Return to Video

Зоригтой охидыг адал явдлаар хүмүүжүүл

  • 0:01 - 0:05
    Би багадаа Гиннесийн дэлхийн дээд
    амжилтын тухай номонд их дуртай,
  • 0:05 - 0:09
    өөрөө дэлхийн шинэ амжилт
    тогтоохыг их хүсдэг байлаа.
  • 0:09 - 0:11
    Гэхдээ, бага зэргийн асуудал байсан нь:
  • 0:12 - 0:14
    Надад ямар ч авъяас байсангүй.
  • 0:15 - 0:18
    Тэгээд би ямар нэгэн авъяас шаарддаггүй
  • 0:18 - 0:21
    шинэ амжилт тогтоохоор шийдсэн юм.
  • 0:22 - 0:25
    Би дэлхийн шинэ амжилтыг
  • 0:25 - 0:26
    мөлхөлтийн төрлөөр тогтоохоор шийдэв.
  • 0:28 - 0:30
    (Инээд)
  • 0:31 - 0:34
    Тухайн үед дээд амжилт нь 20 км байв.
  • 0:36 - 0:39
    Энэ нь яагаад ч юм ядах юмгүй
    хийж болохоор санагдаж байлаа.
  • 0:39 - 0:41
    (Инээд)
  • 0:43 - 0:44
    Би Анн гэдэг найзаа элсүүлж,
  • 0:44 - 0:48
    бэлтгэл ч хийх шаардлагагүй гэдэг
    шийдвэрийг хамтран гаргав.
  • 0:48 - 0:51
    (Инээд)
  • 0:51 - 0:54
    Тэгээд бид 2 шинэ амжилт тогтоохоор
    оролдсон өдрөө
  • 0:54 - 0:57
    азын жинснүүд дээрээ
    тавилгын зөөлөвч зүүгээд,
  • 0:57 - 0:58
    гараанаас гарав.
  • 0:59 - 1:02
    Дөнгөж эхлээд л асуудалд орлоо.
  • 1:02 - 1:06
    Жинсний материал
    бидний арьсыг урж, холгож,
  • 1:06 - 1:08
    тун удалгүй бидний өвдөг
    гэмтэж эхлэв.
  • 1:09 - 1:10
    Хэдэн цагийн дараа
  • 1:11 - 1:12
    бороо орж эхлэв.
  • 1:14 - 1:16
    Тэгээд Анн тэмцээнийг орхив.
  • 1:17 - 1:19
    Удалгүй, гадаа харанхуй болов.
  • 1:21 - 1:23
    Тэр үед миний өвдөгнөөс жинс нэвтэртэл
    цус гарч байлаа.
  • 1:24 - 1:27
    Хүйтнээс, өвдөлтөөс,
    нэгэн хэвийн байдлаас үүдэн
  • 1:27 - 1:28
    би хий юм харж эхлэв.
  • 1:28 - 1:32
    Та нарт өөрийнхөө ямар их зүдэрсэн талаар
    ойлгуулахын тулд дараах баримтыг хэлье.
  • 1:33 - 1:37
    Би сургуулийн гүйлтийн замын эхний
    нэг тойрогт 10 минут зарцуулсан.
  • 1:38 - 1:41
    Харин сүүлийн тойрогт
    бараг 30 минут болов.
  • 1:42 - 1:46
    Ингээд 12 цагийн турш мөлхөсний эцэст
  • 1:46 - 1:48
    би зогсов.
  • 1:48 - 1:51
    Нийт явсан замаа тооцоход
    13,6 км байлаа.
  • 1:52 - 1:56
    20,5 км-ийн дээд амжилтыг
    эвдэж чадаагүй.
  • 1:56 - 2:00
    Би маш олон жилийн турш энэ түүхийг
    хөгийн бүтэлгүйтэл гэж бодож явлаа.
  • 2:00 - 2:02
    Гэхдээ өнөөдөр би өөрөөр хардаг.
  • 2:02 - 2:06
    Учир нь би дэлхийн шинэ амжилтыг
    тогтоохоор оролдож байх үедээ
  • 2:06 - 2:07
    3 зүйл хийж байсан юм.
  • 2:07 - 2:09
    Би өөрийн тухтай бүсээсээ гарсан,
  • 2:09 - 2:12
    би өөрийн хүч чадлаа сорьсон,
  • 2:12 - 2:14
    мөн би өөртөө болон гаргасан шийдвэртээ
  • 2:14 - 2:16
    итгэх итгэлээ олсон юм.
  • 2:16 - 2:18
    Тухайн үедээ мэдээгүй ч гэсэн
  • 2:18 - 2:21
    эдгээр нь бүтэлгүйтлийн шинж тэмдэг
    биш байлаа.
  • 2:21 - 2:24
    Харин эр зоригийн илрэл байв.
  • 2:25 - 2:28
    Би 1989 онд 26 настайдаа
  • 2:28 - 2:30
    Сан Франциско хотын гал сөнөөгч болж,
  • 2:31 - 2:35
    тэнд 1500 эрэгтэй ажилтантай хэлтсийн
    15 дахь эмэгтэй болж байлаа.
  • 2:35 - 2:39
    (Алга ташилт)
  • 2:41 - 2:43
    Та нарын төсөөлж байгаачлан,
    намайг очиход
  • 2:43 - 2:46
    тухайн ажлыг хийж чадах эсэх
    эргэлзээ маш их байлаа.
  • 2:46 - 2:51
    Хэдийгээр би 177 см өндөртэй, 68 кг
    жинтэй коллежийн сэлүүрчин,
  • 2:51 - 2:56
    мөн 12 цагийн турш өвдөгний халуу дүүгсэн
    өвдөлтийг тэсч чадсан хүн байсан ч,
  • 2:56 - 2:57
    (Инээд)
  • 2:57 - 3:00
    би өөрийнхөө хүч чадал, тэвчээрээ
    нотлох хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа.
  • 3:00 - 3:02
    Удалгүй нэг өдөр галын дуудлага ирж,
  • 3:02 - 3:04
    манай багийнхан очиход,
  • 3:04 - 3:08
    зөрөг зам дээрх барилгаас
    хар утаа нүүгэлтэж байлаа.
  • 3:08 - 3:11
    Би Скип гэдэг том залуутай хамтран
  • 3:11 - 3:13
    тэр ус шүрших хоолой урд,
    би ардаас нь явав.
  • 3:13 - 3:15
    Гал яг л асдгаараа асч
  • 3:15 - 3:18
    утаатай, их халуун байлаа.
  • 3:19 - 3:21
    Гэтэл гэнэтхэн
    дэлбэрэлт болж,
  • 3:21 - 3:24
    Скип бид 2 хойш шидэгдэж,
  • 3:24 - 3:27
    миний маск цохигдон далийсан байлаа.
  • 3:27 - 3:29
    Хэсэг хугацаанд багагүй толгой эргэв.
  • 3:29 - 3:32
    Түүний дараагаар би босоод
  • 3:32 - 3:34
    цоргыг олохоор тэмтэрч
  • 3:34 - 3:37
    гал сөнөөгчийн хийх ёстой зүйлийг хийсэн:
  • 3:37 - 3:38
    би урагшаа зүтгэн,
  • 3:38 - 3:40
    усыг нээж,
  • 3:40 - 3:42
    өөрийн гараар галыг унтраасан.
  • 3:43 - 3:45
    Уг дэлбэрэлтийн шалтгаан нь
    ус халаагч байв.
  • 3:45 - 3:48
    Хүн шархдаагүйгээр зогсохгүй
    тийм ч сүртэй осол биш байв.
  • 3:48 - 3:51
    Гэхдээ дараа нь Скип над дээр ирээд,
  • 3:51 - 3:53
    "Сайн ажиллалаа, Каролин"
  • 3:53 - 3:55
    гэж гайхширсан хоолойгоор хэлэв.
  • 3:55 - 3:57
    (Инээд)
  • 3:58 - 4:03
    Галыг унтраах тийм ч хэцүү байгаагүй,
    гэтэл яагаад тэр над руу
  • 4:03 - 4:06
    гайхсан маягтай хардаг билээ?
  • 4:06 - 4:08
    Тэгээд бүх зүйл тодорхой болов:
  • 4:08 - 4:11
    Скип их сайхан залуу,
  • 4:11 - 4:14
    мөн маш сайн гал сөнөөгч хэдий ч
  • 4:14 - 4:17
    эмэгтэй хүнийг хүчтэй биш
    гэж бодоод зогсохгүй,
  • 4:17 - 4:20
    зоригтой ч биш гэж боддог байв.
  • 4:21 - 4:23
    Мөн тэр тэгэж боддог
    цорын ганц хүн нь ч биш байв.
  • 4:23 - 4:26
    Найзууд, танилууд болон танихгүй хүмүүс,
  • 4:26 - 4:28
    мэргэжлийн маань замд таарсан
    эрэгтэй, эмэгтэй хүмүүс
  • 4:28 - 4:31
    бүгд надаас нэг зүйлийг
    дахин дахин асуудаг:
  • 4:31 - 4:35
    "Каролин, тэр их гал, тэр их аюулаас
    чи айхгүй байна уу?" гэж.
  • 4:35 - 4:39
    Үнэндээ би хэзээ ч эрэгтэй гал сөнөөгчөөс
    энэ асуултыг асууж байхыг сонсоогүй.
  • 4:39 - 4:41
    Тэгээд би сонирхож эхлэв.
  • 4:41 - 4:45
    Яагаад хүмүүс эмэгтэй хүнийг
    зоригтой байж чадна гэж боддоггүй юм бол?
  • 4:45 - 4:48
    Энэ асуултын хариу нь
    ингэж тодорхой болсон юм.
  • 4:48 - 4:50
    Нэг найз маань бага охиныхоо
  • 4:50 - 4:52
    маш аймхай талаар надад гомдоллов.
  • 4:52 - 4:55
    Ингээд би найзын маань охин
    үнэхээр аймхайг анзаарч,
  • 4:55 - 5:00
    гэхдээ түүнээс илүүтэйгээр
    эцэг эх нь санаа зовсон байдалтай байв.
  • 5:00 - 5:03
    Тэд охиноо гадаа байхад нь ихэнхдээ
    дараах зүйлсийг хэлж байв:
  • 5:03 - 5:07
    "Болгоомжтой бай", "Анхаараарай",
    эсвэл "Үгүй".
  • 5:09 - 5:12
    Миний найзууд мэдээж муу эцэг эх биш.
  • 5:12 - 5:15
    Тэд зүгээр л ихэнх эцэг, эхчүүдийн
    хийдэг зүйлийг хийж байлаа.
  • 5:15 - 5:18
    Тэр нь хөвгүүдээс илүү охиддоо
    анхаарал тавьж, болгоомжилж байв.
  • 5:19 - 5:24
    Инээдтэй нь тоглоомын талбайд байрладаг
    галын шонтой холбоотой нэг судалгаа байв.
  • 5:24 - 5:29
    Түүний үр дүнд бяцхан охидуудад
    галын шонгийн аюулын талаар
  • 5:29 - 5:32
    аав ээж нь сануулга өгөх магадлал
    их байсан байна.
  • 5:32 - 5:36
    Тэгсэн хэдий ч бяцхан охидууд
    галын шон дээр тоглохыг хүсвэл,
  • 5:36 - 5:39
    эцэг, эх нь хажууд нь туслах элбэг байв.
  • 5:39 - 5:41
    Гэхдээ бяцхан хөвгүүдэд?
  • 5:41 - 5:44
    Тэдэнд ямар ч айдас байсан хамаагүй,
  • 5:44 - 5:47
    галын шон дээр тоглохыг нь дэмжиж,
  • 5:47 - 5:52
    ихэнхдээ яаж хэрэглэдэг талаар
    зааварчилгаа өгч байв.
  • 5:53 - 5:57
    Тэгэхээр энэ нь охид, хөвгүүдэд
    ямар ойлголт өгдөг вэ?
  • 5:58 - 6:02
    Ерөнхийдөө охид эмзэг бөгөөд
    тусламж их хүсдэг бол
  • 6:02 - 6:06
    хөвгүүд ямар ч хэцүү даалгаврыг
    өөрсдөө даван туулах ёстой.
  • 6:07 - 6:09
    Энэ нь охид аймхай байж,
  • 6:09 - 6:12
    хөвгүүд зоригтой байх ёстой
    гэдэг мэссэж өгч байна.
  • 6:13 - 6:16
    Инээдтэй нь бага насандаа
    охид болон хөвгүүд
  • 6:16 - 6:18
    бие махбодын хувьд их төстэй байдаг байна.
  • 6:18 - 6:20
    Үнэндээ бэлгийн бойжилт хүртлээ
  • 6:20 - 6:23
    ихэнх охид илүү хүчтэй бөгөөд
    томоожсон байдаг.
  • 6:23 - 6:24
    Гэсэн хэдий ч насанд хүрсэн бид нар
  • 6:24 - 6:27
    охидыг илүү эмзгээр төсөөлж,
  • 6:27 - 6:29
    тэдэнд тусламж илүү хэрэгтэй,
  • 6:29 - 6:31
    тэд их зүйлийг даван туулж
    чадахгүй мэтээр аашилдаг.
  • 6:31 - 6:34
    Энэ нь бидний багадаа
    хүлээн авдаг мэдээлэл ба
  • 6:34 - 6:37
    биднийг өсч бойжих үед
    бүрэн шингэсэн байдаг.
  • 6:37 - 6:40
    Эмэгтэйчүүд бид нар үүнд итгэдэг,
    эрэгтэйчүүд ч үүнд итгэдэг,
  • 6:40 - 6:41
    тэгээд яадаг гээч?
  • 6:42 - 6:45
    Бид эцэг, эх болох үедээ,
    энэ мэдээллийг хүүхдүүддээ дамжуулдаг,
  • 6:45 - 6:46
    тэгээд дахин үргэлжилдэг.
  • 6:47 - 6:49
    Тэгэхээр одоо би хариултаа оллоо.
  • 6:49 - 6:52
    Ийм л учраас эмэгтэйчүүд,
    бүр гал сөнөөгч эмэгтэйчүүд хүртэл
  • 6:52 - 6:54
    айх ёстой мэт нийгмийн
    хүлээлттэй учирдаг.
  • 6:54 - 6:57
    Ингээд л эмэгтэйчүүд илүү
    аймхай болж төлөвших нь.
  • 6:58 - 7:01
    Харин одоо намайг ингэж хэлэхэд
    та нарын зарим нь итгэхгүй байх,
  • 7:01 - 7:04
    гэхдээ би айдсыг эсэргүүцдэг хүн биш.
  • 7:04 - 7:08
    Айдас биднийг хамгаалахын тулд оршдог
    чухал мэдрэмж гэдгийг мэднэ.
  • 7:08 - 7:10
    Гэхдээ асуудал нь юу вэ гэхээр
  • 7:11 - 7:14
    охид өөрсдийн тухтай бүсээсээ гадуур
    ямар нэг зүйлтэй учрахад
  • 7:14 - 7:17
    бидний зааж дэмждэг хамгийн эхний
    хариу үйлдэл нь айдас байгаа юм.
  • 7:18 - 7:20
    Би олон жилийн турш
    параплан нисгэгч байлаа.
  • 7:22 - 7:24
    (Алга ташилт)
  • 7:24 - 7:27
    Параплан гэдэг нь шүхэр маягийн
    далавч бөгөөд
  • 7:27 - 7:30
    үнэхээр сайн нисдэг,
  • 7:30 - 7:33
    гэвч энэ нь олон хүний хувьд
    уяагаар холбогдсон
  • 7:33 - 7:34
    орны даавуу шиг л харагддаг.
  • 7:34 - 7:36
    (Инээд)
  • 7:36 - 7:38
    Тэгээд би уулын орой дээр маш их хугацааг
  • 7:38 - 7:40
    тэрхүү орны даавууг хийлэхэд,
  • 7:40 - 7:41
    гүйхэд болон нисэхэд зарцуулсан.
  • 7:42 - 7:44
    Би одоо та нарын юу гэж бодож байгааг
    мэдэж байна.
  • 7:44 - 7:48
    Та нар, Каролин багахан ч гэсэн
    айсан байх учиртай гэж байгаа байх.
  • 7:49 - 7:51
    Мэдээж та нарын зөв.
  • 7:51 - 7:53
    Би үнэхээр айж байсан.
  • 7:53 - 7:54
    Гэхдээ уулын орой дээр
  • 7:54 - 7:57
    салхины зөв чиглэлийг хүлээн зогсохдоо,
  • 7:57 - 7:59
    би өөр маш олон зүйлийг мэдэрсэн:
  • 7:59 - 8:01
    сэтгэл догдлол, өөртөө итгэх итгэл.
  • 8:02 - 8:04
    Би өөрийгөө сайн нисгэгч гэдгээ
    мэдэж байсан.
  • 8:04 - 8:08
    Би нөхцөл байдал сайн байгааг, үгүй бол
    тэнд зогсохгүй байснаа мэднэ.
  • 8:08 - 8:11
    Би агаар дээр мянган бээрийн өндөрт
    ямар гайхамшигтай байхыг мэдэрсэн.
  • 8:11 - 8:13
    Мэдээж айсан,
  • 8:13 - 8:15
    гэхдээ би айдсаа нухацтай
    шинжилж үзээд,
  • 8:15 - 8:18
    хэр чухал болохыг
    нь тодорхойлоод,
  • 8:18 - 8:22
    байх ёстой газар нь байрлуулсан:
  • 8:22 - 8:26
    миний сэтгэл догдлол, төсөөлөл,
    өөртөө итгэх итгэлийн ард.
  • 8:27 - 8:29
    Тэгэхээр би айдсын эсрэг хүн биш.
  • 8:29 - 8:32
    Би зүгээр л их зоригтой хүн.
  • 8:35 - 8:38
    Би таны охидыг заавал гал сөнөөгч,
  • 8:38 - 8:40
    эсвэл параплан шүхэрчин
    болох ёстой гээгүй,
  • 8:40 - 8:45
    зүгээр л бид охидоо хулчгар, бүр нэмэргүй
    хүн болгон өсгөж байна гэдгийг,
  • 8:45 - 8:47
    бие махбодын эрсдэлээс сэргийлэн
    анхааруулсан цагаас
  • 8:47 - 8:49
    энэ байдал эхэлдэг л гэж хэлж байна.
  • 8:49 - 8:52
    Бидний сурсан айдас болон
    туулж өнгөрүүлээгүй туршлага
  • 8:52 - 8:54
    бидэнтэй хамт өсч томордог.
  • 8:54 - 8:58
    Түүнчлэн бидний даван туулж буй бүх зүйлд
    уусан шингэж дараах байдлаар илэрч байна:
  • 8:58 - 9:00
    илэн далангүй ярилцахаас татгалзах,
  • 9:00 - 9:03
    бусдад таалагдахын тулд дүр эсгэх,
  • 9:03 - 9:06
    мөн өөрийн гаргасан шийдвэртээ
    эргэлзэн, итгэлгүй байх гэх мэт.
  • 9:07 - 9:09
    Тэгэхээр бид яаж зоригтой болдог вэ?
  • 9:10 - 9:12
    Сайхан мэдээ нь гэвэл
  • 9:12 - 9:14
    зоригтой байхад
    суралцаж болдог.
  • 9:14 - 9:16
    Тэгээд суралцаж болдог
    бүх л зүйлийн адилаар,
  • 9:16 - 9:18
    дасгалжуулалт хэрэгтэй.
  • 9:18 - 9:20
    Тэгэхээр нэгдүгээрт,
  • 9:20 - 9:21
    бид гүнзгий амьсгаа аваад
  • 9:21 - 9:23
    өөрсдийн охидоо тэшүүрээр гулгахад нь,
  • 9:23 - 9:26
    модонд болон
    тоглоомын талбайн галын шон дээр
  • 9:26 - 9:29
    авирахыг нь дэмжих хэрэгтэй.
  • 9:29 - 9:32
    Миний ээж ийм л зүйл хийсэн.
  • 9:32 - 9:33
    Тухайн үед түүний мэдэлгүй
  • 9:33 - 9:36
    хэрэгжүүлсэн зүйлийг
    судлаачид Эрсдэлтэй Тоглоом
  • 9:36 - 9:38
    гэж нэрлэдэг байна.
  • 9:38 - 9:42
    Судалгааны үр дүнд эрсдэлтэй тоглоом нь
    хүүхэд бүрт маш хэрэгтэйг тогтоосон:
  • 9:42 - 9:45
    Яагаад гэвэл энэ тоглоомын хэлбэр
    аюулын үнэлгээ,
  • 9:45 - 9:47
    сэтгэл ханамжийн үнэ цэнэ,
  • 9:47 - 9:49
    уян хатан чанар,
  • 9:49 - 9:51
    мөн өөртөө итгэх итгэлийг сургадаг юм.
  • 9:51 - 9:53
    Өөрөөр хэлбэл
  • 9:53 - 9:56
    хүүхэд гадаа тоглон
    зоригтой байхад суралцахдаа давхар
  • 9:56 - 9:59
    амьдралын үнэт хичээлийг сурдаг юм.
  • 10:01 - 10:05
    Хоёрт, бид охиддоо хэт их
    сэрэмжлүүлэг өгөхөө болих хэрэгтэй.
  • 10:05 - 10:08
    Тэгэхээр дараагийн удаа
  • 10:08 - 10:10
    "Болгоомжтой байгаарай, гэмтэх нь" эсвэл
  • 10:10 - 10:12
    "Битгий, аюултай" гэж хэлэхээ
    азнаарай.
  • 10:12 - 10:16
    Яг үнэндээ дараах зүйлсийг
    ихэвчлэн хэлж байгаагаа санаарай:
  • 10:16 - 10:18
    тэр өөрийгөө дайчлах хэрэггүй,
  • 10:19 - 10:21
    тэр хангалттай сайн биш,
  • 10:21 - 10:23
    тэр аймхай байх ёстой.
  • 10:24 - 10:26
    Гуравт,
  • 10:26 - 10:29
    эмэгтэйчүүд бид ч гэсэн зоригтой байхад
    сурч эхлэх хэрэгтэй.
  • 10:30 - 10:33
    Бид өөрсөддөө заахгүй л бол
    охидууддаа зааж өгч чадахгүй.
  • 10:34 - 10:36
    Тэгэхээр бас нэг зүйл байна:
  • 10:36 - 10:39
    айдас болон сэтгэл догдлол нь
  • 10:39 - 10:41
    үнэхээр төстэй мэдрэмж юм.
  • 10:42 - 10:44
    Чичирсэн гар, түргэссэн зүрхний цохилт,
  • 10:44 - 10:46
    сандарсан байдал,
  • 10:46 - 10:47
    би та нарын ихэнх нь
  • 10:48 - 10:50
    өөрсдийгөө айж байна гэж бодсон
    сүүлийн удаадаа,
  • 10:50 - 10:54
    зүгээр л сэтгэл догдлолыг мэдэрч байсан
    болов уу гэж мөрийцөхөд бэлэн байна.
  • 10:54 - 10:56
    Тэгээд та нэг боломжоо алдсан байна.
  • 10:56 - 10:57
    Тийм учраас сайн давт.
  • 10:58 - 11:01
    Охидууд гадаа гарч зоригтой байхыг
    сурдаг бол,
  • 11:01 - 11:07
    томчууд тэшүүрээр гулгаж, модонд авирахыг
    хүсдэггүйг ойлгож байна.
  • 11:07 - 11:10
    Тэгэхээр бид энэ занг
    байнга сургуулилж байх хэрэгтэй.
  • 11:10 - 11:12
    Гэртээ, ажил дээрээ
  • 11:12 - 11:14
    энд хүртэл,
  • 11:15 - 11:17
    өөрийнхөө биширдэг хүнтэй
    ярилцах зоригтой байх хэрэгтэй.
  • 11:18 - 11:22
    Эцэст нь, таны охин
    эгц уулын орой дээрээс
  • 11:22 - 11:26
    дугуйтай доошоо буухаас
    хэтэрхий айж байна гэж бодъё.
  • 11:28 - 11:31
    Ийм үед түүнийг зоригтой байдалдаа
    хүрэхэд нь чиглүүл.
  • 11:31 - 11:35
    Эцсийн үр дүнд тэр уул
    үнэхээр эгц байсан ч гэсэн
  • 11:35 - 11:39
    таны охин айдсаар биш эр зоригоор
    үр дүнд хүрдгийг мэдэх болно.
  • 11:40 - 11:44
    Яагаад гэвэл урд нь байгаа
    эгц уул гол нь биш.
  • 11:44 - 11:48
    Түүний өмнө байгаа амьдралд
    чухал нөлөөтэй.
  • 11:48 - 11:52
    Охид бидний хамгаалж чадахгүй
    бүхий л аюул,
  • 11:52 - 11:55
    бидний зөвлөн туслаж чадахгүй
    бүхий л бэрхшээлүүдийг
  • 11:55 - 11:57
    үнэлж, зохицуулж сурна.
  • 11:58 - 12:01
    Энд байгаа бидний охид болон
  • 12:01 - 12:02
    дэлхийг тойрсон бүх охидын
  • 12:02 - 12:04
    ирээдүйд нь тохиолдох л зүйл.
  • 12:06 - 12:07
    Дашрамд дурдахад,
  • 12:08 - 12:11
    мөлхөлтийн төрлөөр дэлхийн дээд амжилт
  • 12:11 - 12:14
    (Инээд)
  • 12:14 - 12:17
    өнөөдрийн байдлаар 56 км байгаа,
  • 12:19 - 12:22
    би энэ дээд амжилтыг
    эмэгтэй хүн эвдэхийг хармаар байна.
  • 12:22 - 12:28
    (Алга ташилт)
Title:
Зоригтой охидыг адал явдлаар хүмүүжүүл
Speaker:
Каролин Поул
Description:

Зоригтой охид тэшүүрээр гулгаж, модонд авирч, унаж, өвдгөө шалбалж, буцаж босч ирдэг. Ингэснээр тэд зоригтой эмэгтэй болж өсдөг. Хэрхэн бүтээмжтэйгээр бага зэргийн эрсдлийг туулж, өөртөө итгэлтэй охид өсгөх талаар яриа, зөвлөмжийг гал сөнөөгч, параплан нисгэгч, адал явдал хайгч Каролин Поулаас суралцаарай.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:41

Mongolian subtitles

Revisions Compare revisions