Return to Video

Айдсыг даван туулж, биелэшгүйг биелүүлэх нь | Дан Мэер | TEDxМаастрихт

  • 0:08 - 0:10
    Баярлалаа.
  • 0:16 - 0:21
    Энэтхэгийн Махаража хэмээх хаан байжээ.
    Түүний төрсөн өдрөөр
  • 0:21 - 0:24
    хаанд тохирсон бэлэг
    авчрах зарлиг гаргажээ.
  • 0:24 - 0:28
    Зарим нь гоёмсог торго,
    зарим нь чамин сэлэм,
  • 0:28 - 0:29
    зарим нь алт авчирчээ.
  • 0:29 - 0:33
    Цувааны төгсгөлд үрчгэр нүүртэй
    хөгшин эр
  • 0:33 - 0:37
    холын тосгоноос далайг хэдэн өдрөөр
    туулж ирсэн байв.
  • 0:37 - 0:41
    Түүнийг дөхөн ирэхэд ханхүү
    "Хаантанд ямар бэлэгтэй ирэв?" гэж асуув.
  • 0:41 - 0:45
    Хөгшин эр алгуурхан гараа дэлгэж
  • 0:45 - 0:50
    үзэсгэлэнтэй ягаан, шар, улаан,
    цэнхэрээр гялалзах дун харуулав.
  • 0:50 - 0:51
    Ханхүү өгүүлрүүн
  • 0:51 - 0:54
    "Энэ хаанд таарсан бэлэг биш байна!
    Ямар бэлэг гэх юм наадахыг чинь!"
  • 0:55 - 0:57
    Хөгшин эр түүн рүү удаанаар харж хэлэв.
  • 0:58 - 1:01
    "Урт аялал... бэлэгний нэг хэсэг"
  • 1:01 - 1:03
    (Инээд)
  • 1:03 - 1:06
    Одоо би та бүхэнд цааш нь
    түгээх хэрэгтэй гэж итгэдэг
  • 1:06 - 1:08
    нэгэн бэлгийг өгөх болно.
  • 1:08 - 1:10
    Гэхдээ эхлээд би та бүхэнд
  • 1:10 - 1:12
    өөрийн урт аяллыг толилуулъя.
  • 1:12 - 1:14
    Та бүхний ихэнхийн адил
    миний амьдрал
  • 1:14 - 1:15
    хүүхэд наснаас эхэлсэн.
  • 1:15 - 1:18
    Та нарын хэд нь амьдралаа
    хүүхэд наснаас эхэлсэн бэ?
  • 1:18 - 1:19
    Залуухан төрсөн үү?
  • 1:19 - 1:20
    За хагас нь юм байна... ойлголоо.
  • 1:21 - 1:22
    (Инээд)
  • 1:22 - 1:25
    Бусад нь яасан бэ?
    Том болчихсон төрсөн үү?
  • 1:25 - 1:28
    Ээжтэй чинь уулзах юмсан!
  • 1:28 - 1:29
    Биелэшгүй зүйлс!
  • 1:31 - 1:35
    Би хүүхэд байхын боломжгүй зүйлд
    дурласаар ирсэн.
  • 1:36 - 1:39
    Өнөөдөр бол олон жилийн турш
    хүсэн хүлээсээр ирсэн өдөр маань
  • 1:39 - 1:41
    учир нь би та бүхний өмнө
    боломжгүй зүйлийг
  • 1:41 - 1:44
    хийхээр оролдох болно.
  • 1:44 - 1:45
    Яг энэхүү TEDxMaastricht тайзан дээр.
  • 1:46 - 1:48
    Та бүхэнд төгсгөлийг нь
    эхлээд хэлж өгье.
  • 1:49 - 1:51
    Өнөөдөр би та бүхэнд
  • 1:51 - 1:53
    боломжгүй зүйл боломжтой
  • 1:53 - 1:55
    гэдгийг нотлон харуулах болно.
  • 1:55 - 1:58
    Ингээд та бүхэнд цааш түгээх бэлгийг өгч
    илтгэлээ өндөрлөнө.
  • 1:58 - 2:01
    Би та нар ч мөн боломжгүйг хийж чадна
    гэдгийг харуулах болно.
  • 2:03 - 2:05
    Боломжгүйг хийх эрлийн явцад
    би дэлхий дээрх
  • 2:05 - 2:08
    хүн бүрт байдаг хоёр зүйлийг олж мэдсэн.
  • 2:08 - 2:10
    Хүн бүрт айдас байдаг, бас
  • 2:10 - 2:12
    хүн бүрт мөрөөдөл байдаг.
  • 2:13 - 2:18
    Боломжгүйг хийх эрлийнхээ явцад
    үүнийг хийхэд хүргэсэн
  • 2:18 - 2:20
    олон жилийн туршид давтаж буй
  • 2:20 - 2:23
    гурван зүйлсийг олж мэдсэн:
  • 2:24 - 2:27
    Бөмбөгнөөс зугтах тоглоом буюу "Трефбол",
  • 2:27 - 2:28
    Супермен,
  • 2:28 - 2:29
    болон Шумуул.
  • 2:29 - 2:31
    Эдгээр нь миний түлхүүр үг.
  • 2:31 - 2:34
    Одоо та бүхэн яагаад намайг
    боломжгүйг хийдгийг ойлголоо.
  • 2:34 - 2:36
    Ингээд та бүхнийг өөрийн
    айдсаас мөрөөдөл рүү,
  • 2:36 - 2:39
    үгнээс сэлэм рүү,
  • 2:39 - 2:41
    Дожболоос Супермен болон Шумуул руу
  • 2:41 - 2:43
    хийсэн аялал,
  • 2:43 - 2:44
    урт алхалтаа
  • 2:44 - 2:45
    танилцуулъя.
  • 2:46 - 2:47
    Ингэснээр та бүхэнд би
  • 2:47 - 2:50
    хэрхэн боломжгүйг хийж болохыг
    үзүүлэх гэсэн юм.
  • 2:52 - 2:55
    2007 оны 10 сарын 4.
  • 2:56 - 2:58
    Хамтран бичсэн эрдэм шинжилгээний
    өгүүлэл маань
  • 2:58 - 2:59
    2007 оны эрүүл мэндийн салбарын
  • 2:59 - 3:01
    Иг Нобелийн шагнал авахаар
  • 3:01 - 3:03
    Харвардын Их Сургуулийн
  • 3:03 - 3:06
    Сандерс Театрын тайзан дээр гарах үедээ
  • 3:06 - 3:09
    зүрх минь цохилж,
    өвдөг чичирч байлаа.
  • 3:09 - 3:10
    "Сэлэм залгилт ба түүний нөлөө"
  • 3:10 - 3:12
    гэсэн өгүүлэл байсан юм.
  • 3:12 - 3:13
    (Инээд)
  • 3:14 - 3:18
    Өгүүлэл маань Британий
    Эрүүл Мэндийн Сэтгүүл
  • 3:18 - 3:20
    хэмээх бяцхан сэтгүүлд хэвлэгдсэн юм.
  • 3:21 - 3:25
    Энэ миний хувьд биелэшгүй
    мөрөөдөл маань биелсэн,
  • 3:25 - 3:28
    санаанд оромгүй сайхан мэдээ байсан ба
  • 3:28 - 3:31
    хэзээ ч мартамгүй нэр төрийн хэрэг.
  • 3:31 - 3:35
    Гэхдээ энэ миний амьдралын
    хамгийн дурсамжтай хэсэг биш.
  • 3:36 - 3:38
    1967 оны 10 сарын 4.
  • 3:38 - 3:40
    Хэт айдсаас болж шаналсан аймхай, бүрэг,
  • 3:41 - 3:43
    туранхай, хулчгар хүү.
  • 3:43 - 3:46
    Тайзан дээр гарахаар зэхэх үед
  • 3:46 - 3:47
    түүний зүрх нь түгшиж,
  • 3:48 - 3:49
    өвдөг нь чичирч байлаа.
  • 3:50 - 3:52
    Ярих гээд амаа нээсэн ч
  • 3:56 - 3:58
    нэг ч үг гарсангүй.
  • 3:58 - 4:00
    Айсандаа чичирч байв.
  • 4:01 - 4:02
    Айдсаасаа, мөн сандарснаасаа болж
  • 4:02 - 4:04
    хөдөлж ч чадахгүй болжээ.
  • 4:04 - 4:06
    Энэхүү аймхай, бүрэг, туранхай,
  • 4:06 - 4:08
    хулчгар хүү хэт айдсаас шаналж байв.
  • 4:09 - 4:10
    Тэрээр харанхуйгаас,
  • 4:11 - 4:12
    өндрөөс,
  • 4:12 - 4:13
    мөн аалз, могойноос айдаг.
  • 4:13 - 4:15
    Та нар аалз, могойноос айдаг уу?
  • 4:15 - 4:17
    Зарим нь айдаг юм байна.
  • 4:17 - 4:19
    Мөн тэрээр уснаас бас халимнаас айдаг.
  • 4:19 - 4:22
    Эмч, сувилагч, шүдний эмч, зүү,
  • 4:22 - 4:25
    өрөмдлөг, хурц зүйлс гээд
    олон юмнаас айдаг.
  • 4:25 - 4:27
    Гэхдээ энэ бүхнээс илүү тэрээр хүмүүсээс
  • 4:27 - 4:28
    айдаг байсан.
  • 4:29 - 4:32
    Тэр аймхай, ичимхий, туранхай, хулчгар
  • 4:32 - 4:33
    хүү бол би л дээ.
  • 4:33 - 4:36
    Гологдол, өөртөө итгэлгүй байдал,
  • 4:37 - 4:40
    дорд үзэгдэлт, тэр ч бүү хэл
  • 4:40 - 4:43
    тэр үед оношилж чадаагүй
  • 4:43 - 4:45
    нийгмийн айдсын эмгэгтэй байлаа.
  • 4:45 - 4:49
    Энэ айдсуудаас болж хүүхдүүд
    намайг шоглодог байсан.
  • 4:49 - 4:52
    Тэд намайг шоолж, хочилж,
    бас цаа бугын тоглоомд
  • 4:52 - 4:54
    оролцуулдаггүй байсан.
  • 4:55 - 4:58
    Гэхдээ тэд намайг нэг л
    тоглоом оруулдаг байсан нь
  • 4:58 - 4:59
    Бөмбөгнөөс зугтаах.
  • 5:00 - 5:01
    Би сайн зугтдаггүй байсан юм.
  • 5:02 - 5:04
    Дээрэлхүү хүүхдүүд намайг дуудаад
  • 5:04 - 5:06
    эргэж харах үед улаан бөмбөг нүүр лүү
  • 5:06 - 5:08
    хар хурдаараа ирээд л
  • 5:08 - 5:10
    пан, пан, пан!
  • 5:11 - 5:13
    Одоо санахад улайж хавдсан нүүртэй,
    дүнгэнэсэн чихтэй хүн
  • 5:13 - 5:18
    сургуулиас гэр лүүгээ алхдаг байж билээ.
  • 5:18 - 5:21
    Нүд маань нулимсандаа хорсож,
  • 5:21 - 5:24
    чих маань тэдний үгэнд хорсож байсан.
  • 5:24 - 5:25
    Ийм хэлц байдаг:
  • 5:25 - 5:29
    "Саваа, чулуугаар ясыг минь хугалж болох ч,
    үгээр өвтгөж чадахгүй" гэж.
  • 5:29 - 5:30
    Гэвч энэ худлаа.
  • 5:30 - 5:32
    Үг хутга шиг зүсэж,
  • 5:32 - 5:34
    илд шиг хатгадаг.
  • 5:34 - 5:36
    Үг харж ч болохооргүй гүн сорви
  • 5:36 - 5:38
    үлдээдэг юм.
  • 5:38 - 5:41
    Тийм ээ, би айдаг байсан.
    Үг миний хамгийн том дайсан байсан.
  • 5:41 - 5:42
    Одоо ч гэсэн хэвээр.
  • 5:43 - 5:45
    Гэхдээ надад бас мөрөөдөл байсан.
  • 5:45 - 5:48
    Гэртээ хариад Супермен комик номуудаа
  • 5:48 - 5:50
    амтархан уншиж, түүндээ уусч,
  • 5:50 - 5:53
    Супермен шиг баатар болохыг
    мөрөөддөг байлаа.
  • 5:53 - 5:56
    Би шударга үнэний төлөө тэмцэхийг,
  • 5:56 - 5:59
    муу талынхан ба криптонайтын
    эсрэг тулалдахыг,
  • 5:59 - 6:03
    Супермен шиг дэлхий тойрон нисч
    хүмүүсийг аврахыг хүссэн.
  • 6:03 - 6:06
    Би бодит зүйлсэд ч мөн дуртай байсан.
  • 6:06 - 6:09
    Гиннесийн ном, Риплигийн Итгэх үү Байх уу
    зэрэг номыг уншдаг байв.
  • 6:09 - 6:13
    Эдгээрийн аль нэгийг уншсан хүн байна уу?
  • 6:13 - 6:14
    Би эдгээр номонд хайртай.
  • 6:14 - 6:16
    Бодит хүмүүс бодит зүйлс
    хийхийг хараад
  • 6:16 - 6:18
    би ч гэсэн хийхийг хүссэн.
  • 6:18 - 6:19
    Хэрвээ дээрэлхүү хүүхдүүд намайг
  • 6:19 - 6:21
    тоглоомондоо оруулахгүй бол
  • 6:21 - 6:23
    би жинхэнэ ид шид, баатарлаг
    зүйлс хийхийг хүссэн.
  • 6:23 - 6:27
    Тэдний хийж чадахгүй онцгой зүйлийг
    хиймээр байсан юм.
  • 6:27 - 6:29
    Зорилго тэмүүллээ олохыг,
  • 6:29 - 6:31
    амьдралынхаа утга учрыг мэдэхийг,
  • 6:31 - 6:33
    дэлхийг өөрчлөх гайхалтай зүйл хийхийг,
  • 6:33 - 6:37
    боломжгүй нь боломжтой гэдгийг
    батлахыг хүсч байлаа.
  • 6:38 - 6:40
    Ингээд 10 жил өнгөрлөө.
  • 6:40 - 6:43
    21 нас хүрэхээс долоо хоногийн өмнө.
  • 6:43 - 6:47
    Амьдралыг минь орвонгоор нь өөрчлөх
    хоёр зүйл нэг өдөрт тохиолдсон юм.
  • 6:47 - 6:49
    Өмнөд Энэтхэгийн Тамил Наду гэх газар
  • 6:50 - 6:51
    шашны номлогч хийж байсан үе.
  • 6:51 - 6:53
    Миний ментор найз маань асуулаа.
  • 6:53 - 6:55
    "Чамд Трөм бий юу?"
  • 6:55 - 6:57
    "Трөм? Трөм гэж юу юм?" гэхэд
  • 6:57 - 7:00
    "Трөм гэж амьдралын
    гол зорилгыг хэлж байгаа юм.
  • 7:00 - 7:05
    Мөрөөдөл болон зорилгын
    нэгдэл гэх юм уу даа.
  • 7:05 - 7:07
    Хэрэв юу хүссэнээ хийж,
    хүссэн газартаа хүрч
  • 7:07 - 7:08
    хүссэн хүн байж чадвал
  • 7:08 - 7:10
    хаашаа явах вэ?
    Юу хийх вэ?
  • 7:10 - 7:11
    Хэн болох вэ?" гэв.
  • 7:11 - 7:14
    Би "Би чадахгүй ээ.
    Би их олон зүйлсээс айдаг" гэлээ.
  • 7:14 - 7:18
    Тэр шөнө би гудсаа
    байшингийн дээвэр дээр дэлгээд
  • 7:18 - 7:19
    оддын доор хэвтэнгээ
  • 7:19 - 7:22
    сарьсан багваахайнууд
    шумуул барихыг харж байлаа.
  • 7:22 - 7:26
    Толгойд дотор трөм, мөрөөдөл,
    зорилго, болон бөмбөг барьсан
  • 7:26 - 7:28
    дээрэлхүү хүүхдүүд эргэлдэж байлаа.
  • 7:29 - 7:31
    Хэдэн цагийн дараа сэрлээ.
  • 7:31 - 7:34
    Зүрх чанга цохилж, өвдөг чичирч байв.
  • 7:34 - 7:36
    Гэхдээ айснаас биш байлаа.
  • 7:36 - 7:38
    Бүх л бие маань татаж байв.
  • 7:38 - 7:40
    Дараагийн 5 өдрийн турш
  • 7:40 - 7:44
    ухаан балартаж,
    үхэл амьдралын зааг дээр очлоо.
  • 7:44 - 7:48
    Хумхаагийн халуунаар 40 хэм хүрч,
    толгой хагарах гэж байлаа.
  • 7:48 - 7:52
    Ухаан орох бүртээ
    трөмийн тухай бодож байв.
  • 7:52 - 7:54
    "Энэ амьдралдаа юу хийх вэ?"
    гэж бодож байв.
  • 7:54 - 7:56
    Ингээд 21 хүрэхийн өмнөх орой
  • 7:56 - 7:58
    түр зуур сэргэхдээ
  • 7:58 - 8:00
    нэг л зүйлийг ойлгосон юм:
  • 8:00 - 8:02
    Хэрвээ Анофелес Стефенси гэгдэх
  • 8:03 - 8:05
    давсны ширхэгээс ч хөнгөхөн
  • 8:05 - 8:07
    5 микрограмм ч хүрэхгүй
  • 8:07 - 8:08
    энэ жижигхэн шумуул
  • 8:08 - 8:10
    80 кг жинтэй хүний
  • 8:10 - 8:13
    амийг авч чадах юм бол энэ л миний
  • 8:13 - 8:15
    дайсан гэдгийг ойлгосон юм.
  • 8:15 - 8:17
    Тэгээд би, шумуул биш
    түүний дотор байгаа
  • 8:17 - 8:19
    Пласмодиум Фалсипарум гэгдэх
  • 8:19 - 8:23
    шимэгч жил бүр
    сая гаруй хүний аминд хүрдгийг мэдсэн.
  • 8:24 - 8:26
    Тэгээд үгүй ээ үүнээс ч жижигхэн
  • 8:26 - 8:29
    гэхдээ миний хувьд маш том
    гэдгийг ойлгосон.
  • 8:29 - 8:30
    Амьдралыг минь
  • 8:30 - 8:31
    хөшөөж орхисон зүйл,
  • 8:31 - 8:32
    шимэгч нь
  • 8:32 - 8:35
    миний айдас байж гэдгийг
    би ойлгосон юм.
  • 8:35 - 8:38
    Аюул ба айдас хоёр ялгаатай.
  • 8:38 - 8:40
    Аюул бол бодит.
  • 8:40 - 8:42
    Айдас бол сонголт.
  • 8:42 - 8:44
    Надад сонголт байгааг би ойлгосон.
  • 8:44 - 8:48
    Айдастай амьдарч, тэр шөнөдөө
    бүтэлгүйтлээр нас барах,
  • 8:49 - 8:52
    эсвэл айдсаа үлдэн хөөж,
    мөрөөдлүүдээ биелүүлж,
  • 8:52 - 8:56
    амьдарсан шиг амьдрах сонголт байлаа.
  • 8:57 - 9:00
    Үхэл амьдралын зааг дээр,
    үхэлтэй нүүр тулах үед
  • 9:00 - 9:04
    амьдрах хүсэл буцалдаг юм билээ.
  • 9:04 - 9:07
    Хүн бүр үхдэг ч хүн болгон амьдарч
    чаддагүйг ойлгосон.
  • 9:08 - 9:10
    Үхлээс болж бид амьдардаг.
  • 9:10 - 9:12
    Үхэхийг сурч байж л
  • 9:12 - 9:13
    амьдрахыг сурдаг.
  • 9:13 - 9:15
    Тэгээд тэр шөнө би амьдралынхаа түүхийг
  • 9:15 - 9:16
    өөрчлөхөөр шийдсэн.
  • 9:17 - 9:18
    Би үхэхийг хүсээгүй.
  • 9:18 - 9:20
    Тэгээд бяцхан залбирал хийсэн юм.
  • 9:20 - 9:22
    "Бурхан минь, хэрвээ 21 хүрчих юм бол
  • 9:22 - 9:25
    хэзээ ч айдсаар амьдралаа удирдуулахгүй.
  • 9:25 - 9:27
    Айдсаасаа бүрмөсөн салж,
  • 9:27 - 9:30
    мөрөөдлүүдээ биелүүлж,
  • 9:30 - 9:31
    хандлагаа өөрчилж,
  • 9:31 - 9:34
    ямар нэг онцгой зүйл хийж,
  • 9:34 - 9:36
    амьдралынхаа зорилго тэмүүллийг олохыг,
  • 9:36 - 9:39
    боломжгүй нь боломжтой юм гэдгийг
    мэдэхийг хүсч байна."
  • 9:39 - 9:43
    Тэр шөнө амьд гарсан эсэхээ хэлэхгүй ээ.
    Та нар өөрсдөө олж мэдээрэй.
  • 9:43 - 9:44
    (Инээд)
  • 9:44 - 9:47
    Тэр шөнө анхны 10 трөм жагсаалтаа гаргасан.
  • 9:47 - 9:50
    Том тивүүдэд очиж
  • 9:50 - 9:52
    дэлхийн 7 гайхамшгийг үзэж,
  • 9:52 - 9:53
    гадаад хэлүүд сурч,
  • 9:53 - 9:55
    эзгүй арал дээр амьдарч,
  • 9:55 - 9:56
    далай дээр завинд амьдрах,
  • 9:56 - 9:59
    Амазон дахь Индиан омгийнхонтой амьдрах,
  • 9:59 - 10:01
    Шведийн хамгийн өндөр ууланд авирах,
  • 10:01 - 10:03
    Эверест уулнаас нар мандахыг харах,
  • 10:03 - 10:05
    Нашвиллд хөгжмийн бизнест ажиллах,
  • 10:05 - 10:07
    цирктэй хамтарч ажиллах,
  • 10:07 - 10:09
    онгоцноос үсрэх зэргийг хүсч байлаа.
  • 10:09 - 10:12
    Ингээд 20 жилийн турш эдгээрийн
    ихэнхийг биелүүлжээ.
  • 10:12 - 10:15
    Жагсаалтаасаа нэгийг дарах болгондоо
  • 10:15 - 10:18
    эргээд тав юм уу арван шинэ зорилт нэмж,
    жагсаалтаа томруулна.
  • 10:19 - 10:23
    Дараагийн долоон жилд
    Бахамын жижиг арал дээр
  • 10:23 - 10:25
    урцанд амьдарч,
  • 10:25 - 10:27
    халим болон далайн муур
    зэргээр хооллож,
  • 10:29 - 10:34
    тэр арал дээр ганцаараа байсан болохоор
  • 10:34 - 10:36
    зөвхөн бэлхүүсээ далдалсан хувцас өмсч,
  • 10:37 - 10:39
    халимнуудтай сэлж сурсан.
  • 10:39 - 10:41
    Тэндээсээ Мексик явж,
  • 10:41 - 10:45
    дараа нь Эквадорын Амазон
    мөрөний сав руу явж
  • 10:45 - 10:48
    Пүжо Понго Эквадор гэх газар
    омгийнхонтой амьдарч,
  • 10:48 - 10:52
    трөмүүдийн ачаар бага багаар
    өөртөө итгэх болсон.
  • 10:52 - 10:55
    Нашвиллийн хөгжмийн бизнест
    хөл тавьж, дараа нь
  • 10:55 - 10:58
    Шведийн Стокхольм руу нүүж,
    мөн хөгжмийн бизнест ажиллаж,
  • 10:58 - 11:02
    Арктикийн тойргийн
    Кебнекайсэ ууланд авирсан.
  • 11:03 - 11:05
    Мөн би алиалах,
  • 11:05 - 11:06
    жонглёрдох,
  • 11:06 - 11:07
    тулгууртай явах,
    нэг дугуйт унах,
  • 11:07 - 11:10
    гал болон шил идэхийг сурсан.
  • 11:10 - 11:14
    1997 онд арав хүрэхгүй сэлэм залгигчид
    үлдсэн гэдгийг сонсоод
  • 11:14 - 11:15
    "Үүнийг л хийнэ" гэсэн юм.
  • 11:15 - 11:18
    Тэгээд нэг сэлэм залгигчтай уулзаад,
    зөвлөгөө авлаа.
  • 11:18 - 11:20
    Тэр надад "2 зөвөлгөө байна.
  • 11:20 - 11:22
    Нэгт, энэ бол маш аюултай.
  • 11:22 - 11:24
    Зарим хүн үхэж ч байсан.
  • 11:24 - 11:25
    Хоёрт,
  • 11:25 - 11:26
    Битгий туршиж үз!" гэсэн.
  • 11:26 - 11:28
    (Инээд)
  • 11:28 - 11:30
    Тэгэхээр нь трөмийн жагсаалтдаа нэмчихэв.
  • 11:30 - 11:33
    Ингээд 4 жилийн турш,
    өдөрт 10-аас 12 удаа
  • 11:34 - 11:35
    сургуулилт хийв.
  • 11:35 - 11:37
    Тооцож үзье л дээ...
  • 11:37 - 11:40
    4 х 365 [х12]
  • 11:40 - 11:43
    Ойролцоогоор 13,000 удаагийн бүтэлгүй
  • 11:43 - 11:45
    оролдлогын дараа 2001 онд
    анх удаа сэлэм залгисан.
  • 11:46 - 11:48
    Тэгэх явцдаа дэлхий дээрх
  • 11:48 - 11:51
    шилдэг сэлэм залгигч болно гэсэн зорилгыг
    өөртөө тавьсан юм.
  • 11:51 - 11:54
    Тэгээд би бүх л ном, сэтгүүл, сонин,
  • 11:54 - 11:58
    хайж, физилоги, анатоми судалж, эмч сувилагчидтай уулзаж,
  • 11:58 - 12:00
    бүх сэлэм залгигчдыг нэгтгэж
  • 12:00 - 12:02
    Сэлэм Залгигчдын Олон Улсын
    Холбоо байгуулж,
  • 12:02 - 12:04
    сэлэм залгилт ба түүний нөлөө сэдвээр
  • 12:04 - 12:06
    хоёр жилийн судалгаатай
    өгүүлэл хэвлүүлсэн нь
  • 12:06 - 12:09
    Британий Эрүүл Мэндийн Сэтгүүлд
  • 12:09 - 12:11
    хэвлэгдсэн билээ.
  • 12:11 - 12:12
    (Инээд)
  • 12:12 - 12:13
    Баярлалаа.
  • 12:13 - 12:18
    (Алга ташилт)
  • 12:18 - 12:22
    Сэлэм залгилтын талаар гайхалтай
    зүйлсийг олж мэдсэн.
  • 12:22 - 12:25
    Та бүхний төсөөлж ч байгаагүй зүйлс.
  • 12:25 - 12:29
    Та нар дараа хутга юм уу сэлмээр
  • 12:29 - 12:32
    стейк зүсэх үедээ энэ талаар бодох байх.
  • 12:33 - 12:37
    Сэлэм залгилт ойролцоогоор
  • 12:37 - 12:40
    4000 жилийн тэртээ МЭӨ 2000 үед
  • 12:40 - 12:42
    Энэтхэгт үүссэн байна.
  • 12:42 - 12:46
    Сүүлийн 150 жилд
    сэлэм залгигчдыг шинжлэх ухаан болон
  • 12:46 - 12:47
    эмнэлгийн салбарт ашигласаар ирсэн нь
  • 12:47 - 12:51
    1868 онд Герман эмч Адолф Кусмаул
  • 12:51 - 12:54
    ходоодны дуранг нээхэд, мөн
  • 12:54 - 12:57
    1906 онд залгилтын эмгэг,
    хоол боловсруулалт, бронхоскопи
  • 12:57 - 13:00
    зэргийг судлах зорилгоор
    электрокардиограмыг
  • 13:00 - 13:02
    бүтээхэд тус болжээ.
  • 13:02 - 13:04
    Гэвч үүний хажуугаар сүүлийн 150 гаруй
  • 13:04 - 13:08
    жилд олон тооны гэмтэл,
    нас баралт тохиолдсон.
  • 13:08 - 13:15
    Адолф Кусмаул эмчийн
    ходоодны дуран энд байна.
  • 13:15 - 13:19
    Гэвч сүүлийн 150 гаруй жилд
    нийт 29 хүн амиа алдсан байна.
  • 13:19 - 13:22
    Лондонд нэг эр зүрхээ
    хатгаж нас барсан.
  • 13:23 - 13:25
    Мөн жил бүр 3-8 хүн сэлэм залгилтаас
  • 13:25 - 13:28
    болж хүнд бэртэж байна.
  • 13:28 - 13:30
    Над руу ярьдаг болохоор
    би мэдэж байгаа юм.
  • 13:30 - 13:31
    Сүүлийн хэдэн 7 хоногт над руу
    Швед болон
  • 13:31 - 13:34
    Орландогоос 2 сэлэм залгигчид залгаж
  • 13:34 - 13:37
    бэртлийн улмаас эмнэлэгт байгаагаа хэлсэн.
  • 13:37 - 13:39
    Тийм ээ, энэ үнэхээр аюултай.
  • 13:39 - 13:42
    Өөр нэг зүйл нь ихэнх хүмүүсийн хувьд
  • 13:42 - 13:44
    сэлэм залгиж сурахад
    ойроолцоогоор 2 - 10 жил
  • 13:44 - 13:46
    шаардагддаг.
  • 13:46 - 13:48
    Гэхдээ миний олж мэдсэн
    хамгийн гайхалтай зүйл нь
  • 13:48 - 13:51
    сэлэм залгигчид хэрхэн боломжгүйг
    хийж сурдаг талаар юм.
  • 13:51 - 13:53
    Та бүхэнд бяцхан нууц хэлье:
  • 13:54 - 13:58
    Биелэшгүй 99.9% дээр битгий төвлөр.
  • 13:58 - 14:02
    Харин биелэх 0.1% дээр,
    мөн яаж вэ гэдэг дээр төвлөр.
  • 14:03 - 14:06
    Ингээд та бүхнийг сэлэм залгигчдын
    ертөнцөөр аялуулъя.
  • 14:06 - 14:09
    Сэлэм залгиж сурна гэдэг нь
    оюун санааны бясалгал,
  • 14:09 - 14:12
    маш нарийн төвлөрөл
    болон өндөр нарийвчлалын
  • 14:12 - 14:16
    тусламжтайгаар тархи болон
    булчингуудаа дадлагажуулах замаар
  • 14:16 - 14:20
    дотоод эд эрхтнүүдээ
    рефлексээс нь тусгаарлах
  • 14:20 - 14:24
    хэдэн 10 мянган давтлага
    сургуулилтыг шаарддаг.
  • 14:24 - 14:28
    Одоо та бүхэнд сэлэм залгигчийн
    биеийг танилцуулъя.
  • 14:28 - 14:30
    Сэлэм залгихын тулд
  • 14:30 - 14:32
    хэлэн дээгүүрээ хурц ир гулгуулж,
  • 14:32 - 14:35
    хоолойныхоо огих рефлексийг дарангуйлж,
  • 14:35 - 14:38
    төвөнхийн 90 градусын өнцгөөр оруулж,
  • 14:38 - 14:41
    улаан хоолой дундуур явуулж,
  • 14:41 - 14:43
    булчингийн агшилтыг дарж,
  • 14:43 - 14:44
    уушигнуудынхаа дундуур,
    цээжний хөндий рүү
  • 14:44 - 14:46
    сэлмээ оруулна.
  • 14:46 - 14:48
    Үүний дараа
  • 14:48 - 14:50
    зүрхээ хажуу тийш түлхэх хэрэгтэй болно.
  • 14:50 - 14:52
    Хэрэв сайн харвал
  • 14:52 - 14:54
    миний зүрхний цохилтыг
    сэлэмнээс харж болно.
  • 14:54 - 14:56
    Учир нь энэ үед сэлэм зүрх хоёр ердөө
  • 14:56 - 14:59
    3 мм орчим эдээр тусгаарлагдсан байгаа.
  • 14:59 - 15:01
    Худлаа биш шүү.
  • 15:01 - 15:03
    Улмаар цээжний яс болон
  • 15:03 - 15:06
    ходоодныхоо огих рефлексийг дарангуйлан
  • 15:06 - 15:09
    ходоод дундуураа гулсуулж,
    хос гэдэс рүүгээ оруулна.
  • 15:09 - 15:10
    Ядах юмгүй.
  • 15:10 - 15:11
    (Инээд)
  • 15:11 - 15:13
    Хэрвээ үүнээс цааш явуулбал,
  • 15:13 - 15:18
    Фаллопиевын гуурс руу орно.
    Фаллопиевын гуурс!
  • 15:18 - 15:21
    Залуус нь дараа нь эхнэрээсээ асуугаарай.
  • 15:22 - 15:24
    "Зүрхээ түлхэн байж
  • 15:24 - 15:27
    амиараа ингэж дэнчин тавихад
    их зориг хэрэгтэй байх даа"
  • 15:27 - 15:29
    гэж хүмүүс асуудаг л даа.
  • 15:29 - 15:30
    Үгүй ээ. Аймхай, ичимхий, туранхай,
  • 15:30 - 15:33
    хазгар хүүгийн хувьд айдас,
    гологдлоор дэнчин тавьж
  • 15:33 - 15:36
    зүрхээ илчилж,
  • 15:36 - 15:37
    эгэл байж,
  • 15:37 - 15:38
    энд ингээд танихгүй хүмүүсийн
  • 15:38 - 15:41
    урд зогсоод зориг гарган өөрийнхөө
  • 15:41 - 15:44
    айдас, мөрөөдлийн талаар
  • 15:44 - 15:48
    ярих л маш их зориг шаарддаг юм байна.
  • 15:48 - 15:49
    Тэгэхээр... Баярлалаа.
  • 15:49 - 15:54
    (Алга ташилт)
  • 15:54 - 15:56
    ... хамгийн гайхалтай нь
    өдийг хүртэл гайхамшигтай
  • 15:56 - 15:59
    зүйл хийхийг хүсдэг байсан нь
  • 15:59 - 16:00
    өнөөдөр биеллээ оллоо.
  • 16:00 - 16:03
    Гэхдээ 21 сэлэм нэг дор залгисан,
  • 16:03 - 16:05
    Риплигийн Итгэх үү Байх ууд
    зориулж халим болон
  • 16:08 - 16:10
    далайн мууртай савтай усан санд
    6 метр гүнд сэлсэн,
  • 16:10 - 16:12
    Стэн Ли-гийн Супер хүмүүс
    нэвтрүүлэгт орохдоо
  • 16:14 - 16:18
    800 гаран градусын халуун сэлэм
    залгисан зэрэг нь
  • 16:18 - 16:19
    тийм ч гайхалтай зүйл биш юм байна.
  • 16:20 - 16:22
    Гэхдээ халуун байсан шүү!
  • 16:22 - 16:25
    Мөн Рипли болон Гиннест зориулж
  • 16:25 - 16:26
    сэлмээр машин чирсэн,
  • 16:26 - 16:29
    Авъяаслаг Америкчуудын
    сүүлийн шатанд шалгарсан,
  • 16:29 - 16:32
    2007 оны "Иг Нобелын шагнал"
    хүртсэн нь ч гайхалтай биш.
  • 16:32 - 16:34
    Эдгээр нь үнэндээ тийм ч
    гайхалтай зүйлс биш юм.
  • 16:34 - 16:36
    Хүмүүс бол тэгж боддог л доо,
    гэхдээ тийм биш.
  • 16:36 - 16:38
    Харин бурхан өндрөөс,
  • 16:38 - 16:41
    ус болон халимнаас,
    эмч сувилагчдаас, хурц зүйлсээс,
  • 16:41 - 16:42
    олны өмнө ярихаас
    айдаг байсан аймхай,
  • 16:42 - 16:44
    ичимхий, хулчгар хүүг
  • 16:44 - 16:46
    одоо ингээд 10000 м өндөрт
    дэлхийг тойрон нисч,
  • 16:46 - 16:48
    халимтай усан сан дотор
  • 16:48 - 16:50
    хурц зүйл залгиж,
    эмч сувилагчидтай
  • 16:50 - 16:51
    ярилцаж, дэлхий тойрон явж
  • 16:51 - 16:54
    олны өмнө яриулж чаддаг
  • 16:54 - 16:57
    болгосон нь л гайхалтай зүйл билээ.
  • 16:57 - 17:00
    Энэ л үнэхээр гайхалтай зүйл.
  • 17:00 - 17:01
    Би үргэлж боломжгүйг хийхийг --
  • 17:01 - 17:02
    Баярлалаа.
  • 17:02 - 17:04
    (Алга ташилт)
  • 17:04 - 17:05
    Баярлалаа.
  • 17:06 - 17:09
    (Алга ташилт)
  • 17:10 - 17:13
    Үргэлж биелэшгүйг мөрөөдөж байсан маань биеллээ олсон.
  • 17:13 - 17:16
    Ямар нэг гайхалтай зүйл
    хиймээр байсан минь ч
  • 17:16 - 17:17
    биеллээ олсон.
  • 17:17 - 17:20
    Үргэлж л дэлхий тойрон явж
    супер хүний зүйлс хиймээр
  • 17:20 - 17:21
    байсан минь ч мөн биеллээ олсон.
  • 17:21 - 17:23
    Тэгээд юу гээч?
  • 17:23 - 17:26
    Тэр бяцхан хүүгийн том хүсэл мөрөөдлийн
  • 17:26 - 17:27
    нэг хэсэг биелээгүй байсаар л байна.
  • 17:30 - 17:36
    (Инээд) (Алга ташив)
  • 17:37 - 17:40
    Би цаг үргэлж зорилгоо тэмүүллээ
    олохыг хүсч байсан,
  • 17:40 - 17:42
    одоо олсон.
  • 17:42 - 17:43
    Гэхдээ юу гээч?
  • 17:43 - 17:46
    Сэлэм болон миний хүч чадал чухал биш.
  • 17:46 - 17:49
    Харин миний сул талууд, миний үгс чухал.
  • 17:49 - 17:51
    Дэлхийг өөрчлөх гэж айдсаа даван байж,
  • 17:51 - 17:52
    сэлэм тутамд, үгс бүрт,
  • 17:52 - 17:55
    мэс тутамд, амьдрал тутамдаа
    хүмүүсийг супер хүн
  • 17:55 - 17:57
    болгох гэж, биелэшгүйг хийлгэх гэж
  • 17:58 - 18:00
    урам зориг өгөх нь л
  • 18:00 - 18:02
    миний зорилго тэмүүлэл юм.
  • 18:02 - 18:05
    Миний зорилго бол бусдад зорилгоо
    олоход нь туслах.
  • 18:05 - 18:06
    Харин таных?
  • 18:06 - 18:07
    Таны зорилго юу вэ?
  • 18:07 - 18:09
    Та яагаад энд ирсэн юм бэ?
  • 18:09 - 18:12
    Бид бүгд супер баатар байх
    гэж ирсэн гэж би итгэдэг.
  • 18:12 - 18:14
    Таны супер хүч юу вэ?
  • 18:15 - 18:18
    Дэлхийн 7 тэрбум гаруй хүний дотор
  • 18:18 - 18:20
    ердөө хэдэн арван сэлэм залгигчид
  • 18:20 - 18:22
    байгаа л даа, гэхдээ
  • 18:22 - 18:23
    та бол цорын ганц.
  • 18:23 - 18:24
    Та бол өвөрмөц.
  • 18:24 - 18:26
    Таны түүх юу вэ?
  • 18:26 - 18:28
    Юу таныг өөр болгодог вэ?
  • 18:28 - 18:29
    Хэдий таны дуу хоолой сул
  • 18:29 - 18:32
    чичирч байсан ч өөрийнхөө түүхийг хуваалц.
  • 18:32 - 18:33
    Таны зорилго юу вэ?
  • 18:33 - 18:36
    Хэрвэ та юуг ч хийх, хэн ч байх,
    хаашаа ч явах
  • 18:36 - 18:37
    чадалтай байсан бол
  • 18:37 - 18:38
    та юу хийх вэ?
  • 18:38 - 18:40
    Амьдралдаа юу хийж бүтээмээр байна?
  • 18:40 - 18:42
    Таны том мөрөөдлүүд юу вэ?
  • 18:42 - 18:44
    Хүүхэд насны том мөрөөдлүүд чинь юу вэ?
  • 18:44 - 18:46
    Энэ биш байх, тийм үү?
  • 18:46 - 18:48
    Сонин эсвэл хачин гэж
  • 18:48 - 18:50
    хэлж болохуйц таны галзуу
    мөрөөдлүүд юу байв?
  • 18:50 - 18:54
    Энийг харсны дараа тийм ч
    хачин санагдахгүй байгаа биз дээ?
  • 18:55 - 18:57
    Таны сэлэм юу вэ?
  • 18:57 - 18:59
    Хүн бүр айдас болон мөрөөдөл
  • 18:59 - 19:01
    гэсэн хоёр иртэй сэлэмтэй.
  • 19:01 - 19:04
    Юу ч байсан хамаагүй, сэлмээ залги.
  • 19:04 - 19:06
    Ноёд хатагтай нар аа, мөрөөдлөө дага.
  • 19:06 - 19:09
    Мөрөөдлөө дагахад хэзээ ч оройтдоггүй.
  • 19:10 - 19:13
    Намайг биелэшгүйг хийж чадахгүй
    гэж бодож байсан
  • 19:13 - 19:15
    өнөөх бөмбөгтэй хүүхдүүдэд хандаж
  • 19:15 - 19:18
    нэг зүйлийг л хэлмээр байна:
  • 19:18 - 19:19
    Баярлалаа.
  • 19:19 - 19:22
    Муу талынхан байгаагүй бол
    хэзээ ч супер баатар төрөхгүй байсан.
  • 19:23 - 19:27
    Биелэшгүй бол биелэшгүй биш
    гэдгийг батлах гэж би энд ирсэн.
  • 19:28 - 19:32
    Энэ маш аюултай, намайг алж ч мэднэ.
  • 19:32 - 19:34
    Та бүхэнд таалагдана гэж найдъя.
  • 19:34 - 19:35
    (Инээд)
  • 19:36 - 19:39
    Та нарын тус хэрэгтэй.
  • 19:47 - 19:48
    Үзэгчид: Хоёр, гурав...
  • 19:48 - 19:52
    Дан Мэеэр: Үгүй ээ та нар тоолоход
    туслаарай, бүгдээрээ.
  • 19:52 - 19:53
    (Инээд)
  • 19:53 - 19:56
    За надтай хамт тоолоорой, бэлэн үү?
  • 19:56 - 19:57
    Нэг.
  • 19:57 - 19:58
    Хоёр.
  • 19:58 - 19:59
    Гурав.
  • 19:59 - 20:01
    Үгүй ээ, хоёр ш дээ,
    гэхдээ одоо ойлгосон байх.
  • 20:07 - 20:08
    Үзэгчид: Нэг.
  • 20:08 - 20:09
    Хоёр.
  • 20:09 - 20:10
    Гурав.
  • 20:11 - 20:13
    (Гайхна)
  • 20:14 - 20:16
    (Алга ташилт)
  • 20:16 - 20:17
    ДМ: Тийм ээ!
  • 20:17 - 20:23
    (Алга ташилт) (Уухай)
  • 20:23 - 20:25
    Маш их баярлалаа.
  • 20:25 - 20:29
    Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
    Зүрхнийхээ угаас баярлалаа.
  • 20:29 - 20:31
    Биш ээ, гэдэснийхээ угаас баярлалаа.
  • 20:32 - 20:35
    Биелэшгүйг хийхээр ирсэн гэж хэлээд
    биелэшгүйг хийлээ.
  • 20:35 - 20:38
    Гэхдээ энэ бол биелэшгүй биш.
    Өдөр бүр л хийдэг зүйл.
  • 20:38 - 20:43
    Аймхай, бүрэг, туранхай, хулчгар хүү
    энэ TEDx тайзан дээр
  • 20:43 - 20:45
    үг үгээр, сэлэм сэлмээр,
  • 20:45 - 20:47
    амьдрал амьдралаар дэлхийг өөрчилж
  • 20:47 - 20:49
    байгаа нь л биелэшгүй зүйл байсан юм.
  • 20:49 - 20:52
    Хэрвээ би танд ямар нэг
    шинэ санаа өгсөн бол,
  • 20:52 - 20:54
    таныг боломжгүй нь боломжтой
    гэдэгт итгүүлсэн бол,
  • 20:54 - 20:58
    та ч мөн биелэшгүйг хийж чадна
    гэж итгүүлсэн бол
  • 20:58 - 21:01
    би хийх зүйлээ хийж.
    Харин таных дөнгөж эхэлж байна.
  • 21:01 - 21:04
    Үргэлж мөрөөд. Үргэлж мөрөөд.
  • 21:05 - 21:06
    Надад итгэсэнд, мөн миний
  • 21:06 - 21:08
    мөрөөдлийн нэг хэсэг болсонд баярлалаа.
  • 21:08 - 21:10
    Ингээд миний та бүхэнд
  • 21:10 - 21:11
    өгөх бэлэг: Биелэшгүй бол...
  • 21:11 - 21:13
    Үзэгчид: Биелэшгүй биш.
  • 21:13 - 21:15
    Урт аялал, бэлэгний хэсэг.
  • 21:15 - 21:20
    (Алга ташив)
  • 21:20 - 21:21
    Баярлалаа.
  • 21:21 - 21:25
    (Алга ташив)
  • 21:26 - 21:28
    (Уухайлав)
  • 21:28 - 21:30
    Хөтлөгч: Баярлалаа,
    Дэн Маеэр, гайхалтай юм аа.
Title:
Айдсыг даван туулж, биелэшгүйг биелүүлэх нь | Дан Мэер | TEDxМаастрихт
Description:

Супер баатар болж, биелэшгүйг хийхийг хүсч байсан уу? Бидний айдас хичнээн том байсан ч, эсвэл бидний мөрөөдөл хэдий галзуу байсан ч бид бүгдэд супер баатар болох, биелэшгүйг хийх, дэлхийг өөрчлөх чадал бий гэдэгт Дан Мэер итгэдэг. Казакстаны өнчин хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн тусламжийн агентлагийн дарга тэрээр хэрхэн хүүхэд ахуйдаа мэдэрсэн хэт айдас, гадуурхал, дээрэлхлийг даван туулж, супер хүний үйл хэрэг хийж, Авъяаслаг Америкчуудын сүүлийн шатанд шалгарч, Харвардын Их сургууль дээр 2007 оны эрүүл мэндийн салбарын Иг Нобелийн Шагнал хүртэж, 39 удаагийн дэлхийн рекорд тогтоож, дэлхий дээрх эртний бас хамгийн аюултай урлаг болох сэлэм залгилтын мастер болсноо хуваалцана. Тэрээр хүмүүсийг ч мөн биелэшгүй зүйлсийг хийхэд урам зориг өгөх чин хүсэлтэй нэгэн.

Анхны TED яриандаа тэрээр өөрийн хэт айдсаас хэт гайхалтай үйл хэрэг рүү, аймхай хулчгараас дэлхийн рекорд эзэмшигч рүү, азгүй амьтнаас Иг Нобелийн Шагналтан болон Авъяаслаг Америкчуудын сүүлийн шатанд шалгарагч хийсэн урт аяллаа толилуулж байна. Мөн тэрээр сэлэм залгилт хэмээх эртний урлагийн цаадахь шинжлэх ухааныг дэлгэж, супер хүний үйл хэрэг хийж, бүтэлгүйтэл болон хүний биеийн хязгаарыг дийлж, биелэшгүйг хийж, дэлхийг өөрчилж байгаа талаараа хуваалцаж байна. Таныг ч мөн хэрхэн айдсаа даван туулж, өөрийнхөө амьдралдаа биелэшгүйг хийж болох талаар зөвөлгөөг хүргэнэ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
21:38

Mongolian subtitles

Revisions