    гэдэг.
  • 6:20 - 6:23
    Өөрийн хүссэн нэршлийг ашигла,
    эсвэл өөрөө шинэ үг зохио.
  • 6:23 - 6:27
    Хүмүүс бид нийтээрээ нэг нэршил
    дээр санаа нийлэхгүй байх нь
  • 6:27 - 6:29
    байж болох зүйл гэж бодож байна.
  • 6:29 - 6:31
    (Инээд)
  • 6:33 - 6:35
    Олон талт авьяасаа өөрийн дутагдал эсвэл
  • 6:35 - 6:39
    давж туулах ёстой зовлон
    гэж харах амархан.
  • 6:39 - 6:42
    Гэвч, үүнд асар их хүч чадал
    нуугдаж байдгийг
  • 6:42 - 6:44
    би хүмүүстэй ярилцаж, энэ санааны тухай
  • 6:44 - 6:49
    цахим хуудаснаа бичсэнээр олж мэдсэн юм.
  • 6:50 - 6:52
    Олон талын авьяастанд
  • 6:52 - 6:55
    гурван супер хүч байдаг.
  • 6:55 - 6:59
    Нэг: нэгдлээс шинэ санаа олох чадвар.
  • 6:59 - 7:01
    Тэр нь хоёр өөр салбарыг нийлүүлэн
  • 7:01 - 7:04
    огтлолцол дээрээс нь ямар нэг шинэ зүйл
    бүтээхийг хэлнэ.
  • 7:06 - 7:09
    Ша Хуанг ба Рейчел Бинкс нар
    зураг зүй, дата визуализаци,
  • 7:09 - 7:14
    аялал, математик, мөн загвар зохион
    бүтээх сонирхлын нэгдэл дээрээ үндэслэн
  • 7:14 - 7:16
    "Мешү" компаниа үүсгэн байгуулсан.
  • 7:17 - 7:23
    Мэшү нь газар зүйн сэдэлтэй гоёл чимэглэл
    захиалгаар хийдэг компани юм.
  • 7:23 - 7:26
    Ша Рейчел 2-ын олон талын
    сонирхол, туршлага
  • 7:26 - 7:32
    онцгой санаа олоход нь тээр болоогүй,
    харин ч суурь нөхцөл нь болж өгсөн.
  • 7:33 - 7:36
    Шинэчлэл огтлолцол дээр бий болдог.
  • 7:37 - 7:39
    Шинэ санаанууд тэндээс гарч ирдэг.
  • 7:40 - 7:43
    Олон талын авьяастнууд
    өөрийн бүх суурь мэдлэгийг ашиглан,
  • 7:43 - 7:46
    уг огтлолцлын олон цэгүүдэд
    хүрч чаддаг юм.
  • 7:48 - 7:51
    Олон талын авьяастны
    хоёр дахь супер хүч бол
  • 7:51 - 7:53
    хурдацтай сурах чадвар юм.
  • 7:53 - 7:56
    Олон талын авьяастан бид аливаа зүйлд
    сонирхолтой болохоороо
  • 7:56 - 7:58
    түүндээ хүчтэй автдаг.
  • 7:58 - 8:01
    Бид олж мэдсэн болгоноо тусгаж авдаг.
  • 8:01 - 8:03
    Бид анхлан суралцагч байх тал дээр
  • 8:03 - 8:06
    арвин туршлага хуримтлуулсан учраас
  • 8:06 - 8:09
    шинэ зүйл оролдож үзэхээс,
    чаддаггүй зүйлээ сурахаас
  • 8:09 - 8:12
    бэрхшээгээд байдаггүй.
  • 8:12 - 8:16
    Түүнчлэн, нэг салбарт олж авсан
    чадвар өөр салбарт хэрэг болох нь элбэг.
  • 8:16 - 8:20
    бид сурсан бүхнээ шинээр суралцаж буй
    салбартаа хэрэглэдэг тул
  • 8:20 - 8:22
    бид юмыг эхнээс нь
    суралцах нь ховор.
  • 8:23 - 8:27
    Нора Данн нь мэргэжлийн аялагч,
    чөлөөт зохиолч юм.
  • 8:27 - 8:31
    Тэр багадаа төгөлдөр хуураар шаргуу
    хичээллэснээр гар, хурууны булчин нь
  • 8:31 - 8:33
    гайхалтай сайн хөгжсөн.
  • 8:33 - 8:36
    Одоо тэр өөрийнх нь мэдэх
    хамгийн хурдан шивэгч.
  • 8:36 - 8:37
    (Инээд)
  • 8:37 - 8:41
    Зохиолч болохоосоо өмнө
    Нора санхүүгийн төлөвлөгөө хийдэг байсан.
  • 8:41 - 8:43
    Анхны ажилдаа
    борлуулалтын арга барилд
  • 8:43 - 8:45
    суралцах шаардлагатай болж байж.
  • 8:45 - 8:49
    Харин одоо энэ чадвар нь редактор руу
    татгалзах аргагүй санал бичихэд тусалдаг.
  • 8:50 - 8:54
    Таны сонирхлыг татаж буй зүйлд суралцах нь
    цагийн гарз байх нь ховор,
  • 8:54 - 8:55
    дараа нь тэрийг орхисон ч гэсэн.
  • 8:55 - 8:59
    Та тэр мэдлэгээ шал өөр салбарт
  • 8:59 - 9:01
    өөрийн төсөөлөө ч үгүй байдлаар
    ашиглаж магадгүй.
  • 9:03 - 9:05
    Олон талын авьяастны
    гурав дахь супер хүч нь
  • 9:05 - 9:07
    дасан зохицох чадвар юм.
  • 9:07 - 9:11
    Өөрөөр хэлбэл,
    тухайн нөхцөл байдалд зохицон
  • 9:11 - 9:13
    хувирах чадвар юм.
  • 9:14 - 9:19
    Эб Кахудо нь хаяа видео найруулагч,
    хаяа веб зохион бүтээгч,
  • 9:19 - 9:23
    хаяа Кикстартерын зөвлөх, хаяа багш,
  • 9:23 - 9:25
    мөн хаяа Жэймс Бонд болдог.
  • 9:25 - 9:27
    (Инээд)
  • 9:27 - 9:30
    Тэр ажлаа сайн хийдэг учраас үнэ цэнэтэй.
  • 9:30 - 9:33
    Тэр харилцагчдынхаа хэрэгцээнд
    нийцүүлэн олон үүрэг
  • 9:33 - 9:35
    гүйцэтгэх чадвартай учраас
    бүр их үнэ цэнэтэй.
  • 9:36 - 9:39
    Фаст Компани сэтгүүл
    дасан зохицох чадварыг
  • 9:39 - 9:42
    21 дүгээр зуунд амжилт гаргахын тулд
    хөгжүүлэх хамгийн чухал чадвар
  • 9:42 - 9:44
    хэмээн тодорхойлсон.
  • 9:45 - 9:48
    Эдийн засгийн ертөнц маш хурдацтай,
    таамаглахын аргагүй өөрчлөгдөх энэ үед
  • 9:48 - 9:52
    зах зээлийн хэрэгцээг хангахын тулд
    хурдтай өөрчлөгдөн хувирч чадах
  • 9:52 - 9:56
    хувь хүн болон байгууллагууд л
    амжилтад хүрнэ.
  • 9:58 - 10:02
    Нэгдлээс шинэ санаа олох, хурдацтай сурах,
    дасан зохицох нь
  • 10:02 - 10:06
    олон талт авьяастнуудын
    гарамгай эзэмшсэн чадвар боловч,
  • 10:06 - 10:10
    хүсэл сонирхлоо хязгаарлах шахалтад
    орвол тэд энэхүү чадвараа алдах эрсдэлтэй.
  • 10:13 - 10:17
    Олон талт авьяастнуудыг
    өөрөөрөө байхыг дэмжих нь
  • 10:17 - 10:19
    манай нийгмийн ашиг сонирхолтой нийцнэ.
  • 10:20 - 10:24
    Яг одоо дэлхий дээр маш төвөгтэй,
    олон талыг хамарсан асуудлууд байгаа.
  • 10:24 - 10:29
    Бүтээлч, хайрцагны гадуур сэтгэгчид
    эдгээрийг шийдвэрлэхэд бидэнд хэрэгтэй.
  • 10:30 - 10:34
    Та сэтгэлийн угаас аль хэдийн
    мэргэжлээ сонгосон байж болно.
  • 10:34 - 10:39
    Та эхийн хэвлийд байхдаа л хүүхдийн
    мэс засалч болохоо шийдсэн байж болно.
  • 10:40 - 10:43
    Санаа зоволтгүй.
    Үүнд буруу зүйл байхгүй.
  • 10:43 - 10:44
    (Инээд)
  • 10:44 - 10:47
    Заримдаа мэргэжилтэн, олон талт
    авьяастнууд хосолж байж
  • 10:47 - 10:49
    шилдэг багийг үүсгэсэн байдаг.
  • 10:49 - 10:53
    Олон талт авьяастны
    өргөн цар хүрээтэй мэдлэг,
  • 10:53 - 10:56
    мэргэжилтний гүнзгий мэдлэг, санааг
    хэрэгжүүлэх чадвар гайхалтай хосолдог.
  • 10:56 - 10:58
    Энэ бол сайхан түншлэл.
  • 10:59 - 11:02
    Бид байгалиас яаж заяагдсан
    тэр л өвөрмөц байдалдаа
  • 11:02 - 11:04
    зохицон ажиллаж амьдрах ёстой.
  • 11:04 - 11:09
    Харамсалтай нь, олон талын
    авьяастнуудыг мэргэжилтэн нөхөдтэйгөө
  • 11:09 - 11:12
    адилхан байхыг л дэмжсээр байна.
  • 11:13 - 11:15
    Төгсгөлд нь
  • 11:15 - 11:18
    миний ярианаас юуг ойлгоосой гэж
  • 11:18 - 11:21
    хүсэж байна гэхээр
  • 11:21 - 11:25
    сэтгэлийн дуудлага чинь юу ч бай хамаагүй
    түүнийгээ хүлээн зөвшөөр.
  • 11:26 - 11:28
    Зүрхний гүндээ та мэргэжилтэн бол
  • 11:28 - 11:30
    ямар ч аргаар хамаагүй улам мэргэш.
  • 11:30 - 11:32
    Тэгж байж л та хамгийн сайнаараа ажиллана.
  • 11:33 - 11:36
    Би энэ өрөөнд байгаа олон авьяастнуудад,
  • 11:36 - 11:38
    өөрийгөө тэдний нэг болохыг
    сүүлийн 12 минутад
  • 11:38 - 11:40
    ухаарсан та бүхэнд ч мөн адил...
  • 11:40 - 11:42
    (Инээд)
  • 11:42 - 11:44
    хандан хэлэхэд
  • 11:44 - 11:46
    өөрийн олон сонирхлыг хүлээн зөвшөөр.
  • 11:47 - 11:50
    Өөрийн сониуч зангаа зөнгөөрөө дага.
  • 11:51 - 11:53
    Огтлолцлуудыг нь хайж илрүүл.
  • 11:54 - 11:59
    Сэтгэлийн дуудлагаа дагах нь амьдралыг
    аз жаргалтай, илүү үнэ цэнэтэй болгодог.
  • 12:00 - 12:03
    Олон талт авьяастнууд аа,
    бид энэ ертөнцөд
  • 12:03 - 12:07
    хэрэгтэй гэдгийг санаарай.
  • 12:08 - 12:09
    Баярлалаа.
  • 12:09 - 12:12
    (Алга ташилт)
Title:
Зарим хүнд яагаад цор ганц сэтгэлийн дуудлага байдаггүй тухай
Speaker:
Эмилли Вапник
Description:

Чи том болоод юу болмоор байна? Үлдсэн амьдралдаа ганцхан зүйл хийх хүсэлтэй эсэхдээ эргэлзэж байвал та ганцаараа биш. Энэхүү сонирхолтой ярианд зохиолч мөн уран бүтээлч Эмилли Вапник өөрийн "олон чадавхит" хэмээх нэг амьдралдаа олон төрлийн сонирхол мөн ажилтай хүмүүсийг тодорхойлно. Та тэдний нэг мөн үү?

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:26

Mongolian subtitles

Revisions