WEBVTT 00:00:01.812 --> 00:00:04.982 Миний гарт маш эртний нэгэн зүйл байна. 00:00:04.982 --> 00:00:08.072 Энэ хүн төрөлхтний бүтээсэн ямар ч зүйлээс өмнө, 00:00:08.072 --> 00:00:10.707 эх дэлхий дээр амьдрал бий болохоос ч өмнө, 00:00:10.707 --> 00:00:13.677 тивүүд болон тэднийг хуваах далай тэнгисүүд ч бүрэлдэхээс өмнө, 00:00:13.677 --> 00:00:16.727 дөрөв гаруй тербум жилийн тэртээд нарны аймаг маань бүрэлдэж 00:00:16.727 --> 00:00:20.727 гараг эрхэс биежин тогтож байх үед бий болсон зүйл. 00:00:21.275 --> 00:00:24.515 Энэ төмөр никелийн хэлтэрхий тийм ч онцгой харагдахгүй байж магад. 00:00:24.515 --> 00:00:27.385 Гэвч үүнийг хагалаад доторхыг нь нээж үзвэл 00:00:28.315 --> 00:00:31.395 та үүнийг дэлхийн металлаас өөр болохыг анзаарна. 00:00:31.435 --> 00:00:35.005 Энэ бүтэц бол зөвхөн задгай сансарт л бүрэлдэх боломжтой металын болор буюу 00:00:35.005 --> 00:00:38.475 хайлсан метал сая сая жилд маш бага бага температураар хөрж 00:00:38.475 --> 00:00:40.115 бэхжсэн бүтэц юм. 00:00:40.575 --> 00:00:43.865 Энэ зүйл эрт үед гарагууд бүрэлдэн тогтсоны дараагаар орхигдож үлдсэн 00:00:43.865 --> 00:00:45.885 олон сая хэлтэрхийн нэг. 00:00:45.885 --> 00:00:48.705 Бид эдгээр биетүүдийг "АСТРОИД" гэж нэрлэдэг. NOTE Paragraph 00:00:49.155 --> 00:00:53.175 Тэд бол бидний хамгийн эртний бөгөөд хамгийн олон тохиох огторгуйн хөршүүд. 00:00:53.175 --> 00:00:55.475 Энэ зураглал бидэнд дэлхийн ойролцоох, 00:00:55.475 --> 00:00:58.795 нарны тойрог замд орших астроидуудыг харуулж байна. 00:00:58.795 --> 00:01:02.615 Үүн дээрх дэлхий, нар, болон астроидуудын хэмжээг хэд дахин томруулсан байгаа. 00:01:02.615 --> 00:01:05.475 Иймээс та бүхэн тэднийг илүү тод ялган харж чадаж байгаа юм. 00:01:05.475 --> 00:01:08.856 Дэлхий дахинаа олон арван шинжээчдийн баг эдгээр биетүүдийг хайн эрж 00:01:08.856 --> 00:01:10.586 өдөр бүр шинийг нээн илрүүлж, 00:01:10.586 --> 00:01:13.526 дэлхийн ойролцоох огторгуйд байрлалыг тогтоосоор байна. 00:01:13.526 --> 00:01:15.856 Тэдний ихэнх нь НАСА-н санхүүжилтээр явагддаг. 00:01:15.856 --> 00:01:19.596 Миний хувьд астроидуудыг хайх ажил маш том олон нийтийн ажил мэт санагддаг. 00:01:19.596 --> 00:01:22.816 Бид хурдны зам барихын оронд задгай сансрыг зураглаж, 00:01:22.816 --> 00:01:25.796 үеэс үед өвлөгдөн үлдэх архив санг бүтээж байна шүү дээ. NOTE Paragraph 00:01:25.796 --> 00:01:32.186 Эд бол зөвхөн өнгөрсөн жил олдсон дэлхийн ойролцоох 1556 астриодууд. 00:01:34.063 --> 00:01:37.543 Харин эдгээр нь бол дэлхий ойролцоо байгаа одоогоор олдсон бүх астроидууд. 00:01:37.553 --> 00:01:41.393 Сүүлийх нь дугаар нь 13733 байсан. 00:01:41.393 --> 00:01:44.183 Эд бүгд нэг бүрчлэн зураглагдаж, ангилагдсан төдийгүй 00:01:44.183 --> 00:01:46.203 нарыг тойрон эргэх зам нь ч тогтоогдсон. 00:01:46.203 --> 00:01:48.483 Хэдийгээр астроид бүр өөр хоорондоо ялгаатай ч 00:01:48.483 --> 00:01:51.583 олон арван жилийн өмнөөс туулах замыг нь тодорхойлж болдог. 00:01:51.583 --> 00:01:54.703 Зарим астриодуудын замыг маш нарийн тооцоололтой гаргадаг. 00:01:55.163 --> 00:02:00.293 Жишээ нь, Жэт Пропулшоны лабораторийн эрдэмтэд "Тоутатус" хэмээх астриодын 00:02:00.293 --> 00:02:03.633 дөрвөн жилийн хугацаанд туулах замыг гучин км-ын зөрүүтэй тогтоож байв. 00:02:03.813 --> 00:02:09.293 Тухайн 4 жилийн хугацаанд Тоутатис нь нийт 8.5 тэрбум км аялсан байдаг. 00:02:09.353 --> 00:02:12.623 Энэ нь маш их ойртуулсан тооцоолол буюу 00:02:12.623 --> 00:02:19.553 ердөө 0.000000004% зөрүүтэй гэсэн үг. NOTE Paragraph 00:02:19.775 --> 00:02:22.765 (Инээд) NOTE Paragraph 00:02:22.765 --> 00:02:26.805 Тэгэхээр, миний энэ гайхамшигтай астроидын хэлтэрхийг бариад зогсож буй шалтгаан бол: 00:02:26.805 --> 00:02:29.685 Яг л бусад бүх хөршүүдийн адилаар астриодууд ч гэсэн заримдаа 00:02:29.685 --> 00:02:32.565 урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн айлчлал хийдэгт байгаа юм. NOTE Paragraph 00:02:33.045 --> 00:02:37.905 3 жилийн өмнө энэ өдөр Оросын Челябинск хотод нэгэн жижиг астроид дэлбэрчээ. 00:02:37.905 --> 00:02:43.015 Тэр биет ойролцоогоор 19 метрийн өргөнтэй буюу нэг жижиг дэлгүүрийн дайтай гэсэн үг. 00:02:43.044 --> 00:02:47.044 Иймэрхүү хэмжээтэй биетүүд ойролцоогоор 50 жил тутамд дэлхийтэй мөргөлдөж байдаг. NOTE Paragraph 00:02:48.022 --> 00:02:51.812 66 сая жилийн өмнө үүнээс хамаагүй том нэгэн биет дэлхийтэй мөргөлдсөн нь 00:02:51.812 --> 00:02:53.672 асар өргөн хэмжээний сүйрлийг үүсгэсэн. 00:02:53.672 --> 00:02:56.622 Ургамал, амьтдын 75 хувь нь устаж үгүй болсон бөгөөд 00:02:56.622 --> 00:02:59.752 тэдний нэг нь динозаврууд гэж бодохоор маш харамсалтай. 00:02:59.752 --> 00:03:02.392 Тэр биет нь ойролцоогоор 10 км-н өргөнтэй байж. 00:03:02.392 --> 00:03:06.392 10 км гэдэг нь Боейнг 747 загварын зорчигч тээврийн онгоцны нисэх өндөрлөг. 00:03:06.392 --> 00:03:09.902 Тэгэхээр та дараагийн удаа онгоцоор зорчихдоо цонхоо сөхөн гадагш хараад 00:03:09.902 --> 00:03:14.172 газраас сууж яваа онгоцны тань далавчийг шүргэхүйц өндөртэй, 00:03:14.172 --> 00:03:18.942 нисэж яваа онгоц дайрч өнгөрөхийн тулд бүхэл бүтэн минут зарцууулахуйц өргөнтэй 00:03:18.942 --> 00:03:21.312 тийм агуу том чулууг төсөөлөөд үзээрэй. 00:03:21.313 --> 00:03:23.983 Энэ бол дэлхийг мөргөсөн астроидын хэмжээ. NOTE Paragraph 00:03:24.613 --> 00:03:27.883 Астроидуудыг манай гарагт маш том аюул авчрагч гэдгийг мэдэх болсоор 00:03:27.883 --> 00:03:30.783 ердөө гучаадхан жил өнгөрч байна. Гэсэн ч бид түүнээс хойш 00:03:30.783 --> 00:03:34.573 эдгээр биесийг нээн илрүүлж, төрөлжүүлэн ангилах ажилуудыг хийсээр байгаа юм. 00:03:35.203 --> 00:03:37.553 Надад харин түүний нэг хэсэг болох аз тохиосон юм. 00:03:37.553 --> 00:03:41.613 Би НАСА-н НЕОВАЙС хэмээх телескопыг ашигладаг шинжээдийн багийн нэгэн шинжээч. 00:03:41.613 --> 00:03:44.833 НЕОВАЙС нь анхнаасаа астриодуудыг хайн илрүүлэхэд зориулагдаагүй. 00:03:44.833 --> 00:03:48.463 Түүнийг 7 сарын хугацаанд эх дэлхийг тойрон эргэж нарны аймгаас гадна орших 00:03:48.463 --> 00:03:51.993 орчлон ертөнцийн хамгийн хүйтэн одод, хамгийн тод галактик, гараг эрхэсийг 00:03:51.993 --> 00:03:55.783 хайн эрэлхийлэхэд зориулан бүтээсэн юм. Тэр ч тэрхүү ажлаа маш амжилттай хийсэн. 00:03:55.783 --> 00:03:58.993 Гэсэн ч өнөөдөр, түүнээс хойш зургаан жилийн дараа ч ажилласан хэвээр. 00:03:58.993 --> 00:04:01.343 Бид түүнийг астроидуудыг хайн илрүүлэхэд ашиглах болсон. 00:04:01.343 --> 00:04:04.273 Хэдийгээр Неовайс маш гайхамшигтай сансрын бяцхан робот боловч 00:04:04.273 --> 00:04:06.543 орчин үеийн хуучин машинтай л адил. 00:04:06.763 --> 00:04:10.543 Жишээ нь, түүний мэдрэгчүүдийг хөргөхөд ашиглагддаг криогений шингэн нь дуусахад 00:04:10.543 --> 00:04:13.243 бид түүний агааржуулагч нь эвдэрчихлээ гэж элэглэдэг. 00:04:13.243 --> 00:04:16.703 Неовайс нийт 920 сая миль замыг туулаад байгаа ч 00:04:16.703 --> 00:04:21.983 ямар ч асуудалгүй явсаар л, 11 секунд тутамд тэнгэрийн зургийг авсаар л байна. 00:04:21.983 --> 00:04:25.593 Миний яриа эхлэснээс хойш аль хэдийн 23 зураг авчихсан байгаа гэсэн үг. NOTE Paragraph 00:04:26.143 --> 00:04:28.869 НЕОВАЙС-г маш үнэ цэнэтэй болгож буй бас нэгэн хүчин зүйл нь 00:04:28.869 --> 00:04:31.189 тэрээр тэнгэрийг инфраред туяагаар хардагт оршино. 00:04:31.189 --> 00:04:34.199 Энэ нь бидэнд астроидуудыг тэдний ойлгодог нарны цацрагаар бус 00:04:34.199 --> 00:04:36.279 ялгаруулах дулаанаар харж байгаа юм. 00:04:36.279 --> 00:04:40.279 Зарим астроидууд телескопоор харагдахааргүй нүүрс шиг тас хар байх тул 00:04:40.279 --> 00:04:43.859 НЕОВАИС-н энэхүү дулаанаар харах чадвар бидний хувьд маш их ач холбогдолтой. 00:04:43.859 --> 00:04:46.539 Гэсэн ч бүх астроидууд НЕОВАИС-д гэрэлтэн харагддаг. NOTE Paragraph 00:04:48.849 --> 00:04:51.754 Одон орон судлаачид астроидуудыг нээн илрүүлж судлахын тулд 00:04:51.754 --> 00:04:54.114 бүхий л боломжит арга барилуудыг ашигласаар байна. 00:04:54.114 --> 00:04:57.514 Ийнхүү бид хамтдаа 2010 он гэхэд дэлхийд асар том хэмжээний 00:04:57.514 --> 00:05:01.094 сүйрлийг авчирч чадахуйц буюу нэг км-с дээш өргөнтэй нийт астроидуудын 00:05:01.094 --> 00:05:04.744 90 хувийг нь олж тогтоосон түүхэн амжилтанд хүрсэн юм. 00:05:05.574 --> 00:05:07.454 Гэсэн ч ажил хараахан дуусаагүй хэвээр. 00:05:07.454 --> 00:05:11.454 140м болон түүнээс дээш өргөнтэй биет л дундаж хэмжээтэй улсыг сүйтгэж чадахуйц. 00:05:12.134 --> 00:05:16.134 Гэтэл өнөөг хүртэл бид тэдгээрийн ердөө 25 хувийг нь л олоод байна. NOTE Paragraph 00:05:16.134 --> 00:05:18.524 Иймд бид дэлхийн ойролцоох астроидуудыг олохын тулд 00:05:18.524 --> 00:05:20.144 үргэлжлүүлэн хайх хэрэгтэй. 00:05:20.144 --> 00:05:24.324 Бид бол тооцоолол хийж, телескоп бүтээх чадамжтай цорын ганц төрөл зүйл. 00:05:24.324 --> 00:05:26.104 Бид астроидуудыг хэрхэн олохоо мэднэ. 00:05:26.104 --> 00:05:28.344 Тэднийг хайж олох нь бидний хариуцлага. 00:05:28.344 --> 00:05:30.584 Хэрэв бид маш аюултай астроидыг 00:05:30.584 --> 00:05:33.794 хангалттай эрт илрүүлж чадвал түүнийг замаас нь гаргаж бас чадна. 00:05:33.794 --> 00:05:37.034 Газар хөдлөлт, хуй салхи, эсвэл галт уулын дэлбэрэлттэй харьцуулахад 00:05:37.034 --> 00:05:40.094 астроидын аюул нь нарийн нарийвчлалтайгаар урьдчилан тооцоологдож 00:05:40.094 --> 00:05:41.504 урьдчилан сэргийлж болохуйц. 00:05:41.504 --> 00:05:45.224 Одоо бидний хийх ёстой зүйл бол дэлхийн ойролцоох задгай сансрыг газар зүйчлэх, 00:05:45.224 --> 00:05:46.984 тэнгэрээр үргэлжлүүлэн хайх юм. NOTE Paragraph 00:05:46.984 --> 00:05:47.984 Баярлалаа. 00:05:47.984 --> 00:05:51.234 (Алга ташилт)