1 00:00:01,812 --> 00:00:04,982 Миний гарт маш эртний нэгэн зүйл байна. 2 00:00:04,982 --> 00:00:08,072 Энэ хүн төрөлхтний бүтээсэн ямар ч зүйлээс өмнө, 3 00:00:08,072 --> 00:00:10,707 эх дэлхий дээр амьдрал бий болохоос ч өмнө, 4 00:00:10,707 --> 00:00:13,677 тивүүд болон тэднийг хуваах далай тэнгисүүд ч бүрэлдэхээс өмнө, 5 00:00:13,677 --> 00:00:16,727 дөрөв гаруй тербум жилийн тэртээд нарны аймаг маань бүрэлдэж 6 00:00:16,727 --> 00:00:20,727 гараг эрхэс биежин тогтож байх үед бий болсон зүйл. 7 00:00:21,275 --> 00:00:24,515 Энэ төмөр никелийн хэлтэрхий тийм ч онцгой харагдахгүй байж магад. 8 00:00:24,515 --> 00:00:27,385 Гэвч үүнийг хагалаад доторхыг нь нээж үзвэл 9 00:00:28,315 --> 00:00:31,395 та үүнийг дэлхийн металлаас өөр болохыг анзаарна. 10 00:00:31,435 --> 00:00:35,005 Энэ бүтэц бол зөвхөн задгай сансарт л бүрэлдэх боломжтой металын болор буюу 11 00:00:35,005 --> 00:00:38,475 хайлсан метал сая сая жилд маш бага бага температураар хөрж 12 00:00:38,475 --> 00:00:40,115 бэхжсэн бүтэц юм. 13 00:00:40,575 --> 00:00:43,865 Энэ зүйл эрт үед гарагууд бүрэлдэн тогтсоны дараагаар орхигдож үлдсэн 14 00:00:43,865 --> 00:00:45,885 олон сая хэлтэрхийн нэг. 15 00:00:45,885 --> 00:00:48,705 Бид эдгээр биетүүдийг "АСТРОИД" гэж нэрлэдэг. 16 00:00:49,155 --> 00:00:53,175 Тэд бол бидний хамгийн эртний бөгөөд хамгийн олон тохиох огторгуйн хөршүүд. 17 00:00:53,175 --> 00:00:55,475 Энэ зураглал бидэнд дэлхийн ойролцоох, 18 00:00:55,475 --> 00:00:58,795 нарны тойрог замд орших астроидуудыг харуулж байна. 19 00:00:58,795 --> 00:01:02,615 Үүн дээрх дэлхий, нар, болон астроидуудын хэмжээг хэд дахин томруулсан байгаа. 20 00:01:02,615 --> 00:01:05,475 Иймээс та бүхэн тэднийг илүү тод ялган харж чадаж байгаа юм. 21 00:01:05,475 --> 00:01:08,856 Дэлхий дахинаа олон арван шинжээчдийн баг эдгээр биетүүдийг хайн эрж 22 00:01:08,856 --> 00:01:10,586 өдөр бүр шинийг нээн илрүүлж, 23 00:01:10,586 --> 00:01:13,526 дэлхийн ойролцоох огторгуйд байрлалыг тогтоосоор байна. 24 00:01:13,526 --> 00:01:15,856 Тэдний ихэнх нь НАСА-н санхүүжилтээр явагддаг. 25 00:01:15,856 --> 00:01:19,596 Миний хувьд астроидуудыг хайх ажил маш том олон нийтийн ажил мэт санагддаг. 26 00:01:19,596 --> 00:01:22,816 Бид хурдны зам барихын оронд задгай сансрыг зураглаж, 27 00:01:22,816 --> 00:01:25,796 үеэс үед өвлөгдөн үлдэх архив санг бүтээж байна шүү дээ. 28 00:01:25,796 --> 00:01:32,186 Эд бол зөвхөн өнгөрсөн жил олдсон дэлхийн ойролцоох 1556 астриодууд. 29 00:01:34,063 --> 00:01:37,543 Харин эдгээр нь бол дэлхий ойролцоо байгаа одоогоор олдсон бүх астроидууд. 30 00:01:37,553 --> 00:01:41,393 Сүүлийх нь дугаар нь 13733 байсан. 31 00:01:41,393 --> 00:01:44,183 Эд бүгд нэг бүрчлэн зураглагдаж, ангилагдсан төдийгүй 32 00:01:44,183 --> 00:01:46,203 нарыг тойрон эргэх зам нь ч тогтоогдсон. 33 00:01:46,203 --> 00:01:48,483 Хэдийгээр астроид бүр өөр хоорондоо ялгаатай ч 34 00:01:48,483 --> 00:01:51,583 олон арван жилийн өмнөөс туулах замыг нь тодорхойлж болдог. 35 00:01:51,583 --> 00:01:54,703 Зарим астриодуудын замыг маш нарийн тооцоололтой гаргадаг. 36 00:01:55,163 --> 00:02:00,293 Жишээ нь, Жэт Пропулшоны лабораторийн эрдэмтэд "Тоутатус" хэмээх астриодын 37 00:02:00,293 --> 00:02:03,633 дөрвөн жилийн хугацаанд туулах замыг гучин км-ын зөрүүтэй тогтоож байв. 38 00:02:03,813 --> 00:02:09,293 Тухайн 4 жилийн хугацаанд Тоутатис нь нийт 8.5 тэрбум км аялсан байдаг. 39 00:02:09,353 --> 00:02:12,623 Энэ нь маш их ойртуулсан тооцоолол буюу 40 00:02:12,623 --> 00:02:19,553 ердөө 0.000000004% зөрүүтэй гэсэн үг. 41 00:02:19,775 --> 00:02:22,765 (Инээд) 42 00:02:22,765 --> 00:02:26,805 Тэгэхээр, миний энэ гайхамшигтай астроидын хэлтэрхийг бариад зогсож буй шалтгаан бол: 43 00:02:26,805 --> 00:02:29,685 Яг л бусад бүх хөршүүдийн адилаар астриодууд ч гэсэн заримдаа 44 00:02:29,685 --> 00:02:32,565 урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн айлчлал хийдэгт байгаа юм. 45 00:02:33,045 --> 00:02:37,905 3 жилийн өмнө энэ өдөр Оросын Челябинск хотод нэгэн жижиг астроид дэлбэрчээ. 46 00:02:37,905 --> 00:02:43,015 Тэр биет ойролцоогоор 19 метрийн өргөнтэй буюу нэг жижиг дэлгүүрийн дайтай гэсэн үг. 47 00:02:43,044 --> 00:02:47,044 Иймэрхүү хэмжээтэй биетүүд ойролцоогоор 50 жил тутамд дэлхийтэй мөргөлдөж байдаг. 48 00:02:48,022 --> 00:02:51,812 66 сая жилийн өмнө үүнээс хамаагүй том нэгэн биет дэлхийтэй мөргөлдсөн нь 49 00:02:51,812 --> 00:02:53,672 асар өргөн хэмжээний сүйрлийг үүсгэсэн. 50 00:02:53,672 --> 00:02:56,622 Ургамал, амьтдын 75 хувь нь устаж үгүй болсон бөгөөд 51 00:02:56,622 --> 00:02:59,752 тэдний нэг нь динозаврууд гэж бодохоор маш харамсалтай. 52 00:02:59,752 --> 00:03:02,392 Тэр биет нь ойролцоогоор 10 км-н өргөнтэй байж. 53 00:03:02,392 --> 00:03:06,392 10 км гэдэг нь Боейнг 747 загварын зорчигч тээврийн онгоцны нисэх өндөрлөг. 54 00:03:06,392 --> 00:03:09,902 Тэгэхээр та дараагийн удаа онгоцоор зорчихдоо цонхоо сөхөн гадагш хараад 55 00:03:09,902 --> 00:03:14,172 газраас сууж яваа онгоцны тань далавчийг шүргэхүйц өндөртэй, 56 00:03:14,172 --> 00:03:18,942 нисэж яваа онгоц дайрч өнгөрөхийн тулд бүхэл бүтэн минут зарцууулахуйц өргөнтэй 57 00:03:18,942 --> 00:03:21,312 тийм агуу том чулууг төсөөлөөд үзээрэй. 58 00:03:21,313 --> 00:03:23,983 Энэ бол дэлхийг мөргөсөн астроидын хэмжээ. 59 00:03:24,613 --> 00:03:27,883 Астроидуудыг манай гарагт маш том аюул авчрагч гэдгийг мэдэх болсоор 60 00:03:27,883 --> 00:03:30,783 ердөө гучаадхан жил өнгөрч байна. Гэсэн ч бид түүнээс хойш 61 00:03:30,783 --> 00:03:34,573 эдгээр биесийг нээн илрүүлж, төрөлжүүлэн ангилах ажилуудыг хийсээр байгаа юм. 62 00:03:35,203 --> 00:03:37,553 Надад харин түүний нэг хэсэг болох аз тохиосон юм. 63 00:03:37,553 --> 00:03:41,613 Би НАСА-н НЕОВАЙС хэмээх телескопыг ашигладаг шинжээдийн багийн нэгэн шинжээч. 64 00:03:41,613 --> 00:03:44,833 НЕОВАЙС нь анхнаасаа астриодуудыг хайн илрүүлэхэд зориулагдаагүй. 65 00:03:44,833 --> 00:03:48,463 Түүнийг 7 сарын хугацаанд эх дэлхийг тойрон эргэж нарны аймгаас гадна орших 66 00:03:48,463 --> 00:03:51,993 орчлон ертөнцийн хамгийн хүйтэн одод, хамгийн тод галактик, гараг эрхэсийг 67 00:03:51,993 --> 00:03:55,783 хайн эрэлхийлэхэд зориулан бүтээсэн юм. Тэр ч тэрхүү ажлаа маш амжилттай хийсэн. 68 00:03:55,783 --> 00:03:58,993 Гэсэн ч өнөөдөр, түүнээс хойш зургаан жилийн дараа ч ажилласан хэвээр. 69 00:03:58,993 --> 00:04:01,343 Бид түүнийг астроидуудыг хайн илрүүлэхэд ашиглах болсон. 70 00:04:01,343 --> 00:04:04,273 Хэдийгээр Неовайс маш гайхамшигтай сансрын бяцхан робот боловч 71 00:04:04,273 --> 00:04:06,543 орчин үеийн хуучин машинтай л адил. 72 00:04:06,763 --> 00:04:10,543 Жишээ нь, түүний мэдрэгчүүдийг хөргөхөд ашиглагддаг криогений шингэн нь дуусахад 73 00:04:10,543 --> 00:04:13,243 бид түүний агааржуулагч нь эвдэрчихлээ гэж элэглэдэг. 74 00:04:13,243 --> 00:04:16,703 Неовайс нийт 920 сая миль замыг туулаад байгаа ч 75 00:04:16,703 --> 00:04:21,983 ямар ч асуудалгүй явсаар л, 11 секунд тутамд тэнгэрийн зургийг авсаар л байна. 76 00:04:21,983 --> 00:04:25,593 Миний яриа эхлэснээс хойш аль хэдийн 23 зураг авчихсан байгаа гэсэн үг. 77 00:04:26,143 --> 00:04:28,869 НЕОВАЙС-г маш үнэ цэнэтэй болгож буй бас нэгэн хүчин зүйл нь 78 00:04:28,869 --> 00:04:31,189 тэрээр тэнгэрийг инфраред туяагаар хардагт оршино. 79 00:04:31,189 --> 00:04:34,199 Энэ нь бидэнд астроидуудыг тэдний ойлгодог нарны цацрагаар бус 80 00:04:34,199 --> 00:04:36,279 ялгаруулах дулаанаар харж байгаа юм. 81 00:04:36,279 --> 00:04:40,279 Зарим астроидууд телескопоор харагдахааргүй нүүрс шиг тас хар байх тул 82 00:04:40,279 --> 00:04:43,859 НЕОВАИС-н энэхүү дулаанаар харах чадвар бидний хувьд маш их ач холбогдолтой. 83 00:04:43,859 --> 00:04:46,539 Гэсэн ч бүх астроидууд НЕОВАИС-д гэрэлтэн харагддаг. 84 00:04:48,849 --> 00:04:51,754 Одон орон судлаачид астроидуудыг нээн илрүүлж судлахын тулд 85 00:04:51,754 --> 00:04:54,114 бүхий л боломжит арга барилуудыг ашигласаар байна. 86 00:04:54,114 --> 00:04:57,514 Ийнхүү бид хамтдаа 2010 он гэхэд дэлхийд асар том хэмжээний 87 00:04:57,514 --> 00:05:01,094 сүйрлийг авчирч чадахуйц буюу нэг км-с дээш өргөнтэй нийт астроидуудын 88 00:05:01,094 --> 00:05:04,744 90 хувийг нь олж тогтоосон түүхэн амжилтанд хүрсэн юм. 89 00:05:05,574 --> 00:05:07,454 Гэсэн ч ажил хараахан дуусаагүй хэвээр. 90 00:05:07,454 --> 00:05:11,454 140м болон түүнээс дээш өргөнтэй биет л дундаж хэмжээтэй улсыг сүйтгэж чадахуйц. 91 00:05:12,134 --> 00:05:16,134 Гэтэл өнөөг хүртэл бид тэдгээрийн ердөө 25 хувийг нь л олоод байна. 92 00:05:16,134 --> 00:05:18,524 Иймд бид дэлхийн ойролцоох астроидуудыг олохын тулд 93 00:05:18,524 --> 00:05:20,144 үргэлжлүүлэн хайх хэрэгтэй. 94 00:05:20,144 --> 00:05:24,324 Бид бол тооцоолол хийж, телескоп бүтээх чадамжтай цорын ганц төрөл зүйл. 95 00:05:24,324 --> 00:05:26,104 Бид астроидуудыг хэрхэн олохоо мэднэ. 96 00:05:26,104 --> 00:05:28,344 Тэднийг хайж олох нь бидний хариуцлага. 97 00:05:28,344 --> 00:05:30,584 Хэрэв бид маш аюултай астроидыг 98 00:05:30,584 --> 00:05:33,794 хангалттай эрт илрүүлж чадвал түүнийг замаас нь гаргаж бас чадна. 99 00:05:33,794 --> 00:05:37,034 Газар хөдлөлт, хуй салхи, эсвэл галт уулын дэлбэрэлттэй харьцуулахад 100 00:05:37,034 --> 00:05:40,094 астроидын аюул нь нарийн нарийвчлалтайгаар урьдчилан тооцоологдож 101 00:05:40,094 --> 00:05:41,504 урьдчилан сэргийлж болохуйц. 102 00:05:41,504 --> 00:05:45,224 Одоо бидний хийх ёстой зүйл бол дэлхийн ойролцоох задгай сансрыг газар зүйчлэх, 103 00:05:45,224 --> 00:05:46,984 тэнгэрээр үргэлжлүүлэн хайх юм. 104 00:05:46,984 --> 00:05:47,984 Баярлалаа. 105 00:05:47,984 --> 00:05:51,234 (Алга ташилт)