Өнөөдөр оройн зочин маань 3 ширхэг бестселлер ном бичсэн мөн түүний манлайллыг дэмжих тухай ярьсан ТЕД илтгэл нь үеийн үед хамгийн их үзэлттэй видеонуудын нэг юм. Түүнийг ярихаар сонсохгүй байхын аргагүй. Намайг Саймон Синек гэдэг, надад энэ дэлхийд юу бүтээн байгуулах маш тодорхой зорилго бий. Дийлэнх хүмүүс өглөө бүр сэрээд урамтайгаар ажилдаа яваад, ажил дээрээ очоод аюулгүй орчинд өдрийн төгсгөлд сэтгэл хангалуун гэртээ харьдаг тийм дэлхийг төсөөлдөг. Та бүхэнд амлья, манай зочин та бүхний хийхийг хүсэж байгаа бүхий л зүйлсийг биелүүлэхэд таньд хэрэгтэй зан чанар болон бодол санааны бүтцийг бий болгоход туслах болно. Хэн нэгэн надаас Mиллениал асуулт асуугаагүй илтгэл, уулзалт надад одоогоор байхгүй. Миллениал асуулт гэж юу юм бэ? Миллениал бол нэг үе, ойролцоогоор 1984 он болон түүнээс хойш төрсөн хэсэг бүлэг хүмүүсийг хэлэх ба тэд удирдахад хэцүү эрх ямбатай байдгийнхаа төлөө буруутгагдсан, өөрөөрөө бахархдаг, хувиа хичээсэн, төвлөрдөггүй, залхуу хүмүүcийг хэлнэ. Гэхдээ эрх ямба бол хамгийн том нь. Мөн тэд манлайллыг хэтэрхий буруугаар ойлгосноос болж юу болж байна гэхээр удирдагчид Миллениалчуудаас дараах зүйлсийг асууж байгаа: "Чи юу хүсэж байна?" гэж асуухад Миллениалууд хариуд нь: "Бид зорилготой газар ажилламаар байна." -болж байна "Бид өөрчлөлт хиймээр байна" - ямар ч утгатай юм. "Бид үнэгүй хоол болон зөөлөн суудал хүсэж байна" гэдэг. тэгэхээр... Хэн нэгэн ямар нэг зорилго бий болгодог. Хангалттай их үнэгүй хоол, зөөлөн буйдан бий; тэгсэн хэдий ч ямар нэг байдлаар тэд сэтгэл хангалуун болдоггүй. Яагаад гэхээр Тэд нэг хэсгийг нь орхигдуулаад байгаа юм. Би юу олж мэдсэн гэхээр Би үүнийг дөрвөн хэсэгт хувааж болно. Дөрвөн зүйл бий, дөрвөн шинж чанар. Нэгт эцэг эхийн өсгөн хүмүүжүүлэлт, нөгөөх нь технологи, гуравт тэвчээргүй байдал, дөрөвт хүрээлэн буй орчин. Бидний Миллениал гэж нэрлээд байгаа энэ үеийнхэн, маш олноороо, миний хэлсэн үг биш шүү, эцэг эхийнх нь бүтэлгүйтсэн өсгөн хүмүүжүүлэлтийн стратеги. Чи мэдэх үү? Жишээлбэл, тэдэнд үргэлж... тэд бол онцгой гэж хэлдэг байсан; тэд амьдралаас хүссэнээ авч болно гэж хэлдэг байсан; хэрэв хүсэх л юм бол. Тэдний зарим нь гүнзгий ангиудад орж сурсан байдаг, тэд сурах ёстойдоо биш зүгээр л тэдний эцэг эх гомдоллосон учраас. Тэдний зарим нь "A" дүнг авдаг байсан гэхдээ авах ёстойдоо биш, эцэг эхтэй нь багш нар зууралдахгүйн тулд тийм дүн өгдөг байсан. Зарим хүүхэд ирцийн медал авдаг байсан. Cүүлд ирснийхээ төлөө медал авсан. Шинжлэх ухааны үндэслэлээр бол, бид сайн мэдэж байгаа, энэ нь хичээнгүй чармайсан хүүхдүүдийн медалийг үнэгүйдүүлж, яг үнэндээ хамгийн сүүлд ирсэн хүүхэд эвгүй байдалд орж байгаа юм, яагаад гэхээр тэд тэр медалийг авах ёсгүйгээ мэдэж байгаа учраас харин ч бүр долоон дор санагддаг байна. Зөв биз? Тэгэхээр хэсэг бүлэг энэ хүмүүсийг авч үзвэл, тэд сургуулиа төгсөж, ажилд ороод, бодит амьдралруу түлхэгдэж ордог. Тэгээд хоромхон зуур тэд онцгой нэгэн биш гэдгээ олж мэддэг; тэдний ээж нар нь албан тушаалд нь дэвшүүлж чадахгүй; хамгийн сүүлд ирснийх нь төлөө хэнч юу ч өгөхгүй; тэгээд бас, хүсэж л байвал хүссэнээ авна гэж байхгүй шүү дээ. Тэгэнгүүд тэдний өөрийгөө үзэх үзэл нь хоромхон зуур бутран юу ч үгүй болдог. Тийм болохоор энэ үеийнхэн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өмнөх үеийнхнээс тэр чигтээ хамаагүй бага тийм үеийнхэн өсөн торниж байгаа юм. Бас нэгэн хамаатай асуудал юу гэхээр: бид Фэйсбүүк, Инстаграм-тай орчинд өсөн торниж байна. Өөрөөр хэлбэл, бид аливаа юмс дээр шүүлтүүр тавихдаа сайн гэсэн үг. Бид хэдийгээр сэтгэл гутралтай байгаа ч, хүмүүст амьдрал бол сайхаан гэж харуулахдаа сайн. Тийм үү? Тийм болохоор хүн болгон шаргуу, бүх зүйлсийг болгож байгаа мэт сонсогддог. Яг үнэндээ бол, тэд тийм ч тэвчээртэй биш, ихэнхи хүмүүс бүх зүйлсийг учрыг олоогүй байдаг. Тэгээд хөгшин хүмүүс, "Бид юу хийсэн нь дээр вэ?" гэхэд "Ингэсэн нь л дээр!" гэж байгаа юм шиг сонсогддог ч тэд юу ч мэддэггүй. [инээв] Тэгэхээр энэ нэг үеийнхэн тэр чигтээ өмнөх үеийнхэнээс өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага өсөж байгаа юм. Тийм байгаа биз? Өөрсдийн ямар ч буруугүйгээр. Тийм биз өөрсдийн буруугүйгээр. Тэднийг буруу гараар л хүмүүжүүлсэн. Тэгэхээр үүн дээр технологийг нэмье. Бидний ашигладаг олон нийтийн сүлжээг мэднэ, мөн бидний гар утас, тархинд допамин гэх химийн урвалыг бий болгодог. Тийм болохоор текст мессэж авахаар сайхан мэдрэмж төрдөг. Тийм биз? Тэгвэл бид сэтгэл санаагаар унавал эсвэл ганцаардвал, 10 найзруугаа 10 текст мессэжийг Сайн уу. Сайн уу. Сайн уу. Сайн уу. гээд илгээчих Тэгээд хариу ирэх нь сайхан санагдана. Тийм биз? Тийм болохоор бид LIKE-аа тоолдог Тийм болохоор бид 10 удаа буцаж яаж байна гэж хардаг, миний Инстаграм дагагчдийн тоо удаан нэмэгдэж байна уу гэж хардаг. Би ямар нэг буруу юм хийсийн болов уу? Надад тэд дургүй болсон юм болов уу гэж боддог. Тийм үү? Бага насны хүүхдүүдэд бол найзаас нь хасагдах хамгийн ноцтой зүйл. Тийм үү? Яагаад гэхээр хэрэв болоод байвал допамин ялгардаг ба тэр нь маш таатай байдагт юм. Ийм л учраас бид дуртай байдаг. Ийм учраас бид байн байн шалгаад байдаг. Энэ допамин нь тамхи татахад ялгардаг, архи уухад ялгардаг мөн мөрийтэй тоглоход ялгардаг яг ижил химийн урвал явагдана. Өөрөөр хэлбэл, Энэ нь маш ихээр, маш ихээр донтуулдаг. Зөв биз? Бид тамхи татах, архи уух, мөрийтэй тоглох дээр насны хязгаарлалттай. Гэвч бид олон нийтийн сүлжээ, гар утсан дээр насны хязгаарлалт тавьдаггүй. Энэ нь бид архины шүүгээ онгойлгоод өсвөр насны хүүхдүүддээ "нээрээ юу гээч, том хүн болж тоомоожих чамд жоохон тийм санагдаж сэтгэл санаагаар унавал..." Яг л ийм л зүйл болоод байна. Ийм л зүйл болоод байна. Тийм байгаа биз? Тийм л зүйл болсон. Энэ үеийнхэн тэр чигээрээ ихээхэн стресстэй өсвөр насыг туулах үедээ маш ихээр донтуулж тайвшруулдаг, химийн урвал болох, допамин, гэх зүйлийг олон нийтийн сүлжээ болон гар утсаар дамжуулан авах боломжтой байж байна. Яагаад энэ чухал гэж? Ихэнх архичид архийг өсвөр насандаа ууж эхэлсэн байдаг. Бага байхад бид зөвхөн эцэг эхийн л зөвшөөрөл авах ёстой байдаг. Тэгэээд бид өсвөр насыг туулан өнгөрөөхдөө бол өөр бусдаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Бидний эцэг эх дургүйцахаар; бидэнд маш чухал. Энэ нь биднийг гэр бүлийнхээ хүрээнээс гарч томоохон омогт нэвтрүүлэх юм. Тийм биз? Энэ нь бидний амьдралд маш ихээхэн стресстэй бас сэтгэл зовоосон хэсэг үе. энэ үед бид найз нөхөддөө найдаж даван туулахыг сурах ёстой үе. Зарим хүмүүс өсвөр үеийг туулж байхдаа архи болон допаминийг санамсаргүйгээр олж илрүүлэн стрэсс болон сэтгэл санааны тогтворгүй үеэ даван туулахад ашигладаг. Харамсалтай нь, тэдний тархинд энэ нь хадагдаж үлддэг, тэгээд үлдсэн амьдралынхаа туршид, ямар нэг хэцүү үе тохиолдоход тэд хэн нэгэнд хандахын оронд тэд шил архийг сонгодог. Нийгмийн стрэсс, санхүүгийн стрэсс, ажлын стрэсс. Архины ер нь гол зорилго тэр биз, тийм үү? Юу болж байна гэхээр, бид допамин гэх химийн урвалыг бий болгоод байгаа технологи болон сүлжээг ямар ч хяналтгүйгээр хэрэглүүлж байна, улмаар энэ нь тэднийг өсөхөд тархинд хадагдаж үлдэж байна. Тэгээд томрох тусмаа маш олон хүүхдүүд утга учиртай харилцаа холбоо яаж үүсгэхийг мэддэггүй. Тэд тэгж хэлсэн юм шүү би биш. Тэдний нөхөрлөлүүд нь хийсвэр гэдэгтэй тэд санал нийлнэ, Тэд найз нартаа найдаггүй, итгэдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэд найз нартайгаа хөгжилддөг. Гэвч арай өөр аятайхан зүйл гарч ирвэл найз нар нь орхиод л явна гэдгийг тэд мэддэг. Гүн гүнзгий нөхөрлөл харилцаа холбоо байхгүй, учир нь түүнийг бүрдүүлэх ур адварыг тэд эзэмшээгүй, хамгийн муу нь тэдэнд стрэссийг даван туулах чадвар байхгүй. Тэгээд тэдний амьдрал хүндхэн стресс бий болоход тэд хэн нэгэнд ханддаггүй. Тэд техногид ханддаг, олон нийтийн сүлжээнд ханддаг, тэдэнд түр зуурын л тусламж өгөх зүйлд ханддаг. Шинжлэх ухаан тодорхой байгааг бид мэдэж байгаа, Facebook дээр олон цаг зарцуулдаг хүмүүс бага цаг зарцуулдаг хүмүүсээс маш өндөр хувийн сэтгэл гутралтай байдаг байна. Энэ зүйлс баланстай байх ёстой. Архи бол тийм ч муу зүйл биш, хэтэрхий их архи муу зүйл. Мөрийтэй тоглох хөгжилтэй, гэхдээ хэтэрхий их мөрийтэй тоглох аюултай. Тийм биз? олон нийтийн сүлжээ болон гар утсанд буруудаад байх зүйл байхгүй. Тэнцвэргүй байгаа байдал. Тийм биз? Чи оройн хоол идэхээр ширээний ард найзтайгаа сууж байхдаа, тэнд байхгүй хэн нэгэнрүү юм бичиж байвал Тэр чинь асуудал. Тэр чинь дондолт. Уулзалт дээр сууж байгаад, хүмүүсийг сонсож ярианд оролцохын оронд утсаа шүрээн дээр л тавьсан бол, дээш нь эсвэл доош нь харуулж аль нь ч байсан, өрөөнд байгаа хүмүүсийн далд ухамсарт ''чи надад тийм ч чухал биш байна'' гэсэн мессэж өгч байна гэсэн үг. Тийм биз? Тийм л зүйл болдог. Яагаад утсаа далд хийж чадахгүй байна гэхээр чи донтсон байнаа л гэсэн үг. Өглөө сэрээд найз залуу эсвэл найз бүсгүйдээ, эсвэл эхнэр/ нөхөртөө Өглөөний мэнд гэж хэлэхээсээ өмнө утаа шалгаж байвал чи донтсон байнаа л гэсэн үг. Урт хугацаанд бусад донтолтын л адил энэ харилцаа холбоог үгүй хийнэ, хугацааг үрэн таран хийнэ, мөнгийн үрэн таран хийнэ, чиний амьдралыг дордуулна. Тийм биз? Тэгэхээр өөртөө итгэх итгэл үнэмшил бага тийм үеийнхэн өсөж байна тэд стрэссийг даван туулах чадваргүй. Тийм биз? Үүн дээр тэвчээргүй байдлыг нэмээд үзье. Тэдний өсөн торьносон энэ үеийн мөч бүхэн нь сэтгэл ханамжаар дүүрэн. Чи ямар нэгэн зүйл худалдаж авмаар байна уу? Амазон ороод захиаллаа, дараа өдөр нь ирдэг. Кино үзмээр байна уу? Сайтруу нэвтэрж ороод л киногоо үздэг. Киноны цаг шалгах шаардлагагүй. ТВ шоу үзмээр байна уу? Бинж. Долоо долоо хоногоор хүлээх шаардлагагүй. Тийм биз? Би хүмүүс дугааруудыг нь албаар алхасч байгаад, төгсгөлд нь бөөнд нь Бинжээр үздэг хүмүүсийг мэднэ. Тийм биз? Хоромхон зуурын сэтгэл ханамж. Болзоонд явмаар байна уу? Чи яаж "Хэээе" гэх вэ гэдгийг ч сурах шаардлагагүй [инээв] Чи тэр чадварыг сурч, давтах ч хэрэггүй. Таагүй байдалд орохоор "үгүй" гэж байхад "тийм" гэж ойлгодог, "үгүй" гэж байхад "үгүй" гэж ойлгодог тийм нөхцөлд орох шаардлагагүй... Ямар ч шаардлагагүй. Зүгээр л баруун тийш дарлаа. Би бол эрдэнэс. [инээв] Тийм биз? Нийгэмд хэрхэн дасан зохьцох тухай чи сурах хэрэггүй. Тийм биз? Чи юу хүсэж байгаагаа хоромхон зуурт авах боломжтой. Юу хүссэнээ, хоромхон зуурт зөвхөн ажлын сэтгэл хангалуун байдал, харилцаа холбооны бат бөх байдал эдгээрт зориулсан аппликэйшн байхгүй. Эдгээр зүйлс удаан үргэжилж, авцалдахгүй, тухгүй, төвөгтэй байдаг процесс юм. Би маш гайхалтай, идеалист, чармайлттай хүүхдүүдтэй уулздаг. Сургуулиа дөнгөж төгссөн. Хамгийн эхнийхээ ажил дээрээ байгаа хүүхдүүд. Би тэдэнтэй хамт суугаад "За амьдрал хир байна даа?" гэхээр тэд "Би ажлаасаа гардаг юм уу гэж бодож байна" гэдэг Би "Яагаад?" гэхээр Тэд "Би нөлөө үзүүлэхгүй байна." "Чи энэ ажилд ороод 8хан сар болж байна шүү дээ" гэдэг. [инээв] Тэд уулын бэлд зогсоод, дэлхий дээр хиймээр байгаа 'нөлөөлөл' гэх бодит бус хийсвэр бодолтой зогсож байгаатай адил, тэр нь уулын оргил нь шүү дээ Тэд юу харахгүй байна вэ гэхээр уулыг харахгүйд байгаа юм. Уул өөд хурдан гарна уу удаан гарна уу хамаа алга. Уул бол уул шүү дээ. Тэгэхээр энэ залуу үеийнхэн юу сурах ёстой вэ гэхээр тэвчээрийг сурах ёстой, энэ нь хайр ажлын сэтгэл хангалуун байдал, аз жаргал, амьдралыг хайрлах, өөртөө итгэх итгэл, чадвар гэх эдгээр зүйлс шиг маш чухал зүйл. Эдгээр зүйлс цаг авдаг. Хааяа зарим зүйлсийг хурдлуулж болдог; гэхдээ аяллыг тэр чигээр нь авч үзвэл хэцүү бэрх, урт бас хэцүү. Хэрэв чи хүнээс тусламж авч, чадваруудыг сурахгүй бол чи уулнаас унана. Эсвэл хамгийн муугаар хамгийн муугаар харья гэвэл яг одоогийн нөхцөл байдал. Хамгийн муу нөхцөл байдал нь бид амиа хорлолтын хувь өсөж байгааг харж байгаа. Энэ үеийнхэн дунд өсөж байгааг харж байна. Хар тамхи хэтрүүлэн хэрэглсэнээс үүдэлтэй осол аваар нэмэгдэж байгааг бид харж байгаа. Сэтгэл санааны гутралаас маш олон хүүхдүүд сургуулиасаа гарч эсвэл хичээлээ тасалж байгааг харж байгаа. Сонсож байгаагүй зүйл. Энэ бол хамгийн муу, хамгийн сайн муу нөхцөл байдал. Хамгийн сайн байж болох хувилбар гэвэл эдгээр хүмүүс тэр чигээрээ Аз жаргал гэж юу байдгыг мэдэхгүйгээр өсөж том болон амьдралыг туулах. Тэд хэзээ ч ажил амьдрал дээрээ гүн гүнзгий сэтгэл ханамжтай болохгүй. Тэд зүгээр л Тэд зүгээр л амьдралыг туулан өнгөрүүлнэ. Ажил чинь хир байна? Яг өчигдөр шиг л энгийн л байна гэж үү? Хувийн амьдрал чинь хир байна? Энгийн л байна, байж болох хамгийн сайн нөхцөл байдал мэт Энэ нь миний дөрөв дэхь хэсэгт аваачиж байгаа юм. Хүрээлэн буй орчин. Гайхалтай залуучууд зөвхөн буруу гараар л хүмүүжүүлсэн, тэдний буруу гэж байхгүй тэднийг тэгээд тоо л чухал байдаг корпорацийн орчинд оруулдаг тэд урт хугацааны амьдралыг бодолцохоосоо илүүтэйгээр богино хугацааны ашгийн төлөө л байдаг залуу үеийнхний амьдралыг бодолцохоосоо илүүтэйгээр бид тухайн жилийг л бодолцдог Тийм биз? Тэгээд бид тэднийг өөртөө итгэх итгэлтэй болгохоор корпорацийн орчинд аваачдаг Тэр нь тэднийг дижитал ертөнцөт байдаг сорилтуудын даван туулах хамтын ур чадварт суралцахад тусалдаггүй мөн тэнцвэртэй байдал олоход тусалдаггүй. Мөн тэд хоромхон зуурын сэтгэл ханамжтай байх хэрэгцээг даван туулах дээр суралцахгүй ямар нэг зүйл дээр удаан хугацаанд сар эсвэл бүр жил хийгээд ч дуусахгүй зүйл дээр чармайлттай ажиллаад сэтгэл ханамжтай байх дээр тэдэнд туслахгүй. суралцахгүй мөн Тэгээд бид тэднийг корпорацийн орчинруу түлхэн оруулангуут хамгийн харамсалтай нь тэд өөрсдийгөө буруутай гэж боддог. Тэд үүнийг даван туулж чадахгүй байна гэж бодон асуудал бүр хүндэрдэг Энэ бол тэдний буруу биш гэж би энд хэлэх гээгүй юм шүү. Энэ бол корпорацийн орчин. Энэ бол сайн манлайлал өнөөдөр энэ дэлхий дээр байхгүй байгаагаас үүдэлтэй. Тийм учраас өнөөдөр тэд өөрсдийгөө тэгж бодоод байгаа юм. Тэд буруу арга барилаар яваад байгаа юм, хэлэхээс дургүй хүрч байгаа ч энэ бол компанийн хариуцлагын байдал сонголтгүй муу байгаад байгаа юм, Өнөөгийн нийгэм ийм л байна, тухайн нийгэм болоод тэдний эцэг эхүүд нь сайн байсан ч болоосой. Тэд сайн байгаагүйгээс болж Бид тэднийг компанидаа авч, бий болгосон энэ асуудлыг нь шийдэхээс өөр аргагүй. Тэдний өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох тал дээр бид ихээхэн чармайж ажиллах ёстой. Мэрийж ажиллах хэрэгтэй тэдний сураагүй нийгэмших ур чадваруудыг заах аргыг бид олох ёстой Уулзалтын өрөөнд гар утас байх ёсгүй, нэг ч гар утас байх ёсгүй Гадаа нь суугаад текст бичихийг хүлээ гэж байгаа юм биш шүү Уулзалт эхлэх гээд хүлээх зуурт хэн ч бид ингээд хүлээгээд сууж байна Одоо хурал эхлэх гэж байна, хурал эхэллээ гэх биш. Тэгж харилцаа холбоо бий болохгүйг сана. Жижиг зүйлс бид ярьсан Харилцаа холбоо ингэж бий болно: Уулзалт эхлэхийг хүлээх зуур ийм байх юм Аав чинь сайн уу эмнэлэгт байгаа гэж сонссон? Тэр сайн байгаа. Асуусанд баярлалаа. Тэр одоо гэртээ байгаа. Ашгүй дээ. Болж дээ. Харилцаа үүсгэхэд аймар байсанг би мэдэж байна гэхдээ ингэж л харилцаа үүснэ Тэр нөгөө зүйл дээр тайлангаа дуусгасан уу? Үгүй, би дуусаагүй Би чамд тэр дээр тусалж болно шүү. Нээрээ юу? Ингэж итгэл бий болдог юм. Нэг үйл ажиллагаан дээр нэг өдрийн дотор итгэл бий болчдоггүй юм. Хэцүү үед ч бий болдоггүй. Итгэлийг битгий хурдан бий болго. Удаанаар Тогтвортойгоор Тууштайгаар бий болно. Мөн энгийн хялбар харилцаанууд бий болдог тийм механизмтай болох хэрэгтэй. гэхдээ бид хурлын өрөөнд гар утас байлгах л юм бол болохгүй Уулзалттай байлаа гэж бодьё тэнд утас байлаа гэж бодьё тэгээд утас нь дуугарахаар, би наад асуултанд чинь хариулахгүйээ гэж байгаатай ижил. Би найз нартайгаа гарж оройн хоол идэхдээ ингэдэг юм хамт явахдаа Бүгд утсаа гэртээ орхидог Хэнрүүгээ залгахав дээ. За яахав нэг маань Uber дуудахаар эсвэл хоолныхоо зургыг авахаар утсаа авч гардаг. Та нар галзуурсан байх. Болилдоо. Би бол галзуураагүй. Би тэгэхгүй. Би бол идеалист , гэхдээ би галзуу биш Маш сайхан харагдаж байсан Нэг утсаа л авч явна. Архичинтай ижил болчихож байгаа юм, гэрээсээ архиа авч явна гэдэг бид өөрсдийнхөө хүчин чадалд итгэхгүй байнаа л гэсэн үг Бид хангалттай хүчтэй биш байна, гэхдээ хорхой хүрч буй хүслээ байхгүй болгочихвол маш амархан болдог. Хүмүүсийг утсаа битгий шалгаарай гэж хэлэх л юм бол тэд угаалгын өрөө ороод хамгийн түрүүнд утсаа шалгана Яагаад гэхээр би хоолны газарт чамайг хайгаад явахыг хүсэхгүй шүү дээ, гэтэл утасгүй бол Чи дэлхий ертөнцийг таалж, шинэ санаа орж ирнэ Тогтмол шинэчлэгдэх сошиал медиагаас шинэ санаа санаачлага гарж ирдэггүй юм Шинэ санаа нь бидний оюун санаа тэнүүчилж байгаад аливаа зүйлийн талаар сониуч зан гарч тэд ингээсэй гэх үед бий болдог. Тэрийг шинэ санаачлага гэнэ. Тийм биз? Гэтэл бид тэр бүх мөчүүдийг үгүй хийдэг Тийм биз? Бидний хэн нь ч утсаа орныхоо хажууд толгойн тушаа цэнэглэх ёсгүй Бид утсаа зочны өрөөндөө цэнэглэх ёстой. Шөнө дунд унтаж чадахгүй сэрлээ гэж бодоход утсаа оролдох хүслийг чинь байхгүй болгоно. яагаад гэхээр утас чинь зочны өрөөнд байна. Тайван байна. Хэрэв сэрүүлэг хэрэгтэй гэж байвал сэрүүлэгтэй цаг худалдаж ав $8 гэж байгаа Чамд би сэрүүлэгтэй цаг худалдаад авч өгье. Хэлэх гээд байгаа зүйл маань юу гэхээр бид хүссэн ч хүсээгүй ч бид сонголтгүй үед амьдарч байна. Бид одоо энэ гайхалтай идеилист үеийнхэн дээр гаргасан алдааг засаж тэдэнд өөрсдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгож, тэвчээртэй болоход, нийгэмших чадварыг сурахад туслах ёстой. Амьдрал болон технологи дээр зохистой балансыг олох хэрэгтэй яагаад гэхээр үнэнийг хэлэхэд энэ л зөв зүйл.