[К. Саргсян] Би анх Уиллиам Камкуамба-ын мөрөөдлөө биелүүлэх тухай илтгэлийг сонсоод TEDTalk орчуулах болсон. Тэгээд би энэ илтгэлийн тухай хүүдээ хэлсэн. Тэр итгэхгүй "Тэр сургуулиаса гарсан шүү дээ" гэсэн. "Тэр англи хэл мэдэхгүй. Яаж үүнийг хийх юм бэ?" "Би үүнийг орчуулна" гэж хэлсэн. "Би түүнийг үсэг бүрийг уншаасай гэж хүсч байна." [В. Дэвис] Хэл гэдэг бол зөвхөн үгийн сан, эсвэл дүрмийн цогц биш юм. Хэл бол хүний сэтгэлийн илрэл. Энэ бол соёл болгоны амин сүнс материаллаг ертөнцөд орж ирэх хэрэгсэл. TED-ийн хийдэг бүх зүйлс нэг л зорилготой: санаануудыг түгээн дэлгэрүүлэх. Хэрвээ чиний зорилго үүнтэй ижил бол зөвхөн Англи хэл мэддэг нь саад болж эхэлдэг. Бидний хийдэг бүх зүйлсийн уг үндэс нь "холбоотой байх". Хүн болгоны ирээдүйг сайнаар бүтээлцэхэд маш олон хүн гар бие оролцож чадна. Тэднийг орхино гэдэг байж болшгүй зүйл. [K. Апарта] Би эдгээр илтгэлүүд сонсголын бэрхшээлтэй болон бусад орны хүмүүст зориулан орчуулгатай байх хэрэгтэй гэсэн. Ямар ч тохиолдолд аль нэг илтгэлд маш их дуртай, тэр нь өөрийнх нь хэл дээр орчуулагдаасай гэж хүсдэг нэг хүн заавал байдаг. Би анх дүүдээ зориулан орчуулж эхэлсэн. Тэр аав ээжтэй хамт миний төрж өссөн Казахстаны нэгэн жижиг тосгонд амьдардаг. Түүнд ертөнцийг таньж мэдэх олон боломжууд байдаггүй л дээ. Дараа нь би зөвхөн миний гэр бүл биш маш олон хүн байгааг ойлгосон. Энэ нь узбэкээр ярьдаг хүн болгонд ач тусаа өгч болно. [M. Пагель] Шувуудыг агаарт дүүлэн нис гэж далавч нь дэлгэгддэгийн адилаар хүмүүсийг хамтран нэгд гэж хэл заяасан юм. Илтгэгчид маань салбарынхаа эцэст нь тулсан хүмүүс байдаг, тэдний хэллэг хүртэл тийм л байдаг. Тиймээс ч тэдний хэллэгүүдийг толь бичгээс хайгаад олохгүй. TEDTalk-ыг зөв орчуулахад маш их судалгаа шаардагддаг. Хэр мэргэжлийн, хэдэн үгийг толь бичгээс харахаас хамаараад 10 хүртэл цаг зарцуулж болдог. Би илтгэгчийн тухай, түүний ном зэргийг уншиж бүрэн агуулгыг нь ойлгохыг хичээдэг. Эдгээр орчуулагчдын ачаар үнэ цэнэтэй санаануудыг аль ч хэлээр ярьдаг хүмүүсээс олох, цаашлаад тэдгээрийг Англи хэл дээр төдийгүй бүхий л хэлээр түгээн дэлгэрүүлэх боломжтой болсон. Би эдгээр санаанууд маш олон хүнд хүрээсэй гэж хүсдэг учраас орчуулдаг. Энэ бол маш олон хүмүүст мэдлэгийг хуваалцах харамгүй өгөөмөр сэтгэлийн илрэл юм. Бусдад урам зориг, итгэл найдвар төрүүлэхийн тулд. Дэлхий ертөнц дээрх маш олон зүйлсийг энэ өөрчилж чадна.