Return to Video

Өөрийгөө хөгжүүлж чадна гэж итгэхийн хүч

  • 0:01 - 0:04
    "Хараахан" гэдэг үгний хүч.
  • 0:04 - 0:06
    Би Чикагод нэгэн ахлах сургуульд
    сурагчдыг
  • 0:06 - 0:11
    хэд хэдэн шалгалтыг давахыг шаарддаг
    гэдгийг сонссон юм.
  • 0:11 - 0:16
    Хэрвээ тэд амжилттай давr чадаагүй бол
    "Хараахан болоогүй" гэсэн дүн авдаг.
  • 0:16 - 0:18
    Би энэ аргыг үнэхээр гайхалтай гэж
    бодсон л доо.
  • 0:18 - 0:22
    Учир нь хэрвээ чи шалгалтандаа унавал
    чи өөрийгөө хэн ч биш, юу ч биш гэж бодно.
  • 0:22 - 0:25
    Харин "Хараахан болоогүй"
    гэсэн дүн авбал,
  • 0:25 - 0:29
    чи сурах шатаа ахиж л яваа
    гэдгээ мэднэ.
  • 0:29 - 0:32
    Энэ нь чамд ирээдүй рүү тэмүүлэх
    замыг зааж өгдөг.
  • 0:32 - 0:40
    "Хараахан болоогүй" гэдэг үг миний
    ажлын гараанд ихээхэн нөлөөлсөн л дөө.
  • 0:40 - 0:42
    Томоохон эргэлт авчирсан.
  • 0:42 - 0:44
    Би хүүхдүүд хэрхэн хүнд байдал, сорилтыг
  • 0:44 - 0:49
    давж гардаг вэ гэдгийг мэдэхийг хүссэн.
  • 0:49 - 0:52
    Тэгээд 10 настай хүүхдүүдэд
  • 0:52 - 0:57
    өөрсдөд нь ахадсан бодлогууд өгсөн.
  • 0:57 - 1:02
    Тэдний зарим нь үнэхээр итгэмээргүй
    эерэг хандлагатай байсан гээч.
  • 1:02 - 1:06
    Тэд "Би өөрийгөө сорих дуртай",
  • 1:06 - 1:11
    "Шинэ зүйл мэдэж авах байх гэж бодоод л"
    гэхчилэн хариулж байсан.
  • 1:11 - 1:17
    Тэд өөрсдийн чадвараа хөгжүүлж чадна
    гэдгээ мэдэж байсан.
  • 1:17 - 1:21
    Миний нэрлэдэгээр тэд "Хөгжлийн
    сэтгэлгээ''-тэй байсан.
  • 1:21 - 1:27
    Зарим сурагчид харин сүйрэл нүүрлэж буй
    мэт л хүлээж авсан.
  • 1:27 - 1:31
    Тэдний сэтгэлгээний нэгэнт тогтсон өнцгөөс
    хараад үзвэл,
  • 1:31 - 1:38
    оюун ухаан нь шүүмжлэлд өртөж байсан
    болохоор тэд шалталтанд унасан мэт.
  • 1:38 - 1:43
    "Хараахан" гэдэг үгээр урамшихын оронд,
  • 1:43 - 1:47
    тэд "Яг одоо" гэсэн харгислалд атгагдсан
    байж.
  • 1:47 - 1:50
    Тэгэхээр бид юу хийх хэрэгтэй вэ?
  • 1:50 - 1:52
    Би та бүхэнд юу хийхийг хэлж өгье.
  • 1:52 - 1:58
    Нэгэн судалгаанд, тэд дараагийн удаа
    хуулж магадгүй гэдгээ хэлсэн юм.
  • 1:58 - 2:02
    Илүү чармайж бэлдэхийн оронд шүү дээ.
  • 2:02 - 2:05
    Унасны дараахан нэгэн судалгаанд
  • 2:05 - 2:08
    тэд өөрсдөөс нь муу өгсөн хүүхдүүдийг
    хайж байсан.
  • 2:08 - 2:13
    Тэгснээр өөрсдөдөө илүү дээр гэсэн
    мэдрэмжийг авдаг ажээ.
  • 2:13 - 2:20
    Судалж судалсаны эцэст, бид хүнд
    байдлаас гарч чадсан.
  • 2:20 - 2:22
    Шинжлэх ухаанчид
  • 2:22 - 2:25
    хүүхдүүдийг алдаа гаргах тоолонд нь
  • 2:25 - 2:28
    тархины гүйдлийн ажиллагааг хэмжсэн.
  • 2:28 - 2:32
    Зүүн талд, та бүхэн тогтсон сэтгэлгээтэй
    сурагчдыг харж байна.
  • 2:32 - 2:34
    Энд ямар нэг өөрчлөлт бараг байхгүй байна.
  • 2:34 - 2:37
    Тэд алдаанаас зайлсхийж байна.
  • 2:37 - 2:40
    Тэд оролдож үзэхийг ч хүсэхгүй байна.
  • 2:40 - 2:43
    Харин баруун талд, хөгжлийн сэтгэлгээтэй
    сурагчдынх байна.
  • 2:43 - 2:47
    Ур чадвар гэдэг хөгжиж болдог гэдэгт
    итгэдэгүүд нь.
  • 2:47 - 2:49
    Тэд маш идэвхтэй оролцож байна.
  • 2:49 - 2:52
    Тархи нь ''Хараахан" гэдэг үгтэй дүрэлзэж
    байна.
  • 2:52 - 2:54
    Маш идэвхтэй ажиллаж байна.
  • 2:54 - 2:57
    Тэд алдааг шийдвэрлэхийг оролдож байна.
  • 2:57 - 3:01
    Тэд алдаанаасаа суралцаж, засаж байна.
  • 3:02 - 3:05
    Бид хүүхдүүдээ хэрхэн өсгөж байна вэ?
  • 3:05 - 3:09
    Бид "Хараахан"-аар бус "Одоо"-гоор өсгөөд
    байгаа юм биш биз?
  • 3:09 - 3:14
    Бид "А'' авахын л төлөө сурдаг хүүхдүүд
    өсгөж байна уу?
  • 3:14 - 3:20
    Бид хэрхэн хүсэл мөрөөдлөө мөрөөдөхийг
    мэддэггүй хүүхдүүд өсгөж байна уу?
  • 3:20 - 3:27
    Тэдний гол зорилго нь дараагийн "А" авах
    эсвэл шалгалтын хариугаа авах юм гэж үү?
  • 3:27 - 3:33
    Тэдэнд эдгээрийг ирээдүйд өөрсдийгөө
    үнэлэх үнэлэмж болгон үргэлж
  • 3:33 - 3:36
    ашиглаж байгаа юм биш биз?
  • 3:36 - 3:40
    Магадгүй, яагаад гэвэл ажил олгогчид
    над дээр ирээд,
  • 3:40 - 3:43
    "Бид шагналуулахгүйгээр нэг өдрийг ч
  • 3:43 - 3:47
    тэсч чадахгүй залуу ажилчдын
  • 3:47 - 3:50
    бүхэл бүтэн нэгэн үеийг
    өсгөчихөөд байна'' гэдэг.
  • 3:50 - 3:53
    Тэгэхээр бид юу хийж чадах вэ?
  • 3:53 - 3:57
    "Хараахан" гэж урам өгдөг тогтолцоо рүү
    хэрхэн шилжих вэ?
  • 3:57 - 4:00
    Бидний хийж чадах хэдэн зүйл бий.
  • 4:00 - 4:04
    Хамгийн эхлээд, зөвөөр магтах хэрэгтэй.
  • 4:04 - 4:08
    Оюун ухаан, авъяасыг нь биш.
    Энэ нь амжилт олоогүй.
  • 4:08 - 4:10
    Битгий тэгэж магт.
  • 4:10 - 4:15
    Хүүхдийн хэрхэн оролцож байгааг магт.
  • 4:15 - 4:19
    Тэдний хичээл зүтгэл, арга барил, анхаарал
    төвлөрөлт, тууштай байдлыг,
  • 4:19 - 4:21
    тэд хэрхэн ахиж байгааг магт.
  • 4:21 - 4:23
    Ингэж магтсанаар бид хүүхдийг
  • 4:23 - 4:27
    тэсвэр хатуужилтай, хүчтэй болгоно.
  • 4:27 - 4:30
    Өөр давуу талууд ч бас байгаа шүү.
  • 4:30 - 4:34
    Саяхан бид "Хараахан" үгээр хүүхдүүдийг
    урамшуулж чадах
  • 4:34 - 4:37
    нэг шинэ цахим тооны тоглоомыг бүтээхээр
  • 4:37 - 4:42
    Вашингтоны их сургуулийн шинжлэх
    ухаанчдын баг бүрдүүлсэн.
  • 4:42 - 4:48
    Энэ тоглоом нь сурагчдыг хичээл зүтгэл,
    арга, дэвшилээр нь урамшуулдаг.
  • 4:48 - 4:51
    Энгийн тооны тоглоом нь
  • 4:51 - 4:55
    хариултыг яг одоо өгснөөр нь шагнадаг бол
  • 4:55 - 4:58
    энэхүү тоглоом үйл явцаар нь урамшуулдаг.
  • 4:58 - 5:01
    Тэгснээр бид илүү их чармайлт,
  • 5:01 - 5:03
    олон арга барилыг,
  • 5:03 - 5:07
    илүү урт хугацааны оролцоо,
  • 5:07 - 5:13
    маш хүнд бодлоготой тулгарах үед,
    илүү тууштай болж байгааг ажигласан.
  • 5:13 - 5:16
    Зүгээр л "Хараахан", "Хараахан болоогүй"
    гэх эдгээр үгс
  • 5:16 - 5:20
    хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл,
  • 5:20 - 5:27
    ирээдүйд илүү тууштай байх
    замыг нь зааж өгдөг.
  • 5:28 - 5:32
    Мөн бид сурагчдын сэтгэлгээг өөрчилж
    чадна.
  • 5:32 - 5:35
    Нэг судалгаанд, бид тэдэнд
  • 5:35 - 5:39
    аливаа шинэ, бэрхшээлтэй зүйлтэй
    тулгарахад
  • 5:39 - 5:43
    хүн өөрсдийгөө ялан дийлж гарах бүрт
  • 5:43 - 5:49
    тархины нейрон шинэ, хүчтэй холболт үүсгэн
  • 5:49 - 5:52
    илүү ухаантай болдог гэдгийг зааж өгсөн.
  • 5:52 - 5:55
    Юу болсныг хар даа. Энэ судалгаанд,
  • 5:55 - 5:59
    "хөгжлийн сэтгэлгээ"-г заалгаагүй
    сурагчид
  • 5:59 - 6:04
    энэхүү сургуулийн шилжилтээс үүдэн дүн нь
    буурсаар байсан.
  • 6:04 - 6:11
    Харин заалгасан сурагчид дүнгийн хувьд
    огцом ахиц гаргасан.
  • 6:11 - 6:17
    Бид үр дүнг нь харж байна. Энэ мэтийн
    сайжралтыг
  • 6:17 - 6:24
    мянга мянган хүүхдүүдээс, ялангуяа
    тааруухан байсан сурагчдаас харж байна.
  • 6:24 - 6:28
    Одоо эрх тэгш байдлын талаар ярилцацгаая.
  • 6:28 - 6:33
    Энэ улсад, хэсэг бүлэг сурагчид
  • 6:33 - 6:35
    байнгын тааруухан суралцдаг.
  • 6:35 - 6:38
    Жишээ нь, ядуу хотууд болон
  • 6:38 - 6:42
    Индианчуудын тусгай газар нутагт амьдардаг
    хүүхдүүд.
  • 6:42 - 6:46
    Урт хугацаагаар тааруухан
    сурлагатай байгаа учир,
  • 6:46 - 6:49
    олон хүмүүс ч үүнийг
    засах боломжгүй гэж боддог.
  • 6:49 - 6:53
    Гэхдээ сурган хүмүүжүүлэгчид,
    "хараахан" дээр тулгуурласан
  • 6:53 - 6:57
    хөгжлийн сэтгэлгээг
    анги танхимд төлөвшүүлэхэд
  • 6:57 - 7:00
    эрх тэгш байдал бий болно.
  • 7:00 - 7:05
    Хэдэн жишээнүүд дурдъя.
  • 7:05 - 7:11
    Жилийн дотор, Нью-Йоркын Харлемийн
    цэцэрлэгийн анги Үндэсний Амжилтын
  • 7:11 - 7:19
    шалгалтанд 95% авч чадсан.
  • 7:19 - 7:26
    Хүүхдүүдийн олонх нь анх ирэхдээ харандаа
    барьж чаддаггүй байсан.
  • 7:26 - 7:28
    Жилийн дотор,
  • 7:28 - 7:33
    Өмнөд Бронксийн 4-р ангийн сурагчид
  • 7:33 - 7:39
    тооны шалгалтанд Нью-Йорк мужийн шилдэг
  • 7:39 - 7:43
    дөрөвдүгээр ангиар шалгарч чадсан.
  • 7:43 - 7:47
    Жилээс, жил хагас хүрэхгүй хугацаанд,
  • 7:47 - 7:53
    Индианчуудын нэгэн сургуулийн сурагчид
  • 7:53 - 7:59
    дүүргийнхээ хамгийн муу байснаа, хамгийн
    шилдэг нь болж чадсан.
  • 7:59 - 8:05
    Энэ дүүрэг нь Сиатлийн баячуудын хэсгийг
    мөн багтаасан байсан юм шүү.
  • 8:05 - 8:12
    Унаган хүүхдүүд ухаантуудын хүүхдүүдээс
    илүү байж чадсан.
  • 8:12 - 8:18
    Хүнд бэрхшээлийг хичээл зүтгэлээр өөрчилж
  • 8:18 - 8:21
    чадсанаар тэр шүү дээ.
  • 8:21 - 8:25
    Өмнө нь, бэрхшээл оролдлого нь
  • 8:25 - 8:30
    тэднийг тэнэг болгож, амархан бууж
    өгдөг болгодог байсан бол,
  • 8:30 - 8:33
    одоо тэдгээр нь,
  • 8:33 - 8:37
    нейрон шинэ холболтыг илүү
  • 8:37 - 8:39
    бат бэх бий болгож байна.
  • 8:39 - 8:43
    Тэдний ухаантай болж байгаа учир
    үүнд л байна.
  • 8:43 - 8:48
    Би саяхан 13-тай нэг хүүгээс захидал
    хүлээж авсан юм.
  • 8:48 - 8:52
    Тэрээр хэлэхдээ, "Профессор Двэк,
  • 8:52 - 8:58
    бүтээл тань шинжлэх ухааны судалгаан дээр
    суурилсанд их талархаж байна" гэсэн.
  • 8:58 - 9:04
    Тиймээс би судалгаагаа бодит амьдралд
    хэрэгжүүлэхээр шийдсэн.
  • 9:04 - 9:08
    Сурган хүмүүжлийн ажилдаа,
  • 9:08 - 9:11
    мөн гэр бүлийн харилцаандаа,
  • 9:11 - 9:15
    сургууль дээр хүүхдүүдтэй харилцах
    харилцаандаа илүү хичээл зүтгэл гаргасан.
  • 9:15 - 9:22
    Гайхалтай үр дүнг ч харсан.
  • 9:22 - 9:27
    Одоо би амьдралынхаа ихэнхийг дэмий
    өнгөрөөсөн гэдгээ ухаарч байна.
  • 9:29 - 9:35
    Дахиж л олон амьдралыг бүү үрцгээе!
  • 9:35 - 9:39
    Учир нь бид хөгжлийг бий болгох тэр
  • 9:39 - 9:44
    чадваруудыг мэддэг болсоноор
  • 9:44 - 9:50
    үүнийг хүн төрөлхтөний үндсэн эрх болж,
    бүх хүүхдүүд
  • 9:50 - 9:57
    тэрхүү хөгжлийг бий болгох орчинд амьдарч
  • 9:57 - 10:03
    "Хараахан"-аар дүүрэн газарт торниж
    чадна.
  • 10:03 - 10:05
    Баярлалаа.
  • 10:05 - 10:07
    (Алга ташив)
Title:
Өөрийгөө хөгжүүлж чадна гэж итгэхийн хүч
Speaker:
Карол Двэк
Description:

Карол Двэк нь "Хөгжлийн сэтгэлгээ" буюу бид аливааг сурч, асуулдыг шийдвэрлэсэнээр тархиныхаа багтаамжыг сайжруулдаг гэсэн санааг судалдаг. Энэхүү ярианд тэрээр өөртөө ахадсан асуудлыг шийдэх хоёр аргын талаар ярьдаг. Та үүнийг шийдвэрлэж чадахуйц ухаантай биш үү эсвэл та хараахан шийдвэрлэж чадаагүй байна уу? Чухал нөлөөтэй энэхүү салбарын талаар таньд гайхалтай анхны ойлголт өгөх болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
10:20

Mongolian subtitles

Revisions