1 00:00:02,468 --> 00:00:04,920 Өнөөдөр би яагаад 2 00:00:04,944 --> 00:00:08,612 таныг ажлын амжилтанд хүрч чадахгүй талаар ярих гэсэн юм. 3 00:00:08,612 --> 00:00:09,987 (Инээд) 4 00:00:10,011 --> 00:00:12,205 Би эдийн засагч. 5 00:00:12,706 --> 00:00:14,759 Гутармаар зүйлийг судалдаг гэсэн үг л дээ. 6 00:00:14,823 --> 00:00:18,394 Өдрийн төгсгөлд гутранги байдлаа дүгнэдэг. 7 00:00:19,204 --> 00:00:22,844 Би зөвхөн гайхалтай ажлын амжилтад хүрэхийг хүссэн хүмүүстэй ярилцмаар байна. 8 00:00:23,185 --> 00:00:26,907 Та нарын зарим нь аль хэдийн дажгүй ажилтай болохоор шийдсэн байх. 9 00:00:26,931 --> 00:00:28,321 Та нар ч гэсэн бүтэлгүйтнэ. 10 00:00:28,345 --> 00:00:29,416 (Инээд) 11 00:00:29,440 --> 00:00:32,769 Учир нь... Бурхан минь, бүгд л бүтэлгүйтнэ гэдэгтээ баяртай байх шив. 12 00:00:32,769 --> 00:00:33,532 (Инээд) 13 00:00:33,532 --> 00:00:34,908 Яг л канадууд мөн дөө. 14 00:00:34,932 --> 00:00:38,058 (Инээд) 15 00:00:38,082 --> 00:00:40,900 Дажгүй ажилтай болохыг хүсэгчид бүтэлгүйтэх л болно, 16 00:00:40,924 --> 00:00:43,844 учир нь өнөө үед дажгүй ажлууд байхгүй болсоор байна. 17 00:00:44,297 --> 00:00:47,634 Гайхалтай ажил, гайхалтай ажлын замнал гэж байдаг. 18 00:00:47,658 --> 00:00:50,290 Мөн ачаалал өндөртэй, 19 00:00:50,314 --> 00:00:54,754 стресстүүлсэн, эрч хүч сорсон, сэтгэл санаагаар унагадаг ажлууд байна. 20 00:00:54,754 --> 00:00:56,429 Харин завсрын ажлууд гэж байдаггүй. 21 00:00:56,429 --> 00:00:59,180 Тэгэхээр дажгүй ажилтай болохыг хүсэгчид ч бүтэлгүйтэх нь. 22 00:00:59,180 --> 00:01:02,146 Би гайхалтай ажилтай болохыг хүсэгчдийн тухай, 23 00:01:02,170 --> 00:01:05,026 яагаад тэд бүтэлгүйтэх тухай ярья л даа. 24 00:01:05,937 --> 00:01:11,899 Эхний шалтгаан бол хүмүүс хичнээн удаа: 25 00:01:11,923 --> 00:01:15,153 "Гайхалтай ажилтай болмоор байгаа бол хүсэл тэмүүллээ дага, 26 00:01:15,177 --> 00:01:18,216 мөрөөдөлдөө хөтлөгд, амьдралдаа хамгийн гайхалтай гэж 27 00:01:18,216 --> 00:01:21,414 бодсон зүйлээ хий" гэж хэлсэн бай 28 00:01:21,438 --> 00:01:24,693 та нар энэ үгийг дахин дахин сонссоор юу ч хийхгүй байхаар шийднэ. 29 00:01:24,717 --> 00:01:28,041 Хэдэн ч удаа Стив Жобсын 30 00:01:28,045 --> 00:01:32,220 Стэнфордын их сургуулийн төгсөгчдөд тавьсан илтгэлийг татаж авсан бай ялгаагүй 31 00:01:32,264 --> 00:01:35,076 түүнийгээ үзчхээд л юу ч хийхгүй байхаар шийднэ. 32 00:01:35,100 --> 00:01:37,790 Яг яагаад ингэж шийддэгийг чинь сайн хэлж мэдэхгүй л дээ. 33 00:01:37,814 --> 00:01:39,891 Чи хэтэрхий залхуу. Ингэх нь хэтэрхий хэцүү. 34 00:01:39,915 --> 00:01:42,766 Хүсэл тэмүүллээ хайсан ч олохгүй бол 35 00:01:42,766 --> 00:01:45,846 өөрийгөө тэнэг хүн гэж бодохоос айж, тэгээд өөртөө шалтаг тоочин 36 00:01:45,846 --> 00:01:48,116 хүсэл тэмүүллээ хайдаггүй. 37 00:01:48,116 --> 00:01:50,612 Шалтаг харин ч нэг байдаг шүү, ноёд хатагтай нар аа. 38 00:01:50,612 --> 00:01:52,401 Их л урт жагсаалттай танилцана даа. 39 00:01:52,425 --> 00:01:55,815 Ажлын амжилт олохыг хүсвэл зайлшгүй хийх шаардлагатай ч 40 00:01:55,815 --> 00:01:59,307 хийхгүй байх шалтаг бодож олоход гаргадаг гайхмаар бүтээлч чанар. 41 00:01:59,307 --> 00:02:04,585 Жишээ нь ийм байна, хамгийн их хэлдэг шалтаг бол: 42 00:02:04,609 --> 00:02:05,966 (Санаа алдалт) 43 00:02:05,990 --> 00:02:09,249 "Сайхан ажилтай болох нь 44 00:02:09,249 --> 00:02:11,896 ихэнх хүмүүсийн хувьд аз байдаг. 45 00:02:11,920 --> 00:02:14,992 Би зүгээр байж байгаад азтай байхыг хичээнэ. 46 00:02:15,016 --> 00:02:17,156 Хэрвээ аз таарвал би гайхалтай ажилтай болно. 47 00:02:17,156 --> 00:02:19,016 Үгүй яадаж дажгүй ажилтай болно." 48 00:02:19,016 --> 00:02:22,523 Гэтэл дажгүй ажил байхгүй болсон болохоор чи бүтэлгүйтнэ. 49 00:02:22,547 --> 00:02:24,198 Дараагийн шалтаг бол: 50 00:02:24,246 --> 00:02:28,808 "Хэсэг онцгой хүмүүс л хүсэл мөрөөдлийнхөө араас явдаг. 51 00:02:28,808 --> 00:02:30,142 Тэд бол суутнууд. 52 00:02:30,166 --> 00:02:31,720 Тэд бол "Стив Жобс"-ууд. 53 00:02:31,744 --> 00:02:33,347 Би суутан биш. 54 00:02:33,371 --> 00:02:35,978 Таван настайдаа би өөрийгөө суутан гэж боддог байсан ч 55 00:02:36,002 --> 00:02:39,922 багш нар маань тэр бодлыг аль хэдийн арчаад хаячихсан." 56 00:02:39,946 --> 00:02:41,301 (Инээд) 57 00:02:41,325 --> 00:02:45,817 "Одоо бол би өөрийгөө дундаж хүн гэдгээ мэднэ." 58 00:02:45,841 --> 00:02:48,523 1950-аад онд байсан бол 59 00:02:48,547 --> 00:02:51,563 дундаж нэгэн байх нь 60 00:02:51,587 --> 00:02:53,629 чамайг гайхалтай ажилтай болгох байлаа. 61 00:02:53,653 --> 00:02:54,806 Гэхдээ юу гээч? 62 00:02:54,830 --> 00:02:58,551 Одоо бол бараг 2012 он болчхоод байна. 63 00:02:58,575 --> 00:03:01,890 "Би бол тун дундаж хүн" 64 00:03:01,914 --> 00:03:05,995 гэж хэлэх нь өөрийгөө өчүүхэн жижигхэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. 65 00:03:06,424 --> 00:03:08,392 Бас өөр шалтгууд байна аа. 66 00:03:08,416 --> 00:03:11,972 "Би хийнээ, хийнэ. Гэхдээ, гэхдээ... 67 00:03:11,996 --> 00:03:15,503 би чинь хачин хүн биш шүү дээ. 68 00:03:15,963 --> 00:03:18,653 Хүсэл тэмүүллийнхээ араас явж буй миний мэдэх хүмүүс 69 00:03:18,677 --> 00:03:20,550 бүгд нэг тийм донтчихсон хүмүүс байдаг. 70 00:03:20,550 --> 00:03:21,573 Жаахан хачин. 71 00:03:21,597 --> 00:03:23,232 Хмм? Хмм? Тийм биз дээ? 72 00:03:23,256 --> 00:03:26,478 Юу гээч, галзуу болон суут ухаантан хоёрын дундах зааг. 73 00:03:26,502 --> 00:03:30,787 "Би тийм хачин биш. Би Стив Жобсын намтрыг уншсан. 74 00:03:30,811 --> 00:03:34,670 Ээ бурхан минь гэж. Би тийм хүн биш. Би чинь дажгүй хүн. 75 00:03:34,694 --> 00:03:36,028 Энгийн хүн. 76 00:03:36,052 --> 00:03:39,850 Би чинь их энгийн дажгүй хүн шүү дээ. Энгийн дажгүй хүмүүст... 77 00:03:41,003 --> 00:03:42,550 хүсэл тэмүүлэл байдаггүй." 78 00:03:42,574 --> 00:03:43,598 (Инээд) 79 00:03:43,622 --> 00:03:45,817 "Аа, гэхдээ л би сайхан ажилтай болмоор байна. 80 00:03:45,817 --> 00:03:48,076 Би хүсэл мөрөөдлөө дагахад бэлтгэгдээгүй ч гэсэн 81 00:03:48,100 --> 00:03:49,831 яана гээч, би сайхан ажилтай болноо. 82 00:03:49,831 --> 00:03:51,519 Надад өөр арга бий. 83 00:03:51,543 --> 00:03:52,995 Надад төлөвлөгөө бий. 84 00:03:53,019 --> 00:03:55,433 Ээж, аав хоёрын хэлж байсан шиг. 85 00:03:55,457 --> 00:03:58,512 Ээж, аав хоёр надад хэрвээ би сайн ажиллаад байвал 86 00:03:58,536 --> 00:04:00,290 дажгүй ажилтай болно гэсэн. 87 00:04:00,877 --> 00:04:03,479 Хэрвээ шаргуу ажиллавал дажгүй ажилтай болох юм бол 88 00:04:03,479 --> 00:04:05,727 үнэхээр, үнэхээр, үнэхээр шаргуу ажиллаад байвал 89 00:04:05,727 --> 00:04:06,992 сайхан ажилтай болно. 90 00:04:07,016 --> 00:04:09,432 Тийм биз дээ? Ийм л хамааралтай биз дээ?" 91 00:04:09,456 --> 00:04:10,940 Хмм. Үгүй. 92 00:04:10,964 --> 00:04:13,429 Гэтэл чи үүнд өөрийгөө итгүүлсээр байдаг. 93 00:04:13,453 --> 00:04:15,003 Юу гээч? Жижигхэн нууц дэлгэе: 94 00:04:15,003 --> 00:04:18,623 Чи ажилламаар байна уу? Үнэхээр, үнэхээр, үнэхээр шаргуу ажилламаар байна уу? 95 00:04:18,647 --> 00:04:20,190 Тэгвэл яана гээч? Энэ чинь бүтнэ. 96 00:04:20,190 --> 00:04:22,030 Хорвоо чамд 97 00:04:22,054 --> 00:04:25,669 үнэхээр, үнэхээр, үнэхээр шаргуу ажиллах боломж олгоно. 98 00:04:25,693 --> 00:04:28,633 Харин чи яагаад бүх зүйл 99 00:04:28,657 --> 00:04:31,577 эсрэгээрээ байхад сайхан ажилтай болно гэдэгтээ 100 00:04:31,601 --> 00:04:34,419 тийм итгэлтэй байгаа юм бэ? 101 00:04:34,443 --> 00:04:39,946 За одоо тэгвэл хүсэл тэмүүллээ олох гэж хичээж байгаа хүмүүсийн тухай ярилцъя. 102 00:04:39,970 --> 00:04:42,643 Та нар шалтаг тоочилгүй юу хийвэл дээр вэ гэдгээ 103 00:04:42,667 --> 00:04:43,817 мэдэж байгаа биз дээ. 104 00:04:43,817 --> 00:04:46,005 Та нар хүсэл тэмүүллээ олохоор хичээж байгаа... 105 00:04:46,658 --> 00:04:47,659 (Санаа алдалт) 106 00:04:47,683 --> 00:04:49,063 Үүндээ ч их баяртай байгаа. 107 00:04:49,842 --> 00:04:51,675 Сонирхдог зүйлээ ч олсон. 108 00:04:51,675 --> 00:04:54,566 "Би юу сонирхдогоо мэдлээ! Би юу сонирхдогоо оллоо!" 109 00:04:54,566 --> 00:04:55,348 Тиймээ, тийм. 110 00:04:55,372 --> 00:04:58,395 Чи: "Би юу сонирхдогоо мэдсэн!" гэж хэлнэ. Би харин: "Гайхалтай! 111 00:04:58,419 --> 00:05:00,070 Тэгээд надад юу хэлэх гээв?" гэнэ. 112 00:05:00,070 --> 00:05:01,889 "Юу гэхээр, би юу сонирхдогоо мэдлээ." 113 00:05:01,889 --> 00:05:04,139 "Чамд хүсэл тэмүүлэл байна уу?" гэж асуухад минь 114 00:05:04,139 --> 00:05:06,092 "Би юу сонирхдогоо мэдлээ" гэж чи хэлнэ. 115 00:05:06,092 --> 00:05:08,574 "Юутай харьцуулахад илүү сонирхолтой гэж?" 116 00:05:08,574 --> 00:05:10,880 "Тийм ээ, энэ надад сонирхолтой санагдаж байна." 117 00:05:10,880 --> 00:05:13,977 "Харин хүн төрөлхтөний бусад сонирхлыг яах болж байна?" 118 00:05:14,001 --> 00:05:15,926 "Тэр нар надад сонин биш ээ." 119 00:05:15,926 --> 00:05:18,163 "Чи бүгдийг нь бодож үзсэн юм уу?" 120 00:05:18,163 --> 00:05:20,050 "Үгүй ээ. Яг ч тийм биш л дээ." 121 00:05:20,693 --> 00:05:22,732 Хүсэл тэмүүлэл бол хамгийн агуу хайр. 122 00:05:23,327 --> 00:05:25,581 Хүсэл тэмүүлэл бол авьяас чадвараа 123 00:05:25,605 --> 00:05:30,625 илэрхийлэн гаргахад туслах гол түлхүүр чинь. 124 00:05:30,673 --> 00:05:33,244 Хүсэл тэмүүлэл, сонирхол... эд чинь ондоо зүйлс. 125 00:05:33,244 --> 00:05:35,775 Хайрт руугаа хараад: 126 00:05:35,799 --> 00:05:38,748 "Надтай гэрлээч! Чи их сонирхолтой юм аа" гэхээс өөрцгүй. 127 00:05:38,748 --> 00:05:41,792 (Инээд) 128 00:05:41,816 --> 00:05:43,752 Ингэвэл бүтэхгүй. 129 00:05:43,776 --> 00:05:45,870 Ингэвэл бүтэхгүй, чи ганцаараа үхнэ. 130 00:05:45,894 --> 00:05:47,236 (Инээд) 131 00:05:47,260 --> 00:05:48,545 Чиний үнэхээр, 132 00:05:48,569 --> 00:05:51,077 үнэхээр, үнэхээр хүсэж байгаа тэр зүйл чинь 133 00:05:51,101 --> 00:05:52,489 хүсэл тэмүүлэл. 134 00:05:52,513 --> 00:05:54,323 Сонирхлоос хамаагүй илүү. 135 00:05:54,347 --> 00:05:57,973 Чамд 20 сонирхол байж болно. Тэдний нэг нь л, 136 00:05:57,997 --> 00:05:59,743 зөвхөн ганц нь л 137 00:05:59,767 --> 00:06:02,347 бусад сонирхлуудтай чинь харьцуулахад 138 00:06:02,371 --> 00:06:04,965 чамайг юу юунаас ч илүү татаж байвал 139 00:06:04,989 --> 00:06:09,180 өөрийн агуу хайраа олсон байж мэдэх юм. 140 00:06:09,204 --> 00:06:10,921 Хүсэл тэмүүлэл бол тийм л зүйл. 141 00:06:10,945 --> 00:06:13,976 Нэг найз маань найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм. 142 00:06:14,000 --> 00:06:16,839 Тэр эдийн засгийн үр ашгийг ихэд бодолцдог хүн. 143 00:06:17,315 --> 00:06:19,909 Найз бүсгүйдээ "Хоёулаа гэрлэцгээе. 144 00:06:21,355 --> 00:06:23,601 Ашиг сонирхлоо нэгтгэцгээе." 145 00:06:23,625 --> 00:06:25,497 (Инээд) 146 00:06:25,521 --> 00:06:26,892 Тийм ээ, тэр тэгж хэлсэн. 147 00:06:27,259 --> 00:06:30,990 "Би чамд үнэхээр хайртай. "Би чамд маш их хайртай. 148 00:06:31,014 --> 00:06:35,290 Би чамд өөрийн учирч байсан ямар ч эмэгтэйгээс илүү их хайртай. 149 00:06:35,314 --> 00:06:38,891 Би чамд Мэри, Жэйн, Сузи, Пенелопе, 150 00:06:38,891 --> 00:06:41,907 Ингрид, Гертруд, Гретел нарт хайртай байснаасаа ч илүү хайртай. 151 00:06:41,931 --> 00:06:44,383 Би тэгэхэд Германд солилцооны оюутан байсан юм. 152 00:06:44,407 --> 00:06:46,556 Би чамд..." 153 00:06:47,470 --> 00:06:49,019 За за. 154 00:06:49,043 --> 00:06:51,934 Залуугийн бүсгүйд хичнээн хайртай болох жагсаалт 155 00:06:51,934 --> 00:06:55,016 дундаа орж байхад нь бүсгүй өрөөг орхин гарлаа. 156 00:06:55,820 --> 00:06:59,952 Үүний дараа сэтгэлээр унасан залуу маань 157 00:06:59,976 --> 00:07:03,721 бодлогогүй хүнтэй гэрлэх боломжоо алдлаа гэж 158 00:07:03,745 --> 00:07:07,036 дүгнэсэн юм даг. 159 00:07:07,512 --> 00:07:10,901 Юу ч гэсэн дараагийн удаа гэрлэх санал тавихдаа 160 00:07:10,925 --> 00:07:12,984 өмнө нь учирч байсан бүх бүсгүйнхээ нэрийг 161 00:07:12,984 --> 00:07:17,767 дурдах хэрэггүй гэдгээ ойлгосон л доо. 162 00:07:17,791 --> 00:07:19,666 (Инээд) 163 00:07:19,666 --> 00:07:21,346 Гэхдээ л санаагаа илэрхийлж чадсан. 164 00:07:21,370 --> 00:07:25,011 Хувь заяагаа олохдоо өөр хувилбаруудыг харьцуулах хэрэгтэй. 165 00:07:25,035 --> 00:07:27,670 Эсвэл чи "хувь заяа" гэдэг үгнээс айдаг юм уу? 166 00:07:27,694 --> 00:07:30,530 "Хувь заяа" гэдэг үг чамайг айлгадаг уу? 167 00:07:30,554 --> 00:07:32,030 Би үүний талаар л яриад байна. 168 00:07:32,030 --> 00:07:35,415 Хэрэв чи авьяас чадварыг чинь дээд түвшинд харуулах зүйлийг олохгүй бол, 169 00:07:35,415 --> 00:07:38,553 хэрэв чи "сонирхолтой" санагдсанаа хийсээр байвал яана гэсэн үг үү? 170 00:07:38,553 --> 00:07:41,466 Урт удаан амьдралын чинь төгсгөлд юу болохыг чи мэдэх үү? 171 00:07:41,490 --> 00:07:44,704 Найзууд, гэр бүлийнхэн чинь оршуулгын газар цугларна, 172 00:07:44,728 --> 00:07:48,220 тэгээд булшны чинь дэргэд хөшөө байх болно. 173 00:07:48,244 --> 00:07:49,846 Харин тэр хөшөөн дээрх бичээс: 174 00:07:49,870 --> 00:07:53,625 "Энд Велкро арзгар наалтыг зохион бүтээсэн чадварлаг 175 00:07:53,625 --> 00:07:55,875 инженер нойрсож буй" гэсэн байна. 176 00:07:58,505 --> 00:08:02,474 Гэтэл хэрэв чи өөрөөр амьдарсан бол 177 00:08:02,498 --> 00:08:05,172 чулуун дээр юу гэж сийлэх байсан гээч? 178 00:08:05,196 --> 00:08:09,648 Хэрэв чи өөрийн авьяасын хамгийн дээд илэрхийллийг олсон бол: 179 00:08:09,672 --> 00:08:14,224 "Энд Физикийн салбарын сүүлчийн Нобелийн шагналтан, 180 00:08:14,248 --> 00:08:17,589 Орон зайн нэгдсэн онолыг үндэслэгч, сансрын хөдөлгөгч төхөөрөмжийг 181 00:08:17,613 --> 00:08:21,016 амьдралд хэрэглэх боломжийг тодорхойлогч нойрсож байна" гэх байлаа. 182 00:08:21,602 --> 00:08:23,781 (Инээд) 183 00:08:23,805 --> 00:08:25,552 Наалт шүү! 184 00:08:25,576 --> 00:08:27,061 (Инээд) 185 00:08:28,686 --> 00:08:30,519 Нэг нь гайхалтай ажлын амжилт. 186 00:08:31,694 --> 00:08:35,046 Нөгөө нь алдагдсан боломж. 187 00:08:35,652 --> 00:08:38,042 Харин та нарын зарим чинь 188 00:08:38,066 --> 00:08:41,422 эдгээр бүх шалтгуудыг үл тоон 189 00:08:41,446 --> 00:08:43,461 хүсэл тэмүүллээ олох болно. 190 00:08:44,997 --> 00:08:47,009 Гэлээ ч гэсэн бүтэлгүйтэх болно. 191 00:08:48,176 --> 00:08:51,043 Яагаад бүтэлгүйтэх вэ гэвэл 192 00:08:52,041 --> 00:08:54,619 та нар тэмүүллээ олсон ч, 193 00:08:54,643 --> 00:08:58,627 шинэ шалтаг хайж олон 194 00:08:58,651 --> 00:09:02,428 юу ч хийхгүй байхаар шийднэ. 195 00:09:02,452 --> 00:09:06,546 Миний дэндүү олон удаа сонссон шалтгуудын нэг бол: 196 00:09:06,570 --> 00:09:13,472 "Тийм ээ, би сайхан ажлын амжилтанд хүрч болж л байна, 197 00:09:13,496 --> 00:09:16,227 гэхдээ би... 198 00:09:18,827 --> 00:09:21,258 хүнлэг харилцааг эрхэмлэдэг. (Инээд) 199 00:09:21,282 --> 00:09:22,790 Амжилтаас илүү шүү дээ. 200 00:09:23,394 --> 00:09:25,752 Би сайн найз баймаар байна. 201 00:09:25,776 --> 00:09:28,020 Би сайхан хань баймаар байна. 202 00:09:28,044 --> 00:09:29,893 Би сайн эцэг, эх байх боломжоо 203 00:09:29,917 --> 00:09:32,036 амжилт олохын тулд 204 00:09:32,060 --> 00:09:35,050 алдмааргүй байна. 205 00:09:36,586 --> 00:09:37,703 (Инээд) 206 00:09:37,727 --> 00:09:39,227 Надаар юу хэлүүлмээр байна даа? 207 00:09:39,251 --> 00:09:40,977 Та нар надаар 208 00:09:40,977 --> 00:09:44,636 "Би хүүхэд зоддоггүй гэдгээ тангараглая" гэж хэлүүлэхийг хүсээ юу? 209 00:09:44,636 --> 00:09:46,513 (Инээд) 210 00:09:47,227 --> 00:09:49,989 Хорвоог яаж харж байгаагаа хараач. 211 00:09:50,013 --> 00:09:52,074 Чи юу ч хийсэн бай хамаагүй баатар болно. 212 00:09:53,420 --> 00:09:56,222 Харин би та нарыг сайхан ажилтай болохыг 213 00:09:56,246 --> 00:09:58,924 хүсч байгаа байх гээд би өөрөө хүүхэдтэй болох ёстой юу? 214 00:09:58,924 --> 00:10:01,453 Би хүүхдэд дургүй биш ээ. Тэднийг зоддоггүй. 215 00:10:01,477 --> 00:10:05,222 Тийм ээ, намайг энд ирэхэд нэг сонин жаал энүүгээр сэлгүүцээд байсан ч 216 00:10:05,222 --> 00:10:06,820 би хүүг өшиглөөгүй ээ. 217 00:10:06,844 --> 00:10:08,287 (Инээд) 218 00:10:08,311 --> 00:10:11,423 Мэдээж би энэ барилгыг томчуудад зориулсан болохоор 219 00:10:11,447 --> 00:10:12,643 эндээс гарахыг сануулсан. 220 00:10:12,643 --> 00:10:15,039 Ээжийнхээ тухай юу ч юм амандаа бувтнаад байхаар нь 221 00:10:15,039 --> 00:10:18,517 ээж чинь тэртээ тэргүй гаднаас ч чамайг олчихно гээд хэлчихсэн. 222 00:10:18,541 --> 00:10:21,225 Намайг сүүлд харахад тэр шатан дээр уйлаад зогсож байсан. 223 00:10:21,249 --> 00:10:22,337 (Инээд) 224 00:10:22,361 --> 00:10:23,518 Ямар уйланхай гээч. 225 00:10:23,542 --> 00:10:24,273 (Инээд) 226 00:10:24,283 --> 00:10:27,895 Энэ чинь юу гэсэн үг вэ? Та нар намайг ингэж л хэлээсэй гэж хүсээгүй гэж үү? 227 00:10:27,895 --> 00:10:31,956 Чи үнэхээр хүүхдийг бамбай болгож 228 00:10:31,956 --> 00:10:35,803 ашиглаж болно гэж бодож байна уу? 229 00:10:35,827 --> 00:10:38,041 Төгс эцэг, эх болсон чамд 230 00:10:38,065 --> 00:10:41,064 нэг л өдөр юу тохиолдоно гээч? 231 00:10:42,071 --> 00:10:45,088 Хүүхэд чинь чам дээр ирээд: 232 00:10:45,112 --> 00:10:47,298 "Би ямар хүн болмоор байгаагаа мэднэ. 233 00:10:47,298 --> 00:10:49,397 Би амьдралаа яаж өнгөрүүлэхээ ч мэдэж байна." 234 00:10:49,397 --> 00:10:50,766 Чи маш жаргалтай байх болно. 235 00:10:50,766 --> 00:10:53,858 Энэ чинь л эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ярихыг хүсдэг яриа шүү дээ. 236 00:10:53,858 --> 00:10:55,339 Хүүхэд чинь математиктаа сайн, 237 00:10:55,339 --> 00:10:57,706 үүний дараа юу болохыг чи мэдэж байгаа. 238 00:10:57,730 --> 00:10:59,188 Гэтэл хүүхэд чинь 239 00:10:59,212 --> 00:11:02,615 "Би илбэчин болохыг хүсэж байна. 240 00:11:02,639 --> 00:11:05,760 Тайзан дээр илбийн үзүүлбэр үзүүлэхийг хүсэж байна" гэж хэлнэ. 241 00:11:07,322 --> 00:11:08,759 (Инээд) 242 00:11:08,783 --> 00:11:10,347 Харин чи юу гэх вэ? 243 00:11:11,156 --> 00:11:13,631 Чи ингэж хэлнэ. 244 00:11:13,655 --> 00:11:16,978 "Энэ чинь эрсдэлтэй. 245 00:11:17,002 --> 00:11:19,801 Чи бүтэлгүйтэж ч мэднэ. Их мөнгө олохгүй ч байж мэднэ. 246 00:11:19,825 --> 00:11:22,793 Мэдэхгүй юм даа, ахиад бодоод үзэх хэрэгтэй. 247 00:11:22,817 --> 00:11:24,806 Чи чинь тоондоо сайн юм чинь чи яагаад..." 248 00:11:24,806 --> 00:11:26,730 гэж хэлж байтал хүүхэд чинь яриаг таслан: 249 00:11:26,730 --> 00:11:29,852 "Гэхдээ энэ чинь миний мөрөөдөл. Би үүнийг л хийхийг хүсэж байна." 250 00:11:30,286 --> 00:11:32,311 Харин чи юу гэж хэлэх вэ? 251 00:11:32,335 --> 00:11:33,977 Чи юу гэж хэлэхээ мэдэж байна уу? 252 00:11:34,001 --> 00:11:36,727 "Сонсооч, хүү минь. Би ч гэсэн мөрөөдөлтэй байсан. Гэвч... 253 00:11:38,595 --> 00:11:39,769 Гэвч..." 254 00:11:39,793 --> 00:11:42,693 Тэгэхээр "гэвч" гэдэг өгүүлбэрээ яаж дуусгах гэж байна даа? 255 00:11:42,717 --> 00:11:47,998 "Гэвч. Би ч гэсэн мөрөөдөлтэй байсан. Гэвч би түүнийхээ араас явахаас айсан." 256 00:11:48,781 --> 00:11:51,360 Эсвэл чи ингэж хэлнэ. 257 00:11:51,384 --> 00:11:53,036 "Би ч гэсэн мөрөөдөлтэй байсан. 258 00:11:54,971 --> 00:11:56,853 Гэвч дараа нь чи төрсөн." 259 00:11:56,853 --> 00:11:59,037 (Инээд) 260 00:11:59,061 --> 00:12:01,703 (Алга ташилт) 261 00:12:01,727 --> 00:12:06,774 Чи үнэхээр гэр бүл, 262 00:12:06,798 --> 00:12:11,345 хань ижил, үр хүүхдээ өөрийн чинь мөрөөдлийг цоожилсон шоронгийн хуяг мэтээр 263 00:12:11,369 --> 00:12:12,918 харахыг хүсэж байна уу? 264 00:12:14,601 --> 00:12:18,212 Охин эсвэл хүү чинь чам руу хараад: 265 00:12:18,236 --> 00:12:20,926 "Надад мөрөөдөл бий" гэж хэлэхэд 266 00:12:22,012 --> 00:12:23,948 харин чи нүүр лүү нь 267 00:12:23,972 --> 00:12:25,527 харж байгаад 268 00:12:27,287 --> 00:12:29,799 "Түүнийхээ төлөө тэмц. 269 00:12:31,162 --> 00:12:33,606 Яг над шиг!" гэж хэлж болно. 270 00:12:34,580 --> 00:12:37,151 Гэтэл чи ингэж хэлэхгүй, 271 00:12:37,175 --> 00:12:38,833 яагаад гэвэл чи өөрөө тэмцээгүй. 272 00:12:38,857 --> 00:12:40,432 Тиймээс чи чадахгүй. 273 00:12:40,456 --> 00:12:42,421 (Инээд) 274 00:12:45,086 --> 00:12:48,253 Ингээд л эцэг эхийнх нь алдаа 275 00:12:48,277 --> 00:12:50,404 хөөрхий үр хүүхдүүдэд нь өвлөгдөнө. 276 00:12:52,277 --> 00:12:56,474 Чи яагаад хүсэл тэмүүллээ олж чадаагүйгээ 277 00:12:56,474 --> 00:13:03,753 хүмүүсийн харилцаагаар түрий барин шалтаглана вэ? 278 00:13:04,530 --> 00:13:05,815 Чи яагаад гэдгээ мэднэ. 279 00:13:06,363 --> 00:13:08,879 Сэтгэлийнхээ гүнд чи яагаад гэдгээ мэднэ. 280 00:13:08,903 --> 00:13:11,125 Би тоглоогүй байна. 281 00:13:11,149 --> 00:13:14,017 Би чамайг яагаад зүгээр л хүмүүсийн харилцаагаар шалтаглан 282 00:13:14,017 --> 00:13:16,756 өөрийнхөө тухтай бүсэд үлдэж байгааг мэднэ. 283 00:13:17,543 --> 00:13:19,527 Яагаад гэвэл 284 00:13:20,919 --> 00:13:22,302 чи өөрийгөө хэн гэдгээ мэднэ. 285 00:13:22,761 --> 00:13:25,702 Чи хүсэл тэмүүллийнхээ араас явахаас айж байна. 286 00:13:26,180 --> 00:13:28,212 Чи жигтэй харагдахаас айж байна. 287 00:13:28,236 --> 00:13:29,744 Оролдож үзэхээс айж байна. 288 00:13:29,768 --> 00:13:32,025 Бүтэлгүйтэх вий гэхээс айж байна. 289 00:13:35,043 --> 00:13:41,218 Сайн найз, сайхан хань, сайн эцэг эх, гайхалтай ажлын амжилт. 290 00:13:42,083 --> 00:13:45,232 Энэ чинь нэг багц биш гэж үү? Энэ чинь чи биш гэж үү? 291 00:13:46,253 --> 00:13:49,172 Аль нэг нь байхгүйгээр нөгөө нь байхгүй шүү дээ. 292 00:13:49,412 --> 00:13:51,031 Гэхдээ л чи айж байна. 293 00:13:52,166 --> 00:13:57,020 Тиймээс л чи сайхан ажилтай болж чадахгүй. 294 00:13:59,401 --> 00:14:01,768 Харин... 295 00:14:01,792 --> 00:14:06,979 "Харин" гэж маш ихийг бодогдуулдаг үгсийн нэг. 296 00:14:07,003 --> 00:14:08,466 "Харин." 297 00:14:09,371 --> 00:14:13,804 Гэтэл "харин" гэх энэ үг 298 00:14:13,828 --> 00:14:18,780 өөр нэгэн хамгийн аймшигтай өгүүлбэртэй холбогддог. 299 00:14:18,804 --> 00:14:20,693 "Хэрвээ би ингэчихсэн бол ..." 300 00:14:21,463 --> 00:14:24,167 "Хэрвээ би тэгчихсэн бол ..." 301 00:14:24,191 --> 00:14:29,437 Хэзээ нэгэн цагт амаа барих тухай та нар бодож байсан уу? 302 00:14:29,461 --> 00:14:31,818 Их л хэцүү дээ. 303 00:14:33,007 --> 00:14:35,635 Тэгэхээр чамайг яагаад 304 00:14:35,659 --> 00:14:37,635 бүтэлгүйтэхийг тодорхойлсон 305 00:14:37,659 --> 00:14:39,301 олон шалтгаануудыг нэрлэлээ. 306 00:14:41,198 --> 00:14:42,590 Харин... 307 00:14:46,698 --> 00:14:47,857 Харин. 308 00:14:49,912 --> 00:14:51,064 Баярлалаа. 309 00:14:51,088 --> 00:14:54,025 (Алга ташилт)